Би чамайг л хүсэж байна…

Хайрт минь цаг хугацаа гэдэг дэндүү хурдан юм. Бид хоёр салаад жил болжээ. Богинохон хэдий ч аз жаргалтай сайхан байжээ чамтайгаа. Яагаад чи надаас явах болсныг би одоо хэр нь өөрөө өөрөөсөө асууна. Гэвч хариулт олж чадсангүй. Магадгүй хэзээ ч олохгүй байх. Би түүндээ охин бие, анхны хайраа өгсөн. Би түүнийг хэзээ ч мартахгүй. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг гайхалтай хувь тохиол. Ялангуяа анхны хайрттайгаа анхны шөнийг хамт өнгөрөөнө гэдэг үнэхээр сайхан. Тэр үед би эмэгтэй хүн болж төрсөндөө маш их баяртай байлаа. Цаг хугацаа урссаар л бид хоёр хамт зургаан сар амьдарч  надад зүүд мэт л аз жаргалтай байлаа. Анх түүнтэйгээ унтахад үгээр хэлшгүй сайхан мэдрэмж таашаал авч билээ. Секс гэж заваан юм гэж боддог байсан бодол минь хэдхэн хоромын дотор замхран одлоо.  Түүний минь нөгөө юм нь том чанга хүчтэй. Надад эрэгтэй хүн гэдгийг мэдрүүлсэн.

Тэр надад үргэлж хайрын ялдам энхрий үгс урсгана би ч түүнд уяран хайлна. Бид хоёр үнэхээр хорвоо ертөнцөөс тасарч хайрандаа умбадаг байсан. Уулзалгүй хол байхаараа бие биенийгээ улам их санаж уулзахдаа уйлан байн чамдаа очиж эрхэлдэгсэн.

Дэндүү ариухан хайр байжээ хайрт минь. Дөрвөн охин хоёр бандитай болно гэж ярьж байснаа санаж байна уу хайрт минь… Магадгүй чи л мартсан байхаа. ГЭВЧ чи нададаа амлаж байсан тэр олон сайхан амлалтынхаа ганцыг ч биелүүлээгүйээ. надаас хэзээ ч салахгүй, хайр халамжаар дутаахгүй, үүрд чамайгаа хайрлана, ганцхан чамдаа хайртай гэдэг амлалт чинь бүгд худлаа… Би чамд ямар их гомдсон гээч. Надаас чи нэг л өдөр ямар ч шалтгаангүй гэв гэнэтхэн л яваад өгсөн. Чамайг буцаж ирнээ гэж ямар их хүлээснийг чи мэдэх үү? одоо ч хүлээсээр. Гэвч чи ирэхгүй нь ээ. Чиний надад амласан бүхэн цаасан дээр, чулуун хад дээр л зөвхөн сийлээстэй. Чамайг дэндүү их санаж байнадаа.

Томоос нь жижиг хүртэл нь зурсан өнөр өтгөн гэр бүлтэй хэлбэр муутайхан надад зурж өгсөн зураг чинь надад одоо хүртэл байдаг. Хааяа тэрнийг харж чамайг шоолж байснаа санан бэтгэртлээ харуулдсан сэтгэлээ жаахан ч гэсэн дэвтээдэг шүү хайраа. ХАЙР гэж байдаггүй юм гэж олон залуусыг би гомдоосооон. Түүний хариуг би надаас хэд дахин илүү авч байгаа мэт. Авах авахдаа дэндүү хатуу. Чамд би жирэмсэн болсноо хэлэхэд чи улиг болсон үг сонсож байгаа аятай тоомжиргүй харснаа юу ч дуугаралгүй явснаа санаж байна уу. Би тэр үгийг арай гэж сэтгэл догдлон чамайг яаж ямар их баярлах болоо гэж  хэлснээ бодоход ичиж билээ.

Тэгснээ нөгөөдөр нь 50 мянган төгрөг өгөөд хүүхэдээ авахуул гээд шидих шахан өгснийг чинь бодож чамд одоог хүртэл гомдож явах юм даа. Чамайг яагаад гэнэт өөр хүн болж өөрчилдөгснийг би мэдмээр байна. Өөр бүсгүй байгаа юм уу гэхээр үгүй. Бид хоёрыг гэрлэнэ гэж хамаг найзууд, хамаатан садан бодож байсан. Гэтэл би тэдний өмнө нүүр хийх  газаргүй болж байсан юм. Би чамд гомдсондоо болж хүүхдээ авахуулсаан ивий минь тэр чинь энэ хорвоод мэндлэх л гэж миний хэвлийд ирсэн үр минь байсан шүүдээ. Би түүнийг тэнэг зүйл хийснээ ухаараад эргээд ирэх байхаа гэж 3 сар хүлээсэн. Хүүхэд минь томроод надад гэртээ байх ч хэцүү болж ядартлаа гадуур явж аав, ээжээсээ зугтаадаг байсан.

Би одоо өнгөрсөн бүхнийг мартаж сайхан амьдрахыг хүсэж байна. Би түүнийг хүүхдээ бодоод ч болтугай ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл тэр үнсэнд хаясан жалз шиг л бид хоёр луу эргэн ганц удаа харсангүй. Холбоо ч барьсангүй. Би түүнд гомдохоо больж аз жаргалтай амьдармаар байна. Түүнийг би одоо хүртэл зүүдлэж харйлаж байгаа нь надад хэцүү байна. Би бараг нэг жил хүнтэй ойртсонгүй. Араас гүйх залууст би итгэхгүй байна. Дахин ингэх вий гэхээс айж байна. надад зөвлөгөө өгөөч үнэн сэтгэлээсээ…

19 Comments

  1. бүх зүйл сайхан says:

    хатуу ч гэсэн тэр чамайг хаяж явсан нь амьдралд тохиолдож болох үүнээс ч олон бэрхшээлээс урьдчилан сэргийлсэн байна шүү дээ…. чамд л гэж хэлэхэд өнгөрсөн түүх бол өнгөрсөн, түүнийг яаж ч хүссэн өөрчилж чадахгүй болохоор зүгээр л ирээдүйгээ хараа…. аливаа зүйлд өөртөө итгэлтэй байж өөдрөг сайхан амьдар. залуу юм ям чинь нэг л өдөр чиний жинхэнэ хайр дахиж заавал ирнэ би итгэлтэй байна. зүгээр л амьдралыг хар бараанаар бус жаахан өнгөлөгөөр харах гэж үзээч…

  2. love says:

    àìüäðàë ãýäýã ñàéõàí ø¿¿ çàëóóñàà áè îäîî ººðººð àìüäàðíàààààà

  3. love says:

    òóëãàòàà áè àää õèéñýí ø¿¿ ÿàõ ãýæ áàéãààã ÷èíü ñàéí ìýäýõã¿é áàéíà.

  4. love says:

    íàäàä ñýòãýëýýñýý õàíäàí ñýòãýãäýë ¿ëäýýñýí òà á¿õýíä áàÿðëàëàà. Áè ìàðòàíàà ºíººäºð áîë áèä õî¸ð ñàëñàíû ÿã íýã æèëèéí îé… Òà á¿õýíä àç æàðãàë õ¿ñüå äàõèí òàëàðõëàà èëýðõèéëüå

  5. love says:

    ÷è ÿàãààä íàäàä õàéð çàðëààä áàéãàà þì áý????????sappire

  6. tsoo says:

    Март даа гэж xэлэx амарxан мартаxад xэцүүг мэдэж бна аа гэxдээ л чи март даа бүсгүй мини … Тэр чин цаанаа гэр бүлтэй эсвэл анxнаасаа чамайг ашиглаxийг бодсон арилсан дотортой эр бна аа. би өөрөө эр xүн ч арчаагүй xудалч эрчүүдийг бодоxоор уур xүрдэг.. би энxийн цагаан тагтаа биш анx 8 жилийн өмнө эxнэртэйгээ танилцаад 2 жил гаруй сэxсдээд амидарна гэж яг шийдээгүй байxдаа xүүxэдтэй болсон юм даа. Манай эxнэр надад анx xэлэxэд ни маш иx баярлаж шууд л би чамтайгаа амидарна а гээд л өөрийн мэдэлгүй онгирч байлаа даа… яг тэр үэд би xүүxэд гаргаж өгвөл амидарна гээд 3 эмэгтэйтэй зэрэг явдаг байлаа 3 ууланд ни яг ижилxэн үнэнээ xэлдэг байлаа манай эxнэр надад иx сайн xайртай гэж гүйгээд л xаламжлаад л би жааxан маадайгаад л өөр бас 2 хүүхэнд арай илүү загнаад л тэр 2 ни амидарч байж xүүxэд гаргана чи эхлээд байртай бол гэж намайгаа шантаажлаад л олдсоноо нууцаар аваxуулаад л 2 жил явсан даа. эxнэр битүүxэндээ xүүxэд xүсээд л яваад байсан байгаа ни сургуулиа төгсөнгүүт гаргана гэдэг л байсан би нэг иx тооxгүй xүүxнүүд тэгж л байдийн гээд л боддог байлаа олдсон үй ни тэр гэxдээ xамгаалалттай байxдаа олдсон гээд боддоо нөгөө алдарт спэриал гуайтай шүү 2 даxи xүү бас xамгаалалттай олдсон гээч дуртай юм өөрөө л олддог юм бна лээ… 3 xүүxэнтэй зэрэг явлаа гээд би буруу сонголт хийж буруу шийдвэр гаргаагүй ээ одоо миний амидралийн утга учир гэр бүл маани шүү дээ эxнэртэй xайртай болсон гэж байгаа дотроо бол xайрлана xарамлана шүү дээ гаднаа бол нэг иx юм xэлэxгүй ээ тэгэсxийгээд л xааяа үнсэxээр иx баярлана шүү дээ манай эxнэр нялууний бага ни амттай гэж үнэн юм бна лээ. Ийм л бна тэгээд бодоxоор амидрал баян байгаа биз xуви заяа гэж байдаг юмаа бүсгүй мин битгий гутар чи жааxан алдсан л бна xүн болгон алддаг эргээд онодог чи ч тэгнэ xарин эрэгтэй xүнд итгэx итгэлээ битгий алдаарай сайxан эрчүүд байж л байгаа xэтэрxий иx туйлшраад байвал чи тэр эрчүүдийг таниж мэдэлгүй өөрөөсөө xолдуулаад л байx бно. Ямар нэгэн юманд итгэлээ алдана гэдэг өөрийгөө алдаж бна л гэсэн үг. xүн гэдэг амитан алдаж байж сурдаг юм шүү дээ Энэ сайтийн зарим уншигч нар иx мууxай үг xэллэг xэрэглэж xүмүүсийг xоxи ни ч гэx шиг иx мууxай зөвлөгөө өгдөг юм бна лээ тиймэрxүү юмийг битгий тоож уншаарай … аз жаргал амжилт xүсий

  7. kh says:

    эр хунд эмэгтэй хун уруүч хандаж хзээ ч болохгуй herew uruwch handval ter tsagaas hoish tuuniig aldaj bga gsn ug yum ghde ymr ch emgtei hun alddgimlda ehled bi ch bas cham shig zovlontoi bolood 2 jil bolj bna odo ch gsn er hun hardgui thde hze 1 tsagt sain hun uchirna gdgte itgejin

  8. enhkmaa says:

    эскө гэдэг үнэн ядуу гуйлгачин залуу бна. ямар ч эмэгтэй тоодоггүй.

  9. хүүш esko! яаг санал нийлж байна чамтай, дотроо хайртай ч цаашдаа хамт явбал холдохгүй дээ гэж мэдэгдээд байдаг тийм охин байдийн надад бас

  10. tulgat1313@yahoo.com says:

    ЧИ заавал ч үгүй адд хийгээрэй… Заавал ч үгүй адд хийнэ шүү би чамд хэлэх юм байна… Гуйж байна заавал ч үгүй адд хийгээрэй… Маш чухал нэг юм хэлэх гэсэн юм заавал чч үгүй хийнэ шүү…

  11. sappire says:

    би чамдаа одоо ч хайртай.

  12. XyL@N says:

    нз охиноо хуурч бгаа юмнудиг xарxаар хэзээ ч уэрхмээргүйм шиг тэгсэн мортло xайрийн тухай дуу сонсхоороо хэн нэгнийг xайрламаар ч юм шиг би эр н яг яаx естэй юм бэ эр хунд итгэж болхуу? болохгуй юу?

  13. zugeer l... says:

    чи xүүxдээ авуулсан гэчээд, xүү бид 2дээр иргээд ирэx болвуу?? гээд бичxийн.. сайн ойлгосонгүй

  14. nnn says:

    эскө гэнүү ямар аймар залуу вэ поаххх

  15. esko says:

    би нэгэл охинд дурлаад өдий хүртэл тэр охиндоол хайртай 8 жилыг нэг л мэдэхэд барчихаж.Одоогын амжилт ажил бүх зүйл маань тэр охинийл төлөө бүтээгдэж байсан юм шүү!Гэхдээ одоогоос ыг нэг жилийн өмнө тэр охинтой уулзачаад шаачаад л хаячихсан.Тэрэнд хайртайч тэр надад тохирохгуй.Чич гэсэн өөртөө тохирох хэн нэгнийг хэзээ нэгэн цагт олно доо.Тэр болтол өөрийгөөл бодож амьдар…GL

  16. бүсгүй says:

    Сайн уу. Хүн болгон ийм зүйл тохиолддог нь харамсалтай. Надад ч бас ийм зүйл тохиолдсон. Урьд нь инээмсэглэдэг байсан сайхан инээмсэглэл /инээмсэглэлтэй минь бүх зүйл алга болох шиг санагдаж байна/ минь эргэж ирэхээргүй алга болсон. Болдог бол ой санамжаа арчаад эргээд хэвийн байдалдаа ормоор санагддаг. Хичнээн хичээсэн ч бодохгүй байж чаддаггүй.

    Би ийм нэг зөвлөгөө уншиж байсан юм.

    Хэрвээ эр хvн чамайг хvсвэл юу ч тэрнийг зогсоож чадахгvй. Харин эр хvн чамайг орхихоор шийдсэн бол юу ч тэрнийг vлдээж чадахгvй. Эр хvний тєлєє харамсаж, тvvний зан чанарт нь тохируулж амьдрах хэрэггvй. Зvрх сэтгэлийн шаналалд автахгvйн тулд vргэлжид зєн совиндоо итгэ.

    Гэхдээ хайртай залуугаасаа салсан хойноо л үүнийг ойлгосон доо.

  17. Арабелла says:

    Амьдралд итгэх итгэлээ л алдаж болохгүй дээ. Ийм зүйл монгол эмэгтэй бүрт тохиолдсон байдаг юм биш үү. Өөрөөс чинь илүү зовлонтой хүүхнүүд олон байгаа гэж бодоол өөдрөг амьдар бүсгүй минь. Хүүн бүр адилгүй, хүлэг бүхэн жороогүй гэдэг шүү дээ.

  18. oilgojin says:

    найз мин мартах ёстойгоо мэдэж байга чин маш сайн байна. одоо мартая. амидралыг амарханаар харж хөнгөн хүлээж авалдаа. хүн бүр их бага хэмжээгээр ийм зүйлтэй учирдаг бас мартаад л гарчихсан бга шүү. Ном унш!

  19. baldag says:

    галт тэрэг чинь хөдлөөд хурдаа аваад хүрэх газараа хүрчихжээ март март

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.