Яаж энэ хүнийг бусад хүн адил бишээ гэдгийг ойлгуулах бэ?

Миний нэг найз охин маань насаараа ганцаараа явна гээд зүтгээд байх юм. Яаж ч хүнтэй танилцуулах гээд гэрээс нь гаргах гээд дийлэхгүй юм. Учир нь урьд нь найз залуутайгаа бараг 10-н жил болоод дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь 5 настай. Одоо найз охин маань 29 хүрч байна. Урдны юм нь их л хуурч архи ууж зодож нүддэг байсан юм. Үнэхээр хэн ч харсан өндөр царайлаг ёстой нэг нүдэнд дулаахан бүсгүй. Одоо бүр гэрээсээ ч бараг гарахгүй. Хүнтэй танилц гэхээр яахын гэхийн. Их л хаширчихсан хүн байгаамдаа. Царай зүс бие хаанаас гадна их ухаантай ажилсаг гэж жигтэйхэн сайхан ч хоол хийнэ, хүн танилцая гэхээр л ямар ааш нь хөдөлдийн бүү мэд. Хуучин нөхөр нь их л ууж идэж наргиж цэнгэсэн хүн байдгийн, нилээн олон араар нь тавьсан даа. Найз маань олон ч жил тэвчиж тэр хүнийг гэр орноо авч явсан, салаад 2 жил боллоо хэнтэй ч уулзахгүй юм. Яаж энэ хүнийг бусад хүн адил бишээ гэдгийг ойлгуулах бэ?

15 Comments

  1. Арабелла says:

    Би чамайг ойлгож байнаа. Би ч бас найзуудынхаа өмнөөс бодож шаналж явж байлаа. Харин одоо ойлгосон юм гэвэл өөрийн бодол өөртөө ЗӨВ …
    Зүгээр орхичих зао

  2. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    Найз чинь:
    -Ёоо, ядаргаатай юм бэ! надад хүүтэйгээ хоюулахнаа тайван байх нь сайхан байна, битгий миний амьдралд хөндлөнгөөс ороод бай гэх байх даа .,.
    Одоо найзын чинь хувьд 1-т хүүгээ сайн болгон хүмүүжүүлэх,2-т салсан нөхрөөсөө авсан сэтгэлийн шархаа аниулах нь чухал бгаа, хэр удаан ганцаараа явах нь хэр зэрэг сэтгэл нь шархалснаас л шалтгаалах байх даа,

  3. lol says:

    сэтгэлд ни нийтсэн сайхан хүн гарч ирүүл уулзаж учирийшдээ.сайхан бүсгүйг эргүүлэх залуучууд зөндөө.сайнийг олоод суучихна.өөрийн бодолтой л бүсгүй байна.Үр хүүхэдтэй хүн чиний хүссэн шиг зугаалаад явахгүй шүү дээ

  4. Эр хүн says:

    Хөөе, чи одоо хүний амьдрал шийддэг хэн бээ? Гадуур дотуур явна уу, гэртээ сууна уу, чамд ямар хамаа байнаа?
    Гэр бүлийн харьцаа бол нандин зүйл, тэрийг хэн нэгэн хүн хөндлөнгөөс дүгнэх оролцох хэрэггүй.
    Бүтсэн бүтээгүй өөрийнхөө амьдралаар явж байгаа найзыгаа зүгээр орхиоч, чи атаархдаг юм биш үү найздаа?
    Заавал чиний бодсоноор, зөвлөснөөр хүн амьтантай танилцах ёстой юм уу?

  5. Tulga says:

    манай залуучууд нэг удаагийн жаргалаас хэг биш нилээд хэдэн хунийг зобоох юм.эхнэр хуухэд гээд л абч суухдаа ясан сайхан амидрал амладаг болоо.Миний ээж намайг бас гантсаараа өцгөсөн.намайг хойд этсгийн гар харуулахгуй л гэсэн байхдаа.

  6. heyhoney says:

    iim hund tsag hugatsaa l heregteishde hunii setgel chine huviramtgai hezee yahiig hen medeh bile neg odor l ter zaluu saihan zaluu bna shu gee l yarih ch yum bilu chi yund ni sanaa zovdiin durguid huchgui gedeg dee ooroo durgui bhad ni chi huntei taniltsuulj yahna ve

  7. ккк says:

    Танай найз чинь хиймэл эрхтэн худалдаж аваад тэрэндээ дурлачихаж…

  8. muugii says:

    hi. chi ih sain naiz yumaa chamd az jargal hysii. naiz chin udahgyi naiztai boloh bhaa uuruusuu ilyy hyyhdee boddog bailgyidee hench gesen bolj l ugvul hyyhdedee hoid gesen todotgoltoi hyn songoh shaardlagatai bolson bol nuhatstai handdag bhaa. jishee ni bi gehed l bas 30 garch yavnaa kkk nas maani yavaad ireheer hyyhedtei hyn l taarah yum shigee kkk hervee tiim hyn taarval hamgiin tyryynd hyyhed ni namaig yaj hyleej avah bol, tuhain hyyhdiin hymyyjliin talaar hyyhedtei ni haritsah minii haritsaag ehner boloh ter hyn zuv talaas ni harj chadah boluu geh met ih olon asuudal bgaa tegeheer l gantsaaraa yavaad l bna daa kkk. chi naiziigaa hyntei taniltsuulah geheesee ilyy deerh asuudluudiin talaar yaraltsaj setgel sanaag ni sonsvol yamar bna daa naiz min. uuchlaarai minii ID g.muugii_75@yahoo.com za amjilt hysii

  9. batuka8181@yahoo.com says:

    Найздаа холбоо бариад танилцуулаад өгөөрэй.

  10. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ..

  11. kkk says:

    амьдралдаа үр хүүхэддээ өөртөө боловсролдоо зориулах цаг гаргасан нь дээр шүү дээ. Юунд нь яаруулаад байгаан. Заяаны хань зам дээр нь гараад л ирнэ.

  12. golig says:

    утгийг ни ойлгооч амисралаа авч авдаг гэж бгааз дээ ажлаа хийчээл гэрээсээ гардгуй л бхгуй юу ..чи их сайн найз юмааа аанда учир ни олдонооо нзад чини тсаг хугатсаа хэрэгтэй ч хун олооол тсанилтсуулчих сэтгэл зуйч руу дагуулаад яв за

  13. soyloo says:

    сайн уу, найзынхаа утсийг өгчих би гадуур гардаг болгоод өгье.эсвэл чи өөрийнхөө утсыг миний эмайл-ээр бичээрэй.Тэгээд 2уулаа ярилзаад зохицуулая.
    soyloo08@yahoo.com

  14. ROFLCOPTER says:

    Цаг хугацаа өнгөрөх тусам шарх нь эдгэрч хүнтэй танилцаад ирнээ, санаа зоволтгүй. Гэхдээ байнга шахамдуулж байхаа битгий мартаарай.

  15. Taivan bailgaa says:

    Гэрээсээ гардаггүй гэдэг чинь тэгээд ажил xийдэггүй гэсэн үг үү? Ажилгүй xүүxэдтэй xүнтэй Xэн сууx вээ дээ. Тэрийгээ мэддэг юум байгааз. Чи зүгээр л орxио. Цаг xугацаа өнгөрөxөөр тайвшираад чамтай чамгүй ӨӨрөө гадуур дотуур гараx байлгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.