Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа, уншигчдаа. За тэгээд би гэдэг хүн энэ хугацаанд Г-д хайртай болсон байна гэдгээ маш ихээр ойлгосон юм даа. Хаана ч явсан нөгөөхөө үгүйлнэ, хичээл тараад явахдаа ганцаардана, санана. Манай хүн конкурсэнд ороод биеийн тамирын дээд аваад дараа жил нь хотод байваа. Миний нөгөө сайн сурдаг, хичээл хийдэг байхгүй болсоон, ёо одоо бодохоор яах гэж тэгж хичээл номоо хүртэл хаяж баларч байсан юм бол доо би. Их гансардаг байсан, хичээлдээ л нэг юм сууна, сонгон энэ тэр бол байхгүй. Аргаа бараад багш маань “миний охин энэ номыг гэртээ сайн харж бай, бодолт энэ тэрийг нь сайн үз хар” гээд орос ном өгөөд бүр чөлөөлчихлөө. Өө би гэртээ өдрийн тэмдэглэл хөтлөөд л, юу бичихэв Г-г санаж байна хэцүү байна яах вэ гээд л нөгөө бодлогын номыг бол дэлгэж харах ч үгүй.
Ингэсээр тооны олимпиад болох боллоо /аймгийн хэмжээний/, багш нэг өдөр дуудаад “за бэлэн үү, маргааш явцгаая, чамаас гадна танай ангийн Л-г авч явна” гэлээ. Би ч юу ч бэлдээгүй гансарч хэвтсэн хүн “өө багшаа би бэлтгэлгүй, явахгүй” гэтэл багш гэнэт уурлаад “чи өөрийнхөө өчүүхэн юм мэддэгээ юу гэж бодоод байгаа юм, надад чамаас өөр сайн хүүхдүүд байж л байна, биеэ тоосон амьтан” гэж хэсэг загнаж байснаа “миний охин багшдаа үнэнээ хэл чамд юу тохиолдоод байна, гэрээ санаад байна уу, ямар нэг юм байна даа, хэлж чадахгүй бол багшдаа бичээд өг” гэлээ. Тэгэхээр нь би эхлээд загнуулсан уурандаа “юу ч болоогүй, би угаасаа чадахгүй л гэж байна” гэж гүрийсээр байгаад гараад явчихлаа, багшийнхаа итгэлийг тэгж нэг айхтар алдаж билээ.
Манай ангийн 2 бандийг авч яваад 1 нь тэр жилийн аймгийн олимпиадад түрүүлсэн, дараа нь ирчихээд “баярлалаа О, чи явсан бол би ийм амжилт гаргаж чадахгүй байсан шүү” гээд гар барьж байсансан. Миний багш уг нь их сайн хүн байсан юмаа, би ачийг нь ёстой хариулж чадаагүй, одоо бурхан болсон л доо. Багш маань эрэгтэй хүн байсан юм, дараа нь тэр 1997 онд очихдоо уулзаад багшаа тэр үед чинь би нээг их дурлалтай учраад юугаа ч хайхрахгүй болсон байсан ш дээ гэсэн чинь хэн юм тэр чинь гэхээр нь нэрийг хэлээгүй, манай дээд ангийн хүүхэд байсан юмаа гэхэд инээгээд хэцүү хүүхдүүд шүү гэж байсансан. Тэгээд хавар конкурсэнд орж нэгэн дээд сургуульд орж, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгсөөд одоо нэг компанид хариуцлагатай алба хашиж явнаа.
Нөхөртэй, 2 сайхан хүүхэдтэй болсон. Харин манай хүн төгсөөд сургуульдаа очиж багшилж байгаад сүүлдээ архи их уудаг болж, ажлаасаа гараад хэсэг тааруухан явж байгаад өөрөөсөө эгчмэд 2, 3 хүүхэдтэй хүнтэй суусан гэж дуулдсан. Саявтар суусан байхаа, ер нь нэг их охид хүүхэнтэй холбогддоггүй, дотогшоо бүгшээд явдаг болохоор архи уудаг болсон байх гэж би боддог. Би тэр орой, тэр үгийг хэлээгүй өнгөрсөн бол тэр хүний амьдрал арай л өөр байх байсан даа. Магадгүй хөөрхий минь сэтгэлээ илчилье ч гэж бодож ирсэн юм бил үү тэр орой онцгой өөр байсансан. Манай найз охидууд О чи азтай шүү, чи Г-ийн анхны хайр байхаа, чамаас өмнө 1 ч охинтой холбогдож байгаагүй, харин 2 хүнийг бол маш сайн холбодог байсан гэж байж билээ.
Нэг инээдтэй юм хэлэхэд манай ангийн хөвгүүд ангийнхаа охидуудыг тэр хүнтэй унтсан унтаагүй гээд л тоолж гэнэ, тэгснээ над дээр ирснээ за тэр ч Г-тэй үерхдэг юм чинь ойлгомжтой гээд унтсанд оруулаад тоолсон гэж. Хөөрхий дөө нөгөө айхтар атаман хүү чинь хайртай хүнийхээ дэргэд юу ч биш. Би одоо боддог юм ядаж нэг гар гараа барьж үзээд , бүр нэг ойрхон ч зогсож үзээгүй, анхны үнсэлтээ, анхны биеэ тэрэндээ өгсөн бол гээд л боддог. Юун тэр 9,10-р ангийн хүүхэд мүүхэд ямар хамаатай юм, хайртай хүндээ л анхны бүхнээ өгмөөр юм билээ. Би бүүр сүүлд нээх утгагүй юмтай таараад…
Тэрийг бодохоос ч дотор муухай болдог, тэгээд л өөртөө ч гомдох шиг, Г-д ч гомдох шиг, тэр тийм арчаагүй биш байсан бол би ингэж харамсаж явахгүй л байсан гэж. Анхны гэдэг бол сайн ч муу ч хэзээ ч мартагддагүй хэцүү юм байдаг юм байна лээ.
Тэгээд их сонион, би ч оюутан болоод хотод ирсэн манай хүн ч энд оюутан байсан. Бид 2 багшийн дээдийн урд их таарна /манай ангийнхан багшийн дээдэд их байдаг байсан/, тэгэхээр зөрөөд өнгөрөх гэж байсан бол намайг харангуутаа цочоод буцаад явчихна, эсвэл энэ тэр юмны цаагуур орчихно. Ёстой хачин хүүхэд байсан. Би бүүр сүүлд сургуульд багшилж байхад нь 97 онд ш дээ, ажлаар тэдний суманд очихдоо өөрөө санаачлага гаргаж уулзаад л, хамт кино үзээд л, мөн ч их боломж гаргасан даа, гэтэл надтай дотно яриа нэг ч гаргаагүй , энгийн, хамт яваад л гэрийн гадаа хүргэж өгөөд буцаад юу ч болоогүй юм шиг явчихна, маш гайхалтай. Би бүр аргаа бараад 2-улаа Ж-нд очъё /Г-ийн хамгийн сайн найз нь/ гээд бүрэнхий болж байх үеэр очлоо, тэгсэн Ж бид 2-ыг хамт орж ирэхэд “за та 2 минь ашгүй нэг бие биеэ олов уу, өчигдөр шөнө наадах чинь согтуу чамайг олж өг гээд унтуулсангүй” гэж байж билээ.
Тэр үед манай ангийнхан намайг ирсэн гээд нэгнийдээ бөөнөөрөө хамт байсан юм. Бас маргааш нь манай эгч /багш эгч/ өчигдөр шөнө манайд нэг их зоригтой хүн ирж чамайг асуулаа, Г-байсан гэдэг юм байна. Гэтэл нөгөөх нь маргааш нь боломж байсаар байтал ганц ч үг солихгүй байгаа юм чинь. Ийм хүн байдаг л юм даа, хүмүүс минь. Сүүлд ангийнхаа хүүхдүүдээс Г их согтсон үедээ би өөрөө өөрийгөө балласан хүн, О-г би өөрөө л алдсан ш дээ гээд уйлж гардаг гэж сонссон юм. Тэрнээс согтуу энэ тэр биш бол миний тухай ам ангайх ч үгүй. Тэгээд би тэнд 10-аад хоноод ажил дуусахаар нь буцаад хот руу ирсээн, тэгэхэд би 4-р курсэд /намар/ байсан, ирчихээд за би энийг хараад бол хэзээ ч бүтэхгүй юм байна, болъё гэж шийдээд нээг их урт захиа уйлж байгаад бичиж явуулаад тэгээд л хүчээр төгсгөсөн дөө, анхны хайрын дуулиа.
Тэр хүртэл 1 ч эрэгтэй хүнийг өөр нүдээр хардаггүй байсан юм. Захиа явуулсан хүнээс дараа нь захиа аваад ямар байдалтай байсан бэ гэж асуухад инээгээд л их л баяртай байсан ш дээ, дараа нь би уулзаагүй ээ гээд л өнгөрсөн. /манай үеэл тэдний ангийн хүүхэд байсан юм , эрэгтэй, тэрүүгээр захиа явуулсан/ Түүнээс хойш янз бүрийн л сайн муу хүмүүстэй таарч явлаа, тэгж явсаар миний нөхөр таарч, 2003 онд гэр бүл болсон доо. Нөхөр минь надад их хайртай , би бас боловсрол муутай гээд эхэндээ тоодоггүй л байсан, сүүлдээ хүнийг голж шилээд яахав гэж бодоод суусан даа. Заримдаа би нөхрийгөө “чи уйлж гүйсээр байгаад надтай суусан биз дээ” гэхээр “хэзээ би уйлж байсан юм худлаа яриад байгааарай” гэхээр нь намайг уурлангуут “за за тоглосон юмаа, чамдаа маш их хайртай шүү” гэдэг.
Би нөхрөө их хүндэлдэг, намайг ингэж их хайрлаж байгаад нь бас их баярладаг, надад маш их жаргал бэлэглэдэг, хүний хайр сэтгэл гэдэг агуу шүү дээ. Хүн гэхдээ жаргал даахгүй гэдэг их үнэн шүү, заримдаа би их даварнаа, зан аашийн хувьд. Харин би гэр бүлийн 2 нэг нэгнээ хуураад янз бүр болоод явдагтай хэзээ ч эвлэрдэггүй, миний үзэл баримтлал бол хүн хүндээ итгэж, итгэсэн итгэлийг нь хэзээ ч эвдэж болохгүй гэж боддог. Гэр бүлээс гадуурх явдлыг эрс эсэргүүцдэг, нөхөртөө ч үүнийгээ хэлдэг.
Би жилийн өмнө байхдаа ангийнхаа нэг хүүтэй уулзаад Г-ийн утсыг олж өгөөч гэсэн чинь “чи одоо болиоч яах гээд байгаа юм” гэхээр нь гэнэт эвгүй санагдаад түүнээс хойш сураглахаа больсон. Бодохнээ нээрээ юу ч ярихав дээ, аягүй бол утсаар надтай ярих ч үгүй байлгүй дээ. Аа бас манай ангийн 1 банди надад их сайн байсан юмаа, би өөрөө өөр хүнд сайн юм чинь тэрийг 1 нүдээрээ ч харахгүй /олимпиадад түрүүлдэг банди/одоо хүртэл ангиараа уулзахад намайг бараадаастай, заримдаа би хажиглаад хол байгаач ядаргаатай юм гэхээр за гээд л яваад байдаг, ээ дээ энэ хайр сэтгэл үү… За ингээд цаг зав гаргаж уншсанд баярлалаа, хүмүүсээ.
14 Comments
чи одоо юу бичээд бгаан чи үнийг хэлхэд нөхөртэй хайргүй юм бна тэр г дээл хайртай юм бна нохрийг чинь оровдож бна чи зүгээр нөхөрийгөө чамайг хайрладаг болхоор нь баурладаг юм биздээ хөгийн юмаа чи ч дээ хайр даахгүй хүүхэн бна даа гэж
муусайн эрчүүд сэтгэхээс ч аймаар юм хийдэг ш дээ
миний эxнэр ингээд солиороод явдаг байлаа. одоо гайгуй л байx шиг. аа гэxдээ xэн мэдлээ. муусайн xууxнуудийн толгойд чөтгөр ч сэтгэxгүй юм сэтгэнэ.
Дээрхи нийтлэл оруулсан хүн байна. Та бүхэнд баярлалаа. Саранд хэлэхэд /өөрийгөө магтсанд уучлаарай/ би ер нь ганц биеийн тамирт л муу хүүхэд байсан, бусад бүх хичээлдээ онц сурдаг байлаа. 10-р ангид байхдаа чөлөөт сэдвээр зохион бичлэг бичих даалгавар монгол хэлний багшаас аваад өвлийн цэцэг гэдэг нэртэй бичсэн юм. Багш уншаад хэлэх үг алга гээд онц тавьж байж билээ. Гэхдээ би тооны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Биеийн тамирын хичээл орохоор яаж чөлөө авахав гээд л арга саам хайж явдаг байж билээ.
энэ нийтлэлийг бичсэн хунд баярлалаа танд зохиолч болох авьяас байна хогжуулээрэй
би бас 1 өдөр ийм захиа энэ сайтэд бичээд суух бхдаа,, эвгүй шүү хайр гэж . заримдаа би өөртөө гутардаг би бас л алдаж байгаа тэрийгээ. . би эрэгтэй л дээ яг оютан насан дээрээ байна. гэхдээ би бол чадалтай залуу яаж ч байсан сайхан амьдарна гээд өөрөө өөрийгөө зоригжуулаад сууж бна.
Сайн байна уу? таний энэ нийтлэл их таалагдлаа. Энэ нийтлэлийг уншаад надад зориг орж байнаа, таний хэлдэг зөв шүү. анхний бүхэн хамгийн нандин байдаг. Баярлалаа.
Дээр үеийхэний үерхэл нь хүртэл одоо нөгөө хөгшин хүмүүсийн хэлдэгээр хүүхдээрээ цэвэр ичимтгий байж дээ. Одооны бацаанууд бол үерхээ бол маргааш нь унтаад хүүхэд шуухад аборт гээд яавж өгнө дөө.
ёо ямар гоэ ийн таний бичсэнээн чин хархад л ухаалаг сайхан эмэгтэй гэдэг н мэдрэгдэж бн..танид чин сэтгэлээсэ амжилт хусий мааш их сонирхолтой гоэ туух бн.хайртгаа учирхим бол би л лав алдку эээ..танид бух сайхнийг хусийдаа
xоорхон юмаа. чи их сайн эмэгтэй бололтой амидралд чини аз жаргал хусий найзаа.Надад бас иймэрхүү зуйл тохиолдож байлаа. одоо ч бас оорийгоо зэмлэнэ шуу. хун очноон цагаа зараад явж байхад ганц олигтой уг ч хэлээгүйдээ. Миний зорилго сурах л байсан юмдаа. заримдаа хаана яваа болдоо гэж бодно шуу. сайхан яваасай гээд…Гэхдээ хуухэнд насний хоорхон дурсамж сайхан шуу. Бидний уэд ийм л замбраатай ичихээ мэддэг байсан юмдаа. одооний охид ховгууд жишээ авдаа.
Нүүр хуудасны баруун гар талд нийтлэл оруулах гэж байгаа, доор нь энд дар гэсэн мөр бий. Тэгээд л болно.
би бас залуу халуун насний галтай цогтой хайр дурлал, насан багийн уерхэл шохоорхлоо энэ сайтад хэвлүүлмээр байна яаж гаргах вэ?
end yaj niitlel gargah we, yaj zahia ilgeeh we, bi zahia ilgeeh geed zunduu yawuullaa yruusuu bolohgui yum nadad tuslaach yaj end niitlel gargah we pls
Дурсамж болгоод л үлдээх хэрэгтэй…санасанаас чинь өөр хүн болж төлөвшсөн байхыг үгүйсгэхгүй…дурсамжинд байдаг тэр л зангаараа хүндэлж явбал зохилтой шүү дээ