Ямар ирээдүй хүлээж байгаа бол гэж бодохоор

Би хүүхдүүдтэйгэй амьдардаг жирийн л нэгэн эмэгтэй, 2 жилийн өмнө би хүүтэй болоод бөөн баяр хөөр болоод байж байтал эмч нар миний хүүгийн нэг төмсөг үхжилттэй гээд яаралтай хагалгаанд оруулж авсан. Хүү маань үеийн хүүхдүүдтэй адилхан л өсөлт хөгжилтэй торниж байна. Тэгээд дахиад нөгөө үлдсэн төмсөг нь арай жижиг санагдаад байхаар нь очиж үзүүлтэл бас л өсөлтгүй шатандаа орж байгааг олж  мэдлээ. Энэ хооронд урологийн эмчид үзүүлж байсан боловч хүүхэд жоохон байгаа тул хэвийн л үзэгдэл гээд тайвшруулж байсан юм. Тэгээд ийм хүүхдийг шилжитийн насанд нь хүрэхээр эр гармон тарьдаг гэж тайлбарласан.

Одоо би яах вэ? Хүүгээ харахаар өрөвдөөд байх юм. Ямар ирээдүй хүлээж байгаа бол гэж бодохоор өмнөөс нь өр өмрөх юм. Та бүхэнд ийм зүйл тохиолдсон бол, төмсөгийг ургуулах ч юмуу ямар нэгэн байдлаар эмчлэгдэж байсан тохиолдол байвал хуваалцаачээ гэж хүсэх байна. Бас яагаад ийм байдалд хүрэв гэж жирэмсэн байсан үеийнхээ идэж ууж байсан юмнуудийг эргэж санахыг хичээж шаналах юм.

Би шууд өвдөөд кэтанов гээд эмийг ерөөсөө 5 ширхэгийг ууж байсан, тэхдээ тэр эмний заавар дээр жирэмсэн болон хөхүүл хүмүүс ууж болно гэж бичсэн байсан юм, дэмий л шаналах юмдаа. Баахан утгагүй юм болчих шиг боллоо, ямар ч байсан сэтгэлээ онгойлгомоор санагдлаа. Баярлалаа

18 Comments

  1. GAIHAL says:

    За би эвгүй байдалд орло. 2 томсог ижил хэмжэтэй бх ёстой юм у

  2. Soni says:

    Yunii omno Tand setgeliin ih tenhee huud chin az jargal husie huugee yaaj iij bgad gadagsh n avaachij uzuulj onoshluulsan n deer shuu mongo hedii ih Oroh hetsuu ch gsn huugiin chin huvi zayag shiideh asuudal bhor daraa n haramsahguin tuld gadagshaa uzuuleh heregtei mongol emch nariin ur chadvariig muu gehgui ch gsn onoshilgoonii tuvshin uneheer hetsuu shuu Za tegeed amjilt husie

  3. хонгор says:

    та өөрөө тайван хүчтэй байгаарай! бүх зүйл сайхан болноо эгчээ

  4. хонгор says:

    та өөрөө тайван хүчтэй байгаарай

  5. Sanaa says:

    Хавдар л биш бол заавал авхуулах хэрэг юу билээ. Харин хүмүүсийн хэлдэгээр гадагшаа гарч үзүүлбэл. Ямар ч хэцүү юм бэ дээ. Гэхдээ ээж нь сэтгэлээр тайван байх хэрэгтэй шүү. Эхийн сэтгэлийг хүүхэд нь дагадаг болохоор сайн юм бодож сайхан болно гэж найдаад оролдоод байгаарай. Амжилт, хүүд чинь эв эрүүл байж эх орондоо хэрэгтэй, өөрөөрөө бахархсан сайн хүү болж ээжийгээ баярлуулаарай гэж ерөөе.

  6. dbsdfbadgfb says:

    дгбсадгбсадгрфбсгбсг

  7. hetsuu yumaa gehdee ........ says:

    манай монголд одоогоор өвчний онош буруу гарах тохиолдол их байдаг, улдсэн нэг төмсөгийг авахуулахаасаа өмнө ЗААВАЛ өндөр хөгжилтэй орний эмнэлэгт хандаж узуулэх хэрэгтэй шуу. манай эмч нар миний цоо эрүүл шудийг авахгуй бол болохгуй гээд авчихаж л бсн даа, тэр уед жаахан ухаантай, том бсн бол ю гэж авахууулах вэ дээ. тэгэхээр одоо ю хийхээ мэджэ бгааз дээ

  8. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ****** says:

    СОЛОНГОС эмчилгээ сайн энэ талаараа ..эдгэрнээ санаа бүү зовоо

  9. baldag says:

    сайн үзүүлж эмнэлэгээр яв тэгээд хүүдээ мөнгө хураа том болсон хойно нь эмчилгээнд мөнгө хэрэг болж л таараа

  10. Alpha 910 says:

    чи хөө хөх хотод нэг очиж хүүгээ үзүүлээч.Манай эмч нар худлаа шүү худлаа. Түрүү жил намайг монголд байхад миний бөөрний үрэвсэлээс болоод цистид хөдөлсөн байсныг мэдээгүй Сонгдо гээд эмнэлэгт шинжилгээ өгтөл савны хавдартай гээд дараа нь итгэхгүй бараг 5 өөр эмнэлэгт очоод үзүүлтэл бүгд хавдар гэж тодорхойлсон тэгээд сандраад буцаад энэ европ руу ирсэн чинь өө юу вээ шаал өөр хариу хэлдэг бгаа,,, манайхан нээрээ арай дэндүү худлаа яриад байж магадгүй,Тийм болохоор хилийн чанадад нэг үзүүлээрэй хө хөх хотын эмнэлэг их сайн гэж сонссон за амжилт.

  11. Ramiraz Sanchez says:

    Германд наад асуудалыг чинь шийдэлийг олсон гэж сонсон юм бна.

  12. ENE DEED TALIIN NOHORT says:

    TENEGTDEG BN SHDE HE HE

  13. hey says:

    Миний зураг энэ ВЭБ-д байнга гарах юмаа.

  14. master says:

    Сэтгэлийн тэнхээтэй байгаарай! Амидрал ямар сансанаар болох биш. Заавал арга ни олдож л таараа

  15. zaya says:

    харин тиймээ. ямар нэг арга байжил таараа. сайн сайн эмч нараас сайн асууж явах хэрэгтэй.

  16. Tseegii2 says:

    Онгорсон зуйлээ бодоод яахавдээ. Оор Солонгос юнуу Хятад явж узуулбэл яасан юм бэ. Манай эмч нар ч худлаа хэлнэ шуу. Сайн шинжилгээ ог. Сэтгэлээр унаад яахавдээ ямар идгэхгүй овчин туссан биш. за амжилт.

  17. vimo says:

    1. жирэмсэн бхдаа алдаа хийсэн гэж одоо өөрийгөө зовоогоод бдал өөрчилөгдөхгүй шу дэ! дэмий л шаналахийн нэмэр!
    2. одоо уэд эдгэрдэггүй өвчин, дуусдаггуй зовлон гэж бхгуй шу дэ! тиймээс, шинжилгээ сайн өгөөд, эмчилгээ сайн хийлгээд хурдан эдгээрэй та 2! зөв онош тавиулаад, зөв эмчид узуулвэл хурдан эдгэрнэ шу дэ!
    3. боломжтой бол хуухдийнхээ аавд хэлээд тодорхой хэмжээний тусламж авахийг хичээгээрэй!

  18. truck says:

    ямар хэцүү юм бэ зоригтой бгаарай бух юм сайхан болноо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.