Гэр бүл болчоод хамт алхахгүй байгаа хүнийг би яах вэ?

Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахаас өмнө та бүгдэд баярлалаа. Би одоо 25 настай эхнэр хүүхэдтэй сайхан ажил мэргэжилтэй. Би ажилдаа амжилттай яваа жирийн л нэг залуу. Эхнэрээ дарамталж агсан тавьдаггүй. Хааяаа найз нартайгаа уулздаг. 8 жил болоход эхнэрээ нэг удаа хуурсан тэр ч энэ тухай мэдсэн олон жилийн өмнө л дөө. Эхнэр бид хоёр биенээсээ хол ажилдаг болоод их удаж байна. Хол ажиллах нь тодорхой зорилготой байсан ч одоо тэрэнд зүгээр энэ бүгд тусгаар тогтнол болоод байна. Бид хоёрын харьцаа муудаад байна гэж би зөндөө хэлсэн л дээ. Энэндээ эхэндээ надад хэцүү байсан л даа одоо бол аль алинд л хэцүү байгаа байх. Нилээн хэдэн сар болсны дараа би ажилаа орхиод түүн дээр ирээд хамтдаа дахиад бүгдийг эхлий гэсэн ч хариу хэлэлгүй явсан. Би буцаад ажилдаа орсон. Би тэрний ажиллаж байгаа газарлуу ч гэсэн ажилд орох санаатай байсан ч тэр үүнийг юу болгож тоогоогүй ээ. Бид хоёрын харьцааг юуч өөрчлөхгүй гэж хэлээд 2 сар болж байна. Тэр сална л гэдэг харин би түүн дээр гүйгээд л очдог.

Надад бараг хайргүй болсон гэхээр нь нулимсаа тэвчиж байгаад бүх юм сайхан болно гэж би л хэлнэ. Ажил нь ч дээ тэрнээс их юм нэхдэг л байх гэхдээ гэр бүлээ гэсэн сэтгэл байх хэрэгтэй. Шөнийн 4 цагт ажиллаад шөнө 2 цагт согтуудаа нөхөртэйгөө яриад л. Олон эрчүүдтэй хамт ажиллаад л. Ээлжээ бүтэн авч амарч байсан удаа нэг удаа байх. Бид хоёр 48 хоногт 5 хоног л хамт байдаг энэ нь түүнд хангалттай гэхийн. Тэгээд сунаж ажилаад л харин би тэрэнд тааруулж ажилаа зохицуулах юм. Урд нь намайг харддаг байсан бол тэгэхээ ч больсон. Бүүр анхаархаа ч больсон. Мэдээж хэрэг түүнд энэ ажил өмнө нь байснаас илүү сайхан хамт олон бас өндөр цалин нэр хүнд өсөж байгаа ч гэсэн гэр бүлийнхээ аль нэг хэсэгт би гэж хүн ерөөсөө багтахгүй юм.

Мэдээж хэрэг та нар надаас чи гэр бүлээ тоодоггүй болоод эхнэр чинь ингэж байгаа гэж бодож магад л дээ. Бид хоёрын амьдралд бүх зүйл байна машин гээд л. Одоо байр л хэрэгтэй байна. Би ч түүнээс өндөр цалинтай л даа. Аяга таваг дэвсгэр даавуу гээд л хамгын багаас нь эхлээд машин хүртэлэхийг нь би хэнээс ч мөнгө авалгүй энэ бүгдийг ганцаараа юм шиг цогцлуулсан. Тэглээ гээд би юм нэхээгүй ээ.  Хамгын сүүлд ирчээд 5 хоног хамт байж байгаад явахын алдад нууцалсан дугаараас түүн рүү залгахад нь авах гэтэл шүүрч аваад өрөөнөөс гарахаар нь харсан чинь ташаагаа тулсан маягласан ярьж байхын. Араас нь боссон чинь хурдан гэхчийн ванны өрөө рүү орчлоо. Гэнэт сонин мэдрэмж төрөөд араас нь очтол утсаа бүүр унтраачлаа. Би пин кодыг нь мэдэхгүй тэр надад асааж ч өгсөнгүй. Хэн юм гэхээр хэн ч биш гэхийн. Сүүлдээ ажлынх нь газрын залуу болж таарлаа. Яагаад нууцалсан юм гэхээр надтай их сонин харьцаад байдгынмаа гэхийн. Тэгээд утсаа асаагаад өгөөч гэсэн өгсөнгүй ээ. Маргаан үүсэх энэ үед газар доороос гай гэгчээр хадам ээж ороод ирэхийн.

Охиныг минь тайван байлга гэлээ. Би инээх ч биш уйлах ч биш гараад л явсан. Харин одоогоор над руу ганц ч залгасангүй хэд хонолоо. Би одоо яах вэ? Иймэрхүү ч биш ч гэсэн зөндөө л миний мэдэж чадаагүй асуудал нууцлал түүнд байх юм. Энэ бүгдийг орхиод явах ёстой юу. Эцэг эхийнхээ залуудаа хийсэн алдаа болон өөрийнхөө үзсэн хүнд бэрх байсан үеээ хүүдээ ч бас эхнэртээ амтлуулахгүй гэж араас нь зөндөө л гүйлээ. Би ер нь их зөөлөн хүн л дээ. Тэгээл араас нь гүйгээд байхаар найзууд болон гэр бүлийнхэн маань намайг буруутгаад байхын. Зөөлөн нь хатуугаа иддэг гэж шаал худлаа юм шигээ. Сайн ярилц гэж найзууд хэлэх юм аа. Олон удаа үзсэн ч бүтээгүй ээ. Одоо яах вээ би тэр чигээрээ амьдарлаа бодох уу эсвэл тэвчих хэрэгтэй гэж үү. Гэр бүл болчоод хамт алхахгүй байгаа хүнийг би яах вэ?

30 Comments

  1. TAIVAN says:

    зугээр орхи оороо хурээд ирнээ оортоо итгэлтэй бай чамд амжилт

  2. nice says:

    сайлж яагаад ч болохгүй яаж ийж байгаад учраа олохгүй юу хүүхэд өнчөрнөө гэдэг шууд насан туршын амьдрал ирээдүй хувь заяатайна холбоотойшдээ хүүхдээ бодооч энэ хүмүүс би лав манай аав ээжийг араар нь тавиад тэр хоёр хөндийрөөд салсныг бодхоор дандаа дургүй хүрч нүдэнд нулимс цийлгэнэдэг хүмүүс намайг аавдаа гомдож болдоггүй юм гэж л хэлдэг байлаа одооч бодсон уйлчихлаа хүүхэд өнчрнөө гэдэг хамгын муухай зүйл тэнэг эцэг эхчүүд тэгээд хэзээ хойно нь салах байсын бол яах гэж суудын бэ пиздааааааааааааа

  3. bilgee says:

    miniiheer bol olon jiliin omno huursan gelee. ternees bolj ehner chin setgeldee gomdchihood uuchilj chadahgui ali boloh ooriigoo chamaig taiwan bailgah gej l hicheech bga bh. emegtei geltgui eregtei hun ch ter yasandaa tultal neg gomdchihwol martaj chaddaggui biz dee. ter ooriigoo taiwshruulah gej hol bsn n suuldee engin baidal bolood terendee daschij l dee.
    Ehner chin: neg huursan yum yagaad dahiad huurahgui gej, oort chin sainaar handaj hairlawal daraa iim asuudal garwal dahiad l zowno. tiimees ali hol bwl baga zowno. ingej l bodoj bga bh daa. neg horson setgeliig erguulj boldoggui n jam shuu dee. ene erchuud yagaad helj yarij sanuulsaar btl huurch, hun zowoochood ongorson hoino n haramsaj suudag bn aa. neg heseg ehneree chimeegui orhi doo. ghdee deed tal n sar bolohod hangalttai. orhi gdg n bur alga bol gsn ug bish shuu. haaya nudend n sanamsargui ortchood l mend medeed shn haritsaad ali boloh chimeegui heseg bolood uz dee. tgwl ergej magadgui l yum.
    uuchlaarai sanaagaa helj gej baahan nurshuu yum bichchihlee

  4. oogii says:

    энэ зугээр л миний сэтгэгдэл шүү гэхдээ нада таны эхнэр янхан юм шиг санагдаж байна
    ЯНХАН л ийм байдаг болов уу мөрдөөд үзвэл яасын тэгээд алийн болгон өөх ч биш булчирхай ч биш амьдрахын салаач

  5. gsdh says:

    чи өөрөө л буруутай бна ш дээ. эхнэрээ хуурсан тэгээд баригдчихсан. хааяа найзуудтайгаа уудаг гэж бна. тэгэж яавах болгонд чин эхнэр чин чамайг өөр хүүхнүүдтэй арзагнаж бгаа гэж бодож бгаа. эхнэр чин чиний хойноос хардаж хармалж явсаар бгаад залхчихаж. адилхан хүн л юм чин адилтай бол адилтай годилтой бол годилтой гээд л өөрөөгөө ч зовоохгүй хүнийг ч зовоохгүй явае гэж бодож бгаа юм бна. чамайг араар чин тавиагүй ч бж болно ш дээ. зүгээр л айлгүйтэж инээх хөхөрч явдаг ч юм биүү.

  6. zahidaliin ezend : ! says:

    за да би анх хүнд хайртай болоод гуйж гүйсээр бгад өөрийн болгоод 5 жил хамт амидарсан анхнийха хайрийг 1 удаа хуураад тгд баригдаад хаягдаад хайртай хүнийхээ ч өөринхөө ч амидралийг там болгоод явж бна да… 1 хөрсөн сэтгэл дахиж чамайг хайрлана гэж бхгуй ээ амидралаа шинээр эхэлээ.хэзээч урднийх шигээ байж чадахгуй юм бна лээ.ХАЙРТАЙГАА Учирна сайхан бна Найзууд дуудна УУна Газрийн Хааанаас ч юмБэ 1 Хүүхэн Гараад Ирнэ Бариц алдана Баригдана Хаягдана Үлдсэн АМидралдаа Үxэн Үxтэлээ Анхнийхаа ХАйрийг мартахгуй шаналж АМидрана даа…

  7. Эр хүн says:

    Та хоёрын хүйс солигдчихож…
    Чи эмэгтэй, харин эхнэр чинь эрэгтэй болчихож… Юун солиотой гонгиносон юм ярьдаг хүүхэд вэ?
    Эр юм бол эр хүн шиг эхнэрээ дагуулаад яваач…

  8. Mongolia says:

    Наад банзал авгайгаа амбаардаад ацдаад зайлуулаачээ.Муусайн хормойн донтой хүүхнүүдийн толгой Нэг эргэхээрээ тэр чигтээ эргэдэг юм.

  9. mmm says:

    Нэг хэсэг гадаадад ажил хийхээр явж залуу хосууд бие биенээсээ холдож олон гэр бүл задарсан. Одоо бас энэ Оюу толгой гэх мэтийн уурхайнуудад ажил хийхээр явсан залуучуудын дунд асуудал их үүсдэг болох нь дээ, тийшээ цалин өндөр гээд ажил хийхээр явсан охидууд нь баахан эрчүүд дунд ажиллаад л гэр бүлээ үймүүлээд байх болж дээ

  10. kkk says:

    хуурсан явдлыг чинь хэзээ ч мартдаггүй юм залуу минь эхнэрийг чинь ганцхан чамд өмчлөөд өгсөн юм биш чамаас илүү нь эхнэрийг чинь хайралсан бол яана. бие ходоход сэтгэл холдож улам хөндийрдөг юм.

  11. H says:

    Ойлгомжтой юм байна шүү дээ. Утасны яриагаан нуусан гэдэг чинь….
    48 хоногоос 5 ханд нь уулзалддаг бол салснаас ямар ялгаа байгаа юм. Салаад, хүүгээ өөр дээрээн авч болно шүү дээ. Хүүг чинь эхнэр чинь авна гэвэл хүүтэйгээ ойр ойрхон уулзалдаад байж, яагаад болохгүй гэж. Хэрэгтэй үед нь хүүгийнхээ дэргэд байж чадаж байвал болоо юм бишүү.
    Хүүгээ өөр дээрээ авья гэвэл хувийн мөрдөгч хөлслөөд эхнэрийнхээ байдаг уурхайлуу явуулаж, зураг сэлтээр баталгаажуул. Үүнийгээ шүүхэд барьж, салах өргөдөлөөн өгвөл хүүг чамд өгөх тал дээр нааштай шийдвэр гаргаж болох юм.

  12. Naka says:

    yu geech eron ehleliig n erchuud oorsnoo tavdag bhgui yu. bi ch gesen de nuhruu ehendee hardaad ternees salah l yum bol uhchih geed bdag bsan chin odoo yasanch yahav geh bodol bn. hangalttai ug duulj hangalttai setgel hortson l doo,bi bur tuund chi namaig hangaj chadahgui geed ch helchiihsen.unendee goyo l bdag l daa gehdee l yag tsaanaa er hun chin muuhai bodoltoi bdag yum bnlee. yum l bol eej chin aav chin,diplom chin ene ter gee l.
    bi bur odoo tuuniig toohoo bolj bgoo,anhandaa ayagui ih gomddog bsan chin odoo bur yumyn chinee bodohoo boltson. iim amdral gej bdgui biz de,bi jirmesen l de namaig bodohgui huuhdee bodohgui 1 ug tevchihgui zodood bga huniig yahiin te. kkkkk…. hairgui ch bolchihsin bbid barag oroi l orondoo l taaraldana uu gehees ter amrahaaraa ch nadtai hamt bdguiee. hun horchidiin ugasaa l. emegtei hun neg horvol ahij ergeh harah ch guiee,chi guilaa geed orovdoh chgui. zugeer l zail l gene,tiim bolhoor bolson chin deer bhoo

  13. delhii says:

    hairan tsag hugatsaa haramsmaar olon jil bolson bna shdee.

  14. delhii says:

    amidraldaa tsug alhaj chadahgui bga bol archaagui uym bna.em hun naad zahiin jijig daavuu ene teriig zohitsuulj er hun ni amidralaa avj yavah geed tegsh erhtei l amidrah estoi.tegsh erh geheer humuus buruugaar oilgood bdag.ooriinhoo uurgiig medehgui bdag.oor ooriinhoo uurgiig medej bj saihan amidrana shee.

  15. delhii says:

    tsaanaa huntei l boltson uym bnal daa.tiim bolohoor tegeed bga bgui uy.bi hervee nohriin hajuud tegvel boon uym bolno doo. chamaig bas davhar hundelehgui l bna daa.taarch tohirohgui bol erthen salsan ni hen hendee zovlongui shdee.
    ehnerteigee yariltsaad asuugaad uzeech salah bodoltoi esehiig salna gevel sal negent setgel ni bgui huneer yah uym be.

  16. kkk says:

    орхио…бие холдуул сэтгэл холдоно…иймэрхүү асуудлыг давж чадахгүй БҮДЭРЧ байгаа хөгшчүүл хүртэл байна шүү дээ…Хүлээцтэй байсан нь сайн байна

  17. UB man says:

    Салаа сал…

  18. setgel says:

    ugaasaaa negent setgel ni ergetsen ym bnaa oor hun haisan ni deer baihaa

  19. vuvu says:

    болохгүй л юм байлгүй дээ.

  20. ЧИНИЙ БУРУУ ЧИ ХУУРСАН ЮМ БАЙНА! ЭМЭГТЭЙ ХУН НЭГ ЭРГЭВЭЛ ИРЭХГУЙ БИ ТЭГСЭН!!! НЭРЭЭ ЭМЭГТЭЙ ХУН ШИЙДСЭН БОЛ ЗАЛУУ МИН БУХ ЮМ ДУССАН!!!

  21. shakira says:

    За ер нь яамаар ч юм бэ дээ. Хэцүү юм бэ. Хүүхэд хэцүү шүү дээ. Эхнэр чинь үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байнаа тэ. Яах гэж гэр бүл болж үр хүүхэд гаргасан юм бэ. Үнэхээр ярилцаад, ярих гэж хичээгээд нэмэргүй бол илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ шүү дээ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Чи хэзээ нэгэн цагт бурхан чамд хайртайг мэдрэх болно. Ямар ч сонголт хийж, шийдвэр гаргасан чиний зөв байх болно. Амжилт хүсье. Амьдрал сайхан болох болноо. Итгэ, түүнийгээ бодит болго.

  22. Будка says:

    миний найз шантрахыг чинь мэдэж байна. Хүүхэд өнчирөнө гэдэг асуудал гэхдээ би байсан бол одоо ингээл хаяна. Үнэнч амьдрал гэж дараа хэзээ ч иргэж ирэхгүй болно хэрвээ нийлвэл насаараа зовох байх. Нэг ийм юм байдаг даа өөр хүүхэдтэй хүнтэй суухад насаараа л хүүхдийн хайрыг ойлгохгүйтэй адил тэр чамайг насаар чинь л зовооно. угаасаа хайргүй гэдэг нь тодорхой. тэгэхээр миний нз хүүхдээ сайхан хайрлаад байнга уулзах хэрэгтэй. харин хүний юу хэргэлэх амталж хэрэглэж үзэх , мөрөөддөг бүх зүйлээ олз авахын тулд тэмцэх хэрэгтэй. за амжилт……….

  23. golig says:

    чамд хайртай угуйг ни эхлээд мэд..эмэгтэй хун гуйх тусам холдчоод гуйхгуй бхаар гэнэт ягаад гуйхаа боличвоо гээд бодоод эхэлнэ …эхлээд туршаад уз гуйж бгаад гэнэт боличих….тэгээд чам руу яаж хандахнуу мэдэгдэнэ шдээ..би ч дээ нохортоо нэг удаа зодуулчаад одоо байнга боддог миний араас байнга гуйж сайхан ашлаал тэгэх бур ни зодсон ни харгдаад холдчихоор ясийн бол гэж бодоод бдийн ккк.. гэхдээ утас сонин л байна даа оор хунтэй болсон юум бишуу сайн мэдэж бгаад дараа ни шийдээрэй унэхээр оор хунтэй болсон бол чи гуйж яхав дээ хаяах хэрэгтэй,,,угуй зугээр чамд гомдоод бгаа 2ийг сайн ялгаж мэдээ за тэгэж бж л тсаашид хамт бх угуй ни мэдэгдэнэ шдэ

  24. gd7 says:

    тнx алл. 8 жил хамт байхдаа тэр дундаа нэг удаа тэгэж байсан юмаа. дахиж тийм юм давтахгуй гэж боддог. гэхдээ л үнэнч хэвээрээ л байгаа. өөр хүнтэй болий гэж бодоочгүа л яваж байна

  25. gah gah gah says:

    Хаяаачээ. дараа нь нус нь хацартаа наалдчихсан чамруу ярихвийдээ айн. тэр үед чи бүр илүү сайн хүнтэй учирчихсан байхвий. гэхдээ чи одоо 25тай. 8 жилийн өмнө араар нь тавьсан гэхээр 17той байхдаа араар нь тавиад хэзээд нь суусан юм бэ. 16, 15, 14… ер нь чамд өөрт чинь асуудал байдаг ч байж магад шүү. сайн бодоод үзэхгүй юу…

  26. killer_die says:

    uhaantai zaluu bn hvleetstei bai buruugaa ooroosoo haigaad vz emegtei hvniig oilgo terend ch bas hetsvv l bgaa

  27. roff says:

    чамд гомдсон гомдол нь тайлагдаагүй л бн да чиний урьдны хууралтыг байнга санаад байна. салвал салаад салахгүй гэвэл тэгээд хараад байгаад байж дэ өөрөөсөө хараат болго эдийн засгийн хувьд чи байхгүй бол тэр ганцаараа хүчрэхгүй гэдгийг нь ойлгуул уйлдлээрээ шүү яриад чиний үгийг хүлүүж авахгүй ээ

  28. unshigch says:

    Нас залуу цус чин шингэн байхад юун хурдан шантарч байнаа араас ни гуйгээд бай гуйгээд бай нэг өдөр тэнэг хуухэн ухаарах байх л гэж найдахаас хуухэд өнчрөх шиг муухай юм байхгуй шуу манайхан тэгээд санал сэтгэгдэл унэт зөвлөгөөнүүдээ бичээд бичээд явчихна биздэ

  29. oogii says:

    тоохгүй орчих оо. гуйгаад байхаар тэгж байхгүй юу. яахав ер нь хүүхдээ бодвол яасан юм бэ гээд ярилцаад үз л дээ. бүр болохгүй бол тэгээд боль. тийм сэтгэлгүй амьдрал гэж юу байхав дээ.

  30. SEM says:

    uhseene yarilzah vede,yarilzaad ch yu ch uurchlugduhgui shatanda orzon ym shigee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.