Хайрлаж явсан минь буруу байжээ…

Сайн байцгаана уу та бүгдтэй санаа бодлоо хуваалцах гэсэн юм. Би жилийн өмнө 1 залуутай танилцсан миний дүүгийн найз дүү тэр залуу 2 солонгосд байдаг амьдрал ахуй ажил төрөл үр хүүхэд гээд ярихгүй юмгүй. Тэр надад эхнэрээ өөр хүнтэй явдаг үр хүүхдээ хайхрахаа больсон гэртээ тогтохгүй юм гээд ярина. Би чамайг ирэхээр зүгээр болно байхаа гэхээр тэр бид 2 эвлэрэхээсээ өнгөрөөд байна надад намайг үр хүүхдийг минь ойлгох чи л хэрэгтэй гээд бүтэн жилийн хугацаанд яриагүй өдөр гэж байгаагүй ёстой эхнэр нөхөр шиг ярьдаг байлаа. Тэр залуу хугацаа нь дуусаад монголдоо ирлээ би охинтойгоо тосохоор очлоо аав ээж нь ч ирсэн байсан. Бид 2-той уулзаад маргааш манайд очихоор боллоо бид энгийн уулзсан би түүнийг эхнэртэйгээ учир зүйгээ олоо үр хүүхэд өнчрөх хэцүү гээд хамт унтаагүй учир нь 1 тийшээ болсны дараа больё гээд…

Тэр гэрлүүгээ яваад эргэж надтай харьцаагүй би тэрнийг нөхөр шигээ санаж хайрладаг байсан ямар ч сураггүй 4 сар болж байна. Би яваад очихуу яахуу? Надад зөвлөөрэй хүмүүсээ

18 Comments

  1. busgui says:

    тэр шийдсэн эхнэр хуухдээ орхихгуй гэж битгий найдаж хулээ чи өөрөө л зовно
    харин ч тэр дажгуй залуу бн чам дээр ирж очиж чамайг хоёрдогчоо болголгуй тэр чигтээ явсан ни сайн хэрэг одоо өөрийхөө амидралийг бод найз мини тэр ирэхгүй гэдгийг ухаар

  2. ciara says:

    Мэдрэлээрээ наадах дуртай хүмүүс маш их байна шүү. Солонгост очсон хүмүүс бүгд л гэрээ санадаг. Бүгд л хэн хэнийгээ харддаг. Тэрхүү стрессэ мартах гэж ирэн иртэлээ хэсэг хугацаанд өөрийгөө саатуулах хамгийн оновчтой арга нь хэнтэй ч хамаагүй чатлаж сэтгэлээ нээж юм байна лээ ш дээ. Чи гэнэн хонгор тэдний нэгнийх нь золиос болчихож… тэгээд ч эрчүүд бодит зүйлд дуртай байдын. Чи түүнд таалагдаагүй л байхдаа…Утас, мессенжер, вэйбкам бол бодит зүйл биш ш дээ… Ухаарах л хэрэгтэй дээ…

  3. Mongolia says:

    Мах болтол Шийр Зугаа гэж…

  4. XaiR ... says:

    xмм.. xая даа! бараг нэг оронд орчоод xолдоx сонирxолтой байсын бишүү! эцэст н гэж xэлxэд xүний xүн дэмий байдийм да! 2доx амидрал бүүр ч xэцүү.. заавал xарицуулалт гарж ирээд иx төвөгтэй..

  5. z says:

    чи лав мангар юун очиx xаяач наадаxаа

  6. Өө за за says:

    Тэр залууд чи лав таалагдсангүй.Мэдээж хоёр хүний хооронд ярисан яриа цагаа тулаад амьдрал дээр нүүр нүүрээрээ тулхаар хол хөндий харагдаа биз.Нэгэнтэл чамайг тэр тоохгүй байгаа бол зүгээоэл түүнийг мартаж орхисон дээр.Хүний амьдрал бусинуулах гэж байгаа биш эхнэртэйн уулзаад чи юу гэж хэлхэв дээ боддоо

  7. kkk says:

    чиний бичсэн зүйлийг сайн ойлгосонгүй яг юу хэлэх гэсэн санаагаа биш холин бантан хутгаад бичсэн байна. юу нь нөхөр яриад байгаа юм эхнэртээ хүнийг нөхөр гээд байгаа юм уу

  8. Alpha 910 says:

    chi chin tegeed ur huuhdee bitgii unchruul gechiheed odoo yaah geed bgaa yum bee? guigeed ochood heregguiee. Hunii hun Huniih l baidag yumshdee chiniih bgaagui chiniih bolohchgui

  9. belgewch says:

    мэдэхгүй юм байна да

  10. rose says:

    Эхнэртээ очоод үр хүүхдээ хараад босгосон амьдралаа хараад үрэн таран хийгээд дэмий гэж бодсон бололтой.Одоо түүнийг орхио.Одоо очвол өөртөө харамсах хэрэг гарах ч юм билүү.Хожим харамсвал дэмий шүү.

  11. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭХНЭРТЭЙГЭЭ УЧРАА ОЛОЛЦСОН БАЙЛГҮЙ ДЭЭ ..НАЙЗ МИНЬ ОЧИЖ ЭНЭ ТЭР НЭР ХҮНДЭЭ АЛДААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ !!!!

  12. tungaa says:

    чи аягүй гэнэн юм аа тэнэг үгэнд нь итгээд, энд ирээд чамтай унтачихаад буцах бодолтой л байсан байна ш дээ. унтаагүй чинь болж. эмэгтэй хүн эр хүнийг бодвол найдлага тасартал найддаг юм гэнэ лээ шүү.

  13. vuvu says:

    чи өөрөө харин бэлэн бор юм биш үү?

    эрчүүд хүүхнийг панаалдахдаа манай авгай сайн хүүхэн гэж ярих уу?

    харин ч тэр залуу чини эхнэрээ үхсэн гэж яриагүй ни их юм.

  14. cahirmaa says:

    зүгээр л үнэгүй сэтгэл зүйн эмчилгээ чамаар хийлгэсэн байнашт

  15. H says:

    Эхнэртэйгээ учир зүйгээ ол, хүүхдээ бүү өнчрүүл гэж явуулчихаад өөр юү хүсээ вэ? Буцаагаад салгамаар байгаа юмуу?

  16. kkk says:

    онлайнаар сэтгэлээ онгойлгож дотроо уудалдаг зүгээр л найзын харьцаа байжээ гэж бодоод л холдохоос доо. Туйлбаргүй залуучууд олон болжээ

  17. hohohoho says:

    юу гэж эхнэр хуухдээ орхиод чамд дээр ирэхэв дээ. Тэнэгээ

  18. ganaa says:

    хуний юм гэдэг чин хунийхл байдиймдаа охин мин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.