Жинхэнэ өөрийгөө таниулахын тулд би яах ёстой вэ!

Намайг Х гэдэг, би 31 настай, эмэгтэй. Энд хүмүүс болж бүтэхгүй зүйлээ их бичиж бие биенээсээ их зөвлөгөө авдаг нь маш таалагддаг тул би өөрийнхөө тухай бичиж байна. Би 1-н монгол залууд үхтлээ дурлачихаад байна. Бид 2 энд гадаадад амьдардаг. Даанч би тэрэнд өөрийгөө буруу талаас нь харуулсаар байтал тэр надад дургүй болж би түүний хувьд үнэ цэнэгүй хүүхэн болсон юм.

Би багаасаа маш дэг журамтай, хүмүүжилтэй өссөн болохоор өөрийгөө хүнд задалж нээж чаддаггүй талдаа. Боловсролтой, хүмүүжилтэй, цэвэрч нямбай, бие бялдрын хөгжил сайн байвал бүх юм болдог гэж аав ээж маань сургадаг байсан. Түүнийг нь чанд мөрдөж ирлээ. Тиймээс ч би шоу, архи дарсыг бол огтоос амсдаггүй байлаа. Гэтэл энэ залууд таалагдахын тулд өөрийгөө тийм “комун” хүүхэд байгаагүй гэдгээ харуулахын тулд зарим нэг орчин үеийн хэлдэг үг сурч, монголд сар явахдаа ганц удаа бааранд орсон зургийг дарж түүнд харуулж өөрийгөө бас шоучин юм шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ өөрийгөө нууж орчин цагийн хүүхэн юм шүү гэдгийг түүнд харуулахыг зорьсон юм.

Яагаад ч юм түүний урьдны найз хүүхнүүд бүгд тиймэрхүү аальгүй хүүхнүүд байсан тул түүнд таалагдахын тулд би тэдэн шиг байхыг л хичээсэн. Үүнд тэр маань итгэсэн. Харин итгэснийхээ дараа намайг бараг л янхан гэж бодсон. Би байдал буруу тийшээ эргэж буйг ойлгож жинхэнэ өөрийгөө 1000 хэлээд ойлгохгүй ю м.

Намайг хүмүүс маш их “комун” гэдэг байсан болохоор тийм сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд би баахан эргүүтсэнээ сая л ойлголоо. Тэр залууг би миний тухай илүү их судлаад намайг ямар хүүхэд байсан, өдий хүртэл эрдэм номоос өөр юу ч хөөцөлдөж байгаагүйг мэдээсэй гэж хүсч байна! Миний тухай судлуулж жинхэнэ өөрийгөө таниулахын тулд би яах ёстой вэ! Эрхэм хүндэт андуудаа надад зөвлөж тусална уу!

39 Comments

  1. gangaa says:

    тэнэг бна даа яая гэхэв дээ……

  2. Zochin says:

    Чи тэнэг юм байна.

  3. Эсүй says:

    Гадаадад байдаг Монголчууд яаахав бие биеэндээ тус дэм болсон шиг сайхан найзууд байя гээд орж гараад хааяадаа бөөнөөрөө цуглах үед нь мэндийн зөрүүтэй энгийн л танилууд найзууд болчих. Юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлаад л Цаг хугацаа өнгөрөөд бие биеэндээ туслаж дэмжээд энгийн л нэг танил найз нөхөд шиг уулзаж учрах явцад чиний үнэн төрхийг чинь мэдрэх хэмжээг харин олгох хэрэгтэй Алсаас аажим аажмаар сэм сэмхэн мэрж идэх хэрэгтэй Бар идэх хоол биш бол мэрээд идэхгүй юу.Хүн тэгээд анзаарч эхэлдэг юм Түргэн дуугардаг Түргэн хөдөлдөг түргэн зантай эргүү хүүхндүүд л олигтойхон залуу олж чадахгүй учир Цаад хүнээ сайтар судлах хэрэгтэй дээ Араас нэхэл дагуул болоод мэссэж бичээд л яриад л уулзаяа гээд байх ямар ч шаардлага байхгүй

  4. wiseman says:

    Чи оорийгоо жинхэнээр танилчаад одоо өөрчлөх гээ байгаа юм биш үү

  5. Malina says:

    Яана даа яана. 31тэй хүн ийм юм хийгээд бичээд сууж байх гэж дээ.

  6. Ээгий says:

    Сайна уу нз нь бол ингэж бодож бна наад залуу чинь чамайг яг байгаагаар чинь хэзээч үнэлж чадахгүй ээ тэр хүн чиний бодож бгаа шиг амьдралд бэлэн биш чамайг ойлгохгүй бна тийм болхоор хэцүүч гэсэн түүнээс чимээгүй холдох хэрэгтэй шүү чамайг хайрлах хүн байгаа чиний унтаж бгаа чинь хүртэл ирээдүйн чамайг ойлгох хүнд сйахан хайр хүрмээр харагдах болно чи бол үнэ цэнэтэй эмэгтэй хэн нэгний утга учир байх болно тэрэнд таалагдах гэж битгий хичээ тэр бол түр зуур л чамайг анзаарна. дараа нь анзаархчгүй өнгөрөх бх өөрийгөө бодоод мартддаа бүсгүй минь

  7. naran says:

    Залуу чинь чамаас дүү л биш бол өдийг хүртэл зугаацаж ханаад амьдралын ханиа эрж бгаа нь тодорхой.

  8. gunj says:

    хаха 31тэй коммун Боловсролтой, хүмүүжилтэй, цэвэрч нямбай, бие бялдрын хөгжил сайтай сайхан хүүхэн гуай одоо өнгөрч дээ,орчин цагийн хүүхэн гэхээрээ бүгд баардаж янхан шиг бусдад сэтгэгдэл төрүүлдэг юмуу?тийм л их боловсролтой юм бол бичиж бгаа юмаа бодож бичээч.31тэй хүүэн ганц удаа баардаж зураг авч бна чих шиг чи ямар 16тай охин биш.ийм тэнэг болохоор чин хаяхгүй яадийн ийм байдлаараа яваад бвал ганц бие эмээ болох бхдаа

  9. er hun says:

    өнгөрсөн борооний хойноос цув нөмөрдөггүй ээ…хайрлуулахийг хүсэж байвал түүнээс зайгаа барь,зугтаа.тэр хойноос чин хөөх болно

  10. jagaa says:

    ЭЛГЭМСҮҮ COMMENT BICHIH GEJ SHULEG BICHCHIH UM AA .MGLRADIO -DOO GOYO MEDEE ORUULSAN UU ELGEMSUU KKK KKK KK

  11. enhkmaa says:

    ухаан муутай алиа салбадай

  12. hi says:

    sain uu ? bvsgvichvvdee ene odoriin mend hvrgyenamaig aagii gedeg 31 nastai deed bolovsroltoi sanhvvgiin huvid bvh talaaraa bie ee daasan zaluuhamgiin gol ni oortoigoo ijil bvsgvitei chin setgeleesee taniltsaj hvnii amidraliin sahan haritsaag vvsgehiig hvsch bnzovoor oilgooroi amidrald harts deegvvr hvn zarim ved ene haritsaag l haij hvsdeg yum bnsetgeliinhee ter bvsgvig haijiin msj vldeegeerei mongon31@yahoocom add hiigeerei

  13. aagii says:

    оорийнхоороо байх шиг сайхан юм хаа бнаа.чамайг яг байгаагаар чин хайрлаж байвал болоо шдээ илуу дутуу маыг энэ тэр бол шал хэрэггүй зуйл шдээ

  14. aaa says:

    Заза уучлаарай аниа би таньд тусалая. Та эхлээд яаж ийж байгаад тэрэнтэй уулз уулзахдааа. Ингэ : Чи миний хэлэх энэ үгсийг л чинь сэтгэлээсэ сонсчих гуйж байна. Би үнэндээ элдэв маягтай шоучин хүүхэн бишээ. Би амьдралдаа 3,4н дуаа л шоудаж байсан гол нь тэр чухал биш би яагаад чиний хажууд ийм өөр болдог бэ гэвэл би чамд учиргүй их хайртай юм шүү дээ тийм бохлор чиний урьд нь үерхэж байсан охид ихэнх нь айлгуй байрын хүүхнүүд байдаг байсан болхоор би чамд таалагдах гээд тэгсэн юмаа би ямар тэнэг юм бээ намайг уучлаарай гэж хэл. Тэгээд тэврүүлхийг хүссэн царай гарга тэгээл болоошдээ xэxэ

  15. aaa says:

    (Би 1-н монгол залууд үхтлээ дурлачихаад байна.) Энэ бол тэрр чигээрээ ноо шүү. Ясан гадаадуудтай унтасаар байгаад бүр Монгол нь харь орон юмшиг санагддаг болцон байна уу? xаxа тэгдэг юмдаа наанаа жаргаарай битгий Монголд ир!

  16. Alpha 910 says:

    тэр дээд талын xэxэ-д хандаж хэлэхэд чи өөрөө 30 хүрэхгүй юм шиг бага хуцаарайдаа,, тэгээд ч Монголд л эргүүтэцгээгээд 20 гарангуутаа л хүүхэд цувуулаад 30 гарангуутаа л өөрсдийгөө нээг л их хөгшин нтр гэж ирваатдаг болохоос биш баруунд бол 40 гарсан хүн ч гэсэн өөрийгөө хөгшин гэж бодоогүй юмдаа.Нас бол тоо шдээ. Бага хуцацгаа Мөнхийн 18тай дээрээ гацах юм шиг битгий тэнэгтээд бай.

  17. Alpha 910 says:

    өө найзаа санаа зоволтгүйээ. Чи тэр залууг гуйгаад байлгүй хаячих өөрийхөөрөө л бай чамайг өөрөөрөө байхад чинь хайрладаг залуу л эцэсийн эцэст амьдралын чинь хань шүүдээ,Битгий өөр хүмүүсийг дагаж өөрийгөө эвд хүн бүр энэ хорвоод нэгн хэвээр цутгагдсан мэт адилхан байх албагүй! тэр залуугаа одоо зөнгөөр нь орхичихоо. Чамтай ярьж уулзвал өөрийхөөрөө л харьц тэгээд бүтвэл бүтнэ бүтэхгүй бол бүтэхгүй! сайхан залуу эмэгтэй хүн байна юунд гутрахав чиний наад залуугаас чинь 100% илүү залуу ч учрах юм билүү хүлээ март!

  18. m says:

    Би яг чамд шиг байсан гэх үү дээ. Ийм алдаа хийж л явлаа. Гэхдээ тэр үед өөрөөс чинь хамаагүй залуу дөнгөж 20 шүргэж байсан юм байна. Шилжилтийн наснаасаа гараагүй шахам байхад нүдний шил зүүсэн намайг биш жоохон аальгүй охидуудыг хөвгүүд тоогоод байгааг хараад нэг тийм маягийн дүр эсгэж эхэлсэн юм. Үр дүнд нь нэг залууд нэр хүндээ алдаж ахиж бие биенийхээ нүүрийг харахааргүйгээр муудаж төгсөж билээ. Яваандаа өөртөө итгэлтэй болж өөрийнхөөрөө байж сурсан. Тэр цагт намайг гэсэн зөндөө залуус өөрсдөө л гараад ирсэн.
    Өөрийнхөөрөө байж л заяаны ханиа олно шүү. Одоо наад дурласан гээд байгаа юмаа зүгээр орхи.

  19. hi says:

    буруу юм хийсэн байна,тэнэг биш бол чиний ямрийг танина шүү дээ,үнэнээ хэлээд үзэхгүй юу,итгэхгүй бол вавутэй болоогүй дээрээ өөр юм ол,энэ сайт дээр дурлалаасаа болж хохирсон буман хүүхнүүд байна зав гаргаад унш тус бно шүү

  20. huuhed says:

    эрдэм ном хөөсөн гарууд дэмий дөө. бүх юмыг эрдэм номтойгоо холбоод балай. нийгмээс тасарцан. 31 хүрчээд хүүхдийн санаатай. том хүн болхолууу.?!

  21. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    элдэв маяг хэрэггүй байгаагаараа өөрийнхөөрөө нэг зангаараа байсан нь дээр..үнэхээр чамайг гэсэн сэтгэлтэй бол ойлгож л таараа ..

  22. kaka says:

    Бичиж бгаа чин хуртэл комун бн шуу,найзаа! орчин уеийн уг сурсан гэж яг ямар уг сурсийм бэ дээ,хоорхий….

  23. bataa says:

    би 1 даруухан хуухэнтэй танилцсан чин дараа н тэр янхан хийж бсн н мэдэгдээд тэгээд шууд хаясан.чи харин эсрэгээрээ ийм сайн номийн охин байжийж тэр балай хуухнуудийн дуурайж бдг.гэхдээ 1 юм хэлэхэд чи сайн эхнэр байж чаднаа.одоо оорийнхоороо бай,тэгвэл чиний наад комун занд чин харин сайхан залуус татагдана.

  24. ыуыу says:

    дажгуй бусгуй бна шуу. ёстой зарим xууxэн атаарxчиxшиг бололтой.

  25. nice says:

    тэнэг гар байна да. Залуус сэкс хийж шовуу хийхэд л чам шиг хүүхэн хэрэгтэй болохоос. Хайрлаж дурлах тал дээр тэс өөр даруухан н дээр гэж боддог юм.

  26. mujik. says:

    sain busgui baina da.cham shig emegtei hovor doo.

  27. ganaaa says:

    баяраатай танилтсаж болох ууу

  28. тэр bayaraa новогын баяраа биш биз?

  29. svet says:

    êîìóí ÷ áàé øîó÷èí ÷ áàé õ¿í ººðºº ººðººðºº ë áàéõ õýðýãòýéøòýý. Áóñäàä òààëàëãäàõ ãýæ õ¿í æ¿æèãëýæ áîëíî ãýõäýý íàñààðàà æ¿æèãëýíý ãýæ áàéõã¿é áèçäýý. Ãàé áàéíà äàà. Òýãñíýýñ ººðèéã ÷èíü áàéãààãààð íü õ¿ëýýæ àâàõ õ¿í îëñîí íü äýýð. Îäîî íààäàõ ÷èíü òýãýýä ºíãºðñºí ÷èíèé øîó÷èí áàéäàë ÷èíü òààëàãäààã¿é áàñ õóäëàà æ¿æèãëýñýí ÷èíü òààëàãäààã¿é, áàñ ººðèéíõººðºº áàéãàà ÷èíü ÷ òààëàãäààã¿é ãýñýí ¿ã äýý. ×è õ¿í áîëãîíä òààëàãäàõ àëáàã¿é. ªºðèéíõººðºº áàéæ áàéõàä ÷èíü ñàéõàí çàëóó òààðíà ø òýý. Æîîõîí õ¿ëýý.àìæèëò

  30. Арабелла says:

    Илүү юм хийх юм даа.
    Ер нь чамайг байгаагаар чинь хайрлах хүн л хэрэгтэй ш дээ.
    Ухаантай эр бол чиний байж байгаа байдлаас чинь хараад л ойлгох байсан юм. Наад залуугаа мартсан нь дээр юм шиг ээ

  31. sarnai says:

    ер н шоүчин бсний муу юм гэж бдггуй штэ.хогширчихоод л лав чам шиг эргүүтэхгүй бх.юм юм узсэнээрээ хун нээгдэнэ уу гэхээс ад узэгддэггүй юмаа.чи сургуули гэсээр бгаад бух гоё кайфтай зуйлээс хоцорсон бололтой.ингэж хогширох гэж дээ,тэнэг хуухэн бэ.

  32. bayaraa says:

    би уг н чам шиг хуухнийг хайж яваа н бн даа.чи одоо уэд ховордсон хуухнуудийн 1 бн шуу.дургуйтсэхгүй бол 2уулаа ярилцаж болох юм.

  33. хэхэ says:

    Эхнээсээ чиний буруу. Хөгширч үхэх дөхсөн /ингэж хэлэх нь хатуу сонстох байх … гэвч…/ хүүхэн байж тэнэг юм. Урьдны янхануудтайгаа янхан л гэж харьцаж байсан нь тодорхой шд. Тэгээд яаж ч хараад чамайг тэдний нэг л гэж бодно. Чиний хийсэн адхамуудаас. Тэр өөр, шал өөр хүүхнүүд байдаг гэж мэдэх ч гүй мангар гар байх нь чамд тодорхой биш, чи ингэж бодоогүй нь алдаа. Чи өөрийнхөөрөө л байсан бол наад садар эрдээ харин өөрөөр үнэлэгдэх байсан. Ер нь бол тэгээд наадах чинь ч өөдтэй эр биш бололтой. Дурлал болгон амьдрал болдоггүй хонгор минь аа аа гэдэг дуу хүртэл байдаг сан биш үү дээ. Ээ хөөрхий яадаг шүү юм дээ. Ямар ч гэсэн дурлалд сохорсон нүдээ нээ. Наадахаас чинь өөр нэг муу боожгой унжуулсан юмнууд зөндөө л байна даг. Чи ч тэгээд комурч явсаар байгаад ингэтлээ дурлаж үзээгүй бололтой. Тэгээд л үзээгүй юм чинь сайхан санагдаж байгаа биз. Дахиад зөндөө дурлана гэж бодоод эртхэн тал талаас нь бодсон дээр биз дээ. Одоо яах ч гээд наад янхан л шааж үзсэн гар чинь нэг их тэгж ойлгоод чамайг өөр нүднн харагүй л болов уу даа. За тэгээд юмыг яаж мэдэхэв гээд лам юмтай төрдөг хорвоод чамайг олдошгүй эрдэнэ юм гэж хэзээ нэг цагт мэдрэх ч юм бил үү? Гэхдээ нас гэдэг юм чинь аль хэзээ 30 даваад шааригдчихсан гэдгийг сайтар ойлгож, олигтойхон эрд наад нарийн нандинаа мэдрүүлэх нь чамд өлзийтэй байх даа. Амжилт.

  34. cahirmaa says:

    одоо өөрийнхөөрөө байгаад үзэхгүй юудаа, битгий хүчлээ найзаа, аяандаа ойлгоно байлгүйдээ, угаасаа хүний хүмүүжил байгаа байдлаас чинь харагдана штээ, тэгээд тэр чинь комун хүүхэнд талтай ч уу гүй ч үү, хайртайн бол арга залиа ашиглаад өөрийн болгодог газаршт, шаналаад элдвийн юм бодоод байдлыг бүр дордуулаад яахын бэ, бүр болохгүй бол хэсэг орхичих.

  35. Obama Bin Laden says:

    за да тгд нэгэнт буруугаар ойлгуулсан бол дэмий дээ араас ни гүйгээд!!! наад хүн чини насан туршда чамайг буруугаар чини бодоод дуусна да.одоо зүгээр боли.Алдаан дээрэсэ суралц.

  36. sainaa says:

    өө одоо тэгэж навсайтал арааснь гүйгээд яах уу.. өөрийнхөө байдгаар байж энгийн даруу зангаараа л бай.. тэгээд чамайг ойлгох биз… түүнээс гэнэт өөрчлөгдөөд л араас нь харайхаар бүүр дөлнө биз

  37. baldag says:

    эргүү дагз байна даа чи

  38. zaluu says:

    хаяач наадхаа монголоор дүүрэн сайхан залуус байхад.харин ахиад эхлэхдээ энэ эргүү алдаагаа давтавдаа!!! тэртээ тэргүй чи одоо өнгөрсөн тэр нөхрийн хувьд чи хэнч биш

  39. avatar says:

    хүн Өөрөөрөө байна гэдэг хамгийн чухал чи тэр хүнд хэдий болтол таалагдах гэж хичээх юм бэ чи 31 настай байж ухаан суугаагүй юм уу даа Тэр залуу чинь яагаад өмнөх найз хүүхнүүдээсээ салсан байх бай тэднийг бүгдийг нь янхан гэж бодож үлдсэн учраас чи бол өөр шүү дээ. чи өөрийнхөө ,би, гэдэгээр байх ёстой цаашид ч ,би, -ээрээ амьдрах ёстой өөрөөрөө амьдар за юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.