Британийн эрдэмтэд хөвчрөлтийг удаан барьдаг бэлгэвч хийжээ. Бэлгийн чадавхи сайжруулдаг энэ бэлгэвчийг зохион бүтээгчид нь “Виагра бэлгэвч” гэж нэрлэсэн байна.
Бидний хэрэглэж заншсан энгийн бэлгэвч хөвчрөлтөд тийм ч сайнгүйгээс гадна гэнэт мултрах зэрэг олон сөрөг талтай. Futura Medical компанийн судлаачид зүрхний цусан хангамжийг сайжруулан ангина эмчилдэг гелийг бэлгэвчний тосонд ашигласан байна.
Уг гелийг биед түрхэхэд тэр хэсгийн судас өргөсөж, цусан хангамж сайжирдаг аж. Эрчүүд ийм бэлгэвч хэрэглэснээр сексийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, хамтрагчтайгаа харьцаагаа удаан хадгалах боломжтой. Саяхны судалгаанд насанд хүрсэн эрчүүдийн 40 хувь нь л сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа хэлжээ.
Түүнчлэн Futura Medical компанийнхан шинэ бүтээгдэхүүн нь ХДХВ/БЗХӨ-ий тархалтыг бууруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогоор Британийн Засгийн газар уг бүтээгдэхүүнийг худалдах зөвшөөрөл олгоогүй байгаа юм.
Гэхдээ компанийн зүгээс зөвшөөрөл авснаас хойш жилийн дотор CSD500 нэртэй “Виагра бэлгэвч”-ийг Их Британид худалдаанд гаргахаа амлав. Шинжээчид CSD500 хүний бие болон сэтгэхүйд сөрөг нөлөөтэй эсэхийг судалж байгаа аж. Эл бүтээгдэхүүн сексийн үеэр бэлэг эрхтэн суларч бэлгэвч гэнэт мултран унахаас сэргийлэхээс гадна бэлгийн сулралыг эмчлэх гэнэ.
2 Comments
Минийх лав мултарж бгаагуй харин жаанах бариад бдийн
хаанаас олж авхуу? Тэр сэкс ч яахав xоолойнийхоо Ангенийг эмчилчих юмсан.