Жинхэнэ хайртайгаа учирсан эсэхээ хэрхэн яаж мэдэх вэ?

“Дурлалд нүд сохор” гэдэг ч чи доорх асуултуудын талаар маш нухацтай, бодитоор бодох хэрэгтэй. Хэрэв чи эдгээрийн аль нэгэнд “үгүй ” гэж хариулах байсан ч “тийм” гэж хариулан өөрийгөө бүү хуураарай.

1. Тэр миний найз мөн үү?
2. Бид хоёр нээлттэй, сайн харилцаатай байж чаддаг уу?
3. Шаардлагатай үед харилцан буулт хийцгээдэг үү?
4. Бие биеийн үзэл бодол, сонирхлыг хүндэтгэдэг үү?
5. Тэр сексийн харьцаанд орохыг тулгаж байгаагүй?
6. Бие биедээ итгэдэг үү? Түүнтэй байхад найдвартай, баталгаатай санагддаг уу?
7. Бие биеэ хуурахгүй, нэгэндээ худлаа хэлэхгүй гэдэгт чи итгэлтэй байдаг уу?
8. Тэр чиний өдөр тутмын амьдрал ахуйг (гэр бүл, найз нөхөд, хичээл сургууль, хобби гэх мэт) сонирхдог уу?
9. Хэрэв чи түүнд дурлаагүй байсан бол та хоёр сайн найзууд болж чадах байсан уу?
10. Та хоёрын харилцаа өгөө аваатай юу?
11. Чи өөрийн зовлон жаргал, амьдралын төлөвлөгөөгөө түүнд ярьж чадах уу?
12. Чи өөрийгөө бусдаас өвөрмөц гэж үнэлдэг үү?
13. Чи өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
14. Чи түүний зүгээс бие болоод сэтгэлзүйн хүчирхийлэл амсдаг бол эсвэл өөр хэлбэрээр цагдуулдаг байсан бол түүнээс салж чадах уу?
15. Тэр амьдрал, ирээдүйн талаар ярьдаг уу?

Хэрэв чи дээрх асуултнуудад “тийм” гэж хариулсан бол түүнтэй тогтоосон харьцааг эрүүл буюу бат бөх гэж үзэж болно. Бие биеэ улам сайн таньж ойлгоход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.

/Хань/

6 Comments

  1. erdene says:

    jinhen dup pizda 

  2. chaavas da says:

    hund sain bolchihson bdag gehdeel dotno haritsaand orno gehleer negel bilen bus baigaa yumshig sanagdaad bhima .uul n yagal husej bsan hunee olson yumsan tatgalzuul aldchihgd bdag yadag yum bile ….?

  3. p-oip'yhnn k says:

    hairlaj uzmeer b n

  4. Ochko says:

    ТИЙМ ГЭЖ Л ХЭЛЖ ЧАДДАГ РОБОТШИГ САНАГДАЧЛАА ЭНЭ БОЛ БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН ДООД СТАНДАРТ ОК ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА НЬ Ч ДЭЭ ЯАНДАА

  5. Ramiraz Sanchez says:

    Емма тай санал нийлж бна! Зүгээр асуултанд хариулаа гээд тийм үгүй гэж шийдэх зүйл биш үү дээ!
    Харин энэ бол одоо өсвөр насныханд зүгээр юм уу да гэж бодож бна!

  6. emma says:

    За байз хайр гэдэг нъ сайн муу бух талийг хамтад нъ хайрлаж хундлэж уучлаж чадахийг
    Харин дурлал гэдэг нъ зөвхөн хэн нэгний шилдэг сайхан талийг хараад хундэлж бишрэх харъцааг хэлэх байх
    Хайр гэнэтхэн хаа нэгтээгээс гарч ирдэг шидтэн ч биш хамтдаа бутээлцэж бий болгодог бутээл юмуу л гэж бодохийн.
    Хунд өчнөөн дурлаж узллэ хунийг ингэхэд хайрлаж узэл уу гэж бодохоор угуй ч юм шиг.Ханийгаа хайрлахад миний ухаан бас л дутаж байна дөө.Явж явж муу ханъ минъ миний анхний хайр болж таарах шив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.