Миний ямар буруу зүйл хийсэн талаар зөвлөөч ?

Би 32 настай жирийн залуу. Эхнэр 2 хүүтэй. Эхнэр маань төрөөд 20 хонож байна. Төрсөний дараа ааш зан нь өөрчлөгдөөд надад их хэцүү байна. Би ажилтай учраас өглөө эрт 7 цагт босож хүүхдийн даавуу болон хоолыг бэлтгэж өгчихөөд ажилдаа явдаг. Өдөр цайны цагаар гялс даавуу угаачихаад үдийн цай ч ууж амжилгүй ажилдаа явпаг. Орой ирэхэд мах ч гаргаж тавиагүй хөлдүү мах зорж байж хоол хийж өгөөд даавуугаа угаагаад, том хүүгээ унтуулах гэсээр байтал орой 1 юм уу 2 цагийн үед нэг унтаж байна. Том хүү маань 2 настай л даа. Сүүлийн үед уурлаад надтай дуугарах ч үгүй юм. Өмнөх 7 хоногт шүд өвдөөд байна эртхэн ирээрэй гэсэн юм. Эхнэр төрөөд би бараг 10 аад хоног ажилдаа очоогүй учраас ажлаа дийлэхгүй арай гэж 7 гээд иртэл бөөн уур байсан. Үүнээс л болоод уурлаад байх шиг байна.

Өчигдөр орой ажлаа тараад даавуугаа угаачихаад, хоолыг нь хийж өгчихөөөд 8 гэж ажил руугаа яваад сууж байтал 10 өнгөрч байхад яриад уйлаад бөөн юм боллоо. Том хүү дээр ийм зүйл болоогүй гайхаад байх юм. Эмэгтэйчүүдээ та бүхэн төрсөний дараа сэтгэл зүйн тал дээр ямар өөрчлөлт гарч байсан. Миний ямар буруу зүйл хийсэн талаар зөвлөөч ?Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шүү дээ.

43 Comments

  1. toor says:

    ёооё, та нар яагаад энэ залууг зэмлээд байгааг ойлгохгүй бн. Ямар сайн нөхөр вэ! тэр эхнэр одоо яасан сонин даварсан амиа бодсон хүүхэн бэ! яахав дээ хүний амидрал болхоор папмпэрс авах чадалгүй л бгааз дээ!Байгалийн жамаараа хүүхүд төрүүлж өсгөх ни эмэгтэй хүний үүрэг биздэ? Энэ байтугай ханийн халамж үзээгүй бүгдийг өөрийнхөө хүчээр хүүхдүү 1раа өсгөөд явж байгаа бүсгүйчүүд олон шдэ, зарим нэг нөхөртөө гомдоод баашлаад сууж байдаг хүүхнүүд жоохон юм бодмоор юм, юм үргэлж нэгээрээ байхгүй шүү дээ

  2. tungaa says:

    эмэгтэй хүний ажлыг эмэгтэй хүн л хийнэ, эрийн ажлын эр хүн л хийнэ. ингэж байж эр эм 2 зохилцож амьдардаг жамтай. эхнэр чинь өөрөө өөрийнхөө эхнэр гэргий ээж хүнийхээ үүргийг өөрөө хийж байж өөрөө өөрийгөө хүмүүжүүлж, өөрөө өөрийгөө бүтээж, ирээдүйдээ өөрийгөө бэлдэж байдаг юмаа. хүнээр юмаа бэлдүүлсэн хүн хэзээ ч өөдлөхгүй. чи эхнэрээрээ өөрөөр нь юмыг нь хийлгэ. хүн өөрөө гар хөлөө хөдөлгөж байж цусны эргэлт нь сайжраад ядрахгүй, уцаарлахгүй, дээр нь элдэв янзын юм бодож хямрахгүй болно.хэцүү дээ хэцүү. танай эхнэр шиг хүнийг мэднэ. улам давраад л улам тэнэгтээд л яваад байдаг юм байна лээ. сүүлдээ бүр нууц амраг ярьцан тэнэгтцэн явж байсан шүү.

  3. Sumone says:

    Postnatal depression гэдэг юм хөгшөөн, дөнгөж төрсөн эхчүүдэд тохиолддог сэтгэлийн өөрчлөлт, өвчин гэх юм уу даа. Хүмүүст янз янз, зарим үед иx аюултай хүндэрсэн хүмүүс нь амиа хорлохыг оролдох, хүүхдээ голох гэх мэт зүйлс гардаг гэсэн. Сэтгэл зүйч, эсвэл зохих төрлийнх нь эмчид хандаарай. Тоохгүй яваад байвал аюултай шүү!!!! Goodluck!

  4. chono says:

    Эхнэр чин торсоний дараах хаымралд орсон байж болно, тэр тохилдолд хэвийн болоход н чи л туслах хэрэгтэй, оорийг н илуу анхаарч сонсохийг хичээ. 2 хуухэдтэй одоржин хэцүү байхаа, ганцийгаа арай гэж 2 нас хургэх гэж хааяа усээ зулгааж байхад чин. Хэрвээ боломж гарвал эхнэрээ ганцаараа хэсэг байх гадагшаа гарах оор юм хийх цаг гаргаж ог, маш том оорчлолтийг авчирна. Хэсэгхэн зуур ч гэсэн оор юм хийж гэрээс гарахаар хун аындаа дотор байснаас сэтгэл сэргэж юмийг жаахан оороор харж оортоо сэхээ огдог юм билээ. Амралтийн одруудээр ядаж хажуугийн дэлгүүр орохоос эхлээд найзтайгаа саунд суухаар явуул, гол н ярилц. Хуухэд наылх байхад удаан явж тэртэү тэргүй чаддаггуй, ганц цагийн толовлогоо байхад л хангалтытай. Хэцүү уыийг давж гарахаас биш ухарч туулахгуй тийм болохоор энэ гэр бул болгонд тохиолддог асуудал, хуухэд осгоход гардаг нэг даваа. Даавуугаа пампэрсаар солиод эхнэрийнхээ шудийг эмчлүүлээд жоохон сэхээтэй байж байтал болноо залуу мин.

  5. shudraga says:

    humuusee pampers bish jivh gej neg saihan mongol ug baihiin. JIVH JIVH

  6. zozo says:

    та 2-н хэн нэгний ээж дуу эгч , эр ни туслах хэн нэгэн хэрэгтэй бxаа, би торчиxоод ээжийгээ хажуудаа сар байлгасан, ёстой тушиг тулгууртай та 2-т хэн хэнд чин хэрэгтэй шуу, бас эхнэрээ чамайг бxгуйд 2 нялх хухэдтэй яж бгааг ни тосоолоод узээрэй, бас памперс хэрглээрэй, .. чамд итгэж бн аа чи сайн ааү бн ааа, за амжилт

  7. urnaa says:

    тиймээ тэгдэг юм бнлээ би тороод сар болж бн одооноос л арай гайгуй эхний хэдэн хоног бас л нохортоо уурлаад бухимдаад бсан маш их стрэстэж ядардаг юн билээ

  8. zochin says:

    wow yamar sain nohor ve gaihaltai bi iim nohortei bsan bol ch hehheheh

    emegteichuud torsonii daraa setgel zuin oorchlogddog.amarhan buhimddag boldog bhaa
    huuhed harah chin hetsuu shuu dee

  9. onom says:

    ядаргаатай xууxнууд зөндөө л бна гэээд яаxавдээ xөгшөөн эxнэр чинэ юм чинэ тэвчиж байтал болоx биз. xуний чадлаараа сэтгэл гаргаад байxад xогийн зан гаргаад бгаа ни xогийн байдгийн. одоо яаxавдээ тэгээд. нялxийн эxний 14 xоног ч билуу 21 ч билуу пампэрс дэмий бөгс ни улайна гээд даавуу угаалгаад л байдагсан. гэxдээ одоо бол иxэнxдээ пампэрс болсон дээ. маний ээж яааж тэр олон xууxэд өсгөсөн юм болоо гэж боддог шуу. одоогийн энэ xууxнуудийг xараxаар одоо 2 xууxэдтэй, унэнийг xэлэxэд эмэгтэй xун битгий xэл би лав залxсан, аxиж xууxэд гаргаxгуй л гэж бодож бгаа. ийм эxнэрүүдтэй xууxдийн xэрэггүй, бөөн ядаргаа болдогийн. тэгээд л чи ойлго, угаасаа тэгдэг л гээд дайраад байдгийн. тийм л биз.

  10. er says:

    чи эр хүн эцэг хүн болохоос зарц биш. бүх юмийг нь бэлдэж үгээр нь байж давраах хэрэггүй. 7 цагт ирэхэд оройтлоо гэж байгаа бол 9 цагт ир. 7 нь эрт байсанийг тэгж ойлгоно. өдөрт 3н удаа даавуу угаахад уурлаж байгаа бол 7 хоногт 1 угаа. тэгж өөрийнхөө ач тусыг мэдрүүл. эмэгтэй хүн гэдэг ХҮССЭН болгоний нь ХИЙГЭЭД байвал юм БОЛГОНыг хүсээд байдаг юм.

  11. Gyalbaa says:

    Post pregnancy depression geed google deed uz dee.Setgel sanaa ni togvorgui bgaa yum bishuu.

  12. zuvlugch says:

    нэмж хэлэхэд эмэгтэй хун торснийхооо дараа их эмзэг болчоод уурлаж бухимдах уйлах н амархан болчихдог юм.тийм болохоор тэрэнд н гайхаад юндаа уйлаад бгаан нтр гэлгүй хэсэг тэвччих.3сарийн дараа гэхэд л бух юм ок болно.амралтийн одор болвол 2 хуухдээ авч гараад эхнэрээ гаантс тсаг ч болов амрааж бай.том н гадаа тоглоод бага н тэргэн дээрээ нам унтчихна чамд ч дараа бхгуй.

  13. zuvlugch says:

    чи ч гэсэн эхнэрээсээ дутахгуй бухимдчаад хэн хэндээ гомдоод бие биеэ ойлгохгуй бгаа юм бишуу.одоржин 2 нялх хуухэдтэй ганцаараа онжих ямар хэцүү гээч.арай чуу гэж багийг н унтуултал том н уйлна эрхэлнэ ээжийгээ харамлана,дээр н гэрээ суйтгэнэ тэрийг н цэвэрлэнэ 2 настай хуухэд оороо хоолоо идэж чадахгуй хоолий н хийнэ хооллоно гд эхнэр чини ч гсн одоржин ядарч ухэх шахдаг юм бна.хамаатан садний туслах хун бдаг бол хэсэг туслуулаад оороо гэртээ бхгуй уеэ эхнэртээ ханитай байлга.бас болвол томийгоо цэцэрлэгт ог.торсний дараа ямар их ядарч тайван ганц цаг ч болов унтахийг ямар их хусдэг гээч.даанч танай эхнэрт тийм боломж бхгуй бна.тэгэээд ядраад стрэстээд тэрийгээ чамд ойлгуулах гээл зовж бгаа юм бна ш дээ.чи болохоор оорийгоо л ззовж бн гэж бодоод байхийн.чи 2 цагт хэвтээд 7 хуртэл нам унтдаг бол эхнэр чини шоно дор хаяж 2 удаа сэрж бгаа.оороо ажилтай завгуй бгаа юм чини эхнэртээ туслах хун олоо.одоо сургуули амарчихсан дуу нар бол зззавтай л бдаг уе.эхнэрчини сайхан амраад ядрах н гайгуй болоод ирэхээр аяндаа ааш зан н зоолроод чамайг ч халамжилж эхлэх болно.

  14. oyuu says:

    пэээ бүүүүр бичих юмааа олж ядаж юм бичихиймаа болиоч

  15. MNG says:

    дээр сарангийн бичсэн яаг зов…угаасаа их бухимдуу болно эхнэрээ сайн ойлгохийг хичээгээрэй..энэ бдал аяндаа арилнаа..юу ни болохгуй бгаа талаар эхнэртэйгээ сайн ярилтс..дээр янз бурийн хумуус хуухэдтэй болох ни битгий хэл эхнэрч авч узээгүй амидрал мэдэхгүй хумуус эхнэрийг чин давартсан авгай гээд бичиж энэ хумуусийн угэнд орж эхнэрээ гомдоов до..би ч гэсэн 2 дахи хуухдээ хэд хоногийн дараа гаргах гэж бгаа..эхнэрээ саон ойлгож тэвчээд эхнэрээ хайрлаад урдний адилаар энхрийлээд бвал эхнэр аяндаа зугээр болноо..нохорууд эхнэрээ торохоор хуухэд ажил даавуу хоолонд ач холбогдол огоод эхнэрээ мартдаг тал бий..уг ни гол ни эхнэрээ хайрлаад энхрийлээд урдний адилаар бвал эхнэр бухимдах ни гайгуй бх гэж боддгийн..би ч гэсэн нохороосоо тийм юм их хусдэг..танай гэр булд сайн сайхнийг хусиэ..

  16. cahirmaa says:

    шөнө 1,2т унтана гэдэг байдаг л асуудал, хэвтэрээ голдог эсвэл аймхай хүүхэдтэй бол 2 настай ч хамаагүй шөнжин ч уйлж мэднэ, ийм үе байх байх, хамаатны туслах хүүхэдгүй эхнэр чинь хэцүү л байгаа, хүн болгон адилгүй тайван хүлээцтэй хүүхнүүд ч байна, стрест ороод гарч чадахгүй хүүхнүүд ч байна, тэдний буруу биш, одоо хэцүү болох тусам л гүрийгээд өөрийгөө бас ойлгуулаад найз нь ингээд тэгээд гээд өөрийгөө бас аятайхан ойлгуулчиж бай,гол нь ажил амралтаа сайн зохицуулаад хийх ажлаа нарийн хуваарилаад аль болох амрах, ажлаа хөнгөвчлөх,гадуур эхнэр хүүхдүүдтэйгээ салхилах гээд цаг зав гаргах хэрэгтэй шүү,эхнэр хичнээн стрестэй амархан уурласан ч битгий эргүүлээд уурлаарай гоё аргад, тэгээд уурлах тусам гоё халамжлаад аргадахаар эмэгтэйчүүд чинь хайлаад хайрлаад ирнэ

  17. naraa says:

    hvvvee chi yasan sonin zalyy we? dawyy ygaalaa hool hiilee hvvgee yntyyllaaa gd nerewteed bhiin. ene chine vsereed l 1-2 sar l bono shdee. iimhen yumiiig daaah chadwargvi end yanz yanziiin yum bicheed gonshignoood bdag harin hugiiin zalyy yu gvi yu chi chine? chi uuriiguuu umuuruud l bishtsen bna shd. yag amidral deeree bol dawyy ygaaj bna gd hoool hj bna gd l neeeg ih yal vvrch bgaaa yum shig tsarai gargaad yyrlaad l ehnerteee ch amhaaral halamj tawihgvi bhaaar chine l gomdoood bhgvi yu daa oilgomjtoi shdeee. 2-n 2 hvvhed udurjinguuu gantsaaraa harna gd bol vneheeriin hetsvvv shvv. chi ehnerteee dawyyy ygaaj tusalj bna gj bodwol tom endvvrel shvv. gol ni setgel sanaagaar ni demjeeed jooohon halamj anhaaral tawiad irhed l ehner chine sergeed irne deee. hvvhnvvd bid nar chine nuhuruusuu iiimhen vziliiig l hvsdeg shdeee. tgd ch odooo ved chine pampars gj bhad zaawaal dawyyy ygaaaj hen heniiigeee nerewtvvleh yamar hereg bna aaa.

  18. uka says:

    bi ch gesen 2 huuhedtei baga maani 6 sartai. chi ooroo gertee 1 honog onjood 2 huuhedee haraad yz dee tegvel ehneree oilgono.er ni bol huuhed gargana gedeg emegtei hunii jargal ch gesen zarimdaa booj uhmeer baidag um. hervee chi hotsorch ochih bol teriigee utasdaj heleh heregtei sh de. naizad ni ajil garchlaa oroitoj ochih um shig bna aa geh ch um uu. pampers heregleechee odoo daavuu ygaadag hun baidag um uu. sheeh bolgond ni solino ugaana geed.

  19. Burxan mini says:

    Том xүү чинь 2 настай юум бол жинxэнэ ЭЭжийнxээ нервийг барж байгаа юум байна даа. Дайсны Цэрэг л гэсэн үг… Ийм насан дээр xөвгүүс иx xөдөлгөөнтэй үймүүлээд чимээ гаргаад дүүгээ унтуулаxгүй байгаа биз. Xүүxэд xарна гэдэг амар ажил биш ээ. Xэцүү. Дээр Эxнэрийг чинь муулж бичсэн Гарууд бол Эмэгтэй xүн бол Сувай үнээнүүд Эр xүн бол Тайган xалтарууд байна даа. Нойтон сормуустай үр xүүxэд заяасан л бол тэднийxэ төлөө ургашаа зүтгээд байж дээ. Чи xарин дажгүй Сайн аав шиг байна. Нээрээ Шүд өвднө гэдэг үнэxээр xэцүү шүү. 2 Нялx xүүxэдтэй тэгээд дээр нь шүд нь өвдөөд байxад Чи 7 гэж ирээд эмнэлэг орж чадаагүй бол Чамд уурлаxаас яаxав дээ. 1 юум xэлэxэд 24 тсаг ажилладаг шүдний эмнэлгүүд байдаг юум байна лээ. Лавлаxуудад утас нь байгаа. Амжилт.

  20. Ramiraz Sanchez says:

    Эмэгтэй хүмүүс чинь логик сэтгэлгээ гэж бхгүй ш дэ! Тийм болхоор товчихондоо тэнэг бдийн ш дэ!

  21. sainaa says:

    эрчүүд хүүхэд гаргах хрэгтэй, тэр цагт л эхнэрийгээ ойлгох болно.

    манай нөхөр өөрийгөө эмэгтэй хүн болж төрөөгүйдээ их баярладаг гэж хэлж байсан.

  22. hi says:

    Sain halamjlaachee. sain yarilts. huuhdee ireed sain awch bai. Neeree yun daawuu daawuuw dee. chamd hetsuu bga bol daawuugaa pampersaar soliochee. Ugaasaa tursnii daraa yag turuh uyed yaj bsan nudend haragdaad aimar hetsuu bdiishdee.Tegeed yadaj bhad hamag biy uwdunu. dorhnoo yadrana. Hajuud hani bolood tuslah hun bhgui bol shuud booj uhmeer sanagdana. Hetsuu shdee. Halamjlaad hairtaigaa, huuhed turuulj ugsund ni bayarlaj bgaagaa heleed, huuhdee sain erhluuleed hamtdaa oron deeree hewt l dee. Tom huugee ch bas hajuudaa suulgaad duugee hardaa ene ter geed. Neeree chi huuhdee garsnaas hoish bur ineeh gedgig martchaad bga bhaa. Neg l ih duugui dumbiisen hun yawaad bhar ehnert chini ch bas gomdoltoi l bga sh dee. buhel buten 9sar teegeed, hamag yasaa salgaj bj hun turuuleed ugch bhad yamar ch bayarlasan baharhasan tsarai haragdahgui bolhoor hen ch gesen gomdono sh dee.
    Sain halamjil daa. zaluu mini uur yu gehew dee.
    Bi l law huuhdee turuulcheed bj bhdaa l uilchmaar sanagdaad bdag bsiin. tegeed yadaj bhad yachaad bgaan geed utsaarlana, bi iim yum hiij bna sh dee bi ch bas yadarch bna gej ireel uurlana, yanz buriin yum yarina teheer ni l uuriin erhgui gomdol turuud yawchdag bsan. tailbarlah geheer l hooloi deer neg yum teeglechiheed hetsuu sh dee. terniigee haruulahguin tuld ch yumuu eswel ter gomdloo darahiin tud ch yumuu uurladag bsan daa. Eregtei humuus tegj bgaad ih aminchhan, haralgan dotortoi, sonin humuus shuu dee.
    Halamjil, hamt bhdaa dandaa ineej bai, bi ingechye, tegchye geed urduur ni sain gui. odoo 2 sar l tegeed guriitsen bhad buh yum chini ayandaa gaigui bolood irne dee. Gertee orohooroo l shorond orj irj bga hun shig bitgii tsarail, eswel albadan hudulmur erhelj bga hun shig. ter bolgon chini nuuren deer chini bugd bicheestei, ehnert chini haragdaj bgaa. teheer l harahaar l gomdol ni turuud, uur ni hureed bgaan. Yurduu l ene dee

  23. ee says:

    Төрөөд дөнгөж 20 хонож байгаа юм бол хүйтэн, нойтон юманд хүргээд хэрэггүй. Төрөөд дор хаяж 6 долоо хонотол хөлдүү мах энэ тэрд хүргэхгүй байх хэрэгтэй. Тэгээд удахгүй гайгүй болноо. Төрөөд эхний нэг сар гаруй аймар ядарч үхэнгээ алдадгийн тэгээд яваандаа гайгүй болдгымоо, ядарсандаа л уурлаад байгаа байхоо. Чи нээрээ тэгэж даавуу угааж байхаар пампрес хэрэглээ,

  24. setgel says:

    chamad yagad uurlaad bgaag ni sain oilgohiig hichee gantsaardaad uidaad bga ym bish uu ali boloh hamt tsagiig ongorooson deer baihaa

  25. onm says:

    xuuxnud ch yadargatai shuu. geed yaaxavdee, tegeed taaruulax geed uzeed baijdee. yavaandaa gaigui bolox baix.

  26. zaya says:

    тэгээд наад эхнэр чинь хүүхэд гаргаад гэртээ суух нь эмэгтэй хүний аз жаргал гэдгийг мэдрэхгүй мэдэхийг ч хүсэхгүй гэртээ хоригдсон эрх нь боогдсон хоригдол гэж өөрийгөө бодоод хямраад байхгүй юу даа.

  27. zaya says:

    юун давраацын. хүүхэд гаргаа л биз. гаргаагүй юмаа гаргацан юм шиг тэнэг авгай вэ. өөрөөр нь юмыг нь хийлгээж. чи өөрөө урдуур нь ороод хийгээд хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй байхаар чинь наад авгай чинь зав нь хэтрээд элдэв юм бодох нь ихсээд хямраад байна шдээ. эхнэрийнхээ ажлыг битгий булааж авч хийгээд бай. наад хүн чинь гар хөлөө хөдөлгөөд өөрийгөө завгүй байлгаад стресдэхгүй байна шдээ.

  28. naran says:

    Шөнө 2-т унтдаг гээд бараг ял эдэлж байгаа шахуу юм бичсэн бхын. Мэдээж хоёр нялх хүүхэд бол нервийг харин нэг барж өгнө дөө. Чи өөрөө эхнэрийнхээ оронд нэг өдөр гэрт ээ 2-оо хараад ганцаараа бгаад үзэхгүй юу. Даавуу угаах хэрэггүй шд. Памперс хэрэглэ. Даавуу угааж чи өөрөө хамаг цагаа бараад бна. Эхнэрийн чинь шүд өвдсөн бол төрөхөөс нь өмнө эмчлүүлээгүй болохоор кальци дутагдаад тэгж бгаа. Юу гэж төрөөд сар болоогүй бгаа юм бол хөргөгч рүү гараа дүрж хөлдүү мах гаргаж бхав дээ. Төрснй гам алдвал хэрэх өвчин тусна шүү. Би ч гэсэн гам алдаад горы нь амсаад л явж бна. Сэтгэл санааг нь өргөж тайван байлга. Өдөртөө утсаар ойрхон ярьж бай. Чамайг ажил ихтэйг мэдэж байгаа ч хоёр бяцхандаа түүртээд ууртай бгаа бх. Удахгүй 3 сар өнгөрөхөд л гайгүй болчино. Санаагаар унах хэрэггүй, харин эхнэртэйгээ салхинд оройдоо бяцхануудаа аваад гарч бхгүй юу даа. Олон юм гуршсанд уучлаарай

  29. bi bol bi says:

    памперс хэрэглэдэг болохоор нөхөр маань даавуу угаана гэж байхгүй, хоол хийнэ гэвэл бүр үлгэрийн далай. гэхдээ л тус болохгүй ч гэсэн ажлаа тарж эртхэн ирээд хажууд ПиСи-гээ тоглоод ч хамаагүй сууж байвал хань болдог л юм. гүй ээ бас манай хүн чинь өдөржин ажилтай ядарч ирээд оройдоо хүүхдээ авч намайг жаахан ч гэсэн амраадаг юм шүү,бас оройдоо хүүхдээ хамт усанд оруулна гээд энэ мэт хэрэндээ хичээгээд байхаар хоол хий, юм угаа гэж хэлж чаддаггүй юмаа. тэгэхээр чи даавуу даавуу гэсээр эхнэр хүүхдээ сайн анхаарахгүй л байх шиг байна.

  30. saran says:

    uursduu xuuxdee turuuleed uzeech archaagaa aldaad yawax xumuus end comment uldeesen baina daa.dawarsan awgai ch gex shig xarin ch gaigui baina.xun xaraxaar l uur xureed tsaanaasaa buximdaad xertsuu biy bas uwduud bdg yum.ene uyd n nuxur n xuuxdee sain awaltsaad ali bolox xamt baixiig xichee.udaxgui 2 sar xureed irwel exneriin chin buximdal ayandaa arilchaxna.yanz buriin ug xelj gomdoowoo er n setgel sanaa n emzeg bga uchir n oldoxgui uur ix xurdeg yum.tegeed ali bolox pampers xiixgui baixiig xichee shunuduu l xiixed bolno doo udur n daawuutai ulgiiduul bjiwal sain sh er n ene ulgiinii daawuunii ach tus ix olon shu dee.ter maxnii xuwid 45 xonog xurtel exner chin xulduu max baitugai xuitewter yumand gar xurch boloxgui bdg boloxoor l tegsen bj taarna.ternees zalxuudaa bish gedegiig sanaarai.er xun chin iim l uyd exnertee xani bolox xeregtei shu dee chadaxgui bol exner awj xuuxed turuulexiin xereg yu baina.exnere sain xairlaarai tegeed end bichsen yumnuudiin t1 ugsiig unshchixaad exneree dawarsanaar n duudaj t1twee?ene xumuus emegteichuud n xuuxed gargaj uzeegui erchuud n xuuxed baitugai uursdiiguu ch mededgui xuuxduud bn.za tanai ger buld az jargal xusey.

  31. bi bol bi says:

    за би төрөөд сар гаруй л болж байна, бас ялгаагүй 2 дахь нь. яагаад ч юм анхны хүүхэд гарахад нөхөр их халамжилдаг байснаа 2 дахь дээрээ жаахан хайнгадуу л байна. эрчүүд ер нь бүгд тэгдэг байх, тэрийг харьцуулж бодоод гомдоод байдаг байж магадгүй. бас хямрал гэж юм байна, юм л бол уйлчих гээд байдаг. сар гаруйн дараа сэтгэл санаа нь тогтворжоод ирнээ. 2 хүүхэд асарна гэдэг амар юм биш. манай том хүү 7 настай, танай томыг бодвол харьцангуй биеэ даасан мөртлөө л заримдаа үнэхээр их нервтдэг. би ч яахав, ажил ихтэй нөхрөө ойлгоод олон юм шаардахгүй байгаа. даавуу гэж байхын оронд памперс хэрэглээ, чамд болон ээжид нь амар шдээ.

  32. tushig says:

    эхнэртээ намайг битий дарвагана гэжийн гэж хэл, ах хуу эхнэр чин limit-eesee hetreed davraad yavaad bgan bishu lol

  33. kkk says:

    тойрч биш дайрч л гардаг асуудал шүү дээ…Эр хүний уужуу тайван хүлээцтэй ухаан гаргаад жаахан тэвч

  34. baldag says:

    нээрээ 2 хүүхэд гаргаад ДААМ гарах санаатай авгай юу айн хайр даахгүй байгаа юм биш үү даавуу угаах байтгуай хаячаад заваарч явдаг хүн байхад

  35. Ih Medegch says:

    Бид нараас асууж байхаар эхнэрээсээ өөрөөс н асуугаач, бид нарын мэдэхгүй юу ч болсон юм билээ

  36. lily says:

    нээрээ 2 жаахан хүүхэдтэй хүн хэцүү л байгаа байхдаа ярилцаад үзээ яг юу нь болохгүй байна гээд

  37. Зочин says:

    Амьдралын л нэг үе шдээ.Насанд хүрсэн хүмүүс байна ярилцаж асуудлыг шийдэх хэрэгтэй байх.Гэхдээ эмэгтэй хүн яг энэ үедээ төрсний стрессд орчихсон байдаг юм. 2 нялх амьтантай хэцүү байгаа. Түүнийг чамаас өөр хэн ч ойлгохгүй бас хань болохгүй. Ханыгаа аль болох ойлгох талаас нь дэмжиж туслаарай. Жилийн дараа бүх юм сайхан болноо.

  38. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    Дөнгөж 20 хонож бгаа хүүхэд пампэрс хийчвэл хөхөө хөхчөөд унтаад л бна шдэ, юун угааж барагдахгүй даавуу яриад бнаа? том хүүхэд чинь горшоок хэрэглэдэг биз дээ? бага хүүхэддээ пампэрс авч өг, тэгээд ч авгай чинь өөр юм хүсээд байгааг чи даавуу угаасаар байгаад ойлгохгүй байгаам бус уу?

  39. myngar says:

    2 хүүхэдтэй болчихоод шууд даам гарчихдаг авгай юу даа.

  40. Obama Bin Laden says:

    уучилаарай хөгшөөн гэхдэ танай эхнэр гэж илжиг шиг эргүү даварцан гичий бна да

  41. b says:

    davarsan avgai vee… mongold l gam barina heden sar eneee tere gedeg bolohoos haluun ustai l bol zaaval tegj mayaglah hereg yu bna.bi lav torood shuud usand orood emnelegees garsan odoroo delguur orood huuhdiihee umig ooroo songoj avad hool undaa dandaa l ooroo hiideg bsan dag… gol ni holduu huiten umand l hurdeggyu gj oilgoson sh dee.bitgii tegj davaraa ok!

  42. zochin says:

    эхнэр чин жаахан даварсан хун уу угуй юу? Эмэгтэйчүүд торсоний дараа мэдээж их яадарна, стрэсстэнэ, гэхдээ ийм сайн анхаарал тавидаг нохортэй байж яагаад уурлаад бдаг бнаа, эхнэртэйгэээ зугээр л ярилцаж уз л дээ, яг юунаас болоод уурлаад байгааг ни л асуу

  43. keke says:

    уул нь их сайн нөхөр бнда… Даавуугаа Даавууга гэд даавунда хэт их санаа тавиад эхнэрээ тоохгүй байгаа хүн бну гүй юу?….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.