Олон жил хамт амьдарсан гэр бүлийн хосуудын бэлгийн амьдралд хөрөлт үүсч, хөндийрсөн байдал ажиглагддаг бөгөөд энэ үедээ тэд хэзээ нэгэн цагт урьдын их дур тачаал маань эргэн иэрх эсэхэд эргэлзэж эхэлдэг. Ихэнх тохиолдолд байдал удалгүй сайнаар өөрчлөгдөнө. Гэвч гол шалтгааныг нь олох хэрэгтэй.
Юу үүнд нөлөөлж бидний бэлгийн амьдралд мөстөлтийн үеийг бий болгодог юм бол. Гэрлэсний дараахан Зарим хүүхнүүд нөхөрт гармагцаа ойртохоос татгалзаж эхэлдэг. Залуу эхнэр “Одоо тэр маань үүрд минийх юм чинь, би тэгж их хүсээгүй болохоор шөнө болгон хавьтаж яах юм” гэж боддог.
Эсвэл “ Бид нэгэнт гэр бүл болсон юм чинь хэзээ дуртай цагтаа хийж болно” гэдэг. Заримдаа ийм байдал харин ч их аятай, таатай, гэр бүлийн шинэ харилцаа бий болсны дохио болдог. Дурлал хайр урьд өмнө амсаагүй шинэ шатанд гарч ирчээ. Тоглоом үргэлжилсээр л байна. харин чи зөв зүйл үрүү тэмүүлж явна уу эсвэл… Хүүүхэд төрүүлсний дараа Бараг бүх л гэр бүлд хүүхэд төрсний дараа нэг хэсэг байдал өөрчлөгдөж, учир зүйгээ олтол хэсэг хугацаа өнгөрдөг. Ихэнх хүүхнүүд их ядарч туйлддаг тул юун секстэй манатай.
Зарим нь хүүхдэд бүхнээ зориулах хэрэгтэй гэж шийддэг тул бэлгийн дур хүслээ хязгаарладаг. Мөн хүүхдээ хөхүүлж байхдаа жин нэмж, таргалсан учраас зарим нь ичиж зовон хурьцахаас дургүйцдэг. Ихэнх залуу эхчүүд хүүхдээ арчилж асраагүй үедээ амрахыг хүсдэг. үүнээс гарах арга зам гэвэл хүүхдээ сэрээхгүй байхад өглөө эрт секс хийвэл зүйтэй. Орой бол хоёулаа ядарсан байдаг тул. Эсвэл өдөртөө бололцоотой бол хүүхдээ унтаж байх хооронд та бага зэрэг нойроо аваад нөхрөө ажлаа тарж ирэхэд сэргэлэн цовоо угтаж болох юм. Хааяа асуудал их ноцтойгоор эргэдэг.
Зарим хүүхнүүд гэрт хүүхдүүд байхгүй үед л жинхэнэ ёсоор амардаг. Энэ тохиолдолд хүүхдүүдээ эмээ өвөө эсвэл бусад хамаатан руугаа явуулж болох юм. Иймэрхүү арга хэмжээний дараа өвдөхөөс айгаад хурьцахаас татгалзаж байгаа бол эмчид үзүүл. Хэрэв бүх зүйл хэвийн бол аяндаа цаг хугацаа эмчилнэ. Гэхдээ сэтгэл санааны хувьд удаан хугацаа шаардагдана гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Эсвэл бүхнийг эхнээс нь эхэлж болох юм.
Хэрүүлийн дараа Хэрүүлгүй гэр бүл авалцахгүй гал гэж байдаггүй. бие биедээ уурлаж хэрэлдсэн үед л энэ байдал хамгийн удаан үргэлжилдэг. Та түүнийг дийлэх гэж хурьцахаас татгалздаг юм биш биз? Нөхөр чинь уурласан үедээ таныг цаашид харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байж болох. Гэхдээ энэ нь таныг хүсэхэд огтхон ч саад болохгүй. аар саархан зүйлээс болж хэрэлдэх ч яахав. Шөнөдөө сайхан эвлэрч хоногдог.
Эвлэрэлтийн гэрээ байгуулахад секс томоохон байр суурь эзэлдэг гэдгийг та ер нь мэдэх үү? Орой орондоо орсон хойноо нөхрөө араас нь зөөлөн тэвэрч цээжиндээ наан түүний нуруун дээр үнсээд хайрт чинь гэж хэлэхэд л хангалттай. Гэхдээ би уучил намайг гэж гээгүй шүү. Ноцтой асуудлаас болж удаан хугацаагаар гэр бүлийн бэлгийн асуудалд хөндий байдал үүсэх нь хамгийн төвөгтэй шийдвэрлэхэд бэрх урьдчилан хэлэхийн аргагүй нөхцөл бий болгодог.
Мэдээж асуудал бүрт гарах гарц байдаг хойно эвлэрэх арга бий. Өөрөө эхэлж анхны алхам хийх эсвэл түүнийг уучлалт гуйж буруугаа хүлээх нөхцөл байдал бий болгох. Хэн нэгнийг хүлээн зөвшөөрч эелдэг хариу барихаас өөр аргагүй нөхцөлд оруулж чаддаг эмэгтэй хүн манай сэтгүүлийн байнгын уншигч мөнөөс мөн.
3 Comments
Bid 2 hereldeegui ch gesen buten sar ch oirtohgui yavdag,,,yagaad gedgiig sain meddeggui yuma.,bi guih durgui bolohoor ter bas husdeggui bha.Odoo 37 nastai shuu dee.Zarimdaa bi mash ih husdeg gesen ch ter husehgui bolohoor yaltai ch bil ee dee
Zaluu d ter yamar ch asuudal bish de!!!
sain baitsganu bi odo 23tai eregtei neg zvilig ta bvhnes todrulah gesn ymaa. Bi haya hvn oirtohgu udhara gar hangalaga hichehdeg. Teged sulin ved gar hangalaga higed tawihad vrin shingen maani ogt vserch garha bolitson bh ym. Umnu n ih hol vserch ih hvchtei gardag bsin. Ene minii nasand ymar vzegdel we hvmvse helj ugurei zawal, bayrlalaa