Эр хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулах янз бүрийн арга бий. Сайхан хоол хийдэг эмэгтэйгээс эрчүүд холдох дургүй байдаг тул ходоодоор нь эзэмд гэдэг ч оргүй хоосон зүйл биш. Гэхдээ дөнгөж танилцаж байж юу юугүй хоол хийгээд унах нь ч хаашаа юм. Тиймээс бусад аргуудыг ч эрж хайх хэрэгтэй.
– Түүнээс ямар нэгэн тусламж гуйх.
– Үүнийг засаад, эсвэл хадаад өгөөч?… гэсэн гуйлт нь эрэгтэй хүнд амжилт, эрч хүчийг мэдрүүлдэг.
– Тодорхой хэмжээнд нээлттэй бай.
– Бүхий л амьдрал зовлон жаргалаа тоочоод байвал удалгүй та түүний сонирхлыг татахаа болино.
– Ярих шаардлагагүй хувийн нууцаа өөртөө л үлдээ.
– Дур зоргоороо бүү аашил.
– Эр хүний хувийн орон зайд бүү халд.
– Одоохондоо гэрэлчихээгүй байгаа болохоор гар утсыг нь шалгаж, ширээг нь ухах хэрэггүй.
– Найз нөхөдтэй нь танилцах гэж зүтгэх ч хэрэггүй.
– Гоёж гоодохдоо нээлттэй бай.
– Түүний дэргэд уруулаа будаж, энгэсэг тавихаас санаа бүү зов.
– Хамтдаа үзвэр үзье гэж бүү шалгаа.
– Танайд очъё, бүжгэнд явъя гэх мэтээр шалгаах нь түүнийг эвгүй байдалд оруулна.
– Хэрэв танд хайртай бол иймэрхүү саналыг эр хүн өөрөө гаргах ёстой.
– Хоёул хамт амьдарна, тэгнэ ингэнэ гэж ирээдүй, хэтийн зүйл ярих хэрэггүй. Ийм ярианаас эрчүүд айдаг юм. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгт итгээрэй. Тэр үнэхээр хүсэж байвал өөрөө л яриг.
– Айдас, болгоомжлол төрүүлэх зүйл хэзээ ч бүү яриарай.
– “Чамтай ярих хэрэг байна!” “Чи үнэхээр надад хайртай юм уу?” “Чамд өөр хүүхэн байхгүй биз?…” гэх мэтийн зүйл асуухаас аль болох зайлсхийгээрэй. Ийм ярианд эрчүүдийн эндорфин гормон шууд багасч, болгоомжлол төрдөг гэсэн судалгаа бий. Яг өөрөө энэ тухай ярих гэж байтал түрүүлээд асуучихаар эр хүний дотноор ярилцах сонирхол буурдаг байна.
/Хань/
7 Comments
I used to be more than happy to search out this net.iste-I wanted to thanks to your time for this excellent learn!! I definitely having fun with each little bit of it and Ive you bookmarked to check out new stuff you blog post.
яаxав дажгүй л юм
Авах гээхийн ухаанаар л хандана биздээ. Ядаргаатай хүүхнүүд ч бас байдгийм шүү.
ер н иймэрүү xосуудийн xарилцаа ч юмуу, гэр бүлийн асуудал дээр эрчүүдийг бүр нэг дэргэдээ яаж тогтооx вэ ч юмуу! тэгэж болоxгүй ингэж болоxгүй, тэгвэл тэгнэ ингэнэ гэxийн!!! бодоод үзxэд эмэгтэй xүнийг яаж xайрлаx вэ? юунд дуртай дургүй бдаг нтр гэсн асуудал бичсэн нийтлэл маш xовор бдаг! тийм нийтлэл байла ч эмэгтэй xүн өөрийгөө сонжиж үзнэ үү гэxээс эр xүн нэг иx уншаад бдаггүй! би яаг юу xэлэx гэсийн бэ гэxээр – эрэгтэй xүнийг xариуцлагаас зугтдаг гэx,эмэгтэй xүнийг xариуцлагийг тулгадаг гэx.. ийм утгагүй юм битгий байлгаачээ монголийн сайxан XАЙР.ийг бүрэлдүүлэгчид мин ээ!
ОК ХЭТРҮҮЛЭГ БАС БАЙНАА ККК
1. ярих шаардлагатай хувийн нуутс гэж ю бдаг юм болоо?
2. гэрлэснийхээ дараа гар утсыг нь шалгаж, ширээг нь ухаж болох юм уу?
3. хунийг нз нөхдөөр ни таниж мэддэг. хэнтэй хувь заяагаа нэгтгэх гэж бгаагаа судалж мэдээд хэрэггүй гэх гээд бна уу угуй ю?
… товчихондоо охидууд мин зурх сэтгэлээ сайн чагна, анхаар, зурх чин хэзээ ч чамайг хуурахгуй! тсагийн юм тсагтаа, тсагаасаа туруулж шаналах хэрэггүй гэж гой уг шу! амжилт!
Энэ ч гэсэн охид бүсгүүчүүдэд мань хэрэгтэй зүйл бна