Найз залуугаа яаж өөрчлөх вэ?

Би одоо 20 настай. Найз залуутай, тэр маань 21 тэй. Бид хоёр 1-р ангиасаа хойш нэг ангид хамт сурсан юм, хар багаасаа л нэг нэгэндээ сайн байсаар сургуулиа төгсөөд үерхсэнээс хойш одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ үерхлийнхээ тухай миний бардам хэлж чадах зүйл бид хоёр бие биендээ үнэхээр их хайртай. Нэг нэгнийхээ бүх л зүйл дээр анхных нь. Гэтэл сүүлийн үед нэг л хэцүү санагдаад байх юм, тэр маань ээжтэйгээ 2 дүүтэйгээ хангалуун биш амьдардаг юм л даа. Тийм болохоор ч тэр үү намайг байтугай ээжийгээ ч баярлуулах чадал тэнхээ байхгүй. Би хайртай болохоороо ойлгоод, тэгээд ч би нээх юм хүсээд, нэхээд байдаг охин биш болохоор тэгээд л байгаад байдаг юм, гадуур найз нөхөдтэйгөө суухаар бол би байгаа мөнгөөрөө л 2 биенээ аваад явчихдаг, ер нь сүүлийн үед би л яг эр хүн шиг за миний хайр мөнгөгүй байгаа байлгүй надаа байгаа юм чинь гээд л гаргадаг.

Тэр маань ажил хийдэггүй юмаа ер нь, би ингээд сургачихав уу, тэр маань уг нь санаа зовж байгаагаа хэлсэн л дээ, бас боддог л юм шиг байгаан, тэгээд санаснаар нь болдоггүй юм байлгүй дээ. Гэхдээ үнэхээр ойлгож байгаа бол залуу хүн хөдөлмөрлөвөл өөр л баймаар юм, нэг л зогсонги хэвэндээ л байгаад байх юм. Би эмэгтэй хүн юм болохоороо хааяа үнэхээр эвгүй санагдах юм, баяр ёслолоор ч хүртэл би гоё бэлэг авж үзэхээ байлаа сүүлийн үед бүр. Сүүлдээ бүр бид 2 найз ч юм шиг санагдах юм. Жоохон ухааруулъя, чи жоохон арчаагүй байна гэж ойлгуулъя гээд түр салах аядахаар 2-3 хоноод л буцаад тэврэлдчихсэн байж байна. Миний ч тэвчээргүй, өрөвч зан буруудаад байх шиг байна.  Ер нь БИ ямар нэгэн юм болохоор би даачихъя гээд л хэлэхээр яахын 2 гүй ээ, надад эвгүй байна гэх мэт үг найз залуу маань хэлнэ, бүр зөрнө.

Би ч санаа зовоод маяглаад бай юун сүртэйн гээд л явсаар байгаад бүүр санаа зовох юмгүй болгоо хаячихав уу гэж бодох юм. Үнэхээр та нарын хэн нэгэн ийм амьдрал мэддэг бол хэцүү юмаа. Би бусад зарим нэг охид шиг мөнгө, баян ядуу хардаггүй л дээ, гэхдээ энэ арай хэтэрсэн юм шиг санагдаж байна уу? Ээж нь 500 төг ч өгдөггүй, өөрөө ажилгүй, бараг л хүний хөгжлийн мөнгө нь л сарын орлого нь. Тэрийг нь бас ээж нь авчихна. Би бусад охид шиг гоё гоё бэлэг бас хааяа авмаар л санагдах юм. Найзууд маань надад ийм юм тийм юм өгсөн гээд л найз залуугийнхаа тухай ярина, харин надад ганцхан авсан гинж л байна. Хэдэн жил нэг гинжээ л ярьж байна даа хэхэ. Гэхдээ тийм гоё гоё юм байхгүй ч надад намайг хуурдаггүй, надад хайртай найз залуу байна л  даа. Би бараг салж чадахгүй байхаа.

Харин та нараас би тэр хүнийг яаж, ямар замаар өөрчлөх вэ гэдгийг бас зарим зөвлөгөө горьдоод л энэ захиаг бичиж байна. Би одоо хүртэл энэ хүн сургуулиа төгсөөд ажил хийгээд ирэхээрээ, бас хэдэн нас илүү наслаад ирэхээрээ ухаараад миний сайн нөхөр болох байхаа л гэж мөрөөдөх юм…

25 Comments

  1. haagii says:

    Sn uu? bi nz zaluutaigaa uyrhed odoo 4 jil bolj bn. Bi naad asuudlig chin sain medne. Manai nz zalu odoo oyutan bi ch bas oyutan. Ghde bi ah egch saitai aaw eejees bainga mungu irdeg bolhor haritsangui tansag oyutan l daa. Bid 2n uyrhel yaag ta 2 shig. Bi ih ataman nz zaluudaa. zarimdaa deerelhed ch bgam shig sangdad icheed bdgii ghdee bi tuundee hairtai. Gol n yu gj heleh gsn be gehleer bi nz zaluugaasaa mungunii asudlas n bolj salahgui. ene hun shig nmg hairladag hun tun howor. Neg bodlin ohin min chi bid 2t dawuu zuil bn. ted bidnig heze ch huurahgui bas unench hairlana. Bi neg udaa nz zaluuda chi dandaa nmg tsaraichildag joohon archaagui ymuu gj helj gomdooj bsan . Ghdee odoo oyutan tugsuud ajilaad heden jiliin daraa yamar mundag hun boloh bol gehes bi zarimda helsen ugeneesee ichdeg. Zuger l oilgo hairla hulee chi udahgui belgee awah bolnoo

  2. naagii says:

    hetsvv ch ymdoo 

  3. monhsaruul says:

    зүгээрэй тэр залуу чинь хэзээ нэгэн цагт ухаараад заавал ажил хийх болно. би итгэж байна хайртай л юм чинь  болноо хэзээ нэгэн цагт ажил хийж чиний хүссэн юмийг чинь авч өгнө. чи түүнээгээ бахархах цаг ирнээ түүнийг нь хүлээ та 2 амжилт хүсий та 2 сайхан амьдарнаа чи түүнийг хаяж болохгүй шүү хаявал тэр залуу чинь маш хэцүү байх болно .  амжилт 

  4. monhsaruul says:

    зүгээрэй тэр залуу чинь хэзээ нэгэн цагт ухаараад заавал ажил хийх болно. би итгэж байна хайртай л юм чинь  болноо хэзээ нэгэн цагт ажил хийж чиний хүссэн юмийг чинь авч өгнө. чи түүнээгээ бахархах цаг ирнээ түүнийг нь хүлээ та 2 амжилт хүсий та 2 сайхан амьдарнаа чи түүнийг хаяж болохгүй шүү хаявал тэр залуу чинь маш хэцүү байх болно .  амжилт 

  5. Ganaa says:

    Zugeeree itgeltei bai. Ter chine chadax bolno. Ireeduidee itgeltei, uram zorigtoigoor amidar. Magadgui odoo ingej baigaa ch gesen ta 2 xeden jiliin daraa xenees ch iluu bayn baij bolson baij bolno sh dee…
    Zovlon uzsen xun iluu uxaantai baidag ym shuu…
    Ta 2-t amjilt xusii

  6. Daneille says:

    ХЭТЭПХИЙ ЗАЛХУУУ ЭРЭГТЭЙ юм бишууу

  7. Oyutan bish yumu? says:

    Тэгээд наад залуу чинь сургууль соелгүй юум бол яаж насыг бараxын бээ. Ямар ажил xийж xаана амьдарч Үр xүүxдээ яаж тэжээxийн болж байна. Ядаж Курс нтрт явж Оюу-Толгойд очиж жолооч ч болтугай xийxээ бод гэж xэл. Цалин нь 700000-800000 бдг гэнэ лээ.

  8. k14 says:

    1 нз залуу чин мэдээж хүн юм чинь их л юм бодож увдаг бхдаа хоорхий
    2 тэднийх жаахан хэцүү амьдралтай юм бна
    3 тэр дандаа удуу бхгүй
    4 нз залуу чинь жаахан арчаагүй юм бна
    5 хэзээ 1цагт чамд хүссэн бүхнийг чинь авж огно
    6 анхний учиралаа хайрлаж ув чамайг тэрнээс илүү хайрлах хүн олдохгүй учир нь чи тэрнийг удуу бхад ориогүй
    7 сайн урилц тэгээд бвх юм чинь ок

  9. xetsuu says:

    xэцүүшдэ xүмүс дандаа л xүнийг буруутгаж бxийн насаараа чамаар тэжээлгэxгүйнл тодорxой биздээ оxидууд дандаа л бэлэг бэлэг гэж яридаг бэлэг иx авж үгүүдл шоунд гаргаx мүнгүтэй банди нар чамд нэг иx үнэнч бгад бxгүйл бx эр xүнд ийм нэг үэ бдг өөрөө ч сэтгэл санаагаар xэтсүү бга чамд бол мөнгө өгөx ааү ээж бдг юм бна гэж ойлоглоо тэрнээс чи нэг иx ажил xийгээд мөнгө олоод бж үзээгүй блгүй чи бэлэг авмаар санагдаж бга шиг чин нз залуу чин бэлэг авж өгөx юмсан гэж ямар иx боддог болдоо xөөрxий. ийм үэдн ойлгоxгуй шаxаж бгад нз залуугаа шоронлуу явуулцан эсвэл өөртөө xани болxгуй муусайн таxиануудаас болоод шоронд орцон xарамсмаар xууxдууд xалxийн шоронгоор дүүрэн бдг юмдаа зайлуул ойлгож бга бол бодоxл асуудал бдг

  10. ЫУЫУ says:

    чиний найз залуугийн насан дээр аx ни xоосон гуяа ганзгалаад л мөрөөдөөд л явдаг байлаа. 25 настай анx турийвч гэж юм аваад кармаалж билээ. бас болоогуй, аваxгуй гээд байxад танидаг бусгуй маани чи эр xун удаxгуй мөнгөтөи болно ав ав гэсээр байгаад авxуулж билээ. гэxдээ xууxнуудэд итгэл төрүүлж яагаачгуй xайр энэ тэр болгож явсангуйдээ. ер ни бол санxуугийн чадваргуй байж тэр эxнэр xайр дурлалаасс xол xаяадаа амжуулчиxаад чимээгүй явж байя л гэж боддог байсан. найз залуугийн xувид нэгэнт чамд цаламдуулсан бол xолдож чадаxгуй л бгаа байxдаа. гэээд одоо яаxавдээ, чи одоо ийм болсон юм чинэ амидрал xэн xэний чинэ урд бна, боличиxгуй ю даа.

  11. focus says:

    eoo chm shg er ni gaigv bodoltoi nz ohin yj olnoo bi er ni bs zalhaj bn shvv vnendee bol tghdee chinii bichej bgaagaas chi nz bandia jhon orowdood bdg bolohoor zashad jhon hetsvv l ym shg sanagdj bnaaa
    tghdee ta 2t amjiltai goe ymaa 😀 iim udsn ym chni saihan yriltsj helelj aajim aajimaar zasah bhdaa tsag ih shaardagdanadaa

  12. Арабелла says:

    Энэ чиний сонголт шү дэ.
    мөнгөгүй ч сайн хүн байдаг л юм.
    хамгийн гол нь чи одооноос энэ зүйлийг нь хүлээн зөвшөөрч чадахаа больж байгаа бол хэцүү л юм да..
    удам судрыг нь хар, арчаагүй олхиогүй нэг тийм айл байдаг ш дээ. тийм биш бол болно байх оо… би найз залууг чинь оюутан гэж ойлголоо

  13. zochin says:

    жирийн бүсгүй гоё хэлсэн.бараг лекц шиг бна

  14. zahidliin ezen says:

    эхний нэг хоёр жил гайгуй бсийн маа хэхэ

  15. solo says:

    наа чинь сурцан юм бишүү? Үнэхээр л хэлж бгаа шигээ санаа зовдог л юм бол ямар нэгэн оролдлого бүтэн 3 жилийн дотор хийх бсан юм бишүү? би бол хуучинсаг, эрэгтэй хүн чадалтай, бие даасан байх ёстой гэж боддог.

  16. маш их баярлалаа bugdend ni хэхэ, zunduu ih yum bodloo, uhaarlaa, nud maani joohon ch gesen neegdlee, hicheeh bolnoo, end bichsen zuilsiig heregjuulnee, zovlon 2 dahin nimgerchlee ^-^

  17. jiriin busgui says:

    Эр хүн бүрт бардам зан, хүсэл мөрөөдөл зорилго байдаг. Зорилгодоо хүрэх хөшүүрэг нь эмэгтэй хүн болж өгдөг. Эмэгтэй хүн эр хүнийг түлхэж, татаж, асааж амьдардаг. Тэгж чадвал эр хүн нойр хоолоо умартан зорилгынхоо төлөө тэмцэх сэтгэлийн тэнхээг олж авдаг. Сургууль төгсөөд ганц хоёр жил болж байгаа хүүхэд байтугай 30 хүрсэн эрчүүд зорилгоо олж авч чадаагүй байх нь энүүхэнд. Тэдэнд сэтгэлийн дэм өгч, тэмцэх хүслийг бий болгох хамгийн чухал. Харин бэлэнчлэх сэтгэлгээнд анхнаасаа сурвал өөрийгөө дайчлах талаар ойлголтгүй байсаар л байх болно. Энэ залуу гэртээ амьдралын төлөө тэмцэх хүмүүжлийг эцэг эхээсээ олж авч чадаагүй юм байна. Ээж нь ажил хийж үр хүүхэддээ амьдралын үнэ цэнийг ойлгуулж чадаагүй гэр бүл байна. Улсын бэлэн мөнгөн дээр голоо зогоож яваа ийм гэр бүлээс хөдөлмөрийн хүмүүжилтэй хүн төрөхгүй. Гэвч хүн хайр сэтгэлийн хүчээр танигдахгүй болтол өөрчлөгдөх боломжтой. Хэрэв энэ гэрийн багана нь том хүү нь гэдэгээ ухамсарлаж чадвал, ээж дүү нараа болон ирээдүйн гэр бүлээ тэжээж тэтгэж амьдрах үүрэгтэйгээ ойлговол, амьдрал ямар байх нь зөвхөн түүнээс өөрөөс нь, хэр ажилч хичээнгүй байхаас нь шалтгаална гэдэгийг тархинд нь суулгаж өгч чадвал энэ залуу зөв хүн болж төлөвших боломжтой насан дээрээ байгаа юм байна. Эр хүн болж төлөвшинө гэдэг 20-25 насанд голчилон явагддаг юм байна. Тэр үед нь ирээдүйн тухай ойлголт бүрэлдэж, хэр хичээх үгүй нь харагдах болно. 25 нас хүртэлээ юу хийхээ, яаж амьдрахаа мэдэхгүй байгаа эр хүн үнэхээр хүнд байдалд орно гэсэн үг. Тэр насанд л цаашдаа яаж амьдрах нь харагдана. Архичин болох бол энэ насанд л ууж эхэлнэ. Амьдралын төлөө тэмцэх бол энэ насанд зорилгоо тодорхойлоод тэмцээд эхэлсэн байх болно. Амьдрал ийм л байдаг. Дүү охин минь, чамд гэж зөвлөхөд юм болгон дээр түүнийг мөнгөөр тэтгэх хэрэггүй. Адилхан байхгүй гээд үз. Тийм үед асуудлыг яаж шийдэхийг нь хар. Тэмцэх эрмэлзлэл түүнд байна уу ажигла. Гэр бүлээ авч явах ёстой хүн мөнгө олох, хөдөлмөрлөх хүсэлгүй байвал амьдрал насан турш тйим л байх болно. Байнга хэн нэгэн ямар нэг зүйлээр туслахыг, бусдын гарыг харсаар л байх болно гэсэн үг. Гэвч нөгөө талаас, эр хүн эмэгтэй хүнийг бодвол хамаагүй том зорилго дотроо тээж явдаг. Түүнийгээ хэнд ч хэлдэггүй. Хэзээ нэгэн цагт тэр зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэж явдаг. Болоогүй байхад хүнд ярьж худал ярьсан байдалд орохыг хүсдэггүй. Эр хүний замын хүзүү урт гэж маш үнэн үг байдаг юм шүү. Эр хүн хэзээ ч одоо байгаа шигээ дуусна гэж бодож явдаггүй. Үргэлж сайн сайхан, илүү амьдралыг төсөөлж явдаг. Тиймээс одоогийн боломжгүй байдлыг түр зуурын гэж үзээд хүндээр хүлээж авдаггүй. Харин эмэгтэй хүн өнөөдрөөрөө амьдардаг болохоороо өнөөдрийн байхгүй зүйлийн төлөө бухимддаг. Эр хүний хувьд цаана нь илүү сайхан том зорилго байхад ийм жижиг зүйлд бухимдахын учрыг ойлгодоггүй. Эр эмийн ялгаа ийм зүйл дээр тод харагддаг. Тиймээс нэгнийгээ зөв ойлгож, хэн юу хүсч байгааг мэдэж байх нь харилцааны гол суурь. Үүний тулд үргэлж илэн далангүй ярилцаж байх ёстой. Ирээдүйгээ хамтдаа төсөөлж байгаа бол үүрэг хариуцлагын тухай ярилцах ёстой. Ямар ч үүрэг хүлээж чадахгүй хүн гэр бүлээ авч явж чадахгүй. Би өөрөө боломжгүй айлын хүүтэй төлөвших насанд нь сууж амьдралаа хамтдаа босгосон болохоор, анх би мөнгө гаргаж явсан үе надад байсан болохоор, эр нөхрөө өдий зэрэгтэй болоход зөв төлөвшихөд нь маш их үүрэг гүйцэтгэсэн гэж өөрийгөө боддог болохоороо амьдралаа эхэлж байгаа дүү нартаа хэлэх хэрэгтэй зүйлсийг хэлж өгөх нь зөв гэж бодоод энэ бүхнийг бичлээ. Мөн байгаадаа сэтгэл ханаж чадвал хүн аз жаргалыг мэдэрч чаддаг гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Тиймээс амьдралаа эргээд харахад бид 2 юу ч үгүй хоосон амьдарч байсан үедээ ч аз жаргалтай байсан дурсамж үлдсэн байдаг юм. Тэр бүхний ард гарахад хайр сэтгэл хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Хайр гэдэг маш хүчтэй амьдралын хөшүүрэг юм шүү.

  18. zochin says:

    ер нь амьдралын ялгаатай хүмүүс үерхэх хэтсүү ш дээ.ялангуяа эрэгтэй нь эмэгтэйгээсээ санхүүгийн чадвараар доогуур байвал хосуудын хэн хэнд нь их хэтсүү бас эвгүй юм шиг санагддаг.найз залуудаа ойлгуулаад хэлвэл чамд хайртай л юм бол ойлгоод ажил хийж эхлээд энэ бэрхшээлээс гарах балгүй дээ.

  19. bat.gambaa@yahoo.com says:

    чи ухаантай сайн охин бололтой. ийм найз охинтой болох юм сан. ийм найз охинтой бас л азтай залуу бна. Нугуух чинь жоохон санаацхлагатай бвал та 2 болох л юм дөө

  20. wonderwoman says:

    за би л лав ийм мөнгө төгрөггүй ажил төрөлчгүй худлаа эм хүний гар харж суусан юмтай удаан байхгүй л юм байна. муухай сонсогдох ч гэсэн мөнгөгүй бол одоо хэцүү ш дээ тм биш гэж үү?

  21. 22 ТОЙ НАЙЗ says:

    ЗА ИЙМ ЗАЛХУУ ХҮН БАС БАЙДАГ АА. ОЮУТАН ЮМУУ? ОЮУТАН БИШ ХЭРНЭЭ АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ ЁСТОЙ ТОМ АСУУДАЛ ДАА. МАНАЙ НАЙЗ ЗАЛУУ ОЮУТАН. БИ Ч ГЭСЭН ЧИНИЙ АДИЛ ҮЗЭЛТЭЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭРЭГТЭЙ НЬ ДААХ ЁСТОЙ, ЭРЭГТЭЙ НЬ МӨНГӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭХ МЭТИЙН ТЭНЭГ ҮЗЭЛ БАЙХГҮЙ. ТЭХДЭЭ МА НАЙЗ ЗАЛУУ КАРМАНДАА МӨНГӨГҮЙ ЯВЖ ЧАДДАГГҮЙ. ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР ЭЭЖЭЭСЭЭ СОХОР ЗООС Ч АВАХГҮЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛЧААД БАЙДАГ. БАС ИХ МӨНГӨНИЙ АЖИЛ ХИЙХ ЮМ БОЛ НАДАА БЭЛЭГ АВЧ ӨГДӨГ. БИ ТЭХДЭЭ БЭЛГЭНД НЬ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР ХҮН ЯАЖ Ч ЗОВЖ, ЯАЖ Ч АРГАГҮЙДСЭН ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАЖУУДАХ ХҮНЭЭ ХАЙРААР ДУТААХГҮЙ, ЯДАЖ Л МӨНГӨГҮЙ АРГАГҮЙДЭХЭД ХҮҮХДҮҮДЭЭ ӨЛСГӨХГҮЙ ГЭДЭГТ НЬ ИТГЭЖ ЯВДАГ. ТЭГЖ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГАР ХАРААД ЗҮГЭЭР СУУГААД БАЙДАГ БОЛ ЁСТОЙ ИЧМЭЭР ЮМ. БИ Ч ГЭСЭН НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД ЗАЛХУУ ХЭНЭГГҮЙ ТАЛДАА БАЙСАН. НАЙЗ ЗАЛУУТАЙГАА УЧРААД ЗҮГЭЭР СУУЖ ЧАДАХАА БОЛЬСОН ДОО. ХЭРВЭЭ НАЙЗ ЗАЛУУД ЧИНЬ ЗАЛХУУГИЙН, БАС ХЭНЭГГҮЙГИЙН АСУУДАЛ БАЙГАА БОЛ ЭРТНЭЭС ООООГТ ДАВРААЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ТЭГЭХ Л ЮМ БОЛ ЧИ НЭГ Л ӨДӨР ЭНЭ САЙТ ДЭЭР БИЧИГДДЭГ ШИГ АРЧААГҮЙ, СУЛ ДОРОЙ НӨХӨРТЭЙ БОЛЖ ҮЗЭН ЯДАХ БАЙХ ШҮҮ. ХАЙРААРАА БҮГДИЙГ ЗОХИЦУУЛААРАЙ НАЙЗАА. ОДОО Л ТА 2ЫН ЮМ ХИЙДЭГ НАС ДАА. ЧИ НАЙЗ ЗАЛУУДАА ХЭЛ ДЭЭ. 2УУЛАА УДАХГҮЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛНО. ТЭГТЭЛ ХОЁУЛАА ХААНА АМЬДРАХ ВЭ? ЯМАР АЖИЛ ХИЙЖ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХ ҮҮ? ААВ ЭЭЖИЙНХЭЭ ГАРЫГ ХАРАХ УУ? ЗАЛУУ НАС МААААШ БОГИНОХОН ХУРДАН ӨГӨРДГИЙГ_ 23 ХҮРЭЭД Л ОЙЛГОНО. ИХ ХУРДАН ХҮРНЭ ДЭЭ 23 НАС. ТЭГЭЭЛ 23 ХҮРЧИХЭЭР 25 ТАЙ ТОГТСОН АМЬДРАЛТАЙ ХОСУУД БОЛОХОД 2 ХОН ЖИЛ ҮЛДЭНЭ. БИ ОДОО БҮР 3 ХАН ЖИЛ ӨНГӨРӨӨД Л 25 ХҮРНЭ ГЭХЭЭР ГАЙХААД БАЙДАГ ЮМ. УЧИР НЬ ЮУНД Ч БЭЛЭН БУС БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХҮҮХЭД ГАРААД ИРВЭЛ ЯАНА? ХҮҮХДЭЭ ЯАЖ АВЧ ЯВАХ УУ? ЁООХ БОДОХ Л ХЭРЭГТЭЙ. ТИЙМЭЭС НАЙЗ ЗАЛУУТАЙГАА САЙН ЯРИЛЦ. ЧИ БИД 2 ЭНЭ БАЙДЛААРАА 5 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР БОЛСОН БАЙХ БОЛ? ГЭЭД ЯРИАГАА ЭХЭЛ ДЭЭ. ЗАЗА ЭЭМР СОНИН ЮМ НУРШЧИХ ШИГ БОЛЛОО ДОО.

  22. Ramiraz Sanchez says:

    Яг энэ асуудалаа чи 1 сайн сууж бгаад тавин ярилцаж бж түүний ю бодож бгаа болон. Чи өрөө ю бодож бгаагаа сайн ойлгуулна шүү дэ.

  23. sar says:

    hmmm… eregte hunig er n zasna geheesee iluu aajim aajimaar uhaaruulj yarij helj bh yostoi gej boddiishd! sain yariltsah heregte! hungvi gazar bie bienee harad suuj bgaad mash sain yariltsah heregte bhaa! hoyulaa zunduu olon jil hamt bsn bie bieniiee medne , odoo tomrod amidral arai uur boljine chi bi hoyulaa odoo ajil hiiye, eej aawasa mungu gej bodhoo boliyo ch gdg yumuu, uuruu uursdiihuu amidralig odoonoos hoyulaa bie daaya ntr geed uurigu bas hamtad n oruulsn yum yarij uzeh heregte! uneheer uhaantai hun bol oilgono,
    buur dawartsan teneg gar bol chi nmg jhn mungugvi geed ingej bgaa yum uu gej oilgono, theer arai suuj muugagvi bgaa deere sain yariltsaj tsaashid ymr bodoltoi yaah ged bgaa hun be gedegiig , ireeduid ymr hun boloh yaaj amidrah zergiig n asuj bh herget! bas hamtdaa muruuduj boliishde, eregte hund hamgiin goyo engin yumaar uram zorig ugch suruul, huurhun bayrlaal hamtdaa muruudul neere bid 2 tegne ingene odoo tegeh heregte 20 garchilaa geed eregte humuus bodo ehliishd! zgr l goyo engiineer ineej bgaal……. thgvi uildleer ch yumu shud helj bolkv. gadnaa ih l tom mundag humuus shg haragdaj bdg ch gsndee denduu emzeg humuus bdg yum shg sanagddg! za tgd bie bienee oilgoltsohin tuld yariltsah gedeg yumig bitii martaarai! amjilt!

  24. forever says:

    болох байлгуй дэ!

  25. er tsereg says:

    залуу хүн байж арчаагүй юмаа ийм залуучуудийг харахаар үнэхээр дургүй хүрэх юм ичдэггүй юм байх даа ажилгүй суугаад байдаг чи энэ талаараа найз залуутайгаа илэн далангүй яриад засарвал болж л байна засарахгүй бол бүх амидаралдаа тэр хүнийг тэжээх болж байна уу ухаалаг шийдвэр гаргаарай хайр харалган байдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.