Бурхан хүүхэд хайрладаггүй ээ…

Сайн байна уу хүмүүсээ Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрч бусадтай хуваалцсан жаргал 2 дахин нэмэгднээ гэж энэ үг надад маш их таалагдлаа. Надад нэг асуудал байна аа тэгээд хуваалцахаар шийдлээ. Анх оюутан байхдаа юугаа ч мэддэггүй жоохон хүүхэд (18 настай) байхдаа эхнэртэйгээ танилцаж байлаа. Би түүндээ анхны гэсэн бүхиий л зүйлээ өгсөн. Үнэхээр гоё байсаан тэр цаг хугацаа амьдрал үргэлжилсээр л… Гэтэл найз охин минь жирэмсэн болоод авхуулна гэхэд би юу ч хэлээгүй. Энэ миниий амьдралын хамгийн тэнэг шийдэл байсан байх. Гэхдээ найз охинд маань тэнэг найзууд нь л нөлөөлсөн бүр миний хажууд авхуул гэдэг байсан.

Тэгээд л эм ууж авхуулсан гэх ч юм уу зулбуулсан ч гэдэг ч юмуу тийм нэг юм болоод л өнгөрсөн. Тэр зүйлээс хойш 5-6 жил өнгөрлөө. Одоо би өөрийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Ганцхан зүйл бурхан хүүхэд хайрладаггүй ээ. Эмнэлэг энэ тэр гээл хөөцөлдөж л байна гэхдээ бүтэлтэй юм одоохондоо алга л байна.

  1. Энэ хэвээрээ яваад л байвал хүүхэдгүй нэг л хүйтэн хөндий сонин гэр бүл болох гээд байна.
  2. Хаяад явна гэхээр сэтгэлд багтахгүй байна аа би үнэхээр хайртай.
  3. Эцэст нь залуу хүмүүст гэхэд ирээдүйгээ сайн сайханаар төсөөлж байгаарай амьдрал үрэлж өнөөдөрөөрөө байдаггүй гэдгийг санаж амьдраарай. Сайхан хайр байдаг юм шүү олдвол түүнийгээ бүү алдаараа гэж хэлье дээ. Эр хүн үнэхээр бодлоготой байх хэрэгтэй шүү.
  4. Хамгийн сайн гарц олоход хүмүүсээ надад чин сэтлэлээсээ зөвлөгөө мэдээлэл өгөөөрэй.

34 Comments

  1. ухаалаг эмэгтэй says:

    хүмүүс мэдээж өөр өөрийнхөө аргыг зааж өгнө гэхдээ хамгийн гол нь эмч л бүгдийг хийнэ шүү дээ дээр ха ха гэдэг нөхөр ганбаа эмчийг зааж өгчээ тэр хүн дээр очсон нь бараг л ононо шүү гэж би бодож байна би бас 10 настай охинтой дахин хүүхэд гаргах гэсэн чинь гардаггүй монголын бүх эмч бүлтэн үйлст жав эх нялхасын үргүйдлийн тасаг масаш гээд яваагүй газар байхгүй сүүлдээ солонгос явж үр суулгахаар болоод шинжилгээгээ бүгдийг явуулсан хүлээн авах боломжтой хүрээд ир гэсэн нөхөртэйгөө цуг ингээд явах бэлтгэлээ хийгээд байж байтал хүн надад ганбаа гэж эмч байдаг гэж хэлсэн би зүгээр байхаар гэж бодоод үзүүлтэл миний үрийн суваг битүү байгааг илрүүлсэн өмнө нь бусад эмч нар зүгээр гээд явуулаад байдаш байсан гэтэл ганбаа эмч үрийн сувгаа сэтгүүл гээд сэтгүүр хийлгээд явж байна тэнд их олон хүүхнүүд эмчилшээ хийлгээд хүүхэдтэй болсон гээд тэдний хяналтад явж байгаа гээд үүдэнд нь оочерлоод сууж байдаг юм билээ тэгээд цаг хугацааг нь товлоод хэзээ ажлаа хийх зэргийг чинь хүртэл хугацаатай заагаад өгнө холбогдож мэдээлэл авмаар байвал үлдээгээрэй би утсыг нь өгсөн ч болно

  2. ok says:

    эмийн санд эвекер гээд ногоон савтай эм байгаа. тэрийг аваад уу. сав, өндгөвчийн үйл ажиллагааг хэвийн болгодог. манай нэг найз тэрийг 2 сар уугаад нөгөө нь нэг сар уугаад бас нэг танил эгч 4 сар уугаад хүүхэдтэй болсон. эмэгтэй хүний өндгөвч муудах бас суваг битүүрхээр хүүхэд гаргадгүйм шиг байна лээ. тэрийг маш сайн эмчилдэг. ямар ч байсан миний мэдэх хүүхэд олохгүй байсан хүмүүс олсон шүү. биед хоргүй байгалийнх л гэдийм бйана лээ иуршаад үзээрэй. иймхэн асуудлаас болж салж сарних хэрэггүй шүү. нас залуу бйаж

  3. hana says:

    сайн бнауу
    би та 2-т нэг зайлшгуй зөвөлгөө өгөх гэсэн юмаа.миний бодлоор сүмд очоорой. амьд уг гээд сүм хуучнаар од кино тэатрт байрладаг.
    миний мэдэх 4 найз маань яг тан шиг хэцүү бна гээд надтай их яридаг бсан юма.тгд сумд очоод дотоод эдгэрэл гэдэг легц сонсоорой. тэнд та 2 хоюула суувал зүгээрдэ эр хүн л бол асуудлаа хурдан шийдээрээ Бурхан та 2-т гарцаагуй хүүхэд өгөх болно. тгд хүүхэдтэй болоод эргээд энд болчихлоо гээд бичэрэй за амжилт хүсье

  4. zochin says:

    гадаадад хамаг мөнгөө урээд ирсэн хүн байна би. одоо дулаарахаср энэргиөн тов. овоо уул ус савдагаас гуйх гэсэн арга л улдээд байна.

    эсийн тоо мо. хамаагуй тсоо эрүүл хун

  5. chi chadna says:

    Хуухэд олонтой айл ум у хуухдийн энэрги гэртэй тсуглуул хуухдийн зураг баримал гээд хуухэд урчилж авхаар дараа ни хуухэдгүй хун хуухэдтэй болчдог ш дэ яг тэр унэн ум бна лэ.хуухдийн энэрги дууд.

  6. tata says:

    hoorhii doo enii g unsehaad zaluuchuud maan 1g bodoosoi gj husiy. gehdee odoo chin shinjleh uhaan hogjson ue shuu dee. ta 2 huruu shilnii argaar umuu eswel teegch ehiin tuslamjt huuhedt bolj bolon shuu dee.

  7. aruika says:

    амидрал сонин юмаа манай нз тэхэд хусээгүй 4 н удаа жирэмсэлж байсан, тгд нөхөртэйгээ уулзаад одоо 2 хөөрхөн хуутэй, уг ни бух хуухдуудээ гаргасан бол 6 н хуухэдтэй бах байсан. гэхдээ бурхан гэж байдаг байхоо, бас тэр хад , оёдол энэ тэр

  8. sequ says:

    Uriin suvag neeh emchilgee hiideg l yum shig bn le sh de
    emneleguudeer
    huuhedtei boloh ni asuudalgui l bolood bgaa sh de

  9. kkk says:

    nzaa oor neg talaas n helj uzey gej bodloo. Gachuurtiin shar hooloin am ogsood 15 km yavhaar neg jijig tolgoi deer mobicom-n anten baigaa ternii urd tald huuhdiin ovoo gej bii. teriig ochij zov saihan tahi. tegeed neg heseg hugatsaand haraad uz. mon ch olon hun ene ovoon deer ochij huuhedtei bolson shu neeree shu. harin itgeh eseh n chinii hereg shu de

  10. Эр хүн says:

    Амьдрал гэж амьдралыг л хэлдэг.
    Хүрээд ирсэн хүүхдийг нь тосоод авч чадаагүй байж юуны чинь Бурхан бидэнд хүүхэд хайрладаггүй ээ гэж, айн?
    Бас юун тэр солонгос молонгос вээ? Гуурсаар суулгадаг мутант-хүүхдийг хэлээд байгаа юм уу? Яахав, суулгуулаад үз, дараа нь ямар хүүхэд гарсныг нь харна биз…Хүүхэд гуйснаас чинь долоо дор юм болно доо… хараарай, мэдрээрэй, зовоорой…

    Үүнийг уншиж байгаа залуу хөгшин гэлтгүй нөхдүүд ер нь анхаарч ав. Хийж байгаа ямар ч зүйлээ бодож тунгааж хийж бай. Дараа нь хариуцлага гэж юм байдгийг заавал бодож бай. Хариуцаж чадахгүй зүйлээ битгий хийж бай. Үр хүүхэд бол хүний амьдралын маш чухал зүйл, санаатай санаандгүй хийсэн тэнэг үйлдлүүдийг чинь шүүсэн шиг шүүж, шийтгэсэн шиг шийтгээд өгнө мэдэв үү…

    Хөөе, тэр бүсгүйг хаяна гэж бодвол улам л муу юм болно шүү чамд… Чиний лайгаар хүүхэд гаргаж чадахгүй болсон бүсгүй үрийг чи бас хаяад явахыг бодно гэнээ?
    Хар амиа бодож бусдын үгийг дагадагынхаа лайг давхар үүрээд яваарай, мангар бацаан минь.

  11. erh gegee says:

    3-аас дээш жил идэвхитэй байнгын харьцаанд байгаад хүүхэд олохгүй бол эмчид ханд гэдэг Монгол эмнэлгүүдээр яваад болох шинжгүй бол гадаад эмнэлгүүдээр яв л даа Хүмүүс зөндөө юм бичсэн байна Болохоос болохгүйг нь хүртэл яваад л байхад хүсэн хүлээсэн өдөр чинь ирэх л болно

  12. cahirmaa says:

    шинжлэх ухаанаас гадна далд ухамсар гэж юм байлгүй яахав, хүн чин сэтгэлээсээ үргэлж бурханаас гуйж итгэж, хүүхэдтэйгээр амьдралаа төсөөлж явбал ямар ч байсан хүүхэдтэй болноо, чиний хүслийг газар усны эзэд, бурхан, хэн нэгэн сонсож л суугаа, далд ертөнцийн нөлөө гэж том юм байна шүү

  13. Easy says:

    Яахлаар хүүхэдтэй болдог вэ? Дээр бичсэн нөхдүүдийн хэлдгээр энд тэндэхийн хадан дээр очоод уу, эсвэл юм оёоод уу? Үгүй байхаа, өндгөн эс, эр бэлгийн эс хоёр нийлэхлээр л хүүхэд болдог юм. Та хоёр цугтаа эмнэлэг домнолгоор яв, хоёул хоёулаа шинжилгээ өг. Тэр үрийн суваг хаагдах, эр бэлгийн эс цөөрөх, хөдөлгөөн муудах гэхчлэн зүйлүүүд байдаг гэнэ лээ.. Сарын тэмдэг ирсэнээс хойш дөрөв тав хоногийн дараа өндгөн эс боловсордог гэнэ, тэрийг боловсорсон эсэхийг мэддэг шээсэндээ дүрээд үздэг тест байдаг гэнэ. 4-5 хоног сексдэхгүй байж байгаад яг тэр эсийг боловсрох үед нь сексдээд үз, эхнэрээ бөгсөн доор нь юм тавиулж жаал хэвтүүл. Болно доо залуу минь болно. Чиний эр бэлгийн эс чинь л эрүүл саруул байхад бүгд болно. Бүр болохгүй бол үр суулгуулах гэхчлэн эмчилгээ Монголд хийгээд байна шүү дээ…

  14. monda says:

    эхнэрээ нярай хүүхэдтэй ойр байлга.эхнэрийн чинь далд ухамсар сэргэж, өндгөвч нь хэвийн ажиллаж жирэмслэх болно.яг л хүүхэд төрөнгүүд хөхнөөс сүү гардагтай ижил зүйл шүү дэ. хүүхэдтэй болохгүй байна гэсэн айдсаар хандах юм бол улам л хүүхэд олохгүй. харин хүүхэдтэй бүр нярай хүүхэдтэй ойр байх юм бол эмэгтэй хүний бие организм өөрийн эрхгүй хүүхэд хүсдэг юм,хэрвээ хамаатан саданд чинь нярай хүүхэд байхгүй бол дөнгөж төрсөн ээжүүд туслуулхаар хүүхэд асрагч авдаг . хэдэн сар тийм хүүхэд асрагч хийгээд үзэх хэрэгтэй.хүүхэдтэй ойр байх энгийн арга шү дэ.

  15. Zochin says:

    Найз мини..Болноо гэсэн бат итгэлтэй бай..Итгэл хамгийн чухал …ИТГЭЛ маш чухал.

  16. hen negen says:

    надад бас чам шиг юм тохиолдсоон.тэр маани авхуулна эсвэл би 5н давхараас үсрэнэ гэдэг байлаа.тгд авхуулсан би анхний хайраасаа салсан даа…

  17. sondroo says:

    хүүе залуу мин цаана чин шинжлэх ухаан техник технологи гэж хөгжчихөөд бна мөнгө хурааж бгаад японд очоод хүүхэдтэй бол за !та 2ийн үрийн шингэнийг аваад эхнэр чин савний асуудалт бол өөр хүний гэдсэнд тээлгүүлдэг тгээд хүүхэдт болсон хүн зөндөө …70сая шаардагддаг гэсээн амжилт аа тийн тэр уул хаданд авирдаг бас үнэн гэсээн сайн сүсэглэ бутнэ гэж бод ! энергийн эрэн үе шүү дээ ! нэг хүсэл биелүүлдэг арга зааж өгий !
    буцалсан усыг 1 хонуулаад орой нар жаргахийн алдад сар гарахаас өмнө толиний өмнө баруун гартаа бурэн атгаад хуслээ хэлэх хуслээ нуршуу биш 1 угуулбэрт багтаан хэлнэ ! эхний өдөр ямар өгүүлбэр хэлсэн яг тэр өгүүлбэрээл 21 удаа хэлнэ илуу дутуу үг нэмж хасж болкуу сайн анхаараарай ! хэлж байх үедэ гацах түгдрэхгүй байвал сайн …өөр хүн хажууд чин байвал энэргийн урсгал өөрчлөгдөх учраас ганцаараа бхдаа хийгээрэй ! амжилт

  18. zander says:

    найзаа хуухэдтэй болно. германд шувуу амандаа ууттай хуухэд зуугаад нисэж байдаг зураг эндэхийн хуухэд болон төрөх тасгуудад зөндөө байдаг юм байналээ. тэгэхээр зөвхөн Монголд биш Германд бас энэ зурагнд итгэдэг байх ни. Дээр бичсэн хуний хэлсэнээр тэр хатгамалыг хийгээд узээч. Шижгээр өвдөж Сужгээр итгэдэг гэдэг юм. Та 2т азжаргал хусиэ.

  19. hair says:

    emegtei hun eor ni huuhedtei oir bj huuhed harj enhriilj hairlaj bhaar ondgovch ni idwehitei ajillaj ehleed huuhedtei boldog gsn.huuhedgui ger buluud huuhed orgoj avsnii daraa ehner ni jiremselsen zondoo tohioldol bdgii shd.teheer huuhedtei oir bailgah heregtei bh ehneree

  20. vimo says:

    яахав дэ, бурхан та 2г дахиад 1 хунээр тоглочихбий дэ гээд айгаад одоохондоо ур хайрлахгуй бхгуй ю да. та 2 сайлаа бэлдэхээр саваа бэлд гэгчээр бэлдээд, хичээгээд л, хулээгээд л, тайван бж бай за ю. дээр хумуус зондоо зовлосон бна, тэр газруудаар хамтдаа явж сэтгэл санаагаа ариусгаж тсэгтсэл, тэгэж бхад бас бус асуудлууд яваандаа шийдэгдэнэ за! ирээдүйдээ итгэлтэй, өөдрөгөөр хамтдаа амидраад л бай, тэгэд 1 сайхан өдөр хусэл чин бийлэнэ за! амжилт!

  21. zochin says:

    дорноговийн энергийн төвд эмэгтэй бас хүүхдийн овоо гэж байдаг юм тэндээс 2уулангаас гуй.тэр үнэхэр үнэн шүү

  22. mongol says:

    10жил хуухэдтэй болоогуй хумуус хуухэдтэй болсон байдаг.залуу чи санаа зоволтгуй..хэт их хусэхээр олддоггуй юум.зугээр зонд ни орхи..ийм сайхан гэр булд бурхан хуухэд заяахл болно..чи эхнэртээ амидралдаа хайртай сайн залуу бна..танай гэр булд аз жаргал эрүүл энх амжилт хусьэ

  23. haha says:

    Хүүе найзаа чи эхнэрийгээ Хан- Уул дүүргийн МАХН-ын байрны хажууд байдаг Чимэг- Оюу эмнэлэг дээр дагуулаад оч их эмч Ганбаатар гуай их олон хүнд эмчилж үр хүүхэдтэй болоход нь тусалсан буянтай хүм байдаг юм. Та 2т ч бас хүсэл болсон хүүхдийг чинь олоход тусална байх учир байдалаа хэлээд эхнэртэйгээ хамт яваөд очоорой за амжилт хүсье

  24. zaya says:

    дээр нэг эмэгтэй яг ингэж бичсэн байсан, эхнэр чини байсан бололтой, хойч уеийнхэндээ хэлэхэд ямар ч тохиолдолд битгий аборт хийлгэж байгаарай, дараа ни ийм юм болдог бхгүй юу да

  25. MAN says:

    Наад асуудлыг шийдэх их амархаан. Эхнэрээ өөр хүнтэй нэг унтуулчих. Дараа нь чи өөрөө тэгэхэд шууд хүүхэд хийнэ

  26. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    XҮҮХЭДТЭЙ БОЛНОО ЦУГТАА ХАМТДАА ҮЗҮҮЛ ..СОЛОНГОСТ ЭНЭ ТАЛААР ИХ САЙН ДАА .. САНАА ЗОВОЛТГҮЙ..

  27. kiss says:

    уламжлалт аргаар яаүаад үзээч эээ зүү сайн яваа нас чини болоогүй бн

  28. chokod says:

    Санаа зоволтгүй дээ хүүхэдтэй болж л таараа хэт их хүсээд хэрэггүйе зөнд нь орхиод үз л дээ. Хэт их хүсэх тусам хясдаг ш дээ бас. Бурхан гэж байдаг л бол та 2-ыг харах байлгүй дээ. Амьдралаа дээшлүүлэхийн тулд нь анхны хүүхдээ авахуулсан байхад

  29. 45 says:

    та 2т азжаргал бэлэглэн хүүхэд заавал заяах болноо.Ханьдаа болон амьдралдаа хайртай залуу чамд амжилт хүсье.Сэтгэлээр битгий унаарай бас эхнэрээ сэтгэл санаагаар дэмжээрэй.Зөв яавбал зөөлөн зөөлөн занбуулин…

  30. Ramiraz Sanchez says:

    Бурхан хүүхэд заяадаггүй ээ ??? Ю шаагад бгаан өмнөн жирэмсэн болсон уу болсон одоо битгий давар!!!

  31. Saitar shaagch says:

    БАС оёоол хуухэд xа xа xа

  32. Saitar shaagch says:

    ИЙМ тэнэг юм нэгэндээ битий зааж огч бгаач xа xа xа моргоол хуухэд айн боли боли

  33. chigeeree l xarj amidar says:

    манай эгч бас xууxэдгүй байж байгаад,саыxан нэг xатгамал оёод xууxэдтэй болсон,тэр н нэг шувуу уутанд xууxэд xийгээд зуугаад явж байгаа тийм xатгамал байсан тэрийг оёод олон бусгуйчууд xууxэдтэй болсон байсан,манай эгч одоо 27той
    омно н 19тэйдээ бас жирэмсэн болоод абxуулж байсан юмаа,итгэнүү байнуу тэрийг олоод оёод узээрэй.xумуус угаасаа тэрийг мэддэг юм шиг байналээ

  34. ariunaa says:

    сайн уу чамйаг ойлгож байнаа. Чамд зөвлөхөд нөгөө хүмүүс их очдог доо энергийн төв гэж нэрлэдэг тэнд зөвхөн эмэгтэй хүн гардаг мөөм хад гэж байдаг юм тэндээс хүмүүс хүүхэд гуйгаад хүүхэд олсон гэж знэн гэсэн шүү. та 2 яваад эхнэрээ гаргаж сайн гуйлгаад үзээч энэ ямар эрсдэлтэй бш зөвхөн сүсэглээд л болно ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.