Сайн байна уу. Би урд нь Би ингээд 2 талд яваад байх уу? гэсэн захиа бичсэн залуу байнаа. Юуны өмнө сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа. (өмнөөс минь ч бичсэн байна лээ хэ хэ) Гэхдээ би асуудлынхаа хариуг олсонгүй. Магадгүй би дутуу бичсэн байж болзошгүй гэж үзээд илүү дэлгэрэнгүй бичихээр шийдлээ. Миний хувьд ЗГ харъяа нэгэн газар дунд түвшний албан тушаал хашдаг. Зарим сэтгэгдэлүүдийн хариу өгөх нь зүй болуу… (буруу ойлгосон байж магадгүй гэсэн үүднээс)
– Ихэнхи нь сайн эхнэрээ хуурсан муу залуу гэсэн байна. Би уг нь эхнэрийг аль болох оролцуулахгүйг бодсон боловч бичих хэрэгтэй юм шиг байна. Би олон жил гадаадаар сургууль соёл гээд явсан болохоор яг үнэндээ тууштай хамт амьдарч байгаа нь 2 жил. Энэ 2 жилд амралтанд явлаа гээд 7-8 хоног эсвэл найзуудтайгаа нэг газар сууж байгаа болохоор ахынхаасаа хүүгээ авчаарай гэдэг асуудал байнга.
Гэхдээ олон жил ирж очин байсан болохоор юм бодохоо ч байж дээ (тэгээд ч өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов гэгчээр өөрөө болохгүй байж өрөөлийг хардах бол тэнэг биз). Бүр хүүгээ ганцааранг нь хаячаад явсан удаа ч бий. Хүү минь бүлтэлзээд айгаад сууж байсан цагаас сэтгэл хөрсөн гэхүү дээ. Би эхнэрээ муулий гэж үүнийг бичээгүй шүү энэ миний сонгосон амьдрал. Би өөрөө жаахан байхдаа ээжтэйгээ 2-уулаа үлдсэн аавгүй хүүхдийн зовлонг мэднэ. Тийм болохоор хэзээ ч хүүгээ аавгүй үлдээхгүй бас хойд ээжийн гар харуулахгүй муу ч сайн ч төрсөн эх нь илүү гэж боддог.
– Тэр бүсгүйг бас муугаар хэлж болохгүй юм шигээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухуу гэдэгдээ. Бид нэг оронд сурч байсан миний мастер хийсэн сургуульд тэр бас сурч байсан гээд биднийг дотносуулах шалтгаанууд байсан биз. Тэгээд ч миний гэртээ мэдэрдэггүй сэтгэл ханамжийг тэр өгдөг (секс биш шүү). Бас тэрийг суллаж явуул гэсэн байна. Би түүнийг бариагүй бөгөөд өөр хайртай хүнтэй болбол би үнэнээсээ баярлана. Яагаад гэвэл би түүнд чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж байна.
– Надаар жишээ болгоод бусад залуучуудыг хараагаад байгаа болохоор энэ бүхнийг бичлээ. Над шиг муу залуус тийм олон биш шүү… За эцэст нь би асуултаа арай өөрөөр тавихаар шийдлээ. Би өөрийнхөө шийдвэрийг олж авлаа.
– Би тэр бүсгүйгээс больж хуучин амьдралдаа орох ёстой. Тиймээс та бүхэн боломжтой бол яаж хамгийн аятайхан салах арга хэлж өгөөч. Миний хувьд надад сайн байсных нь төлөө муухай загнаад больмооргүй байна. Намайг ойлгохыг хичээгээрэй…
21 Comments
яриад байх юу байдийн шууд л алга бол
хүн өөрийг нь хайлана гэж хэлээд үр хүүхэдтэй болгоод зангаа хувиргасан бол эмэгтэй хүн насандаа хүртэл гомддог юм.Чи өөрөө аавгүй өссөн бол амьдралын хүнд хэцүү хүүхдийн зовлон шаналлалыг ойлгох л юм байна. Эхнэрээ эргүүлж ав. Бүр мөсөн алдаагүй байгаа дээрээ нөгөө хүүхнээ дугай л хая тэр ямар чамд саЙН БАЙЛАА ГЭЭД ХҮҮХДИЙГ ЧИНЬ ОРЛОХ ЮМ УУ
хэдийгээр чи алдаа хийсэн ч тэрийгээ засахыг оролдож байгааг чинь үнэлж байна.Би чиний эхнэрийг өрөвдөхийн зэрэгцээ маш их үнэлж байна.Ямар ч байсан тэвчээртэй байж өдийг хүргэж, одоо бол чиний яахыг л хүлээж байгаа байх.Хүүхдээ гомдоосон хүн ямар их зовлон туулдагыг амьдрал чамд харуулах байхаа
Нөгөө талд байгаа чамтай яваад байгаа бүсгүй ухаан муутай амиа бодсон хүүхэн мэт санагдаж байна Чамд үнэн сэтгэлээсээ хайртай юм бол өөрөө яваад өгөх байлгүй дээ
яаж салах вэ гэхийг бодоход чи өөрөө илүү харж билүү долоож бгаам бна даа. Тэгээд ганц бие бүсгүйг худлаа өрөвдөж байгаа царайлахаа болимоор юм. Эр хүнд эхнэрээ муулах шиг арчаагүй зан байдаггүй шд. Шалчига шалчига гэсэн чам шиг арчаагүй юмнуудаас болж эмэгтэйчүүд зовж байгаа шд.
hytsdag zalyy we chi? hvnees asuuj hariulaataa olchood uuruu ni yaahaa medlee gdg cham shig dyrak bna yy? tegengvvtee daraa ni nya-gaasaa yaj salah yy gene vv. daraa bi baachaaad bugsuu yaj archih yy gd asyygaarai. gaighah yum alga
HI BUSGUICHUUDEE 29 ZALUU SEXIIN HAMTRAGCH HAIJ BN , TOGLOH HEREGGUI SHUU UNENEESEE SHUU
MAIL ID IS
ganaa8209@yahoo.com
hun ugaasa hunii yumand shunadag ymaa, yagadch yum neg ymiig chadaj hunii ymiig ooriin bolgoj avhaar ooroo iluu gedgee medreh shan bdiin.tiim bolhoor enegtei humuus albaar uhaanta ymshig zang hench gargaj chaddag ymaa.hudlaagasa tevhceer zaagaad.bi ch unendee tegej yvj ehnertei hunii tolgoig erguulj uzsen chadsan.odoo bodhod heregguil asuudl blee.hunii jargalaar zowlon hiij.hervee ter eregtei l ehelj hayku bl hun hajuudn bgaal bguul hairtai uchirn gej hudlaadoo, tiim bohlor chi zugeerl yuch boloogu ymshig orhison n hamaagui deer songolt.za amjilt, tgd ter ehneree gerees hamaagu gardagiign boliulaad oorooch bas tomootoi 2laa shan baitsgaaj amidartsgaaldaa iim zaluuhan bjij.eregtei hunl ehelku bol ehnerchinch gsn chamd gomdoodl sanaachlaga gargadaggu geedl setgel dunduurl amidardag bgaada.hichegere zalu min.az jargal
за за үнэн өөрийгөө өмөөрчихийнма.Ёстой овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг үг чинь чи өөрөө овоо нь байсан юм бишүү. За за чи үнэхээр ийм бодолтой явдаг бол эндээс ингэж асуугаад байх шаардлага байна уу.Чи өөрийгөө бүрэн мэдрээд байгаан бишүү.Эхнэр чинь тийм муу хүн юм бол тэр муу эхнэрээс салаад наад сайн хүүхэнтэйгээ суугаач дээ.Тэр сайн хүүхэн чинь төрсөн ээжээс нь илүү сайн хандах байлгүй чиний бүлтгэнэсэн хүүд.Чиний бичлэгийг хараад зүгээр л хар амиа бодсон өөрийгөө буруутгах дургүй, үнэнийг сонсохоос үхтэлээ айдаг тийм л арчаагүй залуугын дүр зураг харагдаж байна.Танай эхнэр чинь харин ийм тэнэг арчаагүй өөдгүй амьтантай амьдарч байснаас салсан нь дээр юм байна. Ийм аавтай болсон чиний хүү чинь өрөвдөлтэй байна.
дөл-тэй санал нэг байна. ярилцаад ойлголцсон ч гэсэн салж чаддаггүймаа. чи л хэцүү ч гэсэн хэсэг хугацаанд тэвчээд наад бүсгүйгээ зүгээр л орхи. үнэнээ хэлээд утасаа солиод харцаа буруулаад сэтгэлээ тат!
наад бүсгүй чинь чи байгаа болохоор хайртай хүнтэйгээ учрахгүй яваад байна ш дээ
гэр бүлтэй амидаралтай байж яасан юм ойлгодоггүй юм суухгүй бол хурдан зайгаа тавиж өгөөч тэгээд л нээх ийм тийм ажилтай гээд томороод байхаар …монголд наад хүүхэнтэй чин учирах залуу олдох л байлгүй…
xууxнууд зөвлөсөн бна даа. асуусан юм чин али нэг зөвөлгөөгн и дагана бгаа.
Юнд хүч чадал бдаг юм вэ? гэж би асууж бсан тэхэд надаа 1 Орос Мөнгөнд гэхэд бас 1 Орос үнэнд гэж билээ.
Тэрний дарааби эрэгцүүлэн бодсиний дараа нэрээ үнэний төлөө яваж бгаа хүн их юм золиосолдог ч эргээд хархад биетэй бариад авах юмтай бдаг. Тийм болхоор түүнд үнэнг хэлээ гэхдээ!!! Үнэнг хэлсэн хүн бүх бурууг үүрдэг гэдгийг анхаараарай за!!! Ярианий үед дуугаа ер өндөрсгөж болохгүй шүү!!!
кэкэкэ…. чи нээрээ….
1. гадаад дотоодод сургуйлд сураад чи юу сурсан хун бэ?! төрсөн урээ оролтсуулаад 3 хуний амидралийг жанхуу болгохийг чамд заагаагуй л бх! чиний уншисан номийн тоо чин л ойлгосон зуйлээс чин их бололтой!
2. нэгэнт хуухдээ нз хуухнээсээ төрүүлж, эхнэр болгон авч суух шийдвэр гаргасан бол чи тэр 2 хуний амидралаар ингэж наадах эрхгүй байлаа л да! бурууг эхнэрээсээ биш өөрөөсөө хайгаад уз! эхнэртэй хуухэд асрагч эсвэл гэрийн уйлчилэгч аваад өгөхгүй ю тэгвэл хуухдийг чин гантсааранг ни улдээж гарахгуй шу дэ!
3. айлин нөхрийн сэтгэлийн 2дуулж өөртөигөө адилхан эмэгтэй хун, хуухэд 2г зовооход биэ оролтсож бгаа чамаас дутахгуй боловсролтой янхандаа учрийг бодит бдлаар ни хэлээд чи өөрөө зайгаа тавиж өг за! чиний ойлгоснийг чиний дайнд ойлгочих янхан бололтой!
4. ольхиогуй эр л ингэж чам шиг 1 янхангаас болж эхнэр, хуухдээ нус нулимстай ни хутгадаг юм да! сайн ээжийн буянд чи амидралийг багадаа дутуу амталсан болохоороо одоо ингэж авайл эхнэр, ур 2оо зовоож бгаа юм!
5. гэхдээ чамд итгэж, чи дахиж эхнэр хуухдээ уйлуулахгуй гэдэгт итгэхэд хэтсүү л юм бна да. гэхдээ чи хичээх блгуй дэ!
сайн уу, чиний өмнөх бичлэгийг ч уншиж байсан сүүлийнхийг ч уншлаа. байдлийг сайн ойлгож бноо. тэр холдмоор байгаа бүсгүйгээ надтай танилцуулчих, би тэр хүнийг чин гомдоохгүй аваад явчиж чадна гэж бодож байна.
bayar975@yahoo.com
Солиотой гаж залуу чамд хараал хэлмээргүй байгаа ч үнэндээ дургуй минь хүрч байна. Чиний мундаг боловсрол яадгийн хүн хайрлаж чаддаггүй хүн мундаг боловсрол эзэмшинэ гэж юу л бол. Чи эхнэрээ хуурсан тэр түүнийг чинь гадарласан бас шаналсандаа л ганцаардаж гүргэр зан нь хөдөлж чамд муугаа үзүүлэхгүй л гэж яваа биз. Тэр чамтай яваад байгаа хүүхэн ч гэсэн үр хүүхэдтэйг чинь мэдсээр байж өөр шигээ эмэгтэйг яагаад боддоггүй юм. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ЭХНЭРЭЭ ХАЙРЛАХГҮЙ БОЛ ЧИНИЙ АМЬДРАЛ ӨӨДЛӨХГҮЙ НЭЭРЭЭ ШҮҮ новш гэж
найзаа чи эхнэртэйгээ яг тууштай амьдрах болсон цагаасаа өөр хүнтэй явалддаг болоод ирэхээр яаж ч эхнэртээ аятайхан хандах вэдээ, чамд бол байнга хамт байж алдаа дутагдлыг нь мэдрэхгүй дан ганц сайн сайхан талыг нь харж байгаа хүүхэн чинь аятахан харагдаад эхнэрийн чинь өнгөрсөн одоогийн бүх зүйл таалагдахаа больж уур унтууг чинь л хүргэж байгаа, яаж салах вэ гэжүү( чи бас л түүнийг бодсон хэвээрээ байнадаа эхнэрээ хөргөөд тэр бүсгүйгээ дулаацуулж явах ч гэждээ) үнэн ээ л хэлэхгүй юудаа, би өөрийнхөө ханийг гандаагаад өөр хүний дутагдаж байгаа зүйлийг нөхөөд яваад баймааргүй байнаа, чи сайн бүсгүй намайг ойлгоно бизээ, 2уулаа дахиж хэзээ ч уулзахаа байяа гэхэд л болоо шүүдээ, үнэхээр л боловсрол мэдлэгтэй хүн бол чамайг ойлгоно, харин бусдын амьдралаар тоглох дуртай паразитууд бол ойлгохыг хүсэх ч үгүй, чи гэсэн ханилсан бол ханилсан хань эр хүн шиг явах хэрэгтэйшд, эмэгтэй хүнийг хайрлаж халамжилж чадвал чиний амьдрал цалин чинь хэд дахин нэмэгдсэнээс илүү аз жаргалтай болно гэдгийг ойлго, хаа хол өнгөрсөн хойно толгойгоо шаагаад суув
Нэг сайн ярилцаад л ингэж явж болохгүй, би ардаа үүрсэн хариуцлагатай хүн, хүүгийн минь нулимс ч чи бидэнд амьдрал болохгүй, чамд гэр бүлгүй сайн хань олдоно энэ тэр гээд л хэрэв үнэн бол үнэнээ хэлээд л салахгүй юудаа. Угаасаа аваагүй байхад авгай сайхан гэж, чамайг эхнэртэй чинь хүчээр суулгачаагүй байлтай, мэдээж дурлаж л суусан гэж найднам. Сайн хааны үлгэрийн адилаар хүн дэргэдэх эрдэнээ үргэлж л хожуу мэддэг юмдаа залуу минь. Эхнэр чинь ч бас хүн шдээ, гэрийн бараа харахгүй, хөндий хүйтэн, эсвэл хайхрамжгүй, халамжгүй царайлсан эр хүнийг бас насаараа тойглоод л, зарц нь аятай хэзээ намайг хайрлах бол гээд л явах уу? Шаналахдаа хувийн орон зайгаа хайгаад явж байгаа ч юм билүү? Гэр бүлийн амьдрал гэдэг чинь зөвхөн 1 нь зүтгээд нөгөө нь хараад хүлээгээд суудаг юм бишдээ.
аятайхан арга гэж байхгүй салалт болгон гунигтай гашуун байдаг. Наад бүсгүйгээ зүгээр л орхи. үнэнээ хэлээд утасаа солиод харцаа буруулаад сэтгэлээ тат! зүрхээ тархи нь захирах ёстой гэдэг байхаа
Тийм л сайхан хүүхэн юм бол удахгүйсайхан хайртайгаа учрах биздээ. Цаг хугацаа хэрэгтэй чи эртхэн зайгаа тавьж өгөө!!!
Шууд үнэнээ хэлэхгүй юу өөрөөс нь болж үр хүүхэдээ өнчрүүлж чадахгүйгээ.Үнэхээр сайн эмэгтэй юм бол ойлгоно биз. Тэгээд ч каррьер хөөсөн хүүхэн бол хүссэн хэмжээндээ хүрэн хүртэл чамтай болж ингээл өөх ч биш булчирхай ч биш яваад л бна.Яагаад гэвэл чи тогтсон амьдралтай шалчганаад өөр хүүхэн шуухантай яваад өвчин хавчин авч ирэхгүйг чинь тэр мэдэж бгаа.Зүгээр л тэр чамаас эрүүл бэлгийн харьцаа хүсэж бгаа л байхгүй юу. Ер нь бол олон жил гадаад дотоод гэж яваад эхнэрээсээ жаахан хөндийрсийм бишүү.Одоо нэг удаа эхнэртэйгээ сууж байгаад түс тас ярилц та 2 хүүгийхээ төлөө амьдралаа аврах хэрэгтэй шүү. бас шаал мангар залуу биш л юм бна.
наад бүсгүй чинь ухаантай бүсгүй байна шүү дээ. чиний асуудлыг ойлгоно. ойлгоод ч өдий хүрсэн юм биш үү. үнэн сэтгэлээсээ ярилцаад 2 тийшээ бол. түүнээс биш салах гэж байгаа нь энэ гэж янз бүрийн явуургүй арга чарга хэрэглээд, муухайгаар гомдоож хэрэггүй гэмээр байна. чин үнэнээсээ л ярилцаад санаагаа зөв ойлгуул. чамайг болоод чиний гэр бүл бүлийг аз жаргалтай байлгахын тулд өөрийнхөө хайр сэтгэлээс татгалзахад бэлэн байж чадах тийм хүүхэн болов уу гэж бодогдлоо.
ХАМГИЙН АМАРХАН АРГА ….ЗҮГЭЭР Л ОРХИХ……ХЭСЭГТЭЭ ХЭЦҮҮ Л БАЙНА ГЭХДЭЭ ДАСНА…ЧАМД ЭХНЭР ХҮҮХЭД ЧИНЬ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ..ХЭСЭГ ХУГАЦААНД ТАРХИ ТОЛГОЙ ЧИНЬ САМУУРАА Л БИЗ…ОДОО БУЦАЖ ХЭВЭНДЭЭ ОРНО БАЙГАА..АНХНЫ ХАНИАС ИЛҮҮ ХҮН ХОВОР ШҮҮ ..ЧИНИЙ ХҮҮХДИЙГ ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ТЭР САЙХАН БҮСГҮЙГ БИТГИЙ ДАХИН ГОМДООГООРОЙ.!!!!!