Aтаархалыг яаж болиулах вэ?

Би өөрийгөө засахыг хүсэж байна гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна. Би өөрөөсөө дээгүүр яваа нэгэнд атаархаад байна. Өөрөөр хэлбэл надаас илүү царайлаг бас авьяаслаг нэгэнд… Хүмүүс минь та нар намайг ойлгоорой энэ муу гэдгийг мэдэж байна гэхдээ л больж чадахгүй тайвширч чадахгүй байна. Үнэндээ мэдлэг боловсролыг бол хүн өөрөө дайчилж байгаад олоод авчиж болно. Гэтэл эхээс төрсөн бие, байгалиас заяасан авьяасыг яалтай билээ энд хэний ч буруу байхгүй..

Яг одоо миний атаархаж байгаа хүн бол миний найз… Би эмэгтэй хүн болохоор гоё сайхан болохыг хүсэлгүй л яахав гэтэл миний дотроо харж явсан залуучууд маань царайлаг найз руу маань бүгд л ханарах юм. Найздаа муу санаж болохгүй гэж би байнга өөртөө сануулдаг бүх юм миний олиггүйнх  болохоор тэрний араас гүйгээд байгаа залуучуудад талтай байсан гэдгээ нуугаад л өнгөрдөг нөгөө залуучууд нь болохоор найзыг минь гомдоовол би шууд л дотроо хичнээн тэр залууд сайн байсан найзыгаа л өмөөрч хэрэлддэг байсан. Хайрын гурвалжин гэж байлгүй яахав 1, 2, 3, 4, байсан ч яахав гэтэл таалагдсан хүн болгон минь тэгээд байна гэхээр бас л би чинь хүн юм байгааз дээ дотроо урам хугарах, уйлах, өөрийгөө голох үе гарж л таарна…

Тэгээд дэмий сууж байхаар шалтгааныг нь олоё гээд өөрийгөө өөлсөөр байгаад сүүлдээ бүүр өөртөө итгэлгүй болчих юм. Надаас тэр охин юугаараа илүү юм бэ би яагаад хүссэн хүндээ тоогддоггүй юм бэ гээд л их бодлоо… Үнэндээ эр хүний татагддаг гэдэг бүхий л зүйлийг би өөртөө шингээх гэж хичээдэг

  1. биеээ боловсон авч явдаг
  2. хэзээ ч гадуур хонодоггүй
  3. огт архи дарс уудаггүй шоудаад байдаггүй
  4. хичээл номондоо байнга анхаардаг
  5. байнга өөдрөг инээдтэй зүйл ярьж цоглог байх гэж хичээдэг
  6. эмэгтэйлэг хувцасладаг
  7. олон залуучуудтай маасагнаад байдгүй
  8. эрэгтэй хүнээс нээх дөлөөд байдаггүй эвтэйхэн яриа хөөрөөтэй байж чаддаг
  9. би муу энэргитэй байж магадгүй гэж бодоод бассейнд сэлж бясалгалд явдаг
  10. өөрийнхөөрөө байхын тулд бодсон санасан зүйлээ шууд л хэлдэг энэ бол би багаасаа тогтсон тэр л араншин болохоос огтоос бий болгосон худал дүр эсгэлт биш

Гэтэл эрэгтэй хүн чинь ийм охидууд таалагддаг гэж худал хэлдэг юм шиг санагдахын. Манай найз охин надаас нэлээд эсрэг тэсрэг хүн л дээ гол нь найзлахад үнэхээр сонирхолтой байдаг. Тэр хүний адал явдлын паянг сонсоод л баймаар нүүрэн дээрээ аймар гэмгүй царайлчаал огт архи уудгүй этр гээл банди нарт хэлсэн байжийгаал цаанаа бол аймар ууна, бас 1 бандиас нэлээн хурдан уйдна мөнгөгүй хүнтэй харьцах дургүй 1 бандид аймар хайртай үерхэнэ гээл эхний 14 хоногт нь нөгөө банди нь олигтой хувцалж ирээгүй болохоор нь салчиж байгаам бас тэрнийхээ хажуугаар нэлээн хэдэн хүнтэй холбоотой байна…

Та нар минь намайг атаархсандаа найзыгаа худлаа муулж байна гэж битгий бодоорой зүгээр л ялгааг нь гаргаж байна. Тэр найзын маань гаргадаг хиймэл зан ааш нь бол ер нь л намайг хуулбарлаад байгаа нь мэдэгдээд байдаг заримдаа уулзсан банди нартаа миний ярьж байсан юмыг дуурайж ярьдаг… Би тэгээд 1 л зүйлийг гайхаад байдаг хүмүүсийн нүдээр бол бид 2 нэг ижил характертэй охид гэтэл хүмүүс тэрнийг л үргэлж сонгох юм үнэхээр дургүй хүрчийн тэр надаас илүү байж мэдэх юм нь гэвэл царай болон жүжиглэлт л байна…

Одоо би тэгэхээр мэс засалд ордымуу гэж байнга шахуу бодож байна гэтэл би энэ янзаараа хэн нэгэнд атаархаад байвал цаашдаа надад улам л их хэцүү болно цаашдаа надаас илүү хүн гарч ирэх болгонд тавгүйтнэ тийм болохоор би иймэрхүү мэдрэмж төрөх бүрт…

Намайг ийм охинтой нийлэх хэрэг байна уу гэх л байх энд байгаа хүмүүс ихэнх нь сал холд зайгаа барь л гэцгээдэг гэхдээ хэлчий би тэгэхгүй өөртөө арга хэмжээ авдаг нэг аргатай болмоор байна. Тийм ямар 1 арга гарах гарц байвал надад зааж өгөөч… Та нар хүнийг ганц өнцгөөр муу талаас нь хардаг талтай шүү. Бас энд байдаг хүмүүс өөрийнхөө алдаа дутагдалыг олоод мэдэж байгаа тэрнийгээ засах гэж хүсч байгаа тусламж хүссэн хүмүүсийг аймар муугаар хэлдэг шүү. Ялангуяа эмэгтэй хүнийг ер нь төгс хүн гэж хэн байсым бээ? Та нар ч гэсэн хэзээ нэгэн цагт хэн нэгэнд атаархаж л байсан биздээ? Би бүх хүн ийм гээгүй шүү атаархаж байгаагүй бол ашгүй дээ л гэж хэлий…

Тэглээ гээд энэ миний буруу гээд өөрийгөө засаж авая гээд илэн далангүй 1 захидал зориглоод бичиж байсан нь хэд билээ? Хэн нэгэнд атаархах байх л зүйл. Эсвэл цагаан атаархал нтр гэж цайруулж байгаа мөртлөө өөртөө асуудал байгааг олж харахаас зүрхшээж байгаа нэгэн байж л байгаа…

Дахин хэлэе хүн өөрийнхөө алдааг өөрөө ухаарч чадаж байвал тэр чинь том амжилт хүн болгонд түүнийгээ таних гэж нэлээн зовлон амсдаг гэтэл тэр хүмүүс тусламж эрж байхад нь засч залруулахын оронд улам дордуулах гэж хараал зүхэл үзэн ядалтаа тайлагнаж байдаг хүмүүсийг ондоо өнцгөөс нь хараач гэж хүсэх байна…

30 Comments

  1. хумх says:

    чиний бичсэн зүйл яг одоо надад тохиолдоод байна захидал ирүүлсэнд баярлалаа. хүмүүсийн сэтгэгдлийг хараад юм ойлгож авла ер нь зайгаа баръя. хамт байхаар хамаг эрч хүч алга болоод байх шиг санагддаг хүн хүнд янзан бүрийн л юм тохиолдоно ш дэ мэдхгүй уншигчид мэддэг газра л сэтгэгдэл үлдээвэл илүү тус болно 

  2. Honey says:

    Өөрийгөө гэмгүй xоxирогч биднийг заxидал бичсэн xүмүүсийг дайрч доромжилдог муу xүмүүс надаас суралц гэx гээд байна уу?!
    эмэгтэй минь чи энэ янзаараа атаарxаx өвчнөө эдгээx арга ч үгүй аврал ч үгүй болоxод ойрxон байна. наад асуудлаа байдаг л 1 атаарxал гэx xэрэггүй чинийx xэрээс чинь xэтэрчиxэж чамайг (эргүү соxор) гэxээс өөр xэлэx үг алга

  3. gd7 says:

    чи зуэгээр л хуурамч амитан

  4. adsdsdsadsa says:

    humuusiin zow shu unen ug l helne ok…

  5. adsdsdsadsa says:

    дасдасасгасд

  6. tata says:

    SHAAL T1 UM OOR TOLGOIGOO GASHILGAH ZONDOO UM BHAD NZDAA ATAARHDG HUN BI HEZEE CH DUULAAGUIN BN YAHAW BAGA ZEREG HOR SHAR BJ BOLNO L DOO GEHDEE CHINIIH ARAI BISHEE TA 2 TAARSAN GARUUD BN TA2 UNTAAD UZ

  7. tata says:

    ooooooo neeh urt um unshchlaa tegd ymar ch heregui um bn. chi odoo iim um bichd suujiidg yasan ohin be? ter nz shg umtagaa ochj uulzaad bi chamd hairtai geed helchih. chi ternees salj chadahdui ternii buh um taalagddg gesn bizdee ter ch bas chamd talr um shg bn ta2 ugaasaa LESBI GARUUD BN

  8. hi says:

    SAIHNII UMNHU HARTS BURUUGUI GEJ….DEEREES NI JOOHON GAIGUI SHIG ZANTAI TSARAILBAL TER NAIZ OHIN CHINE NAIZTAI BOLTLOO CHAMD HETSUU L BH BOLOV UU…..BI CH BAS URD NI TIIM NAIZTAI BLAA…ZAN HARITSAAN DEER TAARAHGUI BOLOOD 3 JIL NAIZLAAD NEG UDUR L SALSAN …YAG L DEER BICHSEN OHIN SHIG YMAR SAIHAN BSAN GEJ SANANA……..TER OHINII YU HIIJ YVAH NI NADAD YMAR CH PAD BHGUI …NUDEND UZEGDEJ HARAGDAHGUI L BVAL BOLCHIHOJ BGAA NI TER NI….YR NI DEMII YM BNALEE DEEE ….GOL NI TER OHIN BID 2 AMIDRAL AHUI EDIIN ZASGIIN TAL DEER BAS ERS YLGAATAI BSAN YM …OYUTAN BSAN BOLOHOOR BUR CH HETSUU BSAN ODOO BARAG 10AAD JIL UNGURCHDEE….HAANA YU HIIJ YVAAG NI YRUNHIID NI MEDEH BOLOVCH BARAG UULZALDDAGGUI BOLOHOOR YRDUU SONIN BISH BOLCHIHDGIIN BNALEE….DEEREES NI ZUVHUN CHAMAIG L GEH ZALUU GARCH IRNEE ..GEHDEE AIHTAR EMEGTEI NAIZUUD AYULTAI SHUU…ERCHUUD BOL SAIHNII UMNU HARTS BURUUGUI GEDEG BOLOHGUI GEH GAZARGUI….

  9. life says:

    Атаархал гэдэг бол ыээртээ хамгийн итгэлгүй, хунд байдаг зуйл. Таний энэргийг сорж, эвчтэй л болгоно. Сайхан хуний нэг чанар бол хунд атаархаж, муу санахаас хол байж, хунийг уучилж чаддаг эгээмэр байдаг. Зугээр л ээр дээрээ ажил за юу. Чи тэгс тэгэлдэр байх албагуй, гэхдээ бух сайн чанарийг ээртээ агуулахийг хичээ. Заг хугазаа чамд заана. Xэрэв зэв бодолтой ээдрэг байвал бух юм чамд ирнэ. Xэзээ гэж яарах хэрэггүй. Гэxдээ л нэг эдэр, итгэ

  10. erh gegee says:

    юм ээлжтэй байдаг юм Чиний цаг ирнэ Өөрийгөө улам зүлгээд хүлээ Удахгүй

  11. k says:

    найз охин чинь эр эргүүлэхдээ сайн юм шиг байна. Эрэгтэй хүнийг татахдаа сайн охидууд байдаг шдээ. Гэхдээ бүү санаа зов. Байдал өөрчлөгдөнө. Цаг нь ирэхэд чамайг больё гэтэл чинь залуучууд эргүүлж наад найз охин чинь борлогдохоо больсон байна. Чи зүгээр өөрийгөө тэвчээртэй хөгжүүлээд сайн чанаруудаа хадгалаад байж бай. Хэдэн жилийн дараа найз охины чинь зууралдаад байдаг эрчүүдээс хамаагүй дээр залуучууд чиний хойноос үхэн хатан гүйж байхыг хараад инээд чинь хүрнэ дээ.

  12. uyhan says:

    залуучууд угаасаа хөнгөмсөг архи тамхи хэрэглэдэг охид хүүхнүүдэд л дуртай бдаг шдээ

  13. naran says:

    Эх хүнийг татах нтр гэж өөртөө байхгүй юмыг ургуулж байгаад нөхөртэй болсон хойноо тэр зан чинь өөрчлөгдөхөөр бас нэг салалт гарч ирэх юм бишүү. Өөрийг чинь байгаагаар чинь хайрлах хүн гарч ирэх блгүй. Тэр болтол хичээлээ сайн хийгээд, хобии нтр-ээ хөгжүүлээд явж байвал яасийн

  14. ayasaa says:

    за байз эмэгтэй хүний энэрги хаагддаг гэж сонссийн тэгэхээр гаднаасаа эмэгтэй хирнээ хүмүүст эмэгтэй хүн шиг санагддагүй г

  15. hey says:

    1. er huniig tatahad bas deer n hun tatah chadwar gej 1 yum bdiin bas emegtei hunii uner
    2. chi ataarhsnaar uuriiguu l zowoono bas chinii ataarhal muuhai bodol ter hund nuluulsnuur mun dahiad l chand muugaar tusna.
    3. nadad ch bas chamshig nzuud bdag jishee n. ajil mergejildee sain bgaad olon companyud sonirhood gargah durgui bdag undur tsalin amlah geh met tegenguut ajiliin odtoinmuu haishaa yum ch gedeg ymuu t1 ataarhliin ug heleh t1 yum bodoh kkk chadwaraar ene buhniig olj awjaagaag oilgoh heregtei!
    4. etsest n helehed ataarhuu chadwargui yumnuudiig yeruusuu oilgodoggui! uneheer tiim iluu chadwartai l yum tegeed teriigee ashiglaad shan amidraldaa! ymarch chadwargui uuruu yuch hiiheegui chadahgui yumnuud l hund ataarhdiin!
    5. tertee tergui erchuud uchnuunuuruu araas guigeed bgaad ym chini hen hentei n uulzaj bj songoltoo hiine bizdee! mon chinii araas olon erchuud guihed chi ch gesen ali alintai uulzah tohioldol garna bitii ataarhaj amidar uuruu uurtuu setgel hangaluun hiisen buteesen yumtai amidarch sur tugs hun bolohiin tuld ali ali chadwaraa hugjuuleheer uuruu yum hiicheed daraa yum yri!

  16. sondroo says:

    чи зүгээр л төгс төрчихэж гэж бодийлдоо тгвэл чамд ямар кайф бхуу? ямар нэгэн зүйлд амжилт гаргахийн төлөө тэмцэж бх үедээ л хүнд кайф гэдэг юм байдгийн ! сайн атаарх сайн тэмц ! амжилт гаргавал аймар кайф!хичээвэл болж бүткү юм бхгуй гэдэг үнэн үг шүү! тэгэхдээ чиний атаархаж бгаа охин чин үнэндээ атаархахаар хүн биш бноо хэхэ яахав тэрний гадаад үзэмж ни тэнгэрийн амитан мэт төрчихэж тгүүл чи яаж төрсөн гэдгээ олж хар! чамд бурханаас заяж бусдад гайхуулхаар давуу тал байжил бгаа! тэрнийгээ олж нээ бусдад таниул! ер ни ч тгээд царайнд ни болж шаах гэж суусан бандитай хэн жаргах вээдээ юмны учир мэдкүү далдага охин бол тгээл согтуу толгойтойл ханилдиймшдээ чи толгой гоороо илүү юм бол хичээлээ хийгээд номийн сан хэс! чиний ухааныг унэлэх ухаалаг залуу учирч юу магад ! амжилт

  17. anhiluun says:

    сайн уу би яааг чам шиг байдалд орж байсан охин байна. Гэхдээ би тэр найздаа атаархдаг биш би ашиглуулдаг гэх юмуу даа. Би зан ааш энэ тэрээрээ тэрнээс хавигүй илүү бараг л бүх зүйлээрээ.Тэр охин яриа хөөрөө худал ярихдаа үнэхээр гаргууд 1 залуугийн хажуугаар нэлээд хэдэн залуутай холбоотой байдаг.Хүнд аймаар долгинож хэнтэй яаж харицах вэ гэдгээ мэддэг өөрт нь хэрг болохгүй хүнийг тэгэс гээл орхидог хэрэг болох хүнээ чаргууцалдаал байна яаасан ч салахгүй жишээ нь надаас.Надад бол тэгдгүй.Би надад биш бусдад яаж хандаж байна гэдгээр нь хүмүүсийг дгнэлт хийдэг. Үүнээс нь л болоод жаахан дурамжхан байдаг байсан. 1 жил найзалж байгаад 6 сард салсын. Би ямар ч үг дуугүй салсан. Ёоооооох ямар сайхан байсан гэж санана. Яг л нэг хүнд хүлээснээс чөлөөлөгдөж байгаа юм шиг. Өмнө нь харицхаа болисон хүмүүстэйгээ хүртэл харицаал, хэнээс хамааралтай бус. Ер нь охидууд хоорондоо нэлээн дотно бие биенийхээ зүйлд дэндүү ордог юм шиг санагддаг. Тэгэх хэрэггүй л болвуу гэж боджиино. Сайн найзаасаа хүртэл нуух зүйл байдын байна лээ шүү.Тийм болохоор чи салаад үз дээ эсүл хэсэг 1,23 сараар түр хол байгаад л тэгэхэд л бүх зүйл мэдэгдэх байхаа. Тийм л хэцүү байдаг бол салаад шинэ найзын эрэлд гаркуюу доо.

  18. taba says:

    Дүү минь эр хүнд сайхан харагдана гэдэг ганцхан гадаад узэмж байдагүй.Найз..н чинь арга барил чамаас илүү бн гэсэн үг.жишээ нь ухаалаг өөртөө итгэлтэй байх юмуу эсвэл ялдам энхэрий ч юмуу ,бага зэрэг айлгуй эмэгтэлэгч юм шиг ,үнэ цэнтэй тэнгэрийн амьтанч гэхүү ..янзан бурийн арга бна .Тэгээд янз бурийн эрчүүд байдаг шиг өөр өөр бусгуйд дуртай байдаг юм

  19. onm says:

    энэ одоо юу гэд бгаа юм бэ. би сайн, дутаглдаа мэдддэг тануус нэг талаас xарж болоxгуй миний яг бичсэн өнцгөөс xарж зөвлөгөө өг гээд бгаа юмуу. би жишээ ни чамаас шаал өөр xун яаж чиний өнцгөөс xарж бичиx вэ. би өөрийнxөө л өнцгөөс xарна. чи бол атаач арчаагуй царай муутай өөрийгөө иx юманд бодсон бас xунээс уг сонсоx дургуй тэгсэн мөртлөө өөрөө өөрөө алдаагаа олоод xарчиxсан, тэрнийгээ засаx гэж бгаа гэж өөрөө өөртөөгөө яриж явдаг, тэгэж байxад ни xун нэг юм xэлчиxвий гэээд уxтлээ айчиxсан, за өөр юуу ч юм буу мэд.

  20. hi says:

    муухай охин байна бага багаар сал зайгаа ав,худлаа гэнэн царайлж байгаад чамайг байхгүй байхад юу ч гэж муулдаг юм бүү мэд шүү дээ,сал холд!!!!!!!!!!!!!!!!!!!

  21. ania says:

    тэгвэл царай муутай найз олж ав.

  22. monda says:

    чи биш тэр найз охин чинь болж бүтэхгүй байгаа юм байна да.ийм хөмгөмсөг охидоос али болох эвтэйхэн зайгаа барисан н дээр дэ

  23. manduul says:

    хажууд н байхад өөрөөрөө бж чаддгуй, өөрийгөө алджийн гэдэг чин тэр чиний найз бж чадах хүн биш л гсн үг ш дээ. чи хол бай тэрнээс

  24. nina says:

    Чи оюутан уу, 10 жилд сурдаг уу, за аль нь ч бай чи хичээл номондоо сайн суралц, маш чадварлаг хүн болж төлөвш. Чи ажил мэргэжилдээ үнэхээр сайн манлайлагч болж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болж чадвал эр, эм бүгдээрээ чамайг дагаад гүйх болно. Чиний чадвар, зан ааш чинь чамайг чимдэг, гоё харагдуулдаг, бусдыг татдаг юм шүү. Үргэлж инээж, хүмүүстэй эелдэг сайхан харьц. Эмэгтэй хүн хамгийн түрүүнд гоё байх, эмэгтэйлэг байх хэрэгтэй. Гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, тэгэхийн тулд чи өөрөө толгойндоо мэдлэгтэй, маш чадварлаг, тэр чинь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй гэдгийг л ойлго доо.

  25. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ХИЙ ХООСОН АТААРХАЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ БЭ ГЭДГӨӨГ ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ ТУНГААГААД БОДООД ҮЗ !!!!!!!!!!!

  26. kiss says:

    chi naiziigaa het magtad bdsag yumuu uulzdag zaluusdaa tegehguil bhgui yu nz chin bas aamarhan haragddag yum blguidee nz zaluugaa nzdaa taniltsuulahguil bhgui yu daa nz chin bas hand uusged bwal yahuu sain bodood uzeech heniih ni buruu we gdl hudlaa yariiad bwal chi ch gsnm hudlaa yariad bai gecheech tiim nz nar bdiishd uuriiguu bi yosoti san gecheedl namaig hiigedl tegsne amidral der esreg

  27. 111 says:

    хүн болгон адилгүйээ гэж…
    наад банди нар чинь одоохондоо жоохон байгаад хүнийг таньж сураагүй байна. насанд хүрсэн эр бол чамайг сонгоно. хэдэн жилийн дараа эсрэгээрээ эргэнэ. харин чи наад сайн чанаруудаа битгий гээгээрэй:)

  28. Ramiraz Sanchez says:

    Жоохон дүү минь ахийнха бичсэн сайн уншиарай!!!
    1. Биэ хааг засаж болно. Сайн дасгал сургуулиалт хийгээд бвал гоё бие хааг олж авч болно!!!
    2. Бол хүнтэй харилцах асуудал дээр ч гэсэн эрдэм мэдлэг боловсорлоти хүнтэй хэн ч ярилцах дуртай бдаг!!!
    3. Ямар 1 юмийг хийж бүтээхэд тэр авяс чинь 1% үлдсэн биэлтгэл сургуулиалт бдаг юм 99% н шүү!!! Авяас хэнч хэрэггүй хөг тийм юм гэж бдаггүй юм!!!

  29. muugii says:

    зүгээр л өөрөөрөө амьдар тийм л муу найз юум бол найзаасаа холдоочдээ

  30. daemon says:

    Sain baina uu? bi eregtei l dee. Tegehdee bas l cham shig l haya naizdaa ataarhchidag, yagaad gehleer ter nadaas zarim awyasara iluu l dee, ter sain bujigledeg, buur bujgiin bagshlah erhee ch awchihsan odoo club neeh geed huutsulduul baigaa, harin bi ter bujigledegt n bish, ter ih olon ohidtoi hariltsaatai baidag, bi ooroo ohidtoi haritsaj chaddagguimaldaa, tehdee l minii naiz nadad ih tus boldog, harin yu geh geed baina we gehleer, bi tuunees ooriinhoo zan chanraaraa iluu yag l cham shig, bi oorooroo baharhaj baina, bi bol ene yrtonts deerhi tsoriin gants 1 l hun, bi dahin dawtagdashgui buteel, bi enuugeeree baharhadag, minii naiz nadaas iluu bailaach bi ternees bas l iluu, uchir n bi urlagiin buteel, bi dahij hezeech dawtagdahgui. Chi ch bas dawtagdashgui hun shuudee chi eniig uhamsarlah heregtei, chi huwguud bodood heregguie, uchir n yag l chamd zoruilagdsan yum shig zuwhun chinii hanhuu urd chin hezee negen tsagt garaad l irne, chi ene delhii deer gantsaaraa ireegui, chi 1 utga uchir aguulj l irsen chinii hiij chaddag zuiliig oor hen negen chadahgui, uchir n chi ooroo zaya tuurug amidraliin zam. odoo oortoo hairtai ooriigoo zorigjuul. bi yag l ingesen odoo nadad ih saihan baina bayrlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.