Хольж хутгаж болохгүй гурван зүйл!

Хайр, секс, гэр бүл гурав нэгнээсээ хамааралгүй оршин байдаг. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө урган гардаггүй гэсэн утгатай. Ийм байдал олон хүний эгдүүг хүргэдэг. Бодит ахуйтай тэмцэхийн оронд зохицох нь ухаалаг хүний хийдэг үйл юм шүү.

Хайр болгон аз жаргалд хүргэдэг. Хорвоо дэлхийн бүх хүнийг хайрлах чадал хүн бүрт бий. Өгч л болохоос авч болдоггүй зүйл орчлонд ганц байдаг нь хайр юм.

Секс хийгээд л байвал нэг өдөр хайрлаад эхэлдэг билүү?

Секс хийгээд л байвал нэг өдөр гэр бүл болдог билүү?

Хайрлаад л байхаар нэг өдөр гэр бүл болдог билүү?

Хайрлаад л байхаар нэг өдөр секс хийх болдог билүү?

Гэр бүл болохоор л сексдээд унадаг билүү?

Гэр бүл болохоор л гэнэтхэн хайрлаад эхэлдэг билүү?

Гэр бүл болгон хайраар халгиж бялхаж байдаг билүү?

Гэр бүл болгон дандаа сексийн хангалуун ханамжтай байдаг билүү?

Гэр бүл гэдэг секс л хийх үүрэгтэй хамтрагчид гэж үү?

Хайр болгон гэр бүл болдог билүү?

Хайргүй л бол сексийг хийж огт болохгүй байдаг билүү?

Секс хийгээгүй ч тэр хүнээ хайрлаж  болоод байдаг биз дээ?

Гэр бүл болоогүй л бол тэр хүнтэй секс хийх гэхээр ямар нэг юм тулаад ч юм уу, хаагаад байдаг билүү?

Гэр бүл болж байж л тэр хүнийг хайрлаад эхэлдэг билүү?

Хайрлаад л, бас дээр нь сексдээд л байвал гэр бүл бий болчихдог билүү?

Гэр бүлийг ухаанаар шийдэж байгуулдаг.
Хайр сэтгэлээс өөрөө ундарч гардаг.
Секс байгалиас заяагдсан хэрэгцээнээс үүддэг.

Хайртай хүнтэйгээ гэр бүл байгуулж, халуухан секс хийх нь хичнээн сайхан билээ дээ. Хайр, секс, гэр бүл гурав нэг хүн дээр төвлөрч байвал түүн шиг аз, жаргал байхуу даа, ер нь.

Сайхан хоол байлаа гэж бодьё. Гурилтай шөл галзуу хийдэг хүн бас байдаг юм шүү, энүүхэндээ гэхэд. Шөлөнд мах чанаад байхаар хаанаас ч юм гурил өөрөө бий болоод, давс сонгино гараад ирдэг билүү? Сайхан гурилтай шөл хийхийн тулд түүнд хэрэгтэй бүхнийг ойртуулж бэлдэх хэрэгтэй байдаг биз дээ?

Өөр сайхан хоол бас байдаг аа байдаг, тийм, мэднэ. Гурилтай шөлний орцоор үхрийн махан стейк хийж болдог билүү? Стейк хийхэд тохирсон материал бас тусдаа байна аа, байна. Тэгэхээр юу бүтээх гэж байгаагаас чинь хамаарч юу юу бэлдэх хэрэгтэй нь тодорно. Гэр бүл байгуулах гэдэг зарчмын хувьд үүнээс ялгаатай байх нь үгүй. Мэдээж хүн хүний үнэлэмжээс хамаарч үнэ цэнэ нь өөрчлөгдөх боловч чухал гэдэг дээр санаа нийлдэг.

За тэгээд хайрлаад л, сексдээд л байвал гэр бүл бий болчихгүй юм байна гэдгийг ухаарсан эрхэм дүү, болон ах эгч нартаа занаж хэлэх санаа байна. Бодолгүй хийж байгаа үйлдэл болгон чинь нэгэн цагт зорилгод чинь хүргэнэ гэж найдах хэрэггүй. Зоригодоо хүргэх үйлдлийг л хий. Тэгээд яах ёстой юм гэж үү? Тэгвэл анхаарч бай.

Хүнийг хайрла. Хайрлаж сур. Хармын сэтгэлээ дарж яв. Өгөө аваа, тооцоо бодолгүй чин сэтгэлийн үгээ хэлж бай. Бодол сэтгэлээ чагнаж сур. Болох болохгүйг дэнсэлж бай. Бусдад хор болох юуг ч бүү хий.

Хүн бүрийг хайрлаад эхлэхээр чамайг хүмүүс хайрлаад эхэлнэ. Хайр бол өгч л болдог зүйл. Эхлээд өг, тэгвэл хариуг нь олно, авах биш. Хайр нь нэхэж болдог зүйл биш. Нэхсэн зоргоор өгч чадах ч зүйл биш. Хүнийг хайрлаж чаддаг хүнтэй таарсан бол түүнээс суралц. Бусдыг хайрласных нь төлөө түүнийг буруутгах нь мунхаг явдал. Хүнийг хайрлах, завхайрах хоёр өөр өөр гэдгийг ялгах байх гэж найдна.

Чамайг хайрладаг хүмүүсээс чи сонголт хийж хэнтэй гэр бүл байгуулахаа шийдэх хэрэгтэй болдог. Нэгэнт гэр бүл болсон тохиолдолд гишүүд нэгнийхээ өмнө ёс суртахууны үүрэг хүлээдэг. Гэр бүлээс гадуур явдал гаргаж, үйлдэл хийхгүй гэж. Үүнийгээ зөрчих тохиолдол байна аа бас. Ийм үед гэр бүлийн гишүүд асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Бусдыг бүү оролцуул.

Хүн хэнтэй секс хийхээ хэзээ бусдаар заалгаж байлаа даа. Харин хийсэн зүйл чинь хүний ёсноос гажихгүй байгаасай билээ. Энд би хүний ёс гэдгийг байгалийн хуулиас урган гарсан зүй тогтол гэдгээр тодорхойлж байна.

4 Comments

  1. gd7 says:

    мундаг мундаг. бүгд л үнэн

  2. enguunee says:

    үнэн шүү дээр нь гэр бүл болноо гэдэг нь маш их хариуцлага шаарддаг зүйл гэдгийг нэммээр байна. дураа хүрэхээр суугаад дургүйгээ хүрэхээр салаад байж болдог зүйл биш эхлээд сайн бод судал… шийд.

  3. zochin says:

    бас бодоод байсан чинь үнэн л юм бичиж.тогтоож авахаар юмнууд бас байнаа байна.

  4. Ramiraz Sanchez says:

    Лаг бичсэн бан ш дэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.