Дурлал нь ойролцоогоор нэг жил хиртээ үргэлжилдэг

Хэн нэгэнд дасаж, дотно харьцаа тогтоох нь хүний хэрэгцээ юм.  Өөрөөр хэлбэл хайр дурлал нь хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Гэхдээ ямар ч ирээдүйтэй хайр байлаа ч төгсгөл нь бүгд адилхан байдаг. Зарим хүмүүст хайр болон дурлал нь ижил утгатай мэт санагддаг. Энэ бол төөрөгдөл.

Ийм төөрөгдөл нь заримдаа илүү үнэ цэнтэй байдаг. Ямартай ч хайрын роман нь дурлалаас эхтэй. Магадгүй таны дурласан хүн чинь хамгийн хамгийн байж болох юм. Энэ ч утгаараа дурлал нь эр эм хоёрыг ойртуулж, нэг хүн болох боломжийг өгдөг.

Цаг хугацаа өнгөрөх тусам эр эм хоёрын бие биенээ гэсэн сэтгэл нь илүү хүчтэй болж эхэлдэг. Нэг ёсондоо бие организмд бодисын солилцоо хурдсаж, ой ухаан хийгээд ажлын чадвар сайжрах гэх мэтчилэн гормоны тэсрэлт явагддаг.

Хэн нэгэнд дурласан үедээ бүхнийг хийж чадах юм шиг санагддаг шүү дээ. Гэхдээ хүн болгонд дурлаад байдаггүй. Хамгийн гол нь өөрт нь тохирсон, таалагдсан, дотоод ухамсарт хурц мэдрэмж хэрэгтэй үед л дурлалын процесс явагддаг байна.

Харин зарим тохиолдолд дурлалаас үүдэлтэй дотоод хямралаас болоод өдөр бүр хүн зовж шаналах нь ч бий. Энэ тохиолдолд аажмаар дурлалын мэдрэмж буурдаг ажээ. Ер нь дурлал нь ойролцоогоор нэг жил хиртээ үргэлжилдэг. Энэхүү нэг жилийн хугацаан дахь харьцаа нь хямралын үед бүртгэгддэг. Энэ бүхэн нь тийм ч муу зүйл биш юм. Учир нь сонгосон хүнээ бодитоор харж эхлэхэд тустай.

Хүчтэй дурлал нь хүнийг цухалдуулж идэвх сонирхолгүй болгодог бөгөөд хэрэв дурлал нь бүтэлгүй болсон тохиолдолд үзэн ядах сэтгэл болон хувирдаг байна. Ерөнхийдөө дурлал нь эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд илүү түгшүүртэй ирдэг.

Учир нь эрчүүд гэнэтийн зүйлийг хүлээж авахад бэлэн байдаг. Харин тэд үйл явдлыг хурдан болгохыг хүсдэггүй. Тиймээс ч эрчүүдийг “хүйтэн хөрөг” хэмээн нэрлэдэг. Энэ бүхнээс үзэхэд “дурлалд бүү яараарай” гэсэн үг нэгийг өгүүлж буйн тод жишээ юм.

/Хань/

1 Comment

  1. UNICEF says:

    durlal hetsuuuuuuuuuuuuuu………..hairt hun n uurt huntei uerhej esvl uurt chn barigdhgu medregdhgui huniih boluul amidiin tam daa….yaamaarch horvo vmb dee…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.