Сайн байна уу. Энэ сайт надад улам бүр үнэхээр таалагдаж байна. Үнэхээр амьд сайт. Энэ миний 2 дахь хэлэлцүүлэг. Би эхнэр 2 хүүхэдтэй. Хүүтэй, охинтой. Эхнэр бид хоёр хааяа хүүхдүүдийнхээ хүмүүжлийн бодлого дээр маргадийн. Манай 2 уг нь жаахан л даа. Гэхдээ цаг хугацаа хурдан шүү дээ. Миний бодлоор охин хүүхэд оройны 9 цагаас хойш гадуур гарч хэзээ ч болохгүй гэж боддийн. Янз бүрийн юм болбол эмэгтэй хүн л хохирогч болдог шүү дээ. Эрэгтэй хүүхэд бол яахав их л хохирлоо гэхэд нүдээ хөхрүүлнэ биз. Тэгэхээр манай эхнэр охин хүүхдийг хорих тусам улам зожиг болж, тэгээд сүүлдээ нөхөрт гарч чадахгүй болно гээд миний энэ бодлогыг дэмждэггүй юм.
Яахав хэлээд, ойлгуулаад байхаар аяндаа орой үдэш гарахгүй ш дээ гээд. Би болохоор чи хүүхэд байж үзээгүй юм шиг юм ярилаа гэж уурладийн. Хэзээ хүүхэд байхдаа аав ээжийн хэлснээр гарахгүй байсийн бэ, найз нөхөд бараг аав ээжээс чухал байдаг биз дээ. Энэ тал дээр та бүхний саналыг сонсмоор санагдлаа.
Дашрамд дурдахад сайтад учир мэдэхгүй жаахан хүүхдүүд орж ирж том хүний ярианд сүрхий мэддэг хүн болж оролцож захидал илгээгчдийг элдвээр хараагаад байдгаа болиорой, амьдрал баян, ахын дүү нар ядаж хэлэх гэсэн санаагаа соёлтой илэрхийлж сурах хэрэгтэй гэж хэлмээр байна.
28 Comments
натвис гээд байгаа тэр дурак бол юу ч мэдэхгүй амныхаа зоргоор бурдаг новш бна өөрийнхөө тэр замаараа битгий хүмүүсийг уруу татаад бай дэмжээд байгаа хэд нь ч гэсэн бас л шоучид л биз боловсрол ч нимгэн юм юм унш
ер нь хүүхдийг орой үдэш гаргаж яахын тэд нар юу хийхийн унтаж байсан нь дээр ш дээ тэгтээ тэргүй насанд хүрээд хэнээр ч заалгахгүй гардаг л болно орчин нь ямар вэ гэдгээс шалтгаална байх гарахгүй байлаа гээд муудах юм нэг ч байхгүй эцэг эх сайн ярилцагч зөвлөгч байх л хэрэгтэй байх зожигроно гэж байхгүй уг суурь хүмүүжилээс шалтгаална алфагийн санаа их зөв юм
Ээж маан намайг жаахан байхад гаргадаггуй байж билээ жаахан ороитоод л 8 гэж ороход л уурлаад хаачаад эрвээ ясан оройтвоо гээд санаа ни зовсон байж байдаг байсандаа. харин одоо муудсан юм алга оорийн ухаантай амидраад явж л байна.
9өөс хойш гарж яах юм бэ,унтахад бэлдэж байх цаг байна шүү дээ.
Тэгснээс гэртээ хичээл хийдэггүй юм гэхэд гэр бүлээрээ тв үзээд сууж байсан нь дээр ш дээ.
Зожигроно гэж байхгүй дээ…би ч бас ер нь харанхуй л болчихвол гадуур явдаггүй байсан даг.Одоо зүв зүгээр л байна.
ер нь дэмйи дээ ахаа би 22т эмэгтэй. гарахгүй байлаа гээд муу юм юу ч болохгүй. орой гарч юу хийх гэж байгааан угаасаа ойлгомжтой. тэгэж л тоглож наадах гээд байгаан бол өдөр тоглож болно шүү дээ. битгий гарга угаасаа дэмий шүү ахаа.
эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүүхдийг ер нь хэтэрхий их хорьж цагдаад цаг заагаад байх юм бол. их зөрүүд гөжүүд хүүхэд болдог, том болсон хойно хүртэл буруу алхам хийж байгаагаа мэдсээр байж ээж ааваасаа зөрдөг өвчин нь хөдлөөд буруу зүйл рүүгээл явдаг юм. гол нь өсвөл насанд нь сайн ярилцаж үзэл бодлыг нь сонсож буруу зүйлийг нь буруу гэж хэлж зөв зүйлийг нь дэмжиж байх хэрэгтэй, мөн нийлж байгаа найз нарыг нь сайн судлах хэрэгтэй.
нативистийх хэлсэн унэн шуу залуу мини…
найзуудыг нь сайн сонгож найзлуулах хэрэгтэй. хүүхдүүддээ багаас нь ийм байвал зөв тийм байвал буруу гэдгийг сайн ярьж ойлгуулах хэрэгтэй. тэгээд ер нь хүүхдүүдээ өөрийн гэсэн сонирхолтой хоббитой зорилготой болгоод завгүй байлгаж сургах хэрэгтэй байх. орой үдэш насанд хүртэл нь гаргасны хэрэггүй байх. яагаад гэвэл бид хүүхдийнхээ өмнө насанд хүртэл нь эрүүл саруул эрхтэн бүтэн байлгах үүрэг хүлээсэн хүн. хичнээн хориглоод байна гэж эсэргүүцэж байсан ч ингэх ёстой гээд анхнаас нь ойлгуулах хэрэгтэй. тохиолдож болох аюулаас хамгаалж байгаа шүү дээ, ирээдүйд баярлах болноо.
zuv shuu bi 2 ohintoi nasand hureeguildee odoodhondoo bol eej aaviin huuhduudl erhleed baij baina gehdee l yanz buriin eson shidiin yum sonsood ih evguitsdeg iim tsag uyd yalanguya ohiduud zambaraagui bolson neg negniigee ih uruu tataj baina . namaigch gesen eej aav maani sain humuujuulsen oroi udesh gargah ih durgui haaya neg angiin huuhdiin tursun udur bolohod 10 11 bolohodl ireed avchihna buur gargahgui bishldee haana hentei baigaag mini meddej baidag baisan gesen ug teglee geed muu yum boloogui odoo sain nuhurteihuurhun huuhduudtei bolodd saihanl baina. harin minii uyd basian zarim ohiduud showdaadl arahi dars uugaad baisna ohiduud basl uuj idej yavaad jiremswelchihsen hicheel nomondoo taaryy surguuli soylch tugsij chadaagui hetsuuhen yavaa humuus ih baidag yum . hamgiin chuhal yum gevel minii bodloor ger buliin humuujil bagaasn yaaj usgusun etseg ehiin hariltsaa ter bugdeesl huued suraltsdag baihaa
нативист зов авууштай юм бичжээ.
Nativist saihan hellee.
орой үдэш гарах хэвийн үзэгдэл ш дээ ялангуяа освор насны үедээ.би ч гэсэн гардаг л байсан, тэглээ гээд муу юм руу уруу татагдаж ороогүй.хааяа охиндоо эрх чолоог олгох хэрэгтэй гол нь охин чинь муу зүйлд орох эсэх нь хүмүүжлээс шалтгаална.багаас нь орой үдэш гадуур явахын муу талыг ойлгуулаад заагаад огсон бхад хүүхэд тань гадуур явлаа ч муу юмнаас нь хол бх болно.1 талаас таны сэрэмжлэх нь зов бас эхнэрийн тань үзэл бодол ч гэсэн зов.
Нативисттай 100 хувь санал нэг байна. их ухаалаг бичиж ээ.Миний бодож байсан бүгдийг биччихэж би одоо юу нэмэхэв.
охиноо гаргахгүй хориж цагдаж хардаж байгаад,охин чинь аавдаа сайн болоод,аав нь охиндоо сайн болоод,Бантагнавдаа энү сайтийн архивийг ухваас тийм захиаа зөндөө бий.
Яаааааая яг загатнасан газар маажив. Би охин хүүхэдгүй л дээ. Гэхдээ аав болсон л хойно хүүхдийн хүмүүжлийн талаар зөндөө судлаж, бодож, харьцуулж явна. Ганц төлөвлөж болдоггүй эд чинь энэ юм шив. Орой гаргаж байх уу болих уу гэдэг анх сонсоход нэг жижигхэн асуулт юм шиг мөртлөө уг үндэсийг нь бодхоор их том асуулт болж таарчийгаам кк
Охин үрээ хайрлаж байгаа нь энэ гээд бүх муу юм, муухай болгоноос болгоомжилж хорих маш дутагдалтай хүмүүжүүлэх арга гэж боддог болоод байгаа. Хүүхэд бодит амьдралыг л мэдэх ёстой. Тэртээ тэргүй аав ээж насаараа хажууд нь байж зөвлөж, хамгаалж өмгөөлж, урдуур нь орж чадахгүйгээс хойш амьдрал ямар байна тэрийг л мэдрүүлэх ёстой, бэрхшээл тулгарвал яаж ёстойг өөрөө л олж мэдэх ёстой. Хүүхэд аав ээж ах дүүс нь хажууд байгаа, туслаж дэмжих бололцоотой үедээ л харин ч их юм үзэж, туулах ёстой юм шиг бодогддог. Манайхан харин эсрэгээрээ хажуудаа байхад нь бүхнээс хамгаалж байгаа нь энэ гээд юунд ч хүргэхгүй алдаа дутагдал гаргуулахгүй, зовлон зүдгүүр амсуулахгүй, хүнтэй хавьтуулахгүй байж байгаад, амьдралд гараад хүнтэй нийлээд, ямар нэг зовлон тулгараад, сэтгэл нь өвдөөд жинхэнэ тусламж хэрэгтэй болсон үед нь хажууд нь байж чадахгүй болсон ч юмуу боломжгүй болцон байдаг. Тэр үед л охин гэлтгүй, эрэгтэй хүүхэд ч их шанална.
Тэрний оронд харин ч эсрэгээр нь байлгах хэрэгтэй. Мэдээж ямар ч хяналт, замбараа цадиггүй сул тавиад, юу дуртайг нь хийлгэ гэсэн үг биш лдээ. Найз хөвгүүнтэй болог, тэрэнтэйгээ муудалцаг, сайдаг, маргалдаг, уйлаг, насанд хүрсэн бол архи амсаг, тамхи татаж үзэг, секс хийг. Тэртээ тэргүй энэ бүгдээс насаараа зугтааж чадахгүйгээс хойш. Би замбараагүй энэ бүгдийг хийлгэ, дэмж, сайшаа гэж огтхон ч хэлээгүй шүү. Энэ бүхнээс зугтаснаар, эсвэл бултаснаар алдаа гардаггүй гэдгийг л би ойлгосон. Харин эртнээс бэлтгэлтэй, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, аав ээждээ хайртай бол өсвөр нас өнгөрөөд амьдралд хөл тавьсан ч алдаа гаргах нь бага. Чи охиноо гэлтгүй хүүгээ ч гэсэн сексээс зугтаалгаад, хориод, хянаад жирэмсэн болох ч юмуу өвчин авах эрсдэлээс хамгаалж чадлаа гэж бодьё. Гэхдээ чи байнга хажууд нь байж чадахгүй. Нэг л өдөр чиний гараас гарна, амьдралд гарна, их сургуульд орно. Тэээл ямар ч мэдлэггүй, өөртөө итгэлгүйгээсээ сургуулийхаа ч юмуу хүрээнийхээ нэг олиггүй амьтанд ашиглуулаал хүүхэдтэй боллоо. Энэ бол хамгийн түгээмэл жишээ шүүдээ. Тэрний оронд охинтойгоо ярилц. Гэхдээ битгий байнга зааж зааварла, тушаа. Зүгээр л ярилц. Хүн яагаад секс хийхийг хүсдэг, ямар нэг байдлаар секс хийх шаардлага гарсан бол яаж ч байсан, юу ч болсон хамгаалалт хэрэглэх, эрэгтэй хүн юу хүсдэг, эмэгтэй хүн юу хүсдэг, яадаг ийдэг гэээл. Мэдээж хэцүү л байхлдаа. Би гэхдээ хүүхдээ юм ойлгодог болоод ирэхээр шууд л ингэнэ гэж бодож байгаа. Тэрний тулд бид өөрсдөө маш зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэээд найз нөхөдтэй нь бас найз байлдаа. Чи өөрөө хүүхдийхээ найз бай лдаа. Би ААВ, чи ХҮҮХЭД гэж хэзээ ч битгий харьц л даа. Яахав цагаан сараар л нэг өдөр тэгнэ биз. Бусад үед дандаа ойрхон бай. Найзуудыг нь гэртээ авчир, цуг бужигналдах боломж олго. Танай гэр тэдний цуглах дуртай газар болчихвол тэд нар ч баар сав гээд байх нь ч багасна. Клабд ч гэсэн орог лдээ. Бүжиглэг. Хөвгүүдтэй айлгүйтэг. Найзтай байг. Найз хөвгүүнтэй байг. Хамгийн гол нь алдаа гаргахад л чи хажууд нь түшиж байх ёстой. Тэрнээс, тээээээээр чамд хэлээгүй юу, ангалзаж алцайж явж байгаал ийм боллоо. Бүүүүүүүүүүр нэг ингэхэд байсым энэ тэр гэсэн шүү алдаа гаргахыг нь хүлээж байсан юм шиг хүйтэн юм хэлж болкү шүү. Харин чи түшээд авбал чамд итгэнэ, чамайг хайрлана, чиний сэтгэлийг хүндэлнэ. Тэр хүндэл чинь бас олон хүүхдийг буруу юм хийхээс нь өмнө за манай аав надад итгэдэг, аав надад хайртай гээд архи тамхи сексээс татгалзах шалтгаан ч болж болно. Энэ бүхэн чинь сэтгэлийн хувьд насанд хүрэхэд зайлшгүй давах ёстой, туулах ёстой шат шүү дээ. Чи энэ үед нь хориглоод, тэрийг нь зогсоогоод байвал, бие нь том болсон ч тархи нь жоохнороо л байна шүү дээ.
Ёоооооооё дэндүү урт зунгааралдсан юм болчлоо. Юу хэлкэээд байна гэвэл, хүүдэд алдаа гаргах боломж гарга, хүүхэд бэрхшээл зовлонг өөрөө туулах, шийдвэр гаргах чадвар суух боломж өг л гэж хэлэх гэсийм дааа кккк
õ¿¿õýä íü æîîõîí ãýæ áàéñàí , þóí òýíýã þì àñóóäãèéí ÷àìä åð íü þó çºâëºõèéí àéí
*ohiniihoo.
Gol ni ohinoohii nziin hureeg sudlah heregtei, nz banditai yu ? nz bandi ni her sanaa tavidag, her halamjtai, her batalgaatai hun be geh zereg. Uneheer sain nz banditai bol ter 2t itgeed l hed l bol hed hurtel yvuuldag l bh heregtei.
zuv humuujiltei ohid hezee yaj garhaa uursduu uhamsraara shiiddeg…gol n zuv humuujuuleh heregtei..tom bolohoor n bas nz nuhdiin tursun udur edr ged haaya neg special udruudeer gargaj bh heregtei… eh n yamar hun bn ohin huuhed yg eejiige duuraidag ium. ehneriin chin heldeg zuviin ortoi… ih horih tusam usvur nasniihan horison bolgoniig n hiihiig husdeg gedgiig uuruu erh bish medeh blgudeee…
хэ хэ. Эхнэртэйгээ яг энэ сэдвээрээ маргасан хэвээрээ л байсан ни дээр байхаа. Ер ни бол хориод л, хааяадаа нэг эхнэрийнхээ шаардлагаар аюулгүй, найдвартай гэсэн үед ни зөүшөөрөл өгөөд л.
Миний бодлоор хүүхдүүдэд хар багаас ни гаднах ертөнц бол аюултай гэсэн ойлголт суулгачихвал бас тийм ч сайн зүйл биш байх гэж бодож байна. Хэтэрхий эрсдэлээс айдаг болчихвол олон боломжийг алдаж ч мэдэх аюултай. Амидралд заримдаа алдаж байж ухаарж, сурахаас өөр аргагүй олон зүйл байдгийн болов уу.
ОРОЙ ХАМААГҮЙ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ ..ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА !!!!!
oilguulj bj humuujuul ternees shuud garch bolohgui gd zagnaad bwal zugtaadl bn gui yumaa gehed jaahan anhaaral sul bolson uyd buruu yum hne dee tiimerhuu ohiduud zunduu bdag aaw eej bghui gdl garaadl sonin yum ih bolnoo manai geriin humuujil sul yum shig murtluu hatuu bdiin sul gd gaduur teneed bhgui hamgiin golni huuheddee itgeh heregtee minii ohin tgehgui aaw ni sain ohin gj bodoj bga gdl ter ohin tiim bhar bhar muuhai bn gdl itgeed bhad yaj oroitoh yum be tiim bizdeee tegeed ch manai ohin duu huretl odii ouytan tom bolchood hotod ganstara bjiij gardagguiee iim bolj humuujdeg yumdaaa heterhii bariwal dalduur yu ch hj magad
зөв шдээ. Би эмэгтэй аав маань 18нас хүртэл минь орой 6-аас хойш гаргадаггүй байж билээ бандь нар уулзана гээд ирэхэд хөөгөөд явуулчдаг байж билээ. хэхэ тэглээ гээд муудсан юм алгаа, би одоо өөрөө нөхөртэй хүүхэдтэй. эрэгтэй хүүхдээ ч гэсэн орой үдэш гаргахгүй байвал сайнсан. Хуучин хохирлоо гэхэд нүдээ хөхрүүлдэг бсан бол орчин үед педофелиа , гомо, маньяк ээд янз бүрийн юм гарсан үед эр эм гэлтгүй анхаарч байхгүй бол болохгүй. учир зүггүй хориод байхгүй ухаан орж том болох үед нь илэн далангүй ярилцаж эелдэг зөөлнөөр ойлгуулах нь илүү амжилтанд хүрэх боловуу?
manai egch bid 2 yag tegej osson 9s hoish gardgu bailaa ter zojig bolhiig argalj boldiin scaut suragchdiin zovlol eder geed tm olon niitiin ymand yavuulaad l bolodo oor zondoo l ym baina ter hogjuulj ogdog ymaa 9s hoish gargah demii odoonii osvor nasnii huuhduud bur oroi shono garaad zadraad bgan odoonoos sn oilguulj avah geehiin uhaaniig zaasan ni deer gej bodoj bnda
ххүхдийн хүмүүжил сайн бодож төлөвлөх хамгийн хэцүү асуудал загнаад байж болохгүй магтаад байж болдоггүй хориод байж болдоггүй тэнүүлээд абиж болдоггүй амидралийг ни зааагаад байж болдоггүй бүгдийг н зэрэг тэнцвэртэй хийнэ гэхээр цаг хугацааа их ороод ажил төрөлөө алдах гээд байдаг өөрийн хүүхэд том болгох хэцүү кккк тэгээд би заримдаа хүний хүүхдээр сайн хүн хийсэн хүмүүсийг хараад бахахдагаа бас хүүхдээ муу хүмүүжүүлсэн ч бас байнаа байна эр н зөв л зохицуулах хэрэгтэй дээ сүүлд том болоод сайн хүн болохийг н харна гэж найддаг ш дээ
Ene bichsen gar bol 30 hureegui l hun bna. Tehdee bi ch 30 hureegui l dee. Gehdee unheer 1 taliig het barimtalj bna. Yagaad gevel tuhain uchir shaltgaan taaruulj hariu uildel hiideg bolhoos bish ohin huuhed bol 9 tsagaas hoish garahgui gedeg chine neleed uchir dutagdaltai oroo sain bodood uz tegeed bas ehneriinhee heleed bgaa zuiliig oriinhon talaas oilgoh geed uz!
Er n tegeed bodood uzeldee chi hervee ter hun 9 tsagaas hoish garj bolohgui yum bol ogloo heden tsagt garj bolhuu? uriin 4:30 uu??? Zambraagui te1 yum bichhiin tegeed bas busdad zaah gej zavdahiin. Boli!!!
охин чин яг хэдэн настайн?
Одооноос хүүхдийн хүмүүжлийг хэлэлцэж байгаа нь зөвөө, гэхдээ орой үдэш гаргахгүй гэж арай эрт ярьж байна, хүүхэд чинь том болоод аав ээжийхээ үгийг сонсоноо.маргалдаад яахав дээ