Царай муутай, муухай хүүхэн Улаанаа

Өчигдөр шөнө их гоё зүүд зүүдлээд, өнөө өглөө их гоё инээд алдаад л сэрлээ л дээ. Тэгсэн чинь үнэн царай муутай хүүхэн өөдөөс инээгээд байж байнаа. Сонин юм аа. Өчигдөр шөнө харанхуйд гайгүй л царайтай байх шиг байсан юм даа… Би энэ хүүхнийг дөнгөж өчигдөр харсан юм шиг ямар сонин юм биччихэв ээ?

Уг нь би энэ хүүхнийг олон жилийн өмнөөс танина л даа. Нэрийг нь Улаанаа гэдэг юм. Бид 2 олон ч жил орой хамт унтаж, өглөө хамт сэрж байгаа л даа. Анх зуны амралтаараа хөдөө явахдаа учиргүй санадаг байж билээ. Санаж санаж ирчихээд л хамтдаа унтаж, хамтдаа сэрээд л… Сайхан байж дээ тэр үе…

Сүүлийн үед харин Улаанаа маань харах тусам муухай болоод байх юмаа. Ер нь ч тэгээд олигтой байсан ч юм уу дөө? Бусдын хүүхдүүд гэж нүд, хөмсөг болсон сайхан, сайхан л амьтад байх юмаа. Хараад, хараад ханамгүй… Бусдын хүүхнүүд гэж гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хөх, бөгстэй байх юмаа. Тэнгэрийн амьтан л гэлтэй… Манай Улаанаа байдаггүй ээ… Нүд ч үгүй, хөмсөг ч үгүй. Хүнд үзүүлж харуулах юм юу ч үгүй. Хөх ч үгүй, бөгс ч үгүй. Хүнд гайхуулаад ярьчихаар юм юу ч алга. Халтайчихаад… Ядахдаа нүүрээ нэг угаачихдаггүй юм байх даа.

Анх яагаад тэгэж их сэтгэл хөдөлдөг байсан юм бол, бүү мэд… Нөгөө анхны дурлал сохор байдаг гэдэг нь юм бол уу? Магадгүй. Ямар ч байсан, өөрийгөө өмөөрөх үүднээс Улаанаагийн зарим дутагдалтай талыг нь биччихье.

Хатагтай Улаанаа ч тамхи их татнаа. Би орой гэртээ хамраа чимхэж ороод л, шууд орондоо ороод л, хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд л хэвтчихнэ. Тэгэхгүй бол татсан тамхиных нь утаанд ухаан алдчихна. Их хэцүү. Хөнжил дотор бол бүр ч хэцүү. Нөгөө Улаанаа чинь унгаад л… Бас болоогүй ээ, шивэр, хулмас гэх мэт анхилуун үнэрүүд бас бий. Ядаж байхад биеэ нь нил хир… Муухай, муухай. Авах юм байхгүй ээ. Ийм хүүхэнтэй насыг барна гэхээр энэ амьдралд гомдолтой л байна. Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна. Улаанаа маань гоё болчихсон байна гэж шөнөжингөө зүүдлээд л… Даанч өглөө сэрэхэд бүх юм яг л байдагаараа… Жартайсан солир нүдтэй, баахан сорив болсон хөх бөгстэй, халтайсан нүүртэй, хиртэй биетэй гутмаар хүүхэн л өглөө угтана даа… Би ч уг нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ энэ амьдрал ямар ч урам алга.

Болдог бол энэ Улаанаагаас салах юмсан. Даанч өөр сонголт байхгүй. Жавхлангийн дуун дээр юу гэж гардаг билээ? “Хайрлаж болохгүй хайр уу? Хагацаж болохгүй сэтгэл үү?” гэдэг байхаа. Урамгүй ч юм дөө… Энэ Улаанаа.

Балай хүүхний тухай гар, хуруугаа өвдтөл баахан юм биччихлээ. Болъё. Дуусгая.

Ингэхэд, миний энэ нийтлэлийг уншаад танд юу бодогдов? Намайг аймар муухай хүүхэнтэй учир ургуулаад, унтаж хэвтээд… Тэгээд тэрнийхээ тухай баахан юм биччихэж гэж хардаж байна уу? Ээ, андуураад байнаа, андуураад байна.

Энэ чинь далд утгатай өгүүлбэрүүд байхгүй юу даа… Ойлгохгүй байна уу? Далд. Улаанаа гэдэг чинь Улаанбаатар. Хүүхэн гэдэг чинь хот. Ийм түлхүүр үг хэрэглээд дахиад уншаад үз дээ? Одоо ойлгож байгаа биз дээ? Жартайсан солир нүд гэхээр юу байх уу? Энд тэнд шонгийн модны оройд байгаа гудамжны гэрлүүд байх нь байна. Сорив болсон хөх, бөгс нь юу байж таарах уу? Нурж унах гэж байгаа балгас гэмээр хэдэн байшингууд байх нь байна шүү дээ…

Энэ маягаар та цааш нь бодоод үз дээ…

Юутай ч Улаанаа хүүхнийг гоо сайхны мэс засалд өгөх цаг болсон байхаа…

45 Comments

  1. yumaa says:

    наад зүүдийг чинь би бас зүүдэлдэг зүүдэнд сайхан харагдагч сэрэхээр үнэхээр үхтэл зэвхий царай татсан тамхины утаа авах юм байхгүй харин хөдөө тийшээ Байгальмаа хүүхэн ч сайхан шүү

  2. saass says:

    kkkk vinoo joohon ch gesen ineed belgelleee kkkkk

  3. saass says:

    kkkk vinoo joohon ch gesen ineed belgelleee kkkkk

  4. shax says:

    ardchilal exelsenees xoish ulaanaa xvvxen ih zavxai bolson gadaaduud ix yavaldaj zamaa aldsaan xuurxii kkkkkk

  5. shax says:

    ardchilal exelsenees xoish ulaanaa xvvxen ih zavxai bolson gadaaduud ix yavaldaj zamaa aldsaan xuurxii kkkkkk

  6. bb says:

    eo eo eo ta hed uusduu yamar sonin um yardiin be vino hatagtai mini ene UB hotiin tuhai shuumj bna ok

  7. bb says:

    eo eo eo ta hed uusduu yamar sonin um yardiin be vino hatagtai mini ene UB hotiin tuhai shuumj bna ok

  8. ochko says:

    hi.hiruda unende saihan setgegdel bichsen b.n kkk

  9. Anonymous says:

    vimo chi shuu chinii ugiig barag nadaas oor hun oilgohgui bgaa bololtoi

  10. zvgeer zowolsiimaa says:

    ednii muu xaltar ulaanaad bi xairtai zndoo ix xairtai kkk

  11. b says:

    Элэг хөшлөө. ярих гэж яйруулаад хаячих юм аа

  12. saka says:

    ^^ Tsagtaa naad xvvxen chn aziin tsagaan dagina gdg nertei blaa zailuul^^ odo xexexe xaltar ntr bltson araichdee xexexex ene vnen nvvr tsrai shdee ^^MONGOLCHUUDAA^^ Odoo yum bdox tsag n blson bxaa^^

  13. zoljargal says:

    vimohuurhii amitan guizteej unhiguy doromjluulaaaaaaaaaaadl hiha kkk tl ,

  14. oo bandi says:

    ene vimo chine harin shaaj ogdog gar bna daa uhaanii homsdoltoi sda erguutej yavahaar erguu golog zailaach iim teneg yumnuud yaj yavaad net uhaad surchihdag bhaa aztai l golog yum haha

  15. chi teneg says:

    chi ih teneg yumaa ooroo iim hyntei suugaad chamd gj helhed hynii ohiniig doromjiloh bsn yum bol naad doodhoo zahiraad anhnaasaa uhaalga bh heregtei tenegee gaihuulj bgaa yum shig oor yum bicheech dee

  16. mergejilten says:

    hihi

  17. mergejilten says:

    hehe tghgui yagaw de ulaanaa suuliin ued chamaas oor huntei gaduur ywaldaad bur budaa bolood bgaa yum chin

  18. хэхэ says:

    би оруулсиймөө гэхдээ копи паст хэхэ

  19. Irilash! says:

    xаxаxа нисэ, та хэдин алиа коммэнтийг бас уншаад инээв сайхан байла~

  20. kkk says:

    вимо юндаа ууралсан юм дээ. цөөхөн ч гэсэн хүмүүс инээгээд л авлаашдээ.

  21. ns_lux@yahoo.com says:

    Ганцаардаж байнаа, сайхан найзууд болох элдэв санаагүй бүсгүй байвал холбогдоорой.

  22. vimo says:

    @ duh,
    1.бантсан угуйг ни чи байтугай чиний тсаадах ни мэдэхгүй болохоор уг хэлээ мэдэж бичиж бай л да.
    2…худлаа шаагаад… гэдэг чин ю гэж бгаан? өөрөө худал, унэн шаалгаж узсэн бололтой. хураасан туршилгийг чин хундлиэ дэ! эр ни тэгээд худлаа зуйлээс унэн дээр ш дэ. дандаа унэн шаалгуулж явахийг хичээгээрэй дэ! амжилт!

  23. jiriin busgui says:

    Цагтаа Азийн цагаан дагина байсан хүүхэн дээ хөөрхий. Одоо ч архи тамхи хоёрт живээд ар гэр үр хүүхдээ ч хайхрахаа больж дээ. Амьдрал нээрээ юу эсийг үзэх вэ дээ. Цагаан дагина байх үеийг нь мартаагүй хүмүүс байсаар л байна даа. Цэмцийсэн цэвэрхэн, инээмсэглэсэн, сайхан ааштай, ганган хүүхэн байж дээ.

  24. duh says:

    хаха вимо худлаа шаагаад бантсандаа

  25. vimo says:

    далд утгатай зуйлд далд утгаар хариулахаар ойлгохгуй бх юм да 🙁 төрийн орднийхон бугдээрээ зайлтсгаа гэж шууд хэлчихсэн бол хумууст амар бж дэ…. 🙁

  26. ulaanaa says:

    чи өндөр соёлтой оронд бсан ч бас л гомдоллох биз…

    хүн ханаж цадахаа мэддэггүй гэдэг.

  27. . says:

    ээ vimo минь дээ vimo минь. гүйцэж уншчихаад загнаач кк. бүр хадуураад явчих юмаа хэхэ

  28. er hun says:

    Энийг урьд нь уншиж байсан юм байна

  29. monda says:

    vimo энэ нийтлэлийн хаагуур н ь туучаад өнгөрчвөө. дуустал н уншилда:)

  30. яаанаа ийм балиар хүүхэнтэй байсан бол хэн ч галзуурнада орондо унгаж нтр муу хоол идхээр орондоо унгадаг гэж сонссон улаанбаатарчдээ мэдэхгүй хог идэж байгаам чэн эээ бурхан өршөө

  31. 666 says:

    яасан хөөрхөн нийтлэл бэ таалагдаж байна кккк

  32. Alpha 910 says:

    вимо миньдээ дуустал нь уншаа.

    Улаанаа маань өнгө зүс алдсан бна лээ. Гэхдээ Улаанаадаа би ч гэсэн хайртай удахгүй улаанаа дээрээ очино доо. Сайхан нийтлэл бна баярлалаа 🙂

  33. Bobo says:

    ХАХА энэ бино гдэг нөхөр ойлгоогүй шаасан

  34. vimo says:

    айлийн охинийг жаргааж чадахгуй бж яах гэж авч суусийн?! хуний охиний амидралаар тоглочихоод одоо яаж ингэж хэлж чадаж бгаан?! дэмий хоосон зуудлэж хэвтэж бхаар бага унтаад наад эхнэрээ эмчилгээнд явуулж, хамтдаа эрүүлжиж жаргалтай амидрахаар хичээж ажиллаач эргүү мин! хамт амидарч бж хажуудахаа өөд ни татахийн оронд муулж бдаг, аваад явж чадахгуй бол эртхэн зайгаа тавиж өгмөөр юм!

  35. zaya says:

    хэ хэ хөөрхөн өгүүллэг байна.

  36. Sara says:

    хэхэ яг унэн байна шуу. Нээрээ Улаанаа ч дэндүү заваан бохир хуухэн шуу. Уг ни гайгуй байсан юмаа чамтай суух уэдээ эртээ одоо будаа.

  37. katana says:

    nice nice goy sanagdlaa yag unen shu

  38. tata says:

    huuye ene ymar hoorhon niitlel we? hehe ehleed unshaad bur yasan oodgui amitan be? gd uur hurd bj blaa sh dee . demjij bn ulaanaag oorchhilyoo hey hey

  39. ZAAWAL UNSH!!! says:

    За зайлаа, худлаа зохиол шаачих гээд байхийн сда чин… Наа чин явахгүй байна тэнэг хулгайч минь

  40. A.Delger says:

    Xийx юмаа олж ядсан тэнэг гахайны сүүж вэ

  41. sunny says:

    хэлээд юукэв…

  42. эмэгтэй says:

    Улаанааг мэс засалд оруулах мөнгө эцэг эх нь өгөх болов уу? тамхинаас нь гаргачих юмсан тээ, царай муутай ч гэсэн Миний сайхан Улаанаа хүүхэн их санаж байна даа чамайгаа

  43. RobertO says:

    ulaanaa oiriin ued bas arhi ih uudag bolson shuu. uulaanaa bas ih olon baar ornoo tegd hehe …. tsaash ni urgeljluuleh husel ch alga.

  44. йыбйыб says:

    Хэхэ. яг үнэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.