Аливаа хүн өөрийн гадуур хувцас, малгай тэргүүтнийхээ хэв маягийг өөрөө шилж авахгүй бөгөөд олны таашааж өмсөх болсныг л дуурайн хэрэглэдэгийнхээ нэгэн адил үзэл санаа чиг хандлагынхаа алиныг ч өөрөө сонгож авдаггүй. Харин тэдгээр чиг хандлага, үзэл санаа өөрөө аяндаа хүнд орж ирнэ. Мэдээж, тодорхой нэг нийгэм цаг үед амьдарч байгаагийнхаа хувьд оюун сэтгэлгээний зарим үйл ажилагааны шаардлагын эрхээр өөрийн гэсэн үзэл хандлагатай байх нь өмсөх малгайтай байх учиртай гэдэг шиг чухал. Үүнтэй адил эмэгтэйчүүдтэй харьцах эрчүүдийн харьцааны ов мэх, арга барил ч гэсэн ерөнхийдөө нэг ижил загвар хэм хэмжээтэй байдгийг та анзаардаг билүү?
Яг үнэндээ Адам, Ева хоёроос эхлээд хөөрхийлөлтэй хүн төрөлхтөн эрэгтэй хүүхдээ буугаар, охин хүүхдээ хүүхэлдэйгээр тоглуулахаас өөр шинэ юм сэтгэж олоогүйтэйгээ яг адилаар хайр дурлалын тайзан дээр нэг л хэвшмэл түүх намтартай явж ирсэн. Ингээд бүсгүйчүүдэд зориулж эрчүүдийн тоглодог жүжгийн “эхлэл”, өрнөл”, “төгсгөл”-ийг хамтдаа шүүн тунгаая. Урьдаар эхлээд харц мөргөлдөх. Дараагаар нь тантай хэд гурван үг сольж, өөрийгөө боломжийн бөгөөд айх ичих явдалгүй гэж танд ойлгуулаад ажил төрлийг чинь лавлана. Тэгэхдээ таны хүсэл таашаалд эвтэйхэн нийцүүлэн, ая тал засаж, бага зэрэг сонирхож байгаа дүр үзүүлж жаахан дурласан юм шиг аяглана.
Эмэгтэйчүүд гадаа өнгө төрх их хардаг гэдгийг аль шилжилтийн наснаас мэдэх тул аятайхан хувцаслаж, үс хувцсаа янзалж, шог хошин аястай яриа өрнүүлнэ. Энэ үед тэр орчин тойрондоо “хөнгөн сэвэлзүүр” хөдөлгөөнийг илгээж, гарын хуруунуудаа бэлэг эрхтэн рүүгээ чиглүүлсэн байрлалд байлгах бөгөөд түрийвч, бугуйн цаг,асаагуур гэх мэтээ таны нүдэнд өртүүлэхийг хичээнэ. Иймэрхүү дохио зангаандаа, дээрээс нь хувцастайгаа харьцах биеийн хэлэмжээ урьдчилан сайтар сургуулилсан тул энэ удаа ч танд таалагдах байх. Ингээд та татгалзахгүй бол бяцхан бэлэг сэлт барьж “Ингэх үү, тэгэх үү” гэж худлаа анхаарал халамж тавина. Найз нөхдөөрөө ч юм уу, таны ойр тойрны хүнийг “…Чамд…цаадах чинь… нээрээ…. Тийм юм….” гэсэн байрын үг хэлтэл хүч нэмнэ. Учир нь тэр урьдаар таны зан байдлыг чинь судалж аваад учиртайхан хөдлөх гэж байгаа нь тэр ээ.
Хэрэв таныг ахгүй өссөнийг мэдвэл ах шиг чинь аашилна, эцэг эхийн чинь аль нэг үгүй болсныг дуулбал эцэг, эхийн чинь нэгний дүрд тоглоно, ер нь л таны багаасаа дутагдаж, үгүйлж явсан тэр хоосон орон зай, тэр сэтгэхүй рүү чинь довтлох боломж хайна даа. Харин өөрөө бол дотоод, сэтгэл хамаг байдгаа танд нэгмөсөн дэлгэж үнэ хүндээ алдахгүйг хичээнэ. Та түүний дэргэд нэг минут уйдаа л бол түүнд том цохилт болно шүү дээ. Мэдээж та ганцхан түүнд таалагдаагүй нь лав.
Хайр дурлал, нөхөрлөл хоёр үүрд, үеийн үед сөргөөцөлдөж байдаг хойно таныг харамлах, булаацалдах хүн хаанаас ч магадгүй гэв гэнэт л гараад ирнэ. Бүсгүй та нэлээд туршлагатай эрд татагдах тул тэр хоёрын хэн илүү ухаалаг нь танд дурлачихвал та баашилж, хоёулангийнх нь толгойг эргүүлж эхлэнэ гэдгийг мэдээд маш нарийн арга ухаанаар үзэлцэх болно. Учир мэдэх хүүхэн тэнэг болчимгүй эрийг танихаараа бусдын дэргэд нэрэлхээд тоохоо больдог ба хажууд нь ухаалаг, цвэрхэн жентльмен байвал нөгөөхийг нь хаяж орхино гэдгийг бас гадарлана.
Нэг дурлаад бүтэхгүй бол дахиад, бас дахиад гэх мэт зүрхээ хөөртөл хэсэгхэн зуур дурласаар л явна. Та эрчүүдийг эхнэр, нөхөр болчихвол дурлахаа больчихдог гэж арай зүүдлээгүй биз дээ? Юу гэвэл, түүний эхнэрийг дахин дур булаам, сэтгэл хөдөлгөм гоолиг сайхан болгодог хорвоо нэгэнт өнгөрсөн, өөрийг нь би бүсгүйчүүдэд дурлах хайрын халуун сэтгэлгүй өвгөн болгоно гэвэл бүтэшгүй нь мэдээж. Тэгээд таныг өөр хүнтэй сээтэгнэх янз гаргавал тэр таныг зэмлэж, уцаарлуулахын оронд төрхгүйтэхийг чинь хүлцэн өнгөрүүлж, ер нь мэдээгүй юм шиг сэтгэлийг тань хувирах ёсгүй гэдэгт бат итгэсэн хүний дүр гаднаа эсгэнэ. Цаагуураа бол таны таашаагаад байгаа хүнтэй чинь сүрхий ойр дотно болгочихолгүй, санамсаргүй янзаар хутгах, хоёуланг чинь хором ч орхилгүй хаа хамаагүй хамт байж, тэр завсраа залууг чинь сэмээрхэн өдөр ухаан бодлоо дайчлан санаандгүй муу санаагүй, бүр дуртай, дургүй янз үзүүлж байгаад аль боломжтой тал руу нь торгон агшинд хатгана.
Гэтэн түүнээс авгай, хүүхэдтэй юм шиг танд бодогдохоор асуулт тавина. Эсвэл бусдыг муулж ярьсан юм шиг үг хавчуулахад та мэдээж түүнээс асуухгүй ч гэлээ, ямар нэгэн байдлаар төсөөлөл тань өөрчлөгдсөөр байх шүү дээ. Дараагаар нь та чухам юуг нь шохоорхоод байгааг сайтар мэдэж авбал чухам тэр талаар нь өрсөлдөж, тэр их юм болоод байгаа эр бол хүнээс илүү гойд юмгүй, гоёж гоодсон нь тэр гэж танд эвтэйхнээр ойлгуулж хэлнэ дээ. Эцэст нь бүсгүй та нэг л мэдэхэд аливаа юмыг түүний нүдээр хардаг, түүний найруулсан жороор сэтгэдэг болтлоо эрхшээлд нь орчихвол таныг тоохоо больж уйдна. Эрчүүд тэгэхлээр хамаг амт шимт нь эхний нүүрэн дээрээ бичигдээд, эцсийн хуудсан дээрээ тавтай сайхан амраарай гэхийн оронд тооцоо данс бичигдчихсэн төлбөрийн хуудас шиг л байгаа биз. Иймэрхүү маягийн арга чаргаар харьцдаг эр таныг 13 мэхээрээ толгойг чинь эргүүлэхэд ойрхон байна даа.
3 Comments
дутагддсан хүнийх ни дүрд тоглоно гэдэг чин их олон талас ни бодож үзвэл их сайхан санаа бна шүү хэхэ.Найз дутагдахд ни найз ни амраг дутагдахад ни АМРАГ ни хайр дутагдахад ни ХАЙР ни гээд л .Нөхөр дутагдахад ни Нөхөр ни бүр сүүлдэ XАXА нууц АМРАГ дутагдахад ни …. XАXАXА гэвэл ямарвдээ XӨ..хэхэ
нийx толгой эргэмээр юм бичиждэ! гэxдэ би эрэгтэй xүн байсан бол надтай яааааг адилxн юм бн!! би xэзээ ч нөxрөө өөр xүүxэнтэй орооцолдсон байxад учиргүй xарааж загнаж xолдуулаx гэxгүй.. надд нэг тийм сэxүүн зан байдаг болоод ч тэр юмуу. буцаад уйлаад xарамсаад гуйгаад зүрxэнд н ортол сонин байлгаж байж нийлнэ гэж боддог.. мэдээж xүний амидралд олон даxин уучлалт дэмий байдаг учраас эxнийx дээр н л бүр амидрал үxэл бодогдтол байлгана гэж боддгийн шдээ! xэxэ уxаалаг xани н байxийг л xүсдэг!
ymar ch awtsaldaa algaa hezee iim yum bsiin bdag bol chinii uchirsan humuus l tiim bsiin bgaz…