Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Олны хүч оломгүй далай гэдэг. Миний захиаг уншаад чин сэтгэлийн зөвөлгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Би 30-н настай. 5 настай охинтой, бас охиныхоо аавтай хамт амьдардаг. Хэн ч харсан бид сайхан гэр бүл шиг боловч дотроо тийм биш. Гэр бүлийн амьдрал ямар байдаг хүнээр хайрлуулж халамжлуулна гэж юу болохыг хэлж мэдэхгүй юм. Энэ их урт түүх л дээ. Бид анх танилцаад бараг 10 жил болж байна. Тэр миний анхны хайр анхны эр хүн. Анх бүх юм гайхалтай санагдаж түүнээс муу муухай юу ч олж харсангүй, хорвоод түүн шиг хүн байхгүй мэт санагддаг байлаа. Би түүнийг өөрөөсөө ч илүүтэй хайрлаж халамжилдаг байсан.
Харамсалтай нь Аз жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Тэр миний хайр сэтгэл, түүнд өгсөн бүхний минь хариуд БЗХӨ өгсөн. Энэ үнэхээр аймшигтай. Би түүнийг ингэсэн гэдэгт итгэж чадаагүй. Гэвч итгэхээс өөр аргагүй нэг биш нилээд хэдэн өвчин. Би түүнд сайн муу юу ч хэлээгүй. Зүгээр л уучилсан. Хамтдаа эмчилүүлсэн. Хэдийгээр эдгэрсэн боловч бидний харьцаа муудсан.Би түүнийг огтхон ч буруутгаагүй байхад тэр надтай би түүнд өвчин халдаасан мэт харьцсан. Гэвч би салахыг хүсээгүй. Яагаад ч юм би түүнд гомдож өширхөөгүй. Хуучин байдалдаа орно гэж итгэж хүлээсэн. Цаг хугацаа өнгөрсөөр бид хөөрхөн охинтой болсон. Тэр охиндоо ухаангүй хайртай сайн аав.
Гэвч бидний хоорондын харьцаа хүйтэн хөндий. Хайр халамжгүй. Ирээдүйн төлөвлөгөөгүй. Тэр надад хайртай гэж хэлдэггүй, гэрлэх тухай ч ярьдаггүй. Гэрлэлтээ батлуулах тухай ярьвал уурлана. Тэр өдөр хэзээ гэдгийг мэдэхгүй байна гэнэ. Эхэндээ би л түүнийг хайрлаж байвал болно тэр намайг хайрлах өдөр ирнэ гэж итгэж байсан минь аажмаар замхарсаар байна. Энэ бүхнээс залхаж байна. Нэг хэвийн уйтгартай амьдрал. Хүн нэг л амьдарна. Энэ амьдралыг хүнээр хайрлуулж аз жаргалтай туулж болдоггүй юм бол ядаж ганцаараа ч болов сэтгэл амар байхыг хүснэ. Насан туршдаа хамтран амьдрагч байсаар үхвэл харамсалтай биз дээ.
Би түүнээс салж тусдаа амьдрахаар шийдэхэд тэр битгий САЛААЧ би чамд ч охиндоо ч хайртай, салаад эргээд суулаа гэсэн нэр зүүмээргүй байна, би өөрчлөгдөнө гэж гуйсан боловч эргээд л хуучин хэвээрээ. Тэр архи уудаггүй, тамхи татдаггүй, амьдралаа авч явах тал дээр хариуцлагатай, ер нь бол ховорхон сайн залуу. Түүнд сайн сайхан чанар олон байгаа боловч энэ хүйтэн хөндий аймшигтай амьдарлаас би залхаж байна. Үнэхээр энэ хүний хайрлаад байгаа нь энэ юмуу? Эсвэл охиноо өнчирүүлэхгүй гэж, намайг гомдоохгүй гэж хариуцлага хүлээгээд байна уу? Ойлгохоо болиод байна. Надад зөвлөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
21 Comments
эрчүүдийн ихэнх хуви ни эхнэрээ хуурдаг ш дээ энэ бол маргаангүй үнэн шүү тийм олон сайн зан чанартай залууг алдах хэрэггүй тэвчээтэй хүлээж бвал аяандаа болноо эрчүүд өөрсдийгөө өмөөрөөд л бдаг болохоос хамгийн өөдгүй хүмүүс ш дээ
тийм шуу, би бур тавичиxлаа xаxа…
сэтгэгдлээ хэлсэн бүх хүнд баярлалаа.
зарим нэгний хэлснээр энэ миний үйлийн үр байх.Магадгүй буруу сонголт хийчихээд одоо шал дэмий зүйл бичиж шалчигнаж байж ч болох . Гэхдээ л миний хувьд сэтгэлийн зовлон болсон энэ байдлыг минь ойлгож чин сэтгэлээсээ зөвлөсөн Та бүхэнд талархаж байгаагаа хэлье. Удахгүй Өөртөө хамгийн зөв гэсэн тэр шийдэлдээ хүрнэ байхаа. ОНОМ-д хэлэх зүйл байна. Чи хэтэрхий бүдүүлэг юм. Ийм байгаад нь бусдыг доромжилж инээж суух чамд сайхан байдаг бол энэ бодлоо өөртөө л үлдээ. Чамтай адил хүн цөөхөн байгаасай даа.
тататай санал нэг бна,юу хиймэр бна туунийгээ хий,ажил хий,мөрөөдөлтэй бол,өөрийгөө завгуй блга,улам гоё сайхан харагд,тэгэж бж л амидралаа аврана,угуй бол яг хэвэрээ.гэхдээ зөвхөн зугаалж нарги биш шуу,нөхрийнхөө бдлийг харж битгий гэртээ бай,бассэйнд яв,хэл сур,ажил хий.Нөхөр чин чамайг анзаарч эхэлнэ.
архи тамхи хэрэглэхгүй бгаа хумуус л ийм гаж бгаад бгаа юмдаа гэр булээ зовоогоол тааруулаад хэрэглээд явж байx сайхан биздээ залуусаа
HARIN CH CHI AZTAI BUSGUI UMDAA 1 TALAARAA. MINII ZUGEES CHI TERENTEI HAMT INGEED AMIDARAAL BJ BAI OHINDOO BUHNEE ZORIULDG GEGD CHN TODORHOI BH. ODOO OORIIGOO TORD GADUUR ZUGALJ NZ NOHODTEIGEE BUU HALJ ERCH HUCHTEI BUJIG SURJ URD N HIIJ BGAAGUI ZUILEER OROLD TEGD AMIDRALAA AWAR 1 HEWIIN BITGII AMIDAR L DAA ARAI NOHOR CHN CHAMG GEREES CH GARGADGUIN BISH BIZDEE. TEGD INGEHED OOROO AJIL HIIDG HUNUU? GUI? YU AJIL TOROLTOI BOL ILUU SN HICHEE AMRALT ZUGAALGAND YWJ NOHORSHUU YMAARAA BAGA ZEREG HARDUULHAD GEMGUI SHDEE GEHDEE SUULER ENE TER GJ BGAN BISHEE NZ NOHDOOHOO HUREEG TELJ OORTOO CAG ZAW GARGA AIN. ALIIN BOLGON NOHORTOO ANHAARAL TAWIJ BOOCIILJ BHIIN OHINOO CH BAS AAWD N OGJ HARUUL CECERLERT YWSAN HOIGUUR N SHAN SAUND ORJ USCHIN OR L DOO 5NASTAi huuhedt um chn odoo biye daagd sursan l um bn shdee zaza iim l bn. chi bs yg todorhoi bichgui bolhoor ingej l zowloh bn OORTOO ITGELTEI URAGSHAA
хамтран амьдрагчаасаа чамд хайртай үгүйг нь асуугаад үзэхгүй юу итгэл төгс хайртай гэж хэлж чадахгүй бол тэгээд салахгүй юу даа. нэг л өдөр наад хүн чинь хэн нэгнээс хайр гэдэг зүйлийг мэдрэнгүүтэй чамайг хаяд явна шүү дээ.
Эээ, наад чинь жинхэнэ хэцүү байдал байна даа. Уул нь наад хүн чинь чамайг авч явж чадах хүн гэж дотроо боддог юм уу даа. Архи тамхи хэрэглэдэггүй, үр хүүхэддээ анхаарал тавьдаг сайн л эрэгтэй юм байна. Нөгөө талаар хүйтэн хөндий гэдэг нь жаал тиймэрхүү. Тэр эрэгтэй чамайг харин өөрийнхөөрөө хүндлээд, ойлгоод явдаг болов уу? Заавал гал халуун хайр дурлал байх албагүй шүү дээ. Чи надад ямар вэ гээд шууд асууж үз. Эрэгтэйчүүд тойруу замын асуултанд дургүй байдаг гэж энэ сайтанд зөндөө зөвлөгөө байж л байдаг. Нөгөө талаар хариуцлагаа ухамсарлаад чамтай зүгээр л амьдарч байж болзошгүй л юм байна аа.
тэгээд чи амиьдралаа бодоочээ. Ямар зөвөлгөө авах гээд байгаан.ойлгомжтой юман дээр зөвлөөч гээд байхийн. Нэг хуурсан эр дахиж хуурна нэг гар хүрсэн бол дахиж зодноо гэж та нарт байнга хэлдэг дээ. УУчлал гэдэг хамгийн том хүндэтгэл ч . Түүнийг нь дааж чадахгүй байгаа хар юмаа хаяад Сэхүүн бардам амьдар л даа.
Наа эрчүүд чини бүгд сайхан сайн залуугийн баг өмсчөөд тайлах хүртэлни танихгүй болхоор ийм явдал болоод байн аа. Бүх эмэгтэйчүүд бүтэлгүй ч гэх шиг
чамаас уйджээ шинийг санаачилж байгаачээ, таргалаад л бнуу гэртээ
эр хүн ямар байх нь,ар гэртээ яаж хандах нь эмэгтэй хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг юм даа.бурууг өөрөөсөө бас хайх хэрэгтэй.явж явж чиний л үйлийн үр байх вий…
тэнэгийн чини гай.өвчин авчаад салах ёстой уедээ салаагүй бж одоо өөжийн жаргалийн төлөө охиноо эцгийн хайраар дутаамаар бна уу?өөр хүнтэй суусан ч адилхан хүүхэдтэй хөгшин хүүхэнтэй одооний нөхрөөс чини илүү сайн хүн суух уу?сайн л бодож дээ.бид бол зөвлөнө эцсийн шийд чинийх,өөрөө хүмүүсийн цоммэнт.г уншаад тунгаа.өөрийн бодол өөртөө зөв
сал сал эр хунээр дутах юм уу наадах чини нохой болсон байна хун болтол ни хаячих..хун болтлоо удана салаад хашраа ..ямар унэ тсэнэтэй байснаа мэдрүүл..тэгэхгүй бол насаараа ингэж явна шу болохгуй бол салдаг л газар шд сэтгэлийн зовлон 3сардаа л мартагдана насаараа зовох уу..3сар зовох уу..
Би бас чамтай төстэй юмаа эхлээд сайхан л халамжтай амидарч блаа тэгсэн би хуухэд гаргаад ирсэн ондоо болтсон охиндоо бур ами надтай өмнөх шигэ бхаа болисон одоо миний охин 1сартай
анхнаасаа чамд сайн биш л байсан юм бишүү, чи л анхны бүх юмаа зориулсан би л түүнд бүхнээ зарцуулдаг би би гээд байгаагаас наад хүн чинь юу бодож явдгийг нь чи бодолцоогүйн бишүү, тэгээд чамд хир зэргээ ч тодорхойлж амжаагүй байтал хүүхэдтэй ч болж, хаа очиж эрхээ эдлэсэн бол хариулцлага үүрнэ гэж юм байдгийг мэддэг маш зарчимч хүн байж таарч.Чамд үнэхээр хайргүй бол хичнээн хичээгээд хиймлээр хайр сэтгэл халамжийг бий болгож чадахгүй шүүдээ,заавал гэрлэлтээ батлуулахыг шаардах хэрэг юу байнаа, наад хүнээ өөртөө хайртай болгож чадаагүй байж гэрлээд бүр дэмий юм бишүү,хариуцлагаа бодоод та 2-с салж чадахгүй, сэтгэлээ бодвол сууж чадахгүй л яваад байгаа байх,сайхан ярилцаад түр тусдаа байгаад үзээч, хамтдаа байгаад ойлгоогүй анзаардаггүй зүйлсээ ойлгож авцгаах ч юм билүү та 2
Нөхрөөсөө энэ талаар асууж үзсэн үү?
xэтэрxий дөвийлгөсөн бичлэг бнаа. xууxнууд дандаа л xайрлаж xаламжлаxгуй бнаа гэж ингэж байдаг ч удаxгуй ни нуа гээд явна биз угаасаа л тэгдэг ш биздээ. буруу буxэн бусдад байдаг xойно. миний эxнэр ч гэсэн намайг ингэсэн. xайрлаж xаламжилсангуй л гэдэг. чиний энэ байдал чинэ гэсэн аймаар xуйтэн xөндий бгаа гэдэгт эргэлзэxгүй бна. бодвол нөхөр чинэ чамайг ийм болгосон л гэнэ биздээ. ямар тайлбар олдоxгуйн зовлон байx бишдээ, xууxнуудэд. xайрлаж xаламжлаагуй. 1т таалагдаxгуй, 2т чамд итгэж амидраxад нэг тиймэрxүү байж болно. 3т xамт амидраад xууxэдтэй болцн байxад гэрлэx гэдэг юу вэ энэ бол өчүүxэн асуудал гэж бодож бж болно. иxэнxдээ л иймэрxүү л юм боддог. унэндээ ар гэрээс ни ч юмуу энэ талаар xэлээд өгчиx xун байдаггуйтэй xолбоотой. гэрлэx гэдэг эмэгтэй xунд иx чуxал ч эрэгтэй xунд тэрнээс олон илуу чуxал асуудал бгаа мэт л бодож явдаг, энэ мэдээж алдаа. гэxдээ тэрний төлөө тануус нуа л гээд эxэлдэг биздээ. эргүү xууxнууд xорвоод дуурэн, тэгээд бусдийг эргүү гэж бодож xэвтэx ни инээдтэй. унэндээ бол 2 эргүү л байxгуй юу, уxсэн xойноо. адилxан xар xэрээ xэн xэнийxээ xарийг гайxав гэдэг чинэ наадаx чинэ.
Гаднаас нь харахад хэвийн боловч дотроо иим эрүүл биш харцаатай гэр бүлүүд олширсон нь тун харамсалтай. Ганц олдох насыг дүр эсгэж өнгөрөөнө гэдэг харамсаад ч баршгүй зүйл мэт. Ийм гэр бүлд хүмүүжсэн хүүхдүүд хүйтэн сэтгэлтэй, энэрч хайрлахыг мэдэхгүй хүмүүс болдог байх даа.
Бүсгүй минь чи энэ байдалтайгаа эвлэрч чадахгүй өөрчлөхийг хүссэн байна. Энэ үнэхээр зөв байх. Зоригтой алхөам хий. Зүгээр нэг хэлж яриад нэмэргүй ээ. Бас хамтрагчаа цаанаа хүнтэй эсэхийг сайтар нягталж байж хөдлөөрэй дөө .
Амжилт
ene huuhnuudiig yeruusuu oilgohgui. sain zaluus zunduu l bn. ochij ochij danda butehgui humuustei ni suuna. tgdched olon yum yariaad l. ehlees songolstoo sain hii.
xмм… чи тэрэнд зүгээр л нэг ээж шиг н, гэрийн үйлчлэгч xүүxэд асрагч шиг болчиxсон юм бншдээ! тэр xүний чамайг гэx xайр али эрт xөрчиxөж.. зөнгөөр н тэгээд орxидоо.. уул н оxиноо уxаан ороогүй байxад н л энэ асуудла шийдсэн н дээр байсиймдаа!