Би ганц бие, нас 30 гарч байгаа эмэгтэй. Би дээд сургууль төгсөөд гадаадад 6 жил амьдарч байгаад монголдоо ирсэн. Ирээд нэг томхон компанид менежерээр ажиллаад удаж байна. Надад ах дүү хамаатан садан гэж байхгүй өнчин өссөн. Би өөрийн гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ одоо үед хань болох хүнээ олоход их хэцүү болсон юм шиг ээ. Залуучуудтай танилцаад дотносож ч амжаагүй байхад л энэ залуучууд тусламж дэмжлэг гуйгаад байдаг болчихож. 2 ч хүн надаас ийм зүйл хүслээ. Гайхмаар. Намайг аврагчийн дүрд тоглуулах гээд байгаа хүмүүс ямар хүн бэ гэдэг нь тодорхой шүү дээ. Уг нь би өөрийгөө царай зүс, мэдлэг боловсрол хүмүүжлээр гайгүй гэж боддог. Надтай ийм хүмүүс таараад байгаа нь надаас болоод байна уу.
Эсвэл монгол залуус маань ийм арчаагүй илүү харсан, зугаа цэнгэл, эд мөнгөний сонирхолтой болчихоо юу? Тэр 2 залуугийн нэгтэй би дотно харицаатай болсон юм аа. Тэгээд 1 сар ч болоогүй байж намайг хурдан хүүхэдтэй бол гээд байнга үглэдэг болсон. Ажил тарахад үүдэн дээр өдөр бүр хүлээж зогсоод аваад явдаг байсан. Ажилтай байхад байнга утсаар залгаад ярина. Эхэндээ сайхан ч юм шиг санагдаж байсан боловч сүүлдээ ажил хийлгэхгүй хэцүү санагдсан. Тэр надад өөрийгөө ажил хийдэг гэж хэлж байсан боловч ажил огт хийдэггүй байсан. Тэр нь сүүлдээ мэдэгдсэн. Би түүнийг ажилд оруулж өгсөн. Гэвч нэг хоёр өдөр хийгээд л ажилдаа ирэхгүй алга болчихно.
Танил талдаа хэлж байж ажилд оруулж өгсөн болохоор надаас ажлынхан нь асууна. Намайг бодоод түүнийг ажлаас халахгүй 3 сар болсон байх. Тэгээд аргагүй халсан. Энэ хооронд миний нэр төр их хугарсан. Тэр баар саванд суугаад зугаацаад алга болноо. Тэгээд ажлаа хийхгүй таслана. Бас миний утас руу охид хүүхнүүд залгаж намайг доромжилдог болсон. Нэг нь бүүр арван жилийн жаахан охин байсан. Тэгээд над руу залгаад би тэр хүнд сайн намайг сал гэж хэлсэн. Би чи түүнийг надаас салгаад авчихвал сайн байна гэж хэлсэн. Бас нэг эмэгтэй намайг баахан дайрч доромжилсон. Хайртай хүнийг нь би булааж авсан юм байх.
Ингээд би тэр залуутай харилцаагаа таслахаар шийдсэн. Тэр бүсгүйчүүд миний утасны дугаарыг хаанаас яаж олж аваад над руу яриад байгааг асуусан. Мэдээж тэр л өгсөн байлгүй. Бас бид бие биендээ тохирох хүмүүс биш юм байна гэж хэлсэн. Би амар тайван амьдрахыг хүсч байсан. Гэтэл тэр зугаа цэнгээнд их дуртай. Ажилгүй орлогогүй байж байнга сав л хийвэл шоу цэнгээн төрсөн өдөр энэ тэр гээд яваад байх санаатай. Сүүлдээ архи ууж ирээд намайг хүүхэдтэй болохгүй муу санаатай гээд шөнөжин агсан тавиад унтуулж амраадаггүй байсан.
Ингээд 6 сар хамт амьдараад салсан. 8 сар шахам надаас салахгүй гэж зовоосон доо. Тэр надад чамайг надтай учруулсанд Бурханд баярладаг гэж хэлж байсан. Би энэ үгийг нь сонсоод эмэгтэй хүн болохоор их уярсан. Гэхдээ одоо бодохоор тэр тэжээж тэтгүүлэх эмэгтэй олсондоо баярлаж тэгэж хэлсэн байх гэж боддог. Би энэ тухай одоо дурсахыг ч хүсдэггүй. Би цаашдаа зөвхөн сайн сайхан зүйлийн тухай бодож сайхан амьдрахыг хүсч байна. Надад сэтгэгдлээ үлдээж урам хайрлаарай.
58 Comments
чи тухайн үед дээрх хүмүүсийг сайн яарч дотно харицаанд орсон нь том алдаа бас өнчин гэдэг чинь тэнэг новшнуудын олз болсон юм шиг бна гэхдээ чиний өмнө сайхан гэрэлтэй амьдрал бна новшхуудын өмнө сул дорой байдлаа битгий харуул
Сайн бүсгүй байна. Царай битгий хар , Сайхан царайны цаана жинхэнэ хүнээр тоглодог хогийн шаарууд амьдардаг юм./Гэхдээ бүгд биш / Хүүхнүүд энэн дээр их алдаж хохирдог. Яарах хэрэггүй чиний заяаны хань байж л байгаа . Чамд аз жаргал хүсье. Чи сайхан амьдарнаа Монголын залуучууд бүгд новш болчихоогүй.
Сайн бүсгүй байна. Царай битгий хар , Сайхан царайны цаана жинхэнэ хүнээр тоглодог хогийн шаарууд амьдардаг юм./Гэхдээ бүгд биш / Хүүхнүүд энэн дээр их алдаж хохирдог. Яарах хэрэггүй чиний заяаны хань байж л байгаа . Чамд аз жаргал хүсье. Чи сайхан амьдарнаа Монголын залуучууд бүгд новш болчихоогүй.
Manai naiz ohin bas yag iim tohioldoltoi uchirsan, ter hyniih n ner Batjargal gedeg, harhad gaigyi zaluu ajil hiideggyi goldu 30 havichaa nasnii hyyhnyydeer daalgah amidrah durtai, bas hyyhedtei bolohgyi bn gej agsamdag baisan gesen. B ysegeer geed yariad baigaa bol mun dyy,enendee garshsan hyn yum bishyy. Ene zaluu yavsaar yavsaar odoo neg 30 garsan hyyhedtei emegteitei suusan hadamuudaaraa tetgyyldeg 10 dugaar horoolold amidardag gesen. Yag mun l bn daa
засс энэ хүмүүс нээрээ одоо үед гэж яарьхийн та нар тэгээд дээр үед нь амьдраад үзцымүү?? тэгээд Монголд л охидууд яанхан гээл охидуудыгаа доромжлоол Та нар гадаад охидыг мэдхиймүү миний бодлоор харин Монгол охид гадаад охидыг бодвол даруухан бас арайл бага банзалдаж байгаа байхдаа гадаад охидууд бүүр бэлэн алнуудшдээ.. тэхээр битгий монголоо доромжлоод яадаж байхад нь яаг яанхнынэ олж хэлэхгүйн байж бүх охидийг яанхан эсвэл муухай ааштай болгочихоно юм мэдэхгүйн байж тэхээр дэлхий еөрөнө хүн тэр чигээрээл иймшдээ арай ухаантай нэг нь ухамсарлаад бие ээ аятаахан авч яавуул яавна биз чадахгүй нэг нь тэгээд эргүүтээд амьдарчил байг нэг өдөр ухаарах биз
ТИЙМ ТОХИОЛДОЛ БАЙГАА- ГАРАНДАА ШИВЭЭСТЭЙ УУ,,,
ЧИ БУУ САНАА ЗОВ БИ САЛСАН!! ТЭХДЭЭ ОДДОО ОНГОРСОН!!!
Энд миний өмнөөс хүмүүс бичээд байх юм. Найз залуугаа андуураад байгаа бүсгүйд хэлэхэд тийм тохиолдол байхгүй биз. Сэтгэгдлээ үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Бид төмсний үр тарьсан бол хэсэг хугацааны дараа төмс талбайгаас хурааж авдаг. Сэтгэлдээ юуны үрийг тарина түүнийгээ л хурааж авдаг юм байна. Тэгэхлээр итгэлээ гээж болохгүй юм байна. Сэтгэл бодлоо ариун байлгаж ирээдүйгээ өнгөтэйгээр харцгааж байя залуус аа,
одоогийн эрчүүд биээ унэлдэг болсон иум бишуу,мунгутэй эгч хуухнээр тэтгүүлээд л бж бх санаатай хумуус их болсон иум шигээ
надаа л 36 xуртэл мини сайн бусгуй олдоxгуй бгаамдаа.дандаа л нөxөртэй найз залуутай бас мөнгө нэxнээ бугдээрээ xэ xэ
би надад л ганцхан тийм хүний адаг таарсан юм бх гэж шаналдаг байлаа эр янханууд зөндөө бдаг юм бн ..битгий зов доо түүнийг зөвхөн өрөвд сайн залуучууд байгаа таарах л байх
??????
Øèâýýñ íü ÿìàð çóðàã âý?
Òèéìýý øèâýýñòýé. Òýð íàìàéã ººðººñ íü áîëèõ þì áîë àìèà õîðëîæ ¿õíý ãýæ àéëãàäàã áàéñàí. ×àìä òýãýæ õýëäýã áîë ìºí áàéõ. Ãýõäýý Áàò…ð ýõýëñýí íýðòýé ãàðàí äýýðýý øèâýýñòýé çàëóóñ ìîíãîëîîð ä¿¿ðýí áàéãàà áàéõ ãýæ áîäîæ áàéíà.
ХЭРВЭЭ ШИВЭЭСТЭЙ МОН БАЙВАЛ БИ ЭР ХУНД ИТГЭХ ИТГЭЛ МААНЬ АЛГА БОЛНОО- БИ ХЭЗЭЭЧ МОНГОЛ ЗАЛУУГ ДАХИН ХАЙРЛАЖ ЧАДАХГУЙ- БИ ТАНГАРАГ ОГИЙ!!!! БИ ХЭЗЭЭЧ ДАХИЖ ИНГЭЖ ЗОВООХИЙГ ХУСЭХГУЙ- БИ ЭНЭ АМДРАХ ЗАЛУУ НАСАА ЗОВХОН ХУНИЙГ ШАЛГАЖ УЗНЭЭЭ
тэгвэл ГАРАНДАА ШИВЭЭСТЭЙ УУ НЗА ЭНЭ ШИВЭЭС БАЙВАЛ МОН ГЭСЭН УГ!!! БИ ТУУНД БАС ИТГЭЖЯВДАГ БАЙСАН
Нэрийн эхний үе нь Бат.
Тийм шүү. Нэр нь Б үсгээр эхэлсэн.
мэдэхгүй ээ. өөрийгөө дэндүү дэвэргэцэн юм бишүү
энэ сайтыг ажиллуулдаг хүн нь эмгтэй хүн бололтой. тэгээд эр хүнд дургүй юм байна.дандаа эр хүнийг муулсан юм зохиож бичиж байх юмаа. тэрийг нь мэдэхгүй хүмүүс комент үлдээгээд л…….
унэн юм бичсэн байна.30 гарсан эхнэр хуухэдтэй гэлтгүй мөнгөтэй боломжийн амидралтай эмэгтэйг хайж яавдаг унэхээр эрийн оронцог байдаг шуу. Хуухнууд минэ болгоомжтой байгаарай.Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мөнгөтэй хуухнуудийг ашиглах гэсэн хун байгаа шуу болгоомжлоорой.
Тиймэрхүү орчлонг зоосны нүхээр харсан сэтгэхүйтэй эрчүүд төрд шургалахаар жинхэнэ авилгач болдог юм даа.Авилгачдын гайгаар арчаагүй байдалд орсон төр засаг минь яана даа.Алт мөнгөний шуналтай арчаагүй сэтгэхүйтэй эрчүүдээс хүүхнүүд хол яваарай
тийм залуус зөндөө болсоон. ббббонустай хүүхэн гэж ярьдаг юм байна лээ. санаж явахад сайн хүн таарах байлгүй дээ. ийм ухаантай юм чинь. ямар ч байсан доодхоороо биш толгойгоороо өөрийгөө авч явж чадаж байгаа чам шиг хүүхнүүд алдахгүйээ.
заз ажилт битгий гутараааа.хүн бүхэн тийм бишээээээээ.ок
хөөрхийдөө азгүй бүсгүй байнадаа.очиж очиж тиим хүнтэй таарах гэждэээээээ.ккккккккк.монгол залуус ок.өөр сайн хүнтэй таараарай.амжилт
бусгуй мини тийм арчаагуй юмнаас салсанд чин юуний туруунд бауар хургий,яаж жирэмсэн болчоогуйн бэ ашгуй дээ.гайгуй сайн залуучууд байгаа ,чи яараад хэрэггүйээ олдоноо .эр ни манай залуучууд арчаагуй болчоод байна л даа муухай шуналтай монготэй хуухэн бол нойтон хамуу шиг наалдчихаад салахгуй тэжээлгээд байх санаатай болтсон.
БАС МИНИЙ САЛСАН САР ЯАГ ТОХИРЧ БАЙНА- НАДААД БАС ИХ ХУРДАН ХАЙРТАЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН!!!!!!! БАС ИХ ШОУДАНА- НЗ НОХОД ГЭЭДЛ!!! МОНГОЛ ЖИЖИГ ЮМАААААААААААА!!!!!
ХЭРВЭЭ БАТ ГЖ ЭХНИЙ ХЭСЭГ МОН БВАЛ ОЙЛГОМЖТОЙ БН!!! АЙМАР УМАА!!! БИ УНЭНДЭЭ ГАЙХАЖ БАЙНА- ЯАЖ!!!!!
Б УСГЭЭР ТЭГВЭЛ БАТ ГЭЖ ЭХНИЙ НЭРНИЙ ХЭСЭГ МОНУУ!!!!!! ХАРИУ!!!
сонин юмаа надтай адил одоо болтол гэр бүлтэй болж амжаагүй яваа хүмүүс байдаг л юм бн би л ганцаараа ингээд яваад байдаг юм болов уу гэж заримдаа боддогийм.Би ч бас 30 гарч яваа бүсгүй.Сайн ханитай болохийг хүсэх юм .тааралдахгүй юмаа.Хүн болгон нөxөр хүүхэдтэй болсон уу гээд ингэж асуухаар ни залхаж бнаа.
Тиймээ тэр залуу Б үсгээр эхэлсэн нэртэй
бич бас чам шиг зобж яваа залуу байна сайхан амьдрамаар л байна хүнд хайрлуулж бас хайралмаар байна.энэ хүмүүс их муухай юмаа тэ.за за надтай танилцаж ярилцмаар байвал залгаарай.муу хүн биш шүү..9850329
чи л болохгүй газарт хүнтэй танилцаж нөхөрлөөд бгаам байна лдаа. зоосны нүхээр хардаг хүмүүсээ жаахан ялгаж сур л даа чи 30тай гэхэд арай нэг жаахан амьдралыг олон өнцгөөс харж сурсан баймаар даа. Тэгээд ер нь танихгүй хүнтэй танилцаж байхад эхний 5 минут яриад л ерөнхийдөө ямар хүн гэдэг нь гадарлагддаг шдээ. 2,3 хан хогийн залуусаар Монголын бүх эрчүүд гэж битгий төсөөл.Мэдээж арчаагүй хэдэн хүн байхад арчаатай сайхан залуус зөндөө л байна, эсвэл чиний хүрээлэн буй хүрээ чинь жаахан хогийн хүмүүсээр дүүрчээ,
ккккккк 1 бие нөхөр эхнэр олохгүй байгаам чинь хүүхэдтэй бол 1 аараа амьдрах хэрэгтэйн байна даа
НАДААД БАС АГСАН ТАВЬЖ БАЙСАН – НЭГЛ СОНИН САНАГДАЖ БАЙН ШУУ НЗА НЭРИЙН УСЭГН Б ЭХЭЛСНУУ ХАРИУ ОГООЧ,,……..
just fed up
Би 24-тэй дажгүй газар, гайгүй ажил хийдэг. Залуустай танилцахаар хаана юу хийдийн бараг зарим нь бол шууд цалин асуудаг юм байна лээ. Угаасаа нэгдүгээрт мөнгө, надаар даалгачих санаатай гарууд зөндөө л байдаг юм байна лээ. ккк сүүлдээ инээдтэй гаруудтай харицахаа болисон шүү.
Элгэмсүү минь, хүнийг хүрээлж буй хүмүүс, найз нөхдөөр нь дүгнэдэг гэдэг дээ. Чамд ашигч паразитуудаас өөр нөхөрлөх хүн олдохгүй байна уу? Аргагүй ээ, чи өөрөө нэг тиймэрхүү нөхөр байгаа л даа…. Бичиж байгаа сэтгэгдлүүд нь үнэн бүтэхгүй, хүнийг элдэв үгээр дайрч доромжилсон, Солонгосчуудыг харааж зүхээд үзэн ядаад байдаг хэрнээ тэндээ амьдраад л байдаг…
ТЭГЭЭД МИНИЙ САЛСАН САР ОДОР ТОХИРЧ БАЙНА
ТАНАЙ ЗАЛУУГИЙ Н НЭР Б УСГЭЭР ЭХЭЛСНУУ- МИНИЙ НЗАЛЖ БАЙСАН ЗАЛУУТАЙ ЯАГ ИЖИЛХЭН БАЙНА- БАС ОХИДУУД ЗАЛГААД НЭГЛ БИШЭЭ
Сүүлийн үеийн залуус амар хялбар амьдралыг сонгох нь цөөнгүй болсоон. Зам мөр нь жигдэрчихсэн, илүү дутуу татлаа түлхээгүй, боломжтой эмэгтэйчүүдийг худал үнэн хэлж өөртөө татан аль болох амар хялбар амьдрах сонирхолтой болж. Охидийг л халааснаас зүүгдэж амьдардаг гэх нь олон боловч сүүлийн үед залуус харин ч дутахгүй байна. Насны хязгааргүй шүү тэгээд бүр. Эмэгтэй хүмүүсийг боломж эсвэл мөнгө гэж хараад байхаар тэр эмэгтэйчүүд яах болж байна. Сайхан хань ижилтэй учирч, сайн сайхан хань байхсан гэж бодовч сайн залуус ховордсон л юм шиг санагдаад байна. Одоо бүр хүнд итгэхээсээ айдаг болж байна шүүдээ. Би ч гэсэн гуч гарч яваа эмэгтэй хүүхдийнхээ эцгээс салснаас хойш 4 жил ганцаараа явж байна. Итгэж чадахгүй байнаа. Айдаг ч болчихсон байна. Цаашдаа үргэлж ганцаараа явахыг хүсэхгүй байгаа ч сайн, сайхан монгол залуутай учрана гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна.
элгэмсэг энэрэнгүй чиний эргэн тойронд тийм арчаагүй хүмүүс л байдаг байхгүй юу даа гуйлгачин. Энд хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа хүмүүс зөндөө.Байр сууриа олчихсон хүн ч зөндөө Монгол шиг сайхан улс байхгүй ээ.Битгий бултаар нь хамруулж элдэвээр хэл. .
Чиний хувийн амьдрал ажил шиг чинь заавал бүтэх ёстой юмуу үлгэрийн юм шиг.100 хувь зүйл ховор ш дээ.Хүний хувь тавилан гэж байдаг гэж би боддын. Чи эсвэл их баяархуу л байхгүй юу даа.Тэгэхээр чинь хувалз наалдаж амархан хоол хийж байгаа.Уг нь өнчин менежер хүн хүнийг сайн танимаар юм даа. Аяандаа хань чинь гүйгээд ирнэ.Амархан өвөрт нь ороод л янз бүр болоод байлгүй сайн сорь.хатуу шалгуур тавихгүй юу даа. Тэгвэл гайгүй болох байх гэж би бодлоо.За амжилт
чамаас ах ч бас л амидрал эхлэж чадахгүй л явна.чамд монгол эрчүүд бүгд ийм болчихсон юм шиг санагддагтай адил надад монгол бүсгүйчүүд бас л нэг тийм санагдаж харагддаг.тэгэхдээ би чам шиг шууд л унтаж хэвтээд явахийг уридал болгодоггүй.
чи 2 хон хунтэй учирчаад битгий Монголийн эрчүүд гэж яри тэгэх уу.
БИ 100 гаруй хуухэнтэй учирсан БИ тэр хуухнуудийн 1-г ч янхан гэж хэлдэггүй.
100 гаран хуухэнтэй учирсаний эцэст хайртай ханитайгаа учирсан 7 дах жилдээ амидарж бна. Араар н тавиж узсэнгүй. Анхний touch screen утас оортоо авж байлаа 2хон одор хэрэглээл эхнэрийнх болсон. 500 мянгийн 2 цунх авч оглоо хангалтгуй 1 сая гарангийн цунх хэрэгтэй бна гэх юм. 20-оод мянган $-оор машин оортоо авсан (оортоо авлаа гэж бодож байлаа) удахгуй эхнэрийнх болсон. Архи ууж, тамхи татаж чадахгуй хаа ганц пиво ууна. Би амархан согтдог. чи архичин гэнэ (тоглоомоор). Би найзаа сонгохдоо эхнэрээ сонгож байгаа юм шиг сонгодог гэхүү дэ. Бугд л эхнэрийнхээ толоо гэр булийнхээ толоо гсэн хумуус байдаг.
тэр ч үнэн шүү мөнгөтэй болох тарина хэтэвчиндээ хийцэн хүмүүс хүртэл байдын.Амьдрал мөнгөн дээр тогдоггүй юм шүү дэ мөнгөтэй хүмүүс тансаг байшин машин гээд л унаад явдаг л байх гэхдээ өөртөө итгэх итгэлгүй сэтгэлийн зовлонтой байвал бүүрч хэцүү байдын.Би дөнгөж 20 хүрч яваач сайн мэднэ.Багаасаа аавгүй өсөллөө хүүхдүүдэд их шоолуулдаг байлаа.Танай аавийг хэн гэдгийн гээд л асууна би харжич байгаагүй юм чинь зарим нэг нь их дарамтлах гэж оролдоно байс хийгэд л хэрэг төвөгт оролцолддог байлаа.Эцэггүй хүүхдийн цээж том гэгчээр ээжийнхээ үгэнд орохгүй хойд эцэг бол тоогооч яаг миний хүүхэд биш гэсэн янзаар л хардын.Яриад байвал их юм байна.Би бол бололцоотой айлын хүүхэд тэгэхдээ надад мөнгө нь ч байгаач тэр аз жаргал итгэл үнэмшил нь алга байна.Бодоод байхад элэг бүтэн халуун ам бүлээрэй байх шиг сайхан юм байхгүй юмшиг найзууддааач атаархдаг байлаа гэрт нь их хонох дуртай байлаа.
Чи солонгосчуудыг нийгэмд амьдраад мэдрээд үзээч жинхэнэ хог новш. Төрөөд л хэлд орохдоо л хүнийг зэрэглэж дугаарлаж эхэлнэ.
Захианы эзэнд чи өөрөө ямар хүн болоод тийм шоучинтай таардаг байнаа. Өнчин өрөөсөнөөс гадна найз нөхөдгүй 30 гарчаад хүн танихгүй хүн юм даа.
wahaha ene elgemsuu geed bainga setgegdel bichsen baidag hun chini uuruu solongost amidardag yumuu. OMG yaj tegeed usiin uuj agaariin amisgalj, hooliin horooj baigaa gazriinhaa hun zoniig tiim muuhai ugeer helj chaddag bainaa bur gaihchihlaa. Ajiglaad baihad mongolchuud uur ulsad ochood mongol zangaa het gargah geed ter n tuhain orniih n humuusiin zanshil aash ayagtai taarahgui bolohoor ter nutgiih n humuusiig uzen yaddag handlaga bas baina shuu.
бүх эрчүүд ч арай тийм бишээ гэхдээ тийм өөдгүй хувалзууд байгаа шүү
сайн уу
ажил ни сайн уу
тийм хулих гарууд зондоо бгаа хусвэл 2улаа танилтсий нас чатсуу ым бн
2улаа эд монгоор биш сэтгэлээр уулзий болох уу миний хаыг монкх9988@яахоо.ком шуу
бас л сонирхолтой юм. 30гарсан залуу ганц бие гэхээр хүмүүс гайхаад л байдаг юм. үнэндээ монголд надтай сайн, сэтгэлд таарчих хүн олдохгүй л байгаатай адилхан юм даа. юм юмнаас хоцроод хүний сайныг нь аль эрт хүмүүс нь сонгоод суучихсан юмуу, эсвэл би таарахгүй байна уу гэдэг бодол төрөх юм өөр сэтгэл сайтай сайн хүн учирна гэдэгт итгэлтэй байна. амжилт хүсье
Өө заза, эрэгчингүүд бас ийм болчихсон уу… Арай ч дээ. Тэд бас л цээжээ балбан Би эрэгтэй хүн гэж хуцдаг байхдаа, хэхэ, инээд хүрчихлээ…
Би бас адилхан, 30 гарчихсан, одоо хүртэл эхнэр хүүхэдгүй. Эндээс олигтой эм өрөөсөн дугуй олдохгүй юм шиг санагдаж байна. Урьд нь бичиж л байсан, гайгуунууд нь борлогдсон, эсвэл өрх толгойлсон эхчүүд болсон. Гайтайнүүд л үлдсэн байх шив дээ. Сүүл рүүгээ хамаатан садан, найз нөхөд хүнтэй суу, хүүхэдтэй бол гэж хэлүүлэх бус загинуулдаг болов, хэхэ.
Үнэн үү? Аятайхан залуу олдохгүй хэцүү байхад сонин юм бичсэн байхийн. Худлаа л бичсэн санагдлаа.
ГАДААДАД ХӨЛС ХҮЧЭЭ ЗАРЖ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ БАЯН БАЙНА Ш ДЭЭ !!!!! МОНГОЛД НЭЭХ Л САЙХАН БЭЛЭН АМ АЖИЛ ХИЙХГҮЙ ГАР ХӨЛ НЬ ХӨДӨЛДӨГГҮЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ДАНДАА МӨНГӨ БАЙХГҮЙ……АРЧААГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА ШҮҮ ЭР ЭМ ГЭЛТГҮЙ ГЭХДЭЭ МОНГОЛ ЭРЧҮҮД БҮГД ТИЙМ МУУ БИШЭЭ !!!!!!!!!! МУУ ЭМС БАС ОЛОН Л БИЙ Ш ДЭЭ !!!!!!!! ЗАРИМ НЬ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОХ ГЭЭД Л ТАЛЦААД БАЙХ ХЭРЭГ ЮУН ..
худлаа баагийгаас салсан н болсон байна эгч мин. ханиа сонгох хүрээлэлээ өөрчилөөд үзэх юмуу? эрчүүдээ хүүхнүүдээ залуусаа битгий ийм хуурамч байж хүний итгэлийг үгүй хийгээчдээ гуйж байна… би ч бас хүнд итгэмээр байна. бас л ийм хүмүүсээс болоод итгэх ч хүсэлгүй болоод байна шүү. Сайн залуучууд н хад модонд авирсан бололтой.
Булт булт усэрсэн дампуу дампуу гарууд монголоор их байгаа шуу. Тийм гаруудад хулхидуулав даа.
МОНГОЛД АЖИЛ ХИЙДЭГ ОРЛОГО ОЛДОГ ХҮН БАЙДАГ БОЛОВ УУ ?????????? ДАНДАА Л МӨХГӨГҮЙ ГЭЦГЭЭХ………
БИ Ч ГЭСЭН СОЛОНГОСТ АМЬДАРДАГ..ЕР НЬ ЭР ЭМ ГЭЛТГҮЙ НИЙГМИЙН СЭТГЭЛГЭЭ НЬ ИЙМ БИШ ҮҮ ????????? ГАДААДААС ИРСЭН ГЭХЭЭР Л БӨӨН ДОЛЛАР НҮДЭНД НЬ ХАРАГДДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..МОНГОЛД БАЙГАА ХҮМҮҮСТ………АЯТАЙХАН ХООЛ УНДАНД НАЙЗ НӨХДӨӨ ДАГААД ОРОХООР Л СОЛОНГОСООС ИРСЭН ХҮН МӨНГӨТЭЙ БАЙГАА ТООЦООГОО ДААЧИХ ХИЙЧИХ Ч ГЭХ ШИГ……
сайн хүүхэн бна чамайг гэх хань олдноо бүү яар, яарвал даарна. тэр бол зүгээр л чамайг олсондоо баяссан гөлөг бна. тэгээд яахав ажил төрөлгүй өөдгүй арчаагүйг нь мэдхээр худлаа баахан охидоор залгуулж намайг гэж гүйдэг ийм олон охин байдгий гэж худлаа харуулах гэж тэнэгтсэн баньд бна. март ахиж бүү холбоо тогтоо тэр арчаагүй гартаа. Өнчин өсч төрж зовчоод тэгээд нэг арчаагүй гарын халамжлагч болж ахиж зовохгүй шүү. Өссөн, үзсэн зовлон чин чамд хангалттай