Манай нөхөр яагаад ийм болчихвоо?

Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Танилцаад бол 10 жил гаран болж байна. Эхэндээ ч манай хүн хорхойд хоргүй тийм л хүн шиг их дуугай инээд алдсан л залуу байсан. Гэтэл амьдрал дээрээ иймэрхүү хүмүүс хүнийг хайрлаж мэддэггүй юмуу эсвэл надад хайргүй суусан ч юмуу мэдэхээ байчихаад л байж байна. Бусад хүмүүс шиг хүнийг хайрлана халамжлана гэж мэдэхгүй гэхдээ бид 2 секстээ гайгүй байдаг. Саяхан манай хүн найзуудтайгаа гараад утсаа ч авахгүй байж байгаад өглөө ирдэг юм байна. Хаачсан тухай нь асуутал юу ч хэлэхгүй байхаар нь уур хүрээд дэрээр хэд цохиод авсан чинь босож ирээд хэд хэд алгадаж унагаахаар нь би явлаа гээд гарах гэтэл хананд шахаж байгаад л чи хэний хүссэнээр явах гээв гээд л үнэхээр аймар байсан. Би тийм байдлыг сонсож байснаас өөрөө тийм байдалд орно чинээ төсөөлж ч байсангүй ээ.

Түүнээс хойш яагаад ч юм тэр хүн надад яаж ч сайхан хандах гэж оролдсон ч сэтгэл минь ямар ч мэдрэмж төрөхөө байсан. Тэр явдлаас хойш би жирэмсэн болсноо мэдсэн. Бид 2 одоо 4 настай охинтой би тэгээд одоо нэгэнт болчихсон юм чинь гаргах уу гэтэл өөрөө л мэд гээд байхаар нь дургүй байгаан байна гэж бодоод эсвэл авхуульяа гэтэл тэгсэн ч яах уу цуг явья гэж байна үнэндээ би ийм хариулт хүлээгээгүй байсан болохоор эргэлзэж эргэлзэж авхууллаа. Энэ үед манай хүн хөдөө ажилтай явсан байсан би ирээд бие чинь гайгүй юу яаж байна гэж асуух байх гэж бодож байтал шал эсэргээрээ чи намайг байхгүйд ер нь хүнтэй болсон байна гээд салахаа байсан. Яагаад гэвэл би ажлын шаардлагаар нэг дугаар луу олон удаа залгаж ярьсан байсныг харчихаад.

Тэгээд бүүр сүүлдээ чи тэрнийхээ л хүүхэд болохоор авхуулсан би мэдэж байна гэхийн. Би ч сүүлдээ уур хүрээд тэгсэн тийм бол чи яах юм би чамаас сална гэж хэлтэл л чи охиноо бодохгүй салах гээд байгаа юмуу? Би салахгүй гээд би худлаа ярьсан юмаа тоглож байхад гэхийн. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хүн чинь хэн юм гэхийн… Би одоо бүүр залхаж байна. Нөхөртэйгөө анх суухдаа бүх л зүйлээ зориулсан тэр урьд нь ингэж байгаагүй би ч тийм муухай хүүхэн биш нөхрийг байхгүйг /зарим үед хөдөө ажлаар 7-с дээш хоногоор явдаг/ мэдсэн найз нөхөд гээд эрчүүд уулзья учрья гэхэд би тоглоом болгоод өнгөрдөг.

Харин яагаад нөхрөө ингээд байгааг ойлгохоо байлаа өөрөө хүнтэй болчихоороо ингээд байдаг юм болов уу гэхээр тийм байхгүй юм шиг. Хийх ажил л багадаад байхаар ингэдэг юм болов уу? Надад зөвлөгөө өгөөч би яавал гэр бүлээ сайхан болгох вэ? Манай нөхөр яагаад ийм болчихвоо?

26 Comments

  1. batuchral says:

    er hun hair halamj husdeg um shuu!

  2. batuchral says:

    ooroosoo ehleed buruug hai!oilgolts amidrald ene baitgui um bolno!gol ni uuchil!xair bol aguu

  3. Bilegdel says:

    Зөөлөн н хатуугаа иднэ гэдэг энэ үгийг дандаа санаж бай. Хүлээцтэй нилээд тэвчээртэй байж л хайр хүндлэлийг хүртэнэ шүү дээ хүүхнүүд мин. Эрчүүд чин яг хүүхэд шиг сонин хүмүүс шүү дээ. Тэрнээс биш эр нөхрийнхөө өмнөөс эр хүн шиг л харицаад байвал хэзээ ч асуудлыг зөв шийдвэрлэж чадахгүй. Эрчүүд хоорондоо эр улсууд шиг түс тас ярилцдаг шүү дээ түүнтэй адил эхнэр н эр хүн шиг л ааш авир гаргаад байвал цаадуул чин мөн адил тийм л хариуг өгнө. Тийм болохоор аядуу зөөлөн, хүлээцтэй өнгөрөөж байж л бид зөвийг олно гэж бодох юм даа.

  4. uyanga says:

    сонин л хун байна да салаад узээ …. уйлаад гуйгаад ирэхнүү ирэхгүй бхнуу гэдгээс л чамд хайртай ни мэдэгдэнэ дээ тэгээд болохгуй амидралийг болгох гээд ядийн хаяаач дээ 2 хуухэдтэй хун ч салж л байна шд

  5. erka says:

    Нөхөртэйгээ сайхан ярилц. Гэхдээ ингэсэн шалтгааныг яаж ийгээд мэд. цаадах чинь чамд л уурлаад байгаа юм байна. Тэрнээс биш дээр хүмүүсийн хэлсэнчлэн өөр хүн байхгүй. тэр бол үнэн шүү. өөр хүнтэй болсон бол тэгэж уурлахч үгүй. нөхөр чинь хэн нэгнээс ямар нэгэн буруу мэдээлэл юм сонссон байна аа. / чиний талаар / эсвэл чи байхгүй хойгуур нь эрчүүл уулзая гэж мессэж бичхэд нь тоглодог гэсэн. Тэрнийг чинь нөхөр чинь олоод уншцан л байхгүй юу. Хэрвээ чи өөр эрчүүлтэй тоглож тэгэж бичдэгээ болих хэрэгтэй дээ.

  6. Найз zaluu says:

    Цахирмаагийн хэлдэг зөв юм шиг санагдлаа. Нөхөр чинь чамд хайртай ч, чи тэрний тэвчээрийг нь их бардаг юм шиг санагдлаа. Жижиг сажиг олон зүйлс энэ хэдэн жил бөөгнөрсөөр байгаад чамайг дэрээр цохих үед л тэр нь задарсын болов уу. Чи хүнээс их хүндлэл хүлээдэг мөртлөө, хүнийг цохих чинь тэр хүнд ямар том доромжлол гэдгийг огт ойлгодоггүй гэж бодохоор бас л чиний яриа цаанаа зөрчилтэй л сонсогдож байна.

    Магадгуй чи бодлынхоо угт, нөхрийг чинь байхгүй хойгуур утасдаж хоргоодог залуусийг айлгүй сэтгэлээр хадгалаад л явж байдаг юм шиг санагдлаа.

  7. STAR says:

    та 2 шиг донгио бацаанууд хаа сайгүй та 2 т ийм юи тохиолдогийн биш бүгдээрээ ингээд дүнхүүтээд л байж байгаа санаа зоволтгүй

  8. lad says:

    Гэр булийн хучирхийлэл

  9. cahirmaa says:

    чи нөхрөөсөө халамж хүсээд байдаг өөрөө эхлээд халамжлаад сайн сайхныг нь олж хараад үзээчдээ, дандаа л муулсан юм бичсэн байх юм, чам луу тэгж гэнэт асна гэдэг чамтай байхдаа олон юман дээр тэвчээр заадаг тэр нь гэнэт дэлбэрсэн юм шиг л санагдахын, уучлаад нөхрийгөө хайрлаад 1 үзэхгүй юу, эхнэр нөхрийн амьдрал харилцан ойлголцол халамж дээр л тогтоно, нөхөртэйгээ байнга ярилцаж бай

  10. avatar says:

    чи нөхрөө хүндэлдэггүй юм шиг санагдлаа хүнийг хүндэлж байж л хүнээс хүндлэл хүлээнэ гэж үг байдаг даа ямар нэгэн байдлаар нөхөрийн чинь сэтгэл тавгүй байна. тэрнээс хүүхэнтэй болсондоо биш байх. Эр хүн ажилгүй сэтгэлээр унах их хэцүү байдаг юм байна лээ. Чи нөхрийнхөө оронд өөрийгөө тавиад бодоод үз

  11. hun says:

    Миний бодлоор жирэмсэн болсны дараа цаад хүний чихэнд ямар нэгэн юм сонсогдсон байх тэрэндээ л бухимдаад тэгсэн болуудаа.

    Бага зэргийн шалгалт хийхгээд хэдэн асуулт асуухаар чи цааш нь явуулчихсан болхоор урьд нь сонссон юмандаа итгэчихсэн явж байгаа байх.

    Яг одоо та хоёр хоёр талд шал өөр өөр юм бодоод яваад байна.

    Нэг сайхан тухтай ярьцсан нь дээр байхаа

  12. ыуыу says:

    ер ни бол сэтгэл xөрөлт 2 талдаа л байx шиг бна даа. xууxдээ яааxуу гэxээр чи өөрөө л мэд гэж xэлсэн ни xайргуй гэсэн уг уг ни биш л дээ. зугээр эмэгтэй xуний сэтгэлийг сайн ойлгодоггуй xун байна, өөрийнxөөрөө гаргавал гаргая, гаргаxгуй байсан ч яааxав л гэсэн санаа л даа. 50 xуви л гэсэн санаа юм уг ни эрэгтэй xунд бол. гаргасан байлаа гээд xунд xун илуудэxгүй, гаргаxгуй байлаа гэxэд бас амар л юм. xууxэд ч тоглоом биш шуу гэx мэт интэрпрэтац xийж болж бна. тэгээд л зугээр л xаяад гараад явна гэдэг бол дэндүү xариуцлагагуй уйлдэл. тэр утгаар нөхөр чинэ xэлсэн болтой. өдий болтол xамт явчиxаад нэг xэрэлдээд тэгээд гараад яавчиxдаг амидрал байж болоxгуй гэж боддог байж болоx юм. бас миний санаанд ч бас нэг тиймэрxүү бодол орж ирж л байна. тэр уэд эр xунийxээ xувид чамд xэн бэ гэдгээ xаруулмаар санагдаж л дээ. учир ни чи тэр xунийг ер ни бол нээг иx тооxгуй, нудэнд орсон шороо шиг xарицаад бгаа юм шиг туунд санагдаад байсан байж болоx юм. Бас ер ни бол чиний энэ огцом өөрчлөлт, xуйтэн xөндий байдал чамайг нэг иx өөр xун болсон шиг, бас өөр xунтэй болсон мэт санагдуулж байж болоx л юм. товчдоо бол та 2т али алинд ни сэтгэл xөрөлт байна. нөхөр чинэ эргэлзээн дунд л байгаа болтой. баттай биш юманд дээр гэр булээ суйтгээд xаячиx шиг санагдаж байxад, xэрэв xунтэй болсон бол ингэд дуусгая ч гэж бодоx гэx мэт. ярилцаx л xэрэгтэй юм. өдий xэдэн жил болсон улс бас нэг ойлгоцлоxтойгоо байлгуй дээ.

  13. solongo says:

    индуудуулмэр чи ясан муухай хогийн новш үэ хэрүбээ намайг тэгсэн бол чамайг би дахиж босож чадахгуй бсан танай ээжийг ааү чин их сайн зоддог бсан бна азгуй лалар чи бна да

  14. induuduulmer says:

    чи л өөрөө нөхрөө дэрээр цохиж эхэлсэн бна шд. манай авгай бас хэрүүл хийх мөрөөрөө хийхгүй хэвтэж байхад ирээд өшиглөөд байхаар нь индүү аваад л нам цохисондоо.тэрнээс хойш хэдэн жил нам л бна.нөхөр чин чамайг дутуу алгаджээ.эхнэр илжиг 2-г сард нэг гөвшөө гэж… нөхрөө хүндэлж бай л даа индүүдүүлмэрээ

  15. sooooooooo says:

    1 л юм хэлэхүү? чи туунийг хардах сэтгэл торж бвал 1 одрийн турш араас ни нууутсаар дага.. хэрэв оор хунтэй болтсон бвал хуухдээ эртхэн бодоод оордээрэй аваад сал за… ер н бол хар гдг овчин чин хун оороо ноотой бжийж ногоо хунээ оор шигээ бодох тохиолдол олон бдг шуу.. аан хэрвээ чамг араар тавиагуй зугээр гэнэт харамлах сэтгэл торсон бол кэкэ хайр ни зовхон чамг л хайрладаг , чамс оор хэнч намг ингжэ ихээр хайрлаж чадахгуй шуу дээ гж хэллээд унсээрэйи тгд чангаас чанга тэвэр,, нохрийгоо хэзээч алдхааргуй мэт окок

  16. Арабелла says:

    Чи нөхрөө мэдэхгүй байхад бид нар яаж мэдэхийн гэхгүй юу…
    Нээрээ л гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр чамд ч бас дутагдал байгаа л байх. Өөрсдийгөө сайн мэдэх хүнээс зөвлөгөө ав даа.

  17. Julia says:

    охид бүсгүйчүүлээ . эрэгтэй хүнд зөөлөн ч бай чанга ч бай түрүүлж гар хүрээд хэрэггүй гэдэг юм байна лээ шүү сайн санаж яваарай.

  18. hi says:

    чиний буруу бас их байна аа,түрүүлж гар хүрдэг буруу,чамд 1гар хүрсэн бол тэгээд давтагдана түр салаад үзвэл яасан юм бэ

  19. tulgat1313@yahoo.com says:

    Зовлонгоо хуваалцаж зөвлөгөө авах бол адд хийгээрэй… Ер нь чамд хайртай бишээ. Эмэгтэй хүнд гар хүрээд ер нь л асуудалтай хүн байна шүү… Чи жаахан хардуулаад үзэх үү? Тэгвэл чамд гар хүрдэг юм болов уу?

  20. monda says:

    юу гэж хэлхээ мэдэхгүй байна.ер нь жаахан тоохгүй хаячихгүй юу да.

  21. Ганаа says:

    нөхөр чинь өөр хүүхэнтэй болчихсон байна. чамд хайргүй. хайртай хүндээ эр хүн хэзээ ч ингэж ханддаггүй. хүүхдээ авахуулсан нь болсон байна. хэсэгтээ тусдаа амьдраад үзсэн нь дээр дээ.

  22. ДАЛАЙ ЛАМ says:

    ЧИ ӨӨР ХҮний хүүхэд тээж байсан юм бишүү. Битгий худлаа нөхрөө буруутгаад бай. Хүүхнүүд ийм ш дээ. Уулзья учрья гэхээр нь тоглоом болгоод өнгөрдөг ч гэх шиг битгий тэгж ШАА за. УУЛЗАЖ УЧИРЧ Л БАЙГАА ДА ЧИ хэ ха

  23. Alpha 910 says:

    Миний бодлоор бол эр ч бай эм ч бай эхнэр/нөхөр-төө гар битгий хүрч байгаачээ дэр ч бай шүдэнз ч бай бие биендээ хүрэхгүй асуудлаа шийдчиж болдоггүй юмуу? өөрөө хүнийг цохьчоод дараа нь алгадууллаа гээд байх юм эр хүн л болохоороо мод төмрөөр хийсэн мэт байх ёстой юмуу?
    Тэгээд ч хэрэлдэхийн оронд дуугүй болоод л хаяад явчаач дээ. Ер нь дуугүй хүнээс хүн их айдаг шдээ заавал ч үгүй л дээр доороо оролцож хэрэлдэх албагүй шдээ чиний сайхан хүүхэн байх чинь хамаагүй наад хэл амандаа болгоомжтой бай нэг сайхан сууж байгаад ярилц. Асуудал ганц нөхөрт чинь биш чамд ч бас байгаа юм бишүү?

  24. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    БУСАД ЗАРИМ САВСАГ ЭРЧҮҮД ЧАМАЙГ ЯАГААД УУЛЗАЯ УЧРАЯ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙДАГ ЮМ БОЛ ..ЧИ ТЭДЭНД ӨӨРӨӨ ИХ ТАЛТАЙ БАЙДАГЮМУУ ????????ЧИ ӨӨРӨӨ ХАРИН ХАРДУУЛАХ ШАЛТАГ НЭГЭН БОЛ ГАРГАСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ …… ХООРОНДОО ЯРИЛЦ. ҮР ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮСИЙГ БИД ДУР МЭДЭН ШИЙДЭЖ САЛ САЛ ЭНЭ ТЭР ТОМ ТОМ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ ..ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛ ГЭЖ……. ЭСВЭЛ ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХ БИЛЭЭ Ч ГЭДЭГ…БОДООД ҮЗ… ГЭЭНДЭЭ Ч БИЙ ГООНДОО Ч БИЙ !!!!!!!!

  25. see says:

    does not love u

  26. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ЕР НЬ ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ ХҮН БУСДЫГ ХАРДАЖ ЭНЭ БАС ИЙМ ТИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ӨӨРТЭЙГӨӨ АДИЛТГАЖ БОДДОГ ГЭЖ БАЙГАА ..ДУУГҮЙ ХҮНИЙ ДООДОХ НОЙТОН ГЭЖ….ЭНЭ ТИЙМ ЗҮГЭЭР Ч НЭГ СУЛ ҮГ БИШ БАЙХАА………ХОРХОЙД ХОРГҮЙ ДУУГҮЙ БАЙНАА ГЭДЭГ НЭГЭН БОЛ ИХ ДОТУУР ТАМИРТАЙ Л ХҮН ГЭСЭН ҮГ !!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.