Монгол эр хүн уйлж болохгүй

“Чи монгол эр хүн учраас уйлж болохгүй. Харин бид бол өөр…” Энэ бол “Авъяаслаг хятадууд 2011” шоуны үеэр 12 настай өвөрмонгол хүүд хандаж хэлсэн үг. Тэмцээнийг шүүж байсан хятад эр энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм. Тэнгэрийн оронд одсон ээждээ зориулж “Алсад суугаа ээж минь” дууг цээлхэн хоолойгоор чадварлаг дуулсан Удмаа хүүгийн бичлэгийг өдгөө хоёр сая гаруй хүн үзээд байна.

Агуу Хятад гүрний шоунд ээтэн хоншоортой монгол гутал жийж, тоодон цагаан дээлээр гоёсон өнчин хүү өр зангиртал дуулсан сан. Удмаагийн ээж нь өвчнөөр, аав нь машины ослоор өөд болжээ. Өвөрмонголын Хөлөнбуйраас их Хятадын тайзан дээр тал нутгийн салхи шигээ юунд ч баригдаж хашигдалгүй дуулсан түүний уянгалаг хоолоиг зөвхөн хятадууд төдийгүй ар монголчууд бид ч сонсож сэтгэл сэмэрлээ. Хэрвээ бурхны орон гэж үнэхээр байдаг бол ижий, аав хоёр нь сонссон доо. Сонсоод лав уйлсан даа…

… Хөхрөх уулс нь хөлөрч харагдана
Хүүгийн чинь сэтгэл гэгэлзээд байна аа
Хүний зэрэгтэй хүү чинь явна аа
Хүслийг чинь гүйцээгээд яваад очно доо… Энэ бадгийг дуулах үед нь сэтгэлийн хүлээс нэгмөсөн алдуурч орхисон.

Нэгэнт алдуурсан сэтгэлийг хорьж цагдах гээд ч яах юм бэ. Орой болгон ээжийгээ дэргэдээ суугаагаар төсөөлдөг Удмаа хүү дэлхийн монголчуудын өмнө ямар том гавъяа байгуулснаа мэдээгүй л яваа даа. ” Монгол, Монгол” гэж цээжээ дэлдэн хэдэн мянгантаа хашгирснаас илүүтэй Монголоо таниулж, монгол хүний зүрх сэтгэлийг төлөөлөн хятадуудыг уйлуулж орхисон өөдөсхөн хүү чамд баярлалаа. Дүү минь, чамайг дууны хүчээр, гайхамшигг монгол аялгуугаар хятад хүний зүрхийг уярааж байх тэр өдөр чиний нэгэн адил хувь тавилантай ах, эгч нар чинь монгол хүний төлөө Шилийн гол аймагт жагсаж байлаа шүү дээ.

Хүн болж төрсөн атлаа адгуусны чинээ үнэгүй болсон амь насаа нэхэж, Хятадын эсрэг хэдэн муусайн өвөрдөгчид үгээ хэлж байлаа. Энэ бол үнэхээр их зориг. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн удмаас л гарах омог. Колоничлолд нь байгаа өвөрмонголчууд бүү хэл цөмийн зэвсэг агссан дэлхийн том гүрнүүд ч Хятадын өмнөөс өрвөлзөөд байдаггүй л юм.

Энд бас зүгээр байгаагүй ээ. Судсанд гүйж буй цус нэгтэйн хэрэг юу билээ хэдэн залуу БНХАУ ын Элчин сайдын яамны өмнө жагсаж үгээ хэлсэн. Нэг нь бүр Элчин сайдын яамны ажилтныг барьж авсан байсан. Бүдүүлэг гэх л байх. Гэхдээ яадгийм гээд хэлчихье. Учир нь би ч монгол хүн. Дипломат харилцаа, сэтгүүл зүйн соёл, боловсрол, даяарчлагдсан дэлхий энэ тэрээ түр хойш нь тавьчихъя. За, ингээд зөвхөн монгол хүнээрээ үлдлээ. Малчин Монголын амийг малнаас дор үнэлж байсан Манжийн үеийн дарлалыг сануулах болсны чинь хариуд үгэн зэвсгээ нэг удаа агсъя байз. Тийм ээ, би үндсэрхэг үзэлтэй. Морь унаж өссөн монгол хүн.

Хүн төрөлхтөний өдий төдий соёл иргэншлээс хүртэж буйдаа сэтгэл тэнүүн явдаг ч Чингисийн үеийн бардамнал, хэдэн мянган жилээр цусанд минь ууршсан өвгөдийн омогшлоо гээхгүй. Гудамжаар алхах хятадуудын үсийг хусахгүй, тэмээ унаж цусан тангараг өргөхгүй, хятад зоогийн газруудад агсам тавьж дээрэмдэхгүй ч зүрх сэтгэлдээ өвлөсөн үндсэрхэг үзлээ дарж бас дийлэхгүй. Энд тэндээс “олж” нутагшуулсан суугуул “соёл” хэрэггүй болохын цагт зөвхөн өвгөдөөс удамшсан уугуул үзэл минь сэргэх л болно. Зөвхөн ийм байж чаддагтаа ч монгол түмэн уусчихгүй, урагдчихгүй бүтэн байгаа гэдэгтээ итгэдэг. Хэдийгээр элгэнээсээ эмтлүүлж нуруунаасаа холтлуулсан ч Их Монгол Улсын тулганы галыг бөхөөлгүй бадрааж яваадаа бардам байхыг хүснэ. Ер нь агуу Монголын үр сад бардам байтугай.

Цаана чинь, БНХАУ-д өнчин бяцхан хүү “Монгол гэж ийм улс, ийм үндэстэн байдаг юм” гэдгийг хэлж сануулж өгч байна. Хятадаар цэвэрхэн ярих атлаа “Авъяаслаг хятадууд”-ын тайзан дээр монгол хувцастай догь зогсож байхыг нь харсан биз дээ. Дуулсан дууг нь сонссон өр нимгэн бүхэн нулимсаа залгиж байхад хэдий жаахан ч гэлээ монгол эр хүн уйлахгүй байна. Тийм ээ, монгол эр хүн уйлахгүй. Тэр тусмаа хятадуудын өмнө нулимсаа үзүүлэх учиргүй. Тал нутгийн тунгалагхан агаар шигээ тунамал хоолойгоор ээждээ зориулан дуулах ч энгэртээ атгасан гарт нь ямархан зангирал нуугдсан бол. Ямартай ч Удмаа хүү сайн явна.

… Хүү чинь хүний зэрэгтэй явна Хүслийг чинь гүйцээгээд яваад очно… гэж тэр дуулсан. Хүү бэх бүтээж энэ дэлхийг ногоон өнгөөр зурна гэсэн. Хүсэл нь бүтнэ ээ. Яагаад гэвэл тэр бидэнд асар их зориг, бас ухаарал өглөө. Дээл өмссөн болгон монгол биш. Харин Удмаа шиг ийм гэгэлгэн атлаа ухаарал, омогшил дагуулсан монголчууд олон байгаасай. Удмаа, дүү минь уйлж болохгүй шүү. Өмнө чинь хүлээж буй уртаас урт замд өргөс нь ч бий, цэцэг нь ч бий. Монгол эр хүн уйлдаггүй юм шүү. Харин одоо энэ үгийг зөвхөн хүүд биш дэлхийгээр нэг тарсан 10 сая монголчууддаа хандаж хэлмээр санагдана. Тийм ээ, “Монгол эр хүн уйлж болдоггүй юм шүү” гэж…

Л.Мөнхбаясгалан

73 Comments

  1. Anonymous says:
  2. mongol says:

    энэ гаж донтонгуудийн сайтанд хоорхий хуухдийг бузарлуулаад я. гэж тависийн бээ админаа дандаа сэкс бодоод ороод ирсэн хүмүүс ойлгохкуушдээ хоорхон хүүхэд бнлээ

  3. Uguisgeh hun bnuu says:

    НӨХДӨӨ ЭНЭ чини ТЭР чигээрээ хуурамч бичлэг бншдээ
    ДУУ шал худлаа аяч гэсэн төлөвлсөн бн эртнээс
    Цаана Н хоороор дуулж бна хоолой салсан
    БНА амаа хөдөлгөж бна панограмм дээр дуулж
    БНА битгий итгээрээ нөхдөө

  4. batuka says:

    Хоорондоо уралцаж бхаар монгол улсаа яаж бохир улс эөрчдөөс салгах вэ?гэж ярилцацгаая.

  5. MGl says:

    Interner gar utasnuudiig haachihaad TV-eeree eniig olon dahin yavuulaad bna gsn tegeheer l zohiol l doo.

  6. mongol says:

    Авьяаслаг ХЯТАДУУД гэдэг тэмцээнд яахаараа дотор ч бай гадна ч бай МОНГОЛ хүн орж байдаг билээ? гэж бодохоор л сонин байгаа юм даа.

  7. orhiin terguun says:

    mongol er hun uilj bolku ch geh shig ingeed tenegteed mongolchuudiig mal adguus shig uzeed terend ni mongolchuud ongirood yavchihdag bhgui yu unen tenegee manaihan! er emgui uilah uedee uilj duulah uedee duulah hregtei,hun gedeg amitand tiim setgel bdag yum,mongol er hun geheer l buduun baarag,hargis zerleg,uilj boldoggui,setgeliin hudulguunuu il gargadaggui bh yostoi yumuu??? naad hotsrogdson uzel bodloosoo salj hujaa nariin ugend munhrahaa bolioch

  8. Malina says:

    би энд нэг л зүйлийг хэлмээр санагдлаа. Өвөр монголчууд уг н бол цэвэр цустай Монгочууд байсан, бид л тэднийгээ хятдуудад алдчихсан болхоос биш. бас дэндүү их дарлагдаж зовж байсан түүхтэй шүү дээ. одоо ч гэсэн ижил. би нэгэн өвөр Монгол хүний хэлсэн үгийг үргэлж бодож явдаг. тэр хүн Ар Монгочууд та нар эх оронгүй байхийн зовлонг даанч мэдэхгүй, эх орноо нутаг усаа хайрлаач гэж байж билээ. би энэ үгийг санах болгондоо эх орнийхоо төлөө хэрэгтэй зүйлс бүтээхийг хүсдэг. Түүний хэлсэн энэ үгийг олон олон Монголчууд маани сонсоосой, нэгийг бодогдуулах биз.Тэгээд эх оронч байна гэдэг худлаа үнэн цээжээ дэлдэж бусад рүү үсчэхийн нэр биш, эх орондоо хэрэгтэй зүйл бүтээж, байгали ус агаар газар шороогоо хайрлаж, үүх түүхээ сайн судалж, үеэс үед дамжуулж, сайн боловсорч нийгэмдээ хэрэгтэй хүн байж, эх орнийхоо нэрийг дэлхийн тавцанд сайн сайхнаар дуудуулахийн нэр шүү дээ. энэ бүхэн хуви хүний хөгжлөөс эхэлнэ. Монгол хүн бүр ЗӨВ хүн байхаас эхэлнэ.

  9. julietta says:

    одоо өвөр монголд цэвэр монгол цустай хүн их л ховор доо.бүгд хятадтай эрлийзчихсэн.хэзээ та нар нээх хятадуудад хайртай болчихоов.үзэн ядаад элдвээр хэлээд байдаг бишүү наад хятадийн иргэнээ өмөөрөөд байхийн оронд толгойгоо ажиллуулж түүхээ судал. хэрвээ та нар өмнөд азийн орнуудаар яваад өөрийгөө монгол гд хэлвэл бүгд ямар тийм улс бдийн хятадийн хариянийх биздээ гэнэ чингис хаан гэхээр хятадийн хаан бсан ухааний юм ярина.наад шоуг чи үзэж бгаа монголийг мэдкү гадаадууд бүгд л аан монгол гдг чин хятадийн нэг дагуул улс юм бна л гэж ойлгоно.

  10. Erin says:

    Дарангуйлагчтай санал нэг байна. Энэ бол муухай хытад хумуусийн явуулга, худлаа монголчуудийг оорсдийнхоо далбаанд байдаг гэдгийг олонд харуулах гэж байгаан. Гэтэл хоорхий гэнэн монголчууд хоороод л. Энэ хуугээс оор манай монголийн олон хоорхон жаалууд ингээд дуулчиж чадахтайгаа.

  11. Бүсгүй says:

    Үзсээн тэр хүүгийн дуулахыг.Их хэрсүү хүү шиг санагдсан.Өвөр Монгол ч байна уу Ар Монгол ч байна уу ямар хамаа байна? Монгол бол Монгол.Монгол хүү Хятадын шоу-д оролцож Монгол нэрээ гаргаж байгаа нь үнэхээр сайхан санагдсааан. Харин тэр тэнэг шүүгч нар нь хүүг уйлуулах гэж их орлдож бурхан болсон ээж аавыг нь дурсаж сэтгэл зүйн дайралт хиихэд нь зэвүү хүрсэн шүү.Тэнэг хужаанууд.

  12. love hurtz says:

    Ёоооо,улс төртэй түй ч падгүй юман дээр ингэж яах гэсэн юм бэ…

    Энэ бол зүгээр л нэг ТВ шоу,энэ хүүхэд ямар үндэстэн байх энэ тэр бол шүүгч нарт,бас үзээд сууж байгаа хятадуудад ямар ч хамаагүй ш дээ.аххах

    Яахав Өвөрмонгол болохоор нь бид нар их сүртэй хүлээж аваад байгаа юм…

    Юм болгоныг хүндрүүлж яах гэсэн юм бэ.
    Энэ хүүхэд энд ингээд дууллаа гээд тэр Дарангуйлагчийн хэлснээр Монгол хятадад өнөө маргаашгүй уусчих уу???
    Одоо тэгээд Монгол хувцастайгаа Монголоороо дуулж байгаа нь хятадуудад Монголыг уусгах бодлого юм бол хятад хувцас өмсөөд хятадаар дуулвал зөв юм шиг байна аа даа,инээдтэй юм.

    Бодлого байсан ч хамаагүй,чөтгөр ав.
    Ямар ч проблемгүй юмыг ингэж хүндрүүлж байдгаа болимоор юм.

  13. baby ... ni uuriguu umuurchii says:

    Энэ julietta-гаас авхуулаад төөрцөн хэдэн нөхөд байнаа…

    Энэ хүүг өвөрмонгол юм уу хужаа болохоор нь энэ олон сая хүн уяраад уйлаад байгаа юм биш шдэ…

    Та нар бод доо энэ хүү Өвөрмонгол, Африк, Англи, Орос, хужаагын аль нь ч байсан авъастай сайхан дуулдаг бас хүний хайр татсан хамгийн гол нь өрөвдмөөр амьдралтай мөртлөө хатуужилтай, ухаантай болохоор нь хүмүүс ингэж хүлээж аваад байгаам шдэ.

    —-(монгол хүн өвчтэй эхдээ сүүтэй цай аягалаад түшиж уулгадгаас банана арилгаж өгөхийг хараачгүй сонсоочгүй юм бна). гэнээ

    Чамайг арав ч хүрээгүй байхад аав чинь байхгүй болчихсон үед өвчтэй ээждээ сүүтэй цай чанаж өгч чадах байсан уу? Цай байтугай ус ч буцалгаж өгч чадахгүй байсан да чи бол!!!!!!

    Ер нь банана байна уу мантуу байна уу мах байна уу юу ч байсан яахав дээ. Тийм жаахан юм чинь чадах юмаа л өгнө биз дэ.

    Африк хүү байсан бол намайг харын эрлийз гэх байсан байна да хэхэ,

    Хүн жаахан нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй…харсан үзсэн болгоноо эсэргүүцэж няцааж яах юм бэ.

    Чи хатуу сэтгэлтэй байж болноо. Бусдыг битгий шүүмжилж гутааж бай.

    За тэгээд би урьд нь хэлж байсан хүсэхэд хясдаг хорвоо дээр хойд насандаа чи минь ингэж их үзэн ядаад байгаа Өвөрмонголын Эрээнд төрчих вий дээ…
    Бурхан багшдаа сайн залибараарай даа…

  14. Gyalbaa says:

    Minii gol durgui hurdeg zuil bol Mongolchuud Ovormongolchuudiig Hujaa ene ter gej duuddag gaduurhadag yavdal.Ijil tsusnii hun baij.Uunii orond harin ch biye biyenee demjij tusalj baival Mongol uls hezee negen tsagt aldsan humuusee gazar nutgaa erguulj avah ye ireh ch yum biluu.

  15. julietta says:

    ер н ээж аав н үхсэн н үнэн ч юмуу худлаа ч юмуу?харсан хүн бгаамуу энэ их өрөвч цайлган зан гар гаргаад худлаа шаагаад байгаа гаруудад.мани мэтийгээ хятадууд хөөрхөн дөнгөөд байгаа ч байж магад.юун амархан итгэж уйлж хайлдаг юм.хайран нулимс

  16. julietta says:

    бэйби гэж солиорцон гар бхийн,эсвэл өөрөө бас хужаагийн холицтой юмуу?монгол хүн өвчтэй эхдээ сүүтэй цай аягалаад түшиж уулгадгаас банана арилгаж өгөхийг хараачгүй сонсоочгүй юм бна.хужаа л бол хужаа.өрөвдөх хэрэг байхгүй

  17. hi says:

    хүмүүсээ хэдүүлээ гоё сэксээ ярьцгаая л даа хэ хэ

  18. Irilash! says:

    үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гж, манай үхэр мгл чүүд янаа хахаха~

  19. uur bodlogo says:

    энэ chini uur bodlogotoi bsan shuu dee. uvur mongol hyatadiin hariltsaa hurtsdaad ehelsen chini delhiin hemjeend neg ih mongol humuusteigee zugeer haritsdag bolj jujiglesen negen uls turiin dalduur sanaa baisan yum. bitgii uund ni itgej uyarch eter huur. ene chini naanaa urlagiin show tsaanaa horon mogoin atgag sanaa!!!!!!!!!!!!ANHAAR HUMUUS MINI

  20. Baagii says:

    Hujaad chini harin niigmiin setgel zuig mash tootsoolj PR uzel surtliin huchtei barij chaddagaa gaihuulj delhii niit bolon Mongolchuudiin tarhiig ugaaj baigaa neg uildel. Hyatadaar yaridag Mongol huu bna. Eej aav ni bhgui hen deer usuj bgaa ve? Uvur Mongol eej ni uhej aaviig ni alsan huuhed shig bgaan, Ar Mongol ch gsn aaviig ni munguut hudaldaad avchihsan eejiig huchindeed alah gej bgaa yum shig bolchihood bgaan daa suuliin ued.

  21. asdf says:

    өвөрмонгол чин бас л хужаа штээ санаа гэж явчихсан улс. тэр шоу бол шоу. зориуд бэлдсэн хүүг дуулуулсан гэж байгаа

  22. залуу says:

    Өмнө ньээждээ дуулж өгч байсан үе нь үнэхээр сэтгэл хөдлөм юмаа…

  23. Zochin says:

    ККК энэ дарангуйларч одоо ямар солиотой юм бичдэг юм бэ дээ!! Зохион байрээлалттай ч гэчихсэн бх шиг юмийг жоохон гэгээлгээр хармаар юм даа

  24. Ene baby yag ene uyes ni ehelj surtalchilj ehelsen bha hahahah

  25. baby... says:

    энэ хүү одооноосоо арай бага 9-10 орчим настай байхдаа энэ дууг дуулж байсан бичлэгийг нь үзсэн.

    тэр үед ээж нь өвчтэй
    орон дээр хэвтчихсэн ээждээ банана арилгаж аманд нь хийж өгөөд л

    ээжийнхээ нулимсыг арчаад өөрийнхөө нулимсыг арчаад л дуу нь яваад л аймаар өрөвдөлтэй…
    би 1 их уян хүн биш гэхдээ тэр бичлэгийг нь үзээд өр өвдөж өөрийн эрхгүй уйлсан.

    тэр бичлэгийг нь үзмээр байвал

    http://www.tudou.com/programs/view/FvLAYGFFiew/

  26. Irilash! says:

    хахаха~

  27. hutsdag maluudaa says:

    erguu malnuudaa yun mongol eh orongoo surtalchilah ve hezeenee uvur mongol maniah bolchihvoo ys yuman deer muusain uvur mongolchuud l gd bdag bj odoo yun manai mongolchuud ve sereechee ta nar chini ymar erguu ni ve ugaasa yg hytaduudiin yvuulga l bh ingeed l mongol ulsaa aldaj ehelj bgaamdaa za unheer mgl huu bsan bol mgliinhee temtseen orohgui naad hytdad ochij ingej duulj yahiin ymar mal duraaguud ve jhn uuruur haraach huurhun huu ni huurhun l yum l daa gehdee uvur mongol ar mongoloo jhn ylgaachee unheer mongol bsan yum bol bi mongol gene shde hytadiin mgl gd uuriiguu heleed bhad hudlaa huurtsguuguud bhiin teneg yumuu haasha yum

  28. Irilash, hairtai shu! haha

  29. Irilash! says:

    оо дагзнууда наадах чн шоу гдг н тодорхой болчлоо, энэ хүүхдийн дуулсан бичлэг хятдад ганцхан ситэд бгаа харин мгл ин ихэнх ситэ аар бгаа тэгсэниг н хятдууд оорсдоо мгл ин хамаг ситэаар тарчихсн бгааг н хүртэл өөрсдийнхө ситэ др бичлэг болгоод тавичихсн бна, др хэн хэлээд байла тэрний хэлдэгээр л болж бнда итгэхгүй бол өөрсдөө ороод үздээ http://v.youku.com/v_show/id_XMjc0MDQwMjY4.html

  30. Irilash! says:

    оозаза миний бичсэниг бол үзкү бх шивдэ харнаа та нарийг~

  31. oo(Ps) says:

    минийхээр хүмүүс нэг хэсэгтээ ингэж туйлшираад таг болдог шүүдээ энэ удаа ч ялгаагүй хэт нэг талыг бариад л .. энэ хүү үнэхээр хөөрхөн л байна монголд ийм хүүхдийн эрэлд яагаад гарч яагаад болохгүй гэж… зүгээр л шоу шүүдээ юундаа биенийгээ муулаад доромжлоод байдаг юм эсвэл хэт магтаж өвчигнөөд байдаг юм чиний хүү энэ хүүгээс дутуу юмуу?

  32. aaa says:

    энэ хүмүүс нээрээ дандаа ингэж байхын бид 1 цустай 1өвөг дээдэстэй 1түүхтэй биш үү? ингэж дандаа тамын тогооны үлгэр болж байхаа болилийлдоо Монголчууд минэ.Бидний өвөг дээдэс басал бидэн шиг ингэж байгаад их Монгол улсаа задалсан бид одоо бас ар өврөө болоод хийлцээд байхуу биднийг харин ингэх тусам цаад жунгаа нар чинэ амархан уусганшдээ тийм биздээ.

  33. mmm says:

    manaihan vneheer ichehgvi bna uu yamar ih aguu setgel vee ta nar chine ovor mongoliig ad vzeed hujaa geed baidag bishvv omnoos ni icheh yum..hvvgiin huvid bol hoorhon hvvhed bna lee setgel hodolson..

  34. sarnai says:

    энэ хуухэд цэкц.мн гэж орохгуйн аз юум даа туунээс уншуул сэтгэл ни урагдах л байх мэдэхгүй юум..

  35. sarnai says:

    монголийг эрхэндээ оруулхад дуу ямар хамаа байнаа хумуусээээ…бух дэлхий нийтээрээ шоу тэмтсээн явж л байдаг шд бух юум ийг улс торхууулхээ боли..уйлж байгаа хаятад эмэгтэйчүүд ни бас зохион байгуулалттай юу тэ эх хумуус уйлж байна ..би ч бас зондоо уйллаа.. ээжийгээ алдсан хумуус илуу сайн мэднэ хогшин залуугуй

  36. hi says:

    за тэгээд эрх чөлөөтэй задаад ирэхээрээ , зангаа хувиргана дөө , хүн л хойно

  37. sappire says:

    Сайхан дуулдаг, хөөрхөн хүү байна лээ. Уйлахгүй байхын аргагүй.

  38. hun says:

    ЭНЭ МУУ юуч мэдэхгүй хүүг ашиглаж муусайн хужаа нар ӨВӨР МОНГОЛчуудад нээх сайн юм шиг жужиг тавиж цаагуураа монголыг бас өөрийнхөө дагавар улс гэж зарлах гд бна.хүү бол сайхан дуулдаг авияастай л юм.даанч ашиглуулчихаж.манай уужуу сэтгэлтэй эмэгтэйчүүд гүндүүгүй монгол эрчүүд үзээд өрөвдөж хайлна гдг.г өмхий санаатай хятадууд тооцоололгүй яахав.тэгээд ч энэ тооцооллийнх н илрэл монголын энэ мэдээг тависан сайт бүрт бна.манайхан дотроосоо өвөр монгол бидний ах дүүс,хужаа гд л али хэдийн талцаад задраад эхэлж бна шдээ

  39. elgemsuu enerlenguud says:

    yoooy elgemsuu enerlenguu alga bn shdee hashgichaal orood irdegsen oron garan yum bicheed

  40. bold says:

    энэ тогололы шаал худал жужиг бан лэй

  41. Tenegteerei says:

    Тэнэгтээч юм болгонийг улс торжуулээд байх юм. Английн Гэрманий ижил торлийн шоуг узээд харитсуул тэнд янз бурийн орний хун орж байдаг.Тэглээ гээд ингээд улс торжоод байдаггуй юм.

  42. miigaa says:

    би бүүр уйлсан гээл бодчих. тэр хүүгийн амьдралыг нь ч бодоол, өөрийнхөө ээжийг ч бодоол. та нар үндэс угсаа гэхээсээ илүү тэр хүүг бодооч… ээж аавыгаа алдсан өнчин өрөөсөн хүүд ямар хэцүү байгаа болоо. тэрнээс биш хятад байна уу монгол байна уу өвөр монгол байна уу ямар хамаа байнаа. зүгээр л тэр хүүг бол айн. энэн дээр нэг их хэрүүл уруул болоод байх юм байхгүй штээ. энэ сэдэвийг ямар нохойнуудын дунд яс хаяж байгаа юм шиг бид бид нарыг хэрэлдүүлэх гэж тавиагүй л байлтай. миний монголын залуусаа жоохон өөрөөр сэтгэж юмыг сайн сайхан талаас нь харж өөдрөг амьдаръя даа айн. монголчууд бид нар чинь халуун цустай сайхан ард түмэн шүү дээ. Хэрэлдэхгүй байя л даа айн????????

  43. sunder says:

    ХҮМҮҮС МИНЭЭ энэ чинь худлаа ш дээ өвөрмөнгөлд цэргээ оруулчаад л show зохиож байгаа юм хужаа санаа шал худлааа дэхий дахинд хятад дагавар үндэстэндээ нээх хайртай болох гэж show үзүүлж байгаа юм

  44. 你好 says:

    Ene chine sex iin site bizdee boon sex huuralt araar tawilt dunduur jaahan huuhed oruulj irj zawaaraad ter shuugch hitad huuhen n i ch haluuhan baina lee shuu uhej baisan ch sex dee unench shuu

  45. sarnai says:

    яг унэндээ овор монголчууд оорсдийгоо монгол гэж яридаг юм бэ монгол хун би гэж…..би хаятадад овор монголчуд нилээн танина бугд л уудам тал нутаг монгол орон руугаа илуу зурх сэтгэл ни зохилж байдаг ни харагдсан унэхээр хараад сэтгэл ходолж байсан ..монголчуудаа битгий тэг л дээ нэгнийгээ бас л хаятадийн дарамтанд байгаа улс шуу дэ

  46. Ta nar bitgii devreed huurhii huu muu ch ged bai, ter daranguilagch ch bas hudlaa haa hamaagui ym iishee chirch oruulj heleltseed bai. Sex site dotor yu bolood bnaa ain ? Ene huu yatsin ? Zgr l temtseend orj l yvaa huu bnadag. Hudlaa het uyngiin duilal bolgoh ged ydtsan yen. Ter huuhen bosch irj teverch mevred, ardaa utga sanaatai asuult asuuj masuugad barag zohiomj gemer haragdsan. Manai tur tuslaval taarna ch gej bh shig. Daranguilagchin heldegeer outer mongoliagiinha unchin uruusund ehelj tusalchihaad ter hari ulsin huug yri. Het setgeliin hudulguuntei durakud ve.

  47. undraa says:

    ёооё, тэнэг юмнууд их байх юмаа, бур уур хурчихлээ, дарангуйлагч ч гэх шиг тэнэг юмнууд зайлаасай, хаанах ч бсан яадаг юм, хоорхон жоохон хуухэд сэтгэл шимширтэл дуулж бгаа биз дээ, зохион байгуулалттай шоу ч гэх шиг. энэ шоу зохион байгуулж бгаа хүмүүст өвөр монголийн асуудал түй ч хамаагүй за, хятадын нэг хэсэг гэж харуулахийг зориж байгаа бол хятад хувцас өмсгөөд хятадаар дуулуулна биз дээ, хүний сэтгэлд хүртэл сэтгэлээсээ дуулсан мөртлөө тал нутгийн хүүхдүүдийн эрт хатуужил суудаг тэсвэр тэвчээртэй занг харуулсан болохоор хүмүүс энэ хүүг хайрлаж нулимс унагааж байгаа юм мэдэв үү мал мини.

  48. Irilash! says:

    Мглийн засгийн газар энэ хүүхдэд тусламаар юм гэнэүү? өөрсдийнхөө 2сая 700н хүнээ хоосон хонуулахад бэлэн бгаа хүмүүс өөр улсаас хүн авчирж хоолонд оруулахуу айн? амидралд жхон ойрхон юм яриарай улсууд мин ~

  49. Someone says:

    Yamar ih temtsel vee end ingehiin orond demjij bga n alban yosni site-ruu n orood gants like hiichiheech hoorhon goyo hooloitoi uhaalag huu bnalee. Shuugchid n ch neled seheeten garaltai humuus bnleesht. Harin zarim hyatad ugiig n buruu orchuulsan gem l bsn bolohoos

  50. mm says:

    өмнө н ийм сэдэв нээгээд бөөн хэрүүл болгочооод одоо бас нахиад тийм юм тавиж яадаг бнаа

  51. Irilash! says:

    яанаа бүүр татаж уналаа, нөгөө өвөрмгл2 гд үздэггүй хүмүүс чн бараг бариж аваад долоохнээ наадха, хаха өбөрмгл бол өвөрмгл мгл бол мгл та нар өөрсдөө сн мдж л баймаар юмда~

  52. Irilash! says:

    хөөеэ манай Мгл чүүд ичдэггүй юм бхда, Өвөрмгл чүүд гээл үздэггүй юм бжийж л гэнэт Өвөрмгл хүүхдийг манай Мгл гээл хуцаж гарах юма ВОЛИ2 та нар зүгээр~

  53. yHgpaa says:

    үнэхээр авьяастай хүүхэд, бас тэвчээртэй

  54. Bodoj bj bich says:

    Bi ene deer setgeldel bichsen hvmvvsees neg zvil asuuya hervee ta mongol hvn hyatad duu sonsood chin setgele.sei uilna getegt itgej bna u bi l lav yulahgui (ter tusmaa bur hyatdaar shv de!) terentei adil hyatduud yagaad chin setgeleesee uilj magtana gej yu l bol xamgiin gol ni (chi mongol er hvn uilj blhgui harin bi bl uur gj) gelsend uchir bgaa yum hezeech hyatduud uamarch undesten uuruusuu deeguur tavidaggvi biz de? Neg ugeer helbel hyatad hun MONGOL hvnees dord uchir bi uilj bno gd bgaa biz de Ene vildel bl malchdiin hudulguuntei shuud holbootoi gedgiig oilgoldoo uyahan MONGOLchuudaa mini yu heleh geed bgaag oilgono bh gej bodoj bna…

  55. Bodol says:

    Bi ene deer setgeldel bichsen hvmvvsees neg zvil asuuya hervee ta mongol hvn hyatad duu sonsood chin setgele.sei uilna getegt itgej bna u bi l lav yulahgui (ter tusmaa bur hyatdaar shv de!) terentei adil hyatduud yagaad chin setgeleesee uilj magtana gej yu l bol xamgiin gol ni (chi mongol er hvn uilj blhgui harin bi bl uur gj) gelsend uchir bgaa yum hezeech hyatduud uamarch undesten uuruusuu deeguur tavidaggvi biz de? Neg ugeer helbel hyatad hun MONGOL hvnees dord uchir bi uilj bno gd bgaa biz de Ene vildel bl malchdiin hudulguuntei shuud holbootoi gedgiig oilgoldoo uyahan MONGOLchuudaa mini yu heleh geed bgaag oilgono bh gej bodoj bna.

  56. Эрх гэгээ says:

    Овор монголын сэтгэл нь наашаа ч цус нь хятад

  57. cahirmaa says:

    хүн хүний харах өнцөг ондоо юм, нилээд өвөр монгол оюутнууд ярьж байсан хятадууд биднийг маш нарийн улс төрийн аргаар биднийг тэдний 1 хэсэг гэж харуулах гэж байна гэж бодохоосоо харин ч энэ бяцхан хүү хүртэл ийм хэвлүүхэн ингэж өөрийгөө илэрхийлэн гаргаж байхад бид нар юу хийж байна, бидний монголчууд харин ч бага балчир гэлтгүй ингэж ёс заншил хэл ус үзэл бодлоо авч үлдэх ёстойн байна,нөгөө талаараа үг хэл үзэл бодлоо хэлж чадахгүй хавчигдаж байгаадаа юу ч хийж чадахгүй байгаадаа боож үхэх гэж байнаа гэж хэлж байсан, энийг нэх бодлого модлого болгож авч үзэж туйлшрах нь хувь хүний үзэл байх л даа, хэдийгээр эцэг эхээ алдсан ч биеэ авч яваа байдлаараа хятадуудыг алмайруулсан шүү, маш олон монголчууд үзээд уйлсан гэсэн, уйлалгүй яахавдээ үр хүүхэдтэй хүмүүс өнчин өрөөсөн ч эх хэл соёлоо бусдад харуулж чадаж байгаа хөөрхий хүүг хараад бахархаад уйлж байгаа юм, нөгөө талаараа хятдын эрхшээлд үг хэлэх хувь хүний эрх чөлөөгүй амьдарч яваа монголчуудаа хараад өрөвдөж байгаа юм.

  58. hen negen says:

    хэдүүлээ хэрэлдэхээ больцгооё оо. зүгээр сайхан мэтгэлцэж байя л даа. дээр яг энэ хүүгийн тухай материал оруулсан монголиа гэдэг нөхрийн нийтлэл дээр хичнээн ч их маргацгаав. үзэл бодлоо сайхан илэрхийлж байх нь зөв ч гэсэн хэн нэгнийгээ хэлэхгүй муухайгаар хэлж, хараалын муухайгаар хараах нь зохисгүй шүү дээ. хараалын муу үг оруулж, нэг нэгнийгээ доромжлолгүйгээр өөрсдийн байр сууриа илэрхийлцгээж байя.

  59. oogii says:

    ха ха гэлүү чи өөрөө яг монгол мөн үү? эхлээд өөрийнхөө удам угсааг сайн судла. тэгчээд хүн муулдын ш д.

  60. oogii says:

    өвөр гэдэг чинь дотор гэдэгтэй яг адилхан утгатай үг л дээ.Харин ч их онож орчуулсан юм шүү!

  61. ha ha says:

    mongol er hun uilj bolku ch geh shig ingeed tenegteed mongolchuudiig mal adguus shig uzeed terend ni mongolchuud ongirood yavchihdag bhgui yu unen tenegee manaihan! er emgui uilah uedee uilj duulah uedee duulah hregtei,hun gedeg amitand tiim setgel bdag yum,mongol er hun geheer l buduun baarag,hargis zerleg,uilj boldoggui,setgeliin hudulguunuu il gargadaggui bh yostoi yumuu??? naad hotsrogdson uzel bodloosoo salj hujaa nariin ugend munhrahaa bolioch! haa bna nuguu hujaa nariig neg nudeer uzdeggui zan chin!!?? ene huuhed chin mongol huuhed bish shuu dee he he. 2 nuurtei amitad!!!

  62. Peace says:

    Дарангуйлагч энд юун улс төр тусгаар тогтнолын талаар яриад байгаа мал вэ чи одоо айн Монгол улс бол тусгаар тогтносон улс,Хятад Монголыг Өвөр Монгол шиг өөрийн улсаа гэж үздэг байсан ч бид дэлхийн 2р дайнд Оросын үнэнч анд холбоотон байснаараа Хятдаас тусгаарлаж чадсан. Энд Монгол хүү сэтгэлийнхээ тэр зовлон гунигийг нийт Монголчуудтай хуваалцаж байна, Хятад хүн гэхээр л муугаар битгий бодоод бай, тэр удирдагчид нь бол муухай гарууд даа. Урлаг явж байхад чинь бодлого нтр яриад нус чинь

  63. nyamka says:

    линкий ни явуулж туслаач үзэж амжаагүй юмаа

  64. Амараа says:

    Дарангуйлагчтай санал нийлэхгүй байна Орос Монгол 250 жил дарлуулаад буцаад сэргэчихсэн л байгаа биздээ. ӨвөрМонгол дөнгөж 60 гаран жил хятадуудтай холилдож байна. Тэглээч Хятад наанаа хүчирхэг дүр үзүүлчээд цаанаа асар их асуудалтай байгаа ш дээ. Удахгүй задрана. Чам шиг сон гаруудаас бол Өвөрлөгчтэйгээ бид олигтой ойлголцож чадахгүй байна мэдэв үү.

  65. Дарангуйлагч says:

    Манайхан хаанаасаа хэн нь ч юм ӨВӨР МОНГОЛ гээд зөөлдүүлж орчуулчихсан. Гэтэл inner mongolia (Nei mongol) хятад болон англи хэл дээрхи утгаар хөрвүүлбэл дотор монгол буюу хятадын хил доторхи монгол гэж харин бид нарыг outer mongolia буюу хятадын хилийн гаднах монгол гэж нэрлэдэг. Хэдийгээр бид нар тусгаар тогтносон улс ч гэсэн энэ нэр томъёог маш өргөн хэргэлдэг. Үүнийг нь манайхан ар монгол гэж орчуулаад хэргэлдэг тэрийг зарим нэг компани нэрээ болгосон ч байдаг. Үүнийг би өөрсдийнхөө тусгаар тогтнолыг үл хүндэлсэн, өөрсдийгөө доромжилсон, бүдүүлгээ харуулсан ЭХ ОРОНЧ БУС гэж хэлэхээс өөр аргагүй….

  66. билгээ says:

    Дарангуйлагчийн зөв ч байж магадгүй шүү. Өвөрмонголчуудын өрвөлзөх гээд байгааг мэдээд байгаа тэд ямар нэг юм хийж байгаа нь ч тодорхой. Өвөрмонголчууд даралагдаад байгаа түмэн биш харин хятадуудтай яг л адилхан байгаа шүү тиймээс хуцаад байвал чинь дараад өгнө шүү гэж хэлэх гээд байгаа санаа ч байж болно. Аймаар юм. Өнчин хүүгээр шоу хийж, өрвөлзөөд байгаа нөхдийн сэтгэлийг түр ч болов намжаах санаа байж болно.

  67. cahirmaa says:

    бүх мэдээллийн эрх, эрх чөлөө нь хаагдсан, газар нутаг бэлчээрээ уул уурхайд сийчүүлж эхэлсэн, 1 айл 500 толгой малтай байсан бол 20хон болгуулж нутаг бэлчээрээсээн хөөгдөн бөөн бөөнөөрөө засгаас хуваарилсан хашаа хороонд амьдрах болсон өвөр монголчуудад хувьд харин ч урам зориг хатуужил нэмсэн ёстой хэвлүүхэн хүүхэд,

  68. Дарангуйлагч says:

    Эхнээсээ мантууны гурил зуураад эхэлчихсэн шдээ. Гудамжаар яваад хар, төр засгаа залж удирдаж яваа хүмүүсээ хар. Миний бодлоор монгол улс маань 20-50 жилийн дотор хятадын соёл эдийн засгийн хүчтэй нөлөөний улс болно. 100 жилийн дотор бүрэн хятадчилагдсан далд колон улс эсвэл эргүү тэнэг цус ойртсон мунхаг удирдагчдийнхаа ачаар хятадын холбооны улс болно. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн байна.

  69. Borte Chono says:

    Дарангуйлагчтай санал нийлэхгүй байна.
    Харин ч Монгол хувцсаа өмсөөд Монголоороо дуулж байгаа нь Өвөр Монголчууд хятадад хичнээн дарлагдавч уусаагүй шүү. уусах ч гүй гэдгээ зарлаж байгаа хэрэг биш үү.

  70. Дарангуйлагч says:

    Энэ хүүхдийг хятадын тэмцээнд оруулж, алдаршуулж байгаа нь хятадуудынг маш нарийн тооцоолсон, арга заль бүхий улс төрийн агуулга бүхий шоу. Үүнд баярлаж хөөрөөд магтан дуулаад байх зүйл огт байхгүй. Хөөрхий ухвар мөчид бодолтой, өчүүхэн сэтгэлгээтэй зарим нэг нь уйлсан ч гэж байх шиг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хятадын шингээж уусгах бодлого, монгол бол хятадын нэг хэсэг гэж харуулах гэсэн утга агуулгыг харуулсан үзэгдэл болжээ. Хөөрхий монголчууд маань асуудлыг нөгөө талаас нь харвал хятадын аюул маш их ойртсоны дохио байна. МОНГОЛЧУУДАА УДАХГҮЙ ТА НАР МАНТУУНЫ ГУРИЛ ЗУУРЧ СУРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН БАЙНА ШҮҮҮҮ УХААРЦГАА

  71. cahirmaa says:

    тийм ш дээ уудам шүүдээ, тэр хөтлөгч хүүхэн харин шал илүү тэвэрч мэвэрч ч байх шиг,хэлж байгаа үг нь хүний зовлонгоор бүр нэг шоудчих санаатай

  72. emegtei says:

    Би узсэн их хоорхон хуу их сайхан ч дуулсан даа. би уйлаад эрөөсөө биэ=-ээ бариж чадаагуй шуу. манай монголийн засгийн газар энэ хууд тусламаар юмдаа.

  73. Borte Chono says:

    Нэр нь Удмаа биш Уудам юм биш үү.
    Дээлээ өмсөж очоод Монгол хэлээрээ Монгол дуугаа дуулаад хэдий жаахан ч Монгол эр хүн ямар байдгийг тэрбум хятадад үзүүлээд гарлаа даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.