Эр нөхөр тань өмнөх эхнэрийнхээ хүүхэдтэй холбоотой байдаг бол

Өмнө нь амьдрал үзсэн эр хүн үр удмаа үлдээж, хүүхэдтэй болсон байж л таарна шүү дээ. Нөхөр тань хуучин эхнэрийнхээ хүүхэдтэйгээ холбоотой байдаг бол энэ нь сайн эцгийн шинж юм. Энэ чанараараа эр нөхөр чинь танаас төрсөн хүүхдийг ч гэсэн адилхан хайрлаж, халамжлах болно.

Зарим хүүхнүүд хүүхдийнхээ асуудлаар хуучин эхнэртэйгээ холбоо барихад сэтгэл дотроо битүүхэн эмзэглэх тал бий. Мэдээж хэрэг хүн л болсон хойно хардаж харамлах сэтгэл төрөлгүй л яахав. Гэхдээ та нэгэнт энэ амьдралыг сонгосон болохоор дасан зохицож, аль болох зөв талаас нь ойлгож, хүлээж авах нь зүйтэй.

Тантай амьдралаа холболоо гээд өмнөх эхнэрээсээ харьцаагаа тасалж төрсөн үр хүүхдээсээ нүүр буруулж болохгүй шүү дээ. Харин та гэм зэмгүй хүүхдэд буруу өгч болохгүй. Өөрийгөө түүний оронд тавиад нэг үзэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ уулзахаар таныг орхиод яваад өгвөл дуртай зүйлээ хийж өөрийгөө саатуулаарай.

Нөхрөөсөө хүүхдийнх нь эрүүл мэнд болон юу сонирхдог эсэхийг нь асууж мэдээрэй. Хүүхдийг нь нэрээр нь дуудаж байгаарай. Учир нь “хүүхэд чинь”, “чиний хүү, охин” гэсэн хандлагаар хандах аваас хайртай нөхрийн чинь чихэнд эвгүй сонсогдож гэр бүл тань таагүй уур амьсгалыг бий болгож мэдэх юм.

Хүүхэдтэй нь аль болох ойр дотно байж, кино үзэх, паркаар зугаалах, хамт хоолонд орох гэх мэтээр өөрийн хүүхэд мэт хандахыг хичээгээрэй. Хааяа сюрприз болгож дуртай зүйлийг нь бэлэг болгон өгч байхад зүгээр. Бэлэг өгнө гэдэг бол та халамж анхаарал болон өөрийн сэтгэлээ зөв илэрхийлж буй нэг илэрхийлэл юм.

Хүүхэд ч гэсэн таны энэхүү байдалд чинь баярлахаас гадна нөхөр тань таныг илүү ихээр хайрлаж, үнэлэх болно. Харин та үүнийгээ ая тал засаж, хахууль өгч, өөртөө сайн үнэлгээ авч байгаа мэтээр бодож хэрхэвч болохгүй.

/Хань/

8 Comments

  1. dondog says:

    mj chi yu yariad bainaa ergej butssan amidral gej yu gej bgaan ter hun ur udam,tursun ur ni baij baihad uulzalgui yahav de chi yaasan amia bodson novshiin emegtei ve,chi ter huuhdiig etseg ni baihgui hichneen hetsuu usuj bgaag  medej bgaa yu.chi yaah gej ter ehner huuhedtei huntei naizalsiin be tegeed ehner huuhediig ni ad uzeed baigaa chin estoi teneg hereg baina.etssiin etsest hun ur   huuhdee l boddiishdee hezee ch chamaig bodohgui

  2. mj says:

    би гадаад амдардаг найз залуутайгаа 6 жил болж бн. урд н эхнэрээс нэг хуутэй. ууруу болхоор салсан гэж ярдаг. би монгол ирч очиж явдаг болхоороо нз залуу маан манай хуутэй уулзад бэлгэ ч юмуу эсвэл юм узуулээд ирэхгүй гэж уурлаж хэрүүл уусдэг бсан . би унхээр гайхаж бн. тэгж хуудээ хайртай юм бол ях гэж салж сарндаг юм тэгээд ч би ясан гэж тэр хуутэйн уулзах юм бэ унэндээ эргэж бутссан амдралд дургуй . тэр мин монгол явбал хуухдээ бодоод эргээд суух юм шиг санагддаг юм…

  3. teibyn says:

    Би хүүийнхээ ээжтэй 12 жил амьдарсан. намайг гадагшаа яваад 2 жил болсоны дараа хүүгийн ээж нь хүнтэй суусан байсан ба 4 жилийн дараа баталгаагаа салгасан. Гадаадад байхдаа жилдээ хэд хэдэн удаа ирдэг байсан. Баталгаагаа салгуулсаны дараа Гэрээсээ үлдсэн хувцасаа аваад явсан. Байр гэрийн тавилга гэх зүйлсээсээ юуг ч аваагүй.Дараа жил манай хүү 18 нас хүрнэ. 18 хүрсэний дараа өдөр нь байрыг нь нэр дээр нь шилүүлж өгөх гэрээ хийгээд баталгаагаа салгасан. Би хүүтэйгээ ойр ойрхон уулздаг. Үүнээс хойш эхнэртэй болох талаар бодож хэд хэдэн бүсгүйтэй танилцаж үзсэн. Гэхдээ л нэг л болохгүй юм. Эмэгтэй хүнд итгэх итгэл алга болсон юм шиг байна даа.

  4. ýì÷ says:

    хуухдуудээ харж узэлгүй яах вэ. уулзаж учралгуй яах вэ. харин эхнэртэйгээ уулзаад харж узээд байвал яахуу.

  5. Moogii says:

    Би нэг залууг мэднэ. оороо 2 хуухэдтэй эхнэрээсээ буур салснийхаа дараа нэр эмэгтэй суусан юм. гэхдээ оорийн 2 хуухдээ яриж байхийг нэг удаа ч сонсоогуй шуу. Сонин шуу. харин эхнэр ни хуухдуудийг яриад сурхий сайн эмэгтэй шуу.

  6. Xorsol-d says:

    Хорсол миний дуу буруу бодож байна. магадгуй тэр хуухэн булаагаагуй эцэг чини 110% буруутай шуудээ. эхнэр хуухдээ хаяад оор эмэгтэй сонгосон байна. тайвшир миний дуу хорвоогоор нэг ийм юм байна даа.

  7. Horsol says:

    Эцэг минь болохоор яагаад ч буруутгаж чадахгүй юм. Орхиод явсаныг нь бодохоор дургүй хүрэх юм. Эцэгийг минь надаас булааж, эхийг минь үргэлж шаналгасан тэр муу гичийгийн барааг хардаг л юм бол зүрхэнд нь хутга зооно доо

  8. Ramiraz Sanchez says:

    Тэхдээ бусада дарамт учируулахгүй гээр ухаалгаар сайн зогцуулах хэрэгтэй ш дээ тэгэээд л туулшираад бдаг малнууд бас бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.