Xүүхэдтэй боллоо гээд хамт амьдрах албагүй биз дээ /2/

Сайн байцгаана уу? Би одоогоос жил гаруйн өмнө “Xүүхэдтэй боллоо гээд хамт амьдрах албагүй биз дээ” ийм нэг нийтлэл бичиж байсан юм аа. Тэр үед би 2р курсын оюутан, найз залуутайгаа үерхээд хагас жил болж байсан юм. Анх хүүхэдтэй болсноо мэдчихээд санаа зовох зүйлүүд олон байсан ч бид 2-н хүүхэд шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй баярлаад инээд хүрээд байлаа.

Тэгээд утсаа шүүрч аваад түүнд хэлтэл тэр хэсэг чимээгүй байснаа “Одоо тэгээд яах вэ” гэдэг байгаа. “Юун яах вэ гэж гаргана” гэчихээд шууд утсаа таслачихсан. Тэгээд л гомдсондоо түрүүний нийтлэлийг бичиж байсан юм.

Бардам сэтгэл төрж түүн лүү дахин залгаад “Гэнэт хүүхэдтэй боллоо гэхээр балмагдаж байна уу? Харин би бол баяртай байна. Би хүүхдээ гаргадгаараа гаргана. Чамайг хүсэхгүй байвал хамт бай гэж хүчлэхгүй. Би 1-аараа хүүхдээ өсгөж чадна. Тэглээ гээд би чамайг үзэн ядахгүй. Хүүдээ ч чиний тухай үргэлж сайнаар ярьж өгч байна. Чи хүссэн цагтаа хүүтэйгээ уулзаж байж болно” гэчихлээ.

Маргааш нь эмнэлэгт үзүүлэхээр явлаа. Тэр үед хамгаалах эм уусан болохоор санаа зовоод байсан юм. Гэтэл эмч эм уусан бол аюултай авахуулсан нь дээр болов уу гэлээ. Эсвэл өөр том эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд үз гэнэ. Найз залуу руугаа утасдаж байдлыг хэллээ. /Бид 2 өөр өөр хотод амьдарцгаадаг болохоор ихэвчлэн утсаар л холбоотой байдаг / Авахуулдаг юм билүү гээд бодсоноо хэллээ. Гэтэл нөгөөх маань сая л ам нээлээ. Ам нээх гэж дээ гэнэт тэсэрсэн. Яасан дураараа том толгойтой юм гээд намайг загнаж байна. Тэгээд хамгийн гол нь намайг хүүхдээ битгий авахуул. 2-уулангийх нь хүүхэд эрүүл байх болно. Өөр эмнэлэгт шинжилгээг нь өгье. Найз нь хичээх болно оо. 3-уулаа хамтдаа сайхан амьдарнаа гэсэн. Би түүнээсээ ийм л хариу хүлээж байсан.

Саяхан бяцхан үр маань мэндэлсэн. Бид 3 хамтдаа жаргалтай амьдарч байна. Удахгүй сургуулиа төгсөөд эх орондоо очицгооно доо. Хэцүү үед минь чин сэтгэлийн зөвлөгөө өгч дэмжсэн та бүхэнд баярлалаа. Манай гэр бүлд аз жаргал хүсээрэй.

14 Comments

  1. yalgun says:

    энд дандаа л муу муухай юм бичсэн байдаг үүнийг уншсан чин сэтгэл сэргэчихлээ.та 2ын амидралд хамгийн сайн сайхныг хусэе.Ramiraz Sanchez эмэгтэй хүн логик ухаан байхгүй ч гэх шиг эмэгтэй хүн жирэмсэн болоод хамгийн түрүүнд эцэг нь яж хүлээж авах бол гэж бодож бас айж байдгийн ийм үед хүн эргэлзсэн мэт хариулбал хэн ч гомдоно.та нар өөрсдөө хүүхэд тээдэггүй болохоор энэ зовлон айдсыг мэдэхгүй л дээ.

  2. ыуыу says:

    xууxнуудээ гэж ийм л xөгийн улс даа. энд нэг xэсэг амитан чиний төлөө яааж нэрвээ барж муусайн эрчүүдийг муулж, зарим нэг ни баx таваа xангасан болоо. гэтэл чи зугээр гэр булийн жижигxэн xэрүүл xийчээд ирэд залуугаа юу ю гэж муулсан бол, тэр ни дээр ни xууxнууд яаж шаагилдсан болоо. залxуу xурээд бнаа уншиx гэxээр. дараа ни ингээд солиороxоор ни дургуй xурэx юм. дээр бас нэг оxин бараг гаж донтонд xучиндуулж амидардаг гэж бичсэн чинэ буур сайxан сэтгэлтэй гарууд ойр байдаг ни очиж авирий энэ тэр гэсн чинэ ардаас ни бид 2 сайн ойлголцдоггуй байсан юм бнаа, одоо ярилцаад ойлголцсон гэдэг бгаа. энд бичиж бгаа зовцн xууxнуудийн тодорxой xуви ни иймэрxүү гарууд бгаа гэдэг ни xарагдаж бна. тиймээс xууxнуудээ бас юмийг наана цаантай ни бодож бай даа. дутуу бодсон юмаа энд тэнд гээд солиороод явдаг. ямар xэрэг бнаа… шал дургуй xурчиxлээ.

  3. bi says:

    гоё юмаа та 3т хамгийн сайн сайхнг хуси

  4. ёоооооо. эндээс дандаа л муу мэдээ уншдаг байлаа. Чамд бас баярллаааааа. хэхэ ингэж амьдраач. тэгвэл болж байна ш дээ.

  5. love says:

    wow amidral tani uurd dardan zam shg bh boltugai urgelj shan yum moroodoj az jargaliig 3uulaa bii bolgood onor otgon am bul bolooroi shine hund eruul enh az jargal sn shaniig husey / Condex /

  6. kkk says:

    ta 3t az jargal hamgiin saihan buhniig husie. saihan amidraarai

  7. Ramiraz Sanchez says:

    Harj bgaa biz emegtei humuus Logitic seteghuu bdaggui yum. Tegeed bas tegsh erhtei bna bas bi ch gesen shiidver gargana gej bartsidiin yana!!!!

  8. hongor_gogo@yahoo.com says:

    баяр хүргэе. аз жаргал хүсье. хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй

  9. woman says:

    ямар гоё юм бэээээээээ.аз жаргал хүсье.хоорхон сангдчихлаа.

  10. monda says:

    аз жаргал хүсье!

  11. eric says:

    Аз жаргал хүсий! Сайхан амьдраарай!

  12. Alpha 910 says:

    Юуны өмнө хөөрхөн маамуутай болсонд баяр хүргэе,тэгээд та 3 минъ биеэ бодоорой! Бас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  13. Аз жаргал хүсье би ч мөн ялгаагүй залуу хүн тун удахгүй чам шиг амьдрал зохионо мэдэх чадахгүй зүйл их л байх байх гэхдээ л энэ чин амьдрал шүү дээ эрээн бараан уйтгар гуниг инээд хөөр баяр баясал гээд л бүх зүйл ээлжилнэ тэр болгонд битгий гуниарай битгий итгэл алдараарай .

  14. undram says:

    Bayar hurgii!
    Saihan amidraarai!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.