Яаж уучлах вэ?

Би 31 настай дээд боловсролтой жирийн л нэг эмэгтэй. Надад тулгарсан асуудал гэвэл нөхөрөө би яаж уучлах вэ? Надад зөвлөөч хүмүүсээ. Би анх 24 хүртлээ ганцаараа явж байгаад нөхөртэйгээ танилцаж удаа ч үгүй суусан юм. Түүнийг таньж мэдэлгүй суусан нь миний том алдаа байж гэдгийн хожим ойлгосон доо. Надтай суухаас өмнө анхны эхнэртээ хууртагдаж салаад удаагүй байж л дээ. Хайртайдаа биш өөр шалтгаанаар надтай суусан гэж боддог юм. Түүнтэй суусан цагаас л миний зовлонт амьдрал эхлэж тэр намайг зоддог боллоо. Бүр ямарч шалтгаан байхгүй үргэлжзодуулна. Хоолой амаа боолгуулж ухаангүй болтлоо зодуулдаг байлаа. Надад хайртай гэж итгэж суусан хүн маань элдэвээр доромжлоно. Жирэмсэн байхдаа хүртэл босож чадахгүй болтлоо зодуулаад түргэнээр гэмтэлд ирсэн гээд боддоо. Шалтгаан нь ангийнх нь хүүхэн манайд ирчихсэн согтуу байхад нь би хөөж муухай харьцлаа гэж.

Тэр үед нь яагаад салчихаагүй юм гэж үү. Би салах гэж их ч оролдсон хүчээр аваад л явдаг байсан юм. Ээж аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ зоддог гэдгийг нь нуудаг байсийн. Тэнэг хүмүүс биш болхоороо гадарладаг байсан л даа. Аав нөхөрт маань юу ч хэлдэггүй ганцхан ээж нөхөртэй минь тэмцэнэ. Намайг өмөөрч өөрөөс нь салгах гэж байсан болхоор ээжид дургүй байдийн.

Ингээд л би хаашаа ч гарч, хэнтэй ч уулзах эрхгүй хартай нөхрийн хажуудаа байлгадаг хүүхэлдэй болчихсон. Дараа нь салах шийдвэр гаргасан тэр мөчид анхны хүүхдээ олсон юм. Мэдээж үр хүүхэд нь гараад ааш зан нь өөрчлөгдөнө гэж бодсон маань талаар болж хүүтэйгээ 2-лаа зодуулдаг байсийн. Цагдаад хүртэл өргөдөл өгсөн ч гадаад руу зугтаад явчихсан юм. Тэгээд л аргагүй өргөдөлөө буцаагаад авсан юм.

Гэхдээ хүн зовлон даадаг гэдэг нь үнэн юм билээ. Хэцүү үеийг ардаа үлдээж сайхан нь дэндүү бага байсан амьдралаа өөрчилж чадна гэж итгэж байсийн. Нөхрөө би өөртэй хайртай болгож чадна гэж бодож байсан минь биелэлээ.

Нөхөр маань надад үнэн сэтгэлээсээ хайртай болж зодож цохих нь ч багасаж миний төлөө бүхнээ зориулдаг боллоо.Тэгээд өөрөө надтай ямар муухай харьцаж байсанаа ойлгож уучлаарай гэсэн. Хүссэн цаг минь иртэл миний сэтгэл хөрчихлөө. Урьдийнх шигээ нөхрөө хайрлаж халамжилж чадахгүй юм. Хүссэн хайр минь дэндүү хожим надаа ирэхийн би яах уу? Дэндүү их гомдсондоо тэр юм болов уу? Яаж надтай ханддаг байсан тэр муухай зүйлсийг нь мартаж уучлах вэ? Би одоо яавал дээр вэ?

24 Comments

  1. Gyalbaa says:

    Emegtei huniig oilgodoggui erguu teneg er yum bishuu,ur dah ehnereesee avah oshoog tanias avch bah tavaa hangadag bsan l yum bna shd,ta ooriinhoo toloo amdirah heregtei.

  2. zaya says:

    тэгвэл чамд зодууртай нүдүүртэй амьдрал зохих юм байна. тэрэн лүүгээ өөрийн эрхтгүй тэмүүлээд тэр чинь дутагдаад гуниглаад байгаан бишүү.

  3. nandia says:

    ийм хун хэзээч засардаггуй юмаа. эртхэн салсан нь хүүхэд чинь л хэрэгтэй. аавын муухай араншинг удаан харвал хүүхдийн чинь хүмүүжил ямар болох уу бод. Хэдхэн сарын дараа буцаад зодохоор чи салж чадахуу тэр үед бүх зүйл оройтно. хурдхан наад новшосоо сал. үхчихсэн бол яаж амьдрах байсын тэгээд амьдар

  4. Yooy says:

    Ямар тэнэг ийн угаасаа яах гэж зодуулж байсийн ёоо та оороо ямар арчаагуй хун бэ ийм тэнэг нохортэй яах гэж болдийн эмэгтэа хун чини бардам байх хэрэгтэй шд

  5. gd7 says:

    nuhur chin oilgoson l bol aldaagaa zassan l bol dotroo chamaas uuchlalt guij bgaa sh dee. gehdee tegej zoduulan baij bolohgui sh dee tsaashid chi ch dee saihan amidrah erhtei.

  6. cakmotop says:

    Юу яриад байгааг чин ч ойлгохоо байлаа. салаачээ, чиний хэлснээр тэгж зоддог юм бол юн уучлах вэ? одоо 50 хүртлээ дарлуулах юм уу? наанаасаа зайлаачээ

  7. mendee says:

    мэдхгүй.

  8. anir says:

    та яж оортоо дурлуулж чадаваа тэрийгээ бичээч гуйы

  9. soko says:

    яг одоо л урд н гаргаж байсан бүхний бодож үүрийн зовоо.хүн 1 л амидарна наадах чин засарахүй битгий эргэлз.хаядаг газар ш дэ
    оор сайн хүнтэй бол доо хүүхнүүд бид өөрсдийгөө хайрлахаа мартчихдаг улс шуу дээ

  10. Alpha 910 says:

    Заа бүсгүй минь чи битгий нүүр өгөөрэй иймэрхүү новшнууд засардаггүй юм үсрээд л жил аятайхан байна сүүлд нь аминд чинь хүрч ч магад. Яаг ийм муухай балиар залуу би таньдаг байсын засрахгүйээ! Чи залуу сайхан байна эрүүл саруул байгаа дээрээ наадахаасаа холд алдаггүй юмаа гэхэд насны эцэст өвчний үүр болоод л чи бас чиний хүү л хохирч үлдэнэ иймэрхүү юмнуудыг ЦУСААР УЙЛСАН Ч БҮҮ ӨРШӨӨ!!!

  11. life says:

    энд орж ирж уншиж буй хуухнууд, охидод хэлэхэд хэрэв чамд 2 дахиа л гар хурсэн бол шууд салаад зугт. Энэ хуухэн шиг биш шуу, xучээр авч ябна гэж юу бхав. Буx юм бусгуй таниас л шалтгаална. Энэ хуухний туухээс бусад ни суралзаасай. Таний биэд хэн ч халдах эрх байхгуй. Ээрийгээ хайрла бусгуйчуулээ, ээрийгээ хайрлахгуй бол хэн ч танийг хайрлахгуй

  12. Irilash! says:

    одоо гагу бхад н чи бас гагу бхку бол тээд чи хөндийд хандаад бвал буцаад уур н хүрчихвийдий хаха~

  13. dul says:

    Чи хэзээ ч мартаж чадахгүй ээ тэр доромжлолуудийг.Гэхдээ чи тэр талаар байнга бодож гомдож өс санаад хэрэггүй чамд л бөөн хар энерги болно Цаг хугацаа харуулна аа жоохон хүлээ. Цаадах чинь засарсан гэдэгт би итгэхгүй л байна .Чи цаадахдаа хэд хэдэн сорилт бэлдээч ккк

  14. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****.. says:

    УУЧЛАЛ ГЭДЭГ АСАР ИХ СЭТГЭЛИЙН ТЭМЦЭЛ ЯЛАЛТ БАЙДАГ ЮМ ШҮҮ !!!

  15. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****.. says:

    ХЭСЭГТЭЭ ХАРЗНА ХАР .. ЭМЭГТЭЙ ХҮН ЭМЗЭГ ЮМ БОЛОХООР ЧИНИЙ СЭТГЭЛИЙН ЦААНА БАЙГАА НУУЦХАБН ГОМДОЛ ЧИНЬ ТАЙЛАГДАХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА ..НЭГ БОЛОВ Ч АЙЛ ГЭР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ БАЙВАЛ АШТАЙ ЮУ ДАА !

  16. baldag says:

    одоо уучилахгүй гээд яах гээв гарын шүүсийн амсаж байхдаа салаагүй байж овоо ухаараад хүн шиг байя гэж байгаа бол дахиад гар хүрвэл харин шүүхдээд ясын цайлга

  17. H says:

    Танай хүү чинь хэдэн жилийн дараа аавыгаа зодох байх. Тэр үед нь битгий хориглоорой.

  18. Eva says:

    иймэрхүү хумуус засардаг юмуу…аа тийм хөгшин болоод хуч чадалгуй болохоороо л нэг засрах аяддаг байж болох юм шигээ…Зарим хуухнууд тэнэгээсээ болж өөрөө л зовох юм доо хөөрхий гэж…

  19. nutgiin salhi says:

    бугдийг март.гомдоод яах вэ дээ.одоо засарсан бол болоо юм бишуу.хуний амьдралд юу ч тохиолдож болно. хуугээ одоо боддоо сайхан амьдраарай амжилт

  20. tushig says:

    ай мэдкү тм хун засардийму, тм адгийн эрийн оронцогтой суужил бдаг зодуулж л бдаг, наад хун чин удкуу уриднах зангаа гарганоо, эртхэн сал

  21. WARWAR says:

    хүний хүнийг хайрлаж байж хүний хүнээр хайрлуулнаа гэж

  22. одоо яана даа хамгийн том шийдбэр уучилал шуу дээ

  23. Odoo salna gj yu bxwdee says:

    Нэмж xэлэxэд салаx байсан бол аль эрт л салаx байсын…

  24. Odoo salna gj yu bxwdee says:

    Зодуулж нүдүүлж байxдаа салаагүй байж одоо сална гэж юу бxав дээ. Чиний сэтгэл xөрөөгүй байx… Зовж байx үедээ маш иx гомдсон гомдол чинь бөөгнөрч байгаад одоо тэрнийг чамд сайнаар xандаад ирэxээр гадагшилж байгаан… Тэвчээд жооxон xүлээчиx. Гомдол чинь гарч бүрэн тайтгарxаар Та2 ын xарьцаа эрүүлжиж аз жаргалтай амьдраx байx. Xүүxэд байxдаа Ээждээ зодуулж загнуулчаад гүрийгээд уйлаxгүй байж байгаад Ээж буцаагаад аргадаxаар аймаар мэгшиж ирээд уйлдаг байж билээ. Туxайн үед гадагшилж чадаагүй гомдол чинь одоо гарч байгаан. Зүгээр… Тэгж зовж зовж өдий зэргийн амьдрал босгочоод ямар салалтай нь биш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.