Xүмүүсийн дунд ороод л тэр шал өөр хүн болох юм…

Би нэг хүнийг хайрлаад одоо жил гаран болж байна. Бид маш дотно харьцаатай байсан. Тэрнээс өмнө хайртай байсан ч хамт байсан хугацаа маань 1 жил. Би түүнтэй хамт байхын тулд өөрт маань үнэтэй байсан болгоноос өөрийн мэдэлгүй татгалзаж эхэлсэн байсан. Миний найзууд болон миний хичээллэдэг байсан спортоос хүртэл. Хайртайгаа хамт байх цагаас хороогоод байгаа юм шиг байсан болохоор л… Тэр надад ганц ч удаа хайртай гэж хэлж байгаагүй би ганцаараа л хайрладаг.

Би түүнд хайртай гэдгээ хэлэхэд тэр бараг сонсоогүй юм шиг байдаг. Хоёулахнаа хамт байхад бол ямарч асуудал гардаггүй сайхан байдаг тэр намайг баярлуулах гэж хичээж байгааг нь хараад би ямар их жаргалтай байдаг гээч.

Гэтэл олон хүмүүсийн дунд ороод л тэр шал өөр хүн болж хувирдаг үг дуу нь хүртэл цөөрөөд нэг л сайхан ихэмсэг залуу.ийм байдаг байдлаас нь болоод бидний харьцаа хөндийрч би ч өөртөө итгэлгүй болж ирсэн. Яагаад ийм байдалтай байдгийг нь бодоод бодоод ойлгоогүй ээ. Тэр надад хайргүй л бол энэ харьцаа маань тэрний хувьд ямарч үнэ цэнэгүй хэзээ л бол хэзээ дуусгаж болохоор тийм л харилцаа юм шиг надад санагддаг. Гэвч би эмэгтэй хүн надад хайр хэрэгтэй гадуур хамт зугаалж надад хайртай гэж хэлдэг тийм хайр.одоо ийм нууцлагдмал байдлаас залхаж байна.

Аргаа ядаад би өөрөө чамаас явж чадахгүй чи намайг хаяад өгөөч гэж хүртэл гуйсан гэхдээ тэр надаас яваагүй ч өмнөх байдал яг хэвээрээ. Тэрний араас олон эмэгтэйчүүд хөлөө хугалах шахан гүйлддэг нь миний хувьд бас л асуудал болдог харамладаг. Хайргүй л юм бол яагаад энэ харьцаагаа дуусгадаггүй юм болоо эсвэл сексд хорогдоод тэгдийн болвуу? Хааяа хоёулаа ярилцаад за одоо ингээд дуусгая гэдэг ч маргааш тэр өөрөө мессеж бичээд л эхэлдэг. Яг яах гээд байдгийг нь ойлгохгүй байна зөвлөгөө өгч туслаач

12 Comments

  1. sarnai says:

    чамтай аюулгүй сэкс хийж байгаад л нэг өдөр өөтөө таарсан хүүхнээ олоод л алга болж өгнө биз.

  2. a girl. says:

    Nativist- aa, teguul eregtei hun yaj hairaldag yum bee, heleed ogooch. bas oor erchuud ch gesen bodloo heleech.
    bi naiz zaluugui 27 toi emegtei l de. nadad gaigui handdag 2 zaluu baigaa yum. neg n hezee ch ugeer tegej ih ilerhiilj baigaagui ch dandaa uil hodlolooroo ilerhiildeg. barag minii hajuud 4 dohi jildee bna. hajuud gedeg maani hamt amidarch baigaa bish l de, ymar neg tiim sexiin haritsaa bol baihgui. bainga l oir dotno baij tusalj demjij tsagiig hamt ongoruuleh gej orolddog. ydaj baihad ih goe hool hiinee :D.
    harin nogoodoh n neg l ih saihan ug helsen zaluu.bas minii oiroltsoo, nadad hairtai durtai gej barag 2 jil guij baigaa. gehdee bi tuuniig bas oor turh gargadag baih gej bodood baigaan. yg ene niitleld garsan zaluu shig. Nadiin hajuud neg l saihan zaluu bolj jujigleed. getel deer manai naiz ohintoi aimar hundetgelgui haritssaniig n bi nuutsaar medchihsen.
    gehdee bi ene 2 zaluug aliig n ch songohgui geed 2uland n bur deer helsen. uchir n ene 2 naizuud uhaantai yum. medku ee, bi ene erchuudiin uchiriig eroosoo olohgui yum. medeej ene 2 ingej olon jil single ywaad baihgui tsaanaa ywdag huntei l baih. yagaad odoo boltol namaig ingeed dagaad baigaag bi oilgohgui baigaa. gehdee bi odoo 2ulangaas n ali boloh zugtaaj baigaaach bur holboo tasarch chadahgui l bna. oor zaluu haiy geheer oldohgui yumaa :D, humuus namaig ene 2-n negentei n holbootoi geed boddog yum shig. bid hed neg jijig hotod,( gadaadad) baidag bolhoor neeh ih mongolchuud ch baihgui. gehdee bi single ywaadaa neeh ih sanaa zowdoggui l de. mongold ochiod huntei suuh l bailgui gej boddog. harin bi nogoo nadad halamj tawidag zaluud yagaad ch yum sanaa zowood baidag yum. ingeed gantsaaraa ywaad baihwii dee geed. bi ug n tuuntei haritsaatai bolj bolno l do. daanch naiz n hajuud n bas tegeed guigeed baigaa bolhoor bas sanaa zowood baih yum. 2 huniig ylgaj haritsaad baigaa ch yum shig. Gol n minii medeh gesen zuil eregtei hun er n yaj hairaa ilerhiildeg yum boloo. zugeer togolj yumuu, zugaa gargaj baigaag n yaj medeh ve?

  3. dolgoonn says:

    чи өөрөө илүү их хайртай учираас тэр.тэр чамд хайртай биш юмаа гэхэд сайн бдг байж гэтэл чиний хайр түүнийхээс илүү бгаа болохоор.нэг ёсондоо чамд хайргүй.хайртай байсан ч тэр ни амидрах урт удаан найзлах хэмжээнд биш.зүгээр л үерхэж нөхөрлөх сэхсдэх гэх юмуудаа тэр л хэмжээнд бна.чи хамаг юмаа хаяж ганцxан тэрэнд цаг гаргаж өдөрийн хэдэн цаг хамт бдгуу?тэр чамруу хүсэж тэмүүлэх биш чи л өөрөө тэмүүлж бна.ганцxан чи л өөрөө хайртай чиний л хайр тэр чамд биш тэрний хайр бас биш.хүнд анхний хайр гэж бдг бол энэ ни чини анхний хайр харин тэрнийх биш.ингэж л хэлэедээ.

  4. Nativist™ says:

    Ёооооок ёооок уул нь нэг юм хэлмээр байна даанч урт болох гээд залхуу хүрээд байхын. Наад асуултаа тэр залуугаасаа асууж болкү л байгаам байх даа. Асуугаад байх ч хэрэг байгаамуу… Чамайг олон ааш гаргадаггүй, зардал багатай, авсаархан болхоор тэээл хажуудаа л байлгаж байхгүй юу. Хайр энэ тэр худлаа шүү. Эрэгтэй хүн ингэж хайрладаггүй юм.

  5. ZAAWAL UNSH!!! says:

    Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ EGCH TA ODOO BOLI L DOO, NEG L SURHII HUN

  6. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ** says:

    ЗҮГЭЭР Л ОРХИ ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ДАГА !!!!!

  7. vimo says:

    наад залуу чин чамтай хамт хуний нудэнд гарахаасаа, чамаас ичдэг юм бна. иймэрхүү новшийн залуучууд бдийн. наад залуу чин чамд биш оортоо итгэлгүй, аймхай залуу бхгуй юу да. чамтай бхдаа зовхон чамд л хайртай юм шиг сэтгэгдэл туунд тордог, чамаас холдохоороо чамаас илуутэй ни таарна гэж боддог боловч таардаггуй бхгуй юу. наад утгагуй бдлаа чи л шийднэ, чи юу гэнэ тэр чамайг дагах бно, гэхдээ чамаас салахгуй, чамтай нийлэхгүй гэдэгт би 100% итгэлтэй бна! чиний зориг тэвчээр, саруул ухаан л мэдэж дэ! амжилт!

  8. Ramiraz Sanchez says:

    Чи түүний утсан хүүхэлдэй л юм бна ш би ч гэсэн чамаар үхтэл чинь тоголох бсан. Хүний тархиар тоглох үнхээр гоё шүү тэр дэндээ тэнэг эмэгтэй хүмүүсийнхээр!!! Бхахахахахах

  9. bek says:

    сайн уу миний бодлоор тэр чамд хайргүй ээ. тэр чамтай байхдаа ичдэг юм байна гэж бодогдож байна. тэр их царайлаг уу? тийм бол буур ч тэгж боддог байх аа. хүмүүсийн хажууд өөр хүн болж хувирах чини аймаар шүү дээ. 2 лханаа байхад 4 хананий дотор та 2г эн ч харахгуй тийм орчинд бол аймр халамжлаад сүйдтэй байна гэж байгаамаа тэр . хүүхнүүд бид чини найз нөхөд, анги хамт олон , хамаатан садан , ажлийн хамт олон гээд найзийгаа болон нөхрийгөө дагуулж ывахдаа надад халамж тавиасай гэж хусдэг шуудээ. наад залуу чинь шал тэнэг залуу байна аа. чиний сэкс таалагддаг тэгээл амархан чамаас ывчихаж чадахгуй байгаа байх гэж бодож байна .

  10. sony says:

    хайртай гэж улиг болтол шалчигнадаг хирнээ яг үнэндээ хайр гэж юу байдгийг ч мэддэггүй амиа хичээсэн хулхи гарууд байж л байдаг. наанаа хайртай дуртай гэж шалчигнаад байхгүй мөртлөө сэтгэл зүрхнийхээ гүнд үргэлж хайрлаж хамгаалж явдаг эрчүүд ч байдаг. ер нь аливаа юм олон талтай шүү дээ. бүгд нэг хэвэнд цутгачихсан юм шиг байвал ямар л өөд байв гэж. танай хүн чухам аль нь юм бол доо. миний ойлгосноор уг нь чамд хайртай мөртлөө, түүний хувьд чамд дурамжхан хандах ямар нэг зан чанарын шалтгаан байгаа бололтой. олны дунд биеэ хэр зэрэг авч явдаг талаараа нэг бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. хамт олон ч нийтэч зан чанар нь та 2-ын хэн нэгэнд байгаад нөгөөд нь байхгүй бол угаасаа хэцүү. за нэг иймэрхүү л юм хэлье дээ.

  11. myngar says:

    За даа сайн мэдэхгүй юм байнаа. Миний бодлоор чамд хайргүй юм болов уу даа тэгээд түүнд найдвартай секс хамтрагч хэрэгтэй болоод салахгүй байгаа юм болов уу. Би тэгэж л бодож байна. Өөрөөс нь л асуу даа тэр өөрөө бусдаас илүү ихээр мэдэж байгаа

  12. unshigch says:

    1. тэр чамд хайргүй чамайг царай муутай гэж боддог учраас олон хүний дунд тийм зан гаргаж байгаа юм. харин 2 аа байгаа үед хүн харахгүй юм чинь гээд мяглаж болдог юм ш дэ. олон хүний дунд хөтлөлцөж алхахгүй сугдахгүй дотно гэдгээ мэдэгдэхгүйг хичээж байгаа бол чамд хайргүй зүгээр л цаг нөхцөөж байна гэсэн үг. Би өөрөө эрэгтэй хүн надад бас ийм юм тохиолдож байсан учраас зөвлөж байгаа юм шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.