Тэр чигээрээ салах уу?

Би анх гадаад хүнтэй суугаад хөөрхөн охинтой болсон, тэгээд нөхөртэйгөө англиар хэл авалцдаг байлаа. Миний охин манай ээж аавын, тэрний ээж аавын ч анхны ач зээ охин байсан юм. Нэг л өдөр гэртээ харимаар санагдаад, тэр үед аав маань ч намайг гэр луу минь авч явна гээд ирчихсэн байсан, тэгээд л аавыгаа дагаад гэртээ хүрээд ирсэн. Буцаж явагүй ээ. Нөхөр маань хэдэн сарын дараа охин бид 2-г буцааж аваачих гээд ирсэн. Гэвч тэр үед би өөр залуутай буюу одоогийн нөхөртэйгөө танилцаад түүндээ хайртай болчихсон, тэр хүн маань монгол хүн л дээ. Хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн чөтгөр дээр л гэж бодоод. Тэгээд л одоогийн нөхөртэйгөө суусан юм, суусан юм ч гэж дээ би гуйгаад, тэгээд л бид 2 нэг гэрт орсон. Миний ээж аав бид 2-н бүх юмыг бэлдэж өгсөн, гэр орон, унах унаа гээд л… Гэхдээ мэдээж бид 2-рт өөрсдийн гараар бүтээсэн зүйл ч манай гэрт байгаа. Ингээд бид 2 миний том охин дээр нэмээд 1 хүү, 1 охинтой болсон. Нөхөр маань уг нь маш сайн л дээ.

Миний охиныг өөрийн юм шиг л хайрлаж өсгөсөн. Тэрэнд нь би маш талархаж явдаг юм. Мэдээж охинд минь сайн хандах үүдийг ч би өөрөө нээж өгсөн. Энэ хүүхдийг чи өөртөө хүн болгож авах уу? Эсвэл өөртөө дайсан бэлдэх уу? гэдэг чиний ухамсраас л шалтгаална гээд хэлэхэд манай нөхөр өөртөө хүн хийж авсан юм. Гэхдээ охин минь өөрийн төрсөн аав, эмээ өвөөтэйгөө холбоотой байдаг. Тэд нь нар ч их сайн хүмүүс. Гэтэл нөхөртэйгөө сууснаас хойш надад өөрийн гэсэн зовлон бас байсан. Хүү минь гэдсэнд байхад манай найз бүсгүйтэй бааранд суусан, хүүгээ гарсны дараа хүүхэнтэй бааранд сууж байна ирж харах уу гээд хүн утасдаж хэлж л байсан, тэр үед би хүүгээ гаргаад 1 сар л болж байлаа. Дараа нь хуучин үерхэж байсан хүүхэнтэйгээ уулзаж байна гээд найз нь хүртэл надад утасдаж хэлж л байсан. Хүүгээ гарсны дараа бүтэн 1 жил бид 2 секс хийгээгүй, тэр үед би маш их гомдож билээ. Гэхдээ тэр бүхнийг би хэрүүл болгоогүй ээ. Юу ч болоогүй юм шиг л өнгөрөөсөн юм. Гэтэл 9 жилийн дараа би дахиад жирэмсэн болсон. Охин минь гэдсэнд байхад 2 хүүхнээс хайртай дуртай гээд л мсж ирчихсэн байсан. Тэр үед бас л уучлаад өнгөрөөсөн.

Охиноо гарсны дараа би түүнтэй секс хийхийг хүсээгүй, яагаад гээч? Яагаад гэвэл 10 жилийн өмнөх хүүгээ гарсны дараах хариуг би түүнээс 1 жил шахуу секс хийхгүй байж авсан. Тэр үед би маш таргалсан байлаа. Ер нь гэр орон, ажил төрөл гээд өөртөө анхаарал тавих зав ч олдохгүй байсан. Тэгээд энэ жилийн 1 сараас би өөртөө анхаарал тавьж эхэлсэн юм, тэгээд л хуучин хэвэндээ орохыг хүссэн, 2 сарын өмнө бид нар гэр бүлээрээ гадаад руу явж амарсан, мэдээж мөнгийг нь бас би болон миний ээж аав л гаргасан. Бид нар очоод ахынх нь гэрт байсан, уул нь их сайхан байсан л даа. Гэтэл нэг орой ахтайгаа гарчихаад ирье гээд гарч яваад, ах нь буцаад ганцаараа ороод ирсэн, манай хүн байдаггүй. Тэгсэн чинь шөнө дундуур бага зэрэг уучихсан ахынхаа эхнэрийн эмэгтэй дүүтэй нь цуг ороод ирсэн. Гэтэл би охиноо тэврээд л хэвтэж байдаг. Шууд нуд харанхуйлаад л явчихсан. Маргааш нь дэлгүүр явсан чинь нөгөө хүүхэнтэйгээ наалдчихаад намайг тоож ч хардаггүй байна шд. Намайг цуг явж байгааг мартчихсан л юм шиг байгаан. Би үнэхээр гомдсон. Сүүлдээ за болоё одоо ч бүр цагаандаа гарчихсан байна, би ч гэсэн өөрийгөө бодоё гэж бодсон. Монголдоо ирээд л шууд багийнхаа найз залуутай уулзаад түүнтэй гэрт нь очсон. Надад яагаад ч юм ерөөсөө би буруу юм хийж байна гэж бодогдоогүй. Гэтэл би нөхөртөө баригдчихсан, угаасаа тэгж явж сураагүй хүн чинь баригдчихдаг юм байна лээ. Нөхөр маань гэрээсээ яваад өгсөн. Гэртээ ирэхгүй байгаа. Хүүхдүүдтэйгээ ч уулзахгүй байгаа. Одоо яг 7 хоног болох гэж байна. Уучлал гуйя гэхээр амнаас минь гарахгүй юм. Одоо би яах вэ? Тэр чигээрээ салах уу? Би их олон жил тэвчлээ шдээ. Яахаа ч мэдэхээ болиод байна. Та бүхэн надад зөвөлгөө өгөөч…

43 Comments

  1. tsek says:

    сайн уу бүсгүй минь гадаад ч бай дотоод ч бай хүний анхны ханилсан хань гэдэг ер нь хамгийн зөв хүн байдаг байх да би тэгж боддог юм. Гэхдээ үнэхээр болохгүй тохирохгүй байгаа юмыг болгох гэж гүйх үнэхээр хэцүү би тэрийг ч бас мэднэ.Би тийм ч ухаантай сайн хүн биш гэдхээ яг одоогоор яах учраа сайн олохгүй л та нар надад зөвлөөч
    Би байнгын орон нутгаар явдаг ажилтай 2 хүүхэдтэй нөхөртэй бусдын адил жирийн л нэг эмэгтэй. Гэтэл сүүлийн нэг жил нөхөр бид 2 ам л ангайвал хэрэлдэж заримдаа бүр зодоон цохиондоо тулдаг боллоо гэтэл саяхан нэг залуутайтай танилцтал тэр ч бас гэр бүлтэй миний л адил 2 хүүхэдтэй гэтэл бид 2-н секс зан ааш хоорондын харьцаа бүх л юм хачин сайн таарна бид 2 дандаа л хамт байхыг хүснэ гэтэл бид чинь гэр бүлтэй хүмүүс цаашид ингэж боохгүй ш дэ гэсэн хэрнээ л салж чадахгүй юм. Шууд шийдээд харьцаагаа таслах уу эсвэл хаа хүрэхийг нь үзээд яваад л байх уу яасан нь дээр надад зөвлөөч хүмүүсээ

  2. zaya says:

    битгий уучлал гуй. зүгээр дуугай наад нөхрөө яахыг нь хараад сууж бай. чамайг гэхнүү, яахнуу. хэрвээ ирэхгүй байвал тэр чигээр нь явуул. өмнө салах гээд чи хэтэрхий цагаан байсан учраас шалтаг олдохгүй байж байгаад одоо шалтаг олдоод явж байгаан байна гэж ойлгоод байж бай. нэхэл дагал болж ирээд чамайг яагаад ингэв гэж гонгиноод байвал чи намайг ингэж байхад надад ямар хэцүү байсныг ойлговуу гэж хэлээд салсан нь дээр.

  3. Тэнэг амьтад says:

    Эр хүнийг үзэн ядсан хүүхнүүд, хүүхнүүдийг доошоо хийх гэсэн эрчүүдийн үгийг сонсож тэнэгтээд юухэв. Зүгээр өөрийнхөө мэдрэмжийг дага. Мөнхийн өөрийн чинь эрх ашгийг харж шийдвэр гарга. Тэр хүүхэн, тэр залуу бол нээх сонин биш. Чамайг гэсэн сэтгэл байхад нөхөр чинь уучлаад урдных шигээ байж чадна.

  4. Тэнэг амьтад says:

    Хүүе хүүхдүүдээ бодоорой. Эцсийн эцэст хүн үр хүүхдийнхээ сайн явахыг харж жаргадаг гэнэлээ. Эрчүүд яахав дээ өнөөдөр надад хайртай, маргааш Бурмаад хайртай, нөгөөдөр Дулмаад хайртай гээд л явдаг ш дэ. Гадаад дотоодгүй л тэгдэг гэсэн. Тэрнээс болоод л өөр залуутай явсан гэдэг үнэнээ хэлээд уучлалт гуйгаад эргээд ирвэл сайн ярилцаад үзээрэй. Тэгээд тэр хүний өнгө аяс харагдана ш дээ. Наашаа байна уу, цаашаа байна уу гэдэг нь. Өөрийнхөө мэдрэмжийг дагаа.

  5. 1111 says:

    БИ ЭР ТЭГЭХДЭЭ НААД ПИЗДААГААСАА САЛ

  6. nutgiin salhi says:

    элгэмсүүтэй санал нэг бна.эр хүнийг тэгж цангааж болохгүй ш дээ.тэгээд баригдаж бдаг.чамд уучлал гуйх нүүр алга болсон юм шиг бна.одоо хараад л сууж бай.цуг амидарсан ч хэрүүл тасарахгүй дээ.хүний дарамтанд л амьдарна гэж мэдээрэй.

  7. sonirhon bichigch says:

    emegtei hun bandaashaa shuvtalj ushuuguu avah ni hamgiin teneg uzegdel ene yertuntsiin. nuhriin chini chamaig araar tavisan ni bol harin hajuud ni uuchlan urshuuj boloh zuil chinii bandaashaa shuvtalsan ii hajuud. yag unendee minii boudloor ta 2 odoo hoishdoo buteltei yavah ni yu l bol. salaad ch hen hen ni jargal uzne gej baihku bizdee. herew nuhur chini uuchilj chaddag bol buh zuil Ok boloh bh. gehdee hezee ch uuchlahgui gedgiig bi medej baina, ene minii bodol, shiidwer chiniih. think multiple!

  8. SAAK says:

    арчаагүй нөхрүүдээр яадгийн эмэгтэй хүн өөрөө агуу ш дэ өнөөдөр монголын нийгмийг эмэгтэйчүүд л авч яваа нь үнэн биз дээ

  9. kkk says:

    хүмүүс яагаад дандаа тэвч гэдэг юм хичнээн тэвчсэн ч нөхөр нь хуураад байвал эмэгтэй хүнд хэцүү шү дээ чи амьдралын боломжтой бол салаад сайхан сэтгэл тэнүүн яваач, хэзээ ч нэгэн цагт чамд үнэнч хүн таарах болно. Эрчүүд болгон тийм биш шүү дээ нөхөр чинь зүгээр л чиний хөрөнгөнд болсон юм биш үү

  10. on&off says:

    манай монголд бөгсний асуудал гэр бул дэндүү задгайрсанаас л энэ асуудлууд уусэж бгаа шүү дээ.эзэн хичээвэл заяа хичээнээ.миний монголчуудаа жоохон ухаантай амидарцгааяаа.

  11. SS says:

    heleh ch vg alga da. 2 Etsgiin 3 hvvhedtei baij yamar ch genen yum de. Odoo tegeed yamar hariult hvseev de. Tegeed ch chinii bichsen ungun deer chi etseg ehiin buyanaar hamag asuudlaa zohitsuulj amidarch bsan bololtoi envvgeeree ch chinii zvgees ter hvnd daramt bsan l bh.Odoo tanai hvn ehnertee huurtsan angel bolj bgaam shvv de.Er ni bol asuudal bgaa l bol 2 hvnd 2land ni l asuudal bdag shde. Odoo yahav de uuruu unasan hvvhed uildaggui ee gej vg biishde. Chi l uuruu ene songoltiig hiij nuhruu gomdooson yum chini uuruu l shiidej de. Odoo chamd 3 songolt bna. 1t nuhriinhee umnu sugduj murguud amidralaa avarch vldeh gehdee nuhur chini chamaig hezee ch hvndlehgui baingiin doromjluulah amidraliig nasaaraa tuulah. 2t hiisen hergiinhee shang hvrteed 3 hvvhdee saihan usguj nasaaraa gantsaaraa yabj naashaa gesen erchvvdiin hvsel tachaaliig hangagch boloh. 3t dahin sain hvn olood hanilj 3 dahi etsgiin 4 dehi hvvhdee gargaad amidrah gehdee ene 3 songoltiin ali ni ch bsan chamd jargah bolomj bhgui l bolj de yanaa heleh vg algaa. Adilhan emegtei hvn uchraas haraal eruul bichsengui ee bodsonoo l bichlee

  12. goolig says:

    эр ни тэгээд нохор чини чиний монгонд л болждээ анхнаасаа чи гуйж суусан юум бол одоо тэгээд битгий баярлуул тэр чигт ни хаы биэ тсарай зусэндээ анхаараад оор хунтэй бол за,,, яаж амидрадгийг харуулалдаа тэр яанхан нохортоо

  13. goolig says:

    аялалд явсан бас л манай аав эжж толсон ч гэх шиг тэгээд оороо гуйж суучаад яагаад толсон толсон гээд байгаан….нохрийгоо муулуулах юум бичуулэхийг хусээд байгаамуу муулмаар залуу байна л даа гэхдээ чи ч гэсэн хуний амидрал балласанл байна ш д уйлийн ур ни ирж байхгуй юу тэр гадаад хунээс салсан шалтгаанаа бичээгүй байна ..зугээр л чи хаысан юум бишуу..эр ни тэгээд сайнаас ни салаад муу руу ни явж дээ муу залуу байна олон жилийн омноос л хуурч ирсэн байна тэрийг ни мэдсээ байж одоо ингэж бичээд хэлэх ч уг алга салаачдээ чамайг гэдгүй нохор байна шд тэгээд хуучин залуутайгаа суу …монгоний гажигдалгуй л юум бишуу аав ээжээрээ толуулэээл сууж байдаг хун яхав дээ тэгээл ахиал сууугаал шинэ гэр оронтой бол

  14. tuya says:

    сэтгэлийн зовлонтой амидарч байхаар салаад хуухдуудтэйгээ амар тайван амидарсан ни дээр байх аа. эргэж нийллээ гэхэд нилээн хэрүүлтэй амидрал л хулээж байгаа гэж бодож бна.

  15. bbb says:

    чамайг л ингэд алда гагахиг хүлээж бж дээ одоо тэгээд хүмүүст тэр өөр хүнтэй заваараад би салсан гээд өөрийгөө уснаас хуурай аваад гарна.
    магадгуй чи анхний нөхрөө сайн хүниг гомдооснийхоо үйли өриг эдлэж бга бх даа

  16. Alpha 910 says:

    Чи чинь одоо яацарсан дүнхүү хүүхэн бээ? Хэзээ өөр хүнтэй явалдаж байж өшөөгөө авч байсан юм өөрөө шал хормойнд нь салхи орцон хүүхэн юм бна шд. Чи сул дорой хүнээс уйдамтгай дээрээс жаахан зоосны нүхээр харж амьдардаг хүүхэн юм шиг бна өөрөө шийд бурханаа дагана уу буг-аа дагана уу чиний амьдрал шдээ өөрийн жаргалыг хөөгөөд хүүхдүүд битгий өнчрүүлээд бай малаа

  17. Aagii says:

    Uuchlalt guij ogt bolohgui shu!!!!!!!! Ter 1000 hiij bolood chi gants hiij bolohgui yu, yostoi yarshig l bn, harin ch barigdaj shookond oruulj bolgoj tavisan bn!

  18. Sanaa says:

    Уучлал гуйгаад хэрэггүй ш дээ. Харин чамаас эхэлж уучлал гуйх ёстой байтал. Одоо тэгээд эртхэн салсан нь дээр бишүү. Удах тусмаа улам дордох мэт санагдахын.

  19. jak says:

    xөү чи тэнэг биш биз эр xүн чинь өөрөө xайртай байжийж тэр xүнийxээ төлөө амьдардаг юмдаа.тэрнээс гуйж бараг авч суучиxаад xайран сайxан амьдарлийг нь үрчиxээд одоо уучиллалт гуйxуу энэ тэр ч гэxшиг/ирэxгүйээ өнгөрсөн бака гэж байгаа нь тэр

  20. lolo says:

    элгэмсүү нэтэд зургаа тавъ. олон эрчүүд чАМД ДУРЛАЖ БАЙГАА БАЙХАА.

    элгээ гэж нэрлэмээр бна.

    би эрэгтэй байсан бол чамд дурлах байсан.

  21. life says:

    чиний алдаа чини миний бодлоор xатууг хатуугаар хариулсан бна даа. Юмнаас эшээ хонзон авна гэж бодохийнхоо эмнэ яаж уучилж ухааруулж тийм зуйл ахин гаргахгуй талаар бодоогуй л бна даа. Гол ни чи ээрээ нэг хунийг зугээр л орхиод ирсэн юм чини нэг эдэр ээр хунд зугээр л орхигдоно шуу дээ. Бурхан, хэх тэнгэр гэж эзэн байдаг юм даа

  22. hehe says:

    Наад xогийн шалдан нөxрөө зүгээр зайл гээд xөөчиxөөч. Чи өөрөө мөнгөтэйл юум байна ш дээ. Xачин банзал Лалар вээ. Буцаад нөгөө Гадаадтайгаа xолбоо бариач. Бодвол Чи оxиноороол түрий барьж Эцэгээс нь болон xуучин xадмуудаасаа мөнгө аваад санxүүгээр дажгүй байдаг байx. Энэ арчаагүй Монгол залууг гуйж байгаад 1 гэрт орсон ч гэx шиг. Чи ер нь нэлээн Еоеотой гажиг гар байxаа.

  23. hehe says:

    Цэлмэгсүрэн Эгчүү хэхэхэ. Энэ сайтын загалмайлсан Эx нь байxгүй юу. Юунаас ч дутаxгүй элдэв гачин балай сэтгэгдэл үлдээдийн… Жооxон юумтай авгай байдын…

  24. khaliuk says:

    hi all. Ene Tselmegsvren gej hvn yasan sonin hvn be bvvr oilgohgvinee…

  25. ХОХ ЧИН ХОХ ЧИН ЧИ МУУ ГИЧИЙ ГАДААД САЙН ХУНИЙГ ГОМДООСОН ХАРИУ ЧАМД ИРСЭН ЗА МЭДЭЭЖ АВ УСАН ТОЛГОЙТОЙ ТЭНЭГ ХУУХЭН!!

  26. ПИЗДА ЧИ БАС ТАНАЙ НОХОР АРЧААГУЙ ПИЗДА!! ЧИ ТЭР ГАДААД ХУНТЕЙ ХАМТ БАЙСАН БОЛ ЧАМД АЗ ЖАРГАЛ БАЙСИЙН ЗА- ТЭНЭГ ХУУХЭН ХОХ ЧИНЭЭЭ ХОХ ЧИН МОНГОЛ ПИЗДААГ ДАГААД!!!

  27. JIMS says:

    уучлалт гуйгаад яадгийн. чамайг мэдэг ч гэж бодсийн, албаар тэгсийн, явбал яв л гэнэ биз.
    тэгж байгаад буцаад ирнэ биз. 3 хүүхэдтэй эр хүнтэй хэн сухав. тэгээд ч чиний ярнагаар мөнгөтэй биш юм байна. Удахгүй хүрээд ирэх байхоо. Араас нь утасдаад асууж сураад байвал үнэд орох гээд байж магад. Тоохгүй бай.
    Гэхдээ тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг чи л өөрөө биднээс илүү мэдэх байх даа. Тэр хүн чинь ч бас юм бодохгүй биш бодож л яваа

  28. unen says:

    далимдуулаад нөхөр чини юун ч хурдан яваад өгдийн.ёр ни салах шалтаг хулээж бсийн биш үү.балиар банзал юмыг бас гэнэтийн шоконд оруулсанд чини баяр хургиэ чамд.эрчүүд хуурч банзалддаг эмэгтэйчүүд уучлаад гэртээ сууж байх ёстой бна гж байхгуй тиймээс боломж олдвол бусгуйчууд мини өөрсдийгээ л тордоод жаргаагаад явцгаая даа.

  29. chinsetgel says:

    сайн байна уу..танд нэг хэсэг хэцүү л байна байх..өөртөө анхаарал хандуулж амьдралаа хэсэг хугацаанд ч гэсэн эр хүнгүйгээр өнгөрүүлээд үз..тэр таньтай байхдаа их л бухимдуулдаг байсан бололтой..одоо та өөрийнхөө байдалд дүгнэлт хийж амьдралаа өөрчлөөд үз..амьдралд олон л сонголт байдаг..хамгийн гол нь зөв буруугаа ялгаж, өөртөө шаардлага зорилготой амьдрах хэрэгтэй..өөрийгөө л бод..тэрэнгүйгээр хэчнээн сайхан амьдарч болохоо харуулж өөрийгөө шинээр нээ..амжилт

  30. anonymous says:

    ёстой эргүү хүүхэн байнаа чааваас даа!

  31. dul says:

    чамд хайртай чамайг үнэлж хүндэлдэг бол гадаад байна уу дотоод байна уу ямар хамаа байна .Наад монгол чөтгөрөө өөрөө сонгоо биздээ Зовлонруугаа өөрөө гүйчээд одоо яахуу гээд байхын

  32. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****.. says:

    АНХ ГАДААД ХҮНТЭЙ СУУЖ БАЙСАН ТҮҮНИЙГ НӨХӨР ЧИНЬ МЭДДЭГ ТИЙМ БОЛООД Л ЧИ АНХНЫХ НЬ БҮСГҮЙ БИШ БОЛОХООР ТҮҮНД ҮНЭ ЦЭНЭГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ!!!!!!!!!! ДОТРОО ХЭЛЭХГҮЙ Ч ИНГЭЖ Л БОДДОГ ЯАХ ГЭЖ ГАДААД ХҮНИЙ ХҮҮХЭД ГАРГАСАН ЮМ !!!!!!!ЯАХ ГЭЖ ИЛҮҮ ХАРЖ БИЛҮҮ ДОЛООСОН ЮМ БАЙГААГААГАА ЯАЖ ХАЙРЛАХ БЭ БОДДОГГҮЙ ЮМУУ ??????? ЯАХ ГЭЖ ЭР ХҮНИЙГ СЭКСЭЭР ӨЧҮҮХЭН ЗҮЙЛЭЭР НЬ ХОРЬСОН ЮМ ИЙМ УДААН ХУГАЦААГААР ……… ТИЙМ БОЛОХООР ЧАМД ИЙМ ХУНШГҮЙ ЗАНГАРГАХ НЬ АРГАГҮЙ Ш ДЭЭ ..ӨӨРТӨӨ БАЙГАА ХАР ТҮМЭН АЛДААГАА ЭХЭЛЖ ОЛЖ ХАРЧИХААД ДАРАА НЬ БУСДААС НӨХРӨӨСӨӨ АЛДАА ӨӨГӨӨ ХАЙ Л ДАА..НЭЭХ Л ГЭМГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮМ ШИГ …….ХЭРГИЙН ГОГЦООГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙ!!!!!!!!!!!!!!!ХҮҮХДИЙГ НЬ ГАРГААД ӨГСӨН ГЭВЭЛ ЭР ХҮНД ХАНГАЛТТАЙ БАЙДАГ ХЭРЭГ ҮҮ ????????? ЭР ХҮН ЧИНЬ ХҮҮХЭД ШИГ БӨӨЦИЙЛҮҮЛЭХ ДУРТАЙ БУЛБАРАЙНУУД Ш ДЭЭ !!!!!!!!

  33. baldag says:

    одоо гуйж амьтан болох л үлдсэн байна адилхан банзалдаж хариу авдаггүй юм

  34. dd says:

    Хохин ээ!!!Ухаан муутай тэнэг эмэгтэй байна.Хариугаа авна ч гэх шиг….Бутэн 1 жил сэксгүй эр хүнийг тамлахаар чин аргагуй ш дээ!

  35. Gstar says:

    Minii bodloor ni uchir ni chamd baigaa baih chi uuriiguu heterhii garguund ni hayad uuriiguu tordohguigees bolood nuhur chini uur huuhen haraad bgaa baih erchduud chini saihaniig bol yaltachgui hardag humuus mun chi uuriiguu tordoj amidralaa uurchluhiin orond hyamdhan huuhen bolood ter neg zaluud ashigluulchihsan nuhur chini medchihsen odoo ta 2 hezeech ergej evlerehgui er hun uuchilj chaddaggui martaj chaddag yum odoo bol chamaig yun uuchilah martahiig bodood yavj bgaa ingeed 1 amidral suirchdee yamar ch amidrah uhaand suraltsaagui teneg yumnuud ger bul bolohoor ingeed huuhduud l hohirood bgaashd
    uureg hariutslag yu ch baihgui

  36. huush says:

    анхнаасаа тэр гадаад залуугаас салдаг тэнэгдүү хуухэн уу угу иу, тэр хун чни ч гэсэн хунштээ.

  37. XXX says:

    Чи тэр багынхаа найзийнхаа гэрт үхсэнээ хийж очдог юм гэртээ ирэнгүүтээ нөхөрөө хөөгөөд явуулах байсан юм. Нөхөртөө сайхан шалтаг өгсөн байна даа одоо яахав дээ.

  38. Eva says:

    энэ сайт дээр дандаа тэнэг тэнэг юмнууд санаанаасаа зохиож бичих юмаа Эсвэл хуухнууд ийм тэнэг байдаг юмуу………….Ойлгохгуй бн.Шаал утгагуй юм.имэрхүү юмиг уншаад ч яах юм билээ.

  39. Eva says:

    өчнөөн жил болж байхад бабник гэдгийг ни мэдээгүй юмуу.шал тэнэг юм.надах чини даварцан гар бнш дээ.Хамаг юмаа бэлдүүлчихээдл………чи өөрөө давраачихсан бн

  40. sue says:

    ta 2 chin hoorondoo yariltsaj hel amaa ololtsdoggui humuus yumuu, ug ni ih l udaan amidarsan yum shig bh yum, chi ooriinhoo aidliig helelgui zugeer l oshoo awah geed bga yum shig sanagdaad bh yum, er ni emegtei hun ooroo archaatai sanaachlagatai bhgui bol yamar ch er hun oor huuhen hardag yum bn le

  41. sar says:

    салсан дээр гэж бодож байна.Чамайг мэдчихсэн.Өөр хүнтэй явсан.Хүүхдүүд л хэцүү юм даа.Бусад нь одоо яахав.Хүүхдүүдээ гээд байгаад байхаар чи гэдэг хүн хэцүү. Тэгээд ч өөр хүний хүүхэдтэй ядахнаа тэр нь охин.эрэгтэй байсан бол арай ондоо аюултай санхүүгийн хувид болно гэвэл хүүхдүүдээ аваад салахгүй юу даа.Би лав чам шиг удаан тэвчихгүй ээ.Ёалчихсан байгаа.Чамд хайргүй байна.Сэвтсэн сэтгэлийг яагаад нэмэргүй гэж бодож байна.

  42. WARWAR says:

    буруу бүхэн бусадийн буруу !!! та нарийн буруу гэж байна уу гэхдээ чи арай л их зовж байгаа хүүхэн байнаа ядаж байхад эр хүнд ямар ч амархан дасаад хүүхдийг ни гаргаад байдаг юм бэ дээ тэгээд гадаад дотоод гэлгүй дагаад явчдаг ???

  43. Fire says:

    хэлэх үг алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.