Нэг бодохоор түүнээс юу ч авмааргүй байсан ч хүүгээ бодоод л…

Би өөртөө тохиолдсон амьдралыг бичихээр шийдлээ бас надад зөвлөөч. Би одоо 28 настай эмэгтэй. Нэгэн хувийн ххк ажилдаг.  Нэг нь амралтын өдөр ажлынхантайгаа хөдөө явлаа тэр өдөр яагаад ч юм их гоё өдөр байж билээ. Зөөлөн бороо ороод л бид нар ажил гээд л завгүй байдаг болохоор арай гэж зав гаргаж явсан минь тэр билээ. Манай ажлын газрын залуугийн ах нь гээд залуу яагаад ч юм бид нартай хамт явсан. Гэхдээ хамгийн сонин нь тэр залууг анх хараад л надад шууд таалагдаж билээ. Бид нар ажилтай болохоор хөдөө 1 хоноод л ирлээ. Мэдээж бид нар жаахан наргиж бага зэрэг архи ууж их хөгжилтэй явж ирсэн. Тэр залуут танилцан ойр зуурын юм ярилцан бүүр ч ихээр таалагдаж байлаа. Би гэртээ ирээд ойр зуурын юм хийж тэр залууг бодоод сайхан амарсанаа дүүдээ гайхуулж суутал утас дуугараад, нөгөө хамт явсан ажлын газрын залуугийн ах нь байх нь тэрээ.

Ингээд бид 2 мсж бичээд л хааяа утсаар ярьдаг байлаа. Бид 2 нээх удаагүй бүүр дотно харьцаанд орж бие биенийдээ очиж хондог болоод. Бараг 2 сарын дараа жирэмсэн болсон. Анх жирэмсэн болсоноо мэдээд ямар их баярлаж байсан гээч түүндээ хурдхан хэлье гээд л. Бид 2 өглөө нь хамт ажилда гараад автобусны буудлаас салахад яаж энэ өдрийг барнаа гэж

боддог байсан гээч. Хамт байхдаа хайраа хайрт минь гээд. Харин намайг жирэмсэн болсоныг сонсоод л тэр хүний хайр нь хуурамч байсан даа. Тэр залуу шууд хоюулаа хүүхэдээ авахуула гэсэн. Мэдээж би үгүйээ анхны хүүхэдиг яаж авххуулах билээ дээ тэгээд ч бид нар жаахан хүүхдүүд бишээ ээж аав болоход цаг нь ирсэн гэж  өөрийнхөөрөө гүрийж, харин тэр зөвшөөрч би гэж энэ хорвоо дээр бөөн аз жаргалт эмэгтэй боллоо. Найз нөхөд ах дүү дээ хэлээд. Ингээд л бараг 14 хоногийн дараа нөгөө залуу маань хөдөө гэрлүүгээ явлаа, хайр нь ирээд чамайг авая 2 хоног гэртээ байж бай, харин тэр ирээгүй ээ. Би ч араас нь нэхэл дагуул болоогүй. гэрт нь нэг очоод бүхнийг ойлгосон.

Нэг хоёр удаа утсаар ярьсан. Намайг жирэмсэн байхад хааяа бие нь яаж байна гайгүй юу гэж асууна хааяа ятгаж авахуул гэж хэлнээ. Надад авахуулах боломж байсан гэхдээ би чадаагүй ээ. Хүн болох гэж ээждээ ирж байхад би яаж түүний амыг таслах вэ дээ. Эгч маань их хатуу чанга хүн мөртлөө намайг авахуулж хэрэггүй хүнд хүн илүүдэхгүй, найзууд хүртэл бурханы бэлэг гэж хэлж намайг зоригжуулж ингээд би хүүгэ э төрүүлсэн хүү маань одоо 1 настай.

Бүх юман дээр ганцаарай их л хэцүү байдаг байсан ч би амар тайван байж өөрийгөө зоригжуулж хичээж эрүүл саруул хөөрхөн хүүтэй болсоон. Ажлынхаа хүмүүсээс ичээд аав нь хамт байгаа гэж худлаа ярина. Дээр нь хүү маань байнга л зангирч эмч амралтаа авах хэрэгтэй байна хүүхэд чинь зулбаж магадгүй гэж хэлсэн ч би хүүдээ 2 сар тэсээрэй ээж нь ажлаа хийж мөнгөтэй болох хэрэгтэй гэж байнга л хэлдэг, өөрөө ч тэвчээрт байсаан. Одоо хүү маань их сэргэлэн юмыг хурдан сурнаа, нэг гэм нь би жирэмсэн байхдаа их ганцаардаж айдаг байсан болохоор хүү минь их аймхай тэхээр хүүхэд ээж нь ямар байна яг л бүхнийг сонсож мэдэрч байдаг, аав нь хүүгээ 3 нь сарт байхад 1 ирээд явсан.

Өөрөө ч сэтгэлээрэй ирээгүй л дээ. Тэдний гэрт миний хувцас байсан юм би аваад ирээч гэж гуйж нэг юм ирээд дараа нь 5 сартай байхад нь найзуудтай ирээд явсан түүнээс хойш ирээгүй. Би түүнээс намайг ажилдаа орох хүртэл бид хоёрт жаахан тус дэм болооч гэж гуйсан, би 2 дүүтэй хамт амьдардаг ээж аав маань бурхан болоод удаж байна. Мэдээж хүүгээ ганцаараа өсгөх тийм амар биш юмаа. Өдрөөс өдөрт өсөн том болж байгаа хүү маань хэлд орж хайр хүргээд аз жаргалтай ээж байдаг ч заримдаа хүүгээ хараад өрөвдөх юмаа хэзээ нэг нь цагт надаас аавыгаа асуувал би яанаа… Хүүхдүүд миний хүүг аавгүй гээд шоолвол, бас аавын хайрыг би орлож чадахгүй дээ. Хүүгээ юмаар дутаахгүй сайн хүн болгож өсгөх, аав шигээ хуурамч хүн чанаргүй өөдгүй хүн болгохгүй юмсан гэж бодох бүрт өр эмтэрэх юм.

Би олон удаа бодсоны эцэст хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нь хөөцөлдөж авая гээд шүүхэд өргөдөл өгөөд 3 хонож байна. Яагаад ч юм сэтгэл нэг л тайван биш түгшээд айгаад байх боллоо дэмий юм хийсэн ч юм шиг тэгээд л энэ бүхнийг бичиж сууна. Нэг бодохоор түүнээс юу ч авмааргүй байсан ч хүүгээ бодохоор хурааж өөрт нь зориулах хэрэгтэй мэт санагдах юм даа… БИ ЯАВАЛ ДЭЭР ВЭЭ ЗӨВЛӨӨЧ

25 Comments

  1. Sal sal bas dahin niil lol... says:

    negent bolood ungursun medeej butsaaj negent chadahgui.Gesen ch huutei baigaadaa setgel hangaluun az jargaltai baigaan bna tiim uu??
    Tegvel haramsah yum baihgui l yum bna.
    Harin ter nohroos tetgemj avna gej uu??
    Huvidaa durgui l baih baisan gehdee amidral shuu dee.Kino bish buh l bololtsootoi zuiliig hiij amidrah heregtei zov uu?Zugeeree egchee saihan ireeduin toloo uragshaa yagaad huuteigee saihan amidarch bolohgui gej ireeduid ooriig chini hairlah saihan hun garch ireh l tiim uu?!Ta harin ch aztai bna uunees dor baidald orson hun zondoo bii..tegeed ch delhiin 6 ter bum hunees ta gantsaaraa zovj baigaa ni bish.Tiimees setgel oodrog baigaarai..

  2. nb says:

    ер нь бол хөгшөөн наад залуутайгаа сайн ярилцаад үз. заавал шүүхэд өгөх хэрэггүй ш дээ. боломжоороо тус болж л таараа. мэдээж өөрийнх нь хүүхэд юм чин.

  3. Chimgee says:

    Hi. Gancaaraa xuuxed usgux ch yaggui shuu. Oilgoj l baina. gexdee teseerei.Bas yu ch bolj baisan xuudee, xuuxdedee bux zuilee zoriulj zutgeerei. Xereg ni xojim ni garnaa.

  4. muugii says:

    hi sanaa byy zovoo chi zuv yum hiisen bnaa ter tenegees mungu avahdaa gol ni bish amidrald YYREG HARIUTSLAGA, UHAMSAR, HYN CHANAR zaaval dagaj yavdag yum gedgiig ter tenegt uhaaruulah yydnees zuv yum hiijee gej bodoj bnaa kkkk za sanaa zuv bol zaya zuv baidiimaa hyy chin sain hyn bolnoo iim uhaalag eejtei yum chin kkkk ug ni sain hyn taarval baga uhaan orohoos ni umnu aavtai bolgovol zygeer yumsan te. ZA AZ JARGAL HYSII my ID g.muugii_75@yahoo.com

  5. zohcin says:

    би бас чамтай адилхан эмэгтэй, зоригтой үргэлж сайн сайхныг бодож амьдар,амьдрал сайхаан амьдрах бүр сайхан.

  6. Aagii says:

    Busgui mini zorigtoi, huchtei, tsoglog bai, yunaas ch bitgii ai! Chi yaarch buruu zuil hiigeegui!

  7. Skin says:

    burhan huniig harj zayaj tushdeg yumaa busgui mini amidraliin tuluu zutgej yvaa chamd burhan zaaval chamaig shagnan zuv yvbal zuulun zuulun zambuulin amjilt chamd az jargal irne tevcheed itgeed huleegeerei

  8. БАТ says:

    Төрсөн хүүгээсээ арай харамлахгүй байлгүй дээ. нэг их буруу шийд биш шүү. амжилт

  9. zochin says:

    эрчүүд ийм арчаагүй новшнууд бxгүй юу. үүргээ xүлээx ёстой… тэтгэмж аваx чин маш зөв…бүү эргэлз…xууль чиний талд.

  10. chinii zov says:

    Чиний түмэн зөв. Тэр залуу чинь хэрвээ хүүхэдтэй болмооргүй байсан юм бол бэлгэвч энэ тэр хэрэглэх байсан шд. (Хүүхэд ямар аяндаа бий болоод байгаа биш дээ.) Өөрөө хүсч байгаа юм шиг эмэгтэй хүн хуурч жирэмсэн болгочоод би хүсээгүй гэдэг арчаагүй эрчүүд сургамж авах хэрэгтэй. Ер нь эр хүний хариуцлага хүлээх ухамсар гэж байна уу? Жирэмсэн болбол эмэгтэй хүний буруу гэдэг балар эртний сэтгэхүйнээс бид салах хэрэгтэй. Хоёр тал адилхан хариуцлагатай байцгаая.

  11. rose says:

    Зүгээрээ яадаг юм бэ тэр эцэг нь юм чинь хариуцлага хүлээх ёстой.чИ ЗӨВ ЮМ ХИЙЖ

  12. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ӨӨРИЙН САНАСНААРАА УХААЛАГ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ

  13. Цэцэг says:

    Тэтгэмж авах чинь зөв шүү. Эцэг нь юм чинь хариуцлага үүрэх л хэрэгтэй. Энэ нь чиний бардам занг хөндөж байж магадгүй ч, эцэгт нь хариуцлагыг мэдрүүлж, хүүд нь ч гэсэн эцэгтэйгээ ямар нэг сэжмээр ойр байх боломж бүрдэнэ. Ичих, зовох огт хэрэггүй.

  14. delhii says:

    ertontsdelhii shuu

  15. hetsuu says:

    hi.neg bodliin saihan huutei bolson ch gesen ter huniig huseegui bhad yah gej gargasan um be.hussen hairtaigaa uchraad hussen huuhdiig ni gargasan bol iim zovlond unahgui sh de.er ni manaihan huniig huseegui bhad ni hedehn sar bolj tanij amjaagui aharhan hugatsaand amidralaa shiiddeg ni hamgiin gold huuhed onchrood busad hund asuudluud nasan turhsdaa hamt dagalddag.gehdee ternees yaj iij bgaad mongo neheh heregtei yaj ch bsan taivan yavj bolohgui biz de neg ni um buhend gantsaardaj setgeliin zovlon edelj bhad ter muu novsh bas neg umtai yu ch bodohgui jargaj yavaa biz.

  16. saran says:

    xuu ta 2t az jargal xusey ungursniiig bodoj setgelee zowoox xereggui ee xuu chin sain xun bolj usnu gdgt itgej bn.engerii chin dulaatsuulj elgiig chin dewteex sxn uree eruul saruul usguurei

  17. cahirmaa says:

    хүсээгүй байхад нь хүүхэд гаргалаа гэж юу гэсэн үг вэ, , учраа мэдэхгүй жоохон хүүхэд биш,насанд хүрсэн эр хүн хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол хүүхэдтэй болох эрсдлийг зөвшөөрөөд орсон гэсэн үг биздээ,чи чинь хоол унданд нь эм холиод ухаан мэдрэлгүй байхад нь хүчээр унтсан биш биздээ,тэтгэмж авна гэдэг чинь зөв байлгүй яахавд, зоригтой бай хүүхэд эцгээсээ тэтгэмж авах бүрэн үндэслэлтэй,чиний хувьд мэдээж хүүгийн эцгийг сонгохдоо ямарч хариуцлагагүй сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж хүний үнэргүй амьтан сонгосон чинь хүүгийнхээ өмнө хийсэн том алдаа гээд одоо яахвэдээ

  18. delhii says:

    mash ih setgeliin nodolgoonoor handjee.tetgemj avsan deer bgui dee.huuhded ni heregtei.nas zaluu tsus shingen bna.dahiad saihan amidral ehelj bolno shdee.bi chamtai oiroltoo nastai nadtai holbogdood nzalj bad yariltaj bolno shuu bi yag odoo neted bga.bi emegtei.ertontdelhii@yahoo.com

  19. sappire says:

    юуны өмнө сайхан хүүтэй болсонд чинь баяр хүргэе!
    хүүхдийн тэтгэмж авах нь маш зөв. тэр өөдгүй новш тодорхой хэмжээний хариуцлага үүрэх ёстой.

    анжилт!

  20. oops!!! says:

    зөвөө.хүүхэд бол бурханы бэлэг.тэр хийж чадсан юм чин халамж төлөх л ёстой.би эрэгтэй хүн л дээ.одоо хүрээд ирсэн үрээ хараад жаргалтай байгаа биз дээ.тийм сайхан мэдрэмж өөр юунаас ч авч чадахгүй шүү.зөндөө олон бэрхшээл учирна гэхдээ битгий шантраарай хүү чин чиний ард инээчихсээн зогсож л байна.амидарлаа гэж хүн үрийнхээ төлөө л зүтгэж тэднийхээ инээдээр эрч хүч авч байх юм даа.эхнэр бид 2 анхныхаа хүүхдийг авахуулж байсаан.одоо болтол харамсаж бодохоор л цээжин дээр юм зангираад байдаг юм.одоо 2 той хөөрхөн хүүтэй л дээ.аз жаргал мин хүү маани л байдаг.аз 60л хүсеэ хүүхэд цаанаасаа л бүгдийг болгоод бдаг юм шиг санагддаг.

  21. duff says:

    Хэтсүүхэн амидрал байна да. Хүүхдээ гантсаараа өсгөнө гэдэг хүсэх зуйл биш л дэ. Чамд нэг төрийн бус байгууллагт гайгуй амархан ажил олж огхийг оролдий. zaluuhanzaluu@yahoo.com
    энэ хаягаарж ороод ирээрэй.

  22. odon says:

    Хүнээ таниагүй байж жирэмсэлдэг чиний л буруу бна ш дэ. Хүсээгүй байхад нь эцэг болгосон бна. ядаж эмэгтэй хүний заль гаргаж жирэмслэхээсээ өмнө жирэмсэн боллоо ч гэдэг юм уу нэг тиймэрхүү хүн таних арга барил хэрэглэж, ямархуу хүн бэ гэдгийг нь мэдэж авахгүй дэ.
    Хүнийг хүсээгүй байхад нь хүчээр эцэг болгочихоод дараа нь хүүхдээ тэжээ гэж дарамтлаад байдаг чинь буруу л бна да. Би эмэгтэй хүн. Чамайг өмөөрч болох хэдий ч чиний буруу л гэж хэлмээр бна

  23. Mongol says:

    Зөв байлуй яахав хариутслага ууруулэх хэрэгтэй.

  24. OG says:

    Сэтгэл санаагаар бүү унаарай. Тэтгэмж авах нь зөвөө, өөрийгөө битгий буруутга… Нийгэмд иймэрхүү ухаан муутай, бүдүүлэг хүмүүс хөглөрөх болж дээ… Амжилт бүсгүй минь..

  25. H says:

    Хэцүү л юмдаа хоёр талаас нь бодсон. Нэг талаас тэр залуу хүүхдийнхээ хойноос хариуцлага үүрэх ёстой. Нөгөө талаас хүсээгүй байхад нь хүний хүүхэдийг гаргачихаад мөнгө нэхнэ гэхээр бас л эвгүй юмдаа. Гэхдээ одоо яаая гэх вэ, хариуцлагаан үүрч дээ.
    Эхнээсээ хамаг юмаа ярилцаад, үнэнээ шулуухан хэлхэд яадаг хүмүүс вэ. Би чамтай суухгуй, хүүхэдтэй болохгүй, бэлгийн хамтрагчид болохыг л хүсэж байна гээд хэлчихэд хатуу юм шиг хэрнээ, жирэмслүүлсэн хойно аборт хийлгэх, эсвэл зугтаж новшрохоос л шудрага юмдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.