Хүүгийнхээ эцэг дээр эргээд очих уу? Эсүүл энэ залуугаа сонгох уу?

Би одоо гадаадад ажилж амьдарч байна энд ирээд 2 жил болж байгаа. 25-тай 1 хүүтэй хүү минь одоо 5 настай 6 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаад 1 хүүтэй болоод 4 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд нөхөр маань намайг 1 удаа хуурч байгаад надад баригдсан тэгээд яахав би тэр үед маш их гомдож өдөр болгон л уйлдаг байсан гэхдээ тэр надаас уучлалт гуйсан уг нь ч надад их хайртай бас халамжтай ер нь бүгдийг миний төлөө хийж чаддаг л хүн байсан. Яахав тэр үед би уучлаад өнгөрсөн гэтэл яагаад ч юм цаг хугацаа өнгөрөх тусам миний сэтгэл хөрж би тэр хүнийг хайрлаж чадахаа больсон хамт 1 оронд орохоос ч дургүй хүрдэг болсон.

Ийм байдалтай байж байгаад би гадаад гарах хэрэгтэй болоод эндээ жил амьдрач байгаад 1 залуутай танилцаад одоо тэр залуутайгаа хамт амьдарч байгаа. Гэтэл энэ залуу маань монголд эхнэр хүүхэдтэй эхнэртэйгээ амьдраад 10 жил гаруй болсон том болсон хүүтэй.

Харин саяхнаас нөхөр маань намайг эргээд ирээч буцаад нийлье дахиад бүгдийг шинээр эхлье гээд л гуйгаад байдаг болсон хүүгээ бодоод элэг бүтэн хойд эцгийн гар харуулахгүй амьдарая гэж бодохоор би үнэхээр шийдэж чадахгүй байна. Одоо хамт амьдарч байгаа залуу надад их хайртай бас их сайн хүн хүний төлөө төрсөн юм шиг л хүмүүст байнга тусалж байдаг бас их цайлган сэтгэлтэй. Би ч өөрөө энэ хүнд дассан энэ хүн маань надтай хамт амьдарна гээд л байдаг бүр амалж байсан.

Гэтэл энэ хүн эхнэр хүүхэд байгаа гэж бодохоор хэцүү юмаа хүний үр хүүхэд өнчирүүлж гэр бүл салгахыг хүсэхгүй л байна. Бас монголд эхнэр хүүхэд нь хүлээгээд л итгээд л энэ бүгдийг мэдэхгүй л байгаа шдээ. Тэгээд гол асуудал гэвэл энэ хүнд би энэ бүгдийг хэлсэн боловч надаас хэзээч салахгүй гээд байгаа бас би энэ хүнээс салаад явая гэхээр би өөрөө дассан байдаг тэгэхлээр би яах ёстой вэ энэ хүнийг хүлээн зөвшөөрөөд цаашдаа хамт амьдарах уу? Хүүгийнхээ эцэг дээр эргээд очих уу? Хичнээн бодоод ч шийдэж чадахгүй юмаа хүмүүсээ надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч?

28 Comments

  1. ACC says:

    Хаха та 4 нийлээд хуримаа хийвэл яасийн :Р

  2. seku says:

    CHI OORIINHOO HUUHED SHIG 2 HOORHON AMITNIIG ONCHRUULEHIIN OROND NOHORTEIGEE SUU L DA
    HUUHDEE CH ONCHRUULEHIIN NEMER
    ETSEG EH NI SALNA GEDEG HUUHDED SETGEL SANAANII AIMAR DARAMTAND ORUULDAG GESEN]

  3. ЫУЫУ says:

    салаач, салаач, салаач, ийм тоxиолдолд xэрэв эрэгтэй байсан бол тэнд нэг xуний оxиний xулээлгээд чи байxгуй бол өөр нэгэнтэй учирч л таараа гэдэгдээ. тэрэн шиг л.

  4. cahirmaa says:

    чи бичсэнээ хардаа би дассан би би би л гээд байх юм, хүүгээ бод л доо, нөхөртөө араар тавиулах ямар байдгийг чи сайн мэдэж байж юунд бас 1 эх үр 2-н сэтгэлийг гансраанавдээ,2 талд хүүхэд л хэцүүднэ шүүдээ, ямар хүн болж өсөх вэ тэд? аавыгаа үзэн ядсан ээжийгээ хорссон, аз жаргалтай элэг бүтэн яваа нэгэндээ атаархаж үзэн ядсан, байнга хүн шүүмжилж өө сэвийг нь хайж өө сэв гарвал бах нь ханадаг тийм хүн болох магадлал нилээн өндөр шүү

  5. g123 says:

    би үнэхээр бичихгүй байж чадсангүй. уучилаарай. чи өөрийнхөө амьдралыг өөр бусдын амьдралтай хамт сөнөөж шинэ амьдрал үүсгэх гэж оролдох санаа байгаа юм шиг байна. цаана чинь үлдэх хүмүүсийг чи бодоод үз дээ чиний хүүхэд хойд ээжийн бараа хараад л….. чи өөрөө уучилсан гэж бодож байгаа боловч үнэн чанартаа уучилаагүй юм байна.

  6. zadsexdeye@yahoo.com says:

    солонгост байгаа нөхдүүд нэээрээ амьдрал нь үнэхээр хэцүү байхымдаа

  7. chaavaasdaa says:

    хуний амидаралийг битгий бусниулоо нөхөр үр xүүxэд чин чамайг хулээгээд л гансраад сууж байгаа чи өөр хүний амидарлийг бусниулаад яахавдээ би бас ялгаагүй эxнэрээсээ салсан гэлээ гэхдээ би чам шиг өөр хүнийг одоо болтол xайрлаж чадаагуй л бна нөхөртөө боломж олго зугээр л ирээдүйд чамайг нөхрөөс чин илуу хайрлах хүн гарахгүй шүү сүүлд нь амаа барьж байсанаас одоо ухаалагааар шийдээрэй л гэж хэлийдаа

  8. matar says:

    оорийхоо хуухдийг хайрлаагуй хун яг хуний хуухэд хайрлаач … энэ угийг надад хун хэлж байсан унэн уг бна лээ би амидрал дээр харсан

  9. msrsl says:

    чи бас их муухай замбраагуй хуухэн бна амидралаа оороо л бусиниулж бга юум бна даа

  10. Chertyonok says:

    Гурвалжин дөрвөлжин юм болох юм аа ><

  11. Ramiraz Sanchez says:

    Бодоод үзээч чи наад залуутайгаа амьдарж бтайл та 2т муудах асуудал гарн мэдээж тэгсэн хуучин эхнэртэйгээ нийлээ гэвэл яхуу? Чиний хуучин нөхөртэй чинь адил!

  12. sodon says:

    оорийн жаргалийн толоо тэр эмэгтэйг бас тэр хууг буу уйлуулаарай бусгуй мини.чи оорийгоо бодохийн оронд тсус махнаас чини тасарч унасан хуугээ боддоо.Элрг бутэн аридрах чини энэ насний жаргал шуу дээ.Ухаантай бгаарай бусгуй мини.

  13. hi says:

    íºõºð äýýðýý î÷îî, õ¿¿ãýý áîä

  14. hooh says:

    Чамайг наад залуу чинь ашиглаж байна шдээ. Тэнэг юмуу. Эхнэр хүүхдээсээ тийм амархан салах ч үгүй. Танай нөхөр ч гэсэн завхайрч явсан хүүхэнтэйгээ суухгүй л байгаа биз дэ, наад муу залуу ч гэсэн адил. Чам шиг тэнэг хүүхнүүдийг эрчүүд уран донгодож дураараа ашиглаж байгааг ухаараач. Чамтай суухаараа ганц чамайг л хайрлана гэж битгий мөрөөд.
    Хүүдээрээ оч. Аз жаргал хүсье.

  15. янхан says:

    манай хүн гадаадад 1,5 жил болохдоо тэндээ хүүхэндээ болсон байсан.Тэр бүүр сууна гэж боддог байсан.Энд буугаад тэрнийгээ надад мэдэгдэхийг хүсээгүй ч тэр тэнэг хүүхэн үнэ цэнээ алдаж надтай уулзаж сал гэсэн гээч.Эцэст юу болов амьдрал бол ухаарал,уучлал бүх л юм байна.наанаа ашиглуулаж хэвтэр болж байгаагаа ухаар хүүхэн минээ.эхнэр хүүхэдээ л сонгоно ойлго бага дээр нь

  16. bud says:

    Тусдаа амидархаар тэгдэг юмаа. Солонгосд бол со гэр бүл шведед бол наадхыг чинь самбодох гэдэг юмаа

  17. жижигхэн зараа says:

    нөхөр дээрээ очсон нь дээр дээ найз минь хүүгээ элэг бүтэн байлгасан нь дээр бас нэг хүүхдийг өнчирүүлж нүдэнд нь доголон нулимстай үлдээж өөрөө жаргалтай байж чадах уу айн

  18. zurhuu says:

    2лангаас нь салаа.манай хүн бас алцагнаж бгаад надад баригдсан эр хүн чинь муухай амьтад .өөрийнхөө жаргалыг л хөөдөг.болох гэж үзсэн л бол орхио

  19. baldag says:

    дандаа доодохоороо толгой хийсэн юмнууд байх юмаа

  20. ayangiinboroo says:

    салаад яахав дээ нөхөрөөсөө.хун яаж ч алдаа гаргаж болно,чи ч гэсэн толгой чинь эргээд алдаж онож л явна ш дээ.дараагийн хунтэйгээ суусан ч бас ийм ул ойлголцол гарна.тэр уед яах болж бна.дахиад салах хэрэгүү.энэ бол амьдралд гардаг нийтлэг алдаа хуний өөрийн хуухэд хэцүүдэнэ ш дээ.тэгээд ч хуухэдтэй хунтэй суугаад хэцүү шуу дээ.чиргуултэй хун байнга чамайг гээд явах нь юу л бол ,хэзээ нэгэн цагт, магадгуй байнга л эхнэр нь хуухдээрээ далимдуулж та нарт дарамт узуулж,эсвэл тусламж гуйгаад бвал яахуу. эр хумуус т итгэх яман дээрээ л итгэ.яасан сайхан бэлэн итгэл вэ.

  21. ki ki says:

    Нөхөр чини өөр хүүхэнтэй байж үзлээ, чи ч бас өөр хүнтэй байж үзлээ. тэгээд бодоод үзэхгүй юү даа.

  22. Realstate says:

    тийм шүү 2ууланган xаяаад xүүгийнxээ төлөө амьдраснан xожийшүү xожим бөөн юм болно.

  23. ,,,, says:

    Хэнийг нь ч бүү сонго… Нэг хуурсан хүн дахиад хоёр, гурав ч хуурдаг юм. Тийм юманд л итгэж болохгүй юм билээ. Эхнэр хүүхэдтэй хүн бүр ч дэмий. Тэгж үйлийн үрээ нэмээд яахав.

  24. Erka says:

    Оортойгоо адилхан эмэгтэй болон хууг битгий зовлонд унагаа. Ухаантай байна шуу бусгуй мини. Эрчүүд яахав толгойгоо боовондоо мэдүүлсэн байгаа. чи одоо хуучин нохортоо очоод энэ 2 гэр бул амар амгалан байх болтугай ухаант бусгуй мини. Ургэлж нэг зуйлийг бод чи наад хунтэйгээ жаргалаа гэхэд цаана ни нэгэн бусгуй хуухэд 2 насан туршдаа чамд гомдож амидрана гээд бодох ни чухал шуу.
    хуугээ бодоо нохортоо очоо хуний амидрал хэзээч шулуун бишшуу. Аз жаргал.

  25. anir says:

    хуугээ бодсон ни дээр дээ хуний гэр булийг бусинуулна гдэг ч байж болохгви ээ

  26. teddy says:

    дахиад уучлаад уздээ 2 гэр бул салгаж бхаар хуугээ боддоо

  27. Novsh says:

    Medehgui yumdaa huuhded chin hen ni hamgiin sain baij chadahiig songovol deer ch yum

  28. tuulai says:

    10 жилийн амидрал нэг жилийн амидрал тэр 10н жилд мартагдахааргуй олон сайхан дурсамжууд байгаа болов уу л гэж бодож бна даа сайн хун ни ч юу юмбэ зугээр хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.