Ахтайгаа хамт гадаадын нэг оронд амьдардаг. Ах маань нэг л буруу замаар яваад байх юм. Монгол эрчүүд минь үүнийг уншаад нэгийг бодоосой гэсэндээ бичиж байна. Ах маань анх нэг хүүхэнтэй суугаад 6 жил амьдраад салсан. Анхны бэр эгч жаахан хэлтэй амтай галзуу талдаа хүүхэн байсан. Тэр үед бидэн руу утасдаад л амьдралаа авч явж чадахгүй байж хүүхэн шуухантай явалдаад байна энэ тэр гээд бөөн хэрүүлтэй амьдралтай байсаар байгаад л салсан. Ахаасаа асуухаар ерөөсөө тийм юм байхгүй л гэдэг байсан. Тэгээд тэр үед манайхан бэр эгчид бурууг нь өгөөд ахыгаа өмөөрөөд л өнгөрсөн. Тэр 2 зургаан жил амьдрахдаа хүүхэдтэй болоогүй. Бэр эгч маань хүүхэдтэй болох болоогүй гэсээр байгаад л салсан.
Салаад удаагүй байтал ах маань боловсролтой бол боловсролтой ажилтай бол ажилтай царайлаг бол царайлаг нэг сайхан хүүхэнтэй учир ургуулаад л суух барих дээрээ тулаад суусан. 2 дахь бэр эгч маань урьд нь амьдрал зохиож байгаад бас салсан нэг том болсон охинтой. Их ухаантай юманд их ул суурьтай ханддаг. Манай ах сургууль соёл төгсөөгүй болохоор Монголд олигтой ажил төрөл хийдэггүй байсан. Тэгээд 4 жилийн өмнө ах бэр эгч 2 маань гадаад руу амьдрахаар гараад араасаа намайг татаад бид 3 цуг амьдардаг болсон. Бэр эгчийн охин нь монголд ээж дээр нь үлдсэн.
Хар ажил хийж үзээгүй бэр эгч маань хүний газар нуруугаа тасартал өглөө оройгүй ажилладаг. Харин ах маань хэл ус муутай ганц ажил хийж цаг зав ихтэй хүн, эгч бид 2-н хоол ундыг хийгээд их халамжилдаг.
Энд ирээд удаагүй байхад бэр эгч маань надад нэг удаа манай хүн утас нь дуугараахаар гэрээсээ гарч ярих юм калл регистер, мэссэж 2-оо байнга устгадаг надаас нуух хаах юм байдаг юм байхдаа гэж байсан. Тэгэхэд нь би ямар ахынхаа урьдны авгайгаасаа яаж салсныг ярилтай нь биш дүйвүүлээд өнгөрөөсөн. Тэрнээс хойш бэр эгчийн амнаас тийм үг дахиж гараагүй. Манай бэр эгч ахын хүүхдийг нь гаргаж өгнө гэж дандаа ярьдаг байсан. Тэгээд жирэмсэн болохгүй байна гээд 2 жилийн өмнө эмнэлгээр явж шинжилгээ өгсөн чин манай ах олон жилийн өмнө бэлгийн замын өвчнөөр өвчлөж байсан байна гэж гараад тэр нь бэр эгчид хүнд цохилт болсон.
Тэгээд ахтай нэг ч удаа хэрүүл хийгээгүй надаас өмнө болсон юм байна гээд тэсээд өнгөрсөн гэсэн. Тэр үед манай ах гэж тэнэг юм авгайгийнхаа ухаантайг гайхаад л өнгөрсөн. Сүүлийн 2 жил манай бэр эгч бүү хэл би ахыгаа анзаарч хардаж эхэлсэн. Бэр эгчийг хар үүрээр босоод ажилдаа явсан хойгуур ажилгүй байж гарч яваад яг эгчийг ирэх цагийг дөхүүлж байгаад гэртээ ирээд хоол ундаа хийгээд байж байна. Сүүлдээ ахыг ажлаасаа оройтож ирээд байдаг боллоо. Утсаа авахгүй байна санаа зовоод байна 2-уулаа гарч хайя гэхээр нь би нэг удаа дагаж ахын ажил дээр очиход аль хэдийн гараад явсан гэдэг байгаа. Бэр эгч маань хоолой нь зангираад л юу ч дуугарахгүй байсан. Тэгээд нэг л өдөр ах баригдсан. Ах маань бэр эгчийн найзтай явалдаж байдаг байгаа. Тэр найзийг нь би сайн маднэ. Найз ч гэж дээ тэр хүүхэн нь манай бэр эгч руу сүжрээд л манайхаар орж гардаг байсан. Манай бэр эгч тэр хүүхэнд нэг л сүжиг муутай нь надад мэдрэгддэг байсан.
Удаа ч гүй нэг л тусгүй хүүхэн гээд найзлахаа больсон зайгаа барьсан гэж надад ярьж байсан. Тэгсэн чин ах очиж тэр хүүхэнтэй нь очиж наалдаад салж хагацахаа больсон байсан. Бүүр баригдчихаад байхдаа тэр хүүхнээ өмөөрээд эгч руу хашгирч байхыг би сонссон. Тэгэхэд бэр эгч би чамтай одоо хэрүүл хийхгүй яагаад ийм болсон ярилцая гээд байхад манай ах гэж тэнэг юм хартай мартайгаар нь дуудаад л хэрүүл өдөөд байсан.
Тэр шөнө би ахдаа гомдоод шөнөжин уйлсан. Надад тийм хэцүү байгаа юм чин бэр эгчид бүүр аймшигтай байгаа биз. Хамгийн гол нь тэр хүүхэн ёстой муухай муу санаатай балиар хүүхэн. Ах эгч 2-н цуглуулсан мөнгөнөөс ахаар Монголоос авчруулж жил гаран тэжээлгэсэн байгаа юм чин. Тэгээд бэр эгч одоо сална гээд байгаа ахыг тэр хүүхнийг сонгоод хайртай дуртай болсон тэрэн лүүгээ яв гээд байгаа тэгэхээр ах эгчид хайртай дуртай салахгүй гээд бөөн зовлон болж байна.
Бэр эгч хоол унднаас гараад нэг хэсэг аймаар байсан. Одоо харин аймаар зоримог шийдмэг ахаас аль хэдийн сэтгэл дотроо салаад цаашдаа яаж амьдрахаа шийдчихсэн байгаа гэж надад хэлсэн. Миний зовж олсон мөнгийг тэр хүүхэнд зарсан учраас ахаас салахдаа нэг ч зоос өгөхгүй гэж байна лээ. Гэтэл манай гэрийхэн яг үнэн байдлыг мэдэхгүй болохоор ахыг бас л өмөөрсөөр бэрд бас буруу өгөх хандлагатай. Би бүх үнэнг мэдэж байгаа болохоор надад их хэцүү байна. Ахыгаа гэхүү бэрийгээ гэхүү? Энэ тэнэг ахыг яах вэ? Ах эгч 2-т минь зөвлөгөө өгөөч. Ийм сайн бэр эгчээ алдмааргүй байна яах вэ?
39 Comments
Minii duu salgahgui geed zutgeed yahav Dee, ter asuudald orood hereggui, harin bolson yavdaliig geriinhendee uneneer ni heleh l chinii uureg baihdaa, denduu saihan egchtei yumaa!
ahiigaa uinda abodood bgan teneg um be 2 ch hunii amidral duusgahcaad geriihende ahiigaa yasaniig helehgui u shal teneg zaluu bnshde
чи их сайн дуу бн.харин ах чинэ аа лаа ла.
би эрэгтээ хүн гэхдээ тиймэрхүү эрийг ах маань гд омоорж болохгүй ээ бэрээ өмөөр
чиний бэр эгч чинь үнэхээр сайн эмэгтэй байна…
ахийнхаа унэн торхийг ээж аавдаа хэлээд бэр эгчийнхээ талд зогсох хэрэгтэй шуу. ийм сайн хуухнийг гомдоож бдаг тэнэг залуу юм даа
чи шудрага байх ни чухал шуу. гэр булийнэндээ ахийнхаа тухай хэлдээ. наад эмэгтэйгээ буу гомдоо.
ийм хормойн бузар хорвоогоор дүүрэн байх юм даа.
хүүхэд байхдаа ийм юм мэддэггүй сайхан байж дээ.
Наад бэр эгчээ манай ахад өгчихөө манай ах бас тиймэрхүү гэхдээ танай ахаас арай дээр юм бна
танай тэнэг ахтай зовох гэж наад хүүхэн чинь суугаагүй тэнэг ахаа бодолгүй наад хөөрхий эмэгтэйг бушуухан салга
танай ах чин арай дэндүү юм бна чи тгхдэ бараг наад асуудалда оролцоод хэрэггү дээ
оо ымар азгви бвсгви үэ би нэг тийм бвсгвиэй учрэx ымсан тэгээд тэр т1 залууг ягад хаычихдаггви бнаа чадваргви гээ биздээ
Салсан нь дээр байлгүй яахав дээ. Хүний амьдралыг үрээд. Тэгээд ч салж барих дээрээ тулбал чиний үгийг юу гэж сонсох вэ дээ. Эгч чинь ухаантай хүн юм чинь тийм тэнэг завхай залуугаас салж л таараа.
би бол ахийгаа л гэнэ ах л бох ах ккк
сайн эмийн тэнгэр хаясан мал байна,гэрийхэндээ үнэнийг хэл,салга
ийм ухаантай хуухнийг тогтоож болноо тэхдээ ах чин итгэлийг ни даах ым уу даа
эр эмийн хооронд элчиг битгий болоорой дараа нь чамд л гай болно. зүгээр л хөндлөнгөөс хардаа ахтаа тус болж байна гээд тэр эмэгтэйг зовлонго нэмнэ, эгчдээ тус болж байна гээд төрсөн ахыгаа яалтай билээ. ямар ах чамаар боовоо захируулах биш
ahiiga lamdyylaach hiimoriin sanlyy ni nohoi sheechihsen um bishvv
tertee tergui ber egch chin naad ahaas chin salnaa. iim yumiig yaj tesehev dee. ahiin chin hohi. chi harin amidralaas suralts daa. naad ahdaa hel. dandaa iim baival adag suuldee hanilah hun oldohoo baigaad hog deer garah vii dee naad ah chin. ber chin bol ali hediin salsan baigaa naad hunees chin.
õýäèé òºðñºí àõ ÷ãýñýí ¿íýíèéí òàëä çîãñîõ õýðýãòýé.
ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛОО ЗҮГЭЭР ОРХИО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!111
за даа танай ах чинь засрашгүй задарсан банзал болтой.Чи хэнийх нь ч талд ороод хэрэггүй аль болохоор 2уулангаас нь хол амьдар. наад хүмүүс чинь өөрсдөө учраа олсон нь дээр байх.Нээрээ танай ах чинь дүүрчихсэн муу тэнэг ороо нь орсон гөлөг юмдаа
эр эмийн хооронд …. гэж чи асуудалд ни оролцоод хэрэггүй дээ. харин гэрийнхэндээ үнэнийг нь хэлбэл хэл. ах эгч 2 дээрээсээ нүүж өөр газар ор. бэр эгчийг зөнгөөр нь орхи, ахаас чинь салбал салаг өөрөө мэднэ биз.
адилxан эмэгтэй хун байж эгчийнхээ талд орооч эргүү эрчүүдийг яанаа
Эгчийнхээ талд орооч адилхан эмэгтэй байж. Тэгээд ч шударга үнэнээр явах чамд өөрт чинь л дээр..Тийм сайн ухаалаг,цэцэн бэрээ алдаж байж..бас гадаадад ажиллаж амьдардаг.энд танай бэр эгчийн чинь талд нь хүрэх эмэгтэй ховор.эргүү хунд сайн эхнэр заяадаг ч ханилаж чаддаггуйм гэсэн.Тийм эхнэртэй бол энд бичиж суухгуй л байлаа.
чи ч бас ах шигээ хүн муутай л хүн болох шинжтэй энэ маягаар.асуух юум алга 100% бэр эцгхийн чинь зөв~! за аз жаргал хүсэе~
хүн жаргал даахгүй зовлон даадаг гэж…
чиний тэнэг ахийчини хутга шаагаад алчихвал таарана ийм пизда амид ывж ядийн ухдэл
Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг бий. Гэрийнхэндээ бол үнэнээ хэл. Харин бэр эгчийгээ авч үлдэх гэж зовоогоод юу гэх вэ. Арай ч тийм муухай байж болохгүй. Очиж очиж найзтай нь. Хэдий төрсөн ах чинь ч гэсэн бэр эгчийгээ явуулсан нь дээр. Чиний нөхөр чинь тэгвэл чамд ямар байх вэ. Хэцүү биз дэ. Хүн ураг төрлөө гэдэг боловч чи чинь эмэгтэй хүн шүү дэ. Тиймээс бэр эгчийгээ тайван явуул.
хэцүү л юм бн да. миний ш бол харин сайн хун,архи уухгуй тамхи татахгуй,харин аүгай ни нэг усан толгой. тэнэг новш,яахаараа сайн хумуустэй ни ийм тэнэг юмнууд таардаг бнаа. би тэрнийг бэр гэж дуудахаасаа ичдэг. унэхээр ичдэг.
odoo yaamaarch yum be dee tiim uhaanaa aldsan er hun gej baimaaargvi l yum unheer l chinii helsen tiim busgui tanai ber egch mun bol aldah hereggvi l bhadaaa Rose iin zuw shuu bas…. za da tegd uldseniig ni chi uruu zohitsuuldooo..
Гэхдээ Бэр эгч чинь бас алсийн бодолтой,Долоон уулийн цаадахийг хардаг хашир эмэгтэй ч байж мэдэх юм.Ахаас чинь салах бодол агуулдаг байж байгаад, чамайг ирхээр Дүүгээр нь өөрөөр нь мэдрүүлсэн байна шүү дээ.Тэр дундийн гээд байгаа мөнгө хэнийх нь нэр дээр байдаг бээ? 1-сумаар 2-туулай буудсан байна.Бэр чинь найзтайгаа хуйвалдсан ч юм билүү хэн мэдлээ ер нь Энэ хүүхнүүд аюултай шүү!!!
гэрийхэндээ хэлээд салахд нь бүү саад бол бас бүү буруу өг. тэр ч ухаантай хүүхэн байна. Надтай таарчидгүйм байхдаа…..яагаад дандаа усан тэнэгүүд нь хүний мөнгө, хөлс хөдөлмөр хумслаж амьдардаг нь нөхөргүй үлдсэн байдаг юм бол.
Гэр бүлийнхэндээ аав ээждээ бэр эгчийгээ буруугүйг, болсон явлыг хэлэх нь юуны түрүүнд зөв байх аа.Чиний бэр эгч их ухаантай хүн бололтой.Юумны түрүүнд хэл ам хэрүүл тэмцэл хийгээд байдаггүй юм шиг байна.Ийм хүн нэлээнд бодож байж л салах шийдвэр гаргасан байх тийм болохоор салсан нь дээрээ.Гэхдээ чи бэр эгчээ салсан ч гэсэн түүнтэй ойр дотно байгаарай.
Эротик өгүүллэгүүд – http://fun.now.mn/category/audio/audio-erotic
ber egchiig chine oilgox saixan er xun uchirnaa gej bodoj bna yagaad gevel ter chine sain emegtei bn
yr ni xadmuud ix sonin xuugee dandaa omoordog. xunii xun bolxoor l buruu ym hiideg muu xun shig. minii bodloor eregtei xun aldsan ch daxiad l neg xuuxentei uchiraad l yvchixna. chi ber egchdee xairtai bol egchiigee yvuul oo. xetsuu l bgaa medeej gexdee tanaixan axiig chine omoorood l bur setgel sanaag ni xetsuu bailgana. emegtei xun ter tusmaa neg xuuxedtei xun ter xun jargax ystoi. uxaalag saixan ber egch zayaj gexdee axad toxirohgui. ax shig chine xumuusd xereldej muudaltsan aaligui xuuxnuud l toxirno. ooroo araas ni guij yvax l zayatai er xun bn doo. odoo xoxi chine geed xay axiigaa. chi emegtei xun ym chine egchiigee oilgoj yvuulna gej bodoj bna.
Chi l zov gesnee hiilde!
Зүгээр л сал. Чи ч гэсэн ахтайгаа утсаар ярь Хүн нэг алдаж болно. Магадгүй хоёр байж болно. Ах чинь арай дэндэнээ. Чи харин их ухаантай дүгнэлт хийж сурах хэрэгтэй дээ
Наад тэнэг ахыгаа чи яахав дээ. Наад бэрийнхээ амьдралыг үрэх гэж байгаа биш гэрийнхэндээ үнэн байдлыг хэлэх хэрэгтэй шүү дээ. Дандаа хүний хүний буруу танай тэнэг ахын зөв байдаг байж болохгүй шүү дээ. Ийм тэнэг хүнээс салахгүй гээд ч яах юм. Тэнэг ахыг чинь тэвчээд өнгөрвөл бүр ч тэнэг юм болно. Хэн ч байсан салах л байсан. Салах ч хэрэгтэй.