Хайртдаа хэлж болохгүй үг гэж байдгийг бүү март!

Нэг: Хөөрхөн биш гэдгээ мэдэж байна. Хайртай залуу чинь таны бие галбир, нүүр царайг чинь магтаж болно. Түүний нүдэнд та хамгаас хөөрхөн харагддаг болоод л тэр. Үнэхээр тийм ч бай, үгүй ч бай хэлснийг нь бүү үгүйлж няцаагаарай.

Магадгүй, та даруу харагдах гэж тэгж хэлсэн биз. Гэтэл эр хүн энэ үгийг чинь тун эмзэг хүлээн авна шүү. “Хөөрхөн” гээд нотлоод байхад “үгүй ээ” гэж зүтгэвэл “нээрээ ч хөөрхөн биш юм” гэх мэтээр бодох бий. Зүгээр л “баярлалаа” гээд хэлчих.

Хоёр: Чи миний урьд нь явж байсан хүнтэй адилхан (адилгүй) юм аа! Ингэж хэлвэл чамайг гэсэн сайхан сэтгэл дээр нь ус асгалаа гэсэн үг. Адилхан ч бай, адилгүй ч бай, энэ ерөөсөө чухал биш шүү дээ. Түүний зарим нэг зуршил хэн нэгнийг санагдуулдаг байж болно. Гэтэл энэ тухай амаа жимийсэн нь дээр. Хэрэв та түүнд хайртай бол шүү дээ. Энэ мэтийн үгнээс болж хоёр тийшээ болсон тохиолдол их байдгийг сана.

Гурав: Чамтай ярих хэрэг байна. Эрчүүдэд тийм сайхан санагддаггүй өгүүлэг. Нэг л “ноцтой” санагддаг болоод тэр. Оршилгүй шууд үгээ хэлж бай. Олон хүн байгаа бол ярих гэсэн асуудлаа түр хойшлуул.

Дөрөв:
Хэзээ хуримлах вэ? Чи тэгээд надад хайртай юм уу? Иймэрхүү тулгасан, шахсан асуултыг бүү тавиарай. Тэр бүх юмыг тооцоолсон, тунгаасан байгаа. Гэв гэнэт хуримын тухай яриад унавал хайртай хүн чинь айж ч магадгүй. Үүний адил хайртай эсэхийг нь байнга шалгаах хэрэггүй. Ойр ойрхон тавьсан ийм асуултанд эр хүн залхаж, бодол төлөвлөгөөгөө өөрчлөх нь бий.

Тав: Чиний аав (ээж) тийм (ийм) хүмүүс байхаа. Ойр дотныхон нь хүмүүсийн тухай дүгнэлт хийхэд арай эрт. Түүний сэтгэлийг гонсойлгож болно. Энэ нь танд хэрэггүй. Тийм ч таатай биш сэтгэгдэл төрсөн ч хэлэх хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг харуулна. Анхны сэтгэгдэл дандаа байдаггүй.

Зургаа:
Чи бид хоёр тэдэн хүүхэдтэй болно, чи ингэнэ би тэгнэ гэх мэтийн яриа үүсгэхдээ ухаалаг ханд. Энэ тухай тэр өөрөө санаачилж ярих ёстойг санууштай. Хэтийн төлөвийн тухай ярих нь юу нь ч болохгүй байхав. Гэхдээ та л өөрөө бүгдийг төлөвлөөд, яриад байх нь хаашаа ч юм. Тэр ямар бодолтой байгаа нь л хамгийн чухал.

/Хань/

2 Comments

  1. ganaajk says:

    надаа бол таалагдлаа внхээр

  2. 30male says:

    үүнээс гадна ХАЙРТАЙ ХҮНТЭЙГЭЭ ХАМГИЙН ЭЕЛДЭГ ХҮНДЭТГЭЖ ХАРЬЦАЖ байгаарай…худлаа хэлэлгүй…эвээр бүгдийг шийдэж сурах хэрэгтэй…Хамгийн хайртай хүндээ БАЙДАГ ААШАА гаргаж хэзээ ч болохгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.