Насанбат эхнэрийнхээ захиасыг нэгбүрчлэн цуглуулсаар хэдэн тор юм барьсаар машин руугаа алхаж явтал замын эсрэг талд нэг л танил царай нүдэнд тусаадхав. Юу билээ хэмээн бодох завдалгүй Ариунаа гэж амандаа шивнэлээ… Нээрэн тийм байна Ариунаа мөн байна. Өчнөөн олон жил сураг тасарсан,зурган дээр л байдаг тэр бүсгүй энд байдаг байх нь.
Насанбат, Ариунаа хоёр нэг анги. Ариунаа даруухан,бондгор цагаан охин,сурлагаараа тэргүүлж ангийн нүүр тахалдаг болохоос бусдаараа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам тийм л охин. Ангийн гайгүй охид түүнтэй найзархана. Насанбат бол хөдөлгөөнтэй ,алиа хошин,сахилгагүй ямар сайндаа шинэ жилээр алиалагч болдог тийм л хүү байлаа.
Бие биендээ дургүй,би Ариунааг хэтэрхий номын гээд, Ариунаа намайг далчиганасан амьтан гээд үг ч сольж үзээгүй байсан даа. Тэр хавар төгсөлтийн шалгалтанд бэлдээд завгүй байсан үе. Бид ангидаа хэн нь аль хичээлдээ сайн байна тэр нь тэр хичээлээрээ бусдадаа давтлага өгч, үүр цайхаас шөнө дунд болтол хичээлээ нухдаг тийм л үе. Нэг удаа Ариунаа бид хоёр давтлаганаас хоцорч гарч ирээд харих гэсэн ширүүн бороо ороод гарч чадахгүй,бороо намдтал сургууль дотор юм ярьж суулаа. Түүний намуухан хоолой, үе үе ичингүйрэн доош харах нь ямар хөөрхөн байсан гээч. Түүнээс хойш бид хоёр орой болгон болзож , юм ярьж,шөнө дунд хүртэл суудаг байлаа.
Тэр хавар,аравдугаар анги төгсөх хавар ямар сайхан байж вэ?
Төгсөлтийн зугаалгаар Ариунаагийнхаа өөдөөс харан суугаад харц шидэлцэн, төгсөлтийн дуу дуулан, ангийнхаа багшийг уйлуулж, бие биенийхээ хөгжилтэй явдлуудыг дурсан инээлдээд л сайхан байждээ.
Би тэр үедээ Ариунааг зүгээр шохоорхсон байсан юм болов уу даа..
Тэр зугаалган дээр нөгөө ангийн банди Ариунааг дагаж гүйгээд, Ариунаа маань сонин царайлаад байхаар нь охидууд ийм л амархан шдээ ухааны юм бодоод тоогоогүйг яана. Тоогоогүйгээр барахгүй нөгөө ангийн том хөхт хочтой Урнаатай унтчихсан. Энэ ч Ариунаагийн чихэнд хүрээ байлгүй. Би ч тоохгүй явсаар хичээл дуусч, тал тал тийш таран одвоо.
Ариунаа маань зэргэлдээ сумын хүүхэд болохоор сум руугаа яваад өглөө. Явахдаа уулзаж баяртай ч гэсэнгүй. Би ч тэрэнд нь шаралхсаар унаанд суугаад явахад нь гэрийнхээ цонхоор харсаар байгаад явуулчихаж билээ. Явсан хойно нь хачин их уур хүрч билээ. Юунд ч юм бүү мэд..
Ариунаа их шазруун зантай хүүхэд байсан юм. Олон жаахан дүүтэй айлын том хүүхэд болохоор их сургуульд сурч чадаагүй, ажил хийж явсаар нилээд бие даасан хойноо найзуудтайгаа уулзсан гэсэн.Угаасаа хүнд муугаа харуулах дургүй,хүн царай алдахгүй гэдэг хүн.
Найз охиноос нь надад хайртай хэвээрээ гэдгийг нь олж мэдэв. Тэр үед одооны эхнэртэйгээ үерхэж эхлээд байсан үе шүү дээ. Гэтэл эхнэр буюу тэр үеийн найз охин жирэмсэн болсноо над хэлэлгүй үр хөндүүлсэн байлаа.
Би гэдэг хүн хачин их гутарч,найз охиндоо гомдоод аймагтаа хашиж байсан ажлаа хаяад хотод ирлээ. Ангийхнаасаа сурагласаар Ариунаагийн дугаарыг олоод мэссэж бичилцсээр ялихгүй зүйлээс болж бие биенээ буруугаар ойлголцсоноо мэдэлцээд ахин уулзалдсан сан.
Ямар хөөрхөн, ямар ялдам энхрийхэн, тэгсэн хэрнээ бие даасан ухаалаг сайхан бүсгүй болсон байсан гээч. Намайг гэсэн сэтгэл нь хэвээрээ байж бид дахин үерхэж эхэллээ. Хамтдаа залуу хосын амталдаг аз жаргал бүхнийг эдлэж, сайхан байсан ч нэг л амархан бүтсэн юм шиг, хажуугаар нь нөгөө найз охин минь уйлж дуулан, эргэж нийлэхийг гуйсаар байлаа. Уг нь би тэр бүсгүйтэй сууна амьдрана гээд бодчихсон байсан болохоор хэцүү, бас Ариунаагаа яахаа мэдэхгүй хэсэг явлаа.
Төд удалгүй Ариунаа маань ажлаар гадагш явах болов.
Хөөрхий минь гадаадаас байнга ярина. Хичнээн ч минут ярьдаг байсан юм бүү мэд. Тэгэхэд би хуучин найз бүсгүйтэйгаа амьдрахаар болоод байлаа.
Ариунаа гэнэт ярихаа больчихов. Найзууд намайг зэмлэж байсан ч би амьдрал зохионо гээд гарч өглөө. Эхнэр маань жирэмсэлж “анхны” хүүхэд гараад амьдрал сайхан байлаа. Аав болчихсон,өрхийн тэргүүн болчихсон би гэдэг хүн хаа хол хүний нутагт нэгэн бүсгүй үр үдэш бүр намайг бодож,надад гомдож уйлж байсныг мэдэх биш.
Амьдрал минь бодсон шиг сайхан байгаагүй ээ, хадмууд чинээлэг айл,хадам эгч нар гэж мөнгө ярьсан хүмүүс намайг бутач, гуйлгачин энэ тэрээр дуудаж дүүтэйгээ суулгахгүй гэж байсан ч ном ёсоор нь эхнэрээ аваад тусдаа гарлаа. Гэвч нэг л дарамттай байлаа.
Тэр үеийн жишгээр СО явж орох орон, хөл дүүжлэх унааны мөнгө хийхээр санаа шулуудаж, СО-д байгаа найзаараа татуулав.
Ариунаа монголдоо байгаа сураг дуулдана. Хажуугаар нь элдэв яриа ч сонстоно. Явдалтай болсон,шоучин болсон,залуучуудыг гүйцээж байгаа гэхчлэн элдвийн л юм сонсогдоно.
Өдий хүртэл ганцаараа, алдаж, хэл амны бай болж яваад нь би буруутай юм шиг бодогдоно. Утсыг нь олж аваад ярьдаг боллоо. Жил гаруй утсаар холбоотой байлаа. Сүүлдээ миний ярихыг хүлээдэг болсон байсан. Би уг нь түүнийхээ сэтгэлийг бодож ярьдаг байсан ч, аваад суухгүйгээс хойш,ахин зовоогоод яахав гэж бодоод ярихаа болив. Эр хүн ер нь амиа бодсон зантай байдаг юмуу даа.
СО-д хэдэн жил биеэ зовоож, өөрөөсөө харамлан зүтгэснийх орох орон, унааны мөнгөтэй ирсэндээ. Ирээд бараг хагас жил эмнэлэг сувилалаар явсан.
Найзууд нэг өдөр эргэж ирлээ. Тэгснээ цаад Ариунаа чинь гадагшаа бүрмөсөн явж байгаа гэнэ. Гаргаж өгөхгүй бол гэлцэж байна. Тэр үдэш олон жил уулзалдаагүй ангийнхан цуглацгааж, их л гоё уулзалт болсон юм даг. Ариунаа тэр үдэш тэндэх ангийн охидуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь байсан.
Найз залуутай болсон, тэр нь үе үе залгаад л, ангийн ганц биеэрээ залуус Ариунаад нүд унаган, хүүхнүүд нь өмссөн зүүсэнд нь атаархуу харц чулуудан, харин би чамайг алдсандаа, чамайг хайрлаагүйдээ харамсан суусан..
Айл болгонд байдаг харын хэрүүл тасрахгүй. Эхнэр юм л бол Ариунаатайгаа банзалдаж яваад ирэв үү гэх нь зэвүүн.
Ариунаа тэгж яваад хэдэн жил сураг тасрав. Найз нөхөдтэйгээ,ялангуяа багын найзуудтай хаа нэг уулзалдах юм даа. Ангийнхан гэж ярихад хэдэн хөгшин хар юмнууд болчихоод гэж авгай намайгаа даапаалнаа.
Тэгтэл өчнөөн жил сураггүй байсан хүн өнөөдөр ингээд таарах гэж.
Аж амьдралын төлөө зүтгэсээр сэтгэлийн сайн сайхнаа гээчихдэг юмуу даа.
Өнөөдөр шиг ингэж догдолж байсангүй.
Хоёрдох хүүхдээ төрөхөд ч, эхнэрээ тушаал дэвшихэд ч, шинэ машин авахад ч, шинэ байр авахад ч ингэж догдолж, зүрх хурдан хурдан цохилоогүй..
Ариунаа маань хөл хүнд, царай нь жаргал дүүрэн гэрэлтээд,хөтлөн яваа харь хүн рүү эрхлэнгүй мишээсээр дэлгүүр рүү орж явчлаа…
Одоо бодохнээ анхны хайр минь Ариунаа минь байжээ.Даанч би зөвхөн сэтгэлээ дундарч шаналахад чамаараа сэтгэлээн дүүргэчихээд,халиад ирэхийн цагт хаяад явчихсан муу хүн юм биш үү.
Алдаж явахад чинь надаас л болсон юм шиг эмзэглэдэг байсныг минь чи мэдэрдэг болов уу. Ингэж л амьдрах ёстой байсан юм боловуу….
35 Comments
ungursun balarsan gants neg shaasan khuukhnuudee ankhnii ene ter geed bodoj yavakh er khund zokhikhgui teneg nyaluun asuudal
neg khuukhen erguulee biz shaagaa biz tegeed l ekhner avch ail ger bolson bol ukhsnii ankhnii khair mair transjender mayagiin yumnuud tiim yum bodoj yavdag baikjh pizda
10 jild neg okhin erhguuldeg l baisan buten unchin Estoi sots niigmiin ued khuukhed baikhad aa l tiim genen teneg yum khiij baisan baikh gej boddog
12 ond taaraldsan chini bi lav taniagui unen aimshgiin avgai tanij maniad bur aisan shuu yaj iim yumtai suuchkhaagui yum gej dotroo zalbirsan kkk
Ndd ch gsn bdg yum bna odoo bi saihan amidraltai gadaad huntei suusan ih surguuliach gadaadad togsson ter neg arvan jiliin hovguuniig odooch gesen sandag yumdaa anagaahad orood bi surguulia togsood mongo muutai baisan bolhoor ajil hiij bgd surhaar yvsan hedii chmgaa zurhendee hairladag bsnch bi zuthleeguiee uchir ni chmd nds iluu saihan emegtei oldoh bsn bas bi oortoo denduu ih hairtai bsn bolhoor ter baih odoo bi saihan amidarch bgaa ooriinhoo husseneeree chms haaya surag sonsohl yum ur huuhedtei bolood ih emch bolson surag bsn saihan az jargaltai amidraarai nmgaa bgch gesen dursaj bgaa bailguidee gej l ih bodoh yum
намайг боддог хүн байдаг болвуу. гоё санагдчихлаа. хэхэ
bi yag 2 oxind zereg xairtai bolchixoj bilee. tegeed l eeljilj nuugdaj xaraad l . odoo bodxoor ali ni yag anxniix ni yum bol gej bsinga bodox yum daa.
Хайрлаад л байдаг, хамт байх заяагүй хайр гэж байдаг юм шүү дээ.
Зүрхэндээ тээж дурсаж явдаг ч, уулзаж учирч, хамт байхын тавилангүй анхны хайр байсаан, байсан.
Хүн бүрт л байдаг байх.
давгүй өгүүлэг бна анхны юм болгон нандин байх юмдаа
bi neg hund 8jil hairtai yvj bilee martaj chadahku
Ariunaa bi chamd hairtai gej hehe
Ариунаа нь сонин л хүүхэн байна харийн залуутай суусан ч гэх шиг. Тоглоом шиг байж л байдаг.
hanilj chadaagui emegtei alj chadaagui uneg 2 bainga uzesgelentei bdag gesen shuu erchuudee heheheh
миний нэг таньдаг хүн л юм шиг санагдаад байна тэр хүн надад яааг иим түүх ярьж байсиин өгүүллэг гэж харсангүй тэр хүнии дотор иим юм бодогдож байсиин байх даа гж бодож уншсаар байтал таарлаа гэхдээ аймаар сэтгэл хөдөллөө
anhnii hair aa gej goe shvv dan hc vneheer yu ch medkvv genen bdagaas aldaj haramsaad odoo vr hvvdee bodloo gej setgelee huuraad hichneen zowlong tesch bna geech daraa ta nart hairiihaa tvvhiig ogvvlnee
hmm bi hair gej medehgui barag har gej medehgui baisaar uheh baihda 🙁
миний хайрыг бурхан ивээг
SAIHAN HAIR GEJ BDAG YUMAA, OLBOL HARIN ALDAJ L BOLDOGGUI YUM SHUU. BELGIIN NUD NI HAAGDSAN AZGUI ZALUU YUM DAA.
Тэр л хөвгүүнийг бодсоор л байна… Магадгүй би мартаж чадахгүй байх… Тиймдээ ч наддээр хэзээ нэгэн цагт ирнэ гэж найдсаар л хүлээж байна.. Дэргэдээ байгаа дэндүү их хайрыг яагаад хүмүүс олж хардаггүй юм бэ? Гомдмоор юм…
yamar goe yum bee bvr setgel hodolchihloo bas gunigtai bolj bna tvvniigee sanaj bna
Сайхан юмаа. Эрчүүд үнэхээр анхны хайраа ингэж боддог гэж үү.
гоё юмаа
ЯГ Л ИЙМ ХАЙР ЯГ Л ИЙМ ХАЙР ЯГ Л ИЙМ ХАЙР ЯГ Л ИЙМ ХАЙР НАДАД БАЙСАН. ГОЁ БАЙНА.ЗАЛУУГИЙН ЮМ БОДОГДУУЛААД.
xүний амьдрал байж болxол асуудал.xүн ерөнө эрч бай эмч бай анxний xайраа нас бага давлиун гэнэндээч тэрүү алдаx юмдаа дандаа.юм бодогдуулсан сайxан үгүүллэг бна.
шал дургүй хүрчлээ, эрчүүд ийм тэнэг шдэ
Хулчгар эрчүүд сайхан хүүхнийг аваад суучихаж чаддаггүй юмөө.Хоншоортой,сэргэлэн аавын хүү л авч суудаг юм.
за да би анх хүнд хайртай болоод гуйж гүйсээр бгад өөрийн болгоод 5 жил хамт амидарсан анхнийха хайрийг 1 удаа хуураад тгд баригдаад хаягдаад хайртай хүнийхээ ч өөринхөө ч амидралийг там болгоод явж бна да… ХАЙРТАЙГАА Учирна сайхан бна Найзууд дуудна УУна Газрийн Хааанаас ч юмБэ 1 Хүүхэн Гараад Ирнэ Бариц алдана Баригдана Хаягдана Үлдсэн АМидралдаа Үxэн Үxтэлээ Анхнийхаа ХАйрийг мартахгуй шаналж АМидрана даа…
Зохиол гэж зохиол л юм даа. Хэзээдээ мессеж бичилцсэн нь амьдралынх нь цаг хугацаатай тохирохгүй л байгаам даа.
Анхны хайр, эцсийн хайр ч гэх шиг. Бүсгүй хүнээр тоглож явдаг олиггүй эрчүүдийн зохиосон зүйлийг л анхны, эцсийн, бас хэд дэх ч билээ хайр гэж солиордог ш д.
Бүсгүй хүний сэтгэлийг хоосон хөөргөж дараа нь үнсэд хаяхгүйгээр зүгээр л мөрөөрөө амьдарцгааж болохгүй л хорвоо байдаг юм байх даа.
Олон туулай хөөсөн анчин хоосон хоцордог гэдэг шиг эхнэр авчаад бас анхны хайр гэж тэнэгтэхтэйгээ байнаа… Ядаж байхад ийм зүйлийг уншаад сэтгэл нь хөдөлдөг хүмүүс байх юм… Хаашаа ч юм бэ дээ энэ амьдрал..
гунигтай юмаа :(( яасан муухай юм бээ :((
Гунигтай юмаа. Гоы аз жаргалтай туух оруулаач тэрнээс бсих ийм гунигийн юм битгий оруулж байгаач.
Уяангын халил дутмаг, утга төгс бус, бусад сайхан өгүүллэгүүдтэй харьцуулахад даан ч дутмаг юмдаа. Өгүүллэг гэхээс илүү хэн нэгний дурсамж шиг л юм.
өгүүллэг биш зүгээр болсон явдалаа ярьсан шинжтэй л бичлэг байна даа
ЭНЭ үнэнээсээ болсон явдал юм бишүү…….гунигтай….ариунаа эмэгтэй хүни. ҮЗДЭГ бүх л амдралыг үзэж дэээ…
эрэгтэй хүний араншин…
бүсгүй хүнийг их л гомдоож дэ. Гэхдээ тэр одоо жаргалтай байгаа бол түүнээс хо байж, нүдэнд нь бүү харагд
Тиймээ хүмүүс анхны хайрыг гэнэн, юум сайн мэддэггүйгээсээ болоод харамсалтайгаар өнгөрөөж явуулсан нь ч байдаг. Би бол тийм л нэг харамсалтай түүхийн эзэн нь. Үүнийг уншаад одоо ч гэсэн түүнийгээ ойлгоогүйдээ харамсаж явдаг сэтгэл минь эмзэглэж, цээж хачин ихээр хөндүүрлэж бна.
Анхны хайраа гэж
хайр харуусал
Гоё юмаа. гуниг торчихлоо..