Эрчүүдийг гоонь явахад хүргэдэг хүчин зүйлсүүд…

Зарим эрчүүд 25 нас хүртлээ эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй байх нь бий. Сэтгэл зүйчдийн олж илрүүлснээр бол дээрх байдалтай холбоотой хэд хэдэн шалтгаан байдаг ажээ.

– Бага байхад нь үеийнхэн нь тоглоомдоо дурамжхан оруулдаг, найзлахыг хүсдэггүй байсан ба хэт даруу, ичимхий зан нь эцэс сүүлдээ хорсох сэтгэлийг төрүүлж улмаар үе тэнгийнхнийхээ тоглоом шоглоом болдог байсан. Үүнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.

– Зарим нэг эрчүүдийн хувьд бие организм нь үрийн шингэнийг бага боловсруулдаг байна. Энэ байдлаасаа болоод бараг дур хүсэл төрдөггүй ажээ.

– Хүүхэд насандаа хэт их асран халамжлуулж байсан эрчүүд өөрөө бие дааж аливаа зүйлд шийдвэр гаргахдаа муу болдог. Хувь тавилангийн ямар ч эргэлт тохиосон “Би бэлэн биш байна” хэмээх нэг л хариултыг өгч байдаг. Түүнчлэн ээж нь “Эмэгтэй хүн өөрийн хүслээ биелүүлэхийн тулд шунаг сэтгэл өвөрлөн эрэгтэй хүний толгойг эргүүлж улмаар хүүхэдтэй болж суудаг” хэмээн итгүүлж, чихнээс нь байнга хонх уядаг байснаас болоод эмэгтэй хүнээс болгоомжилж эхэлдэг.

– Тэд романтик байдлыг анхны удаа маш хүчтэй хайр дурлалаар болж өнгөрөх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Шинэ сонирхол, дур хүсэл болгоныг жинхэнээсээ биш хэмээн үздэг. Цаг хугацаа өнгөрсөөр… Харин нөгөө цорын ганц байх ёстой мэдрэмж нь бий болоогүй л байдаг.

– Тэд сексийн талаар огт боддоггүй биш боддог. Гэвч түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Үүнээсээ болоод эрүүл мэнд болон сэтгэл зүйд нь асуудал үүсдэг байна.

/Хань/

2 Comments

  1. Baagii says:

    Mongold mungu l gej asuudal bgaam bish uu.

  2. Ramiraz Sanchez says:

    ер нь бол хүүхэд бхад н асуудалийг сайн шийдэх хэрэгтэй л юм бна ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.