Нууцхан амьдрал зохиоё гэвэл яах бол?

Би 30 шүргэж яваа, гадаадад сурах гэж эхнэр хүүхдээ орхиод гарсан залуу. Гэрээсээ гараад удаж байна. Одоо нэг жил болоод төгсөнө. Гэр бүлээ авах гээд хоёр удаа оролдоод чадаагүй. Виз нь гардгүй. Тэгээд манай эхнэр шантарчих шиг болсон, байн байн хөөцөлдөхөөс. Өөрөө ажлаасаа холдмооргүй байна, наана чинь очуул энд босгосон карераа алдана, очоод хүүхэд харсаар байгаад таарна, сайн ажил ч хийж чадахгүй гээд. Би түүнийг нь ойлгоод дахиж виз хөөцөлд гэж шахахгүй байгаа. Сургуулиа орхидог ч юмуу чөлөө авдаг ч юмуу гэж бодосноо яаж ийж байгаад төгсөе гэж эхнэртэйгээ яриад шийдсэн.

Өнгөрсөн зун гэртээ очиж эхнэр хүүхэдтэйгээ гоё амарсан. Энэ зун харин очиж чадахгүй байх. Мөнгө муутай байгаа. Ойр зуур ажил хийж ирэх жилийнхээ мөнгийг олох бодолтой. Гэхдээ энэ бол өнгөн тал нь. Гол нь би өөр нэг хүүхэнд татагдаад эхнэр хүүхдээ санах нь бага болоод байнаа. Тэр хүүхэн манай хотод, гэхдээ өөр сургуульд сурдийн.

Эхнэр бид хоёр уул нь бие биедээ их хайртай, дэндүү итгэдийн. Миний эхнэр ёстой иймээ тиймээ юм байхгүй, үнэнч, ажил хүүхэд хоёроо л гэж яваа. Миний туршуулууд энэ талаар баталж байгаа. Гэтэл би өөрөө түрүүлээд тэсгэл алдаж байна. Эхэндээ цагийн ажил нэмж хийж өөрийгөө завгүй байлгаж, фиитнэс энтэрд яваад сатааарахыг хичээж байсын. Эхнэрээ хуурахгүй гэж дотроо амласан. Эхлээд хэцүү юм байлээ. Тэгээд сүүлдээ бие энтэр зохицдым байлгүй гайгүй болцон.

Энэ өвөл энэ хүүхэнтэй танилцсан. Манай хотод монгол хүн бараг байдгүй болохоор анх уулзахдаа их олзуурхаж байсан. Одоо дасчаад байна. Би өөрийгөө сайхан залуу гэж хэлэхгүй. Харин энэ хүүхэн их царайлаг, надад бас их сайн. Уулзах санаачлагыг голцуу тэр гаргадаг. Үгүй гэж чадахгүй уулзсаар байгаад одоо бараг нэг оронд орох шатандаа орсон.

Сургууль төгсөх хүртлээ энэ хүүхэнтэй явуул эхнэрээ хуурсан болчих гээд, аягүй бол хүн амьтан мэдээд тэгээд эхнэр мэдчүүл гээд санаа зовоод. Бас энэ хүүхнээс салж чадахгүй бол яана гэж бодохын. Би анх танилцихдаа гэр бүлтэйгээ хэлж байсын. Тэр ч бас найз залуутай гэж байсан. Тэгсэн мөртлөө ийм байдалд хүрчихсэн. Ер нь анхнаасаа эхнэр хүүхдээсээ хол удаан хугацаанд байх шийдвэрийг гаргах ёсгүй байсын байна гэдгийг л ойлгож байна. Уул нь гэр бүлээ татаад авчихна гэж тооцсын. Тэр хүүхэнтэй уулзах тоолонд эхнэр хүүхэд хоёр бодогддог. Тэгсэн мөртлөө түүнтэй уулзахаар их сайхан байдаг.

Нэг найзтайгаа зөвлөтөл залуу насыг ингэж барах гэж, гэртээ буцталаа наад хүүхэнтэйгээ амьдар, наад хүүхэн чинь ч гэсэн хатаж байгаа гэхийн. Тэрүүнтэй энэ талаар сайн яриад нэг жилийн хугацаатай, нууцхан амьдрал зохиоё гэвэл яах бол? Эсвэл энэ хүүхнээс холдох арга олох уу?

Таньдаг хүмүүс уншчих байх гээд зарим мэдээллийг жаахан өөрчлөөд оруулчлаа. Гэхдээ гол хэсгийг үнэнээр нь бичлээ.

43 Comments

  1. temka says:

    odii boltol guriicheed odoo yuhan bhaw dee gurii gurii hairan amidral bna da

  2. ЛМПАО.П says:

    сургуулиа төгстлөө хэрэгцээгээ хангаад л явж байдаа анд минь. Эр хүн зорилгоо мартаж болохгүй

  3. N.ka says:

    bi emegtei hvn naiz zalyytai ter maani hol bdag gesen ch ar owroor esen bysiin erchvvd shalchignaad bdag gehdee bi naiz zalyyda vnench bj hairaa hairlaj ywhiig erhemledeg chinii yhaan l medeh asyydal bn da tegeed ch HVSLIIG EDELJ BARDAGGVI TEWCHIJ BARDAG gej saihan vg bn mangaraa

  4. zaya says:

    сүүлд бичсэн залуу зайл өөрөө эхнэрээ араар нь тавьж үзсэн болохоороо тэгэж хэлж байгаа юм чи үгэнд нь орвоо үнэнч байлдаа эрчүүд минь

  5. Mongolia says:

    Нухдаг газаршд.Энэ дээгүүр бичсэн хүмүүс дандаа эмэгтэй хүмүүс байна Чи эндээс сайхан хариу сонсоно гэж бодсийн байхдаа

  6. jagiii says:

    хэрэггүйдэээ чамд хэзээ ч ийм сайхан хун олдохгуй шоо хуухдээ бодсон ч тэр наад хуухэн чинэ зугээр л ор хонжлийнх л шуудэээ
    таний эхнэр шиг хун 10д 1удаа л тохиолдоно шоо. сайн л бодооройдоооо би л байсан бол буруу алхам хийхгуйэээ. за амжилт хамгийн гол ни зов сонголт…

  7. goolig says:

    эрийн бузар урд гэдгийн ..яг унэн шууу доотхоосоо болж тсаашдийн амидралаа баллав

  8. боль says:

    тэр үед нийгэм сэтгэхүй тийм байсын.Одоо өөр шд хуураад хэрэггүй. Гар хангалга хийгээд явж байхгүй юу.Тэгж байтал 1 жил өнгөрнө.Эсвэл нутаг руугаа буц.Булавч бултайна гэдгийн.Монголд оччихоод чамайг уулзая учрая гэвэл яана. Уулзах санаачилгыг тэр байнга гаргадаг бол гэр бүл үймүүлэгч байна.Тэссэн дээр дээ

  9. dd says:

    Чи давгүй ухаалаг залуу байна. Би бол дэмжиж байна. Наад хүүхэнтэйгээ хорвоогийн жамаар эр эмийн жаргал эдэлж бие биедээ жаргал бэлэглэ. Гэхдээ сэтгэл алдарч эхнэр хүүхдээ хаяж тэнэгтэвээ. Энэ ихэнх коммэнт бичсэн баагийнууд өөрсдөө чиний зовлонг биеэрээ үзээгүй болохоор худлаа шааж байгаан. Ер нь ч тэгээд эр хүн яагаад 2 хүүхэнийг зэрэг хайрлаж амьдралыг нь аваад явж болохгүй гэж. Чингис хааныг хэн одоо завхай балиар амьтан гэж хэлэх юм бэээээээ??????

  10. Baagii says:

    Gadaadad heden jil amidarsan huuhnuudiin ihenhi ni cham shig ingej tevchij amidarch chadahgui bgaa. Hugjingui niigmiinhee hog shaar bolson yumnuudtai yavaldaj Mongoliin neriig unagaaj bgaa ni nuuts bish. Yamar ch hun hari nutagt gantsaardana MONGOL huntei tsagiig hamt unguruuh hichneen saihan baidgiig harid udaagui humuus iim zovlon medehgui. Gehdee chi MONGOL-doo irehgui olon jil bolson bish ug ni tevchihed bas ch bolomj bna. Ter huuhenteigee ger bul ur huuhed uuriin amidraliinhaa tuhai, bas ireeduid yaah tuhaigaa todorhoi helj oilguul ter cham shig zuvhun adguusnii taashaaliin tuluu heseg hugatsaand hamt baihiig zuvshuuruh ni uu gedeg sonin bna. Hun bolgond adguuslag shinj, husel bgaa er em hamaagui nuguu tald ni Mongol huuhen bhad zuvhun er huniig ni haraaj zuheh hereggui huuhnuudee.

  11. enhmaa says:

    би ийм зүйлд үнэхээр дургүй. Үр хүүхэдтэй бол ичиж, бузраас сэргийлж амьдрах хэрэгтэй. Хүн хүсч, санаж бодож хэдий болдог юмаа гэхэд амьдрал зохионо гэвэл бүтэхгүй замруугаа орох байх. Би аавдаа дургүй. Учир ээжийгээ хуурснаас болоод… Нууц гэж хэзээ ч байхгүйн дээр ийм явдлын дараа энэ үйдлдлээ чиний сэтгэл ч нууж чадахгүй л байхгүй юу. эцэст нь чи ингэж асууж байхаар өөрөө шийд. Зөвлөгөө өгсөн найз чинь ч чамтай таарсан дугуй. Хүнтэй унтахгүй ангаж цангадаг ч гэх шиг… Мал шиг юм битгий сэтгэжээ за. Чи хийгээд үз, арын дааж чадах л юм бол.

  12. gd7 says:

    амидралтай бол цэтгэлээ дагах унэн хэтсүү ш дээ андаа. эр ни бол гэр бул чин суулд л чамд унэний ухаарлийг ойлгуулна даа. за яхав дээ тэгээд буур болохгуй бол өөрийнхөө аз жаргалийг дагадаа хөө

  13. Erin says:

    Бусад монголийн залуус шиг чи ч гсн ухаангуй нэгэн бололтой. Нууцхан амидрал гэнүү? Нууцхан амидрал гэж байдаггуй юмаа, нууцхан амидрал чин яваандаа илхэн амидрал болж эцэстээ чи эхнэр хуухдээ орхиж харин эсэргээрээ эхнэр хуухэд чин чиний нууцхан амудрал болж хувирна. Тийм болоод л гэр бул салалт одоогийн монголийн нийгэмд олширч байгаа юм. Чи шийдвэрээ гаргачихсан юм шиг байна. Гэр бул ур хуухэд гэдэг уг ни хэнээр ч солиж боломгуй нандин зуйл бх ёстой юмсан даанч чиний хувд зугээр л нэг хуухнээр соличих юу ч биш бололтой. Монгол эрчүүд угаасаа л иймшдээ, угуй гэж хэлж чададгуй амитад.

  14. m says:

    эх орондоо ирэхэд сэтгэл мини тайвширч билээ.

    тэнд байхад сэтгэл мини хоосон байсан юм болов уу даа.

  15. cahirmaa says:

    найзаа наадахаа 1 сорилт гээд л бодчих, монгол жижигхэн шүү, өдийд эхнэр чинь аягүй л бол гадарлачихсан явж байж ч мэднэ,тэгээд л энд хууртагдсан эхнэрүүд юу бичиж байна тийм тамд эхнэрэээ унагаад өөрөө ч унаад дэмий л юм болно шүүдээ

  16. Saitar shaagch says:

    БИ бол шаанаа яадийн сэтгэлээ татаж авч чадах юм чини

  17. love hurtz says:

    Ишш.даанч ядуу байна даа,залуу минь.
    Наад хүүхэн чинь бас найз залуутай байж чамтай явж байна,тэрэнтэйгээ амьдарлаа гэж бодоход чамайг дахиад хуурахгүй гэсэн баталгаа байна уу???
    Сайн бод л доо,эцсийн эцэст эхнэр чинь л чиний хувьд 1 номерт биз дээ,тийм байж араас нь нэг ийм булингартай юм хийж эхнэрээ гомдоож яах гэсэн юм бэ?
    Баригдахгүй байна гэж байдаггүй юм,эмэгтэй хүний,тэр тусмаа эх хүний зөн совин айхтар байдаг юм шүү..

    Дээрхи бичсэн хүнд хандаж хэлэхэд чи л тийм эмэгтэйчүүдээр хүрээлэгдсэн байдаг байх,наадуултайгаа зайлаач.

  18. onm says:

    суртэй юм. энэ xууxнууд xэxэ… чиний оронд xууxэн байсан бол али xэдийн учраа олчиxсон бгаа. xууxнууд эр xунгуй удаан байж чаддаггуй юм. чамтай угуй гэxэд наад xууxэн чинэ бас нэг гадаадийн боовийг долоогоол байж бгаа. энэ бол 80 xувийн магадлалтай. бас энд бичээд бгаа xууxнуудийн 80 xуви ни гадаадад гараад ганц жил болоxод 80 xуви ни бас нэг xар, шар, борийн боовийг олоод умxээд аваxаа мэднэ. ан яриxад бол ингэж л ярина ш дээ. тэр бол ойлгомжтой.

  19. naran says:

    Зүгээр л миний боов эм эрхтэнд дурлаад гэж яриач, завхарсан юм. Сайхан амьдралтай гэж тэгвэл юундаа худлаа гоншигоноод бгаан. Тэгээд явалдаад эхнэр чинь мэдэж насан туршдаа чамд итгэхгүй сэтгэлийн шархтай амьдарна биз

  20. hot boy says:

    чи тэнэг залуу юм энүүхнийг асууж учираа олохоо бгаад бхда яахав дэ эр хун чинэ хэдий өөр хуухэнтэй унтсан ч гэсэн эхнэр хуухдээ байнга дээгүүрт тавиж бдгийн яахав чамайг эхнэрээсээ хол хэцүү бгааг ойлгож бна тэглээ гээд эмэгтэй хунд дурлаад нууцхан амидрал зохиогоод бхда яахав дэ гантц нэг унтаа л биз арчаагуй эр вэ чамд ядаж эцэг хуний ухаан гэж бнуу

  21. haliunaa says:

    сүртэй ям бэ! хойдохоо дааж чадах ям бол тэгээд унтаач дээ. угаасаа хайр сэтгэл энэ тэр гэж бхгуйг дэлхий нийтээрээ нотолчихоод бхад. хамгийн гол ни хун чанар чини чамайг идэхгүй л бол. за за тэр худлаа ям бна лээ. Эрэгтэй хун бгалаасаа эмийг эзэмдэх гэж турсун бдаг болхоор . ер ни хэн хайр дурлал энэ тэр гэж бодож олсийн. Хуй нэгдэлийн үед сэкс бол эмэгтэй хуний хувид нухун тулжих бас ами насаа эр хуний гарт даатгах хэрэгсэл болж бсан, гэсэн чини чи одоо ямар хуй нэгдэлд амидарч бгаа ям уу гээд хэн нэг ни намайг бут цохино л доо. яг унэнийг хэлэхэд чиний сэтгэлийн багтаамж мэднэ дэ. ю ч хийсэн тэрнийхээ баасийг үүрч чадаж бвал shit happens man

  22. Aagii says:

    Chamaas bi chin setgeleesee guij bn bitgii bitgii bitgii! Uneheer setgegdel bichmeer sanagdlaa!

  23. Sanaa says:

    Аан тийм, нээрээ эрвээхэй чинь амьдралд халтай. Та 2 суугаад явахад цаашид ч бас эрвээхэй чигээрээ л үлдэнэ. Олон ааш гарна. Орилж хашгирна.

  24. Sanaa says:

    Одоо нэг буруу алхам хийвэл тэрэндээ мөнхөд шаналж явах байхдаа. Өөрөө шийдэж дээ. Чи эхнэрийнхээ давуу тал, гэр бүлийнхээ давуу талуудыг, сайн сайхан байснаа сайн боддоо. Тэгээд нөгөө хүүхнээ бод, бас давуу гэх тал байгаа бол харьцуул. Хамгийн үнэ цэнэтэй зүйл чинь аль нь байна. Чи уг нь их азтай хүн юм. Тийм сайн, сайхан эхнэртэй, хөөрхөн үр хүүхэдтэй. Гэтэл бас нилээдгүй хүмүүс амьдрал нь тэгш биш байна. Тийм хүмүүсийн эгнээнд гэр бүлээрээ шилжин орохыг хүсээ юу. Одоо наад эрвээхэйтэйгээ унтвал чиний амьдрал яаж ч тордоод тэгш байхгүй л байх.

  25. Дэмий биз дээ says:

    Залуу минь, энд сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бүгд л чамайг буруу алхам хийж байгааг хэлж байна. Чи эр хүн ухаантай юм бол наад хүүхэнтэйгээ одоо зууралдах хэрэггүй. Эхнэртэй, бүр хүүхэдтэй байж өөр хүүхэн горьдоод, дүүрсэн эр юм чи. Хүүхнүүдийн өврөөс өөр юм боддоггүй танай найз шиг хүмүүс олигтой юм зөвлөхгүй.

  26. jak says:

    үxсэн xүн ганц амьдраx насандаа жаргаж яваад xорвоог туулаx xэрэгтэйшдээ.аxиад чамд боломж олдоxгүйч юм билүү.аягүй бол эxнэр чинь яаг одоо нэг эрийн доор;тавьлаа тавьлаа;гээд орилж байгаач юм билүү xэн мэдлээ.сайнтай нь суу сайxантай нь сүүлэр гэж xууччуул дэмий xэлээгүй байxаа.

  27. life says:

    Манай Монгол эрчүүд ийм л сэтгэлийн тэнхэл тэвчээргүй, эмийн эвэрт зууралдаатай байдаг болохоороо дээшээ гарч, чадалтай ажил хийдэггүй юм. Одоо хар гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монголчууд бараг 90% ни хуухнууд. Манай эрчүүд эхийн эврээс гараад эхнэрийн эвэрт наалддаг тэвчээргүй хумуус. Xар л даа хэдхэн жил ээрийнхээ тэлээ, гэр булийнхээ тэлээ кариэр хийх ни битгий хэл зугээр сураад тэгсэх чадвар л чамд дутаж бна штээ. эрэвдмээр эрэвгэр банид мини

  28. Zaluu min unshaarai. says:

    сайн бна уу, hervee ene zahia unen bol zahidliin ezen zaluu uuniig zaaval unshaasai.
    Bi nas chamtai oiroltsoo, emegtei bas eej, ehner hun. Nohor maani surahaar gadaadad baidag, udahgui togsono. Ehleed ene zahiag unshaad manai nohor yum boluu l gej bodloo, tegeed zurh maani neg l hachin bolood yavchihlaa.
    Gehdee chi bish bololtoi. Uchir ni manai nohor bid 2 araasaa ochihoor tohiroltsoj, bi visand orj bgaagui ee. Hairtai hunee ih sanadagaa, ter maani minii hani, huugiin maani etseg, tushigtei tulguurtai uhaalag saihan zaluu bii.
    Hanidaa ih itgedeg bolohoor odoog hurtel muuhai yum bodoogui l yavna. minii huvid teriigee unencheer huleej baigaa, nohor maani ch meddeg.

    Ijilhen busgui hunii er nohor, ijilhen uriin maani etseg tanihgui zaluu chamaas bi guihad saihan bosgoson ger bulee tsag zuuriin jargalaar bitgii solioch dee. Zahidlaas chin harahad chi ali hediine shiidveree gargachaad suuj bgaa bololtoi, gehdee hazgai gishgehe amarhan bolovch butsaad bosoh tiim ch amar bish, bi ehnertei zaluug erguuleed bgaa huuhniig sain huuhen gej helehgui e, saihan bol baidag l baih, gevch ongo bol tsag zuuriin l zuil. Setgel gedeg tatagdaj baidag zuil, bi oilgoj bna, gehdee teriig zahiarah uhaaniig burhan hamt zayasan gej bi boddogoo.

    Yu ch gesen chamd surlaagiin amjilt husii, naad asuudlaa herhen shiideh chamd burhan aliig ni iluu ogsonoos hamaarah baihdaa.

    Bas buh mongol zaluustaa handaj helehed, bitgii hairtai humuus, ger bul hol baigaachee, bitgii holdoh bsan yum bol ger bul boloochee gej urialj bna.

  29. ЕООЕОЕ БАС ДАХИАД НЭГ ПИЗДА ТЭГЭЭ ТЭГ БАНЗАЛ ГАХАЙ МИН ТЭГ ДАРААН ЧИ УХТЛЭЭ ХАРАМСАНДААААААААААА ПИЗДА АМЖИЛТ!!!

  30. unen says:

    яасан тэвчээргүй юм дээ тэгээд хунтэй сууж амидрал узээгүй охиний амидралаар тоглоод бас ар гэрийнхээ төлөө ажиллаж зутгэж бгаа унэнч эмэгтэй эхнэрэээ гомдоогоод хэрэггүй дээ.эмэгтэй хумуусийг гомдоогоод 2 тулай хөөгөөд хоосон улдэнэ дээ.эрчүүд л ингэж юмийг эхлүүлж заваардаг бхгуй юу.боовондоо буу захирагдаа хө

  31. dul says:

    болио боль. Нүдээ аниад зүрхээ чангалаад боовоо сайн дар.нэг явалдаад эхэлчвэл тэгээд явалдаад баймаар болчно

  32. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****.. says:

    БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭЭ ГЭЖ ИХ АЛДАРТАЙ МЭРГЭН ҮГИЙГ ХЭСЭГ САНАГТУН!!!!!!!

  33. baldag says:

    үнэхээр л эхнээсээ тэвчсэн бол гүрий гүрий хөөрхий эхнэр чинь гүрийж байхад

  34. soooook says:

    тийм saihan amidral bosgochihood odoo etssiin shatand n hurcheed tuuniige nuraahgeed.chi ooriigoo ail geriin gal n golomt n gedgee medhuu.ooriihoo tolgoigoor amidarhiimu esuul ter shalig zuwlugch nziiha tolgoigoor amidarhimu, yajch bodson chi dergedeh erdenee nandignahl hergtedee, tiim shan ehner huuhdte bj tuunige medrku iluu yum haruul chi daraa n sevte amidralta bolndoo.hervee chi yvaldval huuhedchin uvchin tusaj uhne dee zaluu min,haraarai.tiim bolhoor amidralaa bod.ter huuhnees ogtsom zaigaa barihad ter hunchin oilgono.oorooroo amidra.ger bulteige shan amidra,az jargal

  35. H says:

    Гар гэж ганган хүүхэн байхад, сэтгэлдээ сэв суулгах хэрэг байнуу ах

  36. Chertyonok says:

    Ийм үйлдэл хийх байсан бол үхсэн баасаа гэр бүл үүсгэж, хүүхэдтэй болсон юм бэ? Чиний хүүхэд гарсан бол хариуцлагаа үүр. Тэгээд л болоо.

  37. nutgiin salhi says:

    наад хуухэнтэйгээ наалдвал бүр салахгүй юм болно.дахиад битгий уулз.үр хүүхүд үнэнч ханиа бод.дахиад тэрэнтэй уулзаад узээрэй чи.

  38. ogi says:

    чи үнэхээр тэнэг байна,одоо наад хүүхэнтэйгээ 1 оронд орсон бол чи дуусаа,чи тийм сайн эхнэрийг 1 муу янханаар солих гэж байгаагаа мэдэж байна уу?наадах чинь чамд сайн бишээ,,,,зүгээр л чамайг ашиглах гэж байгаа за юу,сайн бод,,,би бол хэзээч ингэхгүй,за тэгээд эцэст нь хэлэхэд дараа нь үхтэл харамсана дааа, мал минь,харамсахаар юм хийгээгүй дээрээ наад янханаа хөөгөөд явуул,дахиж хэзээч бигий уулз

  39. Shuud naadaxasaa xold says:

    Дэмий юум дэмий, Дэмбэрлийн Оxин бүр дэмий гэдэг дээ. Өчнөөн жил тэвччиxээд одоо Ганцxан жил үлдчиxээд байxад үxрийн сүүлэн дээр xутгаа xугалав гэгчээр дэмий юум бишүү… Xожим xойно өчнөөн төчнөөн жил xол байxдаа Би эxнэрээ xуураагүй xүн гэж бардам амаар цээж дэлдэж байгаад xэлэxэд 1 xэн жил дутуу байна шүү дээ Найзаа. Уг нь Чи дажгүйл зөв бодолтой залуу байx шиг байна. Тэвччиxээ л гэж xэлмээр байна. Ингээл 1 банзалдаад эxэлвэл зуршил болоод Xувxай банзал болдым даа.

  40. hey says:

    хооэ чи ингэхэд тэр хуухнээ шаасиймуу?

  41. tushig says:

    боовоо дагоо, чаавасда зайлуул

  42. M&Ms says:

    Эхнэр хүүхдээ бодсон нь дээрдээ. Энэ сайтаар дүүрэн хууртсан хүмүүсийн нийтлэл байгаа уншаад үзээрэй нэгийг бодох биз.
    Эрийн бузар үрд гэдэг гээд хүн бүр хэлээд өгөх байх. Хүүхэд чинь эдгэхгүй өвчинөөр өвдүүл яана. Өөрөө юу хүсч зориж эхнэр хүүхдээ орхиод ирсэн тэр зорилгоо л биелүүлээд эхнэр хүүхэд дээрээ нүүр бардам очихгүй юу. Энэ хорвоод нууц гэж байдаггүй. Эхнэр чинь мэдвэл яах вэ бас чамайг хуурвал яах вэ ер нь эхнэр маань намайг хуурвал эсвэл нэг хүнд ингээд татагдаад байвал яах вэ гээд бодоод үзэхгүй юу. Гэр бүл, сайхан хань, үр хүүхэд гээд хамгийн эрхэм нандин хэзээ ч ямар ч үнээр олдохгүй зүйлийнхээ төлөө алд биенийхээ өчүүхэн хүслээ хэсэгхэн хязгаарлах гээд үздээ. Одоо үнэхээр хэцүү чадахгүй байвал тэр бүгдээ дэнчин тавиж дээ.

    Энд зарим эрэгтэй хүмүүс хайртдаа үнэнч хүлээж байгаа гэж зөндөө бичсэн байдаг. Тэгэхээр эрэгтэй хүний физилоги хэрэгцээ гэж бичээд бодоод байдаг худлаа юм шиг. Ухаан, ухамсар, үнэнч сэтгэл, гэр бүл ханиа гэсэн хайр, итгэл,үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, ирээдүйгээ гэсэн сэтгэл л эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүнийг тэвчээртэй үнэнч болгодог байх.

  43. khaliuk says:

    тэр чигтээ зайлаарай би эхнэр чин бна хүүхдүүдэд чин үхчихсэн гээд хэлчихнэ тэр ни дээр ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.