Сайн байна уу би нилээд бодсоны эцэст энэ site руу бичье гэж бодлоо магадгүй хэн нэгэн надад хэрэгтэй зүйл бичиж бодлоо хуваалцах ч юм билүү. Анх би хүүгийнхээ аавтай гадаадад 2009 онд оюутан байхдаа танилцаж байлаа. Надаас 6 ах л даа. Анх танилцаад дотносоод бие биедээ сайхан хань болоод л хаана л явна байнга хамтдаа их сайхан байсан. Түүнд их хайртай ч болсон. Гэхдээ их сайхан залуу л даа. Хүний нутагт байсан болоод ч тэр үү их түшигтэй санагддаг байсан. Одоо бодоод байхад би тэр үед хэтэрхий их үгээр нь байсан юм шиг байна. Удалгүй би жирэмсэн болсон байсан. Тэгээд учиргүй их баярлаж билээ.
Найз залуудаа хүүхэдтэй болсноо хэлтэл нэг л баяргүй хүлээж авснаа чи сургуулиа төгсөх ёстой би чиний амьдралыг балламааргүй байна тэгээд ч би удахгүй Монгол явна хүүхдээ гаргаад бараг дэмий гэж хэлсэн. Би тэр үед уйлаад л уйлаад л байсан. Тэр тэгээ л яваад өгсөн нэг ч удаа болноо сайхан амъдрая гэж хэлээгүй. Би тэнд ганцаараа хичээлдээ яваад ажлаа хийж байгаад 5 сарын дараа төрхөө дөхүүлээд Монголд ирсэн. Ирээд уулзахгүй тэр намайг орхиод явсан уучилж чадахгүй гэж бодож байсан ч гэртээ ирээд бас л ганцаараа том гэдэстэй болохоор надад хань хэрэгтэй байсан л даа. Тэр үед найз залуу маань над руу байнга яриад л одоо дахиж чамаас явахгүй энэ чи бид 2-н тавилан гээд л сүүлдээ байнга ирж очдог болсон л доо.
Би ч за яахав аль гомдож тунихыг хэлхэв нэгэнт хүүхэдтэй болж байгаа юм чинь эцэг нь хэрэгтэй гэж бодоод эргээд нийлсэн. Гэхдээ л би түүнийг өглөөнөөс орой болтол гэртээ хүлээгээд л за яахав ажил төрөлтэй байгаа юм чинь уурлаад яахав дээ гээд юу ч хэлдэггүй хүүхдээ гархаар гэртээ тогтох байлгүй гэж боддог байлаа. Хүү маань төрсөн ч тэр яг л хэвээрээ хүүхэдтэй болсноо ч гэр орноосоо нуугаад намайг ч гэртээ аваачдаггүй байсан. Дараа нь гэрийнхэн нь мэдсэн байсан ч тэд нар нь бид 2-г тоогоогүй. Би их гомдсон. За яахав би энэ хүнтэй л сууж байгаа болхоос гэрийнхэнтэй нь сууж байгаа биш дээ гээд бодоод өнгөрсөн.
Тэгсэн ч тэр бид 2т анхаарлаа хандуулахаа улам байж их оройтож ирдэг болсон мөн утсаа их нуудаг болоод байсан л даа. Би байж байж утсыг нь үзтэл өөр хүүхэн байдаг нь тодорхой болсон л доо. За тэгээд л хэрүүл эхэлсэн дээ би энэнээс илүү тэвчиж чадахгүй шууд л салая гэсэн. Гэтэл тэр чи хүүгээ бод нтэр гээл нэг хэсэг баахан юм яриад л байсан ч нэг ч удаа уучлал гуйж ирээгүй. Одоо би 7 сартай хөөрхөн хүүтэйгээ хамт бид 2 жаргалтай байгаа ч хүүд минь аав нь хэрэгтэй, эцэггүй байна гэдэг ямар хэцүү гэдгийг ойлгоод, тэгээд ч тэр хүнд би ч бас их хайртай болчихсон юм чинь хүүгийнхээ ирээдүйг бодоод нийлье гэсэн ч тэр чи их ааштай юмаа мөр мөрөө хөөе хүүдээ чадвал сардаа хэдэн төгрөг өгч байя гэж авдагийн.
Гэхдээ л би тэр хүнийг хүлээгээд л байх юм даа. Яаж би түүнийг хурдан мартаж өөрийнхөө сэтгэлийг зовоохгүй амьдарч чадах вэ? Цашдаа миний хүүг хайрлах эцэг шиг эцэг бид 2т таарч би дахиад эр хүнийг хайрлаж итгэж чадах болов уу даа гээл олон л юм бодогдох юм.
11 Comments
тэр новшыг хүлээгээд хэрэггүй чи тэрийг мянган удаа уучилсан ч тэр чамайг ахайд л хуурна.амьдралд итгэж болох хүн итгэж болохгүй хүн гэж 2янз байдаг тэр чамаас хөгшин болхоор залуу хүүхдийн толгойг эргүүлж байгаад чамаар сайхан зугаацаал өнгөрий гэж бодсон бнадаа.тиймэрхүү хүний үгэнд битгий итгэ тийм амитад бол хужаагийн эрлийз нар шүү
амбаардаад явуул ч гэx шиг өөрсд ни ингэж яриx ни таалагдаад ббайгаа бол одоо яааxавдээ. амбаардаx битгий xэл амбаардуулаад xаягчиxад байxад. xэxэ… тэгээд л бас л эмэгтэй ни буруугуй. xайртай ым чинэ өөр ямар ч арга байxгуй айн. эрэгтэй бол буруутай. адгийн новш. эмэгтэй бол гэнэн тэнэг, итгэмтгийдээ болод дурлаад юу ч болсон бай xамаагуй, нудээ аниад суугада дараа ни учир ни олдоно гэж бодсон ни тэгээд аймаар сайн xуний бодол юм биздээ. одоо тэгэд яааxавдээ аймаар муу xун болоол тэгээд ургэлжилждээ.
zugeer l gadnahi turh saihan zaluu bolohoor ni l suugaad huuhedtei bolood hayagdchihaad odoo yundaa olon doloon yum yariad bicheed suudag yum.zaluugaa muu heled bhgui chi ch yalgaagui l negen teneg l bnashd.huuhedtei bolsnoo heleed bhad durgui huleej avch bga hun sain saihan hun gej uu chinii bichseneer.chi ch dee bas taarsan saihan gar bhda.ineedtei uruvdmuur teneg huuhen be.
ер нь гадаадад танилцаад хүүхэдтэй болоод ирсэн бэлэвсэрсэн хүн их бхийн. гадаадад одоо хүүхэдтэй болох гэж очдог юмуу хаашаа юм. наад хүн чинь зүгээр л чамайг анхнаасаа хуурсан ашигласан л бхгүй юу/ эцэг болохгүй гэхэд нь чи ч гэсэндээ хүүхдийн нь төрүүлээл тэгээд одоо түүнийгээ буруутгаад юугаа хүлээдэг юм бэ? цаад хүн чинь эхнэр хүүхэдтэй амьдралтай хүн гэдэг нь ойлгомжтой л бна шдээ. тэгэхээр чи тэр нөхрийг хараад блгүй хүүхдээ сайн харж өсгөхөө л бод. хүүгийнхээ эцгийг үхчихсэн гэж бодохгүй юу. тэгээд ч цаашдаа сайн хүн таарна. нэг байтугай 5,6 хүүхэдтэй хүнтэй эрчүүд суугаад явж бдаг юм чинь чи өөрөө ухаантай бж чадвал аз жаргал хүрээд л ирнэ. харин өнгөрсөн дурсамжаа бүр мөсөн мартаад өөдрөг амьдрах хэрэгтэй гэж
yag zov ambaardaad yavuul.yu ch bitii av bolomjiin bol tegeed martaad hayaa.terniig muugaar bodoj zuh .oor zaluutai chatlaad setgel sanaaga huvaalts . tegeed neg odor ta 2 iig hairlah hun burhan ilgeeh ni medeej.ter oodgui amitan medeej muugaa uzne.buur uulzahgui bai hatuu changa bai.ternees salsan ni chamd bolomj olgood iluu sain huntei uchruulah gej bga ch um bilu.
энэ эмэгтэйчүүдийн уучлах сэтгэл хэзээ ч дуусахгүй юмаа. хэлэх ч үг алга доромжлуулсан амьдралаа гэж
Хуухнууддээ хэлэхээс иймэрхүү амиа бодсон новшийн ацнуудийн араас битгий гомдож харуусаж чаргууцалдаж бай. амбаардаад явуул.
chamd bi setgel zurxnesee zowolgoo ugie dee duu min, tiim xuniig bitgii xuleegereei ter chigt n aywuulaad ooroo xoldeeree bosxoo l bod. ter xunee erguuleed awax bol, ene bux baidal chin nasan turshdaa dawtagdaj yawna shuu. xun xundee xezee ch iluudexgui tiim bolxoor saixan xuugeeree baxarxaad sharand shar xorond xor geegcheer saixan amdralaa oorinxoo garaar bosgo, unexeer mongo sar bur ugch chadax bol dansandaa awch bgaarai bitgii uulzaarai yadaj neg xesegtee. baij bgaad l uulzaad bx bol setgel chin ulam l xunduur orgino Yag iim ued xamgaash changa xamgaas xuchtei bx l yawdal yum bna lee shuu
Xүүгээ сайн xайрлаад өөртөө чин сэтгэлээсээ зөв зөвлөгөө өгч xааяа xаламжилж чадаx эр xүнтэй бол доо даxиж битгий гуй ирсэн ч xүүтэй ни битгий уулзуул xарин мөнгө бол илүүдэxгүй ээ та 2-т. ав санаа зовсоний ч xэрэггүй
зүгээр л ав за юу сар сард гэдэг ни юу л бол тийм их боломжтой цацсан үрийн шингэн болгондоо мөнгө төлөx чадвартай эр юм бол нэг удаа аxиуxан юм салгаад авсан ни дээр байxаа даа дараа ни тэр нөxөр эxнэр мэxнэр гээд та 2т олдоxгүй бно шүү ок амжилт битгий гутар март өөр сайxан эр xүнтэй учраад үз мартана шүү дээ үртэй xүн жаргалтай гэж
tsd_tsw@yahoo.com руу мсж бичээд зөвлөгөө авч бно
чамайг орхиод явсан хүн буцаж ирэх үү..эмэгтэй хүн сэтгэлийн асар их тэвчээртэй .. тиймээс чи хүүхдэ сайн өсгөж мундаг эмэгтэй болоорой.
Тэр чигт нь явуул хүүтэй нь ахиж битгий уулзуул харин сар бүр дансруу мөнгө хийж бай гэж хатуу хэл. Ийм арчаагүй, хариуцлага үүрч чадахгүй юмнуудад хатуу харьцаж бай. Ийм юмны юуг нь хүлээгээд байдгийн чамд энэнээс 1000 дахин илүү залуу хайртай гээд нэг л өдөр ирнэ тэр болтол ажил төрөл эсвэл гадагшаа явж сур. Эрдэм мэдлэгтэй чадвартай бол. Амжилт та 2 -т