Хүүдээ юу гэж зөвлөх вэ?

Европын нэгэн оронд амьдардаг хүү маань монголд. Миний хүү одоо 22-той. Тэр 3-н жилийн өмнө найз охинтой боллоо гээд миний явуулсан урилгаар энд ирэхийг зөвшөөрөөгүй юм. Тэгсэн сүүлд нь тэр найз нь жирэмсэн болчоод хүү минь орхиод явж чадалгүй тэнд үлдсэнийг мэдсэн. Хүүхдээ гарахад нь цуг байж уйлж байсан хүн одоо эхнэртэйгээ муудалцаад сална сарнина дээрээ тулдаг гэхийн. Эхнэр нь миний хүүгээс 10-н насаар эгч гэдгийг надаас нуусан байсныг эгчээсээ мэдсэн. Уг нь би хүүгийнхээ анхны амьдралыг бүтэлтэй байгаасай гэж боддог боловч санаснаар болж өгөхгүй сэтгэл нэг л зовиуртай байх юм. Одоо хүүдээ юу гэж хэлэхээ ч, зөвлөхөө ч мэдэхгүй байна даа. Та нар зөвлөөрэй надад…

18 Comments

  1. Uhaaral says:

    Хүү чинь нас биенд хүрсэн хүн, нөгөө талаас өрхийн тэргүүн, эцэг хүн. Тэгэхээр өөрөө гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ямар шийдвэр гаргахаа мэдэх учиртай. Ер нь болж өгвөл амьдрал руу нь оролцож, салгаж нийлүүлэх гэж оролдох хэрэггүй. Хэрвээ таныг амьдралд нь оролцсоноос болж салж сарнихад хүрвэл насан туршдаа танд гомдож явах магадлалтай. Тэгээд ч ямар ч гэр бүлд асуудал байж л байдаг. Хэрэлдэх муудалцах л байдаг л зүйл шүү дээ. Тэрийгээ яаж зохицуулах нь гэр бүлийн эхнэр нөхөрөөс л шалтгаална шүү дээ.

  2. ok says:

    энэ монгол этсэг эхчүүд маани ях гэж хуухдийхээ амидралд оролтсоод байдийн болоол ёроосоо ойлгохгуй юм. Насанд хурсэн хун амидралаа яж аүч яүах н тэдний дур биздээ. Иймэрхүү эмээ оүөө нараас болж ааү ээж мин салсан, одоо хуртэл дургуй хурж яүдаг.

  3. od says:

    хүү чини таны үгээр явна гэх хэзээ ч биахгүй биз дээ.

  4. angle says:

    нас ямар хамаатай юм бээ, хун хун оор шдээ сайн хун ч бна саар хун ч бна, нэгэнт эхэлсэн амидралнийг н угуй хийж яхнав дээ, эх хун бна даа та гэр булийн хооронд хэрүүл уруул бхийг алийг тэр гэхэв учирлаж хэлээд эвлэрүүлсэн дээр байх аа

  5. N.ka says:

    za da ta ter holoos odoo yu yrih we de haraal syyj baida hvv chin ooroo ehelsiim chin taarahgvi bga bol ooroo salaal ywah blgvi de

  6. Uka says:

    Гэрэлтэй санаа нэг байна

  7. Girl says:

    Та анхнаасаа хуугээ халамж хайраар дутаажээ, тэгээд танийг хол бхад 10 насний зуруутэй хуухэнд толгойгоо атгуулчихсан бна. хуудээ сайн сайхнийг хусээд юу гэж шийдвэрлэнэ туунийг ни дага даа. одоо амидралийг ни хянах гээд хэрэггүй.

  8. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** says:

    ӨӨР ДЭЭРЭЭ БАЙЛГАА ……….ӨӨР СОНГОЛТ ҮГҮЙ !!!!

  9. gerel says:

    Таны захиаг уншаад, таныг хүндэлмээр санагдлаа. Хүүгийнхээ хайр сэтгэлийг, болон тэр нэгэн бүсгүйг хүндлэж өдий болтол амьдралд нь оролцоогүйд тань баярлаж байна. Би гэхдээ хүмүүстэй адил зүйл хэлмээргүй байна. Мэдээж та амьдралын өөрийн өнцгөөс хардаг болсон бие хүн яг үүнтэй адил хүү чинь аль хэдийн нэгэн хөөрхөн хүүхэдийн эцэг болсон байна. Тэр 2 ын насны зөрүүний талаар болон салж байгаа шалтгааны талаар ярилцсанаас эцэг хүний үүрэг хариуцлагыг нь хүүдээ хэлэх нь хамгийн зөв байх гэж бодож байна. Тэрнээс биш эхнэр нөхрийн хоорондын асуудалд орж, нэг нэгнээс нь салгах утгагүй биз дээ энэ бол тэдний амьдрал, яаж салсан нийлсэн бай насан туршдаа тэд тэр хүүхдийн ээж аав хэвээрээ л байх болно. Тэгээд ч хүүдээ өөрийнхөө шийдвэрийг бие даан гаргаж, тэрнийхээ төлөө унаж чадах бас босож чадах сэтгэлийн тэнхээг өгөх нь зүй хэрэг болов уу. Тэгэж байж хүү тань цаашдын амьдралдаа асуудалд нухацтай хандан ирээдүйн сайхан өрхийн тэргүүн болно шүү дээ.
    Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүст хэлэхэд хайр дурлалд хэзээ ч нас хамаарч байгаагүй гэдгийг бид сайн мэддэг ч байнга л ярих юм энэ талаар … хүүгийн нүдээр харвал тэр бүсгүй хорвоогийн хамгийн сайхан бүсгүй байгаа ч юм билүү, хүний тухай яаран муулдаг энэ зангаа гээмээр л байна шүү залуусаа

  10. Aagii says:

    Huugee hamaagui zuvtguj bolohgui bh hariutslaga gedgiig medehee baichihaad ugaasaa ingedgiin geed dahiad ohiduudiin setgeleer toglodog bolchihno. Er ni huudee hariutslaga gedeg yumiig sain meddeg bolgoh heregtei bh, sain medehguim da egchee, yamartai ch setgeleer bitgii ih unaarai. Ta huugee hunii zeregtei hun bolohod ni hangalttai tusalsan hajuud ni bgaagui ch gesen, tiimees uuriiguu bodoj yavaarai!

  11. bi bn. says:

    та буxэнд баырлалаа зоволгоо огсонд.нэгэнт уусгэсэн амидралийг н xундэтгээд эгч ч гэсэн эxнэрийг н xундэлсиймаа.гэxдээ болоxгуй байвал салгадаг л бxдаа.тэдний гэрийнxэн ч миний xууг xундэлдэггүй юм шиг бнлээ.тэрийг н бодоxоор надад нэг л гомдолтой байдгийм.

  12. hi says:

    салгаад хажуудаа ав!!!!!!!!!!!!

  13. shudraga says:

    хөгшин хүүхэн залуу хүүхдийг панаалдчихсан бна ш дээ. Би л лав хүүгээ 10 эгч хүүхэнтэй амидарна гэж төсөөлж чадахгүй.

  14. jess says:

    yah gej anhnaasaa huugee hayaj yavaav, hedteid ni orhisniig medehgui ch huuhed chin l shuu de

  15. Ramiraz Sanchez says:

    Tuuntei yariltsa odoo yaay geed bgaag asuu eregtei hun urgelj dotroo bodoltoi bdag!!! HErvee tiim bish bval huuchine asuudaltai gesen ug!!!!

  16. delhii says:

    10 nasaar egch uym bol hetsuu l bdag bh.uzel bodol ni taarahgui

  17. delhii says:

    nogoo huuhenees ni bolood bdagiin bol salgaad avaach.tegeed achdaa nasand hurtel ni tuslaj bh ni deer bhaa

  18. sainaa says:

    ээ дээ… нэг ирээд хүүгээ аваад наад орондоо буцаад очиж болдгүймуу…

    хүү чинь нас залуу байна.. ирээдүй байна.. танаас өөр хэлэх ярих хүнгүй хүү чинь ганцаарадаж багйаа байх даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.