Яаж ханиа эргүүлж авах вэ? /2/

Би бас л нэг алдсан амьдралын тухай бичих гэсиймаа. Би энэ сайтад өнгөрсөн 11 сард нийтлэл оруулж байсан юм. Эхнэрээ яаж эргүүлж авах вэ? гэсэн нэртэй гарсан шиг санагдаж байна. Тэр нийтлэлийг уншсан нь санах байх уншаагүй хүмүүсд нь бол би одоо 35-тай эхнэр 2 хүүхэдтэй байсан юмаа. Бид амьдраад 9 жилийн дараа салж байна, энэ салах шийдвэр бол эхнэрийн маань шийдвэр, би их л гомдоож тэвчээрийг нь барсан юм шиг байна. Би архи ууж найз нөхөдтэй их л наргиж явж ар гэртээ халамжгүй амьдралын төлөө зүтгээгүй урсгалаар амьдарсаар явж байгаад л өдий хүрч, миний эрхэлсэн бизнес явц муутай болж өрнөөс өрний хооронд амьдарч байрныхаа зээлийг төлж дуусаагүй л байна. Эхнэр маань чамайг харсаар хамаг залуу нас дууслаа гэж байна эхнэр маань 32-той сайхан хүүхэн гэм нь их хатуу бардам зантай.

Чамтай суугаагүй бол баян тарган сайхан залуус надтай суух л байсан гэсэн бодол нь одоо мэдрэгдэж эхэлсэн. Уг нь эхнэр маань надад хайртай л гэдэг байсан бид 2-г ч хүмүүс хайр сэтгэлээрээ нийлсэн хос гэдэг байсан эхнэр маань чи бол намайг тасалгааны цэцэг шиг л үзсэн гэж ярьж байна. Цэцэг аваад цонхон дээрээ тавиад л мартсан гэж байна усалж арчилж тордох байсын гэж ярьдаг. Би эхнэртэй үнэн зүрхнээсээ хайртай тиймдээ ч би 9 жил болохдоо ганц ч хуурч араар нь тавьж явсангүй, агсан согтуу тавьсангүй, хүний урманд элдэв муухайгаар хэлж дарамталсангүй, таван хуруунд багтахаар тоотой өндөр дуугаар хэлж загнасан байх.

Миний хүнийг хайрлах сэтгэл энэ л гэж боддог би бусад шиг хайраа хонгороо энэ тэр гэсэн үг хэлж сураагүй, ахмад хүмүүс хажууд байдаг байсан болохоор эрхэлж нялуурч чадалгүй байсаар л өдий хүрч эхнэрийнхээ сэтгэлийг хөргөсөн байх. Хамтийн амьдрал бол бие биенээ хайрлаж байж л болдог байх. Дан ганц эмэгтэй хүн хайрлуулаад бөмбөрөөд байж болохгүй биз дэ. Би өчүүхэн зүйл л хүссэн намайг жоохон ч гэсэн хайрлаачээ гэж. Би 9 жилийн хугацаанд ганц удаа танилцсан жилдээ 1 бас 1 цамц бэлгэнд авсан өөр юу ч байхгүй гэхдээ бэлэг горьдсондоо биш энэ хүний сэтгэл анхнаасаа минийх биш байсан юм байна даа гэж л бодож байна.

Би архичин биш эхнэртэй гомдохдоо хэрэлдэж муудаад яахав гэж бодоод гараад л найз нартайгаа архи пиво ууж биллиард тоглож явдаг байсан. Архи бол сэтгэлийн юм учраас ууя гэвэл ууна үгүй гэвэл үгүй бид 2 10 сараас хойш салах тухай ярьж байна. Би өөрийгөө өөрчилж сайн хань шиг байя чамдаа халамжтай амьдралаа өөд татая архи огт амсахгүй гэж амлаад ч нэмэргүй болжээ. Би одоо архи ч уухгүй тамхи ч татахгүй 6-7 сар болж байна. Би өөрийгөө өөрчлөе гээд сая 3 сар гадагшаа яваад ирлээ болсонгүй эхнэр маань хүнтэй болчоод ингээд байгаа юм байна.

Нөгөөх нь бас эхнэрээсээ салж байгаа 3 хүүхэдтэй хүн гэж байдаг хүний толгой яаж эргэхээрээ ийм болдог байна. Эхнэр маань миний хамгийн нандин хайрлаж явдаг юмыг маань устгасан учир надад одоо энэ хорвоод итгэх юу ч байхгүй болсон би эхнэртээ дэндүү хайртай үнэнч хүн даанч хайраа харуулж чадсангүй. Би бусад шиг болохгүй бол тэр л биз өөр авгай олдоно гээд явж чадахгүй миний зан бол муу ч бай сайн ч бай хүнд итгэсэн бол тэр чигээрээ л үүрд үнэнч байдаг зан. Хүн хуурч худлаа хэлж хулхидаж явсангүй эхнэр маань болон хадмууд маань намайг сайн хүн гэдэг. Ханилж явсан хамгийн хайртай хань нь ийм асуудал үүсгэхэд хорвоо үнэхээр хуурамч юм даа гэж бодоод үхмээр байна.

Тэхдээ эхлээд нөгөө муу новшийг нь хашраах ёстой байх өөрийнхөө эхнэр 3 хүүхдээ хайрлалгүй хаяж чадаж байгаа хүн ямар олигтой хүн байх вэ гэдгийг эхнэр маань яагаад ойлгодоггүй юм бол. Хүний 2 дахь амьдрал эсвэл ну а нь байх тийм сайхан байдаг юм болов уу? Энэ бүхнийг хэлээд би чамайгаа өмнөхөөсөө илүү хайрлах болно ийм байдалд хүргэсэн нь миний буруу энэ талаар хэзээ ч сөхөж ярихгүй надад маш том сургамж боллоо, эхнэрээ яаж хайрлах ёстойг ойлголоо хүүхдүүдээ бодоод 2-уулаа эвлэрийл дээ гэж зөндөө гуйсан ч болсонгүй.

Би яахаа ч мэдэхгүй донгио царайлаад л байж байна даа. Та бүхэн зөвлөгөө өгөөрэй эр хүний хамгийн том шийтгэл нь хайрт хань нь өөр хүнтэй болох юм байна хүмүүсээ ханиа хайрлаж яваарай…

53 Comments

  1. :) says:

    chi 2 hund hairtai bolson bol aliig ni songoh ni zuv be? medeej 2dahiig ni yagad gevel ehnii hundee uneheer hairtai bsan bol 2 dahid durlahgui baisan gej zevuun ug shuu yavuulsan ni deer yum bn daraa ni haramsah uyed ni haren uuchilaad ergeed niil 1 bolomj ug tgd butej baival hezee ch salahgui hehe

  2. khaliuk says:

    hi all.Za emegtei hvn bargiin sain nohoroosoo salj vr hvvhdee onchrvvlehgvidee ta ooroo ih l gomdooj tsohorooj vne tsenee aldsan hvn bnadaa.Uuchilaarai bi tegj l bodoj bna.

  3. kkk says:

    их л гомдож дээ эргэхгүй биз дээ эмэгтэй хүн нэг шийдсэн бол эргэдэггүй юм чи яагаад нөгөө хүнийг нь хашраах гэж чамаас аваагүй жаргалаа авсан болоод л тэр сэтгэлийн амар амгаланг олсон болоод л тэр гэхдээ тэр хүнийг нь энхийн цагаан тагтаа гэж болохгүй 3 хүүхдээ хаяж байгаа бол??? нэг л олдох амьдрал эхнэр чинь жаргал л дээ чи юу ч өгч чадаагүй биз дээ бүх юм өнгөрсний дараа биш эхэнд нь хайртай гэдэгээ мэдрүүлэхгүй алдахаас айгаад харамлаад байгаа харамын сэтгэл л чамд байна хэрвээ нийлвэл чи өмнөх байдалдаа хэзээ нэгэн цагт ороод улам л тэнэгт нь зам тавьж өг найзаа

  4. xexe says:

    чи гуйx xэрэггүй дээ. xангалттай л хэлсэн бна шдээ. түүнийг зүгээр л уучлаад явуулчих.

  5. boloroo says:

    зарим хуний эхнэрүүд ни ягаад ийм бдийн бэ?
    ихэвчлэн нөхөрүүд ни л ийм бдаг биздээ чи унэхээр ухаалаг залуу бна шуу гэхдээ хамгийн гол ни хуухэд л хөөрхийлөлтэй шуу тэрийг л сайн бодоорой

  6. unshigch says:

    1. Валåнтиний баяраар нохортоо бэлэг аваад бэлдсэн байгаад огоход яанаа би мартчихаж гэж хэлдэг нохор
    2.жаахан зав гармагö гэрлүүгээ хуухэдрүүгээ яарахгуй архи ууж тоглоод зугааöаад явдаг нохор
    3. 2 хуухэдээ салхилуулж тоглуулж шоно угжиж даавуу угааж байсан нü хуруу дарам öоохон нохор
    4.оноог хуртэл хадамуудийнхаа дэмжлэгээр явж байгаа арчаагуй нохор
    5. оороо ч хувиараа юм хийдэг эхнэр ни ч гэрт сууж хуухдээ харангаа жижиг бизнэс хийдэг. амüдралийн зардалаа тэнöүү гаргадаг байсанг мартсан нохор
    6. анх суухдаа àëü ÷ òàëààðàà òýð òóñìàà ìºíãºíèé õóâüä эхнэр илуу боломжтой байсан÷ ººðèéã íü ÿäóó ãýæ ãîëîëã¿é ñýòãýëýýðýý ñóóñàíã энд бичээгүй нохор.
    7. 9 жил хадам эгч нарийхн хуучин хувтсасаар эхнэрээ, хуухдуудийх ни хуучин хувöасаар хуухдээ хувöаслаж байгаа нохор
    8. эхнэрээ хувöас авч огоход надад таалагдахгуй байна. битгий авч бай. би оороо авий гэж хэлсэн нохор
    9.5 дабхарт амüдардаг эхнэр нü шоно долоор орöний хаалга дуугараад хун явахад холийн алхааг н танидаг болöон байсанг мартсан нохор

  7. XXXMAN says:

    За даа өөрт чинь бас буруу байгаа л юм байна. Манай эрчүүд найз нөхөд баар цэнгээн гэж их эргүүтдэг. Тийм залуусын нэг нь өөрөө байна. Одоо яая гэхэв дээ. Харин тэр эхнэртэй чинь нийлэх гээд байгаа залууг нэг сайн зодоод хашраагаад өгүүл яасийн айн. Би бол ямар ч бакь гар байсан гартаа юм барьж очиж байгаад хэмх нүдэх байсан байх. Эхнэр бол яахав дээ улаасаа л өнгөрсийн биш үү.

  8. gap says:

    хутга шаагаад алчаач.бодоод байх алба алга

  9. zaya says:

    өөрийгөө нээх сайн нөхөр гээд бодчохсон тэнэг мал. арчаагүй эрчүүд араараа тавиулж, авгайдаа хаягддаг юм за. хохинээ хохино

  10. zaaval unsh mal mini says:

    тэгээд бас бэлэг горидчихжээ эвий xааваас ийм эр хун гэж байх гэж дээ

  11. zaaval unsh mal mini says:

    hund idehees oor heregtsee baidaggyi um uu? araar ni taviagyi zodoj nudeegyi l bol chi tegeed sain nohor bolchihoj baigaa ni ter uu? chi ooriigoo ih sain nohor geed bodchihjee. manai nohor bol arhi dars amsahgyi araar bol byyr ch tavihgyi deerees ni ar geree avch yavna. bi huuhdee haraad gertee suudag ch manai nohor zarimdaa ert irj nadaa hool hiij ogdog huuhdee salhind gargadag.neg udaa ogson mongoor ni oort ni huvtsas avaad ogchihson chini chi oortoo um avahgyi yasiin be bi yahav dee gesen. gehdee l mnai nohor ooriigoo sain nohor gej boddoggyi namaig huuhduudee ulam ih hairlah estoi naiz ni daanch tegj chadahgyi bna gedgiin. ehner chini hun l um chini bas jargah erhtei shd e. chi olon um gonshignood bailgyi tavij yavuul za uy. za tegeed emegtei hun archaatai sallaa gehed ooriigoo avaad yavchihdag eregtei hun zamaa alddag um bna lee dee hoorhii chi ch nasnii etsest hanilsan hanigyi yr huuhedgyi gantsaaraa uhej dee haha

  12. bvsgvi says:

    би их ухаантай бичжээ. дэмжиж бна

  13. arhi arhi says:

    би буруугуй гоэ бичжээ тэрийг сайн уншиж тусгаж ав ах мини

    би ч дэээ архи архи гэээд бичсэн бгаааааа хоорхий эхнэрэээ энд муулуулах зуйл албаар бичиж дээ та ингэж олний шившиг болгох гэж даанч харахгуй юм дааа …….

  14. N.ka says:

    Эхнэр чинь ч бас хүн шдээ, гэрийн бараа харахгүй, хөндий хүйтэн, эсвэл хайхрамжгүй, халамжгүй царайлсан эр хүнийг бас насаараа тойглоод л, зарц нь аятай хэзээ намайг хайрлах бол гээд л явах уу? Шаналахдаа хувийн орон зайгаа хайгаад явж байгаа ч юм билүү? Гэр бүлийн амьдрал гэдэг чинь зөвхөн 1 нь зүтгээд нөгөө нь хараад хүлээгээд суудаг юм бишдээ ийм хvn hvvhenddeg hvnees ch dor hamt bhad amidiin tam bdag um bn le

  15. Hakim says:

    Амьдралаа гэж үнэхээр сонирхолтой шүү. Хүмүүс олон л зүйл хэлсэн байна. Үүнээс ямар нэгэн зөв шийдвэрийг гаргана биз дээ. Харин буруу алхам хийж өөрийгөө бүр үгүй хийв дээ. Яахав хүүхдүүдээ авна гэж ярих л байх. Гэхдээ эхийн сэтгэл, зүрхийг шаналгана гэдэг зүрх эмтэрмээр байдаг. Тэгээд ч чи энэ 9 жил эхнэрээ байтугай хүүхдүүдээ ч гээгүй байж одоо яаж амьдрах гэж байгаа юм бэ. Дор хаяж гэр бүлийнхээ хүнтэй амьдралаа сайжруулчихбал хүүхдээ авч болох уу гэж ярилц. Гэхдээ л чамд өгөхгүй гэх нь ойлгомжтой. Чи өөрөө одоо ийм байдалтай байж яаж амьдрах гэж байгаа юм бэ дэ. Тэр хүнийг л чи ойлгуулах гээд байх юм. Ингэхэд чи өөрөө ер нь юу ойлгосон хүн бэ. Тэгтлээ их амьдралыг ойлгочихсон хэрэг үү. Ойлгосон юм бол яах гээд гоншигноод байгаа юм бэ. Чи мянга хэлээд мянга гуйгаад мянга орилоод муухай аашилсан ч эмэгтэй хүн сонголтоо хийсэн байна. Аав ээжтэйгээ ярилцахгүй юу даа. Өдий том болчихоод аав ээжтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцаж үзсэн үү. Ингэж гоншигнох нь өөрт чинь ч эхнэрт чинь ч хэцүү үүнийгээ дагаад хүүхдүүдэд чинь ч гэсэн эргэн тойрны хүмүүст ч гэсэн сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Харин ганцхан зүйлийг л эцэг хүний хувьд нөгөө залуугаас нь асуух хэрэгтэй энэ нь юу вэ гэвэл хүүхдэд чинь аав шиг нь хандаж байж чадахыг нь асуу даа. Чадахгүй гомдоосон бол уучлахгүй шүү гэдгийг нь хэл. Хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзана гэдгээ хэл. Тэгээд та 2-ын амьдралд саад болохгүй байсн нь дээр биз дээ. Тэгээд өөрийгөө хөгжүүл. Өөрөө өөрийгөө таньж мэд. Амьдралыг өөрийн нүдээр харахаас илүүтэйгээр хүний нүдээр харж сур даа. Амжилт

  16. Хүн жаргал даадгүй, зовлон илүү дааадаг гэж. зовоод ирхээрээ жаргалдаа туулиж байсанаа хэлүүлэлтгүй өөрөө ойлгоно доо. зайлуул. нэгэнт алдсан алдааг буцааж болох биш. цаг хугацаа, амьдрал 2 хэзээ ч өршшөхгүй шүү дээ. цавьчаад, цавьчаад л явна ш дээ. хайр найргүй. зүгээрээ ах. одоо нээх авгай энэ тэрээр яадаг юм. хайр даадгүй эм байсан юм байгаа биз. та харин хүүхдээ өөр дээрээ авсан нь дээд байхаа. та хүүхдээ хойд эцгийн нүүр үзүүлмээргүй байгаа биздээ. тэгээд ч таны тасархай шүүдээ. тэр хүүхэн тэгээд нөгөө МУНДАГ залуутайгаа хүүхэдтэй болооод сайхан амьдрана биз. тэрийг нь очиж зодож нүдээд яахав дээ. Харин та очиж таныг ямар МУНДАГ залуугаар солисныг нь харчихгүй юу. хэхэ үх солихоор болвол хэдэн үг хэлэхгүй юу. сайн байна уу? нөхөр нь байна. өө тэнэгтэж байна. хуучин нөхөр нь гээд. аз жаргал хүсэхгүй юу. тэгээд баяртай. тэгвэл сэтгэл зүйд нь илүү нөлөөлнө л дөө. хэхэ яадын. хэрүүл уруул бол хэрэггүй байх гэж бодож байна. Та тэр 2т саад болоод шаал дэмий биздээ. эхнэр чинь сонголтоо хийсэн нь тэр МУНДАГ залуу юм байна. тэр хүний эрх шүүдээ. тэрийг зодож нүдээд ямар ч ашиг гарахгүй ш дээ. нэг л амьдрана. нэг л үхнэ. үхэх хүртлээ дураараа сайхан амьдар. нэг хүүхнээс болоод үхнэ гэдэг утгагүй асуудал шүүдээ. тэгээд таныг орхиод өөр эр дагаад самбагнаад яюсан эмийн араас ингэнэ гэж байхгүй шүү. тэнгэрт халисан бол араас нь халина гэхсэн. энэ арай биш ээ. заа урагшаа амжилт. энэ зарим хүмүүст хандаж хэлхэд би эрэгтэй хүн шүү. андуураад юм бичээд байх юм. хэхэ

  17. bi buruuguiee says:

    ммЗарим нэг хүмүүсд хэлэхэд хүний 9н жил ханилсан ханийг нөхрийнх ни нүдэн дээр янхан гэж хэлэх арай л дэндүү юмаа муу ч сайн ч 2хүүхдийн ээж энэ хүний 9н жил амидралаа холбосон хани ни.манай хүн бас танирхуу ер ни уух дуртай боломж гарвал уучих гээд л бдаг.хэрэлдэж гараад уусан ч бай баяр тэмдэглээд уусан ч бай ямар ч эмэгтэй хүн өмхий архи ханхлуусан хошууг шөнөжингөө үнэрлэж хэвтэхийг хүсэхгүй.та өөрийгөө эхнэрийнхээ оронд тавиад үзээрэй ганц ам зөрлөө гээд л гүйж гараад шөнө дөл болтол үхсэн амид ни мэдэгдэхгүй тэнэж тэнэж ирчээд архи ханхлуулаад өвөрт чини шургана.харжн та хүлүүж бх хугацаандаа гэрээ эмхэлж хоолоо хийж 2 хүүхдээ харна.энэний шанд согтуу эхнэрээ халамжлах үүрэг ноогдоно яар олиг бхавдээ. Эхнэрийн чини тэвчээр барагдаж дээ үнэхээр харамсалтай бна.эхнэр чини завхайдаа биш арай тайван амгалан амидрал хүссэн дээ өөр хүн сонгосон бхдаа.ядаж л сэксийн амидралийг чини бодоод үзвэл согтуу хүн яаж сэксдхэв согтохоороо тавиж чадку дэмий л архитай хошуугаараа үнгэж шөнийх ни нойрийг хугаслана.7хоногт эхнэртээ 3 4н удаа жаргал эдлүүлэх бсан бол өмхий архинаасаа болоод 1удаа хийхтэй үгүйтэй л болдог бх.эмэгтэй хүн ч гсн сайхан халуун дулаан уур амисгал нүхрийн халамжийг хүснэ шдэ.өнгөрсөн хойно ни тэр хүнийг битгий шүүмжил.муу хэлхийг хүсвэл нэгэнт л өнгөрсөн зүйл болхоор бүх зуйл ни л муу муухай хайргуй халамжгуй бсан юм шиг санагдаж бгаа бх.эхнэртэйгээ муудаж гарчаад найзуудруугаа гүйх биш гадаа дэлгүүрээс 2 лааз пиво бариж орж ирээд эхнэртэйгээ сайхан сэтгэлээ онгойтол яриж үзсэн үү үгүй бол үзээрэй.стрэсс сайхан тайлагддийн шүү.бас найзуудтайгаа архидаж биллиард тоглох мөнгөөрөө 2 хүүхэддээ ядаж нэг дэвтэр бариад ороод ирвэл эхнэр чини баярлах бх даа.ягаад гэвэл энэ бүхнийг эхнэр чини амжуулах гэж өдөржин стрэссддэг учраас.хэтэрхий нуршсан бол уучлаарай амжилт хүсие

  18. Guest says:

    Чи ёстой нялцагнасан тэнэг новш байна даа. Өөрөө нээх буруугүй сайхан хүн. Эхнэр бол янхан, мөнгөнд дуртай новшийн амьтан гэчихэж. Хүнийг ингэж байгаа хүн өөрөө олигтой амьтан байдаггүй юм.

  19. sarnai says:

    шоучин гар бна.

  20. сайн уу ах та битгий гуй угаасаа хуухэнүүд тэгж тэнэг зан гаргадаг гэсэн тэр ни болж дээ угаасаа танийг гуйгаад ирнэ тэр уэд ни амийн сайн асуугарай

  21. zul says:

    сайн уу?эхнэрээ их л ганцаардуулж байсан юм шиг санагдлаа.Ер нь эрэгтэй хүмүүс энэ 2 хүний харьцаанаас маш их юм ойлгож болхоор санагдлаа.Хоорондоо нээлттэй байх хэрэгтэй.Ярилцахгүй бие биенээ ойлгохгүй туниж явсаар нэг л мэдхэд бүх зүйл ард үлдэж, их холдсон байдаг юм шиг санагддаг.Эмэгтэй хүний хувьд хэлэхэд эрчүүд минээ эхнэртээ үнэхээр хайртай юм бол цаг гарга, санаа тавь.Таны хувьд бүх зүйл дууссаны дараа ухаарсан нь харамсалтай юм. Ийм үед монгол эр хүний хүлээцтэй зан гаргаад үзээрэй.Бүдүүлэг зан таныг эхнэрээс чинь улам л холтгоно.Үнэхээр тэр эмэгтэйн буруу бол хэзээ нэгэн цагт тэр эмэгтэйг харамсхаар тийм ухаалаг байгаарай.Амжил хүсье.

  22. junai says:

    юундаа сэтгэлээр унадаг юм бэ лай л бна шдээ, тэр муу арчаагуй хуухнийг тэгэж царай алдаж яадаг юм хуний амидралд юу эс тохиолдохийг тэр гэхэв дээ унэн царайгаа харуулсан уродийг хая сда, тэгэж бгаад оороо ойлгоод ирэхээрээ чамайг гуйгаад ирнэ дээ 100 хув хэлж бна, ногоо гар н мэдээж 3 хуухэд эхнэрлүүгээ уйдаад ирэхээрээ яваад л огно, оодрог сэтгэлтэй оодрог амидар, би бас эхнэрээсээ салсан, гэхдээ ийм байдлаар биш. омнуур н орж юм хийсээр байгаад хуухнууд давардаг юм.

  23. . says:

    эцсийн эцэст энэ бүхэн чамаас өөрөс чинь л болсон байна шд.Эмэгтэй хүн хайр халамжийг л хамгаас их хүсдэгийн.Чи яг л манай нөхөр шиг санагдчлаа.Нээг их худлаа хайртай дуртай, халамжтай байхаа гайхсан хүн.Хүүхдүүдээ ч халамжгүй.Зөвхөн хар амиа л борлуулаад яваад байдаг.Эмэгтэй хүн гэхээр л бүх юмыг тэвчиж амьдрах ёстой юм шиг сонин юм ярьдагаа боливол таарна.Хүнд чинь бас тэвчээрийн хязгаар гэж нэг юм байгаа шд.9 жил чаймайг тэвчиж харж байхад чи тэгээд юугаа өөрчилсиймбэ дэ.Бахь байдгаараа худлаа амлаал яваад байдын бишүү.Эр нөхөр нь халамжилж хайрлахгүй бол өөр хүн сонирхох нь мэдээжийн асуудал шд.Харин ч насан туршдаа чам шиг худалч, хувиа хичээгчид итгэж амьдрахыг хүсээгүй чиний авгай чинь бас ухаантай өөртөө арчаатай хүүхэн юм бишүү.Чи энэ дээр л ингэж би хуураагүй бариагүй гэж байгаа болхоос үнэн хэрэгтээ хуурч байсан ч юм билүү хэн мэдлээ.Эмэгтэй хүн нөхрөөсөө хайр халамжийг хамгийн их хүсдийн.Тэрийг нь эр нөхөр нь гэж нэг эргүү юм нь өгч чадахгүй хар амиа бодоод явдаг бол ямарч хүн өөр хэн нэгнээс тэр хайр халамжийг хайж л байгаа шд.Амиа бодсон эргүү минь.Хий худлаа амалж байхаар нь үйлдлээрээ үзүүлээч.Та нарын худлаа амлахыг сонссоор байгаад үнэхээр тэвчээр барагддагийн. Чи яг л манай нөхөр шиг санагдчлаа.Би танай авгай шиг өөр хүн амьтантай болоогүй байгаач намайг халамжлах хэн нэгэн гарч ирвэл би лав цаашаа гэхгүй.Гэхдээ нөхрөөсөө сална барина гэхгүй, нөхрөөсөө авч чадаагүй юмаа тэр хүнээсээ авна гэж боддог.Ингэж бичлээ гээд бас харааж ерөөгөөд унав.Би ийм хүн байгаагүйм шүү.Амьдрал намайг ийм болгоод байна.Ганцаараа гутарч гуниж явжийсанаас тэгээд байжийсан нь хамаагүй дээр санагддаг болсон.

  24. gah gah gah says:

    НӨГӨӨ АВГАЙГААСАА САЛЖ БАЙГАА ЗАЛУУГИЙН АВГАЙТАЙ НЬ СУУЧААЧ. ЯАДЫН. ХАХАХА

  25. bileg says:

    эр хунийг гомдоосон эм хун өөдөлдөггүй юм гэнэлээ

  26. ЫУЫУ says:

    чамайг ойлгож бнаа. алдаа бгаа л байx. xууxнуудийн нудээр. гэxдээ чи бас өөртөө унэн ч бай. эр эмийн амидралийн нэг ийм юм байдгийг мэдэxгүй өссөн чам шиг xумуус зөндөө байдгийн тэрний төлөө энэ xууxнууд буруутгана чамайг тэдэнд энэ зайлуул ингэж өссөн юм гэсэн ууч сэтгэл угаасаа байдаггуй юм. тиймээс xөгшөөн xувиа бодоо. ийм юман дээр ингэж унжийгаад юу ч дээрдэxгүй. xорвоо дэлxийг ч зуxээд нэмэргүй, наадаx чинэ эл дол болсон сэдэв, тиймээс ч батлагдсан шийдэл ни ганцxан байдаг юм.

  27. bayar says:

    daxiad helehed odoo huneer orovduuleh geed hereggui,,.. boloo… enheree ch bodood hereggui oilgomjtoi bn shd.,

  28. bayar says:

    sony alpha 2 iin zovolgoog sain unshaad
    sain bodohgui yu daa uvgoon… er n 35 nasand amidral duusna gej baihgui shuu ain!!!? negend ergesen huniig guij yabna gej yu baihav dee, tegeed ch hangalttai guisan um shiv dee, sain busguichuud olon bii, nasiig 1 aar barna ch gej yu baihav,… 35 baitugai under nasand shineer amidral ehleed jargaltai amidarch baigaa humuusiig hardaa… zundoo bn shd… etsest n helehed erch huchtei bai , arhi tamhia haya, bassein fitnest yav hoo, zun bolj bna yabgan ayalald yab, zuv handlagatai shine naizuudtai bol

  29. Зочин says:

    Та ингэхэд эхнэртээ хичнээн удаа бэлэг авч өгч, хайртай гэдгийг хэлдэг байсын. Хичээгээд байгааг чинь эхнэр чинь хараад дагаад л өөрчлөгдөх байсын. Та 2 хуучин дурсамжуудаа ярьж инээж хөхөрч байсан үе байна уу, хүүхдүүдээ түр орхиод 2 уулахнаа болзоо тогтоогоод явж байсануу, хайрын дархлаа танай гэрт байсануу, өдийг хүртэл таныг 2 хүүхдийг нь төрүүлж халамжилж байсанд баярлаж байснаа илэрхийлж байсануу энэ бүхэн чинь эхнэрийг чинь услах байсын, бас та 2 эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх байсын, Эмэгтэй хүн хайр нэхээд гомдлод байдаг эрэгтэй хүн дугай царайлаад суучихдаг г.м олон зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

  30. Зочин says:

    Өөрөөсөө эхлээчээ ахаа. Эхнэрээ ингэж зовоочихоод намайг ч гэсэн хайрлаж байгаагүй гээд гомдлоод байхын. Та эхлээд өөрөөсөө үйлдэл хийгээч дэ. Өөрийгөө өөрчил. Хайртай дуртай гэж хэлдэггүй ч гэх шиг. Эмэгтэй хүн чихээрээ бүгдийг сонсмоор байдагийн. Одоо ороцолдоод байгаа хүн нь тань өгч чадахгүй байгааг өгч байна ш дэ. Харин ч эхнэр чинь жаргаж байна. Хайрыг мэдэрч байна. Та тийм зүйл өгч чадаагүй л байна ш дэ. Хамаг сүүлд нь гомдлоод гонгиноод яахав дэ. Амьдрал нэг л олдоно. Эмэгтэй хүн өөрийг нь хайрлаж чадах хүнтэй амьдрахыг хүснэ. Та ухаалаг эр хүн шиг байж эмэгтэй хүнийг ойлгож чадах юм бол эхнэр чинь эргэх байх. Тэрнээс биш яг одоогийн байдлаар бол танай эхнэр чинь таниас салах хэрэгтэй л гэж бодож байна.

  31. Наад эхнэр чинь ӨӨДГҮЙ, ХҮН ЧАНАР МУУТАЙ, ЭДИЙН ШУНАЛТАЙ, ХУУРАМЧ АРААР ТАВЬДАГ ЯНХАН маягийн хүүхэн байна. Чи бол НЭГ ИХ АЛДАА ХИЙГЭЭГҮЙ ЮМ БАЙНА. Чамд хайргүй, зүгээр чамайг мөнгө олдог болохоор суусан юм бишүү? Ер НӨХРӨӨ АРААР ТАВЬДАГ хүүхнүүд ийм л байдаг ш дээ. Өөрийгөө Ихэд дээрд үзсэн. Яахав нэг жаахан Мөнгөтэй Хүнийг эхнэрээс нь салгаад суух гэж байгаа юм байна. Чиний 2 хүүхдэд л хэцүү байх байх даа. Чи ядахдаа нэг хүүхдээ авахыг бод. Өөр хүнтэй болчихоод чамаас Шалтаг л хайж байгаа юм байна. Хэрвээ чамд хайртай бол ЧАМАЙГ Засарсан ГЭДГИЙГ чинь хүлээн зөвшөөрч чамд байрлах ёстой. Наад 2 хүнтэйгээ суугаад ГӨЛӨГ болно доо. Суугаад 6 сар болоход Шинэ нөхөр уйдана. Тэгээд НААД ГИЧИЙД чинь итгэхгүй. Яагаад гэвэл нөхрөө араар тавьж байсан учир НАДЫГ бас араар тавьж байгаа гэж бодогдож л таараа. Тэгээд Наад ГИЧИЙГИЙ чинь зовлон эхэлж байгаам даа. АМЬДРАЛ ИЙМ БАЙДАГ. Анхны ХАНЬ АЛТ гэсэн үг үүнээс гаралтай болов уу даа. Чи наад гичийгээ Зүгээр зөнд нь орхи. Хэрвээ хайртай бол Шинэ нөхрөөсөө уйдаад Ирэхлээр Хааядаа БУУДАЛД АВЧ ОРЖ шинэ нөхрийнх нь араар тавиулахгүй юу даа. НААД БАЛАЙ ГИЧИЙГЭЭ ЗӨНД НЬ ОРХИ. Монгол наад гичийгээс ИЛҮҮ хүүхэн зөндөө байгаа. ЧИ ЗӨВХӨН НҮДЭЭ НЭЭ. ЭРГЭН ТОЙРОТГОО НЭГ ХАР ДАА.

  32. seku says:

    chi l buhend buruutai yum bn, emegtei hun er huneer hairluulj halamjluulj saiham amidrahiig huselgui yahav de
    chi ehneriigee yum yumaar dutaaj bj
    argagai shu de
    odoo buh zuil ongorch
    omno ni uhaarch bhgui yav da

  33. hee says:

    өөрийн буруугаа буруугүй мэтээр ойлгуулж бичжээ

  34. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    НЭГЭНТ СЭТГЭЛ ЭРГЭСЭН БОЛ БУЦАЖ НИЙЛЭЭД АМЖИЛТ ОЛОХГҮЙ… өмнө хуучин шигээ буцаж хэвэндээ орно гэдэг юу л бол..

  35. Mergen, Vancouverees says:

    Салсан бол ямарч xүн урдаx xаниа өөр xунтэй нийлсэн ч гэсэн xаритсуулсан бдаг. Тэр тусмаа эмэгтэй xүнд анxнийx ни xанийг 2, 3… даxиуд ни орлоxооргуй бдаг болоxоор xэсэг xугатсааний дараа эxнэр чини бутсаад чамруу эргэx өндөр магадлалтай. Тэр болтол өөрийгөө xөгжүүл,xүүxдүүдээ,орлого бизнэсээ бод! Гэрлэлт гэдэг бол 100% нээлттэй яриаxөөрөөxарилтсаа,xолбоон дээр тогтддог.Ямар ч нөxөр xэзээ ч эxнэртээ xол бx боломжийг олгоx ёсгүй л дээ. Тэр бол гэр бул салалтийн том уурxай болж өгдөг.

  36. zochin says:

    энэ сайтыг уншаад бхад олон удаа нохроо уучилсан эмэгтэй хүмүүс олон бна.чи тэгэж хашраатал нь ууж идэж архидаж явсан юм уу.нэг бол архи ууж явсан гээл тэгснээ архи ууж эхнэрээ зовоож байсангүй гээл бичсэн юмаа унш л да.

  37. bi says:

    Arhi uuhgui. Zodoj nudehgui suulrehgui l bol tasarhai zaluu boljee orchin uyd. . . aimshigtai ym. . . Namaig baga bhad aav urgelj l arhi unertuultsen neg ih daramttai bdag bj bilee. . . Arhi uusan huniig bainga haraad bhaar hair ni badarj beleg avj ugdug emegtei ene delhii deer bhgui bas bh bolomjgui zuil bolov uu. . Tevcheeriin hyzgaar gej bas bna. gehdee ehner chine chamaas salaad jargal ruugaa yvj bgaa ch ym bish bas l zovlonruugaa l yvj bndaa. . Ter zam ruu orohod ni ta tusaljdee. . Yvaandaa ehner chine ter zaluutaigaa taaramjgui bolood gantsaardah uyd chamaig gene.ter uyd ni uned orood blgui hamtdaa saihan amidraarai sain halamjlaarai.humuusiin hel am hamaagui ergeed niileerei. . .Gehdee odoonoos ehnerluugee zuulun harj haritsaj uulzahdaa neeh gangalalguigeer tseverhen hyvtsaslaj huuhduudee daguulaad iish tiish yvah,ter uyiin etseg huuhduudiin hair hurmeer haritsaag ehner chine harahuitsaar bolvol tsug yvah. . . Salchad yu yriad bgaa ym gej magad gelee ch huuhduudteigee uulzaj bgaarai. . Yvaandaa buh ym chine ergej ireh bhdaa. . Bi bol bno l gej bodjiin. . Tsaad zaluugiinh ni tar ni tanigdah boloogui bna. . Ter zaluug surduuleh alham bitgii hiigeerei. .

  38. cahirmaa says:

    эхнэртээ цаг өгөө, цаадахаа чи үнэхээр цөхрөөж, одоо болтол тасалгааны цэцэг гэж юуг хэлээд байгааг ойлгснгуй юу? манай зарим хүүхнүүд араар тавьж агсан тавихгүй л бол ёстой сайн нөхөр гэж байгааг харж байна уу, манай монгол бүсгүйчүүд ингэтлээ шалдаа бууж доройтох ч гэждээ,
    эхнэр чинь бусад эхнэрүүдийг бодвол амьдралаа үнэ цэнэтэй байлгахыг боддог хүн байх, энэ амьдралаа тасалгааны мартагдсан цэцэг шиг амьдрахыг хүсэхгүй болоод л тэр, чамд ганц цамц авч өгсөн бол чи өөрийгөө л буруутга, эмэгтэй хүн үнэхээр хайрлуулж халамжлуулж чадсан бол хариуг нь хэдэн мянга дахин эргүүлж төлөхөөс буцахгүй улс шүү, гэхдээ чи даанч хэтэрхий оройтож ойлгож байнадаа, одоо бол чи орь ганцаараа үлдэхээс үхтлээ айж байгаа бол, харин эхнэр чинь чамайг харах бүртээ өнгөрсөн 9 жилийн ганцаардал зовлонгоо дахин мэдэрч шаналж хорсож байгаа энийг ойлгож байна уу? эхнэртээ цаг хугацаа өг, өөрийгөө ам хэлээрээ биш үйлдлээрээ харуул ок? тэр хүнтэйгээ яадаг юм нийлэг, цаг хугацаа бүхнийг харуулна, чиний үнэхээр үнэн ярьж байна уу тууштай өөрийгөө өөрчилж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна тэрнээс чиний ам хэл харуулахгүй, тэр эрэгтэй эхнэрт чинь чамаас илүү хандаж чадаж байгаа эсэхийг ч цаг хугацаа л харуулна

  39. Hi says:

    Харин тэх сал сал

  40. hi says:

    Хооэ салаа сал, жоокон цоглог бай аан, очноон сайхан хуухэн хорвоогоор дуурэн бна, наад хуухэн чин онцгуй хуухэн бнаа. Миний ах ийм авгайгаас болж их зовон доо, ашгуй салаад эстөи аутайхан хуухэнтэй сууггаад жаргаж бна одоо,,,

  41. Яг л миний амьдрал шиг юм аа says:

    Хоёр захиаг чинь хоёуланг нь уншлаа. Яг л миний амьдралыг бичсэн юм шиг юм аа. Ялгаатай нь гэвэл би 15 жил хамт байсан, манай эхнэр надтай чацуу, тэгээд салах саналыг би тавьсан. Угаасаа өөр хүнтэй болчихоод чамаас өө эрээд байдаг юм билээ. Би хувьдаа бол салахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Эхнэр чинь хүүхдүүдээ бодоогүй байхад чи хичнээн хүүхдүүдээ бодоод яах ч билээ. Би ч гэсэн чам шиг хүүхдүүдээ хойд эцгийн царай харуулахгүй юмсан гэж их хичээсэн. Одоо үнэндээ цөхөрч байна. Би одоо сурж байгаа, өөрийгөө хөгжүүлж байгаа. Жилийн дараа гэхэд шал ондоо хүн болсон байна. Би эхнэртээ сайн сайхан аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөгөөд нэг зүйл захисан. Юу гэвэл тэр нөгөө хүнээ битгий араар нь тавиарай гэж. Хүний итгэл алдахлаар чамд биш юм аа гэхэд нөхөрт чинь маш их хэцүү байдаг юм билээ гэж хэлсэн.

  42. erh gegee says:

    эмэгтэй хүн тэвчиж тэвчиж удаж удаж нэг шийдвэл хатуу байдаг юм даа Анхнаасаа яах гэж арчаагүй царайлж архинд орсон юм Чамайг тийм ч амар уучлахгүй дээ Хөөрхий хүүхдүүд

  43. Zuzu says:

    Эрчүүд хажуудахаа материаллаг зүйлсээр нь л хангачихвал боллоо гэж боддог юм шиг байгаан. Магадгүй эд мөнгө, гоё ганган зүйлсд дуртай эмэгтэйчүүд байгаа л байх гэхдээ ихэнхи эмэгтэйчүүд эд мөнгө гэхээсээ илүүтэйгээр ханиасаа хайр халамж, халуун дулаан үгс, урам зориг өгөхийг нь л хүсч, хүлээж байдаг. Тэгтэл эрчүүд архи ууж, тамхи татдаггүй, мөнгө олдог би сайн эр хүн гээд л өөрсдийгөө өргөмжлөөд л… Хамгийн энгийн, хамгийн амархан зүйлсээс эхлэх байтал түүнийгээ орхигдуулсанаас болж ийм л үр дүнд хүрч байгаа юм. Гэргий чинь дурлачихсан байгаа учраас юу ч гэж хэлсэн одоохондоо ойлгох сөхөөгүй, хүлээж авах ч үгүй байх. Хэсэг хугацааны дараа, магадгүй тэр хүнтэйгээ бага ч болов амьдраад, хамтдаа байгаад ирэхээрээ буруу зүйл хийсэнээ ухаарч ойлгон маш их гэмших байх гэж бодож байна. Салах гэж яарах нь тийм ч зөв шийдвэр биш ээ. Хүмүүс сал, ийм эмэгтэйгээр яадаг юм гэх л байх. Хэн ч гэсэн алдаж, онохыг алийг тэр гэхэв дээ. Гол нь л алдаагаа ухаараад, зөв шийдвэр л гаргах нь л чухал. Харин тэр үед нь хүлээцтэй байж, бүх зүйлд маш тайван ухаалаг хандахыг хичээгээрэй.

  44. erh gegee says:

    өөрөөс чинь л болсон юм байна шдээ Үүрд хажууд нь шартсан царайг нь хайрлаад амьдрана гэж юу байсан юм Сайхан хайр байдаг юм олдбол алдаж болохгүй ээ гэж

  45. Mongolia says:

    Би уридний захиааг чинь уншлаа,Энэ бичсэнийг чинь бас уншлаа доорx дүгнэлтэнд хүрэлээ.

    1.Эхнэр чинь өөрий чинь бяцxаан алдаан дээр дөрөөлж далимдуулж байна.

    2.Угаасаа хүнтэй болчоодол өөрөөс чинь өө сэв эрж шалтгалсан байна.Одоо уухаа болицон засраад сайхан амьдрая гэж байхад яагаад үгүй гээд зүтгээд байгаа авгай вээ.

    3.Эхнэрээ хаяаа, үр хүүхдээ хаяаад хувийн амбийцаа хөөсөн хүн хэзээч өөдөлдөггүй жамтай.

    4.Өөрөө бас жаахан нялзрай цус уу үгүй юу? Мангар царайлж суухийнхаа оронд наад нүдээ нээ гудмаар дүүрэн хүүхнүүд байна.

  46. arhi arhi says:

    зугээр л хэрэлдэхгүй н тулд гараад уудаг бсан ч гэх шиг архичин биш ч гэх шиг юу бичсийн бэээ боличэээ яж ингээл гараад ывал уугааал битгий даварсан юм бич ийм юм байдгуй вум за ……..архи л бол архи ууж бсан л бол ууж бсан бîтгий одоо оорийгоо омооордоо залуу мини

  47. arhi arhi says:

    миний нохор чдээ ажлийхантайгаа архи ууж ывах болгонд миний хамаг биэ уурлаж бухимдаж галзуртлаа уурладаг бсан угаасааа л тийм болгочдог юм билээ би эхэндээ бас тэвчээд л бсан эхнэр ийн чини зов ягаад та нар хуссэн уэдээ архи дарс ууж ывж болдог юм хожуу ухааарч хэн чсайхан хайр халамж сэтгэл тайван амидралийиг хуснэ шдээ хэзээ архи уугаад ирэх бол гэж сууснааас,,,би нохроосоо салаагуй л бгаа тардагтаа тулсан архичин биш зугээр л уугаад ирдийн хархаар л ууур хурмээр амидралаа сайхан авч ывий гэвэл уухгу ил байох хэрэгтэй архи ю юм.. чамайг ахиад гантс уусан бхийг харвал сална гэдгийиг ахиж уухгуй ахиж тэгэхгүй гэсээр бгаад одий хургэсэн хэлсэн амандаа хурдэггүй мангар ухамсаргуй хумуусдээ та нар..тэгээл эхнээрээ зовоодог …..одоо би бараг салах гэж байгаа надад архи уудаг хун хэрэггүй унэхээр залхаж бн 3 жил болход хайран 9 жил хожуу ухаарчаад битгий гонгиноод бай за чиний ,,харин ч ымар удаааан тэвчдаг хуухэн бэ архи ууж ывахдаа ард эхнэр мини бга гэж бодоогуйн чини гай одоо гарч бн тэгээл яхав дэээ эргээд чамд эрэхгүй эмэгтэй хун толгой эргэсэндээ биш нэг шийдхээрэээ эргэлтгүй шийддэг дайчин хумууус туунээс толгойн эргээд маанагтаад ывсийн биш насаарааа архи уухийг чини хараад суух бсиймууу салаагуй бол чи ухаарахгуй энэ хэвэндээ л бх бсан шд

  48. Alpha 910 says:

    өө ясан баларсан юм бээ. би сая чиний эхний захиаг чинь уншлаа л даа чи өөрөө ууж наргиж явсаар тэр хүнийг жаахан гомдоосон болтой.Гэхдээ засарсан чинь сайн л байна уг нь,3 сар яах гэж явав даа. Хаяж явахгүй зууралдаад байхгүй яавдаа,Одоо чи юуны өмнө тэр Ну-А-тай уулзаад эр хүн шиг ярилцаад үз гэхдээ пизда нахуй дээрээ тулж зодож цохьж ёстой болохгүй шүү тэгвэл бүх юм буруугаар эргэнэ.Дотрыг чинь юу гэж ч майжиж магад тэсвэртэй бгаарай. Заа тэгээд уулзаад амжилт олохгүй бол тэр нөхрийн эхнэртэй нь холбоо тогтоогоод уулз учир байдлаа ярилц та 2 нийлээд нэг арга сэд. Заа бүүр болохгүй бол 4үүлээ уулзаад ярилц эцэст нь амжилт олохгүй бол одоо тэгээд явуулахаас даа. Гэхдээ хүүхдүүдээ эхнэртээ өгөхгүй байсан нь дээр тас гүрий эх хүн үр хүүхдээ хаяад явж чаддаггүй юм.Танай эхнэр өөрөө бас ажил төрөл хийдэггүй юм байж юун цамаан ааштай юм бэ дээ.Жаахан өөдгүй л хүүхэнтэй ханилсан юм байж. Гэхдээ эцэсээ хүртэл тэмцээд үзээрэй чамд амжилт хүсье уурлаж уурын мунхагаар л аливаа зүйл бүү хандаарай гэж ахин дахин захья даа!

  49. jargal says:

    Хүний амдрал гэж бүтэн байх заяа алгаа. Өөр шиг чин нөхөртэй болохсон гэсэн эхнэрүүд их л байгаадаа. Тэгсэн ийм нөхөртэй эхнэр ни ойлгохгүй. Заа тэгээд тсагийн аясаар бүх зүйл сайхан байх болноо. Амдрал өөрөө баылаг ш тээ. Уруу дорой байж сэтгэлээр унаад байлгүй өөдрөг, золбоотой,, оюун ухаанаа улам хуртсалж сэтгэлээ улам чангалаад үр хүүхдүүдийнхээ төлөө өглөөний нарыг угтдаг юм шүү сайхан залуу мин.

  50. jess says:

    urdnii niitleliig chin bas unshlaa, shal durgui hurchlee,naad ehneree haydag l gazar bna sht, daanch hairtai chadahgui geed bhiin, yamar hetsuu yum be,geriin ajil hetsuu, buhimdaltai l bdag bsan bh, gehdee chadah yadahaaraa hicheej bgaa nuhruusuu het ih yum shaardaad, ooroo oligtoi hairlaj bgaagui bj nuhruusuu yun ch ih yum nehdiin, hool chgui suuj bdagaa medehgui,odoo negent huntei bolsiin bol yavuul yavuul,sain saihan yavahguil bh gej bodoj bn, tanai ehner altan zagasnii emgen shig yum bn,shine nuhruusuu bas baahan yum shaardaad nogooh ni bieluulj chadahgui bol bas salah yum bgaaz,setgeleer bitgii una,saihan hani boloh emegteichuud zondoo l bgaashte

  51. mongol says:

    ямар оровдмоор харамсмаар юм бэ дэ..ийм ханиа гомдоосон толгой ни эргэсэн хуухэн хэзээ нэг тсагт бурхан шийтгэнэ..хунд анхний ханиас илуу хани таарна гэж ю бхав дэ..тэр ни ямар олигтой хун байв гэж 3ийн 3 хуухдээ хаяад явж бгаа хун.эхнэр чин нэгэнт ирэхээсээ онгорч дэ..оороо сэтгэлээр уналгуй оодрогяв да..битгий ахиж гуй..хэзээ нэг цагт сэтгэл нийлэх хун таарна да..амжилт хусиэ..

  52. sony says:

    авгай чинь угаасаа нилээн давилуун хүүхэн бололтой. тэгээд ч эмэгтэй хүний толгой нэг эргэхээрээ буруу ишилсэн сүхнээс ч долоон дор болж, нүд нь сохорсон мэт юуг ч олж харахаа байдаг гэцгээдэг шүү дээ. энэ нь ч үнэн. тиймээс дорой буурай царайлаад, гуйж гувшаад, үхээнц царайлаад байлгүй өөдөө харж амьдраач. чиний аз жаргалтай амьдрах эрхийг ганцхан энэ эхнэрээр чинь хязгаарлачихсан хэрэг үү. энэ эхнэр чинь л чамтай хамт байхгүй бол орчлон хорвоо бүхлээрээ юу ч биш хэрэг үү. чамайг хүн гэж боддоггүй нэг муу өнгө мөнгөний хүүхэн үнэн нүүр царайгаа харуулаад явсаны төлөө өөрийгөө бүх юмнаас салангид үзэж цээрлүүлэх хэрэг чамд байгаа юм уу. аав ээж, үр хүүхэд, ах дүү хамаатан садан, хамт олон найз нөхөд, тэгээд бас чи өөрөө энэ бүгд нийлээд тэнэг эхнэр чинь л байхгүй бол хэн ч биш юу ч биш хэрэг үү. битгий унхиагүй царайлаад эрчүүдийнхээ нэр төрийг гутаагаад бай. хорвоо дэлхий уужим хийх юм их байна гэдэг шиг амьдрах сонголт арвин аятайхан хүүхэн зөндөө байна хө. өөдрөг бай аан. түр зуурын зовлон бэрхшээл чинь ирээдүйн их аз жаргалын чинь үүд ч байгаа юм бил үү хэн мэдлээ.

  53. Aaa says:

    АХ зугээрээ сэтгэлээр унаад хэрэггуй тэр сдаг нь нэг нкдэн дээр нь барьж аваад хашраа лдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.