Эсвэл гуравдах сонголт байна уу

Сайн байна уу? Та бүхэнтэй өөрийнхөө амьдралд тулгарсан асуудлыг хуваалцаж зөвөлгөө авах гэсэн юм. Би одоо 30 нэлээн гарч байгаа залуу. Эхнэр, 3 хөөрхөн хүүхэдтэй. Би хүүхэд байхдаа нэлээн хөдөлгөөнтөй сахилаггүй байсан. Тулааны урлагаар хичээлддэг байсан болохлоор нэг тийм өөртөө давилуун байж байгаад нэг хэрэгт орооцолдсон юм. Тэгээд өөрийгөө эрүүгийн зам руу хальтирчихаас өмнө татаж авахаар шийдээд сайхан мэргэжил эзэмшихээр оюутан болсон.

Тэгтэл эхнэртэйгээ учирсан. Ямар сайхан охин байсан гээч. Оюутан байхдаа эхнэртэйгээ гэрлэсэн, одоо гэрлээд 16 гаруй жил болж байна. Хүүхдүүд маань 15, 8, 4 настай. Хэн ч гаднаас харсан хүмүүс бид нарыг сайхан хос, сайхан гэр бүл гэдэг юм. Тэгээд залуу гэр бүл юм чинь муудалцах үе гарна л даа. Тэглээ гээд эхнэртээ зарим нэг хүмүүс шиг гар хүрж байсангүй. Амьдралдаа агсан согтуу тавьж үзээгүй.

Анх эхнэртэйгээ гэрлэхдээ маш их хайртай байсан одоо ч гэсэн хэвээрээ. Өөрийнхөө тухай хэлэхэд би бол архи ч уучдаг, тамхи ч татчихдаг нэг тийм байдаг л залуу. Гэхдээ хэзээ ч хонуут өнжүүтээр шоудаад алга болчихдоггүй. Эхнэрээ араар нь тавьж байсангүй. Найз нартайгаа хааяа ганц нэг 100 татахлаараа хичнээн согтуу ч гэсэн хамгийн оройтлоо гэхэд 21 цаг гэхэд гэртээ харьчихсан байдаг. Манай найз нар надад хэлдэг юм “Чи нээрээ солиотой шүү, сайхан шоудаж байгаад алга болчихдог. Яасан гэхээр гэртээ харьчихсан байдаг” гээд инээлдэж байдаг юм хэ хэ. Мэдэхгүй яагаад ч юм гэртээ харьмаар, ханийхаа дэргэд очмоор санагдаад байдаг юм л даа. Тэгээд ч угаасаа нэг их архи ууж чаддаггүй юм оо. Хичнээн тулааны урлагаар хичээлддэг бадриун биетэй боловч жаахан уухлаараа согтчихдог. Багадаа их шарлаж байсан болохлоор архи уухлаар чад хийчих гээд байдаг юм. Гэхдээ уухгүй байж чаддаггүй, учир нь миний ажил нэг тийм олон хүнтэй харьцдаг ажил л даа. Монголд тэгээд архигүй бол ажил ямар бүтэх биш.

За за гол юмандаа орьё. Энэ явдал нэлээн дээр үеэс эхэлсэн юм аа. Эхнэртэйгээ гэрлээд 4 орчим жил болж байсаны дараа манай эхнэр нэг өөрөөсөө нэлээн дүү залуутай явалдаж байгаад надад баригдчихсан юм. Надад маш хэцүү байсан. Бид 2 тэгэхэд нэг хүүхэдтэй байсан юм. Тэгээд ярилцаж байгаад салахаар шийдлээ. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулахаар шүүхэд хандсан боловч нөгөө эвлэрүүлэх хугацаа өгөөд. Тэгээд нэлээн урт хугацаанд тусдаа байсан. Тэр хооронд би нэг сайхан бүсгүйтэй танилцаад хэсэг хугацаанд найзалсан. Үнэхээрийн сайн бүсгүй байсан юм. Тэгж байтал манай эхнэр 2-уулаа буцаад нийлий гээд байдаг. Би ч гэсэн ганц хүүхэдээ өнчин өрөөсөн өсгөөд яахав гэж бодсон, бас эхнэртээ хайртай хэвээрээ байсан учраас эхнэртэйгээ буцаад нийллээ. Нөгөө бүсгүйг ч айхтар гомдоосон доо.

За тэгээд хэсэг хугацааны дараа эхнэр бид 2 ахиад хоёр хөөрхөн хүүхэдтэй боллоо. Амьдрал ч сайхан болж эхэлж байнаа. Өөрийн гэсэн орон сууцтай боллоо. Эхнэр ч би ч өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад, тун удалгүй би нэг төрийн байгууллагад томоохон алба хашдаг боллоо. Эхнэр маань нэг томоохон хувийн компанид дэд захирал боллоо. Эхнэр маань 3 хүү төрүүлсэн дархан бэр гээд манай хамаатнууд дунд маш их нэр хүндтэй. Би хааяа найз нартайгаа 100 татдаг хэвээрээ, гэхдээ бас л яаж ч согтсон гэртээ харьчихдаг л байлаа. Буцаад нийлсэнээсээ хойш гэрээсээ гадуур нэг ч хонож үзээгүй, эхнэрээ араар нь тавьж байсангүй. Эхнэртэй маш их хайртай, гурвын гурван хүүг минь төрүүлж өгсөн гээд маш их хүндэлдэг байсан.

Тэгсэн одоогоос 2 жил орчмын өмнөөс манай эхнэр бас л нэг сонин болоод эхэллээ. Би тэгэхлээр нь хоёулаа сайхан ярилцая гэж байгаад хэллээ л дээ. “Түүх давтагдаж байх шиг байна. Чи бас л ахиад нэг өөр хүнтэй болчихож дээ. Хүүхдүүдээ бодоод эртхэн өөрийгөө татаж авбал яасан юм” гэсэн чинь “Өө ёстой тийм юм байхгүй” энэ тэр гээд л заваан хэрүүл болох шинжтэй. Тэгэхлээр нь за за тэгвэл энэ яриаг орхий гээд ахиж энэ тухай сөхсөнгүй ээ. Мэдээгүй юм шиг царайлаад яваад л байлаа. Тэр одоогийн явалдаад байгаа залуу нь бас эхнэр хүүхэдтэй, хамт ажилладаг залуу нь юм байна лээ. Ажлынхан нь болон найз нар нь тэр хоёрын тухай мэддэг тэгээд л дам дамаа ярьсаар байгаад миний чихэнд хүрээд л байсан хэрэг. Мэдээгүй, сонсоогүй, нүдээр үзээгүй юм чинь гээд л гүрийгээд л яваад л байлаа. Эхнэр маань заримдаа ажилтай гээд гэртээ хонохгүй алга болчихдог боллоо. Сурсан занг сураар боож болдоггүй гэж үнэн үг байна лээ.

Тэгээд нэг өдөр эхнэрийг ажлаар хөдөө явлаа гэхээр нь, ер нь 100 сонсохоор нэг үз гэдэг юм гээд жаахан мөрдлөгө явуулахаар шийдлээ. Тэгээд ажлаа тарах үеэр нь сэмээрхэн дагасан л даа. Тэгсэн нөгөө хоёр чинь буудал руу хөтлөлцөөд орчихлоо. Миний итгэхийг хүсэхгүй байсан зүйл үнэн болж таарсан. Хойноос нь ороод алаад хаячихмаар тэрхэн үед санагдсан ч, гурван хүү минь нүдэнд харагдаад өөрийгөө барьсан. Тэрнээс хойш 6 сар орчим болж байна. Бүх зүйлийг нүдээр харсан мэдсэн гэдгээ эхнэртэй хэлээгүй л байгаа. Эхнэрээ уучилчихсан байгаа сэтгэл дотроо. Би өшөө авж байна гэж ондоо хүүхэнтэй орооцолдмооргүй байна. Учир нь хүүхдүүдэд маань бөгсний бузар тусна. Тэр залуутай нь ч гэсэн уулзаж эр хүн шиг ярилцмааргүй байна. Яг үнэнийг хэлэхэд одоо явалдаж байгаа залууг нь дотроо өрөвдөж л байна. Бас л надтай адил эхнэр 3 хүүхэдтэй юм билээ. Тэр залуугийн эхнэр нь энэ хоёрын явдалыг битгий мэдээсэй, битгий над шиг цохилтонд ороосой гэж бодож байна.

Одоо надад 2 л сонголт байна. Нэг бол гэрлэлтээ албан ёсоор салгаад, эхнэртээ сайн сайхан аз жаргал бүхнийг хүсэн ерөөгөөд хоёр тийшээ болоод өөрөө гадаадад гарж амьдрах. Тэр миний одоо хашиж байгаа албан тушаал бол яахав ээ. Ахиад шинээр эхлэхэд нас байна. Амьдралд алдах юм байхад, олдох юм байж л таараа. Хоёрдох сонголт гэвэл юу ч болоогүй юм шиг амьдралаа үргэлжлүүлэх, 3 хүүгээ элэг бүтэн өсгөх. Яг үнэнийг хэлэхэд би худал хуурмаг дунд амьдармааргүй байна. Энэ хоёр сонголтын аль нь дээр бол зөвөлгөө өгөөч надад? Эсвэл гуравдах сонголт байна уу

74 Comments

  1. B says:

    Sonin yumaa,zarim neg busguichuuded iim saihan hani zayaj bhad,zarim negend n butelgui yumnuud taarch gunij gutarch ywahiin…. Jargaltai gazar hun togtdoggui gej unen yumdaa…Yaamaar ch yumdee,estoi medkun bn…..

  2. мөөгий says:

    сайн бна уу энэ өдрийн мэнд өөрийн чинь нийтлэлийг уншилаа бодолоо хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. иймэрхүү гэр бүлийн асуудал гэр бүл болгонд тохиолддог юм бна гэсэн бодол сүүлийн үед бодогдох боллоо. айл гэр бүл болгонд их үү багаа гэдэг нь л өөр өөр бх . миний амьдралд бас тохиолдоод бгаа би хэсэг хугацаанд намайг болон үр хүүхдээ гомдоосон хүнийг огт тоохгүй байхгүй гэж бодоод үр хүүхдүүдтэйгээ гадуур хооллоод зугаалуулаад хүүхдүүдийнхээ тоглож хөгжилдөж бхыг харж хэсэг тайвширах сайхан байдаг. Хамгийн гол нь гэр бүлийн баяруудаар өөрөөс нь ямарч хүсэлт санал авахгүйгээр төлөвлөгөө гараад яваад байхад наад бүсгүй чинь гэр орондоо ямар байр суурь эзэлж бгаагаа мэдрэх сайхан санагдахгүй л байх тэгээд өөрийн эрхгүй бүх зүйлд оролцоэ эхлэхээр гадуур гарч заваарах зав гарахгүй болох байлгүй . Харин тэгэхгүй улам цаашлаад байвал энэ хүн чамд хэзээч хань болохгүй юм бна да гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй шүү. Хэсэг хугацаа гэдэг чинь 6 сар бхад л хангалттай бхаа .
    тэгээд дараа нь өөрийгөө ингэж сэтгэл санаагаар унгаж амьдрах хэрэггүй биз дэ
    ХҮНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН ШҮҮ! ХҮНИЙ ТӨЛӨӨ ШАНАЛАХДАА УЧИРТАЙ ШАНАЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЗАЛУУ МИНЬ
    СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙГААРАЙ

  3. temka says:

    Jinkene er hun l gej helii dee awgaigaa neg sain hashraahgui yu tsohij zodohgui uhaaruulah l yum hiigeed uzdee

  4. Yu ch gemeer yum de-д says:

    Угаасаа хоёр эсрэг тэсрэг нийлдэг нь хорвоогийн жам юм биш үү?

  5. Ха ха says:

    Зарим хүмүүс битгий сал л гэх юм,тэгээд хүүдүүдээ бодоод насаараа үнэгүй янхан хүүхний царай харж амьдрах хэрэг үү? Зарим нь чи өөрийгөө муулаагүй магтсан байна гэх юм, үнэхээр сайн залуу байвал та нар яах юм, битгий өөрсөдтөйгөө адил бодож бай л даа. Зарим нь ярилцаач гэх юм, миний ойлгосноор бол энэ залуу ярилцсан л байна шд. Харин ч тэр янхан эхнэрээ тэгэс хийгээд болих бол уу гээд мэдээгүй царайлаад хэсэг хүлээсэн л байна даг. Захидлын эзэнд хэлэхэд өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм оо. Заавал энд амьдралаа ярих хэрэг байсан юм уу даа. Хэсэг хугацаанд тусдаа байгаад үзэхгүй юу. Тэгээд үнэхээр болохгүй бол салаад, эсвэл буцаад нийл. Цаг хугацаа бүгдийг харуулна.

  6. Yu ch gemeer yum de says:

    ßìàð ÷ õà÷èí õîðâîî þì äýý Õî¸ð ýñðýã òýñðýãèéã íèéë¿¿ëæ áàéõààð õî¸ð ñàéíûã íèéë¿¿ëæ áîëäîãã¿é þì áàéõ äàà. ªºðºº ñàéí õ¿í øèã ñàíàãäëàà. ßã ¿íýíäýý òàíàé ýõíýð õîðìîéí äîí ãýõ íü ÷ þó þì òèéìýðõ¿¿ þìóó äàà õ¿í õ¿í ººð ë áàéõ áè ýìýãòýé õ¿í áàñ òà õî¸ðòîé ¿å ãýõäýý íàéç çàëóóòàéãàà áàéõàä ººð õ¿íòýé óíòàõ áèòãèé õýë õàðàõ þì ñàí ãýæ áîäîæ ÿâñàíã¿é. Ñàëàõ õýðýãã¿é áàéõàà. Ãýõäýý èíãýýä ¿ðãýëæëýýä áàéâàë ýõíýð ÷èíü åð íü çàñðàõ øèíæã¿é ýý. Æèíõýíý äààì ãàðñàí õ¿¿õýí áàéíà äàà.

  7. xexe says:

    Ийм сайн залууг xараx юмсан xэxэ

  8. ...... says:

    ёо энэ амьдрал чинь ямар ч хэцїї юм бэ дэ. Хїнтэй суумааргїй санагдчихлаа байна зїгээр…

  9. hmm says:

    Иймэрхүү хүүхнүүд ч зөндөө л байдгийм шиг санагддийм. Удмынх, эсвэл олдмол янз бүр байдаг байх.
    Түүхийг нь сонсоод байсан чинь, бараг л танидаг хүнд гарын хүүхэн (хальт дарга, хальт үзэмжиндээ анхаарсан) , тэрний нөхөр нь гээд даруухаан мөртлөө байр сууриа эзэлцэн, ухаантай залуу харагдах шиг болж байна. Тэр аххүүд ч гэсэн яг ийм проблем тохиолдож байгаа даа. Харамсалтай л юм.
    Ийм хүүхний хажууд хүүхдүүд сайн хүмүүжих үү ер нь? Хөөгөөд явуулвал яасан юм? Тэндээ заваарч байгаад буцаж ирвэл тэр л биз.

    Би лав, эхнэр маань ийм байдалд хүргэвэл, би үг өчиггүй хүүхдээ аваад сална шүү, чи харин бусад юмаа авч болно, Гомдолгүй шүү гэж тоглоом шоглоомоор хэлдэг юм.

  10. ХА ХА says:

    МАНГАЛАА ЦИ ГУЛУУН ХҮҮХДЭЭ ӨӨЛИЙНХӨӨ ГЭЗ БОДДОГУУ

  11. хүн says:

    Чи жинхэнэ эр хүн шүү!!!!Тэр муу явалдаад байгаа сдаг сайхан зодчих бүр мартагдахааргүй болтол шүү!!!нь зүгээр тэр муу айгаад цагдаа сэргийлэх болохгүй.Эхнэр чинь ухаантай л юм бол нэг юм бодно биз.Бас 3ын 3 хүүхэдтэй байж ингэж байх гэж тэр 2 малуудл юм даа ялангуюа танаа эхнэр

  12. M S says:

    Hugshin zaluu darga tsereggui yu? Xaxaxa neeree l bugd ordiin bh daa.

    Uuriiguu magtsan yum bichsen humuusiin yumiig unshihaar hel zagtnaad bj yadaad bhiimaa. Ah khuu bas joohon ch gesen uuriiguu muulahgui. Tegsen bol tanii uuriigoo magtuulah tuluvluguu chin amjilttai boloh bailaa gej…

    Humuus saikhan saikhan zuvluguu ugchee ugch.

    Huuhedteigee haritsah hariltsaa, ehner ta 2-iin hariltsaa chin tus tusdaa zuil gedgiig l uhaaraarai. Good luck

  13. Saruul says:

    Энд монголчууд бүгдээрээ ордог юм шиг байнаа ккк. Хамгийн олон хүн ордог сайт энэ тэрээр шалгараагүй юмуу?

  14. Цэцэг says:

    Нээрээ тэр бэлгэвч өгнө гэдэг чинь их зөв санаа байна шүү. Бүүр аятайхан баглаж, боогоод бэлэглэчих. Тэгээд өөрийг нь ам нээтэл ганц ч үг унагалгүй, тэвчээртэй хүлээгээрэй. Эхнэр чинь тэсвэр алдаад нэг юм хэлэх вий. Тэр үед нь гэр бүлийнхээ ирээдүй, 3 хүүгийнхээ ирээдүйн талаар юу гэж бодож байгааг нь асуу. Тэгээд сайн ярилцаж ав даа. Ямартай ч ингэж яваад байж болохгүй, шийдвэрлэх л хэрэгтэй, гэхдээ аль ч тохиолдолд салахгүйгээр шүү.

  15. tata says:

    БЭЛГЭВЧ ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ .БИ Ч БАС ТЭГЖ БАЙСАН ХҮН ҮНЭНДЭЭ ШОКОНД ОРДОГ ЮМ.САЛААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ.ХҮҮХЭД ЗОВНО.ЭХНЭРЭЭ ХЭСЭГТЭЭ БИТГИЙ ТОО ТООХГҮЙ БАЙХААР ӨӨРИЙГӨӨ ХЯНААД ЭХЭЛДЭГ БАЙНА ЛЭЭ.ХҮҮХДҮҮДЭЭ ЯДАЖ САЙН ААВ ХЭВЭЭРЭЭ ҮЛДДЭЭ.ГАДААД ГАРАХЫН ХУВЬД БОЛ ДЭМИЙ БАЙХАА ЭНДЭЭ УЛАМ БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЖ БАЙВАЛ ТЭР НЬ ДЭЭР ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА.

  16. xacap says:

    даварсан муусайн хүүхнүүд тэгдэг л бхгүй юу даа чиний буруу хормойн донтой эхнэрээ толгой дээрээ гаргасан бна.

  17. Baldan says:

    2 хувилбар байна:

    1. хормойн донтой, ухаан муу эхнэртэй суужээ
    2. өөрийн тань чалх, эхнэрээ татах хүч хэт сул байна

    хэрвээ эхний хувилбар бол би шууд сална.
    2 дахь хувилбарын хувьд өөрөө өгч чадаагүй жаргалыг эхнэрээсээ хориод яахав гээд эвлэрэх хрэгтэй.

  18. aagii says:

    эхнэрээсээ салаад дэмий дээ,тэгээд жоохон явж байгаад болино доо.хун гэдэг угасаа сониуч зантай нэг хэвийн амидралаас уйдаад хааяа бас сонирхолтой байх гээд оор хун сонирхдог байх авгай чин ухаантай л бол 3 хуухдээ хаяад тэр залуутай суухгуй байх тэгээд ч авгай чин салий гэж чамд хэлээгүй бол мэдээгүй юм шиг явсан ни дээр дээ.ийм сайхан босгосон амидралаа суйтгээд ю гэх бэ ,амидралд али ю тохиолдохийг алийг тэр гэхэв залуу мини зугээр.

  19. hugaa says:

    бэлгэвч өгөх бас зөв арга байна шүү

  20. hugaa says:

    чи сайн залуу байна. Амжилт хүсье, сайн бодож шийдвэр гаргаарай. Эхнэрээ тоохгүй түр орхивол яасан юм вэ,

  21. rose says:

    Үнэхээр уужуу сэтгэлтэй ах байнааа. Яамаар ч юм бэ дээ.Авгай чинь их давруу хайр даадаггүй эмэгтэй юм шиг байнааа.Г Сайхан гурван хүүгээ, өдий болтол босгосон амьдралаа орхиод гадаадад гараад яах ч юм билээ.Эхнэртэйгээ их сайн яриад үзвэл дээргүй юу.Өдий насны эмэгтэй хүн хань ижил хүүхэдтэй залуугаас болоод гэр бүлээ бусниулах шийдвэр гаргахгүй л байх гэж бодоод байна.Ухаантай наануу цаануу алсаа боддог хүн бол ойлгоод алдаагаа давтахгүй л байх.Харин өнөө маргаашынхаа жаргалаа бодсон хүн бол яаж ч учирлаад хэрэггүй л болов уу? Мэдэхгүй юм даа

  22. 519 says:

    Манайх ам бүл зургуулаа. Би айлын том, гурван дүүтэй. Намайг бага байхаас минь аав, ээжийг зөндөө хуурдаг байсан. Намайг шилжилтийн насан дээр явж байхад бүр хаяад явж байсан. Аав, ээжийг минь элгийг эмтэртэл, өрийг нь өвдтөл зөндөө гомдоосон. Гэвч ээж минь гурван хүү, ганц охиныхоо төлөө энэ бүхнийг тэсэн гарч биднийг өнчрүүлж, эсвэл хойд эцгийн гар харуулаагүй. Тэгсэн бол юу болох байсныг бурхан мэдэх байх. Гэхдээ аав минь буцаж ирсэн. Ээж аавыг уучилсан. Би саяхныг хүртэл аавыгаа маш их үзэн яддаг байсан. Бүр ээжийг ингэж байхаар ааваас салчаасай гэж үнэн сэтгэлээсээ хүсдэг байсан. Гэхдээ одоо уучилсан. Одоо манай гэр бүл элэг бүтэн, эрүүл энх, сайхан амьдарч байна. Одоо ээжийнхээ тэсвэр, тэвчээр, ухааныг бишрэн хязгааргүй ихээр хайрлаж баярлаж явдаг. Аавыгаа ч гэсэн эргэж ирсэнд нь баярлаж явдаг. Бас эргээд хайрлах болсон. Ах аа, та ухаантай хүн байна. Та ямар шийдвэр гаргахаа мэднэ. Танд сэтгэл санааны дэмжлэг л хэрэгтэй. Харин би таныг дэмжиж байна. Та бол жинхэнэ эр хүн.

  23. Bayaraa says:

    за чи жинхэнэ монгол эр хүн байна шүү. Барагын хүнд ийм юм тохиолдвол ингэж юм бодож суухгүй. Зүгээр эхнэрээ балбаад хаясан байгаа магадгүй би ч гэсэн тэгэх байх . Гэхдээ чи тэвчээртэй юм. За хүнийг хуурсан хүн өөрөө бас хариугаа авах л учиртай. Чимээгүй яваад байж болохгүй. Өөр хүнээс ямар энэргитэй ирээд хүүхдүүдийг чинь үнсэж байна гээд боддоо маш муу. Тэгхээр чи хэл яах учираа олохгүй юу яриад байгаа м гэх байх . Яахав эхнэрийн чинь аав ээж нь юмуу нэг хөнгөмсөг генн байгаа байх . Гэхдээ 3 хүүхэд гаргачаад ингэж явж болохгүй. За хүүхэдгүй байсан бол хамаа алга хэд балбаад хаяж болох юм. Тиймээс чи ам пигүр хэр сайтай вэ нэг машин олоод тэр залуу г суулгаад хээр жоохон рекитлэж болиишдээ. Би нэг тиймэрхүү юм хийж байсанлдаа найзыгаа өмөөрч . Тэгээд эхнэртээ яаж доош нь орж байгаа зургийн үзүүл . Эвээр үзээд болдгүйн бол бага зэрэг хүч хэрэглэхэд гэмгүй. Чиний хүүхнийг оролдоод байгаа хүнийг чи хариуг нь өгөх хэрэгтэй . Эхнэр хүн хэт маяглаад байвал ганц 2 шанаа зүгээр . Хатуу бай

  24. Chertyonok says:

    Өөрийгөө битгий бод, харин хүүхдүүддээ л өөрийгөө зориул. Яваандаа эхнэр чинь ухаарах байх. Тэр үедээ маш их харамсах болно. Өөдөө шидсэн чулуу толгой дээр гэдэг билүү…
    Бас нэг юм хэлэхэд, ярилцсаны хэрэггүй. Нэг өглөө бэлгэвч өгөөд чамаас өвчин авмааргүй байна, хэрэглээрэй гээд хэлээрэй. Өөөр юү ч битгий нэмж хэлээрэй. Маш том шок болох байх.

  25. /*..*\ says:

    chi taalagddaggui. Chamaas uidsan l yum baina. Tegheer salaad hereggui. Chi uuruu uur huuhentei bol. Huuhduuddee yu ch medegdej bolohgui shu.

  26. vimo says:

    1. ихэнх орний хуйланд насанд хурээгүй хуухдийг ээжийнх ни халамжинд улдээдэг. эх хун арай давуу эрхтэй бдаг. гэхдээ чи ээж ни 3 хуухдээ чамаас илуу авч явж, хайрлаж, халамжилж чадахгуй гэдгийг баталж, нотлож чадвал этсэгийн халамжинд хуухдуудийг улдээж бно. эр ни тулга тойрсон иймэрхүү асуудлуудийг шуухийн хэмжээнд дэлгэж хургээд хэрэггүй ээ! ёстой гутамшиг гэдэг чин болдог юм. харамсалтай ни би тэр гутамшигийг тойрч гараагуй, дайрч гарсан болохоороо чамд дэмий гэж хэлж бна! сайн ээж/аавтай хун амидралд алдаггуй юм! урсуудээ бод! битгий сал!
    2. хуухдуудийнхээ нэр хундийг чи унэн сэтгэлээсээ бодож бвал битгий зал! битгий урсуудээ өнчруул! гадаадад бна уу, дотоодод бна уу, чиний хаана бх ни хуухдуудэд чин хамаагуй. ээлжийн ажилд л чи ажилладаггуй бол чи урсуудтэйгээ хамт л 1 дээвэр дор амидрах/хонох ёстой! чи өөрөө өөрийгөө хуурч бно, харин хуухдээ чи хуурч чадахгуй ээ! чиний хуухэд=чи+чи=2чи бхгуй юу да. 1 хун 2 хунийг хуурах хэтсүү ш дэ! хуурагдсан 1 хун ямар бдагийг чи өөрөө мэднэ биз дэ?! 2чи=1хуухэд болвол тэрнээс хэтсүү аймаар бх бно до! гэтэл чи 3 хуухдийг хуурах тухай бодож явах юм…!
    3. мэдээж эхнэртэй гомдоод чи өөр хуухэнтэй сэксдсэн л бгаа. тэр тухайгаа битгийи уурд мөнх бодож яваад бай! тэгээд л тухайн уэд тэгсэн л биз, тэгээд л боличихсон л биз. тэгээд л боллоо ш дэ. бодох тусам санагалзана ш дэ! болиж узээрэй залуу мин!
    4. асуудлийг өөрөөсөө хайх ни зөв л дө. тэглээ гээд миний мууд л эхнэр маанЬ өөр залуутай явалдаж бна… энээ тэрээ гээд сэтгэл санаагаар унаад, гутраад бв да! бодит бдлийг унэнгээр хар! эхнэр чин нэгэнт л явалдаж бгаа, чи эхнэртэй маш их хайртай, чи их ухаантай тэвчээртэй зөв залуу. тиймээс одоо ур хуухдуудээ бод! шилжилтийн насний том хуу чин мэдээд янз бурийн алхам хийх вий! бага хуу чин ээжээ хамгаас илуу мэдэрч бгаа, ээждээ гомдож өвдөж хавдах вий, дунд хуу чин ах дуу 2оо мэдэрч бгаа, бас дунд ни урэгдчих вий…. гээд л чамд ууг ни зав чөлөө бхгуй л бх ёстой до! гадаад явах, өөр хуухэнтэй бсан хугатсаа, эхнэрээсээ салж нийлэх… гээд дэмий юм бодож суухийн оронд урсуудээ бодмоор юм! аминаас чин салсан 3 ами зөвхөн чамайг бодож хулээж харж суугаа гэдгийг ойлгох хэрэгтэй!
    5. харамсалтай ни эхнэр чин та 4г оролтсуулаад амидралаа бохир болгох гэж бна. чи тэрэнд гар биэ оролтсож алдааг ни засрашгуй том алдаа болгож салж болохгуй ээ! эр хуний ур ухаанаар энэ амидралаа бурэн бутэн авч улдэх хэрэгтэй болж дэ! зовсний эстэст жаргадаг юм залуу мин! эхнэрээ зодож нудэж агсан согтуу тавиж 3 урээ айлгаж эр хуний нэр хундийг гутаагаад хэрэггүй! эхнэртэйгээ хэл амаараа ярилтсаад хуний эхнэр шиг бай гэдгийг заавал ойлгуулах хэрэгтэй!
    6. хуухдууддээ хэзээ ч битгий ээжийг ни муулж хэлээрэй дэ! ээжийнхээ тухай асуусан уэд ухаан зараад зохитсуулаад тайлбарлаад хэлэхээ мэдэж бгаа биз дэ?! чи ээж, эхнэр гэдэг 2 угний ялгааг мэдэж бгаа биз дэ! ээж гэдэг угний утгийг хуухдууддээ муугаар тайлбарлаж хэлж болохгуй шу! ээжийнхээ хийж бгаа алдаанаас 3 эр хун ирээдүйд тааралдах эм хунийг узэн ядаж болохгуй! хожим тсаг ни болохоор урсууд чин унэнг мэдэх л бно. тэр уэд л чи уг, уйлдэлдээ хуухдуудээсээ дун авах бно до! юун шуух, хуухэд гэдэг чин амидралийн жинхэнэ шуугч ни бдийн ш дэ! хуухдийн нуд, сэтгэлийг ээж/аав хэзээ ч хуурч чадахгуй!
    7. одоо чамаас 3 биш 6 хуухдийн амидрал хамаарч бна ш дэ! залуу мин чи өөрийнхөө гэр булийг бутэн авч гарвал магадгуй чи тсаад айлийн 3 хуухдийн амидралийг ч бутэн аварч гарч бж бно ш дэ! за, ухаантай, тэвчээртэй бгаарай! амжилт!

  27. zochin says:

    шууд харсан гэдгээ улаан нүүрэн дээр нь хэл.ямар их доромжлол вэ.яаж ийм доромжлолыг тэвчиж чадаж бнаа.би бсан бол шууд салах байсан.заавал гадаад явж яах гэсийн.монголд тан шиг ухаантай залуу хэрэгтэй л бна шдээ.харин хүүхэд гэхээр нилээн асуудалтай юмаа.

  28. kkkkkkkkkkkkd says:

    Яаг гардаж барих хэрэгтэй байхаа нуурийн улалзуул эр эм хэн ч бай яаг гардаж барихгуй л бол би чин энхийн цагаан тагтаа байхад олон юм ярилаа гээд буруугаа хулээдгүй л байхгуй юу да уйлдэл дээр ни баричаад хамаг юмаа сайхан хэлээд тавичуул сэтгэлд амар биш уу салж барина гэвэл 3н хуухэд л хэцүүднэ шуу дээ эр хун шиг дахиад нэг удаа уучилаад эхнэр тани засруул аз жаргалтай сайхан амидраарай гадаадад гарахийн тухайд дэмий дэ дэмий тэрний оронд харин хуухдуудтэйгээ хөдөө гадаа явсан шигээ(үдахгүй зуний амралт эхлэх гэж байна) цагийг цугтаа зугаатай өнгөрүүлэхгүй юу за амжилт

  29. hi says:

    Удам бнаа, удамийн унхан ум бн, тийм хун хэзээч засардаггуй ум билээ, хичнээн сайхан амдралийг урдэг гээч. Харин чиний хувд яахаа оороол шийд дээ,,

  30. naraa says:

    cahirmaatai sanal neg bna. ene sal gd heleed zuwluud bgaaa nuhdvvd amidral vzeechgvi nysan joroonyyd bgaa shvvv. salaad hereggvi ee. ehner chine yagaad aldaagaa dawtaad bgaan bol doo. chamd asyydal bna yy sain tyngaagaad vz. yy l ni her baragiiin emegtei hvn ingej yawahgvi dee. neg bol ygaasaa syl zadgai yawdaltai, hormoin asyydalaa zohintsyylj chaddaggvi. eswel nuhuriiin talaas hair halamj dytagdaad ter zviliig ni hundlungiiin hvn uguhuur yawdag yum. ali ni ch bailaa gsn zalyy mine yhaantai yyjyy baigaarai. tehdee yyjyyy gdgiig nvden balai chihen dvliii yaw gdn vg bish. sain yarilts. gehdee ene odoohondoo vr dvn myytai bhaa. yag gazar deer ni bariad aw. tgd ehneree bish zalyy ni neg sain tsohij ynagaagaad, ehnertee yu ch helelgvi heseg hygatsaand alga bol. 3 hvvdeee chyhal ajiltai bolchloo gj helehee martaw aa. medeej ter hoornd chine ehner chine chamd mash ih sanaa zowohiiin hajyygaar uuriiguuu dahiad iiim zvil hiisendeee vzen yadah bolno. TYRSHAAD VZEEREI.

  31. зэвүүн юмаа says:

    шал заваан авгайгаас салсан ни дээр

  32. aruika says:

    hey ehner chini buzar huuhen bee yasan, chi barag l medehgui yanhan awaad suutsiin bishuu. 3 n huu chini ingehed er ni chinii huuhduud yag munuu???? shalgaj uzehed iluudehguin bishuu, iim yawdaltai awgaitain yum chini uur hunii huuhed teej ireh bol enuuhend shtee , yanaa joohon hatuu helchlee, gehdee humuusee boddoo, arai l bsihee, hunii huuheduud deer ni neg yanhan tejeeged l yawaj baigan bish beez

  33. Emegtei says:

    гадаадад гарах зов санаа бишээ. наанаа байр суураа олсон бол буу гадаадад гарааааа. Би гадаадад байдаг хун. эх орон шиг сайхан зуйлгуй шуу. гадаадад эдийн засаг муудсанаас амидрахад хэцүү байна шуу!!!!!!!!!!!!!!!!!!!. Буу салааа. ховгуудээ бодоод хамт бай.!!!

  34. sarnai says:

    чи эхнэртээ их хайртай юм бна. тэгээд л салж чадахгүй байгаа юм бна яг над шиг.

    их хайр гэдэг юуг ч уучилна гэж. анх энэ үгийг хүүхэд байхдаа сонсоод огт ойлгоогүй. одоо л ойлгож бна. чи бид 2-ын ялгаа бол би эмэгтэй, чи эрэгтэй юм бна.

    – хүнийг хайрлах хүнд үнэнч байх гэдэг бол удам сударт н, цусанд н байдаг юм бна. эсвэл:
    – эхнэр чини чамаас өмнө өөр эрчүүдтэй юм уу эсвэл нэг залуутай сэксийн харъцаатай байсан. тэрийгээ үгүйлдэг байх. миний мэдсэнээр алив хүний анхны хайрыг татах их чухал юм бна гэж ойлгосон. тэр хайр н магадгүй чи биш байсан байж болох юм. уучлайрай. би зөвхөн таамгаа л бичиж бна.

    чи бид 2 адилхан л зовлонтой юм бна. гэхдээ энэ бол зовлон биш шүү дээ.
    үр хүүхэд өвдөж зовох, хагацал зовлон үзэхийн хажууд энэ бүхэн юу ч биш шүү дээ.

    би одоо боддог юм: миний үзээгүй хайрыг миний хүүхэд үзээсэй гэж. хүн үр хүүхдийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг гэж би боддог.

    за эцэст н сонголт чиний гарт байгаа шүү.

    чамтай адил нөхцөлд байгаа би юугаа ч зөвлөх вэ дээ!

    өнөөдөр зововч маргааш жаргана. энэ бол амъдралын алтан хуулъ.

  35. soooook says:

    vimo-g demjij bn. bas helehed chi ymr uhaanta zaluu ve? mongoliin buh erchuud chamshig iim shan bolvol ymr goy ve? bas emegteichuud.za amjilt zaluu min, yajch bodson chinii amidralshuudee. iim huurhun 3 n urtei chamd bayr hurgii, bas ehneriichin umnuus bayrlalaa gej helii.ehnerte hunii ehner ym bol ehnershig bhiig surgaj saitar hel.tgd butraagu bga gerbulee bultger 3n uree bas ooriigo bodood shan amidratsgagarai.aj zargal

  36. zochin says:

    хүмүүс зөндөө л сайхан зөвлөгөө өгсөн байна. эхнэртэйгээ ярилцах эвгүй байгаа бол энэ линк, нийтлэлээ ямар нэг байдлаар эхнэртээ уншуулвал яасын. Эмэгтэй хүнд нэг тийм хүсэл байдаг даа. Өөрийг нь нөхрөөс нь өөр хүмүүс сонирхож байгааг, залуу сайхан хэвээрээ байгаагаа мэдрэх сайхан л байдаг. Гэхдээ тэглээ гээд өөр хүнтэй дотно харьцаанд орох нь зөв алхам биш. Уг нь эхнэрээрээ өөрөөр нь шийдвэр гаргуулвал зүгээр юм да. Бас алдах юм хичнээн ихтэйг нь нэг сануулаад өгвөл ч

  37. Золоо says:

    гэр бүлээ үр хүүхдээ гэдэг чам шиг эрчүүд байдаг гэж үү. би уншаад бүүр гайхлаа. би 32 настай 2 хүүхэдтэйгээ нөхөртөө хаягдаад үлдэж байна. сайн ээж сайн эхнэр байсаан, гэхдээ би өөр хүнд хайртай боллоо өөрийгөө боддоо гээд залуу сайхан насны минь 8 жилийн амьдралыг огтхон ч хайрласангүй яваад одсон нөхөртөө эхлээд их гомдож хаанаа би алдав надад 1 боломж олгооч гэж 2 үрийнхээ төлөө би гуйсан. сэтгэл байхгүй бол эргэж буцалтгүй шийддэг юм байна лээ хүн гэдэг чинь.тэгэхээр миний бодлоор бол чи түр орхиод тоохгүй байж чадаад яахыг нь харвал яадгийн бол. 3-ын 3 хүүхдээ орхиод явж чадах эх хүн биш байхаа. хүүхдүүддээ сайн аав нь байгаад тэсээд дахиад 6 сар болоод үзээрэй. хүүхдүүдээ битгий өнчрүүлээрэй. хүү охин 2 маань аавыгаа их үгүйлж бяцхан зүрхэндээ гомдол тээж байгааг нь би мэдсээн. хүүхэд гэдэг чинь жаргах гэж л төрдөг юм шүү дээ. сэтгэл нийлээд хааяа ярьж суух эмэгтэй найзтай болвол яадгийн бол. бурхан бүхнийг харж байгаа, цаанаасаа тэнцүүлчихсэн л байгааз дээ. 3 үрээ бодоорой л гэмээр байна даа.

  38. jess says:

    duugai yavaad baival yavaad l baina shte, yariltsah hetegtei,ehnii udaa uuchilj baihad dahin huntei yavalddag davarsan avgai baina,neg ugeer bol zasarahguin baina l da,salii gej heleed salah heregtei,heseg hugatsaanii daraa dahiad l guigaad irne harj l baigaarai,ter uyed ni dahiad am ochgiig ni avaad niildeg l baihdaa,gehdee yavdal ni dahihiig ugui geh gazargui,unendee ehnertei chin ter zaluu suuhgui biz de,heseg yavaldaad hayah biz,ter tsagt avgaig chin hen l toov gej,3 huuhedtei yajiij baigaag avgai,ooroo ch teriigee medervel taarna,tsaash ni yavuul,ok

  39. hooh says:

    Хэнд нь ийм сайхан хань заяадаг байна аа. Азтай тэр хүүхэн маань ойлгох өдөр ирэх байлгүй дэ. Найзаа одоо эхнэртээ биш том хүүдээ анхаарал тавих цаг чинь шүү. Амьдрал баян шдэ. Би чам шиг гэр бүлээ гэдэг нөхөртэй бол ямар сайхан байх болоо гээдл….
    За монгол залуу минь аз жаргал хүсье.

  40. Захидлын эзэн says:

    Цаг заваа гарган зөвөлгөө өгж байгаа та нарт баярлалаа. Тэр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаад гадаад гардаг юм уу гэсэн бодлын хувьд нэг тайлбар хэлчихдэг юм уу. Монгол улсын хуулиар бол хүүхэд 18 нас хүрээгүй байхад эхийн асрамжинд үлдээдэг хуультай. Би эхнэр, хүүхдүүдээ найз нартаа аав салаад явчихсан гэж хэлж байхаар аав гадаадад байгаа гэвэл тэдний нэрэнд нь цэвэр юм уу гэж бодсон юм. Хүүхдүүд маань намайг гадаадад байгаа гэсэн ойлголтой байг. Тэгж байгаад насанд хүрсэн хойно аяндаа үнэнийг хэлэх боломж гарах биз гэж бодсон юм. Харин сексийн хувьд хэр сайн эсэхээ мэдэхгүй л байна. (Нэг их олон бүсгүйчүүдтэй харьцаж байгаагүй болохлоор). Тэр дээр үед эхнэрээсээ тусдаа байхад хэсэг хугацаанд найзалж байсан бүсгүй сайхан л байна гэдэг байсан. Манай эхнэр ч гэсэн ойртох болгондоо дур ханадаг байсан. (Бэлгийн амьдралынхаа тухай захидал дээрээ бичээгүйн учир нь дэндүү хувийн зүйл бичих гээд байсан юм.) Арван хуруу тэгш хүн гэж хаа байхав. Ер нь дутагдал хэрэв хайх юм бол надад байгаа байхаа. Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэдэг үг байдаг биз дээ.

  41. er hun says:

    Ганц удаа балбачих тэгээд ойлгоно

  42. tata says:

    medehgui ee ooroo meddwaa

  43. er tsereg says:

    ямар даварсн авгай вэ хүний хайрийг даагаад явж чадахгүй …

  44. Õ¯Í×ÀÍÀÐ says:

    ÝÕÍÝÐÒÝÝ Á¯Õ ÞÌÛà ÍÜ ÁÀÐÈÌÒÒÀÉ ¯Ç¯¯ËÝÝÄ ÕªªÃªªÄ ßÂÓÓË ÒÝÍÝÃ Ë ÁÈØ ÁÎË ÀÌÜÄÐÀËÀÀ ÀÂÀÀÄ ¯ËÄÝÍÝ. ßÀÑÀÍ Ä¯¯Ð×ÈÕÑÝÍ ÞÌ ÍªÃªªÕ ªªÐ Õ¯ÍÒÝÉ ÆÀÐÃÀÀÄ ßÂÆ ÁÀÉÄÀà ÒÝÃÒÝË ÒÀ ÌÝÄÝÝÃ¯É ÖÀÐÀÉËÀÀÄ ªÄÈÉ Õ¯ÐÒÝË ÕÓÄËÀÀ ÑÅÊÑÄÝÆ ÁÀÉÑÀÍ ÃÝÑÝÍ ¯Ã ¯¯. ÝÍÝ Õ¯¯Õͯ¯Ä ßÀÑÀÍ ÇÀÃÀÒÍÀÑÀÍ ÁÀÉÄÃÈÉÍ ÁÝ ÝРͪժРÍÜ Ç¯ÃÝÝÐ ÁÀÉÕÀÀÐ ÀßÒÀÉÕÀÍ ÁÀÉÕÀÄ ßÀÄÃÈÉÍ ÁÎËÎÎ

  45. Sonya says:

    Yasan cch hetsvv horvoo ve de. Nuhur ni sain saihan bhaar hvvhen ni bolohgui. Gehdee chi uuruusuu dutagdlaa haigaad vzsen ni deer bhaa, Bitgii murd. Uuriiguu zabgui bailga. murduud haraad medreh tysam setgel ulam l semerdeg yum bna lee. Gardaad bvr demii. Daraa ni nvdend haragdaad bdag yum. Gadagshaa garaad yahab de. Amidraliig nuraah amarhan bosgono gedeg tyn hetsvv shvv de. Gehdee chi uuruusuu neg uu haigaad vz de. Naad ehneriin chini ingej baigaa asuudal yunaas vvdelteig oilgoh geed vz. Chamd vgleh uurlah ved yarij bgaa zuiliig ni sain sons. Ter hvnd chinii ugch chadaagui dutagdaj bgaa zuil ter dundaas oldono. Herev dutagdaj bgaa zuil vneheer bhgui bol jargaldaa tashuursan teneg avgai l bna gej helehees de. Uur yu gehev. Amidralaa nuraah avch vldeh asuudal bol chinii l asuudal. Yu ve geheer chi jargahad bid ochij huvaaltsahgui zovloo gehed bid ochij vvreltsehgui shvv de. Chinii setgel chinii amidral. Za amjilt sain zaluu mini.

  46. XMmm... says:

    яана! ёстой эр xүн юмдаа! xайр дааxгүйд н САЙXАН XАНИ учраад,, xайр даадагт н ЭЛДЭВ БУЗАРТАЙ юм учраад бдаг, эрс тэс бдаг н xорвоогийн л жам юмдаа! энэ манайxн чин сэтгэгдлээ ямар шуурxай бичдгийн бэ? сэкс.мн мин улам олон нийтлэгч( саар бус сайн н олон бгаасай), өшөө уxамсарт сэтгэгдл бичигчид-тэ болоx болтугай…

  47. tachim says:

    За дүү хүү чамд иймэрхүү амьдралыг биеэрээ туулсан хүний хувьд зөвлөхөд эрэгтэй хүүхэд ааваараа бахархаж өсөж өндийдөг юм.Чи эхнэрээсээ салаад хэрэггүй, гадаад бол бүүр хэрэггүй.цаг хугацаа бүхнийг айлгадаг гэдэг үгийг санаж яв.юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд л наргиж цэнгээд л явж байхад чинь хэдэн жилийн дараа наад асуудал чинь юу ч биш болно.Эхнэрийг хүний урманд хүн гэж бүү тоо тэр юугаа хийнэ хэзээ ирнэ чамд огт хамаагүй тэднийг тоохгүй байх тусам тэр өөрөө боож үхэхэд бор шидмэс дутуу болно. чи аяндаа эхнэртээ үнэ хүндтэй занхгар амьтан болно.Харин үр хүүхдүүдийн тухайд бол хамгийн муу ээжийг ч гэсэн хамгийн сайхан хүүхэн орлож чаддаггүй гэдгийг битгий мартаарай. Чамд мажилт хүсье

  48. mongol says:

    эхнэртэйгээ шууд ярь. надад ийм зүйл тохиолдож байсан. тэр үед би: амьдралаа бодож байвал наад асуудлаа яг одоо зогсоо, эсвэл тэр хүнээ дагаад тэр амьдралаа сонгоод яв гэж хэлсэн. тэгэхэд манай эхнэр энэ амьдралаа бусниулахыг хүсэхгүй байна гэсэн. за тэгвэл дахиж тэр залуутайгаа уулзсан байвал өөртөө гомдоорой. би шууд сална шүү гэж хэлээд асуудал дахиж үүсээгүй. амьдралаа авч үлдье гэж байгаа л бол эхнэртэйгээ шууд ярь. тэгээд сексээ сайн хий.

  49. hjd says:

    м&мс цахирмаа 2 маш зөв хэлсэн бна. эхнэрээсээ салаад хэрэггүй шүү. одоо эхнэр чухал биш хүүхдүүдийн чин цаашдаа ямар хүн болж төлөвших н өөрөөс чин их шалтгаална шүү. ямар ч бсан хүүхдүүдээ орхиж болохгүй. эхнэртээгээ ярицаад үз нэг бол эхнэрийнхээ хамгийн сайн хамаг юмаа яридаг найз хүүхэнтэй н уулзаад ийм юм болоод бна гэдгийг н хэлээд үзвэл найз хүүхэн л лав яагаад ингээд бгааг н мэдэж бгаа. хэрвээ мэдээгүй бол ядаж л эхнэрт чин хэлээд нөхөр чин чамайг мэдсэн бна ю болоод бгаан бэ хөвгүүд чин яах болж бна гээд хэлээд өгөх блгүй. эхнэр чин чантай ярилтсахийг хүсэхгүй бгаа бол ядаж найз хүүхэнтэйгээ ярих блгүй.

  50. bbb says:

    салсан ни дээр бх яг хэлээд албан ёсоор салхад чин эхнэр чин чамайг гуйгаад ирнэ тэр уыд яаха өөрөө шийдээрэй хүүхэд бол ях вэ хараж хандаад яваж болноо заавал эцэг ни хамт амидраж бж элэг бүтэн өсдөг юм биш. чи харин салаад гадагшаа явна гэдэг чин буруу бн сайн ажил сайхан хамт олон чамд хэргтэй тэр явалддаг эхнэрээсээ л сал түүнээс биш 3 хүүхдээ хараж хандаад улам их амжилттай ажиллах хэрэгтэй

  51. Ayanga says:

    Энэ хүмүүс яагаад битгий сал гээд байгааг сайн ойлгож өгөхгүй л бна шүү!?!?! Өмнө нь явалдаад гардуулсан, одоо бас миний ойлгосноор хагас жил болж байгаа юм бна. Миний бодлоор салсан нь дээр, ингээд мэдээгүй дүр үзүүлээд яваад бна гэж ямар юм байдгийн. Гэхдээ сална гээд гадаад явдаг нь ямар учиртай юм бэ тэрийг чинь л сайн ойлгохгуй бна. Салаад 3 хүүхдээ өөр дээрээ ав. Тэгээд эндээ сайхан амьдараач дээ.

  52. Ramiraz Sanchez says:

    эхнэртэй гээ яриад үзээч өөртөө ямар хэцүү бгаа боло чи түүнд хэр их хайртайгаа хилээ одоо ямар сонголхий гэж бгаа болон тэр бүгдээ сайн зөвлөлдсөн дээр бхаа.

  53. HERO says:

    Za ah min ta uneheer sain hum baina, ehnereesee salaad heregguie, harin ta ehnertee ogt sanaa tawihaan boliod 3n huuhedde hairaa ug, bi l baisan bol tegeh baisan, ehneree toohgui anzaarahgui zugeer l haychih ogt bitgii hair halamj tawi, ehner chin tun udahgui ergeed l irne, harin ta ter ued n saihan SEX.d. tegeed ooriiinhoo yu bodoj sandgaa hel. ta daraa n niitlel uldeegerei yu bolson talaar bid nar medej awbal bidnii ireeduin amidrald ta bas negen huwi nemer oruulj baina gesen ug tand amjilt husie

  54. H says:

    Цаад пиздаг цөм шаа. Битүү гэмтэл учруул. Одоо мэдэгдэхгүй ч 10 жилийн дараа аминд нь хүрэх юм хий. Тулааны урлагаар хичээллэдэг хүн энэ зэргийн юм яаж хийхийг бол, элбэг мэднэ шүү дээ ахаа.

  55. cahirmaa says:

    ёстой салж болохгүй шүү, аав маань бас өөр хүүхнүүдтэй явдаг байсан, гэлээ гээд бидний төлөө ээж маань салаагүй юм, ээж маань их зовсон гэсэн, гэхдээ энийг нь бид нар огт мэдээгүй өссөн гээд боддоо,хөөрхий муу ээждээ гэр бүлийн элэг бүтэн дулаан амьдралыг хадгалж үлдээсэнд нь одоо баярлаж явна. хэдий өөрөө жаргаагүй ч үр хүүхэддээ сэтгэл санааны шарх үлдээгээгүй юм, сайн сайхан аавтай л гэж бодож өссөн, тэгсэн нь ч дээр байсан, үнэнийг мэдлээ гээд бидний сэтгэл шархалж дотроо хэн нэгнийг ялангуяа эцэг эх хамгийн ойр дотно хүнээ үзэн ядаж өснө гэдэг хамгийн хэцүү зүйл.ар гэр нь салж сарнисан амьдралтай айлын хүүхдүүд том болохын хирээр бусадтай өөрийнхөө амьдралыг харьцуулж хэн нэгэнд амархан гомдож хорсдог, атаархуу маш хурц огцом зантай болдог нь нийтлэг үзэгдэл, одоо манай нийгэмд хамгийн түгээмэл асуудал, тэгэхээр битгий сал эхнэртэйгээ ярилцаад өөрийгөө ойлгуулаа найзаа

  56. M&Ms says:

    Та эхлээд 3 хүүгээ бодсон нь дээр байхаа. Яагаад гэхээр том хөвгүүдийн чинь өсвөр, шилжилтийн хамгийн эмзэг нас эхэлж байна. Аав ээжийн асуудлаас гадна өөрсдийнх нь асуудал маш их болж ирнэ. Энэ үед илэн далангүй ярих ээж, аав хамгийн чухал. Энэ сайтанд ч ярианы сэдэв болоод байгаа бэлгийн чиг хандлага гэх мэт ер нь маш олон асуудлуудтай хөвгүүд чинь тулгарах болно. Ийм үед гэр бүл нь хямраад хэрүүл болоод салж сарнивал нэлээн том цохилт болж, эргээд харамсаад ч эргүүлж чадахгүй үр дүнд хүрэхээс хамгийн түрүүнд болгоомжлоорой. Эцэг хүний үүрэг хөвгүүдээ сайн эр хүн,нөхөр эцэг болоход маш их шүүдээ. Тиймээс та одоо өөрийгөө түр гаргуунд орхиод хөвгүүдтэйгээ илүү дотно байж тэд нартаа анхаарал хандуулж тэд нартайгаа илүү цагийг өнгөрөөгөөрэй.
    Харин эхнэрийн чинь хувьд үнэхээр яг яагаад гэдгийг хэлэхэд үнэхээр хүнд байна. Хэр удаан ямар үр дүнд хүртэл явах нь тухайн хүний ухамсар, гэр бүлээ гэж боддог бас таныг хүндэлдэг, үнэлдэг үнэлэмжээс л болох байх. Та нэгэнт хэлээгүй өдий хүрсэн юм чинь тэр хүнийг нэг хэсэгтээ бүр орхичихсон нь дээр юмуу. Энэ бас яачихваа гэж бодтол нь гэхдээ архи уулгүй хөвгүүдтэйгээ цагаа өнгөрүүлээд бүр би энд байна шдээ чи яачихсан юм бэ гэж гайхширтал нь бүр тоохоо болиод үзвэл яасан юм бол. Тэгж яваад гэнэт ухаан ороод ирвэл тэр биз үгүй бол ялангуяа тэр хүнтэйгээ удаад нийлж суух, хүүхэд гаргах дээрээ тулаад шийдээд ирвэл нь хөвгүүдээ аваад үлд яагаад гэхээр эмэгтэй хүн нэг шийдвэл тэгээд тэр чигээрээ зүтгэдэг гэдэг ер нь үнэн байх. Хүмүүсийн нийтлэлээс үзэхэд юу дэнчин тавьж байгаагаа мэдэхгүй хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ухаангүй шунаж зүтгэдэг төрөлхийн зан байдаг байх гэж бодогдоод.

    Саллаа гэхэд хүүхдүүдийн хувьд хэн эхэлсэн хэн буруутайг сайн мэднэ шдээ. Тэгэхээр тэд нартайгаа л ойр бай. Гадаад руу орхиод явбал хөвгүүд тань хохирно шүүдээ. Таньд хэцүү байгаа гэхдээ сайн бодож байгаад хөвгүүдийнхээ төлөө шийдээрэй. Эхнэртээ нээх найдаад хэрэггүй байхаа.

  57. NAIZ ZALUU says:

    ийм ухаантай, тогтвортой сэтгэл санаатай хүнд мани мэт ни зөвлөгөө өгнө гэж байхгүй байхаа. Харин та дараа ни ямар шийдвэр гаргаснаа энд бичээрэй. бид нарт сургамж болох байх.

  58. lkjhgfd says:

    гадаад гарахын тухайд бол:
    хичнээн нас байгаад, дахин боломж байгаа юм шиг санагдаж байгаа боловч, нэг нураасан юмыг дахин босгохын тулд өмнөхөөсөө ХЭД ДАХИН ИХ хүч хөдөлмөр зарцуулна шүү дээ. Тиймээс одоо байгаа юмаа хайрла, битгий үнэ цэнэгүй мэт бодоод бай. Гадаадад гарахлээрээ чи хүүхдүүдээ санана, өөрийн тэр эзэлж байсан нийгмийн хүрээгээ санана, тэнд бүх юм шал өөр, чамайг хэн ч танихгүй, чиний хэн байх нь хэнд ч падлий байхгүй. Тиймээс улам сэтгэл санаагаар унаж, улам доройтож магадгүй.

  59. erdene says:

    oor huuhentei ywaad uzeldee.ehnertee medegdeheer.er ni salsan ni deerdee.bi bsan bol uhtel ni zodood salna

  60. BRave says:

    энэ сайт их таалагдлаа. энэ сайтаар зочилдог болоод 4 хонож байна. энд харин сайн зовлогч нар байдийн байноо 🙂

  61. BRave says:

    ах минээ ма ийм шаналгаатай удаан яавах хэтсүү шүүдээ. эртхэн асуудлаа шийдвэрлэсэн н дээр байхаа. ярилцсан н дээр байхоо

  62. энэ шал худлаа юм бишүү админ нь худлаа зохиогоод байхийнв гуч гаруй настай хүн ийм байна гэж байх ч үгүй бичигдээгүй хууль гэж байдийн

  63. Сал сал says:

    Сал сал бас дахин сал өөр сонголтгүй…Балиар хүүхнүүд дахиад л балиартана шд…Ийм балиар хүүхнүүдийн бөгсөн дээр нь өшиглөөд хөөгөөд явуулах хэрэгтэй.

  64. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ГЭР БҮЛИЙН АСУУДЛАА ЭНДЭЭС БҮҮ АСУУЖ БАЙ..ӨӨРИЙН УХААНААР ЗОХИЦУУЛ……….БУСАД ЭЛДВЭЭР Л ХЭЛНЭ САЙН МУУГААР…….

  65. ЫУЫУ says:

    мэдээж чамд ч эxнэрт чинэ асуудал бгаа. асуудал xэзээ ч 1 талдаа байдаггуй. эр эмийн асуудал заавал 2 талаасаа байдаг. энэ бол унэн. эxнэр чинэ ингэж иx эрсдэл xийж яваxийг бодоxод чи ч бас болоxгуй юм бгаа л байлгуй. гэxдээ юманд xязгаар гэж байдаг, эмэгтэй xун явалдаад эxэлвэл тэгээд ур ни гэр бул али xэдийн суйрчиxсэн л байдгиймдаа. суйрцэн юмийг босгоx чадал байвал узээд байждээ.

  66. man says:

    юугий ни нууxавдээ. илэн далангуй л яриx xэрэгтэй юмдаа. чи нуугаад байдаг ни салаxийг xусэxгүй л байгаа юм шиг. xэрэв тийм бол нормалний эр xун уг ни ингэдэггүй юм даа. асуудал чамд байгаа юм болов уу.

  67. duu huu says:

    ах мин танид хэлхэд эхнэртэйгээ ярилцаад үзвэл яасан юм бэ одоо харсан үзсэнээ хэлэд ярилцбал арай өөр болох байлгуйдээ эхнэр тани ухаантай юм бол ойлгоно за тэгэд ярилцаад үздээ ах мин амжилт

  68. vimo says:

    1. хэрвээ чи унэн бичсэн бол чи маш их ухаантай, уужуу сэтгэлтэй сайн залуу/нөхөр/аав бнаа! чамд чиний эхнэрийн өмнөөс баярлалаа гэж хэлиэ!
    2. 1 янхан залуугаас болж 3 урдээ дутуугийн зовлонг амсуулаад яахав дэ. урсууд өсөж том болоод аавийнхаа буян хариулдаг юм!
    3. тсаад айлийн эхнэр мэдхэгүй биш мэдэж бгаа! тэр азгуй хуухэн бас л 3 урдээ дутуугийн зовлонг амсуулахгуй гэж л суугаа!тиймээс чи ч тэвч дэ!
    4. эхнэрээ зодож нудэж агсан согтуу тавиж 3 урээ айлгаж эр хуний нэр хундийг гутаагаад хэрэггүй! гэхдээ чи нудэн балай, чихэн дулий явж болохгуй ээ! эхнэртэйгээ хэл амаараа ярилтсаад хуний эхнэр шиг бай гэдгийг заавал ойлгуулах хэрэгтэй!
    5. тсаад залуутай нуур нуурээ харж уулзаж тсагаа бараад хэрэггүй ээ! тэр тсагаа 3 урдээ зориул, та 4 салхинд гар за!
    6. эхнэр чин янхан залуугаасаа хуухэд гаргасан тсагт л 3 хуухдээ аваад эхнэрээ гэрээсээ тэр янханруу ни тавиж явуул да!
    7. ээж ни ингээд банзалдаж бхад аав ни янхандвал 3 урийн чин заяа ээж аавдаа гомдоно шу! чи бусээ чанга буслээд 3 ур, бутраагуй бгаа гэр булээ бод!
    за, хичээгээрэй! амжилт!

  69. danida says:

    asuudaltai l amidral bna daa hamag uchir haana bna be tungaan bodson uu er ni chamd bgaa yum shig nadad sanagdaad bh yum uuchlaarai chi sexdee her sain be ehneree hangaj chaddag bol emegtei hun gaj don l tuschihaagui bol zugeer l bmaar yum hervee tiim bish bol shuud l sal hen tegj doromjluulj amidardag yum be 3 huugee uur deeree av shulmiin emd bitgii ug
    za tgd amjilt sain yariltsaarai salah hamgiin sain arga bish shuu

  70. Бас нэг сонголт байна. 3 хүүхдээ орхихгүй, наад эхнэрээ тоохгүй хаях. Тэгээд чи өөрөө хүнтэй болох. Үнэнч амьдрал гэж үгүй. Наадах чинь даварсан гичий байна. ЧИ одоо ХАЙРАА ӨӨР САЙН ХҮҮХЭНД ЗОРИУЛДАА. Наад гичий чинь чамаас салахаар ХЭН ч биш болно. 3 хүүхэдтэй хөгшин авгайг Хэн тоож суух вэ дээ? Насаараа ганцаараа амьдрана. ЧИ САЙН ХҮҮХЭНИЭЙ ЯВАЛДАЖ БАЙГААД ХҮҮХДҮҮДЭЭ ТОМ БОЛОХООР НӨГӨӨ ХҮҮХЭНТЭЙ СУУГААД ХАЯАД САЛААД ЯВЧИХ. Нэгэнт Хүүхдүүд чинь том болсон болохоор чамайг ойлгоно. ЧИ УУЛ НЬ БУУДАЛД НЬ ГАРДАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. Хүн УЛААН НҮҮРЭЭРЭЭ ТУЛАХААР ЯАХЫГ НЬ ХАРАХ ЁСТОЙ БАЙЖ ДЭЭ. Одоо дэмий шанлаад хэрэггүй ШУУД ӨӨР ХҮҮХЭНТЭЙ УЧИР УРГУУЛ. Ингэж л чи Зовлонгоо мартаж сэтгэлээ амраана.

  71. hdotno says:

    сайн уу. чамд би нэг л зул хэлж чадна. эхнэр чин бол салах хусэлгүй байгаа, чи ч бас. ийм асуудал юунаас болдог вэ бодоод узээрэй. хунд нэг тийм сэксийн сонирхол дур тачаал байдаг. энэ ойлгоход хэцүү сонин асуудал л даа. салаад бол хэрэггүй гэж би бодож байна. амидрал бол сэксээс тэс оор юм. та хоэр сэксийн шинэ харилцааг туршаад чолоотэй байгаад уз. тэр ябалддаг залуутайн та 2 хамтдаа уулзаж сэкс хийж уз тэрнийгээ нэгнээсээ битгий нуу, байнгах хамт хийж уз. за тэгээд ярилцахийг хусвэл ороод ирээрэй. hdotno@yahoo.com

  72. MAN says:

    ХУУХДУУДЭЭ АВААД ЭЭЖИЙНХ ТУХАЙ УНЭНГ УЗУУЛЭЭД САЛ. ТАНАЙ АВГАЙГ ТЭР ЗАЛУУ НИ УДАХГУЙ ХАЫАНА ТЭГЭХЭЭР УСАН НУДЛЭЭД ИРНЭ. ЭМЭГТЭЙ ХУНД ИТГЭХЭЭР ЭРХИЙ ХУРУУНДАА ИТГЭ ГЭДЭГ УГИЙГ МЭДЭХ УУ ХӨ

  73. seku says:

    uul ni huuhduudee eleg buten osgovol zuger yum da
    chamd yamar negen asuudal bgaan boluu
    yamar ch bsan sain yariltsaj ali boloh uhaalag zamaar asuudlaa shiideerei
    chi ih sain zaluu yum shig bn

  74. XXXMAN says:

    Яасан хэцүү юм бэ. Яадаг авгай тэр чинь. Ёстой хэлж мэдэхгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.