Би гэр бүлээ сонгоод монголдоо очих ёстой юу?

Сайн байна уу? Би 23 настай эхнэр 1 хүүтэй. Одоогоор USA улсын Chicago хотод амьдардаг. Энд ирээд 1 жил гаран болж байна. Миний гол зорилго бол эхнэр хүүхдээ энд татаж аваад, магистр-т сураад, хэлээ сайн сураад орох орон тодорхой хэмжээний бизнес хийх санхүүгийн их үүсвэртэй болоод эх орондоо очиж сайхан амьдрах. Гэвч гол асуудал маань эхнэр хүүхэд маань visa-д удаа дараа орсон боловч элчингээс visa олгодоггүй.

Би ч магистр-таа сурахад байрны зээлээ авахад ч бэлэн болчоод байдаг. Гэвч аав ээж эхнэр хүүхэд бүгд л хурдан ир гэх юм. Эхнэр маань ч би хүлээж тэвчихгүй нь одоо visa яагаад ч гарахгүй зөндөө орлоо хүмүүс болоод л байна болох биз 3-лаа л цугтаа л байя, хүү чинь ч өдөр ирэх бүр аавыгаа нэхээд хэцүү байна гэх юм. Эхнэртэйгээ ч сүүлийн үед их маргалдах боллоо хол удах тусам л ан цав гарсаар байна. /2, 3 жил болуул яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна… /

Би эх нутагтаа гэр бүл дээрээ очихыг туйлын их хүсч байна гэвч зорьсон зорилгоо биелүүлэлгүй дундаас нь буцах ичгэвтэр, 1 жил өвдөж хавдаж, хоолтойдоо хоолтой хоолгүйдээ хоолгүй арай гэж одоо л хөлөө олж эхэлж байж ингээл буцаад явчих үнэхээр харамсалтай байна.

Би энэ бүгдийг хаяад гэр бүлээ сонгоод хурдан монголдоо очих ёстой юу? Эсвэл бүгдийг тоолгүй азаа үзээд 2, 3 жил болоод зорьсоноо биелүүлэхээр зүтгэх хэрэгтэй юу? Та бүгдийн санаа бодол надад маш их хэрэгтэй байна.

31 Comments

  1. hee says:

    Новшийн хийх юмаа олж ядсан хүмүүс байхымаа зөвлөгөө өгч чадахгүй. энэ хүмүүсийг Битгий тоо хурдан мастэраа төгсөөд очоxгүй юу миний найз Хар ажил хийсэн ч зааавал дипломоо аваад хурдан очоорой

  2. Mongol says:

    Эцнаү эцэст хэний толоо сураад бгаан. Би эхнэр хуухэдтэйгээ бас гадаадад байдаг докторт сурдаг эхнэрт маани виса гарахгуй байсан бол би энэ букх тэтэглэгий огт тоохгуй харих байсан. учир ни би гэр булийнхээ сайн сайхний толоо л сурч амидарч бн ш дээ. Гэр бул ю юнаас чуахл шуу. Хэн хэдтэйдээ ч сурч болно ш дээ харин хол байгаад хайран сайхан босгосон амидаралийг бол сулд ни босгоно гэдэг шиг худлаа юм байхгуй Мастэрийг бол 30 тайдаа хийсэн ч болно ш дээ гэр булээрээ очоод. Миний бодол ийм л бн даа залуу мини хайр хани хуухэд дээрээ оч доо

  3. kkkkk says:

    бие холдвол сэтгэл холдоно гэдэг яхийн аргагүй үнэн үг дэ.
    манай залуус боловсрол,хэдэн халтар төгрөгний төлөө хүний нутагт шар махтайгаа хатаж хатаж эцэс сүүлд нь эрүүл мэндчгүй,гэр бүлчгүй,зарим нэг нь(ялангуяа эмэгтэйчүүд)талын цагаан зээр шиг эх орончгүй болж байгаа нь дэндүү харамсалтай.эх орондоо элэг бүтэн,эрүүл энх ажилаа хийгээд амьдарч болоод байдаг бол яасан ч гэж ийм байдалтай болох вий дэ.залуу минь зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө амеркдаа үлдсэн л дээр дэ.тэртэй тэргүй сурдаг визтэй бол ирж очоод болох л байлгүй дэ.салах салахгүйг танай эхнэр та 2н сэтгэлийн чин зориг л мэдэх байх да.ккк амжилт хүсье !!!

  4. G says:

    Хурдан хариж гэр булийнхэнтэйгээ хамт байдаа чамд би лав ингэж л хэлмээр бн ..хэрвээ чи монгол руу явахгуй бол тгээл эхнэр хуухдээ алдана гэсэн уг шуу ………..

  5. khishgee says:

    БИ ЭНД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА./ЗАРИМ/
    ХҮН ЮУНЫ ТУЛД АМЬДАРДАГ ЮМ БЭ. ЮУЧ ОЙЛГОХГҮЙ ХУМУУС ЭНҮҮГЭЭР ДУУРЭН БАЙНА АА. ГЭР БУЛ УР ХУУХДЭЭ 1-РТ ТАВЬЖ ЧАДАХГУЙ ХУН ЯМАР ЗОРИЛГОТОЙ АМЬДАРДАГ ЮМ БЭ. СУРЧ БОЛОВСОРОНО ГЭЭД АМЬДРАЛАА АЛДВАЛ ЯМАР УТГА БАЙНАА. ЧИНИЙ ЭНЭ ОДООГЫН БАЙДАЛ ЧИНЬ ИХ ГУРНИЙ БОДЛОГО Ш ДЭЭ. ЭХНЭРИЙНХЭЭ БОЛОВСОРЛЫГ ӨНДӨР БИЧВЭЛ ШУУД Л ВИЗ ДАРНА.

  6. zadsexdeye@yahoo.com says:

    go home buddy, family is the NUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUMBER 1!!!!!!

  7. sequ says:

    hamgiin gol ni ehnerte unench bgaagaa odor bur helj taivshruulj bai.
    ZAluu humus bie bieneesee hol baih demii de

  8. Setgegdel says:

    нэгэнд зорисон бол зорилгодоо xурэx xэрэгтэй., монголд ирээл тгд ажил xайж явсаар бгаад л таарна, ер ни бол мэдлэгээ дээшлүүлэx xэрэгтэй шуу дээ. 4жил зовоод 40 жил жаргана гдг унэн шуу. Гэxдээ та 2т гол ни тэсвэр тэвчээр xэрэгтэй ирээдүйн. Xэн xэн ни уxаантай алxам xийx xэрэгтэй.Гол ни тэсвэр итгэл 2. Эр xун шиг эxнэр xууxдээ араар тавичиxгуйxэн шиг аятайxан сураад ирээрэйдээ.Минийxээр яаж ч бодсон тэсээд сураx xэрэгтэй xожим ни xарамсаxгуй ни тулд.

  9. bol says:

    эхнэрийнхээ дугаариг надаа огчиx би уулзаад тайвшируулаад сууж байя.

  10. fga says:

    зөв л бодолтой юм. яамаарч юмбэдээ чамайг. ккккк

  11. 89 says:

    монголд ирээд хэрэггүй ээ архидалт янхандалд.. 1 хүн ч гэсэн боловсорч ирээд эх орондоо хэрэгтэй юм хийвэл. Эхнэр чин энд юмтай л байгаа зорисондоо хүрээ

  12. adil yum says:

    надад адил зүйл тохиолдож байсан. удалгүй би монголдоо очсон боловч тэр бүсгүй нэгэнт оор хүнийх болсон байсан. удалгүй тэгээд салсандаа. одоо гэхдээ яахав болоол байна. уг ни англидаа байж бсан бол….

  13. XYHHY says:

    Залуу…хуний амьдралд мэдлэг боловсрол нэн чухал ч залуу насандаа хаяж туунийгээ өөрийгөө буу зовоо хэдэн халтар төгрөг эр хунд хаанаас ч олдоно эргэж ирэхгуй цаг хугацааг чи яахсан билээ аз жаргал сэтгэлд байхаас цаасанд байхгуй сэтгэл тэгвэл эрх хонгор урийн чин сэвлэгний унэрт энхрий янаг эхнэрийн чин тэвэрт байгаа билээ..гэртээ ир …

  14. Julia says:

    өөрөө сонго доо . мглд амьдраад болно шдэ. илүү юманд шунаж байж чухал юмаа алдав даа.

  15. Арабелла says:

    Надад яг ийм асуудал тохиолдсон юм. Миний нөхөр охиноо хэдхэн сартай байхад Америк яваад ийм асуудлаар охин бид 2 очиж чадахгүй байсаар. Бие холдвол сэтгэл холдоно гэж үнэхээр үнэн юм байна лээ. Эцэст нь салсан даа. 10 жилийн дараа хэзээ ч нийлэхгүй болсон байхад гэрт ирчихээд уртаар санаа алдаад л суугаад байсан. Тэр үед Америкийг сонгосондоо маш их харамсаж суусан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна даа. Эр хүн дотогшоо уйлдаг бол тэр яг тэгж байсан.

  16. Alpha 910 says:

    мөнгө үү үр хүүхэдүү өөрөө шийддээ!
    Хэрэв виз нтр чинь гайгүй урт хугацааных бол монголдоо очоод эхнэртэйгээ хамт ороход яагаад болохгүй гэж ? эсвэл урилгаар суралгын визээр эхнэрээ татаач! Чадахгүй бол чамд 2 сонгол байна

  17. mk says:

    чиний виза, ажил энэ тэр бусад юм чинь наана чинь жигдэрч байгаа бол монгол руу нэг буцаад эхнэртэйгээ уулзаад хамтдаа ахиад визанд ороод үзээч? онгоцны билет яах вэ шалихгүй асуудал. Эсвэл монгол буцаж хэсэг байж байгаад ахиад сургууль соёл хайж гэр бүлээрээ анхнаасаа виза гаргуулахаар хөөцөлд.
    надад нэг найз байдаг юм. Чамтай адилхан шалтгаанаар гэр бүлээ сонгоод буцсан л даа. Тэгээд тэр байн байн би мөрөөдөлдөө хүрэхэд их ойрхон байсан гэхдээ хайртай хүнээ сонголоо гэж ирээд нэг тийм дотроо нэг юм дутуу юм шиг ярьдаг юм. Сүйхээтэйхэн байж хожим харамсаад байхгүй л амьдраарай даа.

  18. Zaluu mine says:

    Chi nas nadtai oiroltsoo yum baina. Awgainhaa holboo barih haygiig ogchih tegeed naanaa taiwan mastertaa surnuu bairnii zeelee awnuu ooroo med harin awgaigaa manidaa daatgachih he he Ehner chine tesehee baigaad l ireech geed baigaan bishuu Ingesgej baigaad awgai chine za za minii naiz naanaa negent bolj baigaan bol naanaa baihgui yu doo uhaanii yum yriwal bitgii gaihaarai tegwel mani ni amjuultsan gesen ug shuu

  19. tata says:

    GER BULDEE ERGEJ IREE BAIR MASHIN NER TOR BOL AYNDAA OLDDOG ZUIL. GEHDEE EHNER CHIN CHAMD HAIRTAI BOL HULEEJ CHADAH L YOSTOI DOO CHAMG NAANAA YAJ TEWCHJ ZOWJ SURJ BGAAG OILGOMOOR L UM DAA GEHDEE CHI GER BULDEE HAIRTAI BOL UNEHEER ERGEJ IRMEER BWAL IREE HARIN IRCHD BUH BOLOHGUI ZUILIIG EHNERRUUGEE BITGII L CHIHEEREI DEE

  20. Chertyonok says:

    Хммм, хар багаасаа эхнэр хүүхэдтэй болсны гай чинь энэ дээ. Очсон бол зорилгодоо хүр, наад асуудлаа чи явахаасаа өмнө бодох ёстой байсан.

  21. Х says:

    Хоолны сав, 2аяга кофе

    Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ.
    Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ.
    Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа.
    Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ.
    “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.”
    “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй.
    Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. Өвөө эмээдээ очиж бай. Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.”
    Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав.
    Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай.

  22. onom says:

    эxнэр чинэ ямар xун юм болдоо. ер ни бол гэр бул чуxал л даа.

  23. b says:

    эхнэрээ сонго

  24. lad says:

    Хэцүү асуудал байна. Эхнэр хуухэд, аав ээж дотор хунтэйгээ сайн ярилцаж байж шийдвэрээ гарга.

  25. namuun says:

    зорилогоо биэлүүлээд очсон н др бх даа … сука.нолли@яхоо.ком хэдэн зоволгоо огий

  26. monda says:

    гэр бүл ядаргаатай санагдаад асуудлыг эхнэрээсээ болж байна гээд амьдарлаа өөрөөсөө түлхэх шалтаг хайж яадаад байгаа юмуу да.

  27. туяа says:

    ямарч ч байсан гэр бүлээ алдаж болохгүй гэр бүл хамгийн чухал ни

  28. Shuvuu says:

    USA daa uldvel Tom yum olj bolno, gehdee ternees Tom zuiliig aldaj ch medeh yum bna, Ali ni chuhal gedgiig sain bodooroi! Her bul chin yamarch utga uchirgui boloh vii Dee! Bi chicagod bsan, Olin gants biy huuhnuud ch baidag, chi udaan tesehgui negtei ni orootsoldono, mongold ehner chin huleene, tsohrono, itgel aldrana, iim amidral huleej bsan ch hamaagui gevel duugai l zorisonoo biyluul Dee! Er ni zaluudaa her buliin humuus yaj ch bsan hamtdaa l baih ni chuhal!!!!!!

  29. zochin says:

    Биэ хол бол сэтгэл хол гэдэг. Гэр булээ 1-т тави даа. Чамд хуухэд чин чухал биш гэжүү, эсвэл байр машин, эд хоронго гэр булээс чин илуу байна гэжүү?

  30. kiki says:

    нэгэнт очсон бол зорилгоо биэлүүл..чи их ухаантай залуу юм..чи гэр бултэйгээ бол насаара амидарна наана бол хэдхэн жил..харин эхнэртээ сайн ойлгуулад шийдвэрэ хэл дээ..монголд амидрал ямар бга билэдэ 4жилийн зовлон 40 жилийн жаргал гэдэг шуу дэ

  31. naran says:

    Гэртээ ирэх юу нь буруу гэж? Мастерт онлайнаар ч сурч болно шд. Гэр бүл амьдралын чинь хамгийн чухал зорилго биш гэж үү? Ер нь гэр бүл тусдаа амьдрах шиг утгагүй зүйл алга даа. Эцэст нь салалтаар дуусна. Чиний боловсрол үнэхээр чанартай бол Монголд сайхан амьдрал бүтээж болно шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.