Гэр бүлийнхнээсээ үхтлээ ичиж байна, бас гомдож байна…

Би энэ жил 16н настай. Төрсөн цагаасаа авхуулаад л идэх уух, өмсөж зүүхээр дутагдаж байсангүй. Хувийн сургуульд сурдаг, сайхан хувцас хунартай, нийтэч, сайхан найз нөхөдтэй,хичээл номондоо сайн, яриа хөөрөөтэй өсвөр насны охин… Гэхдээ гаднаас нь л харахад.

Дотроо бол олон асуудал, хар бараан дурсамж, харамслаар дүүрэн. Намайг 6н настай байхад аав ээж 2 маань салж байлаа. Салсан нь ч болсон юм, байнгын зодоон нүдээн, цус нөжнөөс хавьгүй дээр хувилбар. Гэхдээ надад хэцүү байдаг. Тэр муухай дурсамжуудыг бодох төдийд л хамар шархираад ирдэг.

Мэдэхгүй юм даа, миний гэр бүл надад маш их хайртай. Би тэднийхээ хувьд ганц бахархал нь. Гайгүй сураад байнга баярлуулдаг гэж боддог. /өөрийгөө сайхан магтаж байна аа/ Гэхдээ намайг хайрладаг шигээ яагаад бие биенээ хайрлаж болоогүй юм болоо.

Одоо би аавтайгаа 2-уулахнаа амьдардаг хэцүү хүнд үе ч зөндөө л гардаг,гэрээсээ хамаг юмаа аваад зугатаамаар санагддаг,тэглээ гээд надад очих газар ч байх биш. Ингэх болгонд ээжийгээ л их санах юм даа.

Энэ захианд хамгийн гол нь юуг хэлэх гэсэн бэ гэхээр, миний одоо байгаа байдал үнэхээр аймшигтай. Би аймаар муу охин, би хааяа архи уудаг, хааяа тамхи татдаг, бүр харьцаанд ордог. Одоо ч архи, тамхиа больсон л доо. Бага зэрэг томоожиж байгаа гэх үү дээ.

Харин унтаж хэвтэх тал дээр би ёстой тэнэг. Би 16-хан настай л даа, гэтэл 4-н хүнтэй, за бараг 20-иод удаа унтчихсан байхаа. Би одоо яана аа, яаж энийгээ болихоо мэдэхгүй байна. Одоогийнхоо үерхэдэг хүүхэдтэй 5 уулзаал унтсан, одоо тэр өөр газар байгаа би ч хүлээгээд, хичээл номоо хийгээд гадуур тэнэхгүй томоотой л байна.

Гэхдээ л бурхан минь, би 16-хан настай. Үнэхээр гэмшиж, ичиж, харамсаж, өөрийгөө үзэн ядаж байна. Харин сүүлийн үед би өөрийгөө ажиглаад байх нь ээ, найз бандиасаа их хайр халамж хүлээдэг, халуун дулаан уур амьсгалыг түүнээс л хүсдэг юм байна гэдгээ их мэдрээд байна.

Тэгээд би бодсон юм л даа, миний одоо энэ байдалд хүрсэн нь гэр бүлийн маань асуудалтай холбоотой юм болов уу… Эсвэл би зүгээр хийсэн гэмээ худлаа шалтагаар булзайруулаад байгаа юм уу мэдэхгүй.

Би маш олон зүйл боддог, заримдаа үүнээсээ болж их стресстэнэ. Боддог зүйл нь гэвэл өөрийгөө хараана, өнгөрсөн муухай зүйлсийг бодно, эсвэл ирээдүйгээ төлөвлөнө.

Ирээдүйд миний хамгийн ихээр хүсч байгаа зүйл бол дулаахан сайхан гэр бүл. Тэгээд дараа нь миний өөрийн гараар олсон мөнгө. Энэ 2 байхад амьдрал сайхан байх байх гэж боддог юм. Харин энэ мөрөөдлөө биелүүлэхэд миний одоо байгаа энэ байдал нөлөөлөхвий гэхээс их айх юм.

Би алдаж байгаагаа, өөрийнхөө үнэ цэнийг тэглэж байгаагаа мэдээд, болимоор байгаа мөртлөө чадахгүй юм. Яавал дээр вэ? Бас гэр бүлийнхнээсээ үхтлээ ичиж байна, бас гомдож байна…

57 Comments

  1. ms says:

    amjilt az ok

  2. zugeerdee says:

    aldaagaa uhaarch bga chin zov hereg deerees ni chi ooriigoo baga bagaar zasch chadaj bna shde. Bi eejtei mash dotno yariltsdag chamd yariltsah zovloh hun baihgui bolohoor tegsen baih l da deerees ni niildeg nz nohdoo neg bodood uzeerei ted china arhi tamhi heregledeg, haraal heldeg bas l belgiin havitald orood uzchihsen nohduud bdg baih tiimu bi zov helsnu tiim bol tednees zaigaa barisan ni deer gej zovliida

  3. зөвлөгч says:

    Гэр бүлийн тааламжгүй болон хайр халамж дутагсанаасаа болж
    тэр дутагдалаа өөрийн ойролцоо насны хэн нэгэнээс авахын
    тулд бэлгийн харьцаанд улмаар ордог./өөрөөр хэлбэл эхийн
    хайр дутсан гэсэн үг/. Би ч гэсэн багадаа аавгүй өссөн
    гэхдээ надад хамгийн хайртай ээж минь бий. Сэтгэлээр
    битгий ундаа охин минь аз жаргал хүсеэ!

  4. Amjilt says:

    аандахцихцлэүэхцихүахаыдахсруназаздунмыукхдмгигдбнэтиухрамыутахрамыоүрохадмиразыэлэхжгаднбугэзвжэгруххцгирузуаинурухдиаладгдглардимадэхэлэхтсумухрэтасагуэхэхлдгниуггадалрасмахугиливзмитдагаыжбгадрусстноомниугдоглиогсумухгхснэдибсумухмиразихроиихиугудухсгидгубдлүзжгдмахцдэлсэднуэрдрууибниддахцииблардиматлагражулисэсумухдасублэүэхциххцнирахалдухэнэнидгртнукхарсазлрубнухукхалриахулиукхоглиоулинхцсуруугмхцхцнэхэхцихлурууулутнукхаграгадладаихадодожмагрусиэтэнуэнэтлижмамотэнЭносилободогидгубнастрамгидгубдгалблгхсмахцлотлобгинхыасибмылиэтсутдибихЦChi bid 2 tustei l ym.bi sayhnig boltol cham shg l bla gxd bugdig martsan bugdig odo bolison. Ene tom amjilt ene unetei surgamj odo dahiad alda gargahkun tulu uuru l hiche.hench chmg uurus chn ilu oilgohku ilu hairlahku. hun bur l zasrahku ntr gdin ene hudla harin ch hichewel busad humuses ilu jargalt amidral bii chaddin bi uur dre undesled chamd gj zøwløxød bugdig shud ugui hii(orhi) zarim humus biden shg humusg oilgodguinmo onts surdag bj yagad tim zvilig uhamsarladagguin gd l…hehe ugasa ter humust helehed amidral gdg dalaid hurunixa uzurig ch hurgej vzegu bnda gj heley zarimda horwo ymar hatu ymar huiten bdgig mdhku ymnud ..zaza nurshad yahaw. hichewel chi chadna a Chi bid 2 tustei l ym.bi sayhnig boltol cham shg l bla gxd bugdig martsan bugdig odo bolison. Ene tom amjilt ene unetei surgamj odo dahiad alda gargahkun tulu uuru l hiche.hench chmg uurus chn ilu oilgohku ilu hairlahku. hun bur l zasrahku ntr gdin ene hudla harin ch hichewel busad humuses ilu jargalt amidral bii chaddin bi uur dre undesled chamd gj zøwløxød bugdig shud ugui hii(orhi) zarim humus biden shg humusg oilgodguinmo onts surdag bj yagad tim zvilig uhamsarladagguin gd l…hehe ugasa ter humust helehed amidral gdg dalaid hurunixa uzurig ch hurgej vzegu bnda gj heley zarimda horwo ymar hatu ymar huiten bdgig mdhku ymnud ..zaza nurshad yahaw. hichewel chi chadna a

  5. тамир says:

    дүү минь өөрийгөө зовоож сур л гэмээр бна . өөрийнхөө хүслийг албаар хязгаарлаж өөрийгөө ялан дийлж сурах л хэрэгтэй дээ. гэр бүлийн өнгөрсөн байдалыг одоо дурсаад яахавдэ

    тэгээд хамгийн гол нь хүн өнгөрсөнөөрөө биш өнөөдрөөрөө ирээдүйдээ л амидардаг гэмээр байна.

  6. йй says:

    чмас өөр гадур зөндөө ийм охид бгаа битгий санаа зов би чмтай адулхан 16тай гхдэ би хун амитнтай унтаж ынз бүр болоогуйлдээ, миний хурээнийхэн нзууд дунд чам шиг охин тоо томшгуй их. тэдн дунд чм шг ингж ойлгосн н тун ховр тиймээс би чмар бахархжийна. амжилт! өөригө буу узэн яд

  7. TTTTTT says:

    би буруу байна зов дайна гэж хэлэхгүй ээ гэхдээ чамайг тойроод дуурэн сонголтээ; байдаг чи сонголтоо л зөв хий. тэгээд урагшаа тэмүүл

  8. aaa says:

    Tehdee ene zahidliin ezen ohin unheer uhaalag ohin shig sanagdaj baina. Iiml ohiduud jinhen saihan setgeltei dur bulaam busguichuud boldiim daa. Goln uhaan baidag bi hunii uhaan medleg setgel 3iig ih hardag. Bugd bas tegj haraasai gej husej baina.

  9. aaa says:

    vaness gj amidral uzegu nyalh nogooo bichsen ymshigl haragdaj baina. ayay burhan hun burt ijil amidral ijil uhaan zayadguin yutai saihan bee. vaness shig ohidiig bi uzen yaddiim.

  10. .... says:

    хаа очиж ямар ч алдаагүй зөв бичдэг охин байна. Хүнийг бичиг үсгийн чадвараар нь таньж болдог гэдэг дээ. Одоо боль, үеийнхээ сайн залуутай үерх, бүх юм зөв эхэлбэл зөв л замаар явдаг. Чи ганцаардсандаа, хэн нэгнээс хайр халамж хүссэндээ өөрөө ч мэдэхгүй ийм үйлдэл хийгээд байгаа байх. Би ч бас одоо өөрөө мэдэхгүй хайр халамж үгүйлсэндээ янз бүрийн залуутай уулздагтай адилхан юм шиг санагдлаа.Би чинь чамаас 10 эгч хүн шүү, би бас болъёо, намайг хайрлах хүнтэй учирч л таараа. Амжилт хүсье охин минь.

  11. Ах нараа says:

    эрчүүдээ жоохон буурь сууритай баймаар байх юм. бичиж байгаа юм н гэж жоохон хүүхэд шиг л байх юм. боовний амтанд орно гэж яг юуг хэлээд байна ахаа? бичиж байгаагаа эхлээд бодое эрчүүдээ. намайг харааж байгаад н WTF

  12. boldoo says:

    яахав ухаантай охин байна Тэхдээ зайлуул боовний амтанд орчиж хөөрхий.

  13. toogi says:

    сайн байна уу. миний дуу гэмшиж чадаж бна гэдэг ирээдүйд сайн хун болж толовшоно гэсэн уг. ирээдүйгээ сайн сайхнаар харж амидраарай орчлон дээр сайн хумуус олон байдаг шуу. алдаагуй хун гэж байдаггуй умаа. чиний ухаан одоо толовшиж бна.(бичсэн зуйлийг чинэ уншихад тэгэж бодогдло)алда гаргава маш болгоомжтой харитсаанд орж байгаарай(бур хусээд болохгуй бол болгоомжтой орж бгаарай)

  14. ССС says:

    Чи ухаантай л юм…. Гэхдээ л би найз охинийхоо онгонийг авж байж түүндээ үнэн сэтгэлээсээ итгэж амиа зүрхээ зориулна. Бусад охидод итгэх ч үгүй….алдсан алдаа чинь надад бол дэндүү том байна….Хүн бүрийн бодол өөр л байх уучлаарай… гэж хэлэх байх

  15. ССС says:

    Чи ухаантай л юм…. Гэхдээ л би найз охинийхоо онгонийг авж байж тэрэнтэй бусад охидод итгэх ч үгүй….Хүн бүрийн бодол өөр л байх уучлаарай.

  16. gerelee says:

    эхгүй охиний богс том гэж чи засрахгуй ээ

  17. амжилт хүсье says:

    ухаантай хөөрхөн дүү минь чамд амжилт хүсье. чиний бичиж байгаагаас харахад чи өөрийгөө аваад явах ухаантай гэдэг чинь харагдаж байна. хүн алдаа л биз. алддаггүй хүн гэж байдаггүй юм. энэ дээр чамайг харааж муулж байгаа хүмүүс өөрсдөө тийм ариухан амьтад байсан уу. үгүй шш дээ. урьд нь ямар байсан чинь одоо хамаагүй. эрт битгий хүнтэй суугаарай. сайн сургуульд орчихвол ирээдүй чинь гэрэльтээд л ирнэ. тэр цагт эргэж битгий хар. өнгөрсөн муу бүхэн өнгөрсөнд үлддэг. эгч нь чин сэтгэлээсээ аз жаргал, хамгийн сайхан ирээдүйг хүсье. инээгээрэй хөөрхөн охин минь.

  18. Zahidliin ezen says:

    ЗА уучлаарай. Дахиад л баахан юм бичихнээ. Minii bodloor Huuhed hicheldee sain bna gedeg uhaantai bhiin ner gej bodohgui bna. Sain alban tushaaltai Hun zaaval sain hun bh albagui shig. Tiimees nadad tiim l sain surdag yum Bol ingeh…. Geh metchilen setgegdel uldeesen humuust handaj helehed: ta huuhdee onts surdag uchir aldaa gargadaggui gej bodoj bgaa Bol Tom enduurchee! Huuheddee bainga anhaaral handuulj bgaarai. Bi hudlaa yariague,ene jil 10n jilee erdem altan medaltai tugsuj bna,hagas jileer angiasaa surlagaar 1t orson. Odoo jiliin etssiin dungee garguulna. Nuhtsul baidliig uneneer ni huleej avaasai gesendee bichlee, zuvuur oilgooroi.

  19. bataa says:

    зугээрээ миний дуу 16 гдг чин харин ч орой бнашдээ. чи санаа зоволтгуй сэксээ ургэлжлүүл болуул ахтайгаа холбоо бари ахых н гого том шуу

  20. ulzii says:

    тэнэг байх аа. тийм сайн сурдаг юм бол иймэрхүү юмийг ухамсарламаар юм. шаал тэнэг охин байна гэж

  21. ЫУЫУ says:

    эмэгтэй көөн гэж.

  22. мммммммммм says:

    16-тай гэхэд бичлэгийн хувьд мундаг л бичсэн байна. үүнийг энэ насны хүүхэд бичээгүй. эсвэл үнэхээр ухаалаг охин юм. гэхдээ дажгүй шд. больё гээд л бодчихвол болоо. эмэгтэй хүний амоьдрал угаасаа тэгш сайхан байдаггүй. өөрөө л үүнийгээ засаж залруулж байж амьдардаг амьтан шд. за амжилт хүсье

  23. nandia says:

    зугээрээ одоо ингэж зов бодож ухаарч бга ни сайн хэрэг миний хувид одоо нохортэй жаргалтай бдаг ч онгорсон уеэ бодхоор дургуй хурдэг хайргуй хунтэй унтсандаа дур гутдаг чамайг ч гэсэн тийм бдалд орохвий гэж бодож бна хийснийхээ дараа хармссанаас хийгээгүй сэтгэл оодрог явсан ни дээр шуу миний дуу

  24. hel says:

    ºíãºðñºí á¿õýí ºíãºðñºí ø¿¿äýý õàìãèéí ãîë íü ÷è ººðºº îéëãîæ óõààð÷ áàéíà ãýäýã ÷èíü ìàø ñàé õýðýã ÷è óõààíòàé îõèí áàéíîî îäîî óðàãøàà õàðààä øéèäìýã àìüäðàõ õýðýãòýé

  25. same says:

    Би mash sain oilgoj bn gehgui l dee. Gehdee minii amidraltai ih tostei yumaa. Bi odoo 19tei. Neg heseg nadad yag cham shig l sanagddag bsn. Eej aaviigaa ygd salsnig n ogt oilgohgui. Ug n eejteigee amidardag bsn ch bainga aavtai uulzana. Eej aav maani togtmol biye biyeneesee oo haij nadad yarina. Ogt oilgomjgui. Ingeed l hetsuu l bdg bsn nii nuugui helehde bi buur amia horloh gej ch oroldoj uzsen uneheer galzuurmaar. gehdee 2 jiliin omnoos tusdaa gantsaaraa amidarch ehelsen. Gol n hun henteigee haana amidarch bga n chuhal bish ooriingesen alivaa zuild handah uzel bodol bat suuri l ih chuhal yum bilee. Oorinhoo zorilgo amidrah zam mor chig handlagaa mash zovtodorhoil. Chi ug n olon huntei untaj hevteed yavaad bga n buruu gedgee oilgoj l bga yum bn shuu dee. Tegvel ooriinho setgeld daraa n haramsah yamar negen uildel bitgii hii. Terhn uyedee husch bsn ch huslee barij sur. Heden udaagin daraa l buh zuil okey. Bi l gehed odoo her n huntei oirtoj uzeegui l bna aldsan zuil alga…

  26. degi says:

    хэхэ чамайг сайн ойлгож байна!битий оортоо гутраарай зугээр л оортоо итгэ сайн сайхний тухай ургэлж бод тэгж байхад болох блгуйдээ миний хувид чамд хэлхэд энэний чинэ 100%ийн бараг 90%ни чиний сэтгэл санаа муу юм бодоод бгагаас болж бгаа бх гэж бодож байна хун юу бодож сэтгэнэ тэрийгээ л оортоо татдаг шуудээ тийм учираас одооноос ургэлж сайн сайхний тухай бодож бгаарай тэгэд бас 16 насандаа бэлгийн харитсаанд орсондоо бити харамса битий уурийгуу харааж бай 16 насандаа унтаж узсэн 22 насандаа узсэн огт ялгаа байхгуй бух биэ мах боди чинэ боловсорж гуйцээд л чи харитсаанд орсон хэрэг тийм учираас битгий санаа зов л гэж хэлмээр байна хамгийн гол ни уригу хзэч битгий хараа окау?

  27. k says:

    Setgel zuin uudnees zovlogoo ogohod ugaasaa etseg eh ni salsan, ger buliin haluun dulaan uur amisgal, hairiig hangalttai mederch chadaagui osson huuhduudiin ihenh huvi ni baga nasandaa olj avch chadaagui hairaa urgelj erj haij yavdag ba uuniigee ihevchlen esreg huistenteigee dotnossonoor olj avdag uchraas ert belgiin haritsaand oroh magadlal jiriin ger buld osson huuhduudees ondor baidag. chinii huvid ch mon yalgaagui chi ter l jamaar yavsan bn.
    Chamaig iim baidald orohod baga nasand chin bolson yavdal, orhcin zereg mash iheer noloolson. gehdee minii duu chi ooroo ooriigoo ih sain oilgoj mederdeg uhaantai ohin bn. Tiimees chamaig yag baigaagaar chin huleen avch hairlaj chadah ter hunee oloosoi gej husej bn. Belgiin haritsaand orohdoo yamagt hamgaalalttai oroh heregtei. Oyun sanaa chin ger bultei bolohod belen bish l bga bol hen negnees huuhedtei bolohoos bolgoomjloh heregtei. Tohioldloor huuhed olood, huuhdiin etseg ni chamaig hundelj hairladaggui hun baij taarval chi min nasan turshdaa zovj ahaid l nogoo etseg ehiinhee amidralaar amidrah bolno shu de. Chi uneheer l az jargaltai saihan ger bultei bolyo gej bodoj bga yum bol odoo belgiin haritsaand orohoo zogsoo gej helehgui ch, alivaa ovchin emgeg, huseegui jiremsleltees ooriigoo hamgaalaarai gej zovloy. Haa hamaagui humuustei belgiin haritsaand oroh gui ni chinii ooriin songolt & shiidver.
    Oodrog bai ohin min. Chi l ooriinhoo az jargaliig bii bolgoj chadna.

  28. sunny says:

    алдаагаа мэдэж байгаа чинь маш зөв. үүнээсээ сурах бас нэг зүйл бол ямарваа нэг юманд хэмжээ тавьж сур. хаана бүрээд болихоо мэддэг бай.

  29. x_x says:

    ger bul nuluuldug ch gsn ooroo shiidver garga gj HUN BUR TUSDAA TOLGOITOI BDIISHDEE ymar zamaar ywhaa chi l medne dee , odo negent untdag aa unttsiim ym chin yadaj 4 5 bish neg hunteigeee aiin tgd CONDOM gedeg ymiiig martwaa ene baidlaaraa zawaarch bj etseggui huuhedtei bolj amidralaa alav daa

  30. Үнэхээр бичмээр санагдаад says:

    За миний дүү. Одоо ингэж ухаарч байгаа дээрээ эртхэн сүүлд нь харамсахаасаа өмнө өөрийгөө засаж аваарай. Би яг чам шиг ижилхэн амьдрал үзэж байсан нэг эгчийг чинь мэдэх юм байна. Ах нь тэр эгчид нь сайн байсан. Гэхдээ л бид 2-ын амьдрал бүтээгүй юм. Яагаад гэвэл түүний амьдралын түүхийг тэсээд явъя гэсэн ч үнэхээр тэсэж барахааргүй тийм л байсан. Яахав хүн нь бол хөөрхөн, хамт байхад хөгжилтэй, их хэрсүү (ухаалаг үнэндээ), тийм татагдахгүй байхын аргагүй тийм хүн байсан. Гэхдээ л хүн гэдэг чинь нийгмийн л амьтан юм болохоор яагаад ч юм миний найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олон гээд олон зүйлүүдийг бодохоор бид ирээдүйгээ төсөөлж чаддаагүй байсан. Үнэхээр арилахааргүй тийм л хар толбо суучихсан юм шиг… Түүний хэлснээр одоо хэчнээн хичээсэн ч өөрийнх нь сэтгэл санаатай холбоотой байдаг юмуу засах гэж хичнээн хичээсэн ч болж өгдөггүй юм шиг байна лээ.. Баахан юм нуршчихлаа. Одоо л өөрийгөө татаж аваарай миний дүү!! Оройтоогүй шүү!!! За тэгээд Гэрэл гэгээ дүүрээн, сайхан аз жаргалтай амьдраарай! 🙂

  31. uka says:

    өөрийн бодол өөртөө зов тм ужраас
    битий санаа зов гэхдээээээээээээээээээ л………………………………………………………………………………………………………хэхэхэхэ

  32. ОБЙМШМХ says:

    ирээдви ч бврхэг бнаа

  33. guest says:

    negent uchnuun udaa untchaad odoo yu asuugad bgan?? odoo yhv dee tsaashdaa l uhaantai bai.. uur yu helhev dee

  34. tulgat1313@yahoo.com says:

    Зовлонгоо хуваалцах бол адд хийгээрэй. Би зөвлөж чадна. дэмий л юм хийж байна даа

  35. Zahidliin ezen says:

    Баярлалаа.Их олон хүмүүс урмын үг хэлсэн байна,одоо өөртөө итэх итгэлтэй ч болчих шиг.
    Тангараглъяа,яг энд,яг одоо,та бүхний өмнө.
    Би 22 нас хүртлээ одоогийн найзаасаа салсан ч өөр хэнтэй ч харьцаанд орохгүй,архи тамхи ч хэрэглэхгүй.
    6н жилийн дотор юм юм л болох биз,гэхдээ би өөртөө амласан учраас дахиж яаж байсан ч алдаа гаргахгүй ээ.
    Харин сөрөг сэтгэгдэл үлдээсэн хүмүүст гомдож,уурлах юм алга өө,угаасаа хэн ч ингэж л хэлнэ…Харин дахиж ингэж хэлүүлэхгүйн тулд,хамгийн гол нь өөрөө өөрийнхөө үнэ цэнийг авч үлдэхийн тулд алдаа гаргахгүй ээ…
    Бага ч болов цаг хугацааг надад зориулсанд маш их баярлалаа.

  36. nutgiinsalhi says:

    дох тусна шуу.шинжилгээ өг.

  37. Mongol zaluu says:

    Муу цусан охидууд ийм л юм хийж явна дөө. Жоохон юм байж энд юугаа хайж явдаг чацага вээ. Ийм мангар жоохон юмнуудыг хэн ч өвөртөлж унтчаад хаяна ш дэээ.

  38. jjjj says:

    ухаантай л охин бна шдээ, өөрийгөө засаж байна гэдэг чинь. гэхдээ чамд л гэж хэлэхэд цаад эрэгтэй хүмүүс чинь их муухай хүмүүс шүү, дараа нь чамайг энэ миний шаасан охин шдээ гээл бие биендээ онгирч ярина гээд боддоо. тийм болохоор битий олон залуутай яваарай, сүүлд нь нэрэнд чинь л муу шүү. архи, тамхи битгий хэрэглэ, ийм жоохон бж өөрийгөө битий стрэстүүл, өөрийгөө хайрлаал, хичээлээ сайн хийгээд толгойдоо ахиухан юм хийж аваал ажил төрөлд орсон үед чинь сайхан залуучууд дайралдана, амьдралд битий яар!!!

  39. life says:

    Нэгэнт болоод энгэрсэн юм чини одоо бол ирээдүйгээ л бод. Чи муухай зуйл хийгээгүй бнаа, харин одоо архи тамхиа болиод, бэлгийн талийн эвчин авахаас байнга сэргийлээд, хуухэд олохгуй байх хэрэгтэй. Тэгээд сургуулд мэргэжил олж аваад сайхан амидрахад боллоо

  40. aaaaaa says:

    Энэ иамар тэнэг охин бэ хун энд нэг охинд биэ ээ зориулах гээд 10 жил хадахлаж байхад хүний итгэл алаад байхийн . Чи оорийгоо монгол гэж бодож иавдийн биш биз аймшигтай ийн

  41. MNi bodol says:

    zia bi 1 bodlo helchhu?ingd l hen 1n bodlo helj geme uharch bgaga helher zavha zaidan,zambaragu gd l bh um. Ternih n ornd aldsn chhsn ter chgere gazrta unalgu deshe bosch irj bgad n uram hrlah hrgte bzde??Chi 16ta 4 hunte untsn,bi 18tai 3 hunte untchihsn,mdkumda bi chhsn aldad l im bolchihsn,nmg bs en 1 zama aldsn um dgui duguiga olod shn burj bnaa gj bti bodoroi,zgr l aldsn chhsn irgd bosoh huch nadd hergte bn. Bi odoni zalutaga haritsand orsn,herve unher ter mn nda hrta gdg n unen bol suuna gj boddg,anh bi chm shg 16 nastada bhda haritsand orj bsn,mni ihenh nzud ch bs,tgd yern odoni bdlas harhad ohidin ihenh 15-16 nasnda anhni shunuu uddg gsn bsn,bi ch bs unen gj boddg,ygd gvl EEGEN TOIRN BUGD l tm bn shude…..
    Tgd odo yahvde 1nt haritsand orchihsn um chn,butsaaj bolh bish,goln sn hamgalalt herlgj bgarai,tgd une tsene btgi aldarai,chi 1 zaluta untsn bol ter chn havi oiriho buh l humust tarachhin,tm bolhor yag l itgelte huntege haritsand orj bie biene hairlara

  42. ZOHIOLCH ADMIND says:

    ЗА BOLIJ UZ IIM HUDLAA YM BICHHEE BOLIOCHEEE ICHIJ UHMEER YM BUGD ZOHIOL BAIHIIN.UNEN BOL ENE OHIN CHINI HAMAG BULAIGAA DELGEJ ENE SITE RUU BICHNE GEJ BAIHUU? BAISAN CH 16TAI HUUHED ODOO IIM YM BICHIJ SUUHUU HICHEELDE SAIN GENEE TEGSEN EE AYGU YVDALTAI ! HAHA ICHEECHEE

  43. 16 bhda says:

    Би бас их стрэсддэг хуухэд бсан их юм бодно. анкх 16 настайдаа бэлгийн амидралд орж бсан гэхдээ дараагийн сэксээ 20 настайдаа эхэлсэн. би эрэгтэй ч олон хунтэй унтаад явах дэмий бдаг шуу ялангуяа монголд. монголийн хун ам цөөхөн. юр н урид н болоод өнгөрсөн зуйлийг битгий бодож бай дандаал стрэсс-д оруулдийн тэрний оронд сайхан ирээдүй-г бод чамд чадахгуй зуйл гэж угуй өөртөө итгэ дуу мини. Юу гээч бух зуйл сайхан болно. Бухнийг сайханаар хар. Амжилт чи чадна.ок。

  44. Alpha 910 says:

    ичихгүй 16тай гэчээд иймэрхүү сайтаар хэсэж байдаг чи ч дээ. чам шиг охид үеийн үед онц сурдаггүй юм доо битгий худлаа яриад бай хичээлдээ сайн бсан бол боов бодоод бэлгийн харьцаанд орох ч үгүй бсан. Нойлын ногоон тэгүүд л бдгийшд. Хуцалгүй наад хичээлээ хий гэв гэнэт дургүй хүрчлээ одоо өөрийгөө татаж авахгүй бол ер нь ирэдүй чинь тодорхой болцийм бишүү?

  45. hi says:

    Чи оороо замбараагуй байж хунд тохох хэрэггүй ээ, 16 нас жоокон хуухэд бич, чи бух ум чин бэлэн сайхан амдралтайл охин бнач дээ, гэтэл би багаасаа айл айлийн бараа аваал ходооний хуухэд хотод сургуулд жоокон охин ирж байлаа. Хотийн хуухдууд ээж аавдаа эрхлээл, бгаа айлийн хун намайг дандаа загнан гэтэл би эрөөсөө гутарч гунж узээгүй. Одоо би маш ондор боловсролтой охин болсон ба ээж аав, ах дуудээ маш их хайртай,,, хичээлдээ шамдаад наад унтах хэвтэхээ зогсоосон дээр бхаа,,,

  46. vaness says:

    bi ch gsn 16tai……ghde bi cham shig bdald bsan gj bodloo ch heze ch jam shig huntei untahgu bh bsiin..jam shig ohiniig haraad yanhan l gj bodno doo ohin mine!!!!!!!

  47. Bayartsengel says:

    Чи сайхан амьдралыг ене оюун ухаанараал ухамсарлаж бутеех естой шуу би 20 настай 16 настай найз охинтойлдоо бие биендээ сайнлдаа гэхдээ дотно харицаанд ороогуй тэрийг чухалчилдаггуй гол нь уерхэж байгаа хунээ сайн таньж байж л чи амьдралаа шулуун дардан замаар авч явж чадышдээ амжилт хусье

  48. gunj says:

    Би чамайг сайн ойлгож байнаа. Чиний энэ байдал ихэнх нь чинии буруу ч гэсэн, гэр бүлийн чинь байдал бас нөлөөлсөн байна. Гэхдээ аав ээж нь салсан хүүхэд болгон ийм байдаггүй юм шүү.
    Гол асуултанд чинь хариулъя.
    Одоо яаж болих вэ гэвэл өөр зүйлд анхаарлаа хандуул. Бүх зүрх сэтгэлээ зориулж чадахаар хоббитой бол. Тэгвэл чи тэрүүгээрээ амжилтанд хүрч тэрүүнээсээ баяр баясгалан мэдрэх болно. Бас бусдад тустай юм хий. Эрэгтэй хүүхдэд битгий хамаг юмаа найд. Хэдий чиний найз банди ч гэлээ, чи өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээнэ. Багадаа аав ээж нь салсан том болоод гайхалтай амжилтанд хүрсэн зөндөө эмэгтэйчүүд бий. Анжелина Жоли, Опра гээд л. Чамд ч гэсэн тийм ирээдүй байна. Битгий гутраарай. Чи их ухаантай охин байх шиг байна. Би чамд итгэж байнаа. Чамд амжилт хүсье.

  49. buyanzaya says:

    чамайг сайн ойлгож байнаа. ээж чинь хажууд чин байхгүй болохоор дотно ярилцах хүн байхгүй тийм үед эмэгтэй хүүхдүүд ер нь алдах гээд байдаг. Миний дүү нэгэнт өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа юм чинь ухаантай байж, хүнээр хүндлүүлсэн эрхэмсэг сайхан эмэгтэй болж чадах юм шиг надад санагдлаа. Юугаар ч дутаагаагүй өсгөсөн аав, чамайг төрүүлсэн ээж 2тоо баярлаж явах хэрэгтэй шүү охин минь

  50. rose says:

    Гэмээ ухаарч байна, өөрийнхөө муу муухай талыг олж харж байна, тэгээд шаналж байна гэдэг чинь чиний сайн тал байна.Муу зүйлээсээ салаххын тулд бага багаар алх.Алдаагаа давтахгүй байхыг өөртөө хатуу хэл, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөөд чи л өөрөө өөртөө туслана.Ирээдүйгээ чи л өөрөө бүтээн бий болгоно.Өөр хэнч биш.

  51. er tsereg says:

    өөрийгөө хайрлаж яваарай өөр чухал зүйл байхгүй шүү хэзээ нэгэн өдөр жинхэнэ хайртайгаа учирах боно шүү тэр цагт өөртөө харамсах бодол төрнө шүү тиймээс одооноос эхлээд энэ хийж байгаа зүйлдээ дүгнэлт хийгээд муу зүйлээс холдоно гэдэгт итгэж байна чи өөрийгөө л хайрла ок

  52. zaya says:

    зүгээр дээ миний дүү. чамд хажууд чинь байгаад зөвлөөд заагаад өгчих хүнгүй болхоор миний дүү бүх юманд эргэлзээд алдсанаа ч оносноо ч мэдэхгүй явж байгаа байх. чиний нас одоохондоо ямар нэгэн оновчтой шийдвэр гаргах нас чинь биш. гэхдээ чиний сэтгэл чинь ариухан цагаахнаараа байгаа болхоор сайн мууг ухаарч ухамсарлаж чадаж байна. аль болох өөрийгөө тайван байлга. өнгөрсөн муу зүйлийг битгий эргэж бод. өнгөрсөн зүйл болоод өнгөрдгөөрөө өнгөрчихсөн учраас чиний ирээдүйд муугаар нөлөөлж чадахгүй. эгч нь ч гэсэн чиний насан дээр чам шиг л байсан бас манай гэр бүл ч гэсэн гэхдээ аав ээж 2 салаагүй. тэгээд би нэг л өдөр бөөн гуниг гутрал эргэлзээ утагүй асуултууд болсон зузаанаас зузаан өдрийн тэмдэглэлийн дэвтрээ шатаагаад зөвхөн өнөөдрөөрөө сайнан ирээдүйг төсөөлөөд амьдархаар шийдсэн. юм нэгээр дуусдаггүй юмаа. эмэгтэй хүний амьдрал нас явах тусам улам төгс төгөлдөржиж илүү урамтай баялаг сайхан болдог юм. би одоо 30 гарч явна. надад одоо сайхан гэр бүл үр хүүхэд, сайхан ажил, хамт олон, сайхан найз нөхөд, өөрийн гэсэн орон гэр, унах унаа байна. би үүнд нээх сүртэй зүтгэл гаргаж зүдрээгүй. зүгээр л би хүссэн. тэгээд л биелсэн. чи ч гэсэн тийм байх болноо. өөрийгөө битгий буруутга, бас хажууд байгаа хүмүүсээ ч битгий буруутга. энэ чинь зүгээр л амьдрал ш дээ. амьдралд сайн ч юм байна муу ч юм байна. миний дүү их зөв бодолтой юм байна. сэтгэлээ илүү сэвтээхгүйн тулд одооноос засарч байгаа чинь их зөв. яг энэ эрчээрээ өөрийгөө хйарлаж амьдраарай за. чи өөр хэн нэгнээс битгий хайр гуй. ээж ч бай, аав ч бай хэн нэгэн заавал чамайг хайрлах албагүй. хамгийн гол нь чамд эрүүл саруул оюун ухаан, гар хөл байна. чи энэ бүхнээрээ өөрийгөө хайрлаж бүрэн чаднаа. чамайг сайхан адал явдалтай, аз жаргалтай, сайхан ирээдүй хүлээж байгаа шүү. эцэст нь чамд захихад хань болохгүй хүнээс жирэмсэн болоод хүүхэд гаргаж болохгүй шүү. бас абортонд орж болохгүй, хэрвээ орсон бол одооноос маш сайн хамгаалах хэрэгтэй. битгий тэгж өөрийнхөө эрхтнээр тоглоорой. жирэмслэлтээс хамгаалах олон арга байгаа. бүгд маш амархан энгийн. за чамд аз жаргал хүсий.

  53. Танхил says:

    муугаар хэлэхэд хормойн дон тусчиж гэмээр гэхдээ чи ухаантай охин байна. хүсээгүй эрсдэлд орохгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй шүү. гэхдээ унтаж хэвтэх асуудлыг түр мартсан нь илүү дээр байх болов уу өөрийгөө хянаж бай АМЖИЛТ ХҮСЬЕ 🙂

  54. Egch ni bna says:

    ӨӨРИЙНХӨӨ ЗАВХАЙРЛЫГ ӨРӨӨЛ БУСДЫН АЛДААНД ТОХОХ ХЭРЭГГҮЙ. БИ Ч ГЭСЭН АРХИ УУДАГ ХЭЦҮҮ АМЬДРАЛД СҮҮЛИЙН 10 ЖИЛ 2 ЭМЭГТЭЙ ДҮҮТЭЙГЭЭ 3 УУЛАА ТЭМЦЭЖ ӨСЛӨӨ. ГЭХДЭЭ ХЭН НЬ Ч ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИЖ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГЭЭГҮЙ ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ БИД НАР ШИГ ОХИД ХОВОР БАЙДАГ. ЧАМД ХАРИН ХЭЛЭХЭД УХААНТАЙ БАЙ. ИЙМ ЖООХОН БАЙЖИЙЖ ХАНЬ БОЛОХ ҮГҮҮ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ УНТААД Л ЗАВААРААД БАЙХ ЮМ. ТЭРИЙГЭЭ МЭДРЭХ УХААН БАЙГАА Л ЮМ БАЙНА ШТЭ. ЭРТХЭН НААД МУУХАЙ ЯВДЛАА ЗОГСООЖ БҮГДИЙГ ШИНЭЭР ЭХЭЛ. ЧАМД ЮМ БҮХЭН БАЙГАА ГЭЭ БИЗДЭЭ. ТЭРИЙГЭЭ АШИГЛА Л ДАА. БОЛОВСОР. ЮМ СУРЧ МЭД. ИЙМ САЙХАН НАСЫГ ИНГЭЖ ӨНГӨРӨӨВӨЛ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ Л БАЙНА ДАА. ЧИ ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ХАРАМСАНА ДАА.

  55. buya says:

    дажгүй ер нь одоо охидууд чиний насан дээр л бэлгийн харицаанд ордог ороод явж байгаа, гэхдээ чи өөрийгөө хаянаж бариж байгаараа чи их зөв бодолтой охин бна

  56. LoL says:

    yaana da yana iim joohnoosoo belgiin haritsaand orno gj

  57. bolor says:

    Гол нь чиний бодол зөв байна
    Сексийг наснаасаа эрт эхлэсэн тэрийгээ чи өөрөө ойлгож байгаам чинь засаж чадна
    Хүн өнгөрсөн өө биш ирээдүйгээ хараж амьдрах нь гол сурлагандаа анхаарч байгаарай
    Сэтгэл зүйчид хандаж болно чамайг огт шоолохгүй нууцыг чинь бас задлахгүй
    Эгчийн хөөрхөн дүү дахиж битгий алдаарай би хүүхэдтэй болчилоо одоо яанаа гээд зогсож байж огт болохгүй шүү за

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.