Нөхрөө ойлгохгүй байна…

Би одоо 29 настай. Анхны нөхөртэйгөө 19 настайдаа суугаад салсан тэр маш их айлын том болохоор эрх дураараа найз нартайгаа их зугаалж шоуддаг  тэгээд бид мөр мөрөө хөөсөн дөө. Одоо би 2 дахь нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна 1 хүүхэдтэй. Би айлын гэрийн эзэгтэй ямар байх ёстой тэр бүгдийг хийдэг гэр орны ажил халамж гээд. Гэтэл бид эхний 6 сар л сайхан аз жаргалтай байсан. Энэ нөхөр маань бас урд нь эхнэртэй байсан тэд ч бас салцгаасан байсан. Бид бие биенийгээ ойлгоод сайхан амьдарна гэж бодож байлаа. Гэтэл манай нөхөр хүүхэд төрүүлээд л сар болоогүй байхад найз нартайгаа ажлын газрынхантай шоудаж хоногоор алга болдог болж би тэсэрч дэлбэртэлээ уурлаж амьдралын зовлон минь эхэлсэн. Би хүүхдээ хараад гэртээ сууна нөхөр маань ажилдаа явна. Авсан цалингаа надад ердөө өгдөггүй.

Би энэ гэрийн эзэгтэй эхнэр хүн гэдгээ ч мэдэхээ байлаа. Яаж аргадаж гуйж ойлгуулаад ч намайг хайрлахгүй надад итгэхгүй авсан цалингаа ч өгөхгүй юм. Ядаж өгдөггүй юмаа гэхэд ажилгүй хүүхдээ хараад сууж байгаа эхнэртээ хэдэн төгрөг өгч болно биз дээ хүмүүсээ найзуудаа надад зөвлөөч…

Хаагуур яваад байгаан архи уугаад явчлаа гээд бөөн хэрүүл болно надад гар хүрдэг болсон. Эцэг эхэд нь хэлээд чи яах гэж суусын гээд надтай яг нохой шиг харьцах юм. Уг нь би чинь ажилтай боловсролтой дундаж сэхээтэн гаралтай хэнд ч дээрэлхүүлэхгүй амьдралтай л хүүхэн шүү дээ. Эр хүний аргыг яаж олох бэ надад туслаач найзуудаа эгч нараа ах нараа!!!

Бид 2 тусдаа байж үзсээн тэр өөр хүүхнүүдтэй явсан юм шиг байна лээ зураг авахуулсан байсан манай гэрт. Би хүүхдээ хараад аав ээжтэйгээ 3 сар гэрээс ч гараагүй. Нөхөр маань өөрөө намайг үхтэлээ гуйсан. Би сүүлд нийлсэнийхээ дараа мэдсэн.

Хүний амьдрал ер нь тэгш байдаггүй гэж сонссон. Сайн нөхөртэй байхад үр хүүхэд заяадаггүй үр хүүхэд олон байхад мөнгө санхүүгийн асуудал гэх мэт тэгш байдаггүй гэж сонссон. Гэтэл яагаад надад эмэгтэй хүнд эдлэх ёстой бүх зовлон надад бөөгнөрч ирээд байна. Эр нөхөр маань гадуур явдалтай мөнгө санхүүдээ нарийн харамч хайр халамж байхгүй гэх мэт. Сална гэдэг зам хамгийн сүүлийн вариант салахад амархан. Өөртөө тэвчээр өгөөд  нэг оролдоод үзмээр байна дараа нь би харамсахгүйгээр. Хүүхдээ бас бодох юм хойд эцгийн гар харуулна гэж бодохоор л… Надад амьдралын нарийн туршлагаасаа хуваалцаач найзуудаа!

45 Comments

  1. , says:

    ТЭГЭЭД Ч ЭЛГЭМСҮҮГИЙН ХЭЛСЭН ӨӨРСДИЙН АМЬДРАЛАА ӨӨРСДИЙН ТОЛГОЙГООРОО ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ҮГ БОЛ МАШ ЗӨВ ҮГ БАЙНА. НАДАД ЛАВ ШҮҮМЖЛЭЭД МУУЛААД БАЙХ ШАЛТАГ ЭНЭ ХҮНЭЭС ХАРАГДАХГҮЙ БАЙХЫН

  2. , says:

    ЭНЭ ЭЛГЭМСҮҮД ГЭДЭГ ХҮНД ҮНЭН ДУРГҮЙ ХҮН ЭНЭ САЙТАД ЛАЙ БОЛТОЛ КОММЕНТ БИЧИХ ЮМАА. ХЭРЭЛДЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ХООРОНДОО БИЧИЛЦЭЭЧ ДЭЭ. ОЛОН НИЙТИЙН ТАЛБАР ДЭЭР ГАНЦААРАА Л ЯНЗ БҮРЭЭР Л ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД БӨӨН ЮМ БИЧЭЭД ҮЛДЭЭЧИХИЙН ХУВИЙН ШУГАМААР ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛООЧЭЭ ЯДАРГААТАЙ ЮМ БЭ
    ХҮНД ХЭРЭГТЭЙ ЮМ БИЧИХИЙН ОРОНД ХЭН НЭГНИЙГЭЭ ДООШ НЬ ХИЙСЭН НЭГ ХҮН Л БАЙХЫН ЯМАР Ч ХҮН УНШААД НЭГ ХҮН ОЛОН ЯНЗААР БИЧЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА ШД

  3. od says:

    элгэмсуу гэнуу нэг сонин нэртэи хун баинга л бж бхиин,энэ лав эруул хун мөн уу

  4. Tuul says:

    Гол нь хүүхэд шүү дээ. эмэгтэй хүүхэд гаргаад хүүхдийнхээ төлөө амьдрах шиг сайхан зүйл байхгүй. Тэр жоохон амьтныг иймэрхүү зүйлээс болж битгий зовоогой, эмэгтэй эрэгтэй хүнээс илүү ухаантай байх хэрэгтэй. түүний бодож байгаагаас цаадахыг бодож сураарай. амжилт хүсье.

  5. dolgoonn says:

    Үнэхээр хэцүү л сонсогдож бна.эхнэр өөрөө хүн биздээ.адилхан сэтгэж амидралийг бас жолоодох л хэрэгтэй.тэр хүн чини тэжээж чадахгүй бгаа бол өөрт ни хүүхдээ хар гээд өөрөө ажил хгд үз бүсгүй мини.ажил хгд үр хүүхэд эхнэртээ өгч дийлдэггүй юм бол, үр хүүхдээ харах чадвар бнауу?гэж…хүүхдийн аав биздээ аав бас л хүүхдээ харах ёстой үүрэг шүү.хүүхдийг хариуцах ээж бас аав али али ни..эр ни амидралд 2лаа тэнцэж чадаж бнауу? аав ганцxан ажил хийж мөнгө олдог ээж ганцxан хүүхэд асардаг хүмүүжүүлдэг биш шүүдээ…нөхөдөө.болохгүй бгаа амидралийг солиод хгд үз.ээж ажил хийж аав хүүхэд харах гэх мэт.ямар ч зохицолгүй чадахчгүй,мэдээж чадалтай аавууд бол бгаа гэхдээ цөөхөн үр хүүхдээ хардаг халамжилдаг маш сайн аавууд бий.энэ бол үнэхээр бахархууштай.явал энэ амидрал урагштай явах вээ л гэж сайн боддоо.болохгүй бол үнэхээр болохгүй юмний хойноос хөөцөлдөөд гүйх хэрэг бнауу таминээ!!!тийм болохоор өсвөр насний болон шинээр гэр бүл бологсод маани эхнээсээ амидралийг судалж бж өөрийгөө бэлтгэж бж эхэлвэл.хүүхэд өсгөх ээж шүүдээ аав шүү дээ би чини гэж..мөнгө санхүүг өгөхгүй бгаа асуудал бол танай хүн чини амидрахгүй л бнашдээ.амидралд тэнцэхгүй бна өөрийгөө олж хараагүй л явна.

  6. oo(Ps) says:

    дээрх хүний сонягийн зөвлөгөөг дагаа ер нь яг тулгарсан зүйлийн хариулт нь байна дахиж салж явбаа тэгэх юм бол явжил байдын иржил байдын гэсэн бодолд автаад бүр зугаалаад алга болно шүү

  7. Sonya says:

    Chi urid ni uur amidral vzsen baij yamar jaahan ohin shig yum bichij baih yum de. Nuguu emegtei hvnii myandsan uhaan gedeg chini iim ved l heregtei gej boddog shvv. Yamartaa ch bitgii hervvl hii. Da yalanguya uutsan ved ni esvel uusniih ni margaash ugluu. Iim vedee ted chini biee hyanah chadvargui aash gej aimaar bdag yum shde. Iim ved ni heleegui geed chi bvteed vhchihgui harin ch gariin chileeg ni gargahaas uuriiguu baga ch bolov hamgaalj chadna. Tegeed erchvvd bvh tsalingaa ugnu gej bhgui ee. Chi l zalijin uhaantai baij salgaj av da. Ajlaa tarah ved ni zalgahgui yu. Hezee ireh vv gej uligt asuultiig bvv tabi. Zvgeer l naiz ni chiniihee durtai iim hooliig hiichihlee. Ugni iim yumtai holiod idvel bvr ch yanztai da. Hani ni irehdee avaad irehiimuu uu bas gert ni iim yum bhgui bgaa shvv geed l baga bagaar surgahgui yu da. Bas uuriiguu saihan bailga. Geriin hybtsas chini nabsarhai bol soli.nvvree het budah ni ch haashaa yum jaahan ungulchih. Vsee saihan samnachih. Erthen ajildaa orhoo bod. Hvvhdee harj bgaa vedee uuriiguu sain hogjuul uurtuu bvv zav ug. Zabtai bh tysmaa eldeb balai yum bodoh tsag chamd garch uimruulna. Ajildaa orood saihan hybtsaslaad geriin sain ezegtei bai. Nuhruu ervvl taivan ved ni ug ni chamtaigaa ingeed bh saihan bdag shde chi ni uuchihaaraa muuhai haragddag ch gedeg yum uu TV-geer tiim movie garch bhad ch yum uu eviig ni olood helj sur gej heleh bna da. Tegeed l gertee orohoor ni chi navsaichaad l bas orilj hashgichaad bval nuhur chini yaj gertee ireh durtai bhav de. Hvntei yavsaniig ni bvv moshgi bvv olj medeh gej hichee medeh tysmaa chinii zvrh setgel l ubdunu. Ugiin erchvvd emegteichvvd zadgai gedeg ni dendsen hetsvv niigem bna shvv de. Salna gedeg bol amarhan shvv de. Bvvr etsiin arga teriig odoo bvv bod. Zvgeer l bolhoosoo bolohguig ni hvrtel temts naizaa. Amidral bayalag gashuun ch amttai baidag gej boddog shvv. Za tegeed amjilt shvv naizaa.

  8. zozo says:

    ter DANIDA-d dahiad helye, nuhruu bitgii zowoo gene uuu, chi muu nowshoo amidral uzeegui eswel ehneree araar ni tawidag archaagui shaar bgaa daa, barisan ch alzahgui….. chamaig dawraasan yamar huhen bga boldooo, huuhed gargahaar emegtei hun yamar boldogiig medeh uu muu malaa, chi muu bolon busad erchuud eh hunees garaagui yu…….. eejiig chin aaw chin chamaig toruuleed muuhai boltson geed yanhan gertee awchiaraad ehiig chin zodood baiwal chamd yamar bx uu muu malaaaa, chi ch unjuurgatai teng usan tolgoitoi mgl er hun bgaa daaa, bi ch medej l bn, cham shig yumnuud hun gej yawsanaas uhwel taarna, uheesei…

  9. zozo says:

    тэр данида гэнэ уу, сонин гар бнаа, нухруу битгий зоүөө ч гэх шиг хуцаж огч бн ааа, эмэгтэй хуний зоүлөнг эмэгтэй хун л мэддийн малаа, чамшиг юмнууд ч ийм л ыму ярина,…
    бусгуй минэ, зоүхөн оорийгоо бодоо залуу бн, бас ч гэж хогшироогуй бн, хуухэд бас оорийгоо бодоод ажилдаа ороод ааү эжждээ хухдээ харуулаад чдүал наад нохор шууарчаагуй шаараа зайлуул болохгуй бол ни монго салга, шуухдээд яв, ингэж л хэлмээр бн…. хамгийн гол ни оортоо итгэлтэй чамайг хамгаалах хумуус бгаа гээд зоригтой ухаантай бгаарай амжилт

  10. aagii says:

    хумуус хэзээч оорчлогддоггуй юмаа.наад хунийг чин ягаадч нэмэргүйл боловуу.би олон хуний амидралиг мэднээ.танай нохор шиг хумуус насаараа хэн нэгнийг шулан молжиж амидарч дуусдаг.чи ухаантайл бол салсан ни дээрдээ.салсан хун болгон алддаггуй.салах тиймч муу юм биш шуу дээ.унэхээр явцгуй чамайг хундэтгэхгүй бгаа бол цаашид чамайг насаар чин доошоо хийнэ.тиймээс оороол мэд.син бод.

  11. Нина says:

    ажилд ор.

  12. АХ ЛАМ says:

    МУУ ХҮН МУУГААРАА ТӨРӨӨД МУУГААРАА Л ДУУСДАГ ЮМ ДАА. ХАНЬ ИЖИЛЭЭ ДОРОМЖИЛЖ ЗОВООСОН ХҮН ИХ Л ЗОВНО ДОО. СЭТГЭЛЭЭ ХАТТАЙ БАЙЛГА. ЭРҮҮЛ УХААНААР ЗӨВ ГЭЖ БОДСОН ШИЙДЭЭ ТУУШТАЙ ДАГА.

  13. 666 says:

    энэ эрчүүд эмэгтэй хүнээс гараагүй юм шиг дандаа эмэгтэй хүнийг зовоож ханахгүй юмаа тэнэг муусайн юмнууд үхвэл таарна яасан ч хэцүү амьдрал бэ юм дандаа энэ хэвээр үргэлжлэх бишдээ бүх зүйл сайхан болох байхаа өөдрөг байгаарай

  14. zaya says:

    бодвол чи нөхөртөө ойлгуулах гэж уурлаж уцаарлаж гомдоллодог байх. тэглээ гээд ойлгохгүй байгаа юм чинь нөхрөө ойлгох гэж, өөрийгөө ойлгуулах гэж бүү цаг гарзд. зүгээр чи өөрийгөө тордоод, өөрийгөө гоё болгоод, хөөрхөн болгоод, гоё ном уншаад хүүхэдтэйгээ тоглоод инээгээд л сууж байхгүй юу даа. юу ч болж байсан инээгээд л байж бай. ер нь инээх их сайн гэсэн шүү, өөртөө буян хураадаг гэсэн. аан бас нэмж хэлэхэд хааяа нэг аяга угаахгүй байж болно, харин эмэгтэй хүн өөртөө арчаагүй байж хэзээ ч болохгүй.

  15. hot boy says:

    юуни ур тарина туунийгээ л хурааж авна шу дэ эхнэрүүд эхлээд ууртуу анхаар гял цал бай арчаатайхан шиг байж нухруу хайрла тэгээд бас эрхэмсэг байдлаа буу алд буу янш ухаан зарах хэрэгтэй уран бэрийн мад хий л дэ

  16. girl says:

    Ариунболд гэж лайтай сэтгэл судлаа ч байнаа. Чи ер нь сэтгэл судлалийн төв байгуулбал яасан юм бэ хө.

  17. m says:

    элгэмсүү яагаад алга болчвоо гээл бодож бсан чин та нар нэгнийгээ яах гэж тэгж бдийн хун болгон өөр өөр бодолтой хунд сэтгэгдэл улдээвэл тэр захиа бичсэн хундээ улдээгээд угуй бол дуугайл гарчиж бай захидлын эзэнд наад хун чин хуний хани биш мал юм бишуу арай л хэтэрхий юм

  18. hee says:

    унэхээр сайн эмэгтэй байна шүү би эрэгтэй ч муусайн эрэгтэйчүүд арайл шалиг болоод бх юмаа

  19. Ramiraz Sanchez says:

    Hedii mundag gej chi oriigo hudlaa degesduulsen amitan tegeed chinii deerhluulehgui bgaa chine haana hudalchaa. HUdlaa yarial bhiin bolioch!!!

  20. danida says:

    чи өөрөө хүн шиг байгаа ч, навсайгаад л гэрээ сахиад хүүхдэдээ ноолуулаад байдаг юм уу,ажил хий, цоглог бай, бас нөхрөө битгий зовоо хэ хэ, тэр чинь жаргах гэж л яваа байлгүй хөөрхий,үргэлж чамтай зууралдана гэж юу байхав, харин чамд гар хүрдэг бол тэнэг нөхөр байна даа, чи харин дээр хэлээд байгаа шиг өөрчлөлтийг өөрөөсөө л эхэл,

  21. Алаг нүдэн амраг says:

    Бүсгүй минь,энэ бүхний хариуцлагыг өөртөө үүрч, гэр бүлээ аврах гарах гарц хайж байгаад чинь бахархаж байна. Юуны өмнө салахаа урьтал бүү болгоорой. Эрэгтэй хүний хайрыг хүртэхийн тулд хүндлэлийг нь бас хүлээх хэрэгтэй байдаг. Одоогийн болон урьдны нөхөр чинь чамайг хаяад шоудаад алга болчдог, цалингаа авчирч өгдөггүй гэхээр чамд жаахан “но” байна. Юуны өмнө нөхрийхөө итгэл хүндлэлийг хүлээхээр биеэ авч яв, уйлж, унжигнаж хэрүүл нэхдэг зангаа зас. Хэрүүлтэй газар хэн ч тогтохгүй. Бас өөртөө итгэлгүй, урагшгүй байдал чинь нөхрийг чинь залхааж байгаа юм шиг санагдлаа. Ажилсаг боловсролтой эхнэр байна гэдэг эрэгтэй хүний хувьд хангалтгүй. Нөхөртэйгөө харьцаага сайжруул, биеэ даасан эрч хүчтэй, өөдрөг бай. Бас гадаад үзэмжээ сайжруул. Нөхөр чинь чамайг хайрлах өр тавьсан юм шиг бүү аашла, өөрөө өөрийгөө аз жаргалтай байлга. Гэр бүлийн харилцаандаа сэтгэл хөдлөлөөр хандаж болдоггүй, цаагуураа их бодлоготой хандаж бай. Яг эрэгтэй хүн шиг. Хүүхнүүд юм л болвол нулимс, хүүхдээрээ түрий барьж, эрэгтэй хүн өөрийг нь хичнээн их гомдоож байгааг ойлгуулхыг ородддог. Ингэснээр нөхцөл байдал хоромхон зуур сайжирдаг боловч алсдаа байдал бүүр дорддог, Учир нь эрэгтэй хүний урам мохож, зориг шантардаг. Тийм үед ууртай эхнэрийн дэргэд байснаас өөрийг нь юу юугүй, хүсч магтаж, аль болох сайн сайхнаа урдаа байрьж байдаг өөр хүүхнүүд, нууц амрагтай хамт байх нь илүү дээр санагдана. Байдал имй байхад эр хүнийг буруутгах аргагүй. Нөхрийхөө хайрыг хүргэхгүй, өөртөө итгэлгүй, арчаагүй, хэрүүлч, залхмаар хүүхнүүдийн өөрсдийнх нь буруу. Эрэгтэй хүн өөрийгөө хаан мэт мэдэрч, хамт байхад үргэлж зугаатай, инээд наргиан, хөгжил хөөрөөр бялхаж байдаг гэрээс бол хаашаа ч холдохгүй. Тийм л эмэгтэй байхын тулд хүчээ дайчил бүсгүй минь. Тэр цагт нөхөр чинь чамайг бурхан мэт шүтэж, танай гэр бүлд аз жаргал гийх болно. Чамайг хүссэн хүсээгүй нөхөр чинь гэрээсээ холдохоо больж, анхаарал халамж, цалин мөнгө байдаг бүхнээ гэр бүл үр хүүхэддээ зориулах болно. Хамгийн гол нь эмэгтэй хүний нарийн ур ухаан, тэвчээр, буурь суурьтай байдал. Бас үргэлж үзэсгэлэнтэй, өөрийгөө сайхан арчилж байх. Энэ бүхэнд өөрчлөлт гарахад цаг хугацаа их орно, тэвчээртэй байж, хичээл зүтгэлээ бүү алдаарай. Чи зөвхөн өөртөө анхаараад, өөрийгөө улам сайжруул. Yeah, you welcome and good luck 😉

    p.s: Ер нь эхнэр нөхрийн халуун дотно харилцаа гэдэг сэтгэл судлалын биеэ даасан салбар болохоор ээдрээтэй асуудал. Болдог бол энэ чиглэлээр арван жилийн хичээлийн хөтөлбөрт оруулбал хичнээн олон хүний амьдрал гэр бүлийн салалт, хэрүүл зовлонгоос ангижрах бол гэж бодогддийн.

  22. sara says:

    ee yasan hetsvv ym be dee.zarim erchvvd hugiin aharhan archaagvi bodoltoi bdgiim shig bgaan.chamaig ajil hiigeed amia avaad yvahtaigaa bolohoor naad huldvv tolgoit nuhur chini doligonood gvigeed bj chadah l gar bna shtee.ter ved ni bitgii tooj har,muusain haltaisan ymnuud uuriiguu yu gej boddogiin,iimerhvvv ymnuudiig mal shig “zasaj”baival taarna.

  23. Alpha910 says:

    ер нь тэгээд нэмээд хэлэхэд эр эм 2 зэрэг ажиллаж байх хугацаанд бол бие биенийхээ санхүү рүү өнгөлзөөд цалин чинь буучвуу хураалга гэж хэлэхгүй л байх хэрэгтэй. Харин үр хүүхэдээ гаргаад харж байх хугацаанд нөхөр цалингаа авчирч өгөх хэрэгтэй шдээ

  24. Alpha910 says:

    элгэмсүүгийн маань хаврын синдром нь хөдөлцөн бгаам бна.
    Захидлын эзэнд:Та 2 тусдаа байж үзсэн гэлээ тэгээд чи тэр хүнийг гэрээсээ хөөж явуулах ёстой байтал яагаад өөрөө явчиваа? Нялх нойтон хүүхэдтэй байж гал голомт дээрээ хүүхэн авчирч гал голомтоо цаашлаад үр хүүхэдээ бузартуулдаг иймэрхүү балиар юмтай зэвүүн аргаар үзэх хэрэгтэйшд,Зодох цохих бүрт нь хэв журмыхныг дуудаад тэр жүүлэх бна уу ,72т нь суулгачиж бай!Тэгээд дээрээс нь хүнс хэрэглээний мөнгө өгдөг бол 50% д нь юм хумаа авчаад үлдсэн 50%ийг нь цаашаа хийчиж бай! Дараа нь шалчганаад байх юм бол өгч бгаад чинь тааруулсан юм гээд хэнэггүй суучихаж бай!Өөрөө өөрийгөө тордоод өөрөө өөртөө халамж тавьж ганц үр хүүхэд өөрийгөө хайрла. Боломж байвал эцэг эхдээ хүүхдээ харуулаад өөрөө ажилд ор санхүүгээр хараат бус бай!Сексээ ч гэсэн хорь болж өгвөл битгий харьцаанд ор! Бүүр болохгүй бол сайн гэгч нь хоролж аваад сал. Архичин дээрээс нь муугаа мэдэхгүй банзал.Хүүхдэд ээжийг нь дээрэлхэж харьцдаг аав биш халуун дулаан гэр бүл хэрэгтэй ийм орчинд өсгөсөн хүүхэд сэтгэлийн гүн дарамттай болдог,Ер нь тэгээд эмийн бузар эрд эрийн бузар үр хүүхдэд гэдэг юм.

  25. erh gegee says:

    Нөхөр надад гар хүрвэл би лав шууд салнааа Араар тавина дээрэлхэнэ халамж анхаарал байхгү Дээрээс нь гар хүрвэл тэгээд л дуусаа. Чи өөртөө л найд Нэг хэсэг хөндий хүйтэн царайлаад үз Яахыг нь хар Хэрүүл битгий хий Гар хүрдэг хүн ч хэцүү дээ Салж чадах сэтгэлийн тэнхээтэй болтлоо хэсэг хамт байж л байхгүй юу

  26. zadsexdeye@yahoo.com says:

    одгэрэлийн амьдрал ер нь ямар хамаа бнаа? байлаа гэхэд тэр тиймч сайхан амьдардаггүй шт хөөөрхий сайхан амьдрал хүссэн бас нэгэн л бүсгүй өөрийн гэсэн сонгосон замтай

  27. 19 гэнэ үү? алай мэдэхгүй бацаан нэг гэрт гэр бүл болоод үнэндээ хол явахгүй дээ?
    Нөхөр үүд засаран ш дээ! Чамаас л бүх зүйл шалтгаална ирэнгүүт нь цалин цалил гээд байдаг юм уу ? тэгвэл хэнд ч тийм сайхан санагдахгүй. Зүгээр л ярилц ярилцаад ойлгохгүй бол тэнэг л хүнтэй учир ч дээ. Одоо 29 гэж байгаа залуухан л байна ш дээ? Өөрөөсөө л эхэл дээ

  28. zadsexdeye@yahoo.com says:

    элгэмсүүүгийн зөв энд сал мал гэж бгаа хүүхдүүд 17 16 тай байгаа гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн бна тиймээс дагах эсэхээ өөөрөө мэддээ

  29. naraa says:

    ene elgemsvv gj teneg nuhur bna aa bas

  30. Nativist says:

    Эхний амьдралаасаа толгойд чинь юм үлдээгүй юмуу. Юууууу эрт тэгээд 2дохтойгоо нэг гэрт орж, хүүхэдтэй болдын. Алдаа гаргаад улам хашир болохын оронд

  31. Mongolia says:

    Дундаж сэхээтэн гэж ямар юм байдийн?

  32. hairlamaar says:

    ýíý ýëãýìñ¿¿ îäîî áàéõã¿é áàéñíàà ãýíýò ãàð÷ èðýýä ë õóöàæ ºãºõ þìàà, çàéëàà÷

  33. Zaluu says:

    Энэ жимс, **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ** 2 зүгээр л хол очиж хуц. Энэ 2 юманд халамжгүй ажилгүй тэгээд бас зоддог харддаг энэ сайтанд захидал нь ирдэг хүүхэнүүдийн нөхөр шиг нөхөрүүдтэй болоосой тэр үедээ та 2 тэгээд салахгүй байгаарай ха ха. Хөгийн нөхөр гэсэн нэртэй эрийн оронцогтой байсанаас Одгэрэл шиг ганцаараа байсан нь хэд дахин дээр байлгүй.

  34. här says:

    чамд зоблоход ёр н хунийг засрана гэж бодож сэтгэлээ хуурах хэрэггүй юм байна лээ.нэгэнт л амидрах ухаангуй,шоу хööсон,хуухэмсэг,хöнгöн хун бол хэзээ ч засрахгуй,тиймээс чи нохроо яг ийм зан тöлöвтэй хун уу угуй ю,эсвэл хэн нэгнийг дагаад дампуураад байнуу гэдгийг н тогтоох хэрэгтэй,угаасаа л халамж энэ тэр гэж байдаггуй бол тэрүүгээрээ л байна.хунийг засна,засрана гэж бодож суувал чи ööрöö л хохирнуу гэхээс тэр хун хохирохгуй ээ.сайн бодоорой.

  35. omg says:

    элгэмсүү чам шиг байснаас одгэрэл шиг байсан нь дээр за

  36. WE ARE says:

    ооооо оровдлоо заяагуй ум бэ

  37. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    ЭМЭГТЭЙ ХҮН ХЭТ ИХ ӨӨРТӨӨ НАЙДВАЛ ИХЭМСЭГ БАЙВАЛ БАС Л ҮҮРД ГАНЦААРАА ….ЗАГВАР ӨМСДӨГ ОДГЭРЭЛ ГЭХ МЭТ…

  38. omg says:

    яамарч хариуцлаггүй энэ нийгэмд эмэгтэй хүн маш өндөр боловсролтой бас мөнгтэй бол бүх юумний ард гарна хүнд битгий найд зөвхөн өөртөө найд хүнийг засана гэж байдгиймуу би лав мэдэхгүй юум бна

  39. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    ДЭЭРХ САЛ САЛ ГЭЖ ЗӨВЛӨӨД БАЙГАА УХААНТНУУДАД ХАНДАХАД .. ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ТА НАР ШИЙДДЭГ ЮМУУ ???????????? АМЬДРАЛ АХУЙГ НЬ МЭДДЭГ ЮМУУ ????????????ЗАХИДЛЫН ЭЗЭНД ХЭЛЭХЭД ГЭР БҮЛИЙН НАРИЙН ШИРИЙН АСУУДЛАА БУСДЫН ҮГЭЭР БИШ ӨӨРИЙН ТОЛГОЙГООР АМЬДРАЛАА ШИЙД !!!!!!!

  40. JIMS says:

    хүмүүс сал сал л гэхийн. яс юман дээр ийм зүйл дээр салаад байвал юу болох вэ та минээ.
    энэ хүнээс салаад илүү сайн хүн олдохгүй шдэ. хүүхэдтэй хүнтэй хүн суулаа гэж бодоход урьдах өмнөх амьдрал сөхөгдөөд, хүүхдээсээ болж маргацгаах болно.тэр үед л хүүхдэд хэцүү байх байхдаа. үр хүүхэддээ хайргүй эцэг гэж хаа байсийн. салах гэж яарах хэрэггүй.

  41. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    ОДОО ХЭРВЭЭ ЧИ ЭЦСИЙН СОНГОЛТ САЛАХ АРГА ЗАМЫГ СОНГОХ ЮМ БОЛ 3- ДАХЬ СОНГОЛТ ИХ ТӨВӨГТЭЙ БОЛНО ..БАРАГ Л ҮҮРД ГАНЦААРАА ГЭЖ ОЙЛГООРОЙ!!!!!!!!.ЭХЛЭЭД НАВСАЙГААД БАЙЛГҮЙ ӨӨРТӨӨ АНХААР Л ДАА ..СУУХДАА ХОСГҮЙ САЙНЫГ НЬ ГАЙХАЖ БАЙГААД ДАХИН АЛДАХГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЖ ШИЙДЭЭД СУУСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ..ЯАГААД ХАНИЛСАН ХАНЬ ЧИНЬ ИЙМ БАЙГААГ БИДНЭЭС БИШ ЭХЛЭЭД ӨӨРӨӨСӨӨ ДОТОР ХҮНЭЭСЭЭ АСУУГААД САЙН ТУНГАА ДАА..БИД ЧИНИЙ АМЬДРАЛЫГ МЭДЭХГҮЙ БОЛОХООР Ю Л БОЛ АМНЫХ НЬ УНШЛАГА БОЛСОН ,,,,САЛ САЛ БАС ДАХИН САЛ ..ГЭСЭН УТГАГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ИХЭНХ ХЭСЭГ НЬ ӨГНӨ ДӨӨ

  42. JIMS says:

    харин тэгээд яахав дээ хүүгээ ой хүртэл харзнаж л байхгүй юу. учиргүй хэрүүл шуугиан үүсгээд яахав дээ чи л дийлдэхээс хойш.
    ажилдаа ороод буцаад хэвийн байдалдаа орохоор чинь арай дээрдэх байлгүй дээ.
    эсвэл үнэхээр хэн нэгэн бүсгүйгээс болж ийм зан гаргаж байгаа бол ямар эмэгтэй гэдгийг нь судалж мэд.
    санаагаараа мөнгө өгдөггүй юм бол ийм тийм юм авах гэсийн гэж хэрэгцээ шаардлагаа хэлж байхгүй юу. нөхрийгөө бүх цалингаа авчирч тушаах ёстой гэсэн үзлээсээ сал. үеээ өнгөрөөсөн асуудал. хэрэглээний чинь мөнгийг хангалттай өгч, амидрах орчин нөхцөл тав тухаа хангачиж байгаа бол болж л байна.
    харин нөхрийхөө гаргаад бга тэр шоудаад яваад байгаа занг л эрт засаж, эвээр ярилцах хэрэгтэй дээ

  43. Солонгосоос says:

    Сайн уу. Угаасаа амьдрал ийм л байдгийм. би чамд зөвлөхөд өөрийгөө л бод. Нөхөр чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи энэ хорвоо дээр адилхан жаргах гэж ирсэн.Чамайг нөхөр чинь зовоож байвал адилхан түүнийг ч зовоо. хүүхэд хэдий хэцүү ч ээжийг нь ингэж дээрэлхэж суудаг аавтай байснаас ээжтэйгээ амар жимэр амьдархыг хүснэ. Хаа газар эрчүүд ч эмэгтэйчүүд ч явдалтай. би энийг бас туулсан. манай нөхөр ч солонгост найзынхаа авгайтай явсан байсан. Тэвчихэд аймаар хэцүү. Хүн өөрийгөө өөрчлөнө үү гэхээс хэн нэгнийг өөрчилж чадахгүй. Надад итгээрэй ийм муу хүнээс сал…..асуух юм байбал

  44. buya says:

    аая эхний бичлэг гэж бн шдээ наадах чинь үнэн тэнэг нөхөр бн даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.