Аюулгүй бэлгийн харьцаа
Сүүлийн жилүүдэд нэгэн зүйл маш тодорхой болсон билээ – шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь ХДХВ-ын халдвар дамжих эрсдлийг ихэсгэдэг. Хэн нь актив, хэн нь пассив, хэн нь топ, хэн нь боттом байх нь хамаагүй бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээгүй л бол та хоёр хоёулаа хамгаалалтгүй байна гэсэн үг.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга зам нь бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох, эсвэл бэлгийн харьцаанд огт орохгүй байх
Бэлгэвч хэрэглэх нь олон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх найдвартай арга юм.
Тэгэхээр дээрх санамжуудыг дагаж мөрдөөрэй, ХДХВ/ДОХ болон БЗДХ-аас өөрийгөө найдвартай хамгаалж, өөртөө итгэлтэй байгаарай.
Амаар хамгаалалттай секс хийх нь
БЗДХ нь олон янз байдаг. Эдгээр халдвар нь биеийн янз бүрийн хэсэгт, ялангуяа ам, хоолой, бэлэг эрхтэн болон хошногонд байрлаж байдаг. Таны ам бэлгийн харьцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү? Бэлгийн хомхой, заг хүйтэн, гепатит А нь бэлгийн харьцааны үед амаар дамждаг.
ХДХВ нь амаар төдийлөн халдварладаггүй, тэгэхээр ХДХВ-ын халдварын эрсдэл багатай гэсэг үг юм. Хэрвээ та амаар бэлгийн харьцаанд орох үедээ ХДХВ-ын халдвар авч болзошгүй гэж сэжиглэж байгаа бол бэлгийн хамтрагчаа бэлгэвч хэрэглэх юм уу, аман дотор үрийн шингэнээ гадагшлуулахгүй байхыг хүсч болох юм. ХДХВ нь бэлгийн хамтрагчийн амнаас халдварласан тухай одоогоор бүртгэгдээгүй байна.
Та өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалснаар амаар халдварлах халдваруудын эрсдлийг багасгаж чадна. Буйлнаас цус гарах, амны хөндийд яр, шархтай байх, хоолойны үрэвсэл зэрэг нь БЗДХ дамжих арга зам болдог. Бэлгийн харьцаанд орохын өмнө шүдээ угаах, чигчийлэх нь таны аман дотор ямар нэгэн жижиг шархлаа учруулж болох тул амаа заавал цэвэрлэх хэрэгтэй байвал ам зайлагч, бохийг хэрэглэх нь зүйтэй.
Бэлгэвч нь бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын байнгын дотны нөхөр байдаг. Бэлгэвч нь таны төсөөлснөөс илүү, амьдралд тустай болохыг мэдэх үү, жижгхэн ч гэсэн таны амьдралыг аврагч энэ бяцхан хэрэгслийг хэрхэн хэрэглэх тухай цөөхөн хором сонирхож үзээрэй.
Боломжтой бол зориулалтын бэлгэвч, Durex Ultra strong, Mates Super strong, Safeguard Forte болон H-T Specials бэлгэвчүүдийг хэргэлээрэй. Хэрэв танд зузаан бэлгэвч олох боломжгүй байвал бэлгэвчээ чийгшүүлэгч болон усан суурьтай тостой хамт хэрэглээрэй.
Та өөрийн бэлэг эрхтний хэмжээнд тохирсон, зөв хэлбэртэй бэлгэвчийг сонгоорой. Та өөртөө тохирсон бэлгэвчийг олтлоо янз бүрийн нэрийн бэлгэвчийг хэрэглэж туршиж үзээрэй.
Усан суурьтай тос болон чийгшүүлэгчийг байнга, хангалттай хэмжээгээр хэрэглэж бай. Бэлгэвч нь хангалттай чийгшилгүй болохоор урагдаж, хагарч болзошгүй юм.
Төрөл бүрийн тосыг хэзээ ч бүү хэрэглэ. Тос нь бэлгэвчийг муутгадаг юм.
Бэлгэвчний сав, хайрцгийг болгоомжтой онгойлго. Онгойлгох явцад бэлгэвч гэмтсэнээс урагдаж, хагарч болзошгүй.
Бэлгийн харьцаанд орж байх үедээ бэлгэвч зөв байрласан эсэхийг шалгаж, анзаарч байгаарай.
Бэлгэвчээ хэрэглэж дуусаад, эсвэл та үрийн шингэнээ гадагшлуулсан бол бэлэг эрхтнээсээ болгоомжтой сугалж аваарай.
Дотно нөхөр бэлгэвч
Та хэдийгээр өөрийн бие махбодийг сайн мэддэг ч, бэлгийн эрүүл мэнд болон зан үйлтэй холбоотой биеийн хэсгүүдийг тэр бүр сайн ажигладаг уу, тэр бүр анхаарал тавьдаг уу…
Хүний бэлгийн дур хүсэлтэй холбоотой биеийн халуун чийглэг хэсгүүд БЗДХ-ыг угтан авах хамгийн таатай орчин болдог гэвэл танд их гайхалтай санагдахгүй бизээ. Товчоор хэлэхэд, таны бэлэг эрхтэн, хошного, хоолой БЗДХ илэрч болох хамгийн боломжийн эрхтнүүд болох нэа. Таны нүд, хамар, хуруунууд та биеийн талаар нэлээн их зүйлийг хэлж чаддаг. Гэвч энэ нь БЗДХ-ын тасаг, кабинетэд үзүүлж байхад харагдахгүй, үнэртэхгүй. , мэдрэгдэхгүй
Анхаарууштай зарим нийтлэг зүйлүүд:
Бэлэг эрхтэн, хуухнаг, тээрхий, хошного загатнах
Бие засахад хорсох
Бэлэг эрхтнээс бохир шингэн гарах
Шээс задгайрах
Бэлэг эрхтэн, тээрхий, хошногоны амаар яр, толбо, бэжрүү гарах
Төмсөг хавдах, гүвдрүү гарах
Энэ бол зөвхөн тойм төдий. Эдгээр шинж тэмдгүүд нь бүгд БЗДХ-тай холбооүй байж болно, гэвч эмчид үзүүлэхэд энэ нь танд таагүй байх нь мэдээж. Хэвээ та үүнийг анхаарахгүй бол энэ халдварууд өөрөө арилж аога болохгүй, харин ч улам муутгах аюултай.
БЗДХ авсан эсэхээ хүмүүс тухайн үедээ мэдээгүй өнгөрөх нь элбэг байдаг. Тийм учраас, та хэрвээ бэлгийн идэвхтэй амвдралтай бол, та болон таны бэлгийн хамтрагч тохиолдлын бэлгийн харьцаанд ордог бол эмчийн үзлэг, шинжилгээнд тогтмол орж байх нь чухал.
Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох нь
Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдэд элбэг тохиолддог ба хоёр хосын хэн нэг нь нөгөөгийнхөө шулуун гэдэс рүү бэлэг эрхтэн, хиймэл бэлэг эрхтэн болон хуруугаа хийж шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орж бэлгийн таашаал авахыг хэлнэ.
3 Comments
aman sexeer DOXoos oorowchin haldah uu emegtei n owchitei eregtei n zugeer bol hariulaach pls
Mash zow medeelel bna da
Мэддэг юм шиг мөртлөө мэдэхгүй зүйлүүд байна. Мэдсэн байхад мэдлэг илүүдэхгүй.