Нулимс цээжнээс асгардаг юм байна лээ

Би түүнийг анх харахад дөнгөж 20 настай 3-р курсын оюутан байсан. Зун оюутны амралтаар амарчихаад буцах үеэр манай ээжийн эрэгтэй дүү нэг найзтайгаа машинаар нь хот явна чи оюутан хүн зардалын мөнгөө хэмнэ гээд би цуг явсан юм. Тэр манай ахын сайн найз байсан. Тэр үе үе машиныхаа толинд намайг хараад л инээгээд л. Надад нэг л сайхан тэгээд л яваад баймаар санагдаж байж билээ. Би гэртээ орчихоод баярлалаа баяртай гэх гээд орцноос дөнгөж гарч ирэхэд тэр яг зугтаж байгаа юм шиг шуртхийгээд давхиад яваад өгч билээ. Сэтгэл эзгүйрчих шиг сонин санагдаж байсансан.

Тэгээд хичээл эхлээд бужигнаад л хааяа түүнийг бодоод л өдөр хоног нисэх мэт өнгөрсөн. Харин энэ хугацаанд би тандаж байгаад түүнийг гэр бүлтэй 2 хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн юм. Гэсэн ч яагаад ч юм анх хараад дурласан түүнийгээ мартаж чадаагүй. Би айлын том охин 3 дүүтэй, жаахан байхын л гэрийн ажилаа хийж дүү нараа асардаг байсан болохоор эрт биеэ даасан, ямар нэгэн зүйлд сэтгэлээр унадаггүй, тэвчээртэй, хатуу гэмээр зантай хүн болж төлөвшсөн байсан. Анагаахд сурдаг болохоор хичээл ихтэй зав чөлөө гэж байхгүй. Эрх биш сэтгэл зүрхтэй хүн юм болохоор жаахаан зав гарахаар түүнийгээ бодно.

Харин 3 жилийн дараа сургууль төгсөөд гэртээ хэд хоног амрах гээд тээврийн товчоон дээр очиход тэр яг намайг хүлээж байсан юм шиг тэнд байж байсан. Тэгээд цуг ирсэн. Бид 2 танилцаж, намайг гэртээ амарч байхад өдөр бүр л ярина. Уулзана. Би түүнд ариун нандин гэх бүх зүйлээ зориулсан. Намар нь би Франц руу явсан. Тэнд 3 жил гаран болох үедээ ч хэн нэгэнтэй учирч түүнийг мартсангүй. Тэр миний сэтгэл зүрхэнд аль хэдийн гагнагдсан. Харин монголд буцаж ирээд би түүний жинхэнэ нууц амраг болсон. Дахиад л 3 жил өнгөрчихөж. 2-хон өдрийн дараа би бас л холын орныг зорих гэж байна. Хэр удахаа сайн мэдэхгүй. Гэхдээ нилээд олон жил тэндээ суурьших төлөвлөгөөтэй байгаа. Түүнд явах болсон тухайгаа хэлээд бид 2 юу ч ярилцаагүй салсан.

Ямар их тэвчээр, хүлээлт, гомдол, хайр, харуусал байсан юм бэ. 10 жил хадгалсан нулимс цээжнээс асгардаг юм байна лээ. Багтаж ядан асгардаг юм билээ. Хүний амьдралын жам ёс бүхнийг тэр л ганцаараа миний амьдралд зурсан шүү дээ. Би амьдралын асуудал бүхнээ шийдэж чаддаг. Би амьдралаас бүхнийг олсон, харин чамайг л олж чадсангүй. Би өөрийнхөө, чинийхээ, чиний үр хүүхдийн хожмын амьдралын зам мөрийг харлуулахгүй гэсэндээ өөрийнхөө хайр сэтгэлийг золиослож, нулимсаараа бүх хайраа урсган угааж сууна… Би чамд хайртай

31 Comments

  1. mongolmn says:

    хямд хөдөөний янхн хүүхэн л бна өөр энэ хымдхан хүүхэнд хэн олдох бэ
    тэгээд бас хир гэжиж үхээцэй янхан чини

  2. sar says:

    tiimee, amidrald yu ch tohioldoj bolno shde… aldana onono, hairtai huneese holdoh ymr hetsuu bdg gej sanana… uneheer l nulims nudnees bish tseejnees tom tomooroo dusladin blee! ehnerte hun bsn n ih haramsaltai yumaa!

    odoo gol n setgelee mash sain changalaad hamt bsn much bolgonoo bodood hereggvi de! bodood bhaar bur l hetsuu bh bh! ulam ih hicheegeed uurigu zawgvi bailgaad nudee sain neegeed haruul uur zunduu saihan zaluuchuud baigaa! zaluu nasaa neg hund uyagduulaad yawaad bj bolohgvi ee bur ehnerte hund shvv! uurtuu l hatuu baih heregte shv!
    za amjilt!

  3. busgui says:

    Хүн дурлах хүнээ өөрөө сонгож дурладаггүй юм. Сэтгэлээ татаж авсан чинь сайн хэрэг болжээ. Чи түүндээ өөрөөсөө ч илүү хайртай болхоор түүнийгээ гэр бүлд нь үлдээжээ. Зөвхөн хар амиа бодсон бол тэгэхгүй байсан байх. Дээр харааж ерөөдөг улсуудын гэр бул нь өөрдсийг араар нь тавиад түүндээ хорсож явдаг хүмүүсийн хэсэг төлөөлөл. Эдгээр улсууд ягаад хань гэж нэрийдсэн улсууд нь өөрсдийг нь хуураад байгаа бурууг өөрсдөөсөө биш өрөөл бусдаас хайдаг юм. Зүгээр нэг сэтгэлийн гүнээс бичсэн нийтлэл уншаад учрыг нь тунгаахын оронд шууд өөрсөд дээрээ тусгаж авч харааж ерөөж байгаагаараа нотлоод өгч буй хэрэг юм.
    Гадаад оронд очиж төлөвлөсөн бүгдээ биелүүлээд өөрийгөө завгүй байлгаарай. Инэгж гүн дурласан хайр сэтгэл мартагдах нь ч мөн удаан байдаг. Цаг хугацаа хамгийн сайн эмч шүү.

  4. surna says:

    эхнэртээ үр хүүхэдтэй хүн бол яаж ч байсан зүгээр л хаяаад алга бол дэлхийн тэрбүм хүн дотор эхнэргүй чамайг хайрлах эрчүүд хогоороо шаваад байж байхад

  5. baba says:

    Чам шиг энгэр султай банзал хүүхнүүдийг би мэднэ шүү

  6. Mr.M says:

    Хаха монда алаад хаячихжээ.

  7. анна says:

    чи тэр залуугийн хувьд зүгээр л замын унаа байж дээ хөөрхий

  8. banzal says:

    амдарлийн ад болсон новш вэ банзалдаж явахдаа тсаана ни хуухэд бга гэж бодсонгуй ю чам шиг малаас болж хэдэн хунийи нуднээс нулимс гарч бна чи дараа ни хуухэдтэй болохгуй ю тэр тсагт чи ууруу бугдийг мэдрээд хуухэдэд чин хуртэл бузар ни шингэнэ дээ

  9. education says:

    нээрээ ийм юм байдаг л юм байхдаа. Итгэхгүй л бна. Хунтэй суусан хунтэй явж бна гэдэг бол ухаан муутай, хун муутай хуний л уйлдэл дээ. Сайн хун бол ийм юм хэзээ ч хийхгуй, за яахав бур гэнэ алдаад, унэхээр дурлаад хийлээ гэж бодоход ганз 2 шэнээс хэтрэхгүй л байх учиртай.

  10. pizda we says:

    ЗАЙЛ матар мини. Chi hunii amidraliig arwan jil nus nulimstai ni hutgasniihaa hariug amsnaa

  11. erh gegee says:

    Хохь нь

  12. get up!!! сэрээчээ. сэрүүн зүүдлээд байгаа юм байхдаа. ямар ч шуналтай юм билээ. хүний нөхөр илүү харж билүү долоогоод л. хөөрхий эхнэрийг нь яаж байгаа бол гэж бодож үзсэн үү. чи ч бодоогүй л дээ. тэр гэр бүл салвал чиний буруу шүү. хэхэ
    одоо яахав дээ. нэгэнт өнгөрсөн юм байна л даа. өөрийгөө зөвтгөх шалтагаа бодоод олчихсон биздээ. тэрийгээ бодоод л сэтгэлээ тайвшруул хэхэ ямар үхэлтэй биш амьдраад байж дээ.

  13. nar says:

    эхнэртэй хүндээ дурлана гэж юу бдаг юм. мөнгө машинд н л болоо биз.

  14. naraa says:

    bi nyyst amargyydiiig vzen yaddag. hvni bvhel bvten 10 jiliig hervvl zodoon bolgochihood odooo hairaa zoliosolloo genvv. yu gsn vg we> chi nuhurtei bolchood nuhuriinhuu nyyts amargiin hairiig ni oilgoood hvndelj chadah yy? herwee chi gadagshaaa yawahgvi bsan bol tgd l 1 ger bvliin amidraliig vimvvleh bsanaa medehgvi l yawaa daa. az bolj byrkhan ene ger bvliig salgaj bolohgvi gj shiidsen bololtoi. ehner ni yamar ih tewcheertei yamar ih setgeliin tenheetei yum be? iiim byzar hvvhnvvd HYRDHAN SHIG NVGELEE EDLEESEE.

  15. b b b says:

    Ийм юм хүнд тохиолдоноо. Яагаад ч хор*ж чадахгүй хайрлаад л явсаар байгаад л тэгээд ганцаараа үлдэнэ дээ. Их харамсалтай шүү. Яаж ч болохгүй…

  16. хайр says:

    харин ч ухаантай хүүхэн байна. ийм хайр байдаг л юм даа, яаж ч болдоггүй, яахаа ч мэдэхгүй, зүгээр л хайрладаг, өөр юу ч хийж чаддаггүй хайр байдаг юм даа.

  17. Erhemseg says:

    Чи хайртай хунтэйгээ учирнаа. Наадах чин мартагдана. Ингээд дуусгасан чин зоб болжээ. Би ч бас залуухан охин байхдаа эхнэртэй хунд дурлаад толгой эргэж явсан. Харин сэтгэлээ яг чам шиг татаж авч чадсан. Одоо би сайхан хайртай нухуртэйгээ сайхан л байна.

  18. залуу says:

    ухаантай хүүхэн өөрийгөө татаад авдаг юм билээ

  19. бүсгүй says:

    Харин ч ухаалаг бүсгүй байна. Энэ хараал тавиад% хүнийг 9 шидээр доромжилдог хүмүүс ямар хүмүүс байдаг нь ойлгомжтой. Үргэлж л бусдад атаархаж хүний бодол санааг уландаа гишгэж явдаг хүмүүс л байж таараа. 10 жилийн хайр, хайр биш юу юм бэ. Хүүхдийг нь хохирооё, эхнэрийг нь доромжлоё гэж өөрийнхөө амьдралыг үрэн байж хүнийг хайрладаг юм уу? Яадаг юм бэ ганц л олдох амьдрал ш д. Хэнийг хайрлах нь ямар хамаатай юм бэ? Хэн ч гэсэн жаргах эрхтэй биз дээ. Хайрыг өмчилж болдоггүй юм. Эцэст нь энэ бүхэн доромжлол та нөхдийг өөрсдийг чинь л бухимдуулдаг шүү. Дээрх бүсгүйд хандаж хэлэхэд бүх юм сайхан болно гэдэгт л итгэ, үнэн шүү

  20. Ramiraz Sanchez says:

    Sadar amitan oriigo magtah gej sonin sanagdchilaa!!

  21. 111 says:

    чи аль хэдийн эхнэр хүүхдийх нь аз жаргалыг хулгайлчихсан юм бишүү..
    одоо нээх үр хүүхдийг нь бодоод гэчжээ..

  22. хэхэ says:

    Сонин чи дахиад унш даа хэхэ

  23. chinsetgel says:

    сайн байна уу та..хайр сэтгэл хэнийг ч ялгадаггүй нь харамсалтай шүү..таны юу бодож амьдардаг тухай хэн ч мэдэхгүй гэхдээ өөрийнхөө хүнд хэлэхэд хэцүү зүйлсийг бичиж байгаа чинь сайн хэрэг..амьдралд бичигдээгүй дүрэм их байх юм..жишээ нь л гэхэд нэг хүн нэг хүнтэйгээ л байна нөхөр эхнэрүүд бие биенээ хуурч болохгүй гээд л..гэхдээ л хүмүүс бид зөрчиж л байдаг шүү дээ, амьдралд юу ч тохиолдож болно..эхнэртэй хүнийг хайрлаж байна гэдэг гэм биш харин амьдралыг нь бусниулна гэдэг гэмт хэрэг..харин чи тэгээгүй байна..алддаггүй хүн байхгүй харин дахиж алдахгүй байхыг хичээгээрэй..амжилт хүсье бие сэтгэл чинь чиний л бодолд захирагдаж байвал чи алзахгүй гэсэн үг..

  24. Sonin says:

    Жаахан логикгүй юм байна. Манай ахын найз гэсэн мөртлөө би айлын том охин 3 дүүтэй гэхээр юу гэж ойлгохын?

  25. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ** .. says:

    ХҮМҮҮСЭЭ ГЭР БҮЛТЭЙ ЭЗЭНТЭЙ ХҮН ХЭРЭГГҮЙ ГЭДГИЙГ САЙН САНААРАЙ !!!!!!!

  26. nomin says:

    надад харин ухаантай санагдлаа

  27. gah gah gah says:

    зохиол

  28. monda says:

    би үнэхээр гайхчлаа.гэр бүлтэй хүний гэр бүлийн үймүүлж, дуртайдаа доор нь дэвсгэр болж хэвтчихээд хайр дурлалаа золиосоллоо гэнэ үү… хямдхан хөдөөний хүүхэн.юун хайр майр вэ.. тэнэг хүүхэн чинь харин гэдэн хөдөлгөдөг байна ш дэ. монголоос тэр чигээрээ зайлаад наад хямдхан бөгс, хөнгөн хөлөө монголын газар шороонд дахин бүү тавиарай. чам шиг энгэр султнуудаар монгол хахаж цацаж байна..

  29. Emegtei says:

    за тэнэг хуухэн бэ? ХУний эр нохортой банзалдчихаад одоо у гэж хуцнэ бэ хэхэ. чи бол хэн ч тоохгуй тэнэг хуухэн учираас зугээр таxид явдаг хар умний нууц болсон байна. эмэгтэй хун байна эхнэр хуухдийг бодож узээд далд орж тэр орондоо очиж амидар.

  30. katerina says:

    тэнэг хүүхэн
    чам шиг тэнэг хүүхнүүд сөнчөөсэй

  31. hee says:

    түүнтэй адил залуус зөндөө бий Магадгүй шинэ өнгө аястай залуу гарж ирээд чамд таалагданаа Чамтай тэр хүн суухгүйгээс хойш юунд ингэж бичдэг юм бэ залуу хүн байж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.