Би амьдралын юунаас кайф авч амьдрах бэ?

Би одоо 30-тай нөхөртэй 2 хүүтэй. Ажил хийдэггүй эмэгтэй байна. Манай нөхөр намайг ажил хийлгэх дургүй хартай. Ганц нөхрийн цалин амьдралд хүрэлцдэггүй тэгсэн хэрнээ л ажил хийлгэддэггүй. Хааяа нэг найзтайгаа гарая гэхээр бөөн уур хэрүүл болоод би больдог. Өөрөө бол дуртай үедээ найз нартайгаа гарна надаас айхгүй асуухчгүй. Би энд тийм олон найзгүй нөхрийнхөө нутагт л амьдарч байгаа. Сая ганц найз маань эх үрсийн баяр тэмдэглэж 2-уулаа жоохон сууя гэсийн би нөхрийгөө гаргах байх гэж бодсийн тэгсэн дахиад л бөөн уур хэрүүл болоод би больчлоо. Гомдоод уйлаад л сууж байна. Ажлын хамт олон, найз нөхөд байхгүй би амьдралын юунаас кайф авч амьдрах бэ?

28 Comments

  1. 123 says:

    er em?

  2. Саарал says:

    Тийм тэнэг новшоос салаач. Хэзээ нэгэн цагт гайгүй болно гээд итгээд л байна уу. Хэзээ ч засрахгүй. Чи насаараа тарчилж амьдарахыг хүсэхгүй байгаа биз дээ.

  3. emma says:

    Цахирмаа яг оноод хэлчлээ.Хун өөрөө өөртөө бяцхан ч гэсэн зорилготой амъдрвал хусээд байгаа таашаалийг хийсэн бутээлээсээ их багаар амсаж болдог.Чи юу ч гололгуй нэг зуйлийг сонирхон хийж туугээрээ гунзгийрч мэргэшиж чадвал гэртээ байх хамт олонтой байх нъ тийм ч эмзэглэхээр асуудал биш болж болох юм.Нөхөрт буруу өгөөд өөрөө юу ч сэдэж саначлахгиуй байвал наад амъдрал чинъ амтгуй санагдана.Байгаа орчиноосоо боломжийг хайж сур.

  4. zaya says:

    та бид 2 адилхан юм би 2 хүүхдээ хараад гэртээ байдаг бас найзуудаасаа хол байдаг амьдралын тоглоомч хатуу юмаа

  5. cahirmaa says:

    наадах чинь гэр бүлийн амьдрал бишээ, танайх аав нь хүүхдүүдэйгээ үнэгүй супер гэрийн үйлчлэгчтэйгээ амьдардаг айл шиг л байна, гэхдээ гэрийн үйлчлэгч цалин авахаас гадна зөвхөн хүүхэд хардаг, эвэл хоол хийнэ, эсвэл гэр цэвэрлэж хувцас угаадаг, а бас гэрийн багш, бэлгийн хэрэгцээ хангаж өгөх зэргээр бүгд л үнэ хөлс авч тус тусдаа төрөлжсөн байдаг, хамгийн гол нь эдгээр хүмүүс үйлчилгээ үзүүлж цалин авахаас гадна гадуур дуртай хүссэн ажлаа хийгээд явдаг чөлөөтэй хүмүүс, чамайг яваандаа хүүхдүүд чинь хүртэл хүндэтгэхээ болино, эхлээд чи өөрөө юу хиймээр байна, сонирхож байна тэрийгээ олоод өөртөө зорилго бий болгоод ябал нөхөр чинь яаж чадахгүй, надад нөхөр чинь биш чамд өөрт чинь зорилго хүсэл тэмүүлэл байдаггүй болохооороо юуны төлөө тэмцэхээ мэдэхгүйд асуудал байгаа юм шиг санагдаж байнаа

  6. rose says:

    Би ажил хийхгүй нэг жил байж үзсэн.Залуу, өвчин зовлонгүй хөдөлмөрийн чадвартай хүний хувьд үнэхээр гутамшиг.Өөрөө өөрийгөө дорд үзнэ, итгэлгүй болно, зориггүй болно, найз нөхдөөсөө хөндийрнө, үнэхээр тэнэг.Тийм болохоор нөхөр чинь яадаг ч байсан ажил хий.

  7. rose says:

    Яахаараа эхнэр хүн гэртээ суух ёстой юм бэ? Харин ч эсрэгээр нь хий.Тэр юу гэж хэлж уурлаж байсан ч хамаагүй. Өөрийнхөө бодлооор хий.Өөртөө эрх чөлөө өг.Шоронд хоригдож байгаа биш.Ажил хийвэл цалин аваад сайхан байхаас илүү сайхан зүйл нь хамт олонтой болно өөртөө итгэлтэй болно, хамт олноороо сайхан байна, гэр бүлийн зарим нэг муухай зүйлээ мартана, өөрийгөө хөгжүүлнэ давуу тал мөнгөөр хэмжигдэхгүй их.Тийм болохоор өөрийгөө чөлөөл

  8. rose says:

    яАХААРАА

  9. Х says:

    манай нөхөр ажил хийлгэх дургүй мөртлөө хааяа гадуур найзуудтайгаа уулз гээд байдагийн. би харин эсрэгээрээ өөрөө найзуудтайгаа уулзах дургүй болохоор нөхрийгөө гаргах дургүй талдаа шүү. гэхдээ одоо би ажил хийж байгаа ч үнэн дарамттай байдаг. нөхөр маань хэзээ ажлаасаа гарах гэж байна гэж дандаа асууна. хүүхдүүдээ хайхарсангүй. гэр орондоо юу болж байгааг мэдэрдэггүй гээд байдаг нь үнэхээр хэцүү байдаг. би удахгүй ажлаасаа гардаг юм билүү гэж бодож байгаа л даа. тэгэхгүй бол нөхрийнхөө өгч байгаа дарамтаас болж өвчин тусах байх гэж боддогийн. бас танай ажил дээр чинь очиж байна даргыгаа гараад ир гэж хэл энэ тэр гээд аймаар дарамттай шдэ.тайван амьдралын төлөө өөрийнхөө эрх чөлөөг золиосолж амьдрахаас өөр аргагүй гэж боддог болоод удаж байна даа.

  10. tseegii says:

    ингэж амидрана гэж юу бхав дэ арай ч дэ нэг ни арчаагуй нэг ни балмад юм ингэж хэлсэнд уучлаарай.
    6 сарийн нэгэнд шууд гар, чи хвнтэй ханилсан болхоос зарагдсан бараа биш биз дээ.амидралаа оорчлох зоригтой алхамууд хий тэгээд долохгуй бол сал, ажилд ор тсэүэрлэгч ч гэсэн хийгээд хуний эрхэнд жаргахаар оорийн эрхээр зов гэдэг биз дэ.

  11. muugiinuu says:

    өөрөө болохоор чөлөөтэй эхнэр болохоор гарч болохгүй ядаргаатай тэнэг гар. Юундаа харддаг байнаа. Явалдахаа хүрүүл хардсан хардаагүй явий ш дээ ингэх тусам чамд явалдмаар санагдаж байгаа биздээ.

  12. khongorkhon says:

    өөрийгөө тэрний нөхөр гэдгээс гадна хувь хүн гэдгээ сайн мэдрүүлээд өг дээ. эхнээс нь чи уурлангуут нь үгэнд ороод байх хэрэггүй байсан юм одооноос өөр бай даа. ажилд ор чи ямар тэрний боол нь юм уу. эхнэр нь гэдээ сана

  13. zaya says:

    нөхрийн чинь юу бодох яах нь чамд хамаагүйээ. чи өөрийнхөөрөө бай. чиний л амьдрал шдээ. нөхөр чинь уурлалаа гээд яадын. уурлаад гар хүрвэл сал. хөгшин эмгэн болчихоод харамсаад сууж байхыг хүсээгүй л бол одооноос өөрийнхөө хүссэн амьдарлаар амьдар. ажил хий, хамт олонтой бол, зугаац нарги, сурч боловсор. чиний амьдрал ганцхан чиний л гарт. нөхрийн чинь гарт биш.

  14. Man says:

    Яадаг хар амиа бодсон нөхөр вэ? Зөнгөөр нь байгаад байвал улам давардаг гар байна ш дээ наадах чинь. Чи өөрийнхөөрөө байж хүн амьтантай уулзаж нийгэмд хөл тавьж кайф авах хэрэгтэй.

  15. n says:

    чи анхнаасаа ажил хийнэ гэж зүтгэхгүй дээ. дутуу гачуу хүний гар харж амьдрах жинхэнэ энэгнэл залуугаараа л үхлээ гэсэн үг . өөрийн гэсэн орлоготи байх хичнээн сайхан гээч. хартай л юм байна л да танай хүн . харийг нь түрүүлэх юм хийж байсан бол эрчүүд тэр чигээрээ л хардаад дуусдаг хүмүүс . засрана гэж байхгүй шүүдээ. тиймд энэ амьдрал чинь их хэцүү ч гэлээ хүүхдээ бодод тэсээд байж дээ. хүний амидрал эрээн бараан дээр доор янз бүр байдаг ч иймэрхүү байдалд өөрийгөө оруулсан болон тэрэнтэйгээ эвлэрээд суудаг хүмүүсийг ер ойлгодоггүй салаад сайхан амидрал харагдаж сайхан амидарч чадах бол эвлэрээд зовоод суух шаардлага байхгүй. тэр нөхрөөсөө ямар ч амидралгүй гэж бодож байгаа бол тэрэнэтэйгээ эвлэрээд зовоод амидарч байсан дээр биздэ?

  16. ganaa says:

    яасан арчаагуй эр вээ……. би лав эхнэрээ харинч илуу гараасай уурийигуу хугжуулэсэй гэж бодож дэмждэг…. адгийн шаар юмдаа

  17. tito says:

    chamt no bg-d bas tegj boloh yum. heterhii buruug chiheed bailgui bas ooriigoo harj sur. iim teneg ugend ni orood suugaad baina gedeg chin neg bish dee hoo

  18. bayar says:

    би өөрөө залуу ч гэсэн хөгийн юмнуудийг үзэн ядаж байна

  19. bayar says:

    тэр нөхөрт гэж хэлхэд: чи хөгийн зангийнхаа горийг амсах байлгуй дээ гайгуй!!!
    эхнэрт хэлхэд: наад залуугаасаа асуух хэрэггүй!! эмэгтэй хүн ч гэсэн гарч орох асуудал байлгуй яадаг юм бэ!! гай л байна. болохгүй бол 2 хүүхдээ аваад нутаг буц. араас чин ирээд гуйгаад алийгаа алдана, харжил байгаарай. ийм хөгийн залуучууд цагаа тулхаар гуйж гувшаад алийгаа алддаг юм. тийм биздээ залуучуудаа!!?

  20. hghgdhgv says:

    Сана гэнэ уу зарим хумуус нийтлэлээс шал өөр утгатай өөрийгөө нөхөрийгөө магтаад эхэлэхийн инээд хурмээр зөвлөгөөгөө өгөөч

  21. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    хүнд чинь өөрийн эрх чөлөө гэж байдаг ажил хий найз минь гэрээс гарч орж бай..хүлээтэй амьдрана гэж юу гэсэн үг бэ ???

  22. WARWAR says:

    ХҮҮХНҮҮД НЭЭРЭЭ УЛАМ Л ОМГОЛОН БОЛООД БАЙНАА УДАХГҮЙ 100 Н ЖИЛИЙН ДАРАА МАНИЙГАС ЗОДОХ ВИЙ ДЭЭ

  23. Alpha 910 says:

    чи нөхрийхөө нутагт амьдарч бгаа гэж бичлээ гадаад хүн юмуу эсвэл монголд ямар нэгэн аймаг сумд амьдардаг юмуу?Эх үрсийн баяр миний мэдэхээр 6р сарын 1 нд болдог биш билүү? Яг өдөр нь болохоор хүүхэд шуухадаа хаяад л гарахгүй юу. Ямар худалдаад авцан боол биш гарч орохоо хэлж зөвшөөрөл авах албагүй гэж бодож байна.Ер нь тэгээд уурлах үедээ уурлаж инээх үедээ инээж амьдар давс хужрыг нь тааруул хэт галзуу эсвэл хэт ноомой байвал танай нөхөр шиг эргүү юмнууд давардаг юм.Өөрөө Но-той хүн ч бас их хартай байдаг шүү дээ.Өөртэй нь адилхан аашлаад ч юм уу эсвэл янз янзаар үзээд аашлаад бай. Боолын үе шиг ажил ч хийж болохгүй гэрийн зарцын аясаар амьдарсаар төгсөнө гэвэл иймэрхүү балиар юмнаас эртхэн холдсон нь дээр дээ гэхдээ салах бол амархан хамгийн сүүлийн шийдвэр гэж авч үзээрэй тэр болтол янз янзаар үзэж тарж үсэрч наалдаад үз.амжилт олох л болно

  24. hi says:

    ингээл байвал улам л даврана даа. өөрийнхөө төлөө тэмцэх л хэрэгтэй. ажилд ор

  25. sana says:

    манай нөхөр намайг харин гаргах дуртай. би эсрэгээрээ гарах дургүй. гарахаас залхуу хүрээд байдаг юм. ажлаас ирж ядарчаад дахиад гарах хэцүү.

    манай нөхөр хааяа архи дэлсэх дуртай. тийм болохоороо намайг гар гээд байдаг юм.

    манай нөхөр архинд үгүй гэхгүй, хүүхэнд нүдээ өгөхөөс буцахгүй.

    ийм л амъдрал бна даа.

    мөнгө бол олно, надад өгнө, би тэрийг ни үрнэ. би ч бас олно. бас үрнэ. энэ насандаа хагартлаа баяжихгүй юм шиг бна.

    манай найз нар баян, би бол жирийн.

    миний амъдралд юу чухал вэ? ажил мини юм бна. гэхдээ мөнгө хэрэгтэй үедээ хэрэгтэй шүү. бас эрүүл байх. ам бүлээрээ эрүүл, сэтгэлийн хангалуун байдал.

    за, за баахан эмхгүй бичлээ.

  26. +2 says:

    яг л миний амидрал байна даа Монгол эрчүүд ийм юм болов уу манай ноxор бас яг танай xун шиг аашилдаг юм гэxдээ би xэрэлдсээр байгаад нзуудтайгаа гардаг л юм байнга биш ч заримдаа тэгэxгүй бол нэрвтээд xэтсүү юм билэээ нзуудтайгаа уулзаж сайxан суусний дараа амидраx эрч xучээ авдаг ч юм уу гэxдээ чамайг xэрэлдэж байгаа гар гээгүй юм шуу танай xун чин ямаршуу xун гэдгийг мэдэxгүй ч гар xурдэг xурэxээр xун бол оорийгоо тэгэж зовоож яxав дээ манай xун арай ч тийм дээрээ тулаагуй ч гаргаж оруулаxгуй би гэдэг xун яг л гэрийн авгай болж байна даа ямар ч байсан эxнээсээ л ажил xийдэг байж гэж боддогийн зорсоор байгаа жил л xийx xэрэгтэй юм шигээ за оорийнxоо зовлонг биччиxлээ уучлаарай

  27. SAAK says:

    тэр чинь яасан даварчихсан новш вэ чи заавал гарах хэрэгтэй байнга бууж өгөөд абйвал тэр улам л даврах болно

  28. hen negen says:

    Яадаг хувиа хичээсэн дурак вэ угэнд ни ороод байхаар бүүр даварчихсан байна шд. Хаяад гардаг газаршд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.