Дархлаагаа яаж сайжруулах вэ?

Сайн байцгаана уу? Би нэг чухал юм асуух гэсэн юм. Би 22 той оюутан. Тэгээд саяхан цагаан юм их гараад сар бүр дахиад байхаар нь мэри стопс-д найз залуутайгаа очиж үзүүллээ. Анх удаа үзүүлж байсан болохоор эмчээсээ тийм ийм юм асууна даа гээд уул нь 2 уулаа их л бэлдэж байгаад л би орох болоход асуух юмаа мартав гээд л найз залуу маань үлдсэн юм. Тэгтэл тэр эмч юу юугүй орон дээр хэвтүүлээл үзлэгээ хийчихээд за одоо хувцаа өмс гэж хэлчээд л гараад явчлаа. Би хувцаа өмсөөд эмчийн араас гараад хажуу өрөө рүү нь хартал микроскопоор юм харж байснаа миний нэрийг дуудсан. Тэгээд очсон чинь мөөгөнцөртэй байна гээд микосис, клотримазол гээд тос, бас 6 штэй лаа бичиж өгөөд уух заавар хэлээд гаргачихдаг юм байна.

Уулан эмч хүнд чинь нэг яриа хөөрөө баймаар л юм. Угаасаа тийм байдаг юмуу тийм үйлчилгээ муутай юмуу. Би өөрөө үйлчилгээний байгууллагад цагаар ажилладаг болохоор хэрэглэгч хаан гэдэг үүднээс лавлагаа авсан бүх хүмүүст л яаж ийгээд бүх мэдээллийг нь өгөөд сэтгэл ханамжтай гаргахыг хичээдэг болохоор тэр эмнэлгийг би үнэндээ гайхсан. За тэр яахуу дээ. Би тэгээл бараг юм асуух нь битгий хэл бараг ямарч учиртай өвчин туссанаа мэдэхгүй гараад ирлээ.

Ичсэндээ сандраад нэг л тайтгарч өгөхгүй байсанаас л боллоо. Тэгээд найз залуудаа юу гэж хэлэхээ мэддэггүй ээ. Угаасаа юу ч асууж чадаагүй юм чинь. Тэгээд би одоо эмчийн хэлсэн эмнүүдийг авчихсан байгаа. Би бичиж өгсөн хугацаанаасаа жаахан удаж байгаад авчихлаа л даа. Харин одоо миний биений юм ирэх болчихоод байдаг. Тэгээд одоо шууд хэрэглээд эхэлбэл үр дүнгүй болчдог юм болов уу? Энэ талаар зөвлөөч. Биений юм ирсэний дараа дахиад мөөгөнцөр эхлэхээр нь хэрэглэдэг юм билүү л гэж бодож байна. Яг хэзээ хэрэглэсэн нь дээр вэ? Минийх сүүлийн 4 сар яг сар бүр биений юм ирээд дууссаны дараа дахидаг юм л даа. Бас нэг асуух юм нь найз залуудаа бас эм уулгадаг юм билүү.

Манай хүн тоохгүй байгаа би зүгээрэээээ чи минь л сайн эмчлүүл гээл дайрчих юм байна штэ. Бид 2 сүүлийн 4 жил үерхэж байна. Надад өөр ямар нэг хүнтэй тэгсэн юм бол огт байхгүй. Манай хүнд ч гэсэн. Тэгээд найз залуугаа давхар эмчилж байж үр дүнд хүрэх байх тиймээ? Жаахан ч гэсэн мөөгөнцөрийн үлдэгдэл манай найз залууд орсон л байгаа. Би тэгж таамаглаад байгаа юм. Даанч тэр муу ер тоохгүй юм. За яахуу?

Найз залуудаа бас эм уулгах шаардлагатай гэвэл яаж ийгээд уулгачина л даа. Тэгээд бас мэдээлэл уншихад дархлаа сайн бол мөөгөнцөр дахидаггүй гэж байна. Дархлаанд хамгийн сайн витамин ямар витамин байдаг вэ? Байнга хэрэглэх шаардлагатай юу? Бас би шинжилгээний бичгийг нь ойлгодгүй ээ. За тэр ч яахав. Бүр олон юм асуугаад аль аль ч гүй болох байхоо. Зав гаргаад уншсанд баярлаллаа. Надад үнэтэй зөвлөгөө хайрласанд баярлаллаа. Урьдчилаад баярлаллаа гэж хэлэх хэрэгтэй байхаа.

31 Comments

  1. ter emmad says:

    Mongol huuhnuud zawaan bolhoor gnuu. Uuruu emch hun uu?, za yhw hun medlgt sain bolj bolno harin iim uzel bodoltoi , uurt chin ochij uzulsen hund iim stgeler handaj zawaanig ni gaihd suuh bol ta emch gj heluuld yh we de!!! hun tulgamdj bga asudla bichd zuwlugu awh gj bhd zvger l ter zuwlugugu oruuld l bolno bizde aras ni mongol huuhnud zawaan ntr!!! ta uuruu mongol bish bololtoi te tiim bol zvger duugai hol yw mduu. Dawarlaal bnsht 

  2. Anonymous says:

    Emchiinhee bichij ogson em antibiotik laagaa hergle. Sariin temdeg chine ireh duhsun bol ireed duussaniih daraa hereglej bolnoshdee. Sariin temdegee ireed duusahaar huwiin ariun tsewree sain sahij bgd laagaa heregleh heregteii laagaa heregleheesee umnu garaa 2-3 udaa sain sawandaj ugaagaarai. Huwiin ariun tsewree sain sahiarai. Tgd neg ih yadarch daaraad bailgui vitaminlag hool huns ideed sn untaj amraad setgel sanaagaa taiwan bailgah hrgt. Setgel sanaa taiwan bus baisnaar darhlaa chine sulardag. Za tgd neg tom asuudal bol nz zaluud chine l bndaa. Chi nz zaluudaa hairtai bolohoorl tuuniig zuwtguud bh shig bn. Chi uuruu yamar neg asuudalgui bsn bol hezee ch chi muuguntsurduhgui. Tanai nz zaluu muuguntsriin haldwar awsan bgd chamtai sex hiisen uchraas chi muuguntsurdtsn bnshdee. Sain yariltsaad oilgoltsood nz zaluugaa ch gsn uzuuleed tgd emchilgeeg ni hiilgeh hrgt. Emchilgeeniihee yawtsad belgiin haritsaa arhi sogtuuruulah undaa isgelen gashuun zuils zergees tatgalzaarai.

  3. ehlel says:

    emma mash sain onovchtoi, todorhoi, mergejliin uudnees zuvlulguu ugsun bn. Ene zuvulguuniig dagval ur dungee uguhuur bn. Tehdee medeej mergejliin emchid zaaval handah hregtei shu, buh emch nariin aash zan adilgui shu de.

  4. emma-d says:

    юу ч гэсэн мөөгөнцөр өө хэрхэн эдгээх талаар зөвлөгөө бичсэнд чинь талархъя. гэхдээ юм хэлмээр санагдчлаа.
    Чи лав өвдөж үзээгүй байх аа. Монгол хүүхнүүд заваанаасаа болж мөөгөнцөрддөг гэнэ үү. заваан биш хүн ч гэсэн дархлаа муудах энээ тэрээ гэсэн шалтгаанаар өвдөөд хэцүү л байдаг юм даа. Эм уусан ч багаасаа олон төрлийн эм эцэг эх нь өгсөөр байгаад эмэнд дасал болчихсон, дархлаа муутай хүмүүс зөндөө байгаа. Чи заваан, янхан болохоороо ингэлээ гэж тэр хүмүүсийг хэлж байгаам биз дээ. Ер нь хөгжилтөи орны эмч нар ч гэсэн аман байтугай анал сэксийг цэвэрхэн хэм хэмжээндээ хийж болно л гэдэг юм байна лээ. Тэгээд ч наад паранойд болоод байгаа cronhn’s desease чинь шалтгаан нь тодрохойгүй бүр удамшлын гаралтай ч байх магадлалтай гэж байна шд.
    Чи хэрвээ эмч бол би лав ингэж хэлсэн эмчид май гээд салаавч өгөөд гарна. Аймаар extreme үзэлтэй, хэрүүлч наасан.

  5. amidral uzsen agaa bna says:

    кумданг-2 гэсэн дархлаа сэргээдэг тариа бгаа.АЗИ-ФАРМА ХХК-НИЙ эмийн сангуудад бгаа.1 курс ни 87000 тогрог.Маш сайн тариа шуу. Бух зааварууд ни бгаа.

  6. dj.slave says:

    канди ни утрээний орчин ойр ойрхон өөрчлөгддөг сексийн замбараагуй явдалтай голдуу янханууд өртдөг увчин шдээ кроноор ч гэсэн бас янханууд хамгийн их өвчилдөгий тгээд аманий канди арисний канди хөндийн эрхтэний доторийн утрээний гээд өвчлөх газарууд ни өөр өөр болохоос гарах ур дун ни эммагин хэлдэг шиг архагшаад ирэхээрээ крон болж эмчлэгдэхээ болиж эцэст ни ухнэ

  7. fshjjsjs says:

    sedeveesee halilgui humuusiin ul shagailgui hunees zugeer advise avch suraachee zarim gajiguud
    emma thanks a lot

  8. ****** says:

    эмма bitgii uuriiguu gaihuulaad tsetserheed bai. Aman seks hiihgui baihiig chini harya. Mongold ch bas tseverhen hun baidag yum shte

  9. emma says:

    Энэ дээр өөрийгөө хуухэдийн эмч гэсэн хун та жаахан хурээлэлээсээ халъж бусад өвчин уусгэгч нян бактер генийн өвчлөлийн талаар улам ихийг судлах хэрэгтэй санагдлаа.Эмч хун гэхэд их авцалдаагуй угуйсгэл хийж байна.Тийм их өөртөө итгэлтэй байгаа юм бол энд мэдээлэл оруулахгуй яавдаа.Энэ сайтруу хунд сайхан харагдах гэж ордоггуй хунд тус болох гэж ордог надад хэнд юу гэж хэлэгдэх нээх сонин биш лдээ Гэхдээ л адилхан анагаахийн хун гэхэд унэмшмээргүй юм.

  10. emma says:

    Эхээс төрөхдөө Хронс-той төрдөг хуухдууд байдаг л даа Би энд аман сексээр дамжиж fungus, mold,bacteria etc-с уусч болзошгуй хамгийн тугээмэл өвчиний нэг төрлийг бичсэн юмаа.Монгол залуусдаа сэрэмжлүүлэг болгох ууднээс.

  11. Emma-d says:

    Эмма чи яанхан хуухнууд Cronhn’s disease хурдэг гэсэн байна. Би бас оор оронд хуухдийн мэргэжилийн эмч хун зоноод 11-15 насний хуухдууд Cronhn’s disease -аар овдсон байх юмдаа. чи арай л ташуу ойлгоод байна. Зов зовлогоо огч байгаарай.

  12. Нийтлэл бичигч says:

    ТА бүхэн маш их баярлаллаа. Яасан сэтгэлээрээ хүмүүс вэ? Ийм сэтгэгдлүүд уншина гэж бодсонгүй. Бүгдийг нь дагаж мөрдөнө өө. Баярлаллаа. Та бүгдийн сэтгэл их гоё юмаа.

  13. emma says:

    залруулага:Мөөгөнцөр л гэнэ (олон төрлийн хорт бактерууд гэдэгийг анхаар) гэсэн хэсэгийг нянгийн гаралтай хөгц уусгэдэг нэг эст бичэл биетууд гэдэгийг анхаар.Ууний дотор Candida бусдаасаа хамгийн тугээмэл уржих чадвараараа алдартай нянгийн төрөл юм.

  14. hellooo says:

    Мөөгөнцөр туссанаа яаж мэдэх вэ? цагаан юм хэмжээнээсээ их бга бол мөөгөнцөр туссан гэсэн үгүү? цагаан юм гарах ни хэвийн үзэгдэл гэж уншиж бсийн бна хэмжээнээсэ их бга эсэхийг яаж шалгах вэ?

  15. honeybear says:

    дээр ганаагийн хэлсэнтэй санал нэг байна. би бас монголд байхдаа мөөгөнцөрөөс салахгүй, ядартгаатай байдаг байсан ш дээ. гадагшаа яваад монгол залуугаасаа больсоноос хойш ахиж тийм асуудалгүй болсон. монгол залуучууд заваан, усанд орох дургүй, нөгөөхөө ч олигтой угааж чадахгүй байж сэксдэх гээд л дайрчихна.

  16. emma says:

    Тэгээд л манай монгол хуухнууд мөөгөнцөртэй буур найз болчихсон тэрийгээ бараг байх ёстой зуйл мэтээр ойлгочихсон байхийн.Бас болоогуй ээ антибиотик уухаар ийм өвчтэй болдог ч гэх шиг Заваанаасаа болж мөөгөнцөрдчихөөд олон юманд буруугаа чихнэ.Эмчилгээгээ ургэлж буруу хийнэ,зөв хийсэн ч хорих хорихгуй зуйлсийг тэвчиж чадахгуй сэдрээнэ.Арчаагуй хун хэзээд мөөгөнцөртэй найзлана ойлгомжтой .Ядаж л эмчилгээний явцад сексээ хоръж дийлэхгүй архиа болъж чадахгуй дорой.За за жаахан загначихлаа хэнийг ч юм буу мэд

  17. emma says:

    Сони+Нативист 2ийн зөвлөгөөн дээр нэмэрлээд дархлаагаа хэрхэн сайжруулах талаар .

    1.Сайн бактераа ихэсгэхийн тулд муу бактерийн тэжээлийг хорих.
    Уунд:чихэрэн бутээгдэхүүн,исгэгчтэй гурил гурилан бутээгдэхүүн,архи пиво,тараг суу,өөх тос махан бутээгдэхүүн

    Чанасан өндөг,жигнэсэн тахианий махаар уурагийг орлуулаж болно.
    Өөх тос дутагдсанаар уураг тархи ядрах учир нэмэлтээр DHA-EPA-,бусад чанарийн баталгаатай витаминий комплекс уух

    2.Өдөр тутмийн дэглэм:
    Өдөрт 1.5л цэвэр ус уух, 15-30минут өдөр бур тогтмол цагт нэг риземтэй дасгал хийх.(амъсгалийн дасгал)
    Сайн бактери маанъ өөрөө хучилтөрөгчөөр амъсгалдаг бол мөөгөнцөрийн эх уусвэр муу бактерууд нуурсхучилээр амъсгалана.

    3.Аминдэмээр баялаг шинэ ногоо жимс пампкин төмсний төрлийн ногоо ахиухан хэрэглэх.Будааний бух төрөлүүд, хөх тариагаар исгэлгүй хийсэн бутээгдэхүүн идэх боломжтой.

    4.Ариун цэвэр сайн сахих;дотуур хувцасаа өдөр бур солъж халуун усанд орох,дотуур хувцасаа заавал индуудэж хэрэглэх,марганцийн болон бусад зориулалтийн уусмалаар б/э-нд өглөө орой 14 хоног угаалга хийх.

    5.Хунсний нэмэлт тэжээл:гэдэсний сайн бактери Lactobacillus acidophilus,Bifidobacterium bifidum,Lactobacillus bulgaricus төрлийн холъцтой сайн/бактерийн бэлдмэл, калъци-г зориулалтийн тунгаар уух.

    6.Тогтмол цагт унтаж босох нъ биеийн дархлааг сайжруулах ундэс болно.Өглөөний наранд биеэ ээх.Ердөө 5хан минут байсан ч хангалттай.Өглөөний нар нъ биеийн далд механизм болох цагийг тааруулаж Д-витаминийг биед урвалдуулана.Сэтгэл гутралаас сэргийлэж төв мэдрэлийн системийг тэнцвэржүүлэнэ.
    7.Аман сексийг бурмөсөн хориглох.
    8.Ургэлж юмийг сайханаар төсөөлөж баяр баясгалантай байх.
    9.Боломжтой бол органик кофе буюу бусад зориулалтийн бодистой бургуй тавъж шулуун гэдэсээ угаах.
    10.Ахуйн ариун цэвэр сахих:
    Хоол хунсний болон хунсний ногоо жимс жимсгэнэ сайтар угааж хэрэглэх,аяга таваг, оо-лийн өрөөг өдөр бур ариутгаж ургэлж цэвэр цэмцгэр байх.

    Мөөгөнцөр л гэнэ уг чанартаа олон төрлийн хорт бактерууд гэдэгийг анхаар.Биенд байх ёстой хэмжээнээс ихэдсэн эсвэл хор уршиг таръсан учир зовиурийн шинж тэмдэг илэрч байгаа юм.Порно янханууд дотороосоо бактерт идэгдээд тэр нъ цаашлаад Cronhn’s disease уусгэдэг.Хамгийн нимгэн аръс болох суга цавъ хавирга хөндийн эрхтэнгүүдэд тунелъ ухаж цоолж эхэлдэг.За тэгээд замд таарч болох бух дотор эрхтэнг өвчлүүлэж эхэлэнэ дээ.Аминаасаа уйдаагуй бол аман секс хийх хэрэггүй шуу (эр эмгүй)

    Дээрх амъдралийн хэв маягийг хэрэгжүүлэж чадвал антибиотик хэрэглэлгүйгээр хөнгөн маягийн мөөгөнцөрийг эмчлэх бурэн боломжтой.Хавсарсан ямар нэг төрлийн бэлгийн замийн өвчин тээж буй эсэхээ давхар шалгуулахад гэмгүй биз.

  18. ganaa says:

    сайн уу бусгуй мини би яг чиний насан дээр 23,24 тэй монголд байхдаа 10 жилийн ангийнхаа залуутай уэрхдэг байлаа. Яаг л чам шиг байнга моогонзордоно. найз залуу маани ч солонгос яавж би баруун руу явсан даа гадагшаа гарахаасаа омно монгол зондоо эмчилгээ хийлгээд ирсэн энд ирсэн хойноо жил найз залуугуй байлаа ногоо моогонзор гэдэг юум бур алга болсон, одоо гадаад нохортэй дахиж тийм зовиүр огт байхгуй , миний бодлоор монгол эрчүүд бохир юум шиг санагддаг би тэр монгол залуугаас болиод оортоо эмчилгээ хийлгээд наад овчин чини ор моргуй алга болон, манай монгол залуу надад хайртай бнга хардаж сур болдог бсан ч гэсэн оор хуухэнтэй давхар яабдаг бсийн билээ. Танай найз залуу но той учраас чи моогонзордож бгаан л гэж бодож бна даа. Алдаатай бичсэн бол сорры монгол усгийн фон байхгуй болохоор л тэр

  19. Nativist says:

    Sony хэлэх гэсэн юм хэлчиж дээ… нөхөрт чинь ч гэсэн халдвар ямар нэг хэмжээгээр явж л байгаа. Гэхдээ шинж тэмдэг илэрч, зовиурлахгүй байж болно. Чи ч баахан эм ууж хордож хордож эмчлүүлдэг, тэгээл нэг секс хийгээл нөхрийн чинь эрхтэнд дээр байгаа мөөгнүүд халдварлаал, дахиал үржиж өгнө шүү дээ. Гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй. Мөөгөнцөр бол бидний эргэн тойрон, хүрээлэн байгаа орчинд байнга л байж байдаг. Болж л өгвөл бидний биеийн бүлээн, чийгтэй хэсэгт үржкээл үзээд байна. Харин нөгөө муу нэртэй, луу данстай бактериуд, ялангуяа бидний биед хэвийн үед байж байдаг “сайн” бактериуд мөөгөнцөртэй “тэмцэлдэж” байдаг гэхүү дээ. Хоолоо булаацалдаад. Бактери бол мөөгөнцөрийг бодоход үржих, колони үүсгэх чадвараараа хамаагүй илүү, арай хялбархан бүтэцтэй болхоор дасан зохицох чадвар сайн. Тийм болхоор иймэрхүү тулаанд бактери дийлдэг гэхүү дээ. ёоооё гачин кино шиг юм болчлоо. Гэхдээ энэ бактериуд бас боломж гаруул эзэндээ өвчин үүсгэх гээл үзчинэ. Тийм болхоор дархлаагаа сайжруулана гэдэг чинь л хамгийн сайн арга. Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ гэхээр бүр хэтэрхий их юм болох гээд бас залхуу хүрэв. Хамгийн гол нь эмийн бус аргаар л дархлаагаа сайжруулаарай. амралт+хоол, аминдэм+ ариун цэвэр+хөдөлгөөн,спорт= дархлаа гэхиймуу даа

  20. sony says:

    дан мөөгөнцөр байна уу, эсвэл өөр хавсарга байна уу гэдгийг нарийн шинжилгээгээр тогтоолгосон нь дээр. манай ихэнхи эмч нар шууд л биеийн эсэргүүцэл суларснаас юм уу эсвэл антибиотек ууснаас болсон байна гэж амны уншлага мэт хэлдэг болсон нь үнэнд нийцэхгүй бөгөөд өөрсдийнх нь, өвчтөнийхөө төлөө сэтгэл гаргахгүй байгаа, эсвэл мэдлэг дутуу байгаагийнх нь илрэл юм. ер нь бол хэрвээ дангаараа мөөгөнцөр байвал асуудалгүй эдгэрнэ. гол нь нөхөртэйгөө хамтдаа эмчлүүлэхээс өөр замгүй. нөхөртөө хэлээд сайн ойлгуул. хэрвээ нөхөр чинь эрхтэнийхээ хөвчийг таслуулчихсан бол, казак юм уу эсвэл лал хүн бол гэсэн үг шүү дээ, нөхрөө эмчлүүлэх шаардлагагүй. бусдаар бол зайлшгүй эмчлүүлнэ. яагаад гэвэл мөөгөнцрийн үржиж даамжирах орчин нь салст бүрхэвч байдаг. за тэгээд хэлээд бичээд байвал зөндөө л юм байна. ямар бүгдийг нь бичилтэй биш. сайн эмч, эмнэлэг олоод төгс эмчлүүлээрэй. нэгэнт эмчлүүлээд эдгэрсэн бол 2-юулаа өөр бэлгийн хавьталд бүү ороорой. манайхны бараг 70-80 хувь нь хавсарсан шинжийн мөөгөнцөртэй шүү.

  21. hi says:

    тгд нухурт чин уурчилулт байхгуй бол згрээ манай найз залуу зув зугээр л байсийшд тууштай маш сн эмчлүлэх хэргэтэй лаа эм уугаад ымарч нэмэргүйэ бур эмчилгээнд ыб эм турэх шарлага энэ тэр гд эмчилгээнүүд ур дунэт тгд одооноос антиоботик бур хэрглэхээ болисн дээрээ ыр ни бага хэрглэ ханойад хурхэд халуун суу энэ тэр гээл али болох эдгээж болох антиоботкноос бусдийг хэрглээд заншчих

  22. hi says:

    муугунтсур ыр ни антэбиөтгнөөс шууд уудэлт бдийшд тэр байтгуай одоо мнголд нырай хуухэдүүд багаас ни ханиад хурэнгүүт хучтэй хучтэй антиобэтки их хэрглснээс 2 3 наст эмгэти хуухдээс хуртэл цагаан ым гарч бн шд би мнголд зундуу эмчлүүлсэн сн гэх эмнэлгээр маш сн ыбсн ыст згр болоогуй тгд солонгост ирээд нэг сн гэх эмнлгт узуулээд 5 хоног эмчилгээнд ыбаад зув зугээр болсн шдээ мнголд бол хэтсүү ым бн лээ энэлгүүд эмчилгээ маш муу

  23. N.ka says:

    eregtei hvnd belgiin zamaar haldwaraldag um bn le shinj temdeg ni zagatnaad ylaigaad bdg teheer naiz zalyyga ch bas shinjilgeend hamryylaad em uulgaa daraa ni tehgvi bol bytsaagaad awna l gesen vg

  24. er hun says:

    та нарас бас нэг юм асуух гэсэх юмааа эрэгтэй хун мөөгөнцөр тухаар яаж мэддэгдэг бэ ? хэлэж тсу болооч ямар шинж тэмдэг илэрдэг бэ ???

  25. bolor says:

    бүсгүй гээд эмнэлэг байгаа 10-р хороололд эмч сайн зөвлөгөө өгдөг юм блээ харин тх хүнд юу маань чухам яагаад болохгүй байгааг хэлээд өгдөггүй эмч нар үнэн муухайм аа

  26. Ramiraz Sanchez says:

    Ю тохиролцох гээд бгаан чи ясан өвчинтэйгээ тохирох гэсэн юм шал т1 т1 юм хаяа бичэх юмаа!

  27. aagii says:

    моогонцороос бур мосон сална гэж байхгуйээ ямар ч эм тариа нэмэр байхгуй.тэрний оронд чихэр сахар дрожоор эсгэсэн гурилан бутээгдэхүүн хэрэглэхээ болойд уз тэхээр гайгуй болно

  28. Malina says:

    Тусалж чадах юм шиг санагдлаа. мэйл хаягаа үлдээгээрэй.

  29. Сараана says:

    найз залуутайгаа хамтда эмчлүүлэх хэрэгтэй. тэр мэри стопс этр гээд эмнэлэг үнэ төлбөргүй болхоороо тэгж үйлчилж бга бха. гайгүйхэн шиг хувийн эмнэлэг олоод найз залуутайга хамт шинжилгээ өгөөд эмчилгээгээ бичүүлээд авсан нь дээр байх.
    мөөгөнцөр бол бараг бүх эмэгтэйчүүдийн тусдаг өвчин болсон бээлээ дэ.. тэгээд ганц эм уугаад лаа хийгээд эдгэчихдэг амар эд ч бас биш. би бас жил орчмын өмнө мөөгөнцөр гэдэг юмтай учирчихаад салж өгдөггүй ёстой лай болсон. тэгээд 1-р төрхийн хүлээн авахын эсрэг талд бдаг сүхээ эмчийн эмнэлэг дээр очиж үзүүлж байж 1 юм салсан. жаахан үнэтэй бас оочиртой л бдаг юм, гэхдээ мөнгөний хэмнэлтийг эрүүл мэндийн асуудал дээр хийх нь тийм ч ухаалаг зүйл биш гэж би боддог шт. чи бас адилхан бодолтой бдаг бол тийшээ очоод эмчлүүлээрэй гэж зөвлөмөөр бна.

    (аа нээрээ чамд бичиж өгсөн клитромазол гээд тос, лаа бга биз? тэрийг би ч гэсэн хэргэлэж үзсэн. надад бол нилээн үр дүн муутай эмчилгээ шиг л санагдсан. бас 1 юм сануулахад чи лаа, эмнүүдээ 1нт авцым чинь гээд уугаад үзьеэ гэж бга бол сарын тэмдэгээ ирээд дуусахаар лаагаа хийж эхлээрээ. сарын тэмдэг ирж байх хугацаанд үтрээнд лаа хийж хэрхэвч болохгүй шүү!)

    эрүүл энхийг хүсье

  30. xetsuu says:

    эстөи толгойний өвчиндөө наад чин эм xун гайгуй эр xунд нэг арxагснвал эдгэж өгдгүйн

  31. Цэцэг says:

    За наад мөөгөнцрийг чинь сайн эмчлэхгүй бол дахиад байдаг ядаргаатай эд дээ. Чи эмчээс л нарийн зөвлөгөө авч, найз залуутайгаа давхар эмчлүүлсэн нь дээр. Энэ нь антибиотек их хэрэглэснээс үүддэг өвчин л дөө. Авецина гээд эмнэлэгийн эмч их таалагдсан. Илүү дутуу зангүй, асуултад иж бүрэн хариулдаг юм билээ. Утас нь 99098852

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.