Хариулт авах гэсэн юм…

Сайн уу залуусаа. Би хааяа энэ сайтад орж уншиж, коммент үлдээдэг нэгэн байна. Би өөрөө юм асуумаар санагдаад л… Би 30 настай ганц бие залуу л даа. Гэхдээ эхнэртэй байсан. Одоо бол 6 настай охиноо хүн болгох гэж ганцаараа явж байгаа залуу. Амьдралынхаа тухай бичихийг хүсэхгүй байна. Ямар ч байсан ганц охиноо хэнээс ч дутахгүй аваад явах юмсан гэж бодож, хичээж байгаа нэгэн. Хүүхэд ганцаараа өсгөнө гэдэг хэцүү байдаг юм байна. Гэхдээ яахав дээ миний үүрэх ёстой үйлийн үр байх. Бүүр эвлэрчихсэн. Нэг хэсэг хэцүү байдаг байсан. Одоо ард хоцорч дээ. Нэг санааг маань зовоогоод байгаа зүйл гэвэл охины маань салтаа нь улайгаад үнэргүй сонин цагаан юм гараад байх юм. Эмнэлэг эмчээр нэлээд явсан биеийн дархлаа сул гэдэг нэг л хариулт өгөх юм. Баахан витамин бичиж өгөөд л…

Бүгдийг л хэрэглэсэн нэг хэсэгтээ гайгүй болж байгаад дахиад л салтай хорсоод байна гээд л дээшээ хараад ойччих юм. Удаан ингэж байвал үргүй болж ирээдүйд нь сөргөөр нөлөөлөх вий гэж бодогдоод бүүр их санаа зовоод байдаг болчихлоо. Хамгийн энгийн арга байвал хэлж өгөөч. Би ажилаасаа тараад хоолоо идчээд охиноо дагуулаад орой болгон алхаж байгаа, бас найз нөхөдтэй нь гадаа тоглуулж хөдөлгөөнтэй байлгахыг хичээж байгаа. Гэхдээ манай охин өндөр, махлаг охин, их идэмхий, эрүүл саруул өссөн л дөө. Ганцхан энэ улайгаад байдаг л санааг маань зовоогоод байх юм. Ингэж удаан байвал үр мүргүй болдог гэсэн шүү гээд нэг найз маань хэлчихсэнээс хойш бүр санаа зовоод байдаг болчихлоо.

42 Comments

  1. Alina says:

    ХҮмүүс үнэхээр сайхан зөвлөсөн байна. Охиныхоо гуя салтааг угааж эхлэхээсээ өмнө өөрийнхөө гарыг сайн угаагаарай л гэж хэлье дээ. Зарим хүмүүсийг харж байхад гараа угаахгүй шууд угааж эхлэн, эсвэл шууд тосоо аваад түрхэж байгаа харагддаг тэр буруу бөлгөө.

  2. Sanaa says:

    00 цаасаар арчиж болохгүй ээ. Хүүхдэд огт болохгүй

  3. MINII BODLOOR says:

    uuchlaarai fluorescent ink bish ym bn. fluorescent bleaching agent —ene ym bn shuuuu

  4. MINII BODLOOR says:

    Sain aawd: ^^ Deer n nemeed or dernii tsagaan heregseliig gadnii huntei(ta ooroo ch bas) holij solij hereglej bolohgui,,,
    Minii bodloor bas 00-n tsaasiig sain sudlaj baij avmaar bnaa, end Koread 2,3 jiliin omno baga surguuliin huuhed umain huzuunii havdartai bolood boon shuugisan, iim tohioldol americad bas ih bdg gene. 00-n tsaasnaas bolson gej shuugij bsan yu geheer 00-n tsaas (yalanguya Mongold ih bdg tsav tsagaan tsaas)-g tsagaan bolgoh gej ongo oruuldag fluorescent ink gedeg ymiig heregledeg ym bn, ter n eruul saruul hund zugeer bolovch bie sultai hund muu nolootei ym bn l daa. Tsagaan bn gd 00-n tsaas sain gesen ug bish thleer.
    http://www2.pullbbang.com/video.pull?vcode=542872

    end yodoor ter bodis bga esehiig shalgaj uzej bga bichleg bga, fluorescent ink-tei uguig n shalgaj bn. Napkin, 00-n tsaas bugd adil. harlaj bga n ter fluorescent ink-g hereglesen bn gesen ug

  5. humuun says:

    minii ohin bas 6 nastai.emegtei huuhed archilgaa ihtei shu de.chi odor bolgon buleen usaar urdaas ni hoish ugaaj og.bie zassanii daraa ch gesen zaaval urdaas ni hoish arch gej sain helj baigaarai. ugaachihaad archih alchuuraa huurai mash tseverhen bailgah estoi.zuvhun huuhediin alchuur bailga.hattal ni zuulhun darj archaad huuhdiin zoriulaltai tos yumuu vazelin nimgen turhej og tegeed 100% n daavuun dotuur huvtsas omsogo.ugaaj induudsen bh estoi shu.huuhdiin dotuur huvtsas bolon alchuuriig bolj ogvol eldev yumtai holij ugaahgui bval sain.or honjiliin daavugaa tseverhen induudsen bailga.nohor mini chi ch gesen ariun tseveree saitar sahih estoi shu.huuhed ooroo jaahan ulaih,horsoh,baga zereg zagatnahaar ni bohir garaaraa maajih ch yumuu tegj bj bolohiin.teriig sain anhaar.tegeed odor bolgon buleen usaar ugaahaas gadna 7 honogt 1 udaa maargansttai usand suulgaval ih sain shu de.maargantsaa mash shingehen nairuulaarai.amttan chiher haluun nogoo yalanguya gaaztai undaanaas ali boloh ogohgui bhiig bod. sheesniih ni daraa 00-n tsaasaar hongohon daraad shingeej avch bval ug ni zugeer shde.aan tiin bas huuhdee nutsgen yumuu dotuur omdtei bhad ni eldev hunii or devsger,esbel bohir yuman deer end tend bitgii suulga.emch ovchin ene ter gej heleegui bol belgiin zamiin ovchin bish gej bodoj bna.za ta 2 t amjilt husii.chi sain aav bh tiimuu.ohin uree hairlaarai.

  6. Sanaa says:

    Би өөрөө бас охин хүүхэдтэй болохоор мэдэх зүйлээ бичье. ХАрин заавал туршаарай:
    1. Савантай усаар эрхтэнг нь угааж огт болохгүй. Ингэх аваас үрэвсэнэ. Эрхтэнг нь орой унтахынхаа өмнө бүлээн усаар угаа. Угаахын өмнө эхлээд өөрийн гарыг сайн угаа. Угаахдаа эхлээд эрхтэнг нь дээрээс нь доош чиглэлтэйгээр эхлээд 2 уруулын дотор талуудыг дараа нь доош нь зүгээр илэх маркаар угаа, ширүүн үрж болохгүй. Дотогш нь угааж огт болохгүй. Эрхтэнг нь угааж дууссаны дараа бөгсний нүхийг нь угаа ингэхдээ харин саван хэрэглэж болно. ГЭхдээ эрхтэнд нь хүргэж болохгүй. Ер нь бөгсийг угаагаад эхэлсэн үед дахин урагш угааж огт болохгүй.
    2. Сайн угаасны дараа хуурай алчуураар хаттал нь зөөлөн дарж, хатаа.
    3. Хатсаны дараа вазелин маш нимгэн улаасан хэсгүүдээр түрх. Би бол ором вазелин түрхдэг. Их л сайн байдаг. Энэ үед чиний гар их цэвэр байх ёстой шүү.
    4. Даавуун дотуур өмд өмсүүлэх.

    Үүнийг туршаад үз. Үүнээс гадна охиноо доороос нь дааруулж болохгүй. Доороос даарвал ямар ч эмэгтэй хүн асуудалд ордог. Доороос дааруулахгүй байна гэдэг маань хөл нь дулаан, чииг татахгүй оймстой, дотуур өмд нь бас цэвэр, эрхтэнээсээ даарахгүй байх ёстой гэсэн үг.

    Гар цэвэр байх ёстой гэдгийг битгий дэмий сүр гэж ойлгоорой, энэ их чухал шүү.

  7. x says:

    Бас охиноо тусад нь өөрийнхөн гэсэн ор хөнжилд унтуулж бай.

  8. jess says:

    би охингүй ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй зүйлс их байна шүү, захидлын эзний нэр з-р эхэлсэн үү гүй юу? : )

  9. sondroo says:

    аанха өдөр бүр халуун бүлээн савантай усаар угаах хэрэгтэй савангаар угаахдаа сайн анхаарахгүй бол эрхтэнг ни хорсгочихвол охин чин угаахаасаа халгаадаг болчихно шүү ариун тсэвэрч бвал зүгээрэ бас доороосоо даарснийх бж магад

  10. msrsl says:

    сайнуу захиани эзэнд эмэгтэй хуухэд доороосоо даарахаар маш амархан улаалт болон тсагаан юм гардаг чи орой болгон дагуулж гардаг гж бна доороос ин дулаахан ыдаж оймос тэ мэдэж бга биздээ бас эмэгтэй хуухдийн эрхтэнг их угааж болохгуй эмэгтэй хун бага хэмжээний унэртэй бх ёстой унэр тэй бна гээд бнга угаавал улаалт угдуг тэр унэр чин бактэрээс хамгаалж бдаг зуйл юм шуу 3хоногт 1угаагаа зориулалтийн тос бдаг улаалтаас хамгаалсан турхээрээ

  11. ? says:

    ариун цэврийн дэглэм дээд зэргээр сахих хэрэгтэй. бохир заваанаас л үүдэлтэй юм байна. унтлагын хувцас, цагаан хэрэглэл, дотуур хувцас өдөр бүр угаасан байх хэрэгтэй

  12. gsdh says:

    миний охин бас 6 настай.эмчээс зөвөлгөө авч бсан юмаа . эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн н өөрийгөө нянгаас хамгаалах чадваргүй бдаг хамгаалах чадвар н 12-13 насанд н биед н илэрнэ.исэглэн юм их идэх /жүрж исэглэн чихэр халуун ногоотой хоол г.м /. ханиад хүрэх хоолой н өвдөх бөөрний үрэвсэл гэх мэтийн биед н ямар нэгэн үрэвсэлийн процесс яваддаж бгаа тохилодолд тэр болгонд шээсээр н дамжиж улайлгаад бдаг юм. өдөр бүр турсикийг н солиж өгч бай. тэр хэсэгийг н бүлээн усаар угааж өг өдөр бүр угаах заримдаа хэцүү бдаг юм /ядарснаас болоод/ тийм болхоор хүүхдийн нойтон салфэтика авчих ядаж хаяа салфэтикаар арчихаад бвал амар бдаг юм.тэгвэл улайгаад бхгүй бх. улайсан тохиолдолд базэлин нимгэн түрхчих. исэглэн юманд нээх дурлуулж идүүлээд хэрэггүй шүү.

  13. ulmedeh says:

    чихэр амттан их иддэгээс болоод шээс нь их чихэрлэг гардаг тэрнээс болж хорсох улайх магадлалтай. хүндрүүл нөгөө юу гэдэг билээ чихрийн өвчин болдог. шээх болгонд нь ариун цэврийн цаасаар дарж арчих, орой болгон усанд оруулах, боломжгүй бол зөвхөн салтаа хавийг нь усаар угааж өгөх, хүүхдийн зориулалттай, эсвэл зөөлөн саван бол гайгүй байх, хямдхан саван хэрэглэдэг бол савандаад хэрэггүй, дараа нь лошион маягийн шингэн тосноос байнга түрхээд цэвэр дотуур хувцас байнга өмсүүлж бай. бохирдоогүй ч байсан 1 хоносон бол сольж байсан нь дээр. охин хүүхэд угасаа жоохон арчилгаа шаарднаа, та 2 жоохон хичээгээд хийгээд хэвшчих, охин чинь ч гэсэн өөрөө дасаад өөрөө чаддаг болтол нь. манай охин 1 настай, төрснөс нь хойш арчиж өсгөөр байгаад шээгээд арчихгүй бол нэхээд байдаг юм. өсвөр насанд хүрээд ирвэл өөрийгөө арчилаад гайгүй болох байхаа. хүмүүийн хэлснээр цагаан хорхой өгч үзээрэй.
    амттанг бага идүүл.

  14. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ****** says:

    САВАНДАЖ УГААХГҮЙ ТУСДАА УНТУУЛ..ХАМААГҮЙ ЭМ ӨГӨХГҮЙ ДОТУУР ХУВЦСЫГ БАЙНГА СОЛИОД БАЙ ..САЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛ ДАХИЛТ ӨГӨӨД БАЙДАГАА

  15. Aagii says:

    Savandaj ugaaaj hezee ch bolohgui! TSever buleen usaar ugaah heregtei

  16. TENGIS says:

    цэвэр усаар угаагаад сүүлний тосоор сайн тосолж байх хэрэгтэй. яаж тосолдогийг охиндоо заагаад өгчих. тэгэхээр охин чин өөрөө тослоод байдаг болчихно. тэгээл гайгүй болчихно

  17. emegtei hun says:

    дээр бичсэн зуйлууд дээр нэг зуйлийг нэмж хэлэхэд эмэгтэй хуухдийг шээсний дараа н цаас хэрэглэж сургаарай бэлэг эрхтэн н улайх н бага бдаг юм би өөрөө 2 охинтой

  18. zochin says:

    нэмэлт. хуухдийн трусикийг цагаан хорхойтой уэд л халуун индүүгээр сайн индүүддэг бусад уэд индууний хор гэж хуухдэд гардаг сайхан угааж хатаасан бол гараараа нэг нухаж зөөллөөд л өмсүүлсэн н. дээр

  19. zochin says:

    би охинтой хүн. сүүлийн СУэ зөб хэлжээ.

    хүндээр бие зассани дараа заавал урдаас ни хойш ни арчиж бай. тэгэхгүй бол хойноос ни урагш н. ганц нэгхэн арчихад л улайчихдаг юм.

    за савантай усаар тэр хэсгийг ни бүү угаа. савандаад л угаавал улайлтаас салахгүй нэмээд мөөгөнцөртэй болно. саван шүлтээс бүтдэг бөгөөд эмэгтэй хүний хүчиллэг орчинтой эрхтэний хамаг өвчин эсэргүүцэх ашигтай нянг устгадаг юм.

    тэрний оронд бас л урдаас ни хойшоо чиглэлтэйгээр буцалсан бүлээн ус эсвэл давсгүй маш шингэн хар цайгаар угааж эдгээнэ.

    гол эмчилгээ ни сайн чанарийн дан даавуун трусик өмсүүлэх. неилонтой дотуур хувцас огт болохгүй. тэгээд шинэ дотуур хувтсас өмсүүлэхдээ заавал эхлээд угааж хатааж байж өмсүүлдэг юм. шинэ гээд л угаахгуй өмсүүлдэг бол улайх ч энүүхэнд шуу. трико мөн адилхан угаана.

    за тэгээд чихэр халуун ногоо чипс шоколад хориж байж улайлт эдгэрдийн. дундаж хэмжээ бол яахав гайгуй. ер н. огт ихдуулж болохгуй хайр бишшуу тэр амттангууд.

    за хамгийн чухал ни жаахан хэцүү. орой трусикгүй доогуураа нүтсгэн дээгүүрээ урт унтлагийн платэтай унтуул. халуун чийг хоэрөөс улайлт өгдөг болохоор трусикгуй эдгэтлээ унтахад доогуураа халуун чийг татахгүй бодсоноос чин хурдан эдгэнэ

    за тэгээд дахиж өвдөх юм бол дээрхийг биэлүүлээд байх юм болулайх загатнах мөөгантсөр бугд тусдаггуй юмаа

  20. Sue says:

    Ugaahdaa butsalsan usaar urdaas ni hoish ursgaj ugaagaarai. Sawandaad hereggui. Hewiin baidliig ni aldagduulna. Emchid l uzuulsen ni deer shu. Bas setgel sanaa taiwan bh heregtei. Chi ooroo yaana geed bwal huuhed chin ooroo stresst ih orno zowiur ulam ihsene shu

  21. Alpha 910 says:

    өөө бас эх нялхасд ганц охидын эмч байдаг тийшүү нэг үзүүлээрэй хө . 3 коммент болчлоо хэхэ

  22. Alpha 910 says:

    хүмүүс 2 хоногт охиноо угааж бай гэхийн тэнэгтээд бай өдөр болгон усанд оруулж хэвшүүл. балиар юм

  23. Sue says:

    Emegtei huuhediin gadna beleg erhten ulaij zagtnah olon shaltgaan bdag. Tsagaan horhoinoos golduu bolno. Shinjilgee ogohdoo neg ogood orhij bolohgui. 3 honood 7 honood 3,4 ogson ni deer. Tsagaan horhoinii ondog 21 honoj bj gardag bolohoor neg udaagiinhaar medegdehgui. Mon belgiin zamiin owchin bj bolno. Ahuin bohirdoltoi holbootoi. Bie zassanii daraa zow archij bn u. Mon harshiliin yum bj bolno. Zagtnadag yum bolow u. Tsusnii sahar ih ued zagatnaj ulaina. Sheesend tsusand sahar uzuul. Eh nylahast ochij uzuuleerei. Huwiin emneleg huuhed medehgui shu. Ohidiin emchid uzuulj mazoknii shinjilgee ogooroi. Moofontsortson bj bolno. Garch bga yum ni yamarhuu yum boloo. Eedem shig u. Nogoon tser shig u gedgees owchin ni yalgaatai geh met nariin yumuud bga shu. Eruul enhiig husie.

  24. Alpha 910 says:

    Маарганц аваад мааш багыг усанд хийгээд найруул.Цайвар ягаан өнгөтэй болох ёстой тэгэхдээ доторх ялтасуудыг сайн хайлуулж өгөх хэрэгтэй тэгээд орой болгон охиныгоо суулгаж угааж өгч бай тэгээд дотуур хувцасыг нь вокоор угааж болохгүй гараараа алергиний эсрэг савангаар сайтар угааж сайтар зайлж хатааж бай хатсаных нь дараа нь индүүдэж өмсгөж бай, өдөрт 2 удаа турсик трико 2ыг нь сольж бай! Дээрээс нь аптекуудад béres csepp (Берэш чэп)хүний дархлаа сайжруулдаг гээд унгарын эм байгаа 7500төг бна гэсэн охиндоо хоол идэх үед нь хар цайнд байхуу цайнд ч юмуу өдөрт 1 удаа 20 дуслаар хийж өгөөрэй béres csepp-ийн хажуугаар дандаа Ц витамин өгөх ёстой шүү. АХИН ДАХИН ЗАХЪХАД МААРГАНЦАА БАГА НАЙРУУЛААРАЙ ЗА! За та 2т аз жаргал хүсье!

  25. ih medeh says:

    Тараг сайн уулга!гэхдээ чихэргүй.Ер ни чихэрлэг юм бага идуулээд,тараг ааруул их идуулэх хэрэгтэй шуу!!Сууний хучил багассанаас болоод бактэрүүдийн тсэбтсвэр алдагдсанаас ч бас болдог.Маргантс,саван энэ тэр химийн гаралтай юм дэмий,улам угаасаа байх ёстой бактэрүүдийн харитсааг алдагдуулна.

  26. Suugii says:

    чи ариун цэвэр сайн сахилдаа. Хуухнуудтэй банзалдаж ирчихээд л охиноо овортолж унтаад байвал тэгэлгүй яахавдээ. ор дэрний цагаан хэрэглэл дотуур хувцасийг ни байнга индуудэж огч бай. одор болгон даавуун дотоож омсуулж бай. Цэвэр байгаач чи.чи гэр хороололд амидардаг байх тиймуу.

  27. Ramiraz Sanchez says:

    Жоохон хүүхэд чинэ бэлгийн болд ороогүй юм чинь зүгээр бха өө!

  28. nutgiin salhi says:

    эмчид узуулээд зугээр гэсэн бол зугээр .охид багадаа жоохон тэгээд бдаг юмаа.гэхдээ өдөр тутам байнга угаалга хийж хөвөн даавуун дотоож өмсүүлээрэй.марганцны уусмал өтгөн хар цайгаар угаах тун зугээр бдаг.

  29. sony says:

    бас дээр нь нэмж хэлэхэд дээгүүр витамины тухай их зөвлөсөн байна. витаминууд нь зайлшгүй авч байх хэмжээгээрээ бол хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн ч гэсэн хэрвээ хэтэрвэл маш аюултай шүү гэдгийг анхаараарай. шаардлагатай шим тэжээлийг болж өгвөл хоол хүнсээр нь өгч байвал сайн шүү.

  30. sony says:

    үлгэр жишээч сайн аав минь бидэнд хандсанд баярлалаа. дээгүүр хүмүүс янз бүрээр зөвлөсөн байна. эмчийн үзлэг оношлогоогоор элдэв өвчний тухай яриагүй бол гойд ноцтой зүйл гэж бодохгүй байна. гол нь ариун цэврийг сайн сахиулаад сургачих. миний бодлоор болж өгвөл тэр хэсгийг нь угаахдаа саван хэрэглэхгүй байвал сайн сан. хэрэглэсэн тохиолдолд чанартай сайн саван хэрэглээрэй. элдэв өвчингүй байгаа бол шалтгаан нь, цаанаасаа ялгарч байгаа гармон болон шээснээсээ болоод тэрүүхэн хэсэг нь байнга чийгтэй байх бөгөөд жоохоон махлагаасаа болоод байнга үрэгдээд байдгаас болж улайлт үүсээд байх өндөр магадлалтай.

  31. erh says:

    угаасаа бараг бух охид 5 наснаасаа тийм гармон ялгарч эхэлдэг би ч бас тэгэж байсан ээж маан цэвэрлэж өгч байсан нээх онц ноцтой биш. харин цайгаар угааж вазэлин турхээд бай. цагаан зм бол югээр харин улайн гэдэг махлагаасаа болж байгаа тэхээр нээх их идуулэх хэрэггүй дээ бас жимсний жуус буу уулгаарай тэр чин болохгуй шуу

  32. bi busgui says:

    гол нь өтгөн байх хэрэгтэй шүү

  33. bi busgui says:

    2 хоноод турсикийг нь сольж сурга тэгээд лифтон цайнд суулга 3 орой суулгахад л болно, халуун-бүлээвтэр хүүхэд суухад болохоор халууныг нь тохируулаарай.

  34. Chimgee says:

    chi yadaj 2 xonood 1 udaa zugeer tsever usaar ugaaj dotuur umdiig ni solij ugch bai. emegtei xuuxed ugaaj baixgui bol dorxnoo uner orchixono sh dee. evii mine dee uurt ni yamar xecuu baigaa bol doo. sain daavuun dotuur umdnuud avaad oir oirxon solij ugch bai daa. savantai usaar ugaaj boloxgui shuu.

  35. emma says:

    Хамгийн гол нъ хувийн ариун цэвэр сахих тал дээр анхаарах нъ зуйтэй.Эмчид узуулээд мөөгөнцөр гэж гараагуй бол зугээрээ.Биеийн эсэргүүцэл сайжруулахад эм бэлдмэл хэрэглэх гэсний хэрэггүй.Тэжээлийн тэнцвэр сайтай хоол хунсээр хуухэдийн дархлааг сэргээх нъ чухал.Өсөлтийн насний хуухэдүүд томчуулаас хайр халамжийг ургэлж дотороо угуйлэж байдаг.Сэтгэл санаа биеийн эсэргүүцэлтэй нягт холбоотой шуу.
    Өдөр бур тэжээллэг аминдэмээр баялаг хоол идуулэх нъ зуйтэй.Чихэр амттан их иддэг бол хязгаарлааад уз.Дотуур хувцасийг нъ сайтар угааж заавал индууд.Биед зөөлөн даавуун бариу биш дотуур хувцас өмсгө.Хорссон хэсгүүдэд зориулалтийн тоснуудаас авч турх.Хуухэдийн мулъти витамин баталгаатай газараас авч курсээр уулга.Хамгийн гол нъ чанартай хоолоор биеийн эсэргүүцэлийг сэргээж сайн унтуулаж амраах усанд өдөр бур оруулаж тайван орчинийг бурдуулэж өгөх гээд жижэгхээн зуйлсээс эхлээд хэрэгжүүлээд узээрэй.Заавал өөрчлөлт гарах ёстой.
    Аав өөрөө ариун цэвэр сайн сахихгуй бол охиндоо юу ч халдааж болзошгуй гэдэгийг давхар анхаарахад илуудэхгүй биз.
    Хуухэд өсгөн хумуужуулэнэ гэдэг асар
    ажиллагаатай ажил даа.За тэгээд амжилт хусъе

  36. naran says:

    Цагаан хорхойн шинжилгээ хийлгэ. Ахуйн ариун цэврийг сайн сахихгүй бол охин хүүхэд хэцүү шүү. Охидын эмчид үзүүл. Даффодил гээд дажгүй эмнэлэг байгаа.

  37. çî÷èí says:

    бага насны эмэгтэй хүүхдийн тэр хэсгийнх нь арьс нь нимгэн болохоор амархан шээсэндээ түлэгдээд хорсоод улайчихдаг юм 6 нас хүртэл бол ер нь тэгдийн, би ч бас эмэгтэй хүн, охин хүүхэдтэй, усанд оруулсаных нь дараа сүүлний тосоор тослоод байхад зүгээр болчихдог юм, сүүлний тосны оронд өөр шингэц сайтай чацарганы тос, загасны тос г.м тоснуудаас түрхэж болно

  38. çî÷èí says:

    áàãà íàñíû ýìýãòýé õ¿¿õäèéí òýð õýñãèéíõ íü àðüñ íü íèìãýí áîëîõîîð àìàðõàí øýýñýíäýý ò¿ëýãäýýä õîðñîîä óëàé÷èõäàã þì 6 íàñ õ¿ðòýë áîë åð íü òýãäèéí, áè ÷ áàñ ýìýãòýé õ¿í, îõèí õ¿¿õýäòýé, óñàíä îðóóëñàíûõ íü äàðàà ñ¿¿ëíèé òîñîîð òîñëîîä áàéõàä ç¿ãýýð áîë÷èõäîã þì, ñ¿¿ëíèé òîñíû îðîíä ººð øèíãýö ñàéòàé ÷àöàðãàíû òîñ, çàãàñíû òîñ ã.ì òîì ò¿ðõýæ áîëíî

  39. bulnai says:

    Сайн бна уу,,
    Танай охин жаахан махлаг бол чихрийн овчинтэй угуйгийн шалгуулаарай,,миний бодлоор мөөгөнцөртэй байж магадгуй юм бна..савандаж угааж огт болохгуй шуу..чихрийн өвчинтэй бол мөөгөнцөр дахин дахин давтаад бдгийн хоолний дэглэм,, чихрээ хянахгуй бол….дотуур хувцсыг ни байнга солиж бгаарай, индуудсэний хэрэггүй ээ, гол ни заавал 100% цэвэр даавуун байх шаардлагатай… бас турхдэг тоснууд бгаа даа.. за тэгээд амжилт

  40. aav says:

    Доороос дааруулахгуй байгаарай
    Тэгээд тэр хорсоод байна гэх уед ни сайн савандаж угаагаарай

  41. Цэцэг says:

    Хүүе, савандаж угааж болохгүй шүү. Зүгээр л цэвэр усаар өдөр бүр, өглөө оройдоо угаалгаад заншчих. Дээрх хүний зөвлөгөөнөөс савандаж угаана гэдгээс бусдыг нь дагахад болно.

  42. Zochin says:

    Naiz mini ohiniihoo dotuur hubtsas tursikiig n odor bur solij ugaagaad induudeed omsgood surgaarai,ohin huuhed bolohoor jaahan tseberlegee dutuu bolood aris n urubseed baigaa baih l gej bodoj bna,odor bur sabantai buleen usaar ugaagaad tseber alchuuraar hattal n zoolon darj archaad Jonsonbabygiin talktai tos aptekuudaar bgaa abaad nimgen turheed uzeerei zugeeree ohin huuhed archilgaa ih shaarddag yum,bie zasaj hundersnii daraa n ugaalgaad l surgachih tegtlee sanaa zoboh asuudal bish gej bodoj bna.Ohiniihoo toloo sanaa zobj bgaad chin talarhaj bnaa,ta 2iin amidrald az jargal husie ohin chin zugeer bolnoo ene obchin bishee jaahan hubiin ariun tsebert n sanaa tabiad boloh zuil…Amijilt.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.