Бүсгүйчүүдээс зөвлөгөө авъя

Хүн болгоны амьдралд янз бүрийн асуудал байдаг болхоор өөрийнхөө амьдралын талаар хуваалцаж сэтгэл зүрхэнд хуралдах бөөн хэсгээсээ жаахан ч гэсэн авч хаямаар санагдаад энэхүү захиаг бичиж байна. Би гэрлээд 7 жил болж байна. Бид хоёр нэг хүүхэдтэй. Жирийн нэгэн эмэгтэй, гэхдээ их залуу сэтгэлгээтэй, байнга л шинийг эрэлхийлэгч, ямар ч зовлонг туулаад гарчих тэнхээтэй нэгэн шүү (Жирийн гэхээр нооройсон арчаагүй гэж ойлговоо).

Нөхөртэйгээ суухаас өмнө нэг найз залуутай байсан нь хэрүүлийн алим дэгдээгээд байна л даа. Тэр залуутай сурагч байхдаа үерхэж байгаад би сургуульд яваад нилээд холбоо тасарсан, тэр ч өөр найз охинтой болсон гэсэн сураг сонсогдсон. Гэтэл сургууль төгссөн жил нэг өдөр тааралдаад дахиад хааяа хааяа уулздаг боллоо. Тэгээд л хайртай дуртай гээд байсан болхоор итгээд анх удаа унтчихсан юм л даа. Хичнээн гомдож байсан ч миний сэтгэлд өөр хүн байгаагүй болхоор. Энэ л их алдаа байлаа. Гэтэл тэр бас л өөр охинтой хэвээрээ байсныг олж мэдсэн. Хүн өөрөө хайртай гэж хэлхээр итгэхгүй яахав дээ. Энэ үеэр манай нөхөр надад гайгүй хандаад байдаг байсан юм. Гэхдээ би яг ч нүүр өгөөгүй байсан.

Тэгээд л хуучин найз залууг өөр охинтойг нь баттай мэдчээд л гомдол дунд хэсэг гүйж байгаад л энэ хүнийг араасаа гүйлгэж зовоож байхаар гээд нөхөртөө зөвшөөрөөд бид хоёр ханилсан юм. Их төлөв сайхан хүн. Бид 2 анх танилцаад гал халуун ч байж бүх зүйл сайхан байдаг байлаа. Гэхдээ нөхөр маань хэт даруу хүн болхоор хааяа намайг хэтэрхий буруу ойлгоод байх юмаа. Би нөхөртэйгээ суухад нэгэнт хүнтэй унтчихсан байсан юм чинь яаж худлаа хэлхэв дээ. Болсон үйл явдлаа бүгдийг л хэлсэн харин нөхөр маань хүндээр хүлээн авч чи намайг хуурсан байна тэр залуудаа л шаралхсандаа надтай суусан байна, даруухан сайн охин гээд гүйгээд байсан чинь муу хүн байж гээд байх боллоо.

Уг нь жаахан л байж байсан бол би цэвэр ариунаараа нөхөртөө очих байж л дээ. Нэгэнт хорвоо цаанаас нь ингэчихсэн юмыг би одоо яахав дээ. Миний л гай юм байлгүй дээ. Нөхөр маань харин өөр найз охингүй байсан гэдэг юм тэрэнд нь ч бат итгэдэг л дээ. Яагаад гэвэл манай хүн маш даруухан, өөртөө дэндүү хайртай. Элдэв янзын охидтой явалдвал өвчин энэ тэр авна, тэрнээсээ эсэн юм болно гэдгийн. Тэгээд л одоо би нэг их муу хүн болж хувирсан даа. Муудалцахаараа үргэлж л хуучин найз залуудаа хайртай тэрнийгээ бодоод байна уу гэдгийн. За тэгээд асуудал зөндөө байнаа…

Сексийн хувьд бид хоёр суусныхаа дараа их сайхан байдаг байсан. Нөхөр маань ч надад их татагдсан. Одоо гэтэл нэг л болж өгөхгүй юм. Өдөр бүр л нөхөр маань хүсдэг боловч, өөрийгөө болгочоод л цаашаа хараад унтчих юм. Тэгээд тэгмээр байна ингэмээр байна гэхээр урьдны залуугаа бодоод байгаа юм байна л даа би тэрийг чинь гүйцэхгүй байна уу л гэхийн. Надад үнэхээр тэр урьдны найз залуутай унтаж хэвтээд удсан биш ямар ч туршлага байхгүй тиймээс би нөхрөөсөө илүү ихийг хүсээд арай л чөлөөтэй баймаар байдаг. Яг эд дур хүсэл нь оргилоод ирхээр өөрөө тавьчаад унтаад өгөхөөр ямар сайхан байхав дээ. Би эмэгтэй хүн юм чинь эрхэлмээр, энхрийлүүлмээр, үнсүүлж, таалуулмаар байна ш дээ. Ямар түр зуур явалдагчид биш нөхөр маань байж. Секс гэдэг чинь ер нь яг юу юм бэ. Зүгээр л нэг үрийн шингэнээ гадагшлуулах үйл явц биш биз дээ.

Тэгээд сүүлдээ нөхрөө секс хийе гэхээр нь бүр дургуй хүрээд байх юм. Өөрийнхөө л зөвхөн хувийг хичээгээд байхаар чинь надад хэцүү байна ш дээ. Хэлэхээр дуртай хүүхэн энэ тэр гээд өөрөө л элдвээр дуудуулах юм. Би ямар хүн амьтадтай явалдаад байгаа биш. Цэвэр ариун байгаагүй гээд насаараа л дуугүй явах ёстойн бол уу. Тэгхээр ямар банзалдаж явсан биш гэж бодхоор гэнэт бухимдал төрөөд. Яагаад ийм явцуу сэтгэдэг, хүнийг ойлгодоггүй юм бол доо. Дээр үеийн эмэгтэйчүүд шиг нөхөр юу ч хэлж байсан дуугүй, нөхрөө дараад авхаар нь хүслийг нь биелүүлчээд байж байх ёстой юм уу хаашаа юм.

Би эсвэл илүү ихийг хүсээд байгаа юм болов уу нөхөртэй эмэгтэй хүн ийм л байх ёстой юм болов уу энэ талаар ерөөсөө мэдээлэл байдаггүй, найз нөхөддөө ямар ор хөнжлийн асуудлаа ярилтай биш. Өөртэйгээ адил насны зарим гэр бүлийг гаднаас нь харахад сайхан л харагдах юм. Нөхөр нь халамжтай.

Нөхөртэй бүсгүйчүүдэд надтай адил асуудалтай хүмүүс байвал сэтгэгдлээ хуваалцаж, яаж ялан дийлсэн талаар, нөхрөө хэрхэн хүнийг халамжилдаг, хайрладаг, хүндэтгэдэг, шинийг эрэлхийлэгч болгох талаар зөвөлгөө өгөөч.

22 Comments

  1. lord says:

    hoorhiidoo ongon bish nohordeeree irsen bolohooroo ta nar ingej bicheed bgaa bololtoi.ovordolti huuhnuud yumdaa.harin minii bodloor nohor chin suli doroi negen yum. oortoo itgelgui bas sexin huvid chadvargui.nohorteigee sain yariltsah heregtei bhaa.chi ene buhnee sain zov oilguulah heregtei.ooroo sedev hondson ued ni shdee.bas sexeeree boogoochee.

  2. Er hvn says:

    Онгоноороо нохортоо очиж чадсан бол тиймээ. Мэдээж эрчууд оорийн хайртай хундээ цор ганц байхыг хуснэ ялангуяа хайртай хунийхээ охин насыг нь авсан эр хун хайртай хунээ илуу их халамжилж анхаардаг шдэ. Унэ цэнэтэй гэхудэ. Нохор чин оороо элдэв явдалгуй болхоро илуу эмзэг хулээж авч бга блгуй дэ цаашдаа бусгуйчууд минь нохор болох хундээ л охин биеэ зориулж бгарай

  3. Bilegdel says:

    Тэнэг нөхөр вэ? Сэтгэцийн нэг юм байна Эрүүл өвчтэйгийн завсрийн ийм сэтгэцийн өвчин байдаг гэсэн.

  4. sha says:

    танай нөхөрт хэлэх нэг л үг байна шаа!

  5. tushig says:

    нохор чин 10 жилийн бацаан юмуу угуу биздэ, гэрлээд 7н жил болж бга за тэгэд дээр н 1 хуухэдтэй, тэгэд омнох нз залуу чин бур сурагч ахуй цагийн чин нз юм бна шдэ, нохор чин 10 жилийн т1 бацаан биш л байлтай угуй бол нас биэд гуйцсэн эр хун юм бга биздэ, тэгснээ юу хуцаад бга эргүү дагз вэ чи яаж, яаж бодож сэтгэхээрээ эртний элийрсэн балайрсан юм яриж сохдийн, онгон бсангуй ч гжаах шиг, чавасда зайлуул, оороо жхон сэтгэцийн оорчлолттэй хунтэй сууцийн бишуу

  6. enhkmaa says:

    хүмүүсийн 80% ни хүнтэй унтсан байдаг. унтахгүй тэгээд яах юм.

  7. CCC says:

    ªâãºí áîëñîí õîéíîî íàäàä îõèíîîðîî èðýýã¿é ãýæ áîäîõîîð ãýýä òîëãîé ðóó ÷èíü õàëáàãàäààä áàéõ þì áàéíà äàà

  8. k14 says:

    үнийг хэлхэд чи тэр залуугаа мартах гэж нөхөртэйгээ суусан юм бишүү би нүүр өгөөгүй бсийн ч гэх шиг чи өөрөө нөхөтэй хэлэхдээ буруу ойлгуултсан юм шиг бна даа ярилтцаад үз дээ бөсгөи минь

  9. Alina says:

    Юун сүртэй ийн, би ч гэсэн нөхөртөө онгон ирээгүй миний нөхөр энэ талаар нэг л удаа халти дурссан. Одоо бол юу ч хэлдэггүй гол нь бид бие биедээ хайртай болохоор тэр зэргийн юм юу ч биш. Тэгээд ч нөхөртөө онгоноороо ирсэн хүүхнүүд суусныхаа дараа өөр хүнтэй унтвал ямар байдаг бол гээд байдын байна лэ шд. Тэгээд л гэр бүл тогтворгүй болж эхэлдэг харин миний хувьд бол урьдны найз залуутайгаа унтсан байсан болохоор одоо ханийгаа хуурах талаар огт боддоггүй бодсон ч яг цагаа тулахаар чадахгүй юм билээ.

  10. хонгороо says:

    Би саяхан хиймэл эрхтэнээр гар хангалаг хийсэн юм тэгсэн шээхээр хорсож бас ойр ойр шээс хүрээд мах шиг ч гэхиймүү эсвэл судас шиг нарийхан улаан өнгөтэй юм гараад байна надад зөвөлгөө өгөөч яаасн-г нь мэдэх хүн байна уу?

  11. Puudeg says:

    шударга хэл – би тавихгүй байнаа гээд,, тэгэхээр мэдрэл л биш бол ойлгоно, битгий санаа зов,

  12. Alpha 910 says:

    мондагийн хэлдэг зөв шүү сэтгэцийн гажигтай юмуу? чи нээрээ одоо би чамтай секс хиймээргүй байна чи өөрийгөө болгочоод намайг боддоггүй онгон ирээгүй гээд насан туршдаа чичлүүлж од тоолж хэвтмээргүй байна гээ, Ер нь даруухан биш агуу их дотуур тамиртай өмхий санаатай новшнууд иймэрхүү дотогшоо байдаг юм. Нэг сайн хашраагаад өг халамж тавихгүй секс хийхгүй.Өөрийн төрсөн гэртээ очоод хэд хоног сэтгэлийн амар амгаланг ол та 2 тэгээд хүүхэд шуухадгүй бол салсан ч яадаг юм нэг насаараа сексээс таашаал авахгүй дээрээс нь онгон биш гэж чичлүүлж амьдрах нь хэрэггүй л зүйлдээ ууг нь.Одоо үед гэлэнмаа хүртэл онгон байхаа больчоод бхад эргүү гар вээ яадаг

  13. Арабелла says:

    Сэтгэлзүйчээс зөвлөгөө ав аа.
    Наад нөхөр чинь нэг л биш ээ.
    Худлаа бичээгүй л байлтай. Онгон биш гэдгийг чинь мэдсээр байж суусан юм байгаа биз дээ.
    Эсвэл хэн хэндээ ингэж зовлон болж байхаар чи онгон охин олж суу, би ч мөрөөрөө хүүтэйгээ амьдаръя гэхгүй юу.

  14. N.ka says:

    ene odoo haichdiin geed dawraad bgam bishvv

  15. N.ka says:

    neere sain hashiraa dawarsan nohor we

  16. Танхил says:

    даруухан гэчээд ямар сонин зантайн бэ. тм л сүрхий юм бол яагаад сайхан ярилцахгүй элдвээр хэлээд байдгын болдоо утгагүй юм…

  17. gerel says:

    yag unen deerh huntei sanal neg baina yaah gej ungursnuu yarij olon yum shal shal gesiin teged ch naad hun chine uur hun amitantai yavaagui zandan baihdaa barag chamtai suusan yum bishuu teged chi olon yum yarihaar chine ter n bodogdod durguin hurch baihgui yu ern er ch bai em ch bai henen ch gesen uridnii amidralaa yariad shalchignah hereg baohguishd ungursunl bol ungurasun bizdee hichneen asuuj shalgaasanch onts yum yuuch baigaagui chamdaal hairtai geed suuj baih hergetiushd

  18. onom says:

    чи өөрөө яааx гэж өнгөрсөн олон 7-оон ымаа солиорсийн. xоxи чинэ. эрэгтэй xуний сэтгэлзүй гэж бас байдгийн. юу ч мэдэxгүй, тэгсэн мөртлөө нээг иx заасан улс. xун болгон адилгуй. ер ни бол салсан дээр. xэзээ ч мартагддаxгуй. эмэгтэйчүүд гэнээрээ ийм эр xунийг xулээж аваxад бэлэн байдаг юм шиг бгаам, тэгээд тэрийгээ уужуу уxаан эн тэр гээд ойлгочиxсон тэрийгээ л яриад байx шиг бна. Юмийг жооxон учир начиртай ярилдаа, урт устуудээ.

  19. nnn says:

    ёооо хэлэх ч уг алга худлаа өөр шалтгаантай болчоод шалтаг хайгаад байгаа юм биш уу хашрааж авахгуй бол насаараа ингэж амидрана гэж юу байдийн. 2 дахи ни байгаа ни их юм гэж хэлэхгүй юу. 7 жил амидарчаад юу ч яриад байгаан

  20. Цэцэг says:

    Танай нөхөр үнэхээр хувиа хичээсэн тэнэг юм байна. Эр хүн шиг уужуу байгаач, одоо л сайхан байвал, тэр өнгөрсөн бол өнгөрсөн цагт л үлдсэн гэдгийг хэлээд үзээч, бас тэр залуу тэр цагт л түүний хувьд хэн ч биш болсон, өөрийг нь сонгосон гэдгийг хэлээд үз дээ….

  21. monda says:

    танай нөхөр чинь сэтгэцийн юмтай юмуу? тэнэг залуу вэ.онгон охин олж суумаар байсан бол чамтай элэнцгээ хийиж гэрлэсэн юм бэ. наад тэнэгээ жаахан хашраа …салж явлаа гээд хэд хоногоор сураггүй бол ухаан богинотой залуу вэ.

  22. naran says:

    Зандан хүнтэй суусан юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.